Categories
мэдээ нийгэм

Автомашин, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэв

Да хүрээ захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Баттулга болон бизнес эрхлэгчидхэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар “Да хүрээ трейд” ХХК-д үйл ажиллагаагаа зогсоож. 22-ын товчооны дэргэдэх “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэн шилжүүлэлт хийхийг даалгасан албан бичгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ албан шаардлага нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна. Мөн Да хүрээ зах дээр байрлах Тээврийн хэрэгслийн бүртгэлийн албыг татан буулгаж, банк болон нэг цэгийн үйлчилгээг нүүлгэсэн аж.

Ямар ч тооцоо судалгаагүй, бизнес төлөвлөөгөөгүй, байгаль орчны үнэлгээ хийхгүйгээр цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж байгаа Авто худалдааны цогцолбор газарт монополь байдал үүсгэхийн тулд төрийн нэр барин, албан тушаалаа ашиглан албадлагаар, хууль зөрчиж байна. Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож олон мянган аж ахуй эрхлэгч иргэд, захын хэвийн үйл ажиллагаанд учирч байгаа эрсдэлийг таслан зогсооно гэдэгт итгэж байна гэж түрээслэгчид хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *