Цагдаагийн байгууллагад өчигдөр 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн Д-ийн эзэмшлийн Ford маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
|