Categories
мэдээ нийгэм

Автобус осол гаргаж дөрвөн хүн амиа алджээ

Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын
цагдаагийн газарт нийт 831 дуудлага иржээ. Зам тээврийн ослын 568 дуудлага
бүртгэгдсэн бол үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4
хүний амь нас хохирч, 53 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Мөн энэ өдрүүдэд хүний амь
нас эрсэдсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүрэг, Дүнжингаравын урд
замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн
автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж,
өмнө нь зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo
BS-106 маркийн А жолоочтой автобусыг мөргөж, зорчигч 22 настай эмэгтэй З, 25
настай эмэгтэй Л, 9 сартай эрэгтэй Д нарын гурван хүний амь нас хохироож, 1
хүүхэд, 3 том хүн гэмтсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *