Categories
мэдээ нийгэм

Авто замуудын доогуур ус зайлуулах хоолой суурилуулж байна

Нийслэлд долдугаар сарын 16-21-ний өдрүүдэд аадар бороо орж, үер буусны улмаас эвдэрсэн төв болон туслах гудамж, замуудыг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сонгино-Хайрхан дүүргийн 15 гудамж замд, 6000 мкв, Чингэлтэй дүүргийн 17 гудамж замд 1528 мкв, Баянгол дүүргийн найман гудамж замд 865 мкв, Хан-Уул дүүргийн 12 гудамж замд 592 мкв засварын ажил хийгдэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 гудамж замд 1920 мкв, Сүхбаатар дүүргийн 14 гудамж замд 699.5 мкв буюу нийт 86 гудамж замд 11605 мкв нүхэн эвдрэлийг тус тус засварлаж байгаа аж.

Өчигдөр шөнийн 01:00 цагийн байдлаар Дэнжийн 1000 гудамжны авто замаас Хүчит шонхор захын урдуур салсан авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлийн авто зам, Зайсангийн замаас Улаанбаатар сувиллын урдуур Чингисийн өргөн чөлөө, Дарь-Эхийн гудамжны авто замуудын доогуур ус зайлуулах хоолой суурилуулах ажил хийгджээ. Түүнчлэн Орбитын эцсээс Найрамдал зуслан чиглэлийн авто зам, Ханын материалын авто замын засварын ажил өрнөж байгааг албаныхан мэдээллээд байна.

zam zaswar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *