Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч чихрэнд хахсан хүүхдэд яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварчээ DNN.mn

Энэ сарын 2-ны өдөр Өлзийт хорооллын чиглэлд үйлчилгээнд явж байсан “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хоёрдугаар баазын 2-122 дугаартай автобусанд зорчиж явсан хүүгийн амь насыг жолооч аварсан байна.

Энэ талаар иргэн н.Ууганбаяр “Миний хүү идсэн чихэртээ хахсан байсныг тухайн жолооч гаргаж, анхны тусламж үзүүлснээр амь насыг нь аварсанд маш их талархаж байна. Тухайн жолоочийн цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэхүү талархлыг минь дамжуулж өгнө үү” хэмээн Нийтийн тээврийн газарт ханджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *