Австралийн АВС телевиз Брисбен хотод байрлах оффисын байрнаасаа нүүхээс аргагүйд хүрчээ. Шалтгаан нь тус телевизэд ажилладаг бүсгүйчүүдийн өвчлөлтэй холбоотой аж. Тус телевизэд ажиллаж байсан Тина Гирдс хөхний хорт хавдраар нас барсан. Түүний дараа хэд хэдэн эмэгтэй сэтгүүлч, уран бүтээлчид энэ өвчний улмаас хорвоог орхисон байна. Тиймээс байгууллагын зүгээс учир шалтгааныг тодруулахаар ажилласан бөгөөд хамаг шалтгаан Брисбен хотод байрлах оффисын барилгад байжээ. Иймд тус барилгыг нэн даруй орхих шаардлагатай гэсэн шийдвэрийг телевизийн удирдлагууд гаргасан байна.