Categories
мэдээ нийгэм

Автокраны сум машин дээр унаж хүн нас баржээ

Ачаа өргөж байсан автокраны сум хүрднээсээ мултарч, автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан осол өчигдөр 14:00 цагийн үед гарсан байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж, 46 настай, эрэгтэй Б дарагдаж нас баржээ.

Уг ослын дуудлагыг онцгой байдлын газарт хүлэн авч, нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч ажиллаж, цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *