Сонгинохайрхан дүүрэгт байрлах Авто худалдааны цогцолбор маргаашнаас эхлэн тогтмол ажиллахаар болжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтанууд мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар авто худалдааны цогцолборын 6,375 зогсоолоос 1,200-г нь автомашины бизнес эрхлэгчид авсан байгаа аж. Мөн тус цогцолборт авто сэлбэгийн худалдаа хийдэг газрууд, машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт үйлчилгээнүүдийг нэг цогцолбор болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна.