ийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах” журмын дагуу зөвшөөрөл олгох гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийгУлаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын орлогчид, нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Тээврийн газар, Авто замын газар орж байгаа юм.
Ажлын хэсгийн ээлжит хурлаар авто замд сэтэлгээ хийх “Санконстракшн”, “Monhouse”, “Victorycenter”, “Monland” зэрэг 12 компани авто зам түр хаах зөвшөөрөл хүссэн. Хүсэлтийг ажлын хэсгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд дур мэдэн авто зам сэтэлж цахилгааны утас, цэвэр бохир усны шугам гэмтээн нийслэлийн иргэдийг хохироож байгаа компаниудад шууд зөвшөөрөл өгөхгүй гэдгийг хэллээ. Өмнө нь зам сэтлээд нөхөн сэргээлт хийгээгүй, шинээр зассан зам, тохижилтын ажлыг эвдсэн газруудыг мэргэжлийн хяналтын газраас торгууль ногдуулдаг. Торгуулийг нь төлүүлээд нөхөн сэргээлтийн мөнгө байршуулсаны дараа зөвшөөрлийг нь олгох бөгөөд хугацаат үүрэг өгч, дараагийн хурлаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.