Өнгөрсөн сарын дундуур Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийсэн. Улмаар тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг саатуулсан байдаг. Түүний өрөөнөөс 20 сая төгрөг хураан авсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.
Мөн үүнтэй холбоотойгоор тус газрын хэд хэдэн хүнийг шалгасан гэх мэдээлэл бий. Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэрэгт буруутгасан байна. Харин цагдан хорих 461-р ангид хоригдож байсан түүнийг өчигдөр суллажээ.