Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын Гал сөнөөгч, аврагчдын сургалтад төв орон нутгийн 18 алба хаагч хамрагдлаа.
Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн юм.
Энэ үеэр БНСУ-ын Генги мужийн Галын дуудлагын систем мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Аж үйлдвэрийн бүс дэх галын аюулын ажиллагаа буюу LG электроникийн үйлдвэрийн галын анги, Галын аж үйлдвэр техникийн хүрээлэнгийн туршилт шинжилгээний лабораториуд Кангвон мужийн Гамшигтай тэмцэх дадлагын хүрээлэнд Ой, хээрийн түймэр, Далайн шуурга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн бий болдог гамшиг ослын тухай бодит нөхцөл байдлын орчинтой танилцсан байна.
Мөн Зүүн Хойд Азийн худалдааны төв болох 60 давхар барилгын аюулгүй ажиллагаа, нисэх буудлын галын ангиудын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцжээ.
Сургалтанд Дархан-Уул, Орхон, Дундговь, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.