Австралийн засгийн газраас “Үндэсний эрх ашигт” хамгийн чухал гэж үзэж байгаа технологийн 9 чиглэлийг тодорхойлжээ.
Ингэснээр тус улс технологийн салбарт хувьсал хийх, квантын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 73 сая долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдлээ.
Тодруулбал, Физикийн үндсэн зарчмууд дээр суурилсан квант механикийн хөгжүүлэлт нь Австрали улсад анхан шатандаа явж байгаа ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан гол салбар болсон байна. Энэ салбарыг хөгжүүлснээр тус улсын эрүүл мэнд, санхүү, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг салбаруудад хувьсгал хийнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Технологийн салбарыг шинэчилснээр кибер аюулгүй байдал, харилцаа холбоо, ашигт малтмалын олборлолт, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн салбаруудад эрс шинэчлэл хийгдэнэ гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн юм.