Categories
мэдээ нийгэм

Автомашинаа ачуулсан иргэнд НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар өнөөдрөөс /2020.01.07/ автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар мессеж очихоос гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн гэдгийг хэллээ.

Хэрэв иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлдэг. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээх аж.

Мөн иргэд 60 мянган төгрөгийн торгууль төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна.

Дашрамд мэдээллэхэд автомашин ачилтын 15 аж ахуй нэгж өдөрт дунджаар 150-200 автомашин ачдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *