Categories
мэдээ нийгэм

“Авлигын эсрэг сургалт” -нд 100 гаруй албан хаагч оролцов

АТГ-ын Олон нийтийн төвийн мэдээлснээр өнөөдөр тус газарт ЭМЯ, ОБЕГ, НЗДТГ-ын 100 гаруй албан тушаалтан “Авлигын эсрэг сургалт”-д оролцож байна. Хоёр давхрын хурлын танхимд АТГ-ын албан хаагчид АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гадаад сургагчтай хагас өдрийн сургалт эхэлжээ. Мөн АТГ-ын байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд салбар, чиглэлийн ажлынхаа дүн шинжилгээг хэлэлцэж байна. Авлигын эсрэг өдрөө угтаж хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаад Үндэсний хөтөлбөрийн ажлын албаны болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажилтнууд ч завгүй суугаа бол хөдөө ажиллаад ирсэн ажлын хэсгүүд тайлангаа хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *