Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.
Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.
Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. НӨАТ 10 хувь,
АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялнаХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Бараг олсон орлогынхоо 50 хувийг улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.
МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.
Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Бид эргэж буцан болж өгвөл социализмдаа машинаа унаад орчих санаатай байдаг. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан. Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.
МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.
Б.ЭНХЗАЯА
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлийн эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна.
Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой. саналыг худалдаж нэг, хуурч нэг, хууль бусаар авч засгийн эрхэнд гараад ирдэг. Явуулах бодлого нь тодорхой. Хариулт нь өнөөдрийн нийгмийн төрх.
Ардчилсан нийгэмд шилжчихсэн, зах зээлий
Author: БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА
Дөрөвдүгээр сарын 1 болоод, манайх л болсон хойно хошин, инээдтэй дурсамж яриа, нэгнийгээ хуурсан марзан үг шидэлцэж өнгөрөөв. Тэр дунд төрийн нэгэн түшээ “Сүүлийн найман жил өдөр бүр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэжээ.
Монголын улс төр, улстөрчдийг шүүмжилсэн хэрэг л дээ. Улс орон ядуу буурай байна. Эдийн засаг хүнд байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд шударгаар шүүгдэхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Иргэд сөхөрсөөр л байна. Ерөөсөө энэ тухай өнөөдөр ч яриагүй. Саяхнаас ч ийм болоогүй. Урт удаан жилийн улс төрийн доройтлын үр дагавар.
Манай улстөрчид ёс зүйгүй, ёс суртахуунгүй. Улс төрд гарсан л бол эрээ цээргүй улсын төсвөө тонож ирлээ. Албан тушаалаа ашиглах нь байдаг л үзэгдэл болчихлоо. Эцсийн дүндээ бид хөгжлийн бүхий л үзүүлэлтээр ухарч байна. Ингээд харахаар “Өдөр бүр дөрөвдүгээр сарын 1” болж байхад иргэд бид юу хийж, хаана байв гэж асуухад хүрч байгаа юм.
Энэ нийгмийн, төрийн хамгийн гол хүч иргэд, ард түмэн байдаг. Иргэн дор бүрнээ болохгүйг хурцаар Жүжигчин Л.Цогзолмаа Жавахарлал Неру, Индира Ганди нарын хамт. харж, шүүмжилж засч залруулахын төлөө зүтгэх сэтгэлтэй болмоор байна. “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзлээ таягдан хаяад улсынхаа, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөөр байгаа юм.
Удахгүй сонгууль болно. Нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихаас бидний үүрэг эхэлнэ. Мөнгө төгрөг, аар саархан зүйлд хууртаж болохгүй. Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар байдаг. Түүнээс улс төр “цэвэршиж”, мөнгө, эрх мэдлээ орхихгүй. Орхидог ч үгүй, улс төр ийм л байдаг.
Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг жолооч нарт тулгаж байгаа асуудал гарч эхэлжээ. Жолоочийн даатгалын тухай хуульд жолооч албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураараа хийлгэх эрхтэй билээ.
Энэ асуудлаар жолооч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Албан журмын даатгал хийлгэхэд тээврийн хэрэгслийн даатгал давхар хийлгэхийг шаардаж байгаа гэв үү. Танд ямар компани юу гэж тайлбарлав?
-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд би “Бодь” даатгалд жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн юм. Ингээд нэг жилийн хугацаа дуусч гэрээгээ сунгах гэтэл “Бодь” даатглынхан даатгал хийхгүй байгаагаа мэдэгдсэн. Ингээд өөр даатгалын компани хайж эхэлсэн л дээ. Фэйсбүүк дээрээс арай хариуцлагатай, найдвартай ямар компани байж болохыг хайж байгаад Мандал даатгал, Тэнгэр даатгал руу холбогдсон. Гэтэл өөдөөс “Жолоочийн хариуцлагын даатгал дангаараа хийхгүй. Тээврийн хэрэгслийн даатгалыг хамт хийнэ” гэсэн. Ямар үнэ ханштайг асуухад “Таны машины орчин үеийн үнэлгээнээс хамаараад нэг хувиар даатгана гэсэн. Би “Toyota Harrier” машинтай. Зах зээлийн үнэлгээ нв 35-50 саяын хооронд байгаа. Тэгэхэд даатгалын компаниас нөхцөлүүд явуулсан.
Түүнийг нь харахад 35 саяар бодоход нэг хувь гэхээр хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэх юм гэнэ. Үүн дээр жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэнэ.
-Багадаа 400 мянга давах нь ээ?
-Тухайн компани даатгалын урамшуулал зарласан байгаа. Хамгийн бага үнэтэй багц нь 480 мянгаас эхэлж байна гэсэн. Эндээ тээврийн хэрэгслийн даатгал болон албан журмын даатгалыг хамтатгасан багц гэж тайлбарласан.
Би лавшруулаад асуусан. Жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэхэд тухайн жилдээ ямар нэгэн осол аваар гаргаагүй тохиолдолд дараа жил нь ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлэх үү гэхэд “Гэрээ сунгах үеэр гэрээгээ үнэлж байгаад хөнгөлөх эсэхийг шийддэг” гэж хариулсан. Бүр хоёр компани яг ийм адилхан хариулт өгсөн. Тиймээс болиод хайж байгаад албан журмын даатгал дангаар нь хийж байгаа “Миг” даатгалд даатгуулсан.
-Албан журмын даатгалыг бол хуулиар үүрэг болгодог. Тээврийн хэрэгслийн даатгалыг жолооч сайн дураараа хийлгэдэг шүү дээ. Гэтэл заавал хамт хий гэдэг нь ямар учиртай юм бол?
-Албан журмын даатгал мэдээж ямар нэгэн байдлаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулбал даатгах нь зүй ёсны асуудал байх. Харин тээврийн хэрэгсэл бол тухайн хүний хувийн өмч. Өмчөө даатгах эсэх нь миний эрхийн асуудал байх ёстой шүү дээ. Гэтэл сонголт ч өгөхгүйгээр шууд тулгаж байгаа нь шударга бус, хачирхалтай санагдсан.
-Ингэж хамтад нь даатгах болсон үндэслэлээ тайлбарлах юм уу?
-Таны эд хөрөнгөд үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа. Жолооч та хүний эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд албан журмын даатгалаас хохирол барагдуулдаг. Харин та өөрийнхөө хөрөнгийг эрсдэлд ороход манай компани шийдэж өгнө гэдэг тайлбарыг хэлсэн.
-Энэ хоёр даатгалын төлбөр нь харилцан адилгүй юм байна, тийм үү?
-Жолоочийн хариуцлагын даатгалыг би 45.500 төгрөгөөр л хийлгэдэг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг үүнээс 10 дахин нэмэгдүүлсэн өндөр төлбөрөөр хийлгэх болох нь. Ийм байж болохгүй шүү дээ.
Энэ бол хэдэн монополь компаниудын гаргасан санал. Компаниуд шинээр гарч ирээд томхон хэдэн даатгал аваад нэрд гарч ирээд үгсэн тохиролцдог юм байна гэж харж байна. Ингэж ч харагдаж байна шүү дээ. Тэгээд шууд тулган шаардаж байна. Магадгүй өнөөдөр зарим нэг нь дангаараа даатгал хийж байна. Дараа жил гэхэд бүх компани хоёр даатгалыг хамт хийнэ гээд тулгачихвал яах вэ. Гарцгүй болгож мэднэ шүү дээ.
-Гол нь албан журмын даатгал хуулиар хүлээлгэчихсэн. Цагдаа зам дээр зогсоогоод даатгалгүй бол торгочихдог?
-Даатгалаа сунгаагүй бол замын цагдаа шууд 180 мянган төгрөгөөр торгох хуультай. Түүнд нь баригдаад ийм өндөр үнээр даатгал хийлгэх нь шударга бус санагдаж байна. Энэ талаар холбогдох газрууд нь анхаараасай
Зөрчлийн хэргийн 89 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих зөрчил эзэлж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэр дундаа жолооч нар эгнээ байраа буруу эзэлдэг зөрчил хамгийн өндөр хувьтай байгаа аж. Энэ зөрчлийн талаар “Мөнгөн цагаантуруут” авто сургуулийн багш Б.Өвгөнхүүтэй товч ярилцлаа.
-Жолооч нар авто зам дээр эгнээ байр буруу эзлэх талаар мэдээлэл өгнө үү?
-Эгнээ байр эзлэхтэй холбоотой хэд хэдэн агуулга бий. Тухайн явах эгнээ нэг машин явахад хангалттай өргөн байдаг. Гэтэл манай жолооч нар эгнээгээ голлож явдаггүй. Аль нэг тал руугаа шахна. Тэмдэглэгээ дээгүүр дамнаж явна. Манай зарим замын тэмдэглэгээ арилчихсан байдаг даа. Эгнээгээ буруу эзэлж явдгаас үүдэж ингэж байгаа хэрэг. Түүнээс гадна уулзвар руу орохоос өмнө эгнээгээ зөв эзлэх ёстой байдаг. Зам дээрх тэмдэг тэмдэглэгээний дагуу байраа эзлэх хэрэгтэй. Одоо жолооч нар уулзвар руу очихоос өмнө нэгийн нэг буюу үргэлжилсэн цагаан шугам даваад эгнээ байр эзлэх гэж дайрдаг. Энэ бол нэг төрлийн зөрчил.
Суурин дотор гурваас олон эгнээтэй бол хамгийн зүүн гарын талын эгнээнд байрлаж явахыг хориглодог. Харин суурины гадна хоёр ба түүнээс олон эгнээтэй бол аль болох баруун талаа барьж явах ёстой. Энэ нь эсрэг урсгалаас машин орж ирэхэд эрсдэл гарахаас сэргийлсэн явдал шүү дээ.
-Баруун гар тийш эргэх бол 50 метрийн наана эгнээгээ эзлэх ёстой гэдэг байх аа?
-Тийм. Нэгдүгээр эгнээ бол нийтийн тээврийн автобус явах эгнээ шүү дээ. Гэтэл зарим автобус хоёрдугаар эгнээнд явж л байдаг. Эгнээ байр эзлэх дүрмээ баримтлаагүй гэсэн үг. Уулзвар дөхөөд нэгдүгээр эгнээ рүү орох таслалтай шугам байдаг. Үүгээр автомашины жолооч нэгдүгээр эгнээнд ордог. Харин одоо бол бүр наана нь ч орно, эсвэл уулзвар тулгаад ч орох явдал энгийн үзэгдэл болчихсон. Энэ бүхэн бүгд зөрчил гэсэн үг.
Дээр нь манай жолооч нар уулзварын өмнө байраа эзлээд зогсохдоо явган хүний гарц дээр зогсчихдог тохиолдол бий. Бас уулзварын цаана түгжрэлтэй байхад л дайраад орчихдог. Хэдийгээр ногоон гэрэл ассан ч уулзвар түгжрэлтэй бол хөдөлгөөн хэвийн болтол хүлээх ёстой гээд дүрэм дээр заачихсан байдаг. Гэтэл араас нь шахаж зогсоод улам л замын ачааллыг нэмэгдүүлээд байдаг явдал бий.
-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд ямар үр дагавар гарах вэ?
-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд осол аваар болоход хамгийн түрүүнд буруутан болдог. Уг нь эгнээгээ голлож явах ёстой байтал нэг тал руугаа шахаад явчихдаг. Эсвэл хөвөө рүү бүр давж явдаг. Хоёр машин явах эгнээгээр гурвуулаа явна. Ингээд мөргөлдлөө, шүргэлцлээ, осол боллоо гэхэд гурвуулаа буруудна. Учир нь захын хоёр машин хэтэрхий зах руугаа шахаж явсан. Голын машин тэмдэглэгээ дээгүүр явсан гэж буруудна.
Тиймээс дүрмээ баримталж сурах явдал манайд маш чухал байна. Манайд дүрмээ баримталдаггүй нь олон байна. Бараг мэддэггүй гэмээр хүмүүс ч бий. Бид мэдээж дүрмийн мэдлэгийг сайн өгөхийг хичээж байгаа шүү дээ. Зам дээр эгнээгээ голлоод явчих. Дүрмээрээ уулзвараар ороод, эгнээ байраа зөв эзлээд сурчих. Ядаж шинээр жолооч болж байгаа хүмүүс дүрмээ баримтлаад сурчихвал асар том соёл, цаашлаад зам дээр гарах ослоос сэргийлэх том боломж юм.
-Эгнээ байр буруу эзлэхээс гадна өөр ямар төрлийн зөрчил илүү их гаргаж байна вэ?
-Үргэлжилсэн цагаан зураас дамнаж гардаг зөрчил их. Хөдөө орон нутагт үргэлжилсэн цагаан зураас байна гэдэг бол гүйцэд түрүүлэхийг хориглосон тэмдэглэгээ гэсэн үг шүү дээ. Тийм хэсгээр манайхан орчихдог. Энэ бол маш эрсдэлтэй.
Замын хөдөлгөөний дүрэм гэдэг жолооч нарыг аюулгүй зорчуулах зорилгоор гаргасан дүрэм журам шүү дээ. Жишээ нь, урсгал сөрөхийг хориглосон тэмдэглэгээ байлаа гэхэд энэ бол өөдөөс гэнэт машин гарч ирж болзошгүй гэсэн үг. Тэгэхэд манайхан өөрсдийнхөө болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулаад л яваад орчихдог. Үүнээс үүдэж ямар их аюултай осол аваар гарч, эрдэнэт хүмүүсийн амь үрэгдэж байна. Уг нь энэ бүхнийг ойлгоод, дүрмээрээ яваад хэвшчихвэл барагтаа осол аваар гараад байхгүй дээ, манайд.
Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянгатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа
-Эцэг эхчүүдийн хувьд, бараг нийгэмд ч гэж хэлж болохоор асуудал хүүхдийн сэтгэл зүй, хандлага болчихлоо. Охид түрэмгий байна, хөвгүүдийнхээ биед халдаж байна. Хөвгүүд сул дорой, нялцамхай байна гэлцдэг. Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй ямар онцлогтой юм бол?
-Хүүхдийн сэтгэл зүйг ярихын тулд хүмүүжлийн тухай онцолмоор байна. “Хүүхдээ хүмүүжүүлмээр байна, яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна, ингэх нь зөв үү, буруу юу” гэдэг эцэг эхчүүд бий. “Миний арга барил буруу байна, миний хүүхэд дээрэлхүүлээд байна, аль эсвэл хэн нэгэн хүүхдийг дээрэлхээд байна” гэх мэтээр ч ярьдаг.
Эрэгтэй хүний байгалийн өгөгдөл нь тууштай байдлаар илэрч гарч ирдэг. Хөвгүүд ч тэр. Эцэг эхчүүд аливаа зүйлд хүүхдийнхээ өмнөөс хичээл зүтгэлийг нь гаргахгүйгээр шийдэж өгөөд байдаг. Энэ нь өөрөө хүүхдээ та буруу хүмүүжүүлж байна гэсэн үг. Эсвэл хэтэрхий их магтдаг, эсвэл хэтэрхий их шүүмжилдэг. Тэгээд дээр нь “Чи хүний охинтой суувал сайн аав байх ёстой, сайн хань байх ёстой” гэдэг. Хөвгүүд үүнийхээ жишгээр соёлтой, охиддоо хүндэтгэлтэй харьцаад байдаг. Хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдгийг ойлгодог. Гэтэл сүүлийн үед хөвгүүдээс багш нарт ирж байгаа мессэжүүд гэвэл “Багш аа аав ээжүүд охидыг хайрла, хүндэл гэдэг. Охид эргээд биднийг хүндэлдэггүй. Охид аймар харгис, бүдүүлэг ш дээ” гэцгээнэ. Харин охидоо аав, ээжүүд “Та нар эмэгтэй хүн. Их зантай, бардам байх ёстой” гэнэ.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сэтгэхүй нь буюу байгалиасаа өгөгдсөн өгөгдөл нь өөр, өөр. Нэг нь нэг зүйлийг авна гэсэн тууштай байдал гаргадаг. Анхаарлаа олон тал руу хуваарилахдаа эрэгтэй хүн харьцангуй сул л даа. Охид бол нэгэн зэрэг маш олон зүйл рүү тэмүүлж, сэтгэж боловсруулж хийх тал руу үнэхээр сайн. Тиймдээ ч нэгэн зэрэг олон зүйл хийдэг. Бусдын өмнөөс мэдрэмжийг нь таамаглах, ийм байдаг юм байна, энэ хүн үүний тухай ингэж бодож байна гэдэг бодол нь оновчтой байдаг. Эрэгтэй хүүхдийн хувьд хэн нэгний бодолд захирагдахаас илүү өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө зорилго руу л чиглэдэг. Ийм л ялгаатай.
-Охидын сэтгэл зүйг хатуужуулахын тулд, залахын тулд спортоор хичээллүүлэх ёстой гэдэг амьдралын туршлагыг аав, ээжүүд хэлдэг. Охидын сэтгэл зүйг яаж зүгшрүүлж, залах ёстой вэ?
-Энэ бол охидтой хэрхэн харилцах, охидоо хэрхэн бие даасан болон бусдыг ойлгодог, зөв нийгэмшилтэй болгож хүмүүжүүлэх ёстой вэ гэдэг агуулга. Бид хөвгүүдэд “Охидыг ойлго” гэдэгтэй адил охидод “Хөвгүүдийг ойлго” гэж сургах ёстой. Нөгөө талаар охидыг бид “Би үүнийг хийж байгаа юм чинь дагаад хий, чи зүгээр суугаад байх юм” гэж шахалтаар хэлчихдэг. Шахалтаар хэлж байгаа энэ үгс хүүхдэд хүчээр, хэн нэгэнд баригдаж хийж байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байдаг. “Хийх ёстой юм шиг, ядаргаатай юм аа, үүнийг нь хийгээд чих амрах юмсан” гэсэн хүнд хийж өгч байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Энэ байдлаасаа болоод эцэг эхчүүд хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. “Намайг өөрийнхөө орон зайг хүндэл, өөрийгөө үнэл, хэн нэгнээс битгий ай, чи эмэгтэй хүн” байдаг. Томчууд энэ эгогоо хэтэрхий өндөр тавьчихдаг. Өөрийнхөө эгог удирдаж чаддаггүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байдлаасаа болоод хүүхдэд үргэлж буруу үлгэр дуурайл үзүүлж байдаг. гэж хэлдэг хэрнээ “Яагаад миний үнэ цэнийг ээж, аав ойшоохгүй байгаа юм бэ” гэдэг зөрчил үүсч эхэлдэг. Тэгэхээр ээж аавуудад хэрэв охиноороо ажил хийлгэх гэж байгаа бол туслалцаа л хүс. “Ээж нь үүнийг хийх гэсэн юм. Ээждээ туслаач. Үүнийг хоёулаа хамтдаа хийе, чамд боломж байна уу” гэх. Боломжгүй гэвэл “За чи боломжгүй байгаа бол ээж нь хийчихье” гэж болно. Гэхдээ хүүхдийн нэг зүйл ээждээ аавдаа үргэлж туслахыг хүсдэг. Ингэж туслалцаа гэдэг нэрийдлээр хүүхдэдээ зөв мессэжийг өгдөг болох хэрэгтэй.
Аливаа нэг харилцаан дээр хүндэтгэл гэдэг зүйлийг хэзээ ч орхиж бо лохгүй. Та охиндоо хүндэтг эл тэй хандвал охин чинь эргээд танд болон бус дад хүн дэтгэлтэй хандана. Тэгэхгүйгээр бид хүүхдүүдтэйгээ ингэх ёстой гээд харьчихаад буцаагаад өөрийнхөө өгсөн мессэжийг зөв болгож илэрхийлэх хүлээлттэй байдаг. Нэг ёсон доо өөрс дийнхөө алдаа дутагдлыг олж хардаггүй гэсэн үг л дээ. Энэ нь нэг төрлийн эго. Бусдыг буруутгадаг эго гэж байдаг. Томчууд энэ эгогоо хэтэрхий өндөр тавьчихдаг. Өөрийнхөө эгог удирдаж чаддаггүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байдлаасаа болоод хүүхдэд үргэлж буруу үлгэр дуурайл үзүүлж байдаг.
-Охид түрэмгий, ааштай болж байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?
Хөвгүүдийн сэтгэл зүй гэдэгтэй адилхан охидын сэтгэл зүй өөрөө бас тусдаа. Охид үргэлж ярьж байдаг. “Эмэгтэй хүн булан тойроод л хүн муулдаг” гэж томчууд ярьдаг даа. Тэгвэл эмэгтэй хүн байнга ярьж байна гэдэг өөрөө өөрийнхөө асуудалд дүгнэлт хийж байна гэсэн үг. Эмэгтэй хүний зайлшгүй хэрэгцээ бол ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, мэдрэмжээ хуваалцах, хамгаалагдах хэрэгцээ. Энэ хэрэгцээг нөхрүүд, эрчүүд, хөвгүүд нь ойлгохгүй байгаагаас охид түрэмгий авир гаргадаг. Охид “Өнөөдөр би маш их гунигтай байна” гэж ярьдаг. “Яагаад гунигласан бэ, чамайг юу гуниглуулсан юм бэ” гэхэд “Намайг энэ энэ зүйлүүд ингэж гуниглууллаа” гэнэ. Ингээд ярьж ярьж байснаа хамгийн сүүлд нь “За, за болчихлоо. Би ер нь гуниглах шаардлагагүй байсан юм байна” гэж өөрөө өөртөө дүгнэлт хийдэг. Харин хөвгүүд “Өнөөдөр би ийм, ийм шинэ зүйлүүд олж нээлээ. Энэ нь надад илүү сонирхолтой байсан” гэж ярьдаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Жижигхэн юм шиг мөртлөө том ялгаа.
Өөрөөр хэлбэл, охидыг хүмүүжилтэй байлгая гэвэл мэдрэмжийг нь сонс. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа “Чамд өнөөдөр юу болов, анги дээр чинь юу болов, чи хичээлээ хийсэн үү” гэж ихэвчлэн асуудаг. Үүний оронд өөрийнхөө түүхийг ярь. “Өнөөдөр ээж, аав нь явж байгаад ийм гоё зүйл идэж үзлээ. Надад их гоё санагдлаа. Дахин идье гэж бодлоо. Гэхдээ чамтай дахиж идмээр байна. Өнөөдөр энэ нь надад хэцүү байсан” гэх зэрэг. Ээжүүд ч хүүхдүүдтэйгээ ярилцаж өөрийнхөө хэрэгцээг авах хэрэгтэй. Төрсний дараа ээжүүд яагаад сэтгэл гутралд орж, стресстэж уурлаад харц нь ширүүсээд байдаг вэ гэхээр энэ хэрэгцээгээ бүрэн авч чадахгүй байгаа учраас тийм араншинг гаргадаг.
Хөвгүүдийн хувьд зорьж байгаа зүйл, хүсэл мөрөөдөл тэмүүллүүдийг нь няцаахгүйгээр сонсож өг. Туршаад үз, хийгээд үз гэж хэл. Хөвгүүд, эрчүүд яагаад сэтгэл гутралд ороод байдаг вэ, яагаад ам жилтад хүрдэггүй, яагаад өөрсдийгөө дутуу үнэлээд байдаг вэ гэвэл ямар нэгэн зүйлийг эхлэх гэхээр айдастай байдаг. Алдчихвал яана, буруу гэвэл яана, шүүмжилбэл яах вэ, би үүнийг хийж чадахгүй бол хүмүүс намайг шоолох байх даа” гэх зэргээр. Тэгвэл чи хийхгүй байснаас хийсэн нь дээр. Алдаанаасаа суралцах нь чиний давуу тал гэдгийг хөвгүүдэд ойлгуулах нь чухал. Энгийн зүйл шүү дээ.
-Эрчүүдийн хувьд сэтгэл гутралд амархан өртдөг. Та ч үүнийг хэллээ. Орчин үед хөвгүүд нялцамхай, сэтгэл гутралтай байна гэдэг. Тиймээс аавууд хөвгүүдээ дагуулж яв, хөдөө яв. Саад бартаа, бэрхшээлийг үзүүл гэдэг. Энэ нь хөвгүүдийн сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулж байгаа хэрэг байх. Та үүн дээр юуг зөвлөх вэ?
-Манай нийгэмд эрчүүд сул дорой нэр зүүгээд байгаа. Хүчирхэг эмэгтэйчүүд их байна гэж яриад байна. Хөвгүүдэд алдаанаасаа суралцах боломжийг харж өг. Эр хүн алдаж болно. Чиний зорилго тэр байна. Чиний замд зөндөө олон саад тохиолдоно. Тэр саад дээр унах болгондоо чи суралцаж байна гэдэг боломжийг үргэлж харах ёстой. Эрчүүд олон зүйлийг боддог гүй, гоё үгэнд урамшдаг хүмүүс. “Үнэхээр энэ саад чамд байгаагүй бол чи дараагийн боломж руу явахгүй байсан. Энэ нь байснаараа, энэ саадыг чи давснаараа илүү чадварлаг болж байгаа” гэж ойлгуул. Хамгийн гол нь хүүхдүүдээ битгий шүүмжил, хэтэрхий их битгий магт. Таны хүүхэд үргэлж суралцаж байгаа гэдгийг санаарай. Ингэхдээ таны мэдэрч, ойлгож, сонсож, харж байгаагаар таны хүүхэд энэ ертөнцийг тусгаж авахгүй. Ерөөсөө л шүүлтүүргүй харилцаа хүүхдийг хөгжүүлэх хамгийн том боломж байдаг.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг бодитоор хөрсөнд буулгах өргөн цар хүрээтэй шинэчлэлийн торгон мөчлөг гэж энэ цаг үеийг тодорхойлмоор. Таны хувьд?
-Манай улс өнгөрсөн алдаа оноогоо дэнсэлж ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлох нэгэн шилжилтийн цаг үеийг туулж байна. Ийм өөрчлөлт шинэчлэлийн мөчлөгийг өндөр хөгжсөн орнууд ч туулж ирсэн. Харин монголчууд бидэнд байгаа давуу тал бол тэрхүү туршлагаас суралцаж хөгжлийг дөтлөх боломж юм. Монгол Улс сорилт бэрхшээл, хүндрэлүүдтэй нүүр тулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд ч урагшилж байна. Төр засгаас улсын гадаад өрийг бууруулах, экспортоо тэлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, солонгоруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дундаж давхаргыг тэлэх, иргэдээ ажилтай орлоготой байхад бодлогын түвшиндээ анхаарч, дорвитой алхмууд хийгдэж байна. Ийм он жилүүд гэж хэлнэ дээ. Хөгжлийн зарим томоохон төслүүдийг төрхувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэйг бид бүхэн бодитой харсан. Цаашдаа манай улс гаднаас зээл авахаас илүүтэй дотоодын нөөц боломждоо тулгуурлаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай хамтрах бодлого барьж ажиллана. Сүүлийн жилүүдэд гадаад орнуудын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, олон жуулчид манай орныг зорин ирж, талын Монгол дэлхийн анхаарлыг дахин татсан түүхэн үе ч гэж хэлж болно.
-Бүсчилсэн эдийн засгийн хөгжил, тэр дундаа говийн бүсийн дөрвөн аймгийн онцлогт тохирсон нөөц бололцоог Та хэрхэн харж байгаа вэ?
-Энэ бол эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчин гээд гурван нам хамтдаа хийж хэрэгжүүлэхээр нэгдсэн зорилт. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудал шийдэгдэх юм. Монгол Улсад бүсчилсэн хөгжил эхэлж байна. Нийтдээ 7000 гаруй км хатуу хучилттай замаар бүх аймгаа Улаанбаатар хоттой холбосон “Мянганы зам” төсөл 2022 онд дууссан. Үргэлжлүүлж аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж 1300 км авто зам байгуулна. Говийн бүсэд нэн тэргүүнд анхаарах асуудал бол мал аж ахуйг эрсдэлгүй авч явах болон бэлчээрийн даац. Тухайлбал Говьсүмбэр, Дундговь аймаг тал хээр нутаг учраас фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Дорноговь, Өмнөговь аймгийн хувьд дэд бүтцийн хөгжлөө дагаад баяжуулах, угаах, боловсруулах, кокс, эцсийн бүтээгдэхүүн хийх, төмрийн хүдрээ угаах, ширэм болгох зэрэг үйлдвэрүүд баригдаж байна. Тиймээс уул уурхайн чиглэлээр боломжийн хоёр аймаг нь Дундговь, Говьсүмбэрээ “чирэх” болно. Өөрөөр хэлбэл, боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжинө гэсэн үг. Дундговь аймгийн Мандалговь хотыг авто замаар Говьсүмбэр аймагтай холбоно. Ингэснээр Дорноговиос цемент авна, дамжаад Эрээнээс барилгын материал татах дэд бүтэц бий болчихно. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэн эдийн засгаа солонгоруулж, жигд хөгжлийг хангахаар зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн гол концепцийн нэг энэ.
-“Монгол Улс нь бүс нутагтаа эдийн засгийн өсөлттэй орнуудад тооцогдож байна. Энэ өсөлтөө цааш авч явах нь говийн бүс нутгаас ихээхэн хамаарна” гэж Та “Бүсчилсэн хөгжил”-ийн чуулган дээр онцолсон. Говийн бүсийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудад ямар шийдэл байж болох вэ?
-Говийн бүсийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Гадаргын усыг говь руу татах, урсацыг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан дэд бүтцийг бий болгох боломжтой. Говь руу гадаргын усыг татсанаар бэлчээрийн доройтол сэргэж, мал аж ахуйн гол бүс нутгууд ган, зудад нэрвэгдэх эрсдэл буурна. Боловсруулсан түүхий эдийн үйлдвэрлэл 2-3 дахин нэмэгдэнэ. Цар тахлын үед гол төмөр замуудаа барьж дэд бүтцийн нөхцөл сайжирсан. Засгийн газраас төр-хувийн хэвшлийн түншлэлээр говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Аймгуудад байгаа боломжуудыг хуваалцах, эдийн засгийн чадавхаа жигд хөгжүүлэхийн тулд хуваарилалтаа зөв хийж, татварын тал хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ дэмжих ажил чухал. Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх давуу талтай бөгөөд энэ чиглэлд БНХАУ-аас хөрөнгө оруулах санал илэрхийлсэн. Ялангуяа Дорноговийн Хатанбулаг, Өмнөговийн Ханбогд сумыг дамнасан 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг дэвшүүлж байгаа. Дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр дагаад говийн бүсэд амьдарч ажилладаг иргэдийн амьжиргаа ч дээшилнэ, ажиллах орчин нөхцөл ч дагаад сайжирна.
-Говийн бүсэд үйлдвэржилт хөгжихийн хэрээр усны асуудал хөндөгддөг. Говь руу ус татах “Хөх морь”, “Хэрлэн говь” төслүүд олон жил яригдаж байгаа шүү дээ?
-Манай улс Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлээр төлөвлөсөн томоохон ажлын нэг бол усан сан, усан цогцолбор болон УЦС барих төслүүдийг нэгтгэсэн “Хөх морь” төсөл. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж говийн бүс нутгийг, аж үйлдвэрийн бүсээ усаар хангах тухай зарласан.
-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж той юу?
-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бололцоотой гэж үздэг. Дотоодын хэрэглээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортолж валютын орлого нэмэгдүүлэх чухал салбар юм. Олон улсын өмнө хүлээсэн эрх үүрэг, мөн дэлхий нийтийн ногоон шилжилтийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улс хүлэмжийн хийгээ бууруулах боломж, нөөц талаасаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчид хамтрах сонирхолтой байна. Хилийн дагуу 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгуулахад БНХАУ хамтаръя гэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр бий болно, олон инженерүүд бэлтгэгдэнэ.
БНХАУ-ын эрчим хүчний үлэмж хэрэглээтэй энэ зах зээлтэй хил залгаа манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, технологи болоод ноу хау нийлүүлэхэд бэлэн барууны томоохон компаниуд ч бий. Ингэж бид өсөн нэмэгдэж буй, өнөөдөр аваарын хэмжээнд хүрсэн цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой гэж бодож байна.
-Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам тогтмол нэмэгдсээр, ажиллаж сурч байгаа залуус амьдралын эрхээр хилийн чанадыг зорьсоор байна. Монгол мэдлэг, чадвар гадагшаа “урссаар” л. Энэ урсгалыг хөдөө рүүгээ яаж чиглүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтын нэг “Хот хөдөөгийн сэргэлт” юм. Залуу гэр бүл, ид ажил хийдэг хүмүүс, ард иргэдийг хөдөө рүүгээ татахын тулд Улаанбаатар шиг адил орчин бий болох ёстой гэж үзэж байна. Нэгт, тохилог орон сууц. Хоёрт, хүүхдэдээ өндөр боловсрол олгох. Гуравт, эрүүл мэндийн үйлчилгээ. Эдгээр нөхцөлийг эхний ээлжинд бүрдүүлээд өгсөн байхад хөдөөд ажиллаж амьдрах боломж бий. Хамгийн гол зүйл бол хөдөө очоод ажлын байр бэлэн байх ёстой. Ер нь Дорноговь, Өмнөговь аймаг хооронд Тавантолгой-Зүүнбаян, урагшаа Гашуунсухайт боомт хүртэлх, мөн Зүүнбаян-Ханги гээд нийтдээ 1000 орчим километр төмөр замд 8000 гаруй ажилтан хэрэгтэй. Одоо Өмнөговь аймагт Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт үндсэндээ өндөрлөж байна. Дорноговь аймгийн хувьд баруун талаасаа төмөр замтай болсон учир тэр чиглэлээс коксжих нүүрс, хойноос төмрийн хүдрийг Сайншандад угааж баяжуулаад, улмаар төмрийн хүдэр коксыг нийлүүлж эхний ээлжинд ширэм болгоно. Эдгээр үйлдвэр баригдаад дуусаж байна. Ирэх хавар ашиглалтад орно. Үүнийг дагасан маш олон ажлын байр бий болж буй учир залуус очиж ажиллаж, амьдарна гэж их найдаж байгаа. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ч тодорхой арга хэмжээ авч байна. Жишээ нь ипотекийн зээлийн 80 хувийг хотод, хөдөө орон нутагт 20 хувийг өгдөг байсныг УИХ-аас өөрчлөн 50-50 хувь, зээлийн хүүг гурван хувь болгосон. Олон аймагт хувийн хэвшлүүд их хэмжээгээр орон сууц барьж байна. Хувийн хэвшлийн барьж байгаа орон сууцыг аль болох хямд байлгахын тулд түүхий эдээ бид дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тухайлбал Дорноговьд гэхэд Монгол Улсын цементийн хэрэгцээний 70%-ийг хангаж байна. Сайншандад ширмээ ган болгоод, гангаар арматур хийгээд эхлэх юм бол ерөөсөө барилгад шаардагддаг хамгийн гол хоёр түүхий эд хямд болж бид дотооддоо бага өртгөөр орон сууц барих боломж, бололцоо бүрдэнэ. Аж үйлдвэржилт яагаад чухал вэ? Монголчууд бид хүнснээс эхлээд хувцас, гар утас компьютер, унаа машин гээд бүхий л хэрэглээгээ гаднаас импортоор авч байна. Манай улс үйлдвэрлэгч биш. Гэтэл улсын гол орлогыг нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэсэн цөөн түүхий эдийн экспортоос бүрддэг. Тэгээд 90 хувийг түүхийгээр худалддаг хэр нь эргээд боловсруулсан бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр импортолдог. Монгол Улсын хамгийн их зардал бол бензин түлш. Жилд 1.8 тэрбум долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулдаг.
Тиймээс стратегийн нэн чухал Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж байна. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт төгсгөлийн шат руу орж байгаа. Түүхий тос дамжуулах хоолой эхнээсээ тавигдаж байна. Иргэдэд хамгийн ихээр тулгамддаг асуудал бол орон сууцны үнэ. Манай улс жилд 280-300 мянган тонн арматурыг хэрэглэдэг ба үүний 70 хувийг Хятад улсаас импортолдог болохоор орон сууцны үнэд нөлөөлдөг. Арматур төмрийн импорт буурч байж л орон сууцны үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ.
Дорноговь аймаг улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглан 1500 орчим орон сууц өнгөрсөн 4-5 жилд шинээр барьж ашиглалтад орууллаа. Үргэлжлүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнийг загвар болгоод хэрэгжүүлчихсэн учраас бусад аймагт нутагшуулахад Засгийн газар бодлогоороо дэмжихээр байгаа. Одоо Дорноговь аймагт баригдсан түрээсийн орон сууцнаас 20 байр авч үлдээд англи хэлний 10 багш, нарийн мэргэжлийн 10 эмчид зориулан хадгалсан. Улаанбаатар хотоос орон нутагт ирж тогтвор суурьшилтай таван жил ажиллах юм бол тухайн байрыг хувьд нь үнэ төлбөргүй олгоно. Эхнээсээ эмч, багш нар байрандаа ороод байгаа. Тэр байрны өртгөөс илүү англи хэлний багшийн олон мянган хүүхдүүдэд оруулах оюуны хөрөнгө оруулалт бол айл болгонд очиж байгаагаараа энэ байрны үнийн дэргэд асар том хөрөнгө оруулалт болно. Эмч мөн ялгаагүй нэг хүний хавдрыг эрт илрүүлчихсэн байхад тэр байртай харьцуулшгүй үнэтэй. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах со нирх лыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20% хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ.
-Хот хөдөөгийн сэргэлт, нийслэлийн замын түгжрэлийг бууруулах гээд Таны эрхлэх хүрээний ажлууд хоорон доо уялдаа холбоотой юм?
-Тийм. Миний бие нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын алба хашиж байна. Түгжрэлийг бууруулах нэг шийдэл нь шинээр дагуул хот байгуулах. Одоогийн манай нийслэл нэлээн өргөжин тэлж байгаа учир Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаа дагуулж “Шинэ Зуунмод” хэмээх 150 мянган хүн амьдрах хот барих төлөвлөгөөтэй. Үүний сацуу Хот хөдөөгийн сэргэлтийн хороог ахалж байна. Хот руу чиглэсэн ард иргэдийн нүүдлийг сааруулах, хөдөө рүү иргэдээ татах бодлогыг явуулах ёстой. Ингэж түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж үзэж байгаа.
-Таныг энэ ажлыг эрхэлж байх хугацаанд нийслэлчүүд метротой болж чадах болов уу?
-Монголчууд бид метрогоо барьж чадна. Нэгэнт хариуцсан хүний хувьд ямартай ч энэ ажлыг эхлүүлнэ гэсэн итгэлтэй байгаа. Дөрвөн жилийн хугацаанд түүнээс ч бага хугацаанд барих боломжтой. Амгалангаас хоёр замынхаа хооронд ногоон байгууламжтай хэсэг дээгүүр тулгууртай баганаар ил явуулах төсөөлөлтэй байна. Тэгэхээр одоогийн байгаа замд саад болохгүй. Дээгүүр нь явуулна гэсэн үг. Бидний тооцоогоор Амгалангаас Таван шар өнгөртөл 17.2 км орчим. Үүнээс 6.6 км нь газар доогуур байх юм. Зүүн дөрвөн замын хавьцаанаас газар доогуур ороод 25 дугаар эмийн сан өнгөрөөд ил гараад ирнэ. Ингээд хэрэв хоёр талаас нь зэрэг ухаад явах юм бол ойролцоогоор 36 сар. Ингэхдээ газар доогуурх төмөр замаа хамт дэвсээд явна. Метроны тулгууртай багана барих, газар доогуур тавих ажлыг туршлагатай компаниудаар нь олон улсын тендер зарлаж хийлгэнэ. Яг өөрсдөө чадах хэсэгт нь монголчуудаараа хийлгэж ажилтай болгоно гэсэн давхар бодлого барьж байна. Нэгэнт эхлүүлсэн байхад дараагийн Засгийн газар, сайд хэн байхаас үл шалтгаалж энэ ажил үргэлжлээд хийгдэж л таарна. Яармаг яагаад түгжирдэг вэ гэхээр өвөлдөө өдөрт онгоцны 10-12 нислэг хийж байна. Нэг нислэг 120160 зорчигч гэж тооцохоор 2000 гаруй зорчигч бууж, бас нисэж байгаа. Өнөө зорчигчдыг хамгийн багадаа 1000 гаруй машин хүргэж өгнө, тосож авна. Бид Хархориноос урагшаа эргүүлээд Цахилгаан станцын хажуугаар Яармаг руугаа гаргая гэж тооцоолж байгаа юм. Түгжрэлийг бас давхар шийднэ.
-Дорноговь аймгийн ирээдүй, хэтийг Та хэрхэн төсөөлдөг вэ?
-Ер нь бол том зургаар харвал Дорноговь аймаг нь нийгэм, эдийн засгийнхаа ирээдүйн хөгжлийн суурийг өнгөрсөн жилүүдэд тавилаа. 2015 оноос “Их бүтээн байгуулалт” санаачилгыг шат дараатай, хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдаж байна. Бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн барилга байшингийн тухай биш. Өргөн цар хүрээгээр иргэн бүр ажилтай орлоготой, ирээдүй хойч үе эрүүл чийрэг өсөж торних, боловсрол мэргэжил эзэмших, тав тухтай амьдрах суурь нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил. Тиймдээ ч бидний туршлага улсын хэмжээнд, бусад аймгуудад жишиг болж байна. Эргээд харахад цаг хожсон олон давуу тал бий. Дэлхий дахин, нэг ч улс орон, хэн ч коронавирусын цар тахалтай нүүр учирна гэж тооцоолоогүй. “Ковид 19” цар тахлын үед Монгол Улсын хамгийн хүнд ачааг Дорноговь аймаг үүрсэн. Бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хилийн боомтоор нэвтрүүлэхээс эхлээд улсын эдийн засгийг тасалдуулаагүй ажилласан хүмүүс аймгийн маань албан хаагчид юм. Гадаад дотоодын хүнд хэцүү үеэс урьтаж, цар тахлын хүнд жилүүдэд ч манай улс, Дорноговь аймаг ч нийгэм, эдийн засгийн амин чухал ажлуудыг хэрэгжүүлж, эхлүүлж чадсан. Дотооддоо Нефтийн үйлдвэр барьж байна. Анх удаа монголчууд өөрсдийн хүч хөдөлмөөр төмөр замаа тавилаа. Эхнээсээ Аж үйлдвэрийн парк өндийж байна. Энэ бүх үйлдвэр, дэд бүтэц аймагт ажлын байр бий болгож байна. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг аймгийн эдийн засаг, зах зээл тэлэхэд маш том хувь нэмэр. Том төсөл хөдөлж байж жижиг, дунд бизнес дагаж хөгждөг. Аливаа үйлдвэр, бүтээн байгуулалт хэдэн мянган аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийдэг. Ингэж бусад компаниуд нь дагаад өсөж өндийж байна. Дам нөлөөний цаад үр өгөөж, ашиг орлогын ашиг тусыг хэлээд байна л даа. Орон нутагтаа иргэд ажилтай орлоготой, ая тухтай амьдрахад заавал хотыг зорихгүй. Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн шийдэл нь энэ. Хөдөөг буйдхан ахуйгаар төсөөлдөг үе нэгэнтээ хоцрогдож хотын энтэй хөгжих нөхцөл Дорноговь аймагт бүрдээд байна. Эдийн засгийн өрсөлдөх чадвараар улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. Ирэх жилүүдэд бид боловсрол, эрүүл мэндийн салбартаа манлайлна гэсэн зорилго тавьж байгаа. Аймгийн сурагчдадаа дэлхийн стандартын боловсрол эзэмшүүлэх, тэр дундаа англи хэлний түвшинг сайжруулах нь дараагийн шатны ажил байх болно. Авлигагүй, төрийн хүнд сурталгүй аймаг болж үлгэрлэнэ. Бага татвартай, өндөр цалинтай, хамгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорино. Хандлага зөв байхад хөгжил ойрхон. Сайхан ярьж, шүүмжлэхэд амархан, харин хийж хэрэгжүүлнэ гэдэг бэрх. Болгоё, бүтээе гэсэн чин эрмэлзэл, хандлага, нэгдмэл зорилт байхад хөгжлийг дөтөлж чадна. Үүний бодит жишээ Дорноговь аймаг.
-Ярилцсанд баярлалаа.
Хуульч, өмгөөлөгч В.Энхтамиртай газрын эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Газрын тухай хууль болон газрын эрхийн харилцаатай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцож байсан юм.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх үеэр газрыг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой маргаан дэгдэж, хуулийн төсөл гацсан. УИХ-ын нэр бүхий гишүүд газрыг ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах хуулийн төсөл санаачлан өргөн барьчихлаа. Тэд Газрын тухай хуулиар зохицуулах боломжтой гэж тайлбарлалаа. Тэгэхээр Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын газрын эрхийн харилцааг яаж тусгасан байдаг юм бэ?
-Эхлээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж юу юм бэ, Монгол Улс ер нь Үндсэн хуулиар газрын эрхийн харилцааг яаж хуульчилсан юм бэ гэдэг дүр зургийг гаргаж хэлье.
Үндсэн хуулийн зургадугаар зүйлд маш тодорхой заачихсан. Монгол Улсад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ. Арай өргөн дэлгэрээр газар эзэмших эрхийг Үндсэн хуулиар, Газрын тухай хуулиар Монгол Улсын хуулийн этгээдэд л эдлүүлдэг. Үүнээс гадна маш хязгаарлагдан нэг эрх бий.
Энэ нь газар ашиглах эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.5-д төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан болзол журмаар ашиглуулж болно. Өөрөөр хэлбэл, Монголын биш гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэдэг. Зөвхөн ашиглуулна, өмчлүүлж, эзэмшүүлж болохгүй гэдэг концепци. Үүнээс гадна Газрын тухай хууль бий. Үндсэн хуулийн энэ агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн хууль. Тус хуулийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. Мөн 3.1.8-д нь газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ ер нь хэрхэн тодорхойлдог юм бол оо?
-Үндсэн хуулийн заалт руу оръё. Энд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ашиглуулна шүү гэж бичээгүй. Энэ бол 1992 оны хууль тогтоогч нарын байр суурь. Монгол Улсын одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжоор эрх үүрэг нь тодорхойлогддог, Монгол Улсад татвар төлдөг хуулийн этгээд, компани, ААН-ийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ ер нь бид хөгжиж байгаа орон, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлнэ, хөрөнгө оруулалтад ээлтэй эрх зүйн орчныг бий болгоно, хөрөнгө оруулалтыг татна, дэмжинэ, хамгаална гэж ярьж байгаа бол Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг ялгаварлахгүйгээр Монгол Улсын хуулийн этгээдийн нэгэн адил эзэмшүүлж болно.
Миний бие 2007, 2008 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын тухай хуулийг бичилцэж байсан хүмүүсийн нэг. Бөөн юм болоод л, бүгд ярилцаж ярилцаж, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж л бичиж байсан. Энэ нь зөв юм байна, энэ нь олон улстай хөл нийлүүлэхэд хувь нэмэртэй гэж байр суурь нэгдээд бичиж байсан. Газрын хууль батлагдах болоход гадаадынханд газар өгөх гэлээ гээд л хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд газартай холбоод явчихдаг. Ингээд л Газрын тухай хууль дээр ийм агуулга оруулах гэхээр ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Үүний дагуу л бас ороогүй. Тэгмэгц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж баталсан. Энэ хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсад зөндөө хуулийн этгээд газар эзэмшиж байгаа.
-Таны ярьснаар бол Үндсэн хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгохтой холбоотой харилцааг нарийвчилж зохицуулаагүй гэсэн үг үү?
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлнэ гээд хуульдаа биччихээр Үндсэн хуулийг зөрчихгүй, зөв юм. Яахав, ашиглуулъя гээд биччихье. Тэгэхэд бодит амьдрал дээр Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшчихээд байна. Учир нь хоёр л ялгаа бий. Барьцаалдаггүй, эрхээ бусдад шилжүүлдэггүй. Энэ эрхийг хүмүүс сонирхохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай А гэдэг компани өөрийнхөө 100 хувийн мэдлийн охин компани Б-г байгуулаад Б-гийнхээ нэр дээр газар эзэмшээд явчихдаг. Одоо зөндөө бий. Хэдий болтол өөрсдийгөө бид хуурах вэ дээ.
-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн агуулга руугаа оръё. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой харилцааг авчихвал ямар үр дагавар бий болох вэ. Сөрөг болон давуу талыг та харж байна уу?
-Хэрэв тэр хоёр гишүүнийхээр үнэхээр ашиглуулна гэж бичих гэж байгаа бол маш олон хууль тогтоомжид цогц өөрчлөлт хийх ёстой. Би газрын эрхийн харилцаагаар олон жил ажилласан, хууль бичилцэж байсан хүний хувьд эзэмшүүлэх ёстой гэж хардаг хүн. Хэрвээ “ашиглуулна” гэж байгаа бол Газрын тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд газар ашиглах эрх, хуулийн этгээдийн бүртгэл, эцсийн өмчлөгч зэрэг ойлголтуудыг холбох замаар харилцан хамаарлыг нь тогтоож чадвал жинхэнэ хязгаарлалт болно.
-Газрын тухай хуулийн 17.1.2, 18.1.6 заалтуудын тухай тодруулъя л даа. УИХ, Засгийн газрын хүрээнд газрын эрхийг шийдэх юм байна. Хэр хэрэгжих бол?
-Гишүүдийн яриад байгаа энэ заалтууд гадаадынханд түрээс, концессийн гэрээгээр ашиглуулна гэж байгаа агуулга. Энэ гэрээгээр ашиглуулах гэж байгаа бол УИХ-аар орох асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр мөнгө байхгүй, дотоодоос мөнгө босохгүй, Багануурын дулааны цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц зэрэг энэ том бүтээн байгуулалтад гаднаас мөнгө гуйх гэж байгаа бол УИХ-аар оруулаад шийднэ. Үүн дээр эрхбиш эзэмшихгүй гэх байлгүй. Үүн дээр тусгайлан шийдвэр гаргаад гадаадын хөрөнгө оруулагч А компани Багануурын дулааны цахилгаан станцыг барих концессийн эрхийг 60 жилээр олгосугай, ингээд 20 жил ашиглаад Монголын төрд шилжүүлнэ гэх мэт энэ харилцааг зохицуулах юм.
Яг энэ заалтаар одоогийн хөрөнгө оруулалтыг шийдье гэвэл бүх эрхийг УИХ, Засгийн газар шийдээд явах юм уу. Хөрөнгө оруулалт бүрийг УИХ, Засгийн газар шийддэг болчихвол “Нэг газартай болъё гэтэл танай УИХ, Засгийн газар шийддэг юм байна, дээрээс өгч байгаа газар нь эзэмшдэггүй, барьцаалдаггүй. Танайх эрүүл үү. Би мөнгөө оруулахгүй. Шаардлагатай бол газрыг цуцлахад нөхөн олговор ч өгөхгүй юм байна” гэх нь. Одоогийн хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын заалтыг авч хаяад асуудлаа сайхан болгож байна гэвэл дахиад л 20 жилийн будлиан самуурлыг үргэлжлүүлнэ. Муухайгаар хэлбэл, сонгууль угтсан хөнгөн улс төр л хийж байна. Бид улс орон, тусгаар тогтнол гэж агуу зүйл яриад өөрөө өөрсийдөө хуураад ирсэн. Үүн дээр тодорхой улстөрчид богино хэмжээний улс төр хийгээд явж байна шүү дээ.
-Газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахад давуу тал юу байна вэ?
-Хэрэв хөрөнгө оруулагчид газрыг ашиглана гэдгээ болиод Монгол Улс дахь Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил газар эзэмших эрхтэй гэчихвэл гариг ертөнцийн дүрмээр тоглоод эхэлнэ биз дээ. Мэдээж үүн дээр хязгаарлах тохиолдлууд байж таарна. Мал аж ахуй, газар тариалан, тусгай хамгаалалттай газар гэх мэт.
Ер нь манайд л өмчлөх, эзэмших, ашиглах гэж ярьдаг. Барууны орнуудад газар өмчлөх, газрын түрээс гэдэг хоёр л харилцаа байдаг.
–Хэрэв УИХ, Засгийн газрын хүрээнд шийддэг, хугацааг нь тогтоодог болчихвол хэр баталгаатай байж чадах вэ гэдэг асуудал гарна. Нөгөө талаар Газрын тухай хуульд газрын харилцааг бүрэн тусгаж чадсан уу?
-Одоо байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас энэ заалтаа аваад Газрын тухай хуулиар явна гэвэл Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ямар хугацаагаар газар ашиглах вэ гэдэг хугацааг тогтоосон зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ заалт хасагдвал стратегийн хөрөнгө оруулагчдад УИХ, Засгийн газар хугацаагаа тогтоох нь. Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд газар ашиглуулах тохиолдолд хугацааг нь ямар байх вэ гэвэл хэн ч хариулж чадахгүй. Үүн дээр нь хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдэг дараагийн асуудал үүснэ.
-Ер нь Газрын тухай хуульд энэ харилцаа тодорхой хэмжээгээр тусгагдсан байсан юм бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгах шаардлагагүй байсан юм биш үү?
-1993 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. 1994 онд Газрын тухай хууль батлагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг хэрхэн олгох вэ гэдэг асуудал эмгэнэлтэй түүхтэй.
Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ямар хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулах вэ гэдэг тоглоомын дүрмийг одоо ч тодорхой бичээгүй байгаа шүү. Ерөөсөө ард иргэд нь гадаадынханд газраа зарах гэж байна гэж хийрхчихдэг. Улстөрчид нь ч дагаад улс төр хийгээд явдаг л байдалтай байсаар байна.
-Тэгвэл ямар зохицуулалт боломжтой гэсэн үг вэ?
-Газрын тухай хуулийн 44.1-д СӨХ-нд газар ашиглуулах тухай бүтэн бүлэг байдаг юм. Үүн шиг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэх үү, ашиглуулах уу. Эзэмшинэ үү, ашиглана уу үл хамаараад ингэж, ингэж ашиглана. Ийм хугацаатай байна гээд Газрын тухай хууль дээр биччих ёстой юм. Гэхдээ Газрын тухай хууль дээр байхаар хийрхээд эхэлдэг. Ер нь энэ ярих их хэцүү. Ялангуяа Төрийн ордон руу ороод заавал янз бүрийн эрх ашиг хөндөгддөг.
Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хийчихсэн хэрэг. Аргаа барсан хэрэг шүү дээ. Энэ заалт ч хангалтгүй. Үүнээс илүү цогц, маш тодорхой, хугацаа нь ийм байна, магадгүй аль аль салбарт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж ашиглуулж болохгүй вэ зэргийг бичиж өгч, цогц л шийдэх ёстой. 2013 онд аргаа бараад ганц заалт оруулсан. Түүнийг нь сая сонгууль дөхөхтэй зэрэгцээд хийрхээд эхэлсэн. Дараа нь бүхэл бүтэн боловсруулаад ирчихсэн хуулийн төслөө татаж аваад араас нь ард түмэнд таалагдах гэсэн оролдлогыг л хийж байна гэсэн дүр зураг харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хоёр хууль хоёулаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг яах юм бэ гэдэг асуудлыг бүрэн шийдээгүй. Ер нь 1992 оноос хойш бид ийм байдалтай байгаа. Уг нь Үндсэн хуулиар хориглоогүй. Дээр нь бид хөрөнгө оруулалт хэрэгтэй юм уу. Хэрэгтэй юм бол дотоодын аж ахуйн нэгжийн адил авч үзээд эзэмшүүлээд, үүнийгээ ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй.
Монгол хэл, уран зохиолын багш, дэд профессор, Т.Гончигсумтай ярилцлаа
-Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA” олон улсын үнэлгээгээр Монгол Улс чамлалттай байгаа мэдээлэл саяхан олон нийтэд түглээ. Гурван хүүхэд тутмын хоёр нь монгол хэлээр бичдэг ч түүнийхээ агуулгыг ойлгодоггүй, хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн бодлогоо бодож чаддаггүй гэж дүгнэжээ. Энэ бол ө нөөдрийн манай боловсролын чанар гэсэн үг. Яагаад бид ийм байдалд хүрчихэв. Ахмад багшийн хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэ цагийн боловсрол үүсч хөгжөөд 100 орчим жилийг туулж байна. 1990 он хүртэл социалист орнуудын сурган хүмүүжүүлэх ухаанаар гол баримжаа болгон хөгжиж байсан. 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж дэлхий нийтийн жишгээр сургалт явуулах болсон. Үнэндээ 1980-аад он бол Монголын боловсролын салбарын алтан үе гэж би хардаг. Ингэж хэлэхээр ч нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. Сургуулийн бүтцийн хувьд манайд алдаа гарсан. 11, 12 жил болгосон. Кембриджийн боловсрол л гэнэ.
Явж, явж эцсийн бүлэгтээ багш нарыг самарсан. Дээд боловсролын хувьд шинэчлэгдлээ гэдэг. Тогтолцоо нь хуучнаараа. Кредит цаг, багш нараа сонгодог зэрэг дэвшилттэй тал бий л дээ. Гол нь аргын шинэчлэл байхгүй. Хичээл зааж байгаа дээд боловсрол ч бай, сургуулийн өмнөх боловсрол ч бай хичээлийг заана гэдэг шал өөр зүйл байдаг юм шүү дээ. Ямар ч заах аргагүй багш нар хуучин аргаар заагаад байгаа юм. Эцсийн бүлэгтээ арга барилаа мэдэхгүй л хад мөргөдөг. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар олигтой зүйл хийхгүй, зөнгөөр нь явуулж байна. Өөрөөр хэлбэл, багшийг багш болгох ажил хийхгүй байна.
1980-аад оны боловсрол үүнийг л хийж байсан шүү дээ. Хичээлийн эрхлэгч буюу менежер бол өнөөдөр диспетчерийн үүргийг гүйцэтгэж байна. Уг нь тэр хүн дөнгөж төгсөөд ирсэн хүүхдийг нохой шиг дагаж байгаад бүх хичээл дээр нь сууж зааж зөвлөдөг, сургадаг юм. Ерөөсөө багш таван жилийн дотор л багш болохгүй бол хэзээ ч болдоггүй, оромддог. Өнөөдөр тэр тоо бодож чадахгүй, монгол хэлээ ойлгохгүй, хими, физикийн томьёогоо ухаж мэдэхгүй, синус гэж давтаад байхаас биш синус гэдэг юуг юунд харьцуулсан харьцаа болохыг хэлж өгдөггүй. Ийм зүйлээс л эхэлж байгаа юм. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар огт ажиллахгүй байна даа.
-Тэгэхээр өнөөдрийн энэ үр дүн багшийг багш болгох тогтолцоо муу байгаа гэсэн үг үү. Хүүхдэд асуудал байх уу?
-Хүүхдэд буруу байхгүй. Муу, сайн хүүхэд хамаагүй. Тэр цагаан цаасыг үзэсгэлэнтэй байгаль болгохыг багш л мэддэг. Бас дээр нь сайн багш, муу багш гэж байдаггүй. Сайн заах арга, муу заах арга гэж л бий.
Нөгөө талаар боловсролын гол судас бол сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байсан юм. Үүнийг нэг хэсэг орхисон. Одоо дахин орон тоогоор ажиллаж эхэлж байна. Гэвч баахан ном үйлдвэрлэдэг л газраас цаашгүй. Багш нарыг багш болгох ажлын шаардлага хангаж ажиллаж чадахгүй байна. Яахав, нэг талаар багш нар идэвхгүй болж, нэр хүнд нь унасан зүйл бий л дээ. Сурагчдын идэвх зүтгэл буурсан, сурлагын чанар өгөөж муудсан. Зөв алдаагүй бичих явдал бараг үгүй болсон. Хэл соёл нь алдагдсан ч асуудал бий.
-Залуу үеийн хүүхдүүд өөр болсон. Аливаа хүлээж авах чадвар өөр өөр. Тиймээс томчууд, нийгэм тэдэнд зориулж арга барилаа шинэчилж байна шүү дээ. Тэгэхээр багш нарын заах арга барил ч өөрчлөгдөх үү?
-Ерөөсөө энэ бол эцсийн эцэст багшийн аргачлалаас шалтгаална. Нийгмийн орчин нөлөөлнө л дөө. Нэг ангид байгаа хүүхдийн тоо хэтэрсэн. Тэгэхээр ачааллаас болоод багш сурагч болж тоглолт хийж байгаа. Энэ бол багшийн буруу биш. Нийгмийн тогтолцооны буруу. Дээр нь эцэг эхчүүд хүүхдээ нийгэмшүүлж байгаа байдал муу. Сургуульд л даатгачихдаг. Цалин, ажил хоёрын хооронд явсаар хүүхдийг сургах хүмүүжүүлэх, хүн болгох ажлыг нийгмээрээ хийхгүй байна.
-Тэгвэл багш гэж ямар хүнийг хэлэх юм бэ, таныхаар?
-Багш гэдэг бол хамгийн гол нь тодорхой шинжлэх ухааны салбарт хамгийн сайн “мэргэжилтэн” байх ёстой. Хими, биологи, математик, техник, монгол хэл гэх мэт. Өөрөөр хэлбэл, энэ мэргэжлээр гаргууд хүн байх. Өнөөдөр манайд ийм хүн өдрийн од шиг байна. Дараа нь хүний оюун ухааныг судлагч байх ёстой. Ингэж Хүүхэд даалгавраа хийгээгүй хичээлдээ явахаар уйлдаг даа. Тэр чинь зөв. Сурах аргыг авчихсан хүүхэд тэгдэг. ажилладаг багш байхгүй. Өнөөдөр сурагч Цэцгээ ямар хүүхэд вэ, Дулмаа ямар хүүхэд вэ, сэтгэн бодох чадвар ямар вэ, бие бялдрын хөгжил, сэтгэл санаа нь юу билээ. Энэ мэтчилэн огт судалдаггүй. Багш бас сурагчдын авьяасыг нээн илрүүлэгч байх ёстой. Авьяас гэхээр дуу, хөгжим, зураг гэж ойлгохгүй. Авьяас гэдэг олон төрөл. Авьяастай байж л шинжлэх ухааныг судалдаг. Бүх шинжлэх ухааныг мэдэхийн тулд авьяасыг л хөгжүүлэх ёстой. Түүгээр зогсохгүй сургалтын үйл ажиллагаагаа чанартай, үр ашигтай, зохион байгуулагч байх ёстой. Мөн багш хүнээ хөгжүүлэх арга зүйг судалсан гарамгай технологич байх хэрэгтэй. Мөн хүүхдэд мэдлэг түгээх арга барилыг эзэмшүүлэгч. Заагч биш туслагч, зөвлөгч хамтран зүтгэгч, удирдан чиглүүлэгч л байх ёстой.
-Арай өндөр шалгуур биш үү?
-Тийм байж чанартай иргэн бэлдэнэ. Багш гэдэг тийм өндөр шаардлагуудтай. Өнөөдөр энэ зүйл байхгүй. Тийм болоод л дэлхий дээр ийм чанар хүртээд зогсож байгаа юм шүү дээ.
-Та заах арга зүй гэж онцолж ярилаа. Энгийнээр яривал багш ямар арга барилаар заах ёстой хэрэг вэ?
-Багшийн заах арга гэдэг бол сургах уу, төлөвшүүлэх үү гэдгээс эхэлдэг. Багш хүн хүүхдийг төлөвшүүлэх нийгэмшүүлэх ажлаа нэгдүгээрт хийх хрэгтэй. Нэгдүгээр ангид нь зөвхөн тоо, үсэг заах биш ээ. Хамгийн эхлээд нэгдүгээр ангийн хүүхэд “Би үүнийг заавал сурах ёстой юм байна. Миний үүрэг энэ юм байна” гэдэг үүргийг ухамсарлах үзлийг төлөвшүүлэх ёстой. Тэгэхэд сурахад амар. Хүссэн хүсээгүй би үүнийг заавал хийх ёстой гэдэг ухамсрыг хэлээд байна.
Хичээл заана гэж ярьдаг. Ингэхээр зарим багш нар бага цагт их мэдээлэл өгөхийг хэлж байна гэж ойлгоод байдаг. Энэ бол тийм биш. Хүүхдэд юуг яаж мэдүүлэх вэ, өөрөө өөртөө нээлт яаж хийх вэ гэдгийг сургах тухай юм. Тодорхой хэлбэл, хичээл заадаггүй, сурах аргыг зааж эзэмшүүлдэг хүнийг л багш гэдэг юм. Тийм л болох ёстой.
-Үүнийг бий болгох үүрэгтэй газар нь салбарын яам уу?
-Боловсролын яам энэ гажуудлыг яаж засах вэ гэдэг дээр яаралтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр уучлаарай, яаманд боловсролын чиглэлийн биш цүнх баригчид олон байгаа.
Эцсийн бүлэгт үүнийг засах гол хүмүүс Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байх ёстой. Тэр бол монгол хэл, математик, хими, биологи зэрэг хичээлийг яаж заах вэ, сурах бичиг ямар байх ёстой талаарх судалгааг нийтээр нь аваад тэндээс гол үр дүнгээ цацаж байх ёстой газар. Дараа нь багш бэлддэг сургуулиуд ажиллах ёстой. Тэд өөрчлөгдөх шаардлагатай. Багшийг сургаж байгаа багш нь болоогүй, боловсроогүй байхад гараас нь багш гарахгүй шүү дээ. Одоо бол тухайн шинжлэх ухааны тухай ерөнхий мэдлэг сайн олгодог хүнийг л багш гэж хэлээд байгаа. Энэ маш буруу. Багш бэлтгэж байгаа сургуулиуд оюутнуудаа яаж дадлагажуулдгаас л харагдана. Бүтэн дөрвөн жилийн турш 45 хоногийн дадлага хийлгээд л явуулчихдаг. Ингээд багш болох уу, болохгүй.
“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа.
-“Оюу толгой” ХХК ажилчдынхаа цалинг хассан гэсэн мэдээллийг та бүхэн хэлж байна. Ямар үндэслэлээр цалин хассан хэрэг вэ?
-Ажил олгогч “Оюу толгой” ХХК-ийн зүгээс цалин бууруулах болсон талаар 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн шийдвэр гэж гуравдугаар сард танилцуулсан. Ингэхдээ ямар нэгэн урьдчилж мэдэгдсэн, тайлбар өгсөн зүйлгүйгээр гэнэт л нэг өдөр тайлбарласан. Бидний зүгээс цалин хасах ямар үндэслэл бий болов, шалтгаан нөхцөл юу байсан, заавал цалин бууруулах хэрэгтэй байв уу, ямар нэгэн судалгаа хийсэн үү, ажилчдын эрх ашгийг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлд энэ талаар мэдэгдсэн үү гэхэд ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Гол нь яагаад цалин бууруулах болсныг маш их гайхаж байна. Цаашдаа хэр удаан үргэлжлэх талаар ч тодорхой мэдээлэл алга. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс бидэнд “Оюу толгой ХХК ямар нэгэн санаа тавиагүй, урьдчилж мэдэгдээгүй” гэж байгаа.
-Шалтгаан нь тодорхойгүй юм байна. Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай заасан уу?
-Ажил олгогч дангаараа шийдвэр гаргачихлаа. Уг нь 2022-2025 оныг дуустал Үйлдвэрчний эвлэл хамтын гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.3-т ажилчдын цалинд тодорхой өөрчлөлт орвол урьдчилж мэдэгдэнэ гэж заасан. Мэдээж тухайн цаг үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг холбогдох судалгааг жил бүрийн эхний улиралд багтаан хийж, цалинд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Үйлдвэрчний эвлэлд мэдэгдэнэ. Ингэснээр Үйлдвэрчний эвлэл ажил чидтайгаа зөвшилцөж шийдвэрлэнэ. Аль нэг нь дангаараа шийдвэр гаргахгүй гэдэг. Гэтэл энэ заалт мөрдөгдөөгүй учраас дангаараа шийдсэн гэж харж байна.
-Цалинг ямар байдлаар бууруулсан юм бэ?
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан А192 гэж журам бий. Хөдөлмөрийн тухай хууль 2022 онд хэрэгжиж э хлэхтэй зэрэгцээд батлагдсан журам л даа. Өөрөөр хэлбэл, дундаж цалинг тооцоолдог журам гэсэн үг. Гэтэл Ковидын үеэр ААН-үүд хүндэрлээ, жижиг уурхайнууд хаалгаа барих эрсдэлтэй гээд нэмэлтээр 49А журмыг баталсан байдаг. А192 гэж журмаар үндсэн цалин дээр илүү цагийн нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт зэрэг таван бүлгийн нэмэгдэл олгогддог. Харин 49А журмаар дээрх таван нэмэгдлээс гурав нь хасагдчихдаг. Ерөөсөө л үндсэн цалингаа л авна гэсэн үг. Гэтэл бид уртын буюу 12 цагаар ажилладаг хүмүүс. “Оюу толгой” ХХКийн зүгээс 49А журмаар цалинг бодохоор болсон юм билээ. Шөнийн нэмэгдэл, илүү цагийг олгохгүй. Хөдөлмөрийн хуулиар Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. найман цаг ажиллах ёстой. Харамсалтай нь илүү цагаа ч авахгүй.
Хүн бүр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд ордог. Хөдөлмөрийн г эрээнд гол нөхцөл, бусад нөхцөл гэж бий. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдгийг оруулна. Цалин хөлсөд дээрх таван бүрэлдэхүүн хэсэг байна гэчихээд байхад ажил олгогч Оюу толгой ХХК-ийн зүгээс 49А журмыг барьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
-Компани алдагдалд орох, дампуурах эрсдэлтэй болсон үед 49А журмыг баримтална гэж ойлголоо. Гэхдээ “Оюу толгой” ХХК-ийн хувьд энэ талаар судалж үзэв үү?
-Бид судалж үзсэн. “Оюу толгой” ХХК 2023 онд төлөвлөгөөгөө 118 хувиар давуулан биелүүлсэн байдаг. Алт ч, зэсийг ч аль алиныг. Ойрын жилүүдэд олж байгаагүй орлогоо сүүлийн гурван жилд олсон. Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм.
Ийм байхад ямар нэгэн мэдэгдэл, зөвшилцөлгүйгээр цалин бууруулж олон монгол ажилчдын эрх ашгийг хүнд нөхцөл байдалд оруулж байна. Олон нийт “Оюу толгой” ХХК-ийн ажилчид өндөр цалинтай гэж ярьцгаадаг. Манайд цалингийн олон зэрэглэл бий. M, L, G гээд. G зэрэглэл нь өндөр цалинтайд тооцогддог. Түүнийг мэдээж: инженер техникийн ажилтнууд зэрэг зэрэглэл өндөртэй хүмүүс хамаарна. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс цалин бууруулах шийдвэрт хамаараагүй. Харин жинхэнэ шороог нь, хүдрийг нь, алт зэсийг нь өдөр шөнөгүй зөөдөг, гүнд, газрын хөрсөн дээр ажилладаг уурхайчид хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, М цалинтай хүмүүс гэсэн үг.
-Цалин бууруулах нь таны амьдралд яаж нөлөөлөх юм бэ?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. “Оюу толгой” ХХК-д 300 тоннын “Камацу 930” барьдаг. Би жишээ нь, ар гэртээ 5-6 хүн тэжээдэг. Гэрээсээ 14 хоногоор алслагдаж ажилладаг. Нэг сард 14 хоног шөнөөр, дараагийн сард 14 хоног өдрөөр ээлжилж ажилладаг оператор. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн ажилчид доллараар цалинждаг гэх юм билээ. Би тийм зүйл мэдэхгүй. Бидний ажил бол хэвийн бус нөхцөлтэй, байнгын дуу чимээ, тоос шороон дунд ажилладаг. Ажлын ачаалал ихтэй. Нөгөө талаар хүн бүр банкны зээлтэй. Би ч тэдний нэг. Би ипотекийн болон цалингийн зээл төлдөг.
-“Оюу толгой” ХХК орон нутгийн иргэдэд давуу байдал олгодог уу?
-Тийм зүйл байхгүй. Уг нь орон нутагт давуу байна, хөрөнгө оруулалтын гэрээгээр орон нутгийн ажилчдыг мэргэшүүлнэ. Ажилд авахдаа давуу байдлаар авна гэж ярьдаг. Бид энэ тухай хөндөхөөр “Уучлаарай. Монгол иргэн хаана ч ажиллаж болно. Дов жалгын үзэл г аргаж байна” гэдэг. Үнэндээ Улаанбаатарын харьяалалтай иргэн Өмнөговь аймагт шилжиж ирээд л маргааш нь “Оюу толгой” ХХК-д ажилд ордог. Ийм зүйлийг бид хөндөөд байдаггүй.
-Цалинтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс та бүхэнд ямар нэгэн тайлбар хийв үү?
-Үгүй. Үйлдвэрчний эвлэлийн найман хүн ажилчдын өмнөөс гарын үсэг зураад хамтын гэрээ гэгчийг байгуулсан юм билээ. Ажилчид энэ талаар мэдээлэл байхгүй. Би гэхэд интернэтээс хайж байж олж авсан. Тухайн гэрээний 2.13-д найман цагаас илүү ажилласан цагийг хөдөлмөрийн гурван талт цэцээр ортол шүүхдэх, ямар нэгэн байдлаар маргаан гаргахгүй гээд тохиролцчихсон юм билээ. Эндээс л хамаг асуудал үүсч байна. Ажилчдын эрх зөрчигдлөө, шүүхэд хандах эрхгүй болгочихсон.
-Цалин бууруулах шийдвэр хэзээ хэрэгжих вэ?
-Энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэсэн. Ажилчдад нэг айдас байдаг. Эрх ашиг зөрчигдсөн, ноцтой зүйлсийг мэддэг ч хэлэх эрхгүй. Хэлчихвэл ажлаас халагдана, ажлын байрны дарамтад өртөхөөс эмээдэг. Ер нь асуудал гарлаа түүнийг хэллээ гэхэд шууд л ажлаас халагдах эрсдэлтэй. Тиймээс эрх нь хэчнээн зөрчигдөж байсан ч хамаагүй нууж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэж байна. Эсвэл шууд хална, эсвэл дарамтална. Шударга үнэнийг хэлээд бусдын төлөө дуугарахад ч тэр. Тэдний нэг би. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах эрхтэй ч огт хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Орон нутгаас ирсэн ажилчид бид өдөр бүр “Оюу толгой” ХХК-ийн оффисын үүдэнд сахиж байна. Нааштай шийдвэр гаргах шинжгүй. Харин ч эсрэгээрээ компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, цалин бууруулах шийдвэрээ 10 жил хэрэгжүүлнэ гэж байна. Маш харамсалтай. Бас ажилчидтай 170 удаагийн уулзалт хийсэн гэлээ. Би нэг ч удаа уулзаж байсныг санахгүй байна.
Эгийн голын усан цахилгаан станц гэж бий. 33 жил цаас барьж ярьсан. Ашиглалтад орчихвол их дэмтэй. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг, Сэлэнгийн бэлчирт солбилцлыг нь тогтчихсон. Төслийн санаачилга 1991 онд гарч, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн үед 327.8 сая ам.доллараар босох тооцоолол гарч байв. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт цаг.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Жилд 50 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авдгийг дотоодоосоо бүрэн хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого бүрдүүлэх боломжтой. Тиймээс төслийг босгох гэж үе, үеийн парламент, Засгийн газар ярьдаг, хөдөлдөг. Гэвч ашиглалтад ордоггүй.
Хамгийн сүүлд 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд төслийг дахин сэргээж байгаагаа зарласан. Хоёр жилийн дараа сураггүй болсон гэхэд болно. Эгийн голын усан цахилгаан станцын түүх ийм. Уг нь барьчихвал харь гүрний хараат байдлаас шууд гарчих, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй төсөл юм. Гэвч үл үзэгдэх гар түүнийг боомилоод хөдөлгөдөггүй. Өнгөрсөн 33 жилд Эгийн голын станцыг дор хаяж 10-ыг байгуулчихаар мөнгө дэмий үрэгдсэн. Эхлээд Индонез улс барих болоод дараа нь Чех улс хийнэ гээд сүүлд нь Хятад улс барих болсноо Орос дургүйцээд байна гээд больсон. Одоо юу болоод байгааг мэдэх хүн алга. Сүүлд сонсоход, үүнийг барих нь Байгал нуурт хортой эсэхийг Орос шийдэх юм дуулдав уу даа.
Үүнтэй хувь заяа яг ижил, нийтийн эрх ашгийг хөндсөн бас нэг асуудал байдаг юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн таван жил гаруй бодлогын нийтлэл, сурвалжилгууд бэлтгэж ирсэн. Энэ бол нүүрсэн яндангүй автомашинууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог тухай. Автомашины түлшний шаталтаас 200 гаруй төрлийн хорт бодис ялгардаг. Үүнийг шүүх үүрэгтэй машины гол эд анги бол катализатор буюу нүүрсэн яндан. Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд оролцох нь асар хортой. Хорт хавдраас эхлээд амьсгалын замын төрөл бүрийн өвчин үүсгэгч хорт бодисууд агаарт шууд цацагдах эрсдэлтэй. Яг ийм эрсдэл дунд улаанбаатарчууд сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Хорт хавдар гэх айхтар өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл нь агаарын бохирдол гэдэг. Агаарын бохирдлыг гэр хорооллын утаа болон автомашины утаа хоёр л бүрдүүлдэг.
Нийслэл хотод үе үе өмхий эхүүн үнэр ханхалдаг болоод удлаа. Үүнийг нягталж, хаанаас ямар эх үүсвэртэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож чадаагүй. Учир нь манай лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин мэргэжлийн хүмүүс энэ өмхий үнэрийг автомашины утаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, түлшний дутуу шаталт, түүний хорт утааг шүүж чадахгүй байгаагаас өмхий үнэр гарч байх магадлалтай гэж ярьдаг болсон. Уг яндан хабрид буюу хосолмол хөдөлгүүрт машинд байдаг. Манайд хамгийн их байдаг хабрид машин бол приус. Приус машиныг анх 2010-аад оны үед Монголд оруулж ирсэн гэж үзвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нүүрсэн яндангийн асуудал яригдана. Нүүрсэн янданг машинаас нь тононо, хулгайлна, эзэн нь зориуд зарж мөнгө болгоно. Зарим нь хятад яндан зөрүүлээд тавьчихна. Зорилго нь
нүүрсэн янданг БНХАУ руу өндөр үнээр худалддаг. Ийм наймааны бүлэг этгээдүүд хаа сайгүй бий болчихсон. Тэдэнд хууль үйлчилдэггүй. Нэг удаа гаалийнхан их хэмжээний нүүрсэн яндан хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоосны хариуд шүүхэд дуудагдсан удаатай. Шүүхээс гаалийнхны буруу болоод, нүүрсэн яндангийн наймаачид бүр гаарсан. Одоо ч энэ наймаа цэцэглэж байна. Үндсэн хуульд монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.
Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг уг нь холбогдох хүмүүс хамгийн сайн мэддэг. Замын цагдаа бараг хажуугаар нь приус машин өнгөрөхөд утааг нь үнэрлээд л мэднэ. Оношилгооны төвүүд ч ялгаагүй. Хятад яндан тавьчихсан, эсвэл өөр нэгнээсээ янданг нь түр аваад боочихсон гээд л шууд хараад мэднэ. Гаалийнхан ч мэднэ, хилээр байнгын наймаа үргэлжилж байдаг учир. Шүүхийнхэн мэддэг болсон. Энэ тухай сонин
хэвлэлээр бичиж байгааг харж, уншиж суугаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ойлгодог болчихсон. Тэгсэн хэрнээ хэн ч, ямар ч үйлдэл хийдэггүй. Уг нь эдгээр хүмүүс бүгд л Улаанбаатарт, нүүрсэн яндангүй машинаас ялгарсан хорт утаагаар
амьсгалж байгаа. Тэдний хүүхдүүд ч, аав ээжүүд ч, ахан дүүс ялгаагүй. Яахав, баян чинээлэг хэсэг нь өвлийн нэг сар гадаадад амарчихдаг биз. Үлдсэн ихэнх хугацаанд Улаанбаатарын зам дээр хорт утаан дунд л явцгааж байгаа шүү дээ. Тийм атал энэ аюултай, бүх нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг зогсоох тухай санаачилга гаргадаггүй нь хачирхалтай. Заавал хууль журам гаргаж ажил удахгүйгээр захын УИХ-ын гишүүн гааль руу утасдахад хилээр гаргадаг асуудлыг зогсоочихмоор юм. Гэтэл тэгдэггүй. Гүлдийгээд нийтээрээ хордоод байцгаадаг.
Саяхнаас УИХ-ын зарим гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах хуулийн төсөл санаачилсан сураг дуулдаж байна. Яагаад ингээд байдгийг хэн ч мэддэггүй, ямар нэгэн хараал хүрчихсэн хүмүүс ч юм уу гэж бодогдмоор. Хордоод байна, болохгүй шүү гээд бүгд мэддэг мөртлөө хориглож чаддаггүй. Хэнээс юунаас айгаад, хэн хориглоод хэний эрх ашиг зөрчигдөх болоод ингээд байдгийг мэдэх хүн байхгүй.
Уржигдар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Буриадад монголчуудыг аваачиж элэгний эмчилгээ хийлгэх тухай ярилаа. Буриадууд Монголоос эрүүл мэндийн салбараар өндөр хөгжсөн гэж үздэг юм бол өнөөдөр энэ улс “монгол эмч нар дэлхийн хаана ч ажилладаг”, “гадаадад хийдэг олон төрлийн мэс заслыг дотооддоо хийдэг боллоо” гэх мэт нь тархи угаалт, мөнгө угаалт болж таарна. Тийм бол улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт өгдөг санхүүжилтийг ч зогсоо. С.Чинзориг сайдын хэлснээр монголчуудыг нийтээр нь Буриадад аваачаад эмчилчих хэрэгтэй. Төрийн бодлого, төрийн хүний, улстөрч хүний сэтгэлийн угт эх орноо тоох, Монгол Улсаа өөд нь татах, өмнө хөгжиж яваа улсууд руу чирэх эрмэлзэл, сэтгэл зүрхтэй байх ёстой. Өнөөдөр Буриадууд өөрсдөө Монголд ирж эмчлүүлдэг, худалдаа наймаа хийдэг, бүр амьдрахыг хүсдэгийг захын хүн хэлнэ. Тийм байхад өвчин зовлонд баригдсан ядарсан хэдэн монголоо тэнд аваачиж шулах хэрэг юу байна аа. Гишүүд ээ, сайд нар аа та нар Монголын сайд гишүүд үү, Буриадын сайд гишүүд үү. Яагаад ийм эх оронч биш төрөлх үндэстэндээ дайсан мэт хандана вэ. Юунаас болж ийм байгаад байна аа. Монголд ийм сэрүүн дотортой бодлого гаргадаг асуудлууд маш олон байдаг.
Бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал нүдэн дээр ил байсаар байхад дуугардаггүй, хөдөлдөггүй, ажил хэрэг болгож чаддаггүй. Яг л Эгийн голын УЦС, нүүрсэн яндан хоёрын түүх шиг… Тариураа буцалгаж хэрэглэдэг эрүүл мэндийн шинжлэх ухаан хэдэн шат доогуур байгаа хаягдсан хязгаар нутагт иргэдээ аваачиж эмчилнэ гэдэг шиг.
Б.ЭНХЗАЯА