Австралийн өмнөд нутагт ойн түймэр гараад байна. Энэ нь тус улсад он гарсаар гарч буй тав дахь түймэр. Өнгөрсөн бямба гаригт анх гарсан түймэр газар авч, одоогоор Аделайд дүүргийг бүхэлд нь хамраад байна. Үүний улмаас айлын орон сууцууд бүхэлдээ шатсан байна. Уг нутгаас холгүй газартолон ферм, дарсны аж ахуйнууд төвлөрдөг аж. Австралийн эрх баригчдын онцолж буйгаар цаг агаарын байдал ийм байдалтай удаан үргэлжилбэл тус улсад сүүлийн 30 жилд гараагүй томоохон түймэр болно гэжээ. Учир нь хүчтэй салхитай байгаа нь гал түймэр газар авах аюул тулгараад байгаа аж. Үүнтэй холбогдуулан19 сууринд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Мөн гал түймэр гарсан бүс нутагт онц байдал зарлаад байна.
Австралид ойн түймэр гарах нь ховор үзэгдэл биш аж. Одоогоос таван жилийн өмнө Виктория мужид түймэр гарч, 173 хүн амиа алдсан. Мөн хоёр мянга гаруй байшин шатаж байжээ.
Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР