Categories
мэдээ нийгэм

Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгохоор болжээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *