Categories
мэдээ нийгэм

Автобусууд хоорондоо мөргөлджээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт
288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага
бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд
автобусны буудлын замд “Трансбус” ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны
жолооч Н нь “Тулгаа Огоо” ХХК-ны Хьюндай Ариа сити 540 маркийн
автобусны жолооч Б-тэй мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б гэмтжээ. Мөн Өвөрхангай
амйгийн төвөөс 250 км-т Баян гэх газрын шороон замд Т.Камри маркийн автомашины
жолооч Г нь улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль унаж явсан жолооч О-г
мөргөсөн. Улмаар жолооч 27 настай О нас барсан хэрэг гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *