-Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Эрлийн автобусны буудлын хот руу явдаг талын явган хүний зам дээр цахилгааны утас гарсан байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгажээ. Ингэхэд тус газарт үйл ажиллагаа явуулдаг хоёр ТҮЦ байсан ба хаалттай хүнгүй байжээ. Эрчим хүчний яамны Диспечр Энхтөр утас:11343004 дугаарын утсаар холбогдоход “Манайд дуудлага ирээд Баруун бүсийн бригад очоод аюулгүй болгосон. ТҮЦ ажиллуулдаг хүмүүс тог татсан байсныг салгасан” гэж мэдэгдэв.