Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баян суманд ажиллалаа.

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс Сэргэлэн, Зуунмод сум болон аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай), Санхүүгийн хяналт, аудитын алба, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байна.

Мөн төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгаж эхлэв.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч Л.Сүх-Очир ажлын зорилго, чиглэлийнхээ талаар Төв аймгийн “TBS”, “Төв” телевизэд ярилцлага, тодруулга өгөв гэж Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *