Categories
мэдээ нийгэм

Автобус дахин хүн мөргөжээ

Нийтийн тээврийн автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Тээвэрчдийн гудамж, Сутайн буянт захын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 37 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн осол өчигдөр гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *