Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд зорчих тээврийн хэрэгслүүдэд олгодог авто машины зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэлсэн байна. Л “А’’ тэмдэглэгээтэй зөвшөөрлөөр Нийслэлийн “Хангарьд” ордноос Цэнгэлдэх хүрээлэн хүртэл машинаа байршуулах боломжтой аж. Харин “D” зөвшөөрлийг ГХЯ-аас яамнаас өгнө. Уг зөвшөөрлөөр Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд заасан газар байрлуулах нь. Жуулчны “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авах юм байна. Тус тэмдэглэгээтэй Үйлчилгээ эрхлэгчдийн “Y” зөвшөөрлийг харъяа дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдээс авах гэнэ. Улаан “М” хөх “М”, “Г” зөвшөөрлүүдийг дүүргүүдийнхээ Замын цагдаагийн газруудаас авах аж.