Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
  • Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
  • Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
  • Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
  • Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *