Categories
мэдээ эдийн-засаг

Автотээвэр, төмөр замаар нийт 95.6 сая зорчигч, 65.7 сая.тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан.

Зам, тээврийн салбар 2023 оны есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар агаарынтээвэр, автотээвэр, төмөр замаар нийт 95.6 сая зорчигч, 65.7 сая.тонн ачаа тээвэрлэжээ.
Автотээврээр 42.6 сая.тонн ачаа, 93 сая зорчигч тээвэрлэв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 1.6 сая тонн ачааг Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Бичигт, Булган, Ханги боомтоор нүүрс, зэсийн баяжмал, газрын тос зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн байна.
Харин төмөр замаар 23.1 сая тонн ачаа, 1.4 сая зорчигчийг төмөр замаар тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Агаарын тээврээр өнгөрөгч 7 хоногт 44.5 мянга, 2023 онд нийт 1 сая 174 мянган зорчигч тээвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *