Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Avengers: Endgame” $1.2 тэрбумын орлогоороо дээд амжилт тогтоожээ

Марвел студийн ээлжит бүтээл болох “Avengers: Endgame” нээлтийн долоо хоногтоо кинотеатруудаас олсон орлогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур нээлтээ хийсэн уг бүтээл АНУ-ын зах зээлээс $350 сая, олон улсын зах зээлээс $859 саяыг, нийтдээ $1.2 тэрбумыг олжээ.

Ингэснээр нээлтийн долоо хоногтоо Америкийн зах зээлээс, мөн дэлхийн зах зээлээс олсон орлогын хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоож, нэг тэрбумын босгыг давсан орлоготой анхны кино болж байна.

Марвел студийг Дисней компани 2009 онд $4 тэрбумаар худалдан авч байжээ. Өнгөрсөн арав орчим жилийн хугадаанд тус студи 22 кино бүтээж, бараг $20 тэрбумын орлого олсноос Avengers цувралын дөрвөн кино нь $6.2 тэрбумыг бүрдүүлсэн байна.

Хятадын зах зээлээс олсон орлого $330.5 саяд хүрсэн нь бараг АНУ-ынхтай ойролцоо хэмжээнд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *