Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн татварыг нэг цэгээр авна

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтсийн хамтарсан салбар комисс иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг хүргэж эхлээд байгаа юм. Тодруулбал, дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллагууд Татварын хэлтсийн байранд, иргэд Дүнжингарав худалдааны төвд байрлаж байгаа цэгээс үйлчилгээг авах боломжтой.

Дашрамд мэдээлэхэд, авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авах аж. Иймд дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг авто тээврийн татвар хураах ажилд идэвхтэй оролцож, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлж ажиллахыг салбар комиссоос уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *