Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн дагуу “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 58 автобусны гадна болон дотор тал, тухайлбал, бүхээгийн дотор талын гадаргуу, салхины шил, шал, зорчигчийн бариул, суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн болон халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийлээ.
Цаашид автобусны бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, эрх бүхий байгууллагаар халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх, жолооч нарт зорчигчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, амны хаалтгүй зорчигчдод үйлчилгээ үзүүлэхгүй байх талаар үүрэг өглөө.