Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Нэргүй: Хурандаа А.Батхуяг, дэд дарга ахмад Э.Ууганбаяр нар хоригдлуудтай зүй бус харьцсан зөрчил гаргасан эсэхийг шалгахад тогтоогдоогүй DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангид хоригдож байхад түүнтэй Тусгай ажиллагааны газрын албан хаагчид зүй бусаар харьцсан, эрүүдэн шүүсэн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хорих ангид юу болсон талаар ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүйтэй ярилцлаа.


-Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудын талаар ноцтой мэдээлэл бүхий гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Гомдолд бичсэнээр ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хорих ангид зориуд үйл ажиллагаа явуулж, Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн гэсэн нь анхаарал татаж байна. Хэл амаар доромжилж, галуун цуваагаар явуулах, нүцгэлэх, цахилгаан бороохойгоор цохих зэрэг процесс өрнөсөн гэсэн байна. Иймд явдал болсон эсэх талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын алба хаагчид 2023 оны аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хуваарийн дагуу холбогдох хууль, журам, стандартын хүрээнд нийт хоригдол, хоригдогсдын бие, байр, эд зүйлд төлөвлөгөөт үзлэг нэгжлэг зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг 2023 оны есдүгээр сард 415, 425 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад мөн зохион байгуулсан байдаг. Цаашид хуваарийн дагуу төвлөрсөн бусад хорих ангиудад зохион байгуулахаар ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “хоригдлын бие байр түүний ойр орчинд алба хаагч ямар ч үед үзлэг нэгжлэг хийж болно” гэж заасны дагуу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 14-16 цагийн хооронд 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт 287 хоригдлын биед ил шарх, сорви байгаа эсэхийг шалгаж нүцгэн биений үзлэг хийж ажилласан. Уг ажиллагааг тус ангийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тусгай ажиллагааны газрын алба хаагчид нэгдсэн үйл ажиллагаанд хяналт тавьж хоригдлуудын дэг журмыг сахиулан оролцож хамтран ажилласан. Тухайн үед хоригдлуудыг цохих, зодох бэртээх, аливаа хэлбэрээр эрүүдэн шүүх, үндэслэлгүйгээр тусгай хэрэгсэл хэрэглэх зэрэг үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл хоригдол Д.Мөнх-Эрдэнэд чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Түүний бие, эрх чөлөөнд нь халдаагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явагдсан.

-Энэ явдлаас үүдэж эрүүл мэндэд нь өөрчлөлт гарсан. Даралт ихсэх, бөөр үрэвсэх зэрэг өөрчлөлт гарсныг дурдсан байсан. Хорих ангийн эмч хоригдлыг хэвтэх шаардлагатай гэж байсныг юу гэж ойлгох вэ?

-Хоригдол Д.Мөнх-Эрдэнэ нь 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ирснээс хойш есөн удаа ангийн эмч, сувилагчид үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан. Тухайн үйл ажиллагаа зохион байгуулагдсан өдрүүд буюу аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Харин аравдугаар сарын 15-ны өдөр толгой өвдсөн гэх зовуурьтай ангийн эмнэлэгт үзүүлсэн. Зовуурийн дагуу өвдөлт намдаах даралт бууруулах, зүрхний хэм бууруулах эм уулгасан. Артерийн даралт ихсэлт нэгдүгээр зэрэг оношоор тус ангийн эмнэлэгт хэвтэж даралт бууруулах, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ төлөвлөн хийх гэсэн боловч тухайн үед өөрийн хүсэлтээр татгалзсан тул биеийн байдлыг тогтмол хянан ажиллаж байсан.

-Хорих ангийн дарга, ажилтнууд болох Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын алба хаагчид хоригдлуудтай зүй бусаар харьцдаг, хууль зөрчсөн үйлдлүүдийг тайлбарлажээ. Ахиад ч энэ талаар мэдүүлэг өгөх боломжтой гэсэн байна. Эдгээр албан тушаалтнуудтай ШШГЕГ-ын зүгээс тайлбар мэдээлэл авсан уу?

-Энэ асуултад нэг залруулга хийх нь зөв гэж бодож байна. Учир нь хурандаа Б.Нандинболор, хурандаа А.Намсаманд нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтан тул чиг үүргийнхээ хүрээнд хоригдолтой харьцаж ажиллах шаардлагагүй байдаг. Харин 413 дугаар ангийн дарга хурандаа А.Батхуяг, дэд дарга ахмад Э.Ууганбаяр нарыг хоригдлуудтай зүй бус харьцсан харилцааны зөрчил гаргасан эсэхийг тухайн үед ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулахад дээрх зөрчил гараагүй болох нь тогтоогдсон. Мөн тухайн асуудалтай холбогдуулан Хүний эрхийн болон прокурорын байгууллагаас хяналт, шалгалт хийхэд хорих ангийн удирдлагын зүгээс дээрх таны асуултад дурдагдсан зөрчил гараагүй байна гэж үзсэн.

-Цахим уулзалттай холбоотой зөрчлийн акт тавьсан асуудлыг хөнджээ. Хоригдол ар гэртэй уулзалт хийх үед түүнийг чагнах, хуулбарлах нь хүний эрхэд нийцэх үү?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198, 199, 200, 201, 202, 213 дахь заалт, Хорих ангийн дотоод журмын 16 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын 12.5.3 дахь заалтуудыг үндэслэн хоригдлыг ар гэр, хууль ёсны төлөөлөгчтэй цахимаар уулзалт хийх ажиллагааг 2018 оны “Цахим уулзалт зохион байгуулах журам”-аар зохион байгуулдаг уг журмын дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “цахим уулзалтаар хийгдсэн яриаг бичлэгт хадгалан баримтжуулж сан үүсгэн хадгалж болно” гэх заалтын хүрээнд аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим уулзалт хийсэн хоригдолд хяналт тавьж ажиллаж байсан.

“Цахим уулзалт зохион байгуулах журам”-аас дээрх заалтыг хасаж, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахгүй байх чиглэлээр нэмэлт зүйл, заалт тусган шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.

-Д.Мөнх-Эрдэнэ магадланд орох боломжтой болсон гэж ар гэрийхэн нь мэдэгдэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоригдол Д.Мөнх-Эрдэнэ нь цахим уулзалт хийх хугацаандаа алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх зөрчилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 277.1.1 дэх хэсэгт заасны дагуу “түр хугацааны уулзалт хийх эрхийг нэг сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал холбогдох баримтыг харьяа прокурорын байгууллагаас хууль, журмын хүрээнд хянаж, хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

Эрүүгийн хуулийн зургадугаар зүйлийн 6.12.1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хоригдол Д.Мөнх-Эрдэнийг хугацаанаас өмнө суллах үндэслэлгүй юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: Багтай зэвсэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохих зэргээр эрүүдэн шүүсэн DNN.mn

Консул асан Д.Мөнх- Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ- ын харьяа 413 дугаар ангиас Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид энэ сарын эхээр шилжүүлсэн. Түүнийг хорих 413 дугаар

ангид байх үед өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулсан байдаг. Энэ үеэр Д.Мөнх- Эрдэнийн эрхэд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч  ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Түүний гомдлыг сийрүүлбэл,

“441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаагаар дамжуулан ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан. Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ- ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14:00-17:00 цагийн хооронд (бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой) орж ирсэн. Миний гарыг шилэн хүзүүнд минь авахуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиж зодон эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа

Мөн эдгээр Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхдүүд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалттайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна!

Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл 2.2, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар тус тус яллаж өгөхийг хүсье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай ажиллагааны газар нь үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарсан үед л ШШГЕГ-ын даргын тушаал, прокурорын хяналтад хөдөлгөөн үйлдэх үүрэгтэй байдаг. Мөрөөрөө ямар нэгэн зөрчил дутагдалгүй ял эдэлж байгаа хоригдлуудыг албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглаж яргалсан нь маш ноцтой үйлдэл болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хорих ял эдэлж байгаа хоригдлуудад засрал хүмүүжил олгож, сургаж хүмүүжүүлж нийгэмшүүлэх чухал байгууллага. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Гэтэл ийм яргачид ШШГЕГ-ын удирдах чухал албанд байгаа цагт шоронгоос суллагдаж байгаа хоригдлууд дахин гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа байхгүй байна. Сурган хүмүүжүүлж, засрал хүмүүжил даруулга олгох ёстой гол албан хаагчид нь дарамтлаад яргалаад хүчирхийлээд байвал хүчирхийлэгч яргачид бий болсоор л байна.

Саяхан шоронгоос суллагдсан хоёр хоригдлын нэг нь 413 дугаар хорих ангиас суллагдсан. Дахин ноцтойгоор найман настай хүүхэд хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөж, нөгөө нь Дорноговь аймагт 12 настай хүүхэд хүчирхийлэн хөнөөж нийгмийг цочроосон. Тэр хоёр хоригдолд засрал хүмүүжил олгож чадаагүй байгаа нь ШШГБ-д төрийн нэр цол гутаасан Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нар шиг нөхдүүд байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр нөхдийг шударгаар шалган хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье.

Жич: Эдгээр дөрвөн нөхрийн өмнө нь үйлдэж байсан ёс зүйгүй хууль бус бузар үйлдлүүдийг нь мэдүүлгээр мэдүүлэх болно.

Гомдол гаргасан: Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнэ. 2023 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот” гэжээ.

Энэ асуудалтай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Тусгай ажиллагааны газрын албан хаагчид Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид ажиллагаа явуулах үеэр эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан гэсэн байна. Энэ талаар тодруулж өгөхгүй юү?

-Энэ асуудал өнөөдөр үүсээгүй. Тусгайгийнхан очиж тамлан яргалсантай холбоотой. Цахилгаан бороохойгоор цохиулсан. Галуун цуваар явуулж, гарыг нь ар шилэнд салаавчлуулан 3-4 цаг явган суулгаж, тэр чигт нь дагзнаас нь шал руу хавсарч цохьсон байдаг. Энэ үйл явдлыг яг болж байх үед өмгөөлөгч Р.Булгамаа очиж таарсан. Хуулийн байгууллага яаж хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгааг хуульч хүн өөрийн нүдээр харсан.

Энэ явдлаас болж нөхрийн маань даралт нь ихэсч, бөөр нь үрэвссэн. Хорих ангийн эмч Д.Мөнх-Эрдэнийг “Эмнэлэгт хэвт” гэхэд манай хүн “За яахав ингэсгээд хэвэндээ орчих байх” гэсэн юм билээ. Тэгэхэд хорих ангийн дарга А.Батхуяг нь “Хэвтэхгүй гэж бичүүлж ав” гэж тавласан байдаг. Тавлаад зогсохгүй “Хүнийг ингэж яргалж болдог юм уу” гэж асуусан Д.Мөнх-Эрдэнийг “Хуцаад байгаарай” гэх мэт үг хэлээр доромжилсон байгаа юм. Бүр “Чамайг хэнтэй ч уулзуулахгүй. Ирсэн өмгөөлөгчтэй чинь ч уулзуулахгүй” гэсэн юм билээ.

-Энэ үйл явдалтай холбоотойгоор ХЭҮК хорих ангид шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөөгүй, хэвийн байна гэж мэдээлсэн шүү дээ?

-ХЭҮК ийм ноцтой яргалал, доромжлол байсаар байхад “Зүгээр байна лээ” гэж зарлаад манай нөхрийн хаанаас хэний зөвшөөрлөөр авсан нь тодорхойгүй зургийг хэвлэлд нийтлэсэн байсан. Тэр зургийг аав, ээж нь харчихаад арай л даралт харвачихсангүй. ХЭҮК гэж үнэндээ хүнийг яаж зовоох вэ гэдэг байгууллага мэт санагддаг.

30 хоногт нэг удаа гэр бүлтэйгээ уулзах эрхтэй. Яг тэр уулзалт болж байхад ХЭҮК хорих ангид ирж таарсан. Тэр үед миний хань бичгээр дараа гомдол гаргаж өгье л гэсэн. “Зүгээр, асуудалгүй” гэх зүйл огт хөндөгдөөгүй. Үүнд гомдолтой байна.

-Цахим уулзалт хийсний төлөө зөрчлийн акт тавьсан гэсэн шүү дээ. Ямар үндэслэлээр акт тавьчихав?

-Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллага ганцхан миний нөхрөөс үхтлээ айж байна л гэж би харж байна. 413 дугаар ангид очоод долоо ч хоноогүй байхад нь ангийн дарга хурандаа Буянбаатарыг А.Батхуяг гэх нөхрөөр сольсон нь зохион байгуулалттай гэж харагддаг. Учир нь А.Батхуяг нь өөрөө Тусгай ажиллагааны албыг дуудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийн актын хувьд А.Батхуяг нь 2018 оны есдүгээр сарын 24-ний А/165 тоот журмаар цахим уулзалт хийх журмыг баримтлан зөрчлийн акт гээч юмыг гаргасан. Тэр журам нь Үндсэн хууль, Захидал харилцааны хууль гэх мэт маш олон хууль зөрчсөн. Энэ журмаар шоронгийн түүхэнд миний хань шиг зөрчлийн акт бичүүлсэн хоригдол байхгүй. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэ надтай болон дүүтэйгээ ахуй амьдрал ярьж цахим уулзалт хийсэн. Бид гурав ямар юмныхаа гэмт хэрэг, хууль бус юм ярих вэ дээ. Гэтэл бидний яриаг “CD-нд бич” гэж ажилчиддаа үүрэг өгсөн байгаа юм. Миний хань хуулийн хүрээнд саналаа хэлсэн. Гэтэл хариуд нь амралттай байсан ажилчнаа дуудаж ирүүлж байгаад зөрчлийн акт бичсэн юм билээ. Манай хуулийн байгууллага яаж хууль зөрчиж ажилладгийг эндээс тод харж болно. Зүүнхараагийн Хорих ангийн ажилчид хоорондоо энэ актыг гайхаж ярьдаг гэсэн.

-Д.Мөнх-Эрдэнийг магадланд оруулахгүй байгаа гэв үү?

-Миний хань хүн алаагүй, хулгай хийж, хүн зодоогүй. Гэтэл тийм хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсээ магадланд оруулдаг юм билээ. Нөхөр маань хохирол гэж гаргасан мөнгийг нь төлсөн. Улсын орлого болгож тушаа гэсэн, тушаасан. Торгуулийн ял оноосон, бас төлсөн. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн нэгд заасан нөхцөлийг биелүүлж биеэр хоригдох хугацааны талыг өнгөрөөчихсөн. 2022 оны арванхоёрдугаар сард хоригдсон. Нэг жил 10 сар хорих шүүхийн тогтоолтой. Магадланд орох бүх болзлыг хангаад байгаа. Магадланд оруулахыг хүлээж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Нүүрсний сонсголд хамгийн түрүүнд ҮАБЗ-ийн гишүүд байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар дуудагдах ёстой DNN.mn

“Зариг.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй ярилцлаа.


-Шүүхэд нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан, нүүрс зөөсөн, тэрбумаар яригдах хөрөнгөтэй гээд өөртэй чинь холбоотой сэдвүүд олны анхааралд байна. Сэтгүүлч шүүхэд нөлөөлөх гэлээ гэдэг гомдол их сонин юм. ШЕЗ ямар гомдол гаргасан юм бэ?

-ШЕЗ-өөс өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад холбогдуулан Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар гомдол гаргасан байна. Эхнийх нь Эрүүгийн хуулийн 21.6 буюу шүүхэд нөлөөлсөн, хоёрт нь шүүхийн нэр төрд халдсан буюу Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн хоёр зүйл ангиар холбогдуулж гомдол гаргасан байна.

Үүнийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Эрүүгийн хуулийн 13.14-т заасан зүйл ангиар буруутгасан хэрэг дээр намайг яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 23-ны өдөр гаргасан байна.

-Шүүхэд нөлөөлсөн гэдэг нь..?

-Шүүхэд нөлөөлөөгүй байна гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Харин шүүхийн нэр төрд халдсан байна гэж үзсэн байна. Илт худлаа мэдээлэл цацах юм бол Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл ангиар буруутгагддаг. Миний хувьд нэг ч цэг, таслал, өгүүлбэрийг илт худлаа мэдээлээгүй. Шүүх хурлын процессыг гаднаас нь ажиглаж мэдээлсэн. Шүүх хурлын танхимд орж шүүх хуралд нөлөөлөх ямар нэгэн тийм үйлдэл хийгээгүй.

Үндсэндээ фэйсбүүкийн дөрвөн постоор маань буруутгасан байна. “Найман ишиг бол хулгай биш”, “Найман ишиг мал нийлсэн асуудал”, “Найман ишиг зараад мөнгө угаасан хэргээр 80 настай эмээг цус харватал шүүж байгаа шүүх ичээч ээ”, “Шүүх хурал 10:00 цагаас хойш долоон цагийн турш тасралтгүй үргэлжиллээ, болиоч ээ, засварлаач ээ, хүнлэг байгаач ээ” гэдэг утгатай дөрвөн пост бичсэн. Эдгээр постоор шүүхийн нэр төрд халдсан, илт худал мэдээлэл тараасан гэж намайг прокурорын зүгээс буруутгаж яллагдагчаар татсан байна.

-Төв талбайд суулт зарласан. Н.Өнөрцэцэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэж буруутгах хандлага ч харагдлаа. Цагдаа ч тиймэрхүү мэдэгдэл хийчих шиг болно лээ?

-Сэтгүүлч хүн бусдаас илүү, давуу эрхтэй. Сэтгүүлч хүнд хууль өөрөөр үйлчлэх ёстой гэсэн агуулгыг миний хувьд огт хөндөөгүй. Сэтгүүлчийн эсрэг ШЕЗ гомдол гаргаж болно. Бид түүнийх нь дагуу шалгуулах үүрэгтэй. Энэ дагуу явахад надад асуудал, айдас алга. Гэхдээ намайг энэ хэрэг дээр өмнө нь нэг ч удаа гэрчээр дуудаагүй. Сэжигтнээр татаагүй, мэдүүлэг аваагүй, миний оролцоог хангаагүй хэрнээ шууд яллагдагчаар татсанд би гайхсан. Энэ бол хууль бус үйлдэл. Хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой. Гэтэл хуулийн дагуу тэмцэхэд яг үнэндээ хүчин мөхөсдөж байна. Нэг нам олонхоороо засаглаж байна. Энэ намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн уур, дургүйг хүргэвэл шууд махны машинд нь хэрчүүлэх шинжтэй байгаа учраас би олон нийтээс дэмжлэг хүссэн. Төв талбай дээр суулт зарласан. Амжилттай болсон. Би олон нийтийн чихэнд “Яллагдагч боллоо шүү, та нарын мэдэх эрх аюулд орлоо шүү” гэдгийг маш чангаар хэлж, ойлгуулж чадсандаа талархалтай байгаа. Миний зорилго энэ л байсан.

-Мэдүүлгээ өгөв үү?

-Өнөөдөр (өчигдөр) яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцлаа. Яллагдагчаар татагдсан тогтоолыг эсэргүүцэж өргөдөл гаргалаа. Дээр нь дарга нарын заавраар махны машин ажиллуулж байгаа хууль хяналтын байгууллагын тухайн албан тушаалтнууд, мөрдөгчдөд хариуцлага тооцуулах асуудлыг дээд шатны байгууллагад нь хандлаа. Харамсалтай нь цагдаа цагдаагаа шалгаад буруутайг нь тогтоох нь юу л бол. Гэхдээ яах вэ, горьдлогын мөр гэдэг шиг гомдол гаргаад л үзье. Ер нь хууль дүрмийн дагуу явдаг улсад хууль дүрмийн дагуу шалгуулахад надад айдас алга. Гэхдээ үүн дээр яалт ч үгүй “Н.Өнөрцэцэгийг дуугүй болгоё. Сонгууль ч дөхөж байна, ер нь сэтгүүлчдийн амыг барья” гэдэг айдсыг надаар дамжуулж өгье гэж эрх баригчид улайраад байгаад санаа зовж байна.

-Сар гаруйн өмнө Дорноговь аймагт 13 настай охин амиа алдсан хэргийн мөрөөр өөрийг чинь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж нэлээд буруутгасан. Сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбогдох субьект биш гэдгийг манай сонин ч хөндөж ирсэн. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд сэтгүүлч нууц далд баримт олдог, түүнийгээ мэдээлдэг. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа хариуд хариуцлага хүлээнэ гэдэг байж болохгүй зүйл. Гэтэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэтгүүлчийг хамруулж ойлгож байх шиг байна…?

-Нам бол хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, ардчилсан зарчим бүгдийг булшилж байна. Хамгийн ноцтой нь өнөөдөр намайг шүүхийн нэр төрд халдлаа гэж яллагдагчаар татаж байгаа бол маргааш мөрдөн байцаалтын нууц задруулсан гэдгээр хэрэг нэмэгдэх юм байна. Ер нь хүчтэй дуугардаг, эрэн сурвалжлах сэтгүүлчийн ирээдүй бол шорон болчихсон юм байна. Заавал хоригдож байж сална. Ийм л эрх зүйн орчинд бид ажиллаж байна. Энэ бол цаашид маш их урхагтай. Хэн шоронд орохыг хүсэх юм. Мөрөөрөө, хэдэн дарга нарын үгийг дамжуулаад, худлааг нь мэдсэн ч дуугүй өнгөрөөд явах жишгийг өнөөдрийн Засгийн газар, эрх мэдэлтнүүд тогтоочихож байна.

Бид өнгөн дээрээ ардчилсан, чөлөөт нийгэм гэж ярьж байгаа боловч үнэндээ коммунист нийгэм аль хэдийнэ байгуулчихсан юм байна. Үүнд нь сөрөг хүчин нь, зарим хэвлэл нь ч уусаад орчихсон. Нийгмийн тод дуу хоолой байхгүй болчихлоо.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хариуцах субьектууд гэж бий. Хариуцлага хүлээх бол тэд л хүлээх ёстой байх аа?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах юм бол ийм, ийм хариуцлага хүлээнэ гээд мөрдөгч, өмгөөлөгч зэрэг хүмүүс гарын үсэг зурдаг. Тэр хүмүүст хамаарах заалт байсан. Тэр хүмүүс нууцаа задлахгүй байхад болох байсан. Гэтэл савнаасаа халиад, нээнтэглээд янз бүрийн асуудлыг хольж хутгаж байна. Нэг ёсондоо технологи юм байна. Хэлэх ч үг алга. Ийм технологиор иргэдийг хооронд нь зодолдуулж байгаад дундаас нь эрх баригчид хожих хожил л харагдаж байна шүү дээ.

Мөрдөн байцаалтын нууц задалсан “хүн” гэдэгт сэтгүүлч орно. Нэг даргын энд, тэндээс зээл авсан, авлига авсан, тендер авсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад эхлэхээр хамгаалалтанд орчихож байгаа юм. Наад хэргийг чинь шалгаж байгаа, мөрдөн байцаалтын нууц гээд бичиж болохгүй болох нь. Ингээд тэр хэргийн хувь заяа ханцуй дотроо наймаалцах уу, хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах, замхардаг ч юм уу ийм л зүйл рүү орчихлоо.

-Б.Энхбаяр сайдын мэдэгдэл олон нийтийг цочоолоо. Төрийн ордноос “Сэтгүүлч хүртэл нүүрс зөөдөг” гэж өөрийн чинь нэрийг зарлав. Би буруу санаагүй бол 2020 оны сонгуулиар шударга ганц хүнийг дэмжинэ гээд сэтгүүлч М.Батбилэг, Ч.Лодойсамбуу та гурав Б.Энхбаярыг нэрлэж байсан санагдана. Гэтэл өнөөдөр яагаад ийм өс хонзонтой юм шиг байдалд хүрчихэв?

-Б.Энхбаяр сайдыг тухайн үед мундаг хуульч юм байна, монголчуудад тийм хүн хэрэгтэй. Юм уншиж судалдаг юм байна, зарчимтай юм байна, залуу хүн байна гээд дэмжиж байсан. Сонгуулиар нь нэг ч төгрөг авахгүй дэмжиж ажилласан. Түүнийг Б.Энхбаяр сайдын хэвлэлийн хүмүүс мэднэ. Өөрөө ч баярлалаа, талархлаа гэж байсан.

Гэтэл Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдсөн. Үүнд Б.Энхбаяр сайдын нэр холбогдоод гараад ирсэн. Яалт ч үгүй БЗС-гаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 100 гаруй сая төгрөг авсан байдаг. Гэвч Хойд Виржиниягийн сургуульдаа сураагүй, диплом нь ч байхгүй. Энэ асуудлыг хөндөнгүүт Б.Энхбаяр сандраад зээлээ төлсөн. Төлөнгүүтээ араас нь өс хонзон санаж эхэлсэн. Ер нь бид БЗС-гийн асуудлыг ганц Б.Энхбаярт зориулж шүүмжлээгүй. Ард иргэдийн хүүхдүүдэд ийм боломж олдохгүй байна, дарга нарын хүүхдүүд зээл авчихаад байна гээд хөндсөн. Өнөөдөр үр дүнд хүрчихсэн л байгаа. Зарим УИХ-ын гишүүд буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад төлчихсөн. Алдаа хийсэн байна, түүнийгээ хүлээн зөвшөөрлөө, хуулийн байгууллага нь шалгаад улс орныхоо төлөө явах ёстой.

Гэтэл Б.Энхбаяр сайд энэ асуудалдаа өсөрхөж, маш том намын аппаратыг бүлэглэлийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын гишүүний суудлыг ашиглаад, сайдын эрх мэдлийг аваад нэг сэтгүүлчид бяраа харуулж байна. Миний бүх зүйлийг ухаж төнхөж байгаа юм шиг байна. Надтай холбогдолтой, миний ах дүү хамаатан садан бүгдийнх нь байр орон сууц, сүүлдээ зарж үрсэн машиныг жагсаагаад сошиалд тавьж байна.

Үүн дээр би нэг зүйлд талархаж байгаа. Яг үнэндээ олон нийт эгдүүцэж байна. Та нар өчнөөн олон хулгайчуудаа яаж ч чадахгүй байж нэг сэтгүүлчийг ухаж байна. Сэтгүүлч хөрөнгөтэй байж боллдоггүй юм уу гэх мэт ханлдлага байна. Тэр эффектийг Засгийн газар харж байгаа байх.

-Сэтгүүлч хөрөнгөтэй, чинээлэг байх нь манай эрх баригчдад таатай зүйл биш. Үүнийгээ л ил тод зарлачих шиг боллоо. Сэтгүүлчид төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий хүмүүс биш шүү дээ?

-Б.Энхбаяр сайдыг миний нэрийг зарлахад би гайхсан. Би төрд нэг ч өдөр ажиллаж байгаагүй. Төрөөс нэг ч тендер авч үзээгүй. Төртэй холбоотой ямар ч ажил хийж үзээгүй байхад шууд дуудаад зарлаад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн.

Олон жил явчихсан ойлголт, систем байна л даа. Улстөрчид 50, 100 цаасны сэтгүүлч гэж дооглодог, шоолдог. “Наадуулдаа хэдэн цаас өгчихөөч, тэгвэл дуугүй болно ш дээ” гэж биднийг басамжилдаг. Тэр хандлагаараа олон жил яваад ирчихсэн. Ний нуугүй хэлэхэд бид нарт ч гэсэн алдаа байгаа. Салбар маань жижиг, сэтгүүлчид олуулаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл удаан оршин тогтнох хэцүү. Улстөрч голдуу эзэдтэй хэвлэлүүд дийлэнх. Гэхдээ зөвхөн сэтгүүл зүй гэлтгүй бүхий л салбарт асуудал бий. Нэг зүйл тодорхой байна. Эрх баригчдын арга бий. Эхлээд уулзъя, хоол унд идье, ингэж дэмжиж ажиллаач гэдэг. Мэдээж тэр болгоныг дэмжээд байх боломжгүй. Сэтгүүл зүй гэдэг тусдаа үүрэгтэй засаглал. Ингээд болохгүй болохоор сэтгүүлчийг сошиалаар харлуулдаг. Гурав дахь технологи нь хууль хяналтын байгууллага юм байна. Миний хувьд эхний хоёр даваагаа давчихсан байсан юм байна. Гурав дахь дээрээ олон асуудлууд ар араасаа гарч ирэх төлөвтэй. Энэ удаагийн яллагдагч бол анхных биш бололтой. Цаашлаад үргэлжлээд явах юм шиг байна. Төр түмэн нүдтэй гэдэг шиг олон нийт энэ асуудлыг харж байгаа байх. Энэ бүх процессыг олон нийтийн нүдэн дээр нээлттэй явуулахыг шаардана. Н.Өнөрцэцэгийг яагаад буруутгаад байгааг нээлттэй байлгахыг би хүснэ дээ.

Сэтгүүлч улс төрөөс өөрөөр бизнес хийх хэрэгтэй. “Нарантуул” дээр худалдаа наймаа хийсэн ч болно. Оймс бээлий зарж болно. Гадаа гудамжинд аарц ч чанаад явж болно. Яаж ийж байгаад өөр орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй. Түүнийг л эрэлхийлэх ёстой. Харин ч тийм байж сэтгүүл зүй хүчирхэгжинэ. Сэтгүүлч өөр бизнес хийж байна гэвэл харин баярлах хэрэгтэй. Яагаад бид улстөрчдийг харж, цалингаа харж амьдрах ёстой гэж. Хараат бус санхүүжилттэй байж илүү чанартай мэдээлэл бэлтгэдэг болно. Тиймээс би өөр ямар боломж байна гэж санаархдаг. Нийгэмд өнөөдөр хүмүүсийн цалин амьдралд нь хүрэлцдэг бил үү. Ямар нэгэн байдлаар орлогын өөр арга замыг эрэлхийлэхээс өөр аргагүй. Би ганцаараа биш, миний ард үр хүүхэд, хань ижил маань байна. Байрны өр зээл байна. Дээр нь 20 гаруй хүний амьдралыг авч явж байна. Яаж ийж байгаад өөр бизнес хийх шаардлагууд гарч ирж байгаа юм.

-Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрс ил болсон. АН-ын хэсэг хүмүүс, дээр нь өөрийн чинь нэр л байх шиг байна. Нүүрсний хэрэг замхрах нь гэсэн шүүмжлэл өрнөж эхэллээ?

-Өмнө нь завхруулж байсан жишээ олон. ЖДҮХС дээр парламентын тал нь зээл авчихсан байсан. Солтан гишүүн л ял авсан, гэхдээ Ерөнхийлөгч өршөөсөн. 60 тэрбум дээр хариуцлага тооцоогүй. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсод нийтээрээ гэм буруугүйд тооцогдсон. Нүүрсний хэрэг энэ замаар явж байна. Намдаа нөлөөгүй, эсвэл эсрэг намын, эсвэл толгойгоороо явж байсан бизнес эрхлэгчийг барьж хориод киног дуусгаж байна. Уг нь нүүрсний хэргээр хамгийн түрүүнд шалгагдах хүмүүс бол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, оффтейк гэрээ байгуулсан Голомт банкны захирал Д.Баясгалан нар ш дээ.

Энэ хүмүүс нүүрсний сонсголд ирж 11 оффтейк гэрээг яагаад нууцалсан, тэр гэрээний үнийн дүн яагаад доогуур байсан, яагаад өөр компанитай хийж болоогүй юм гэдэг асуултандаа хариулах ёстой юм. Дээр нь нүүрсний хэрэгт холбоотой гээд МАН-ын 13 гишүүн зарлагдсан. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн нарын хэрэг хаачив. Энэ хүмүүсийг дуудах ёстой. Гэтэл улс төрийн үзэмжээр, өөрсдийнхөө дургүй хүмүүсийг нүүрсний хэрэгт, ногоон автобусны хэрэгт татаж байгаа нь аймшигтай. Нүүрсний хэрэгт хэн ч ял авахгүй. Яг ЖДҮХС шиг дуусна. Боловсролын зээлийн сангийн хэрэг шалгагдаж эхлээд хагас жил болчихлоо. Нэг ч хүнийг яллагдагчаар татсан зүйл алга. Гэтэл ганцхан сарын дотор намайг яллагдагч болгож байна. Энэ хоёрыг жинлэхэд хэнийх нь хор уршиг их байх вэ, хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулав гээд харахад харамсалтай. Тиймээс Монголд дуугүйхэн сууж байвал дээр. Дуугарвал шоронд орох ирээдүй сэтгүүлчид болон олон нийтийн дунд идэвхитэй байдаг, шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүсийн өмнө ирчихсэн юм байна.

-Өмнөх Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг өөртэй чинь холбож ярьж, бичдэг байсан. Өрөөндөө дуудаж байгаад мэдээлэл өгдөг гэж ирээд…?

-Х.Нямбаатар сайдын үед өөрийг нь шүүмжилж л байсан. ЖДҮХС-гийн асуудлыг хөндөж байсан. Гэхдээ над руу өширхөөд шүүхэд өгөөгүй. Төрийн ордноос хулгайч гэж зарлаж байгаагүй. Х.Нямбаатар сайдыг сэтгүүлчид маш их шүүмжилдэг. Тэр хүн Б.Энхбаяр сайд шиг сэтгүүлчид рүү ноцож байсныг мэдэхгүй юм. Миний хувьд Х.Нямбаатар сайдын ойр тойрны хамааралтай, хөрөнгө нэгтэй, ашиг сонирхол нэгтэй зүйл байхгүй. Яг үнэндээ Х.Нямбаатар сайдыг өрөвддөг. Юм л бол надтай холбоод, маш их гал дундуур туучсан байх. Сэтгүүлчид нь үзэхгүй, Өнөрөөдөө мэдээ өглөө гэнэ. Улстөрчид нь ч тэр, манай дээр мэдээлэл гарахаар Х.Нямбаатар сайдтай хардаад л. Тэр хүн маш их хэлмэгдсэн байх гэж боддог. Ашгүй Засгийн газраас холдож, хот руу явлаа.

-Өөрийн чинь зарим байр суурийг сонсохоор, бас бусад сэтгүүлчдийн хэлж ярьж буйг харахад сэтгүүлчид хоорондоо жийлцэж харагддаг. Сэтгүүлчид дотроо муудалцах нь хэнд ашигтай байх нь ойлгомжтой. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би үүнийг маш их боддог. Онцын шаардлагагүй үед маргаад байдаггүй. Ямар нэгэн байдлаар би тэр хүмүүс рүү эхэлж довтолдоггүй. Хорхой хүртэл биендээ хүрэхээр атирна гэгчээр тэндээс Ч.Лодойсамбуу үгээр зодоод л, Б.Отгон эгч намайг элдвээр бичээд л эхэлдэг. Заримд нь би тэр чигт нь орхичихдог. Заримдаа найз нөхөд эгч дүү байсан хүмүүс элдэвлээд эхлэхээр гомдоод муудчихдаг. Мэдээж аль болох муудахгүй байхыг хичээдэг. Гэхдээ надад алдаа байдаг байх. Заримдаа тэсдэггүй. Би нэг зарчим барьдаг. Сэтгүүлч мэдээ материал гаргадаг. Түүнийг огт няцаадаггүй. Нэг гишүүнийг нэг сэтгүүлч бичлээ гэхэд нөгөө тал нь тайлбар өгье гэхэд бид хүлээж авдаггүй. Хамгийн сүүлд “Эргэлт”-ийнхэн Д.Амарбаясгалан даргын талаар бичээд байсан. Д.Амарбаясгалан даргын тал мэдэгдэл манайд гаргахаар хандахад хүлээж аваагүй. С.Будрагчаагийн нэвтрүүлэгт орсон хүний эсрэг нөгөө талынх нь хүн над руу хандах ч үе гарна. Би хүлээж авдаггүй. Сэтгүүлчийн хийсэн ажлыг няцаахыг хүсдэггүй. Бид дарга нартай нийлж сэтгүүлчээ зодох ёсгүй гэсэн зарчим барьж ажилладаг. Ер нь би бүгдээрээ эвтэй найртай байж Монголд ажиллах орчин бүрдэнэ. Бид салж яваад байвал өнөөдөр би яллагдагч болоод шоронд ороход маргааш өөр нэг сэтгүүлч орно. Нэгнийгээ яллагдагч болчихлоо гэж алга таших биш над дээр энэ ээлж ирнэ гэж асуудалд хандаарай гэж бусдадаа хэлмээр байна.

Олон нийт бол асар их дэмжлэг. Би үүнд маш их баярлаж байгаа. Олон нийтийн дэмжлэг авсан хэвлэл олон байх юм бол Монгол Улс аяндаа тэгшрээд ирэх юм байна гэж хардаг. Монголд мөнгөтэй хүмүүс хуулиас айхгүй байна. Цагдаа, прокурор, шүүхээс ч тэр. Юунаас айж байна вэ гэхээр олон нийтийн хяналтаас айдаг. Түүнийг хэдэн сэтгүүлчид л сайн муу хэлүүлээд олон нийтийн хяналтыг тогтоох гээд явж байна.

-Дарамт ирж байна уу?

-Аймшигтай их. Хүмүүс өөр дээр нь ирэхээр л ойлгоно. Нэг хүн фэйсбүүкийнх нь коммент дор “Чи тийм” гээд доромжилчиход өдөржин эмзэглэдэг дээ. Тийм коммент над руу зохион байгуулалттайгаар маш олон ирж байна. Хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Хууль хяналтын байгууллагын ар араасаа өрдсөн дарамтууд их байна. Хэрэг хийчихсэн юм шиг овог нэр, өмнө нь ял эдэлж байсан эсэх гээд л мэдүүлэг өгөх амаргүй. Цаг хугацааны л асуудал байх. Тэсээд гарна даа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Я.Батхүү: Сошиалд донтогчид хамгийн аюултай нь үр хүүхдээ ямар байдалд оруулж, сэтгэцийн ямар гэмтэл учруулж байгаагаа мэдэхгүй байна DNN.mn

“Бодлын хязгаар” сэтгэл зүйн НҮТББ-ын тэргүүн, сэтгэлзүйч Я.Батхүүтэй ярилцлаа.


-Сошиал орчинд томчууд хувийн амьдралынхаа талаар ба, бэ-гүй бичдэг, лайвддаг болсон. Эхнэр, нөхөр хоёрын сайн муу харилцааг сошиалаар ил задгай ярьдаг. Магадгүй энэ нь тэдний нэг төрлийн орлогын эх үүсвэр болсныг үгүйсгэхгүй. Гэвч эргээд ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргэдэг жишээг бид нийтээрээ харж байна шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нийгэмд өнөөдөр мөнгөний төлөө яахаас ч буцахгүй улайрсан үйлдлүүдийг томчууд хийдэг болоод удаж байна. Энэ нь ёс зүйн асуудал гэхээсээ илүү сэтгэцийн эмгэгийн асуудал юм. Ер нь хүнийг мөнгөнөөс дээр тавина гэдэг нь сэтгэцийн хувьд асар хүнд эмгэгтэйг нотолдог. Эдгээрийг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал олны анхаарлыг татах, өөрийгөө дөвийлгөх, бусдаас ялгаруулах, юу ч хамаагүй хийж асар богино хугацаанд ашиг орлого олох гэсэн санаатай үйлдлүүд байдаг. Нэгэнт ашиг орлого олсон хүн дээрх мэдрэмжийг авсан байдаг тул хэзээ ч тархинаас нь салдаггүй. Үүнийг донтолт гэдэг. Үүнийгээ дахин дахин үйлдсээр байдаг.

Хүн ер нь өдөрт хэдэн удаа хувийнхаа амьдралын талаар пост, шэйр хийж хувийн амьдралаа зарлана гэдэг нь тэр хүн сэтгэцийн хувьд эмгэгтэй гэсэн үг. Хэрвээ нийгэм сэтгэл зүйн зөв боловсролтой бол эдгээр хүмүүсийг дагаж дуурайх нь битгий хэл тэднийг мэдэж, ойлгож, өрөвдөх ёстой юм. Хүн ер нь мөнгөнд хэт улайрахаар сэтгэл зүйн гэмтэлд орж өөрийгөө алддаг. Ёс суртахууны хувьд битгий хэл өөрийнхөө сэтгэл зүйгээ удирдах чадваргүй болсныг илтгэдэг.

Үүний цаана заавал сэтгэл зүйн гэмтэл нуугдаж байдаг. Тийм ч учраас сэтгэлзүйчид хувь хүний сошиал дахь пост, лайв болон шэйрээс тухайн хүний сэтгэл зүйн гэмтлийг шууд уншиж чаддаг. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд хэлбэрдэх гуйлгачин сэтгэлгээ буюу дутуугийн комплесс гэж нэрлэнэ. Хамгийн аюултай нь үүнийг үйлдэж байгаа хүмүүс өөрийгөө алдахаас илүүтэй үр хүүхдээ ямар байдалд оруулж байгаа, тэдний сэтгэцийг ямар гэмтэлд учруулж байгаа, ирээдүйг нь яаж баллаж байгаагаа мэддэггүй нь харамсалтай.

-Нэг ёсондоо үүнийг цахим гадуурхалтын нэг хэлбэр гэж харж болох юм шиг. Хүүхдүүдийн дунд цахим гадуурхалт гэж сүүлийн үед ихээр яригддаг болсон шүү дээ. Энэ нь ямар хэлбэрээр сэтгэл зүйн дарамтууд бий болгодог юм бол оо?

-Шилжилтийн гэж бидний нэрлэдэг өсвөр насны хүүхдийн харилцааг авч үзвэл тэдэнд ангийн андууд, үе тэнгийн найзууд нь магадгүй гэр бүл, ээж, ааваас нь илүү харилцааны хувьд маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Учир нь яг энэ насны хүүхдүүд бол сэтгэл зүрхний нарийн нандин асуудлуудаа ээж, аавдаа хэлэхээсээ илүү ангийнхаа болон үеийнхээ найзуудад хэлдэг, хуваалцдаг онцлогтой. Тийм учраас яг энэ насан дээр нь анги хамт олон, үеийн найзуудынх нь зүгээс үзүүлж байгаа дарамт, шахалт, ямар нэгэн ёс бус харилцаа тухайн хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг төдийгүй магадгүй зарим тохиолдолд насан туршдаа өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийхэд хүргэж мэднэ.

Хүүхэд наснаас насанд хүрсэн бие хүн рүү шилжих шилжилтийн үед үүсдэг бие махбодын өөрчлөлтийг хүн бүр мэддэг ч сэтгэл зүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардгийг төдийлөн мэдэхгүйгээс өсвөр насны хүүхдийн сэтгэлд хожмоо хэзээ ч арилахгүйгээр гэмтэл үүсэх тохиолдол цөөнгүй байдаг. Засч залруулах боломжгүй байх нь ч бий. Сурагчдын сэтгэл зүйн хямрал болон зан төлвийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, эрсдэлтэй хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа хийж үзсэн. Ингэхэд өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэсэн анхаарал татахуйц үр дүн гарсан байна. Үе тэнгийнхний хүчирхийлэл юунаас эхтэй юм, яагаад гараад байгаа юм. Гарах гарахдаа яагаад ийм хоруу чанартай болоод байгаа юм, одоо бид яах ёстой юм бэ, юу хийх вэ, ер нь бол уг углуургаас нь эхлүүлээд ирээдүйд гарах урхагийг нь хүртэл ярих ёстой маш том асуудал болсон.

-Таныхаар юунаас үүдэлтэй гэж харж байна. Магадгүй сошиалын хэт хэрэглээнээс үүдэлтэй юу?

-Энэ нь нийгмийн өөрчлөлттэй холбоотой л доо. Ганцхан хүүхэдтэй айл маш олон байна. Хоёр хүүхэдтэй айл ч олон. Бүх анхаарлаа тэдэнд тавьж байна. Хүүхдүүд нь тэгэх ёстой гээд ойлгочихсон. Тэгээд хүүхдүүд хоорондын харилцаа, янз бүрийн давхаргын хүүхдүүд хоорондын харилцаа байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, манай нийгмийн хөрөнгөлөг чинээлэг хэсгийн хүүхдүүд нэг янзын сургуульд сурдаг. Дундаж ангийнхны хүүхдүүд өөр янзын сургуульд, бүр орлого багатай хэсэг нь бүр өөр янзын сургуульд сурдаг. Хоорондоо ерөөсөө харилцдаггүй. Тэгээд ялгаатай байдлаа үл тэвчдэг. Энэ нь дөнгөж саяхнаас гарч ирсэн хэрэг огт биш. Олон жилийн өмнө байсан, одоо ч амь бөхтэй байсаар байна.

Харин өнөөдөр үе тэнгийнхний гадуурхалт дээрэлхэлтийн хэлбэр нийгмийн хөгжлөө даган зарим талаар өөрчлөгдөж илүү хоруу чанартай болоод байна уу гэсэн эмзэглэл байна. Мөн техник технологийн хөгжлийн нэг илрэл болох цахим сүлжээний өргөн хэрэглээ өсвөр насны хүүхэд залуусын дунд дарамт дээрэлхэлтийн шинэ хэлбэр болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг олон нийтийн дунд шуугиан тарьж байгаа кейсүүдийн нөхцөл байдлаас харж болохоор байгаа юм. Ээж аавынхаа баян ядуугийн байдлаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо нөхөрлөж найзладаг, хүрээлэл бий болгодог. Тэр нь дарамт үүсгэдэг, суралцах сонирхолгүй болгодог, өөртөө итгэх итгэлгүй болгодог, өөрийгөө илэрхийлэх боломжгүй байдаг гэсэн хүүхдүүдийн ярьсан яриа ирсэн захидлууд байна. Хувцаслалт, эдэлж хэрэглэж байгаа зүйлс, эд хөрөнгө, ахуй хангамж, мөнгө санхүү, өөр өөр хэрэгцээ зэрэг.

-Ийм байдал хүүхдэд ямар үр дагаврыг бий болгох вэ?

-Хүнээр хүн хийх уламжлал алдагдсан, өвөө эмээ аав ээж нарын хандлага үг үйлийн зөв илрэл алдагдсан учраас хүүхдүүд зан суртахууны хувьд анхаарал татахуйц ийм нөхцөл байдал үүсчихлээ. Дээрх бүх муу зүйлс гэр бүлийн орчноос хамааралтай байдаг. Дээрх хүчирхийллээс болж мэдрэлийн органик өвчний шинж тэмдэг байхгүй, батлагдаагүй мөртлөө булчин чангарч муужирч унах, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, төрх үйлийн өөрчлөлттэй, зан төлвийн эмгэгтэй болох, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, уурладаг, бухимддаг, амархан гомддог. Өөрийнхөө сэтгэл зүйг хянах чадвар сулардаг зэрэг сэтгэл зүйн гаралтай зовиуртай болдог. Үе тэнгийн хүүхдүүдийн дунд дарамт шахалт, гадуурхал нь сургуулийн орчинд очих, суралцах эрхээ эдлэх явцад нь байнгын саад бэрхшээл болдог. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж нь хаагдах, найз нөхдийн хүрээлэлтэй болж чадахгүй байх, сэтгэл түгших, сэтгэл гутрах гэсэн сэтгэцийн сөрөг илрэлүүд үүсэх боломжтой.

Ер нь ужгирч хүндрэх явцтай. 10-19 насны өсвөр насныхан үе тэнгийнхний дунд байр суурь эзлэх, хүлээн зөвшөөрөгдөх, хүндлүүлэх, өөрийгөө үнэлүүлэх гэсэн хэрэгцээ шаардлага байдаг. Ижил сонирхолтой хүүхдүүдтэй нэг бүлэг үүсгэж нөхөрлөн, сэтгэл зүйн байдлаа хуваалцах хэрэгцээ шаардлага өндөртэй байдаг насны онцлогтой.

Энэ бол ганц хоёр хүүхдийн асуудал биш нийгмийн асуудал юм. Үе тэнгийнхний дээрэлхэлтэд шоглох, заналхийлэх, зодох, тохуурхах зэргээр шууд үйлдэх болон нэгнийхээ талаар цуу яриа тарааж, тухайн хүүхдийг нийгмээс тусгаарлаж нөлөөлөх шууд бус үйлдлүүд ордог.

-Хүүхдэд шилжилтийн насанд сэтгэл зүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардгийг төдийлөн мэдэхгүйгээс хожмоо хэзээ ч арилахгүйгээр гэмтэл үүсэх тохиолдол байдаг гэлээ шүү дээ. Магадгүй шилжилтийн нас үе тэнгийн гадуурхалтад өртөхөд сэтгэл зүйд нь маш хүнд хор хохирол учрах нь ээ?

-Өсвөр насны дарамт сэтгэл санаа бол бие махбодын нэг хүчирхийлэл. Энэ нь дараах гурван шинжтэй байдаг. Нэгдүгээрт, санаатай буюу хэн нэгнийг дээрэлхэж доромжлох сэдэлтэй. Хоёрт, давтамжтай буюу ихэвчлэн нэг хүүхдийг байнга дээрэлхэх, гуравт, хүчний тэнцвэргүй буюу эмзэг дорой хүмүүсийг дээрэлхэх байдлаар илэрдэг.

Хүчирхийллийн асуудал гэдэг бол зөвхөн хувь хүний асуудал байдаггүй. Манайхан дандаа хувь хүний асуудал болгож ярьдаг. Тэр хүүхдийн буруу юм шиг, тэр охины буруу юм шиг ойлгоод байдаг. Үгүй юм. Хүчирхийлэл гэдэг нь 3-4 тойрогт тухайн хувь хүнд нөлөөлж байдаг гэдгийг эрдэмтэд судлаад гаргачихсан байгаа. Жишээ нь, тухайн хүүхдэд гэр бүлийн орчин буюу ойрын хүрээ нөлөөлж байдаг. Аав ээж ах дүү хамаатан садан. Дараагийн тойрог орон нутаг буюу сум, дүүрэг, сургууль, эмнэлэг, таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, цагдаа, эмч. Тэрний дараа үндэсний түвшин рүү бодлого хууль дүрэм журам соёл хэм хэмжээ нөлөөлдөг. Эцэст нь олон улсын түвшинд сургуулийн орчинд гарч байгаа дээрэлхэлт, хүчирхийллийг гэрээ, конвенцоор зохицуулж үндэстний засгийн газруудад ямар үүрэг хүлээлгэж байгаа юм, ямар судалгаанууд хийгдэж байгаа юм гэдэг нөлөөлж байдаг. Хүчирхийлэлд хэзээ ч тухайн хувь хүнийг буруутай мэт, тухайн хувь хүнээс болж байгаа мэтээр авч үзэх боломжгүй гэдгийг судлаачид гаргаад, үүнийгээ экологийн загвар гэж нэрлэсэн байдаг. Экологи гэдгийг орчин тойрны нөлөө гэж томъёолдог.

-Сошиалд донтож байгаа томчууд өөрийгөө алдахаас илүүтэй үр хүүхдээ ямар байдалд оруулж, тэдний сэтгэцийг ямар гэмтэлд учруулж байгааг мэдэхгүй гэдэг харамсалтай байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд маш олон хүн магадгүй таны хэлснээр ийм эмгэгтэй юм уу гэмээр “амьдарч” байна. Тэдний үр хүүхэд яаж амьдрах бол гэсэн айдас нэгэнт бий болж байна шүү дээ?

-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өнөөдөр амьдралаас харж байхад хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдээс л ийм ялгаварлан гадуурхалт, хоруу чанартай доромжлол, гадуурхал, ялгаварлал, дээрэлхэлт гарч байгаа нь нууц биш. Энэ бол бодит үнэн. Нэгэн судалгаагаар үе тэнгийнхний гадуурхал дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор асуумжаар асуухад дээрэлхэлтэд өртөхөд 47,4 хувь нь сэтгэл санаа тогтворгүй болдог, 28,2 хувь нь амьдрах хүсэлгүй болсон гэж хариулснаас харахад дарамт дээрэлхэлтэд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хямралд ордог. Улмаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхгүй даамжирвал амьдрах хүсэлгүй болж амиа хорлох аюул эрсдэл өндөр байна гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрт тулгамдсан асуудлаа хэнд хандаж шийдвэрлэхээ мэдэхгүй ихэвчлэн найз нөхдөөсөө зөвлөгөө тусламж хүсч, эцэг эх багш нарын анхаарал суларсаар эрсдэлд орох магадлал өндөрсөж байна гэсэн үг юм.

Ер нь хүүхэд бол эцэг эхийн толь тусгал байдаг. Эцэг эхчүүд нь сошиалд донтолтод байгаа бол хүүхэд адилхан донтоно гэсэн үг. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй нь дүн шинжилгээ, анализ хийх чадвар суугаагүй байдаг тул аливаа асуудлыг тийм, үгүй, буруу, зөв гэсэн байдлаар шууд хүлээж авах онцлогтой. Задлан шинжилж, зөв бурууг нь тунгааж, дундын хувилбарыг олох чадвар суугаагүй байдаг. Өсвөр насанд хүүхдийн тархины зарим хэсгийн хөгжил гүйцэд явагдаагүй байдаг тул зөв бурууг дэнслэхэд хүндрэлтэй тохиолдлууд олонтаа. Яг энэ насан дээрээ хүүхэд өөрийгөө сорих, эрсдэлт зан үйл рүү их тэмүүлдэг. Энэ нь өөрөө өсвөр насны хөгжлийн нэгэн үе шат болдог аж. Хорт зуршилд автах нь хүрээлэн буй орчин болох гэр бүл, ангийн хамт олон, найз нөхдөөс багагүй хэмжээнд хамааралтай юм. Хамгийн чухал хүчин зүйл бол гэр бүлийн харилцаа болоод орчин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг муу зуршилд автах эрсдлээс хамгаалахын тулд нэн түрүүнд өөрийн үйлдлээр үлгэрлэх хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ битгий тамхи татаасай гэж хүсдэг бол хажууд нь тамхи татаж харагдаж хэрхэвч болохгүй гэх мэт үйлдлээр үлгэрлэх ёстой юм. Сошиал хэрэглээний хувьд ч тэр.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Жалбуу: Сэтгүүлчийн олж авсан баримт мэдээллийг нийтэд задруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө DNN.mn

“Legal service center” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахтай холбоотой асуудал сүүлийн саруудад хөндөг-дөж байна. Олны анхаарлыг татсан зарим нэг хэрэгтэй холбоотойгоор сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж зарим хэсэг нь үзсэн. Уг нь сэтгүүлч нууц, далд мэдээлэл олж авч мэдээлэх үүрэгтэй хүмүүс. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан үндэслэл гэж үзэж байна. Хуульч хүний хувьд та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Нийгэмд үүсээд байгаа аливаа асуудлын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх нь сэтгүүлчийн үүрэг.

Нэг ёсондоо ЭХХШТХ-д заасан нотлох баримт шалгах, цуглуулах, бэхжүүлэхтэй холбоотой хэрэг бүртгэлт, прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах хуульд заасан бүхий л ажиллагааг хэлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ажиллагаанууд бүгд нууцаар явагддаг. Мөрдөгч ямар ажиллагаа явуулах гэж байгаа болон прокурорын ямар зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаанууд бүхэлдээ нууц байх ёстой юм. Энэ нууцаар явагддаг ажиллагааны мэдээ, мэдээллийг сэтгүүлч олж авч олон нийтэд шууд хүргэх нь мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг удаашрах, илрэхгүй байх эрсдэлтэй юм. Тухайн хэргийн талаарх баримтыг олон нийтэд мэдээлэх нь хэргийг илрүүлэхэд саад учруулах, хэргийг үйлдсэн этгээд ул мөрөө баллах, оргон зайлах, хэргийн талаарх баримт нотолгоог устгах, нуух, өөр тийш нь зөөвөрлөх, нотлох баримтыг үгүй болгох зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж чадахгүйн дээр гэмт хэргийг илрүүлэх, гэрч, хохирогчдын амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгийг хамгаалж чадахгүй байдалд хүрэх эрсдэлтэй.

-Сэтгүүлч олны анхаарлыг татсан гэмт хэргийн талаар баримт цуглуулж, түүнийгээ мэдээлэхгүй бол олон нийт ямар ч мэдээлэлгүй хоцрох эрсдэлтэй шүү дээ?

-2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан. Нийгэмд болж буй асуудлын талаар, олны анхаарал татсан, олон хохирогч, оролцогчтой ээдрээ төвөгтэй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа, эсхүл шалгахгүй байгаа мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлчдэд нээлттэй юм. Харин дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад саад учруулахаар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх нь эрсдэлтэй учир тухайн мэдээ, мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд хүргэхээр, хэрэв зээ прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан.

Сэтгүүлчийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж авч байгаа эх сурвалж нь уг ажиллагааг явуулж буй мөрдөгч, хяналт тавьж буй прокурор, хэргийг шийдвэрлэх шүүгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны чиг үүргийн дагуу олж мэдсэн алба хаагчид мөн хэргийн оролцогчид байж болох юм. Гэвч дээрх мэдээллийг тухайн албан тушаалтнууд нь хуульд зааснаар прокурорын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Тэгэхээр сэтгүүлч олон нийтэд уг мэдээлэл, баримтыг тарааж байгаа асуудал нь дангаараа хариуцлага хүлээх асуудал биш гэж үзэхээр байгаа юм. Сэтгүүлчийн ажил мэргэжлийн онцлог нь өөрөө олж авсан баримт мэдээллийн эх сурвалжийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн мэдээлэх ёстой байдаг. Тэгэхээр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмынхаа хүрээнд мэдээллийг хууль ёсны дагуу олж авсан байх шаардлагатай гэж харж байна. Сэтгүүлч олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүрэгтэй ажлын онцлогтой хүмүүс гэж хардаг. Гэтэл энэ ажлынхаа хүрээнд олж авсан баримт мэдээллийг нийтэд задруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон энэ салбарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл болно гэж харахаар байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт эцэслэн батална. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахтай холбоотой шинэ заалтууд орж ирсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсны нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт байгаа. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан.

Нэмэлт өөрчлөлтөөс өмнө мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол гэсэн заалт явж байсан. Өөрчлөлтөөр зөвхөн “хүн” мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол гэж, энэ нь субъектыг тодорхойлон заах биш “хүн” гэдэг өргөн хүрээний ойлголтод багтаан авч үзсэн нь учир дутагдалтай гэж харж байна. Ялын бодлого өмнө нь хэрэгжиж байсан хуулийн зүйл, заалттайгаа ижил зохицуулалттайгаар 450 мянган төгрөгөөс 5.4 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол эрх хасч, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих ял шийтгэхээр заасан. Шинээр нэмэгдсэн заалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол эрх хасаж, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар нэмэлт оруулж байна.

Өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж хуульчилсан бөгөөд энэ хэсэгт тусгай субъектүүдийг тодорхойлон зааж өгсөн, нэмэлтээр зөвхөн алба хаагч, ажилтан гэж оруулж өгсөн байна.

Тухайн байгууллагын алба хаагч, ажилтан гэж субъектийг тодорхойлсон нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүрээг тэлж өгсөн гэж харж байна.

-Эрүүгийн хуулийн 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж авсан “хүн” … гэж тодотгосныг та хэллээ. Хүн гэдэгт сэтгүүлч хамаарахаар л харагдаж байна. Харин хуулийн төсөл боловсруулагчид үүнийг үгүйсгэсэн. Гэвч хуулийн зүйл заалт дээр тодорхой орж байгаа нь сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэж буруутгах эрсдэлтэй гэж харагдлаа?

-Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид болон орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгохоор Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа этгээд гэдэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтан, хяналт тавьж буй прокурор, цаашлаад хэргийг шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хүн гэсэнд дээрх эрүүгийн хариуцлага хүлээх этгээдийг хэлэх ба сэтгүүлч болон хүн гэж томьёологдох бүхий л эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүн гэдэг ойлголтоор энэ хэсэгт хамаарахаар зохицуулалт юм. Харин сэтгүүлчийн хувьд тусгайлан уг ойлголтод хамаарахгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусдаар гэж тусгайлан тодотгож оруулж ирвэл өөрөөр ойлгогдох байх. Мөрдөн шалгах ажиллагааны баримт мэдээллийг олж авсан “хүн” гэдэг ойлголтод сэтгүүлч хамаарах бөгөөд тухайн баримт, мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан бол хариуцлага хүлээнэ.

-Уг нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой тусгай субъектууд бий. Үүнд сэтгүүлч орохгүй шүү дээ?

-Хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаална гэсэн ойлголт байхгүй, задруулахгүй гэсэн ойлголт л байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа дээр дурдсан бүхий л этгээдүүд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. Сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг хэрхэн олж авсан, олж аваад олон нийтэд мэдээлэхдээ прокурорын зөвшөөрөл авсан эсэх, авахгүйгээр олон нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн” гэдэг нэр томьёолол руу орно. Өөрөөр хэлбэл сэтгүүлч хариуцлага хүлээхээр харагдаж байна, тусгай субъектүүд мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээллэсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал буюу тухайн зүйлийн хоёр, эсхүл гуравт заасан диспозицод хамаарч байна.

-Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой субъектүүд нууцаа алдсан бол хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 2-т шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй этгээд, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан буюу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх дээрх субъектүүд мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хэмжээгээр хасч торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээхээр байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Үйлст: Хүн өөрийн гэсэн сонирхолтой байж, өөрийгөө хайрлаж сураагүйгээс ганцаардалд орох эрсдэлтэй DNN.mn

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ганцаардлын талаар ярилцлаа.

-Ганцаардлыг яаж таньж мэдэх вэ. Энэ нь хүний сэтгэл зүйд ямар үр дагавартай вэ?

-Ганцаардал гэж үүнийг хэлнэ гэдэг товч тодорхойлолт байхгүй. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хувьд ямар шинж тэмдэг илэрч байна, зан үйлийн хувьд ямар өөрчлөлт гарч байгаагаас тодорхойлж болдог. Сэтгэл хөдлөлийн хувьд жишээ нь, гуниглах, гутрах, өөрийгөө бусдаас тусгаарлах, ганцаараа байхыг илүүд үзэж, харилцаагаа хумиж эхэлдэг. Нийгмийн үйл ажиллагаанаас цааргалдаг. Утсаар ярихгүй байх, мессэж бичихэд хариу өгөхгүй байх үйлдэл ч үүнд орно. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд буурдаг. Өөрийгөө бусадтай харьцуулах, бусдаас ялгаатай гэж мэдрэх гэх мэтээр өөрийнх нь үнэлэмжид нөлөөлж байдаг. Үүнээс гадна олны дунд сэтгэл түгших, тавгүйтэх байдал илүү мэдэрдэг. Тайзан дээр гараагүй мөртлөө хүмүүс хараад, ажиглаад байгаа юм шиг түгшсэн мэдрэмжийг мэдэрдэг. Хүмүүсийн дунд орохоор сандрах, тавгүйтэх сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.

Зан үйлийн хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ биечлэн болон ямар ч хэлбэрээр харилцахаас татгалздаг. Ихэвчлэн хорт зуршилд татагдах хандлагатай. Аливаа зүйлийг ганцаараа хийх байдал нь давуу болдог. Архи уулаа гэхэд олуулаа уудаг байсан бол ганцаараа уухыг илүү үзнэ. Энэ бол ганцаардаж байгаагийн шинж. Тоглоом тоглолоо гэхэд багаараа тоглох биш ганцаараа тоглох тоглоомжийг сонгох жишээтэй. Нэг зүйл бий. Ганцаардлыг танихад хэцүү. Ганцаардаж байгаагаа нууж чаддаг хүмүүс ч бий. Олны дунд хамгийн нээлттэй, олонтойгоо байдаг хүмүүс мэдрэмжийн хувьд хүмүүстэй холбогдож чадаж байна уу гэдэг л чухал. Нийгэм дэх байр суурь өндөртэй, хүмүүсийг хөгжөөгөөд, тэднийг сонсож, эв найрамдалтай харилцаад яваад байдаг боловч дотоод сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэдэг том шинж тэмдэг. Хүмүүстэй гүн гүнзгий яриа өрнүүлж чаддаг уу гэхэд эргэлзээтэй, хариулж чадахгүй бол ганцаардсан гэсэн үг.

-Ганцаардлыг таньчихаад нуугаад байна уу, эсвэл таньж чадахгүй байна уу гэдэг асуулт урган гарч байна?

-Ихэнхдээ хэн ч надад тусалж чадахгүй, би өөрөө ч энэ байдлаас гарч чадахгүй гэх найдваргүй мэдрэмж ганцаардлын үед төрдөг. Гэхдээ үүнийгээ мэдэж байгаа тохиолдол ч байна, мэдэхгүй ч байгаа тохиолдол байна. Мэдэж байх тусмаа илүү тусгаарлах байдал руу ордог хүмүүс олон. Мэдэхгүй мөртлөө харилцаанаас ядраад байна, хүмүүс надад таалагдахгүй байна гэдэг байдалтай хүмүүс ч байдаг.

-Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ ганцаардлыг өвчин хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалт харилцаанд ганцаардлыг өвчин гэж хүлээж авах битгий хэл буруутгах хандлага дийлэнх. Харин сэтгэл судлалын шинжлэх ухаанд өвчин талаас нь хэрхэн харж болох вэ?

-Ганцаардлыг өвчин гэж оношилж ярихаас илүү амьдралын хэв маяг болон тухайн хүний зан төлөвийн байдал нь ганцаардалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх бай болдог. Энэ байдал өсвөр насны хүүхдүүдийн дунд их тохиолддог. Насанд хүрсэн хойноо нийгмийн харилцаанд ороход үр дагавар нь гарах нь олонтаа. Хүүхэд байх үед нь эцэг эх нь гэрээс гаргадаггүй, олон нийтийн харилцаанд оруулдаггүй, эсвэл амьдралын онцгой хэв маяг, соёл уламжлалаас үүдэлтэйгээр хүүхэд том болоход харилцаан дээр асуудал үүсдэг. Товчхондоо, амьдралынхаа аль нэг үед тусгаарлагдмал байдалд байсан нь ирээдүйд нийгмийн харилцаанд орж чадахгүй, ганцаардал руу хөтлөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Бас нэг зүйл хэлбэл, ганцаардалд темпераментийн хэв маяг нөлөөлж байна. Темпераментийн дөрвөн төрөл бий. Холериек, сангвиник, флегматик, меланхолик хэв шинж гэж бий. Меланхолик хүмүүсийн хувьд илүү хөөрөл саатлын процессоор тодорхойлдог. Тархины үйл ажиллагаанд саатал давамгайлсан үйл ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь дорой гэсэн үг биш.

 

Үйл хөдлөл нь удаан, зан үйлийн хувьд илүү мэдрэмтгий, эмзэг, аливаа зүйлийн гүнийг ухаж боддог, утга учрыг хайдаг зан төлөв. Энэ нь өөрөө хүнд сонгомлоор ганцаараа байх нөхцөлд тухтай байдаг. Олон хүний харилцаанд орохоор ядарна. Тиймээс хүчээ нөөхийн тулд харилцаанаас татгалзах шинж чанартай. Энэ тохиолдолд нийгмийн харилцааны ур чадвар дутагдах байдал хавсарвал ганцаардал болдог.

Яг таны хэлснээр ганцаардал өвчин юм аа гээд шууд оношилж, нэрлэх нь өнөөдрийн манай нийгэмд тийм ч таатай зүйл биш болов уу гэж үзэж байна. Өнөөдрийн нийгэмд хүний сэтгэцийн байдлаар нэр хоч өгөх, шүүмжлэх, доромжлох хандлага түлхүү байна. Тэгэхээр өвчин гэж оношлох нь чухал биш. Харин ганцаардал юунаас болоод яагаад үүсэв гэдгийг нийгэмд түгээж өгвөл илүү сайн үр дагавартай. Жишээ нь, ангид таагүй ааштай хүүхэд байлаа гэхэд түүнд нэр хоч өгөн, гадуурхах хандлага бий. Хүүхэд ийм байдлаар нийгмийн харилцаанд орж чадахгүй удаан үргэлжилбэл ганцаардмал нэгэн болж өснө. Тиймээс хүмүүст сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл хангалттай сайн түгээгүй, хэрэглээнд сайн ороогүй байгаа учраас бид шалтгаан нөхцөл, түүнээс хамгаалах талаар түлхүү ярих нь зөв болов уу.

-Ганцаардал ямар үр дагаварт хүргэдэг вэ?

-Мэдээж хүн өөрийгөө нийгмээс тусгаарлаад байвал дасан зохицох чадвар буурч эхэлнэ. Хүн гурван байдлаар дасан зохицдог. Амьдралын хэв маягт, орчин нөхцөлд, хүнд дасан зохицох үзэгдэл явагддаг. Ганцаардлын үед үүний аль нэг нь эсвэл гурвуулаа хөгжлийн хувьд зогсох эрсдэлтэй. Дасан зохицох чадвар гэдэг сэтгэл зүйн дархлаатай байх, аливаа зүйлд уян хатан байж асуудлыг давах туулах явдал шүү дээ. Энэ чадварыг л зогсонги байдалд оруулчихдаг.

Нөгөө талаар харилцаанд орохоо багасгаад өөрийгөө ганцаардмал байдлаар таагүй мэдрэмж удаан мэдэрснээр анхаарал төвлөрөх, ой тогтоолт, цаашлаад шийдвэр гаргах чадваруудад нөлөөлж эхэлнэ. Жишээ нь, юм болгоныг хойшлуулдаг, шийдвэр гаргах гэж эргэлздэг, зайлсхийдэг, шийдвэр гаргаж чаддаггүй, өмнөөс нь хэн нэгэн шийдвэрийг нь гаргах байдал руу очно. Бүтээлч байдал гэдэг хүнийг урам зоригтой, сэдэлтэй, идэвхтэй амьдралын үйл ажиллагаанд хөтөлдөг. Гэтэл энэ байдал хаагдаж эхэлдэг.

Зарим тохиолдолд ганцаардлыг сайнаар ашиглах нь бий. Өөрөөр хэлбэл, стрессээ ашигтай хэлбэр рүү шилжүүлдэг. Урлаг руу, спорт руу шилжүүлнэ. Нэг төрлийн сонирхол хоббигоо хөгжүүлэх байдлаар нэг зүйлдээ орж түүнийгээ хөгжүүлж ашигтайгаар ашигласан тохиолдол байна. Гэхдээ хэт туйлшрах хандлагатай. Бусад зүйлээ орхиод нэг зүйл рүүгээ гүн ордог. Энэ үед амьдарлын баланс алдагддаг. Үүнийгээ давуу тал болгоод амжилт гаргасан хүмүүс байдаг. Гэхдээ ямар баланстай байх вэ гэдэг чухал. Амжилтын цаана амьдрал тэнцвэртэй байсан уу гэдэг анхаарах зүйл. Шинэ гайхалтай нээлт хийсэн хүмүүсийн ар гэрийн амьдрал, харилцааны асуудал, гэрлэлт нөхөрлөл маш тодорхойгүй, бүтэлгүй байдаг. Нэг ёсондоо өвдөлтөө даван туулж байгаа нэг хэлбэр. Ганцаардана, гуниглана, таагүй мэдрэмжийг нэг дор мэдэрнэ гэдэг маш хүнд. Бие физиологиор бол маш хүчтэй даралтаар даруулж, өвдөж байгаа хэлбэр гэсэн үг. Тэр өвдөлтийг мэдрэхгүйн тулд мэдээгүйжүүлж байгаа арга хэрэгсэл гэж үзэж болно.

-Өнөөдөр манай нийгэмд ганцаардал ямар байна вэ. Өндөр байна уу, эсвэл бага байдаг юм болов уу?

-Нарийвчилж судалсан зүйл хараахан мэдэхгүй юм. Гэхдээ ажиглагдаж байгаа нэг зүйл бол би Европод амьдарч байгаад Монголд ирсэн. Европын хөгжил өндөр оронд бүх юм ном журмын дагуу байдаг. Харилцаа хүртэл загвар дотор байх ёстой. Тэр загвараас зөрчвөл нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй болчихдог. Өндөр хөгжилтэй оронд санхүү амьдралын хэв маяг өндөр, нийгмээс авч байгаа стресс бага, бүх зүйл гоё сайхан, хоол хүнснээс, байгалиас авч байгаа мэдрэмж сайхан байгаа хэрнээ яагаад ч юм гуниглах ганцаардах мэдрэмж маш их төрдөг.

Эсрэгээрээ Монголд асуудал ихтэй, өдөр тутмын амьдралын буцалсан байдалд ганцаардах мэдрэмжээ мэдэрч амжихгүй өнгөрөх явдал байдаг юм уу гэмээр. Хүн чинь өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмтэйгээ ямар харилцаатай байгаа вэ гэдэг чухал. Нийгэмд тодорхой хэмжээний байр сурь эзэлж байгаа мэдрэмж маш чухал. Гэр бүл, анги хамт олон, ажил дээрээ, найз нөхдийн хүрээлэл дунд ямар нэгэн сонирхлын бүлэгт байгаа юу гэдэг чухал. Олон бүлэгт харьяалагдаж чухал гэдэг мэдрэмж авч байх тусам ганцаардах эрсдэл буурна. Харин эдгээр харилцаанд асуудал үүсч, өөрийгөө тусгаарлаад эхэлбэл ганцаардал нөхцөлийг нэмэгдүүлж байдаг.

-Хөгшчүүд амьдралын хэв маягаас шалтгаалж ганцаардаж байна, намайг сонсох хүн алга гэж гомдоллох явдал ажиглагддаг. Ер нь ганцаардлаас яаж сэргийлэх вэ, ганцаардсан нэгнээ яаж дэмжиж туслах ёстой вэ?

-Бид заримдаа өдөр тутмын амьдралдаа мэдээлэл солилцохдоо харилцаа үүсгэчихлээ болчихлоо гэж боддог. Хүнд идэвхтэй сонсож өгөх гэдэг маш чухал байдаг. Асуултаа зорилготойгоор сонирхон асуух, хариултыг анхааралтайгаар сонсож өгөх харилцаа дутагдаад байгаагаас би хэн нэгэнтэйгээ холбогдож чадахгүй байна гэдэг мэдрэмжийг авдаг. Эсвэл гэр бүлийн соёл, таагүй харилцаанаас үүдэж нэгнийгээ байнга шүүмжилдэг хүмүүс бий. Хүүхдүүд нь аль хэдийнээ нас биед хүрчихсэн байхад ээж аав нь шүүмжилж, харьцуулж, буруутгах өнгө аястай харьцаад байхаар нөгөө талд хамгаалах өөрийгөө шууд механизм ажиллаж эхэлдэг. Юун нөгөө хүнээ сонсох, анхаарах. Тиймээс энэ тал дээр анхаарах ёстой гэсэн үг.

Өнөөдөр манай нийгэм маш чөлөөтэй болчихсон. Олон жилийн өмнө биднийг анх ажиллаж эхэлж байхад 60, 70 настай үйлчлүүлэгч хоёр жилдээ нэг байсан бол одоо харьцангуй олон болсон нь сайшаалтай. Тэд өөрсдийгөө хөгширсөн гэж бодохгүй, би өөр баймаар байна гэж ирж байгаа хүмүүс нэмэгдсэн. Тэгэхээр дотоодод байгаа асуудлаа өөрсдөө таньж мэдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүнд, мэргэжлийн газарт хандах боломжтой. Үр хүүхэд, эцэг эхчүүд нь зав чөлөө байхгүй, боломжгүй тохиолдолд мэргэжлийн хүнтэй холбож өгөх нь үр дүнтэй.

Өөр нэг чухал зүйлийг онцлоход хүн өөрийн гэсэн сонирхолтой, өөрийгөө хайрлаж сурсан байх хэрэгтэй. Бусдаас хайр анхаарлыг хүсэх биш өөрийгөө анхаардаг, өөртөө цаг гаргадаг болох ёстой. Өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж чадаагүй, өөртөө цаг зориулж сураагүй учраас өөр хэн нэгэн нь дүүргэж өгөх ёстой юм шиг бусдаас маш их хүлээлттэй байдаг. Гэтэл бусад нь ч бас өөр өөрсдийн амьдралтай. Дор хаяж энэ зүйлд суралцсан байх ёстой. Түүнээс гадна хил хязгаарын зааг гэдгийг мэдэх нь чухал. Хүн болгонд тэр хүн нийгэмд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үгүйгээс өөрийн гэсэн орон зай цаг хугацаа хэрэгтэй байдаг. Жишээ нь, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйг гэртээ л байгаа юм чинь гэдэг байдлаар бүх ажлыг тохох хандлага бий. Ээж аав тэтгэвэртээ гарчихсан юм чинь гээд хүүхэд харах ёстой гэдэг. Хөгшин настай хүн үеийнхээ хүмүүстэй уулзмаар байгаа, ямар нэгэн сонирхлоор холбогдмоор байгаа. Гэтэл тэр зааг хязгаарыг нь эвдчихдэг учраас ааштай ууртай хүмүүс болцгоодог. Хүн бүр өөр өөрийнхөө хил хязгаарыг бариад, надад амьдрах эрх байгаа. Тиймээс өөр өөрсдийн асуудлыг зохицуулъя. Ядаж би долоо хоногийн нэг хоёр өдөр нь, эсвэл өдөртөө хоёр цагийг гаргамаар байна гэдэг хатуу байр суурьтай зогсож байх хэрэгтэй юм. Ингэж чадаагүйгээс болоод хохирогчийн дүрд орсон хүмүүс олон болсон.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Арвинтариа: Гудамжинд эмэгтэй хүнд гар хүрсэн маргаан үүсгэчхээд “Худлаа юм аа” гэдэг нь нийгмийг хүчирхийлэлд дасал болгосон үйлдэл DNN.mn

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Н.Арвинтариатай ярилцлаа.


-Саяхан нийгмийн сүлжээнд олон нийтийн газарт нэгэн эр эмэгтэй хүнд гар хүрч, түүнийг нь болиулахыг оролдсон залуу руу муудалцаж байсан хоёр буцаж ноцсон бичлэг цацагдаж нэлээд хэлэлцэгдлээ. Гэтэл тэр бичлэгт гарсан үйл явдал зохион байгуулалттай болж таарлаа. Хүний эрхийн хамгаалагчид үүнийг яаж харсан бол?

– Тэр бичлэг нийгмийг хүчирхийлэлд дасал болгоход л хувь нэмрээ орууллаа гэж товч дүгнэж болно. Магадгүй тэр залуус нийгэмд сайн сайхан байдлыг бий болгохын тулд ийм үзэгдлийг жигшээсэй гэсэн агуулгаар хийсэн байж болох юм. Гэвч хүргэж байгаа арга нь буруу.

Учир нь нэгд олон нийтийн газарт хүчирхийллийг шууд илэрхий харуулж байгаа нь маш муу үр дагавартай. Хүүхэд дуурайна, залуус “Болдог юм байна” гэсэн хандлагатай болно.

Хоёрт дундуур нь орсон эрийг эмэгтэй нь цүнхээрээ цохиод авсан. Үүнийг харсан олон нийт “Тэнэг хүүхнүүд тэгдэг юм” гэсэн байр суурь илэрхийлж, хохирогчийг буруутгах хандлага руу орж байгаа юм.

Гэтэл бодит амьдрал дээр хохирогч эмэгтэй айдаст автдаг. Магадгүй энэ хүн намайг өмөөрөөд нөхрийг маань зодчихвол нөхрөөс ирэх дарамт хүчирхийлэл улам ихэснэ гэсэн айдас байдаг. Магадгүй тэр айдсыг харуулахыг оролдсон байж болох юм. Гэтэл эсрэгээрээ нийгмийн ихэнх хэсэг нь хохирогчийг буруутгаж, эмэгтэйчүүд чинь өөрсдөө болдоггүй юм гэсэн хандлагыг бий болгочхож байгаа юм.

Гуравт дахиад ийм хүчирхийлэл олон нийтийн дунд гарахад “Энэ чинь бичлэг хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа ч юм бил үү” гээд тоохгүй өнгөрөх нөхцөл байдлыг өөгшүүлж магадгүй.

– Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөд “Энэ нөхөд тоглож байгаа байх” гэж тусламж үзүүлэхгүй өнгөрөх байдлыг бий болгочихлоо гэдгийг та хэллээ. Хүчирхийллийг өдөөсөн, харуулсан контент бүтээлд хяналт байдаггүйн нэг хэлбэр боллоо шүү дээ?

– Ер нь соёл урлагийн, зар сурталчилгааны байдлаар хүний эрхийг зөрчих явдал их гарч байна. Ялангуяа алдарт эх, дархан бэр ч гэдэг юм уу, эсвэл хошин шогоор дамжуулаад нийгэмд байгаа бурангуй үзлийг улам бэхжүүлж байна. Жишээ нь сүүлийн үеийн кинонууд хүчирхийллийн эсрэг гэсэн мөртлөө хүчирхийллийг нарийн харуулж, гэмт хэрэг үйлдэх аргыг нь тодорхой үзүүлээд байдаг болчихсон. Энэ бол “Ингэж болох юм байна, зодохгүй ч ийм маягаар дарамталж болох нь” гэдэг итгэл үнэмшлийг бий болгох эрсдэлтэй. Тиймээс ийм зүйлээс аль болох зайлсхийх, аливаа зүйлийг сурталчлах гэж байгаа бол эерэг талаас нь харуулж болно.

Саяын тохиолдолд хэрэв хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл байдал бий боллоо гэхэд хэн нэгэн дундуур нь ороод анхаарлыг нь өөр тийш сарниулах ч юм уу “Хүүе ээ, та хоёр ийм нохой гүйж явахыг хараагүй биз дээ” гээд хөнгөн маягаар санаагаа харуулж болох байсан.

сүүлийн үеийн кинонууд хүчирхийллийн эсрэг гэсэн мөртлөө хүчирхийллийг нарийн харуулж, гэмт хэрэг үйлдэх аргыг нь тодорхой үзүүлээд байдаг болчихсон

Яах вэ, энэ кейсээс дэвшилттэй харагдсан нэг зүйл нь олон хүн хүчирхийлэл үйлдсэн залууг буруутгасан байсан. “Эмэгтэй хүнийг хүчирхийллээ, цагдаа дуудаач ээ” гээд. Хүмүүс энэ бол болохгүй зүйл гэдгийг мэдэж байна. Гэвч эргээд хүчирхийллийг дасал болгосон үйл явдал байлаа. Цаагуураа үүсэж байгаа хор уршиг ихтэй. Нэн ялангуяа олон нийтийн газарт үүнийг үзүүлж байгаа нь нийгэмд маш сөрөг үр дагавартай. Ийм хэрэг гарахад чимээгүй өнгөрөх магадлалыг улам нэмэгдүүлж мэднэ. Хүчирхийллийн дундуур ороод ерөөсөө хэрэггүй юм байна гэдэг мессэжийг өгчихлөө.

– Гэр бүлийн хохирогчид тусламж чухал. Тусламж үзүүлэх боломжтой хэсгийг үргээчхэв үү?

– Гэр бүлийн хүчирхийллийн хувьд хохирогч цагдаад хандах хүртлээ маш урт замыг туулдаг. Эхлээд аав ээждээ хандана. Хадам талдаа хандана. Ингэж хандахынхаа өмнө ч тодорхой хугацаанд нууна.

Засарчих юм болов уу гээд яваад байдаг. Дийлдэхээ байхаар хүмүүст ханддаг. Болохгүй бол лам багшид очно. Бүр болохгүй бол манайх шиг үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу хандана. Эцсийн шат нь цагдаа байдаг. Хохирогчдын туйлын хүсэл зорилго нь хүнээ засаад авчих юм сан, засарчих болов уу, хөндлөнгөөс хэн нэгэн хэлээд ухааруулаад өгөөсэй гэж харж найддаг.

Эцэст нь цагдаад очиж байна. Цагдаа тухайн хүнийг шалгадаг. Гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэх, нөхцөл байдал, аюулын зэргийг нь үнэлнэ. Хохирол учруулсан бол Зөрчлийн хуулиар, эсвэл удаа дараа давтагдсан бол Эрүүгийн хуулиар арга хэмжээ аваад яваад өгдөг. Гэтэл энэ нь тухайн гэр бүлд дарамт болоод эргээд ирдэг учраас түүнийг хүсэхгүй байгаа юм. Ингээд нуугаад яваад байдаг. Энэ байдал тойрог маягаар эргэлддэг.

Уураа хянаж чадахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ, маргааш нь гэмшлээ. Ойлголоо, дахиж ингэхгүй гэж амлана. Тодорхой хугацаанд хуримтлагдаж эхэлнэ. Ингэж хуримтлагдаж байгаад дахиад тэсэрнэ. Энэ тойрог үргэлжлээд байдаг. Үргэлжлэх тусам тойргийн хэмжээ багасаад давтамж нь ойртож эхэлдэг. Тэр хэмжээгээр үхэл амьдралын зааг ойртоно. Хүчирхийлэл гэдэг гэр бүлийн ганц гишүүний асуудал биш, бүх хүнд хамаатай.

– Хохирогчид танайд ханддаг. Та бүхэн ямар тусламж үзүүлж байна?

– Манай байгууллагад өдөрт 5-7 хүн ирж тусламж үйлчилгээ авдаг. Хагас жилийн байдлаар 2,000 гаруй хүн ирсэн байна. Онлайнаар зөвлөгөө авч байна. Чатботод хандаж байна. Хандаж байгаа эмэгтэйчүүдийг харахаар сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамт авчихсан байдаг.

Сүүлийн үед дижитал орчин бий болсон учраас онлайнаар дарамтлах байдал нэмэгдсэн. Магадгүй араас нь мөрдөнө. Ухаалаг утастай учраас байнга “location” асаалттай явж байдаг. Эсвэл мөрдөх программ суулгачихсан байдаг ч юм уу. Нэг ёсондоо технологийн хөгжилтэй холбоотойгоор хүчирхийллийн хэлбэрүүд өөрчлөгдөж байна. Амиа хорлохоос өөр аргагүй болтол нь дарамталж байгаа тохиолдол ч байна.

Хохирогч манай төвд хандлаа гэхэд тэр хүн би эрсдэлтэй байна гэвэл бид төв дээрээ авчирч уулзаад үнэлгээ хийгээд шаардлагатай тохиолдолд хамгаалах байранд хүргэж өгдөг. Биедээ гэмтэлтэй байвал эмнэлгийн тусламжид холбоно. Аюулгүй байдлыг нь хангана. Хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын үйлчилгээтэй ч холбодог. Сэтгэл зүйн зөвлөгөө, өгнө. Энэ бол манай үйлчилгээний суурь нь.

Мянга үйлчилгээ үзүүлээд сэтгэл зүй нь хэвээрээ бол дахиад хүчирхийлэлд өртдөг, түүнийгээ даван туулж чаддаггүй. Нийгмийн халамжийн үйлчилгээ ч бий. Хамтарсан багтай ч ажиллана.

– Хүчирхийллийн нөхцөл байдал манайд ямар байна вэ?

– Хүчирхийллийн нөхцөл байдал Монгол Улсад хүнд байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хүнд нөхцөл байдалтай байна. 2016 оноос хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас 100 хүн амь насаа алдсан. Маш олон хүн эрүүл мэндээрээ хохирсон. Энэ бол маш ноцтой судалгаа. Хүчирхийллийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг.

Гэвч хүчирхийлэлтэй тэмцэж байгаа бодлого хүчирхийллийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авахад чиглээд байна. Урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлууд ард хоцроод байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажил маш сайн явагдаж байж гэр бүлийн хүчирхийлэл буурна.

технологийн хөгжилтэй холбоотойгоор хүчирхийллийн хэлбэрүүд өөрчлөгдөж байна. Амиа хорлохоос өөр аргагүй болтол нь дарамталж байгаа тохиолдол ч байна

Урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээний, тактиктай, олон байгууллагыг хамруулж явуулах ёстой юм. Жишээ нь, ААН байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлого ил байх, тэд тэр бодлогоо хэрэгжүүлдэг байхаас л эхэлнэ. Ажилчдаа гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг бий болгох байдлаар байгууллага. хувь хүн, бодлого боловсруулагчид харж ажиллавал хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурна. Ажлын байрны бэлгийн дарамт, уур хилэнгээ хэрхэн барих тухай гээд яриа, сургалтууд хийх хэрэгтэй.

Түүнээс гадна гэрлэж байгаа хосуудад зориулсан сургалтууд дээр гэхэд “Та хоёр өөр өөр орчноос ирж байгаа хүмүүс, нэг гэр бүл болоод амьдарна. Ойлголцохгүй зүйлс гарна. Үүнийг ийм аргаар шийдэж болдог” гэх мэтээр мэдлэг мэдээллийг нь өгөх ёстой. Ерөнхий боловсролын сургуулиудад ч сурагчдад найз нөхөдтэйгөө яаж харьцах. уураа яаж хянах, хэрэв найз нөхөд чинь хүчирхийлэлд өртсөн байвал хаана, хэнд, яаж мэдээлэх вэ гээд жижиг гэлтгүй мэдлэг мэдээллүүдийг өгөөд явах ёстой.

Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд гэр бүл зохиогоод нөгөө л хүчирхийлэл үргэлжилдэг. Хүчирхийллийг даван туулж байгаа улс орнуудын туршлагыг харахаар олон байгууллага зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Боловсролын байгууллага нь ийм бодлого явуулна, энэ бодлогыг эрүүл мэндийн байгууллага нь ингэж дэмжинэ. Хэвлэл мэдээлэл нь ингэж ажиллана гээд цогц төлөвлөгөөтэй, стратегитай явдаг. Ингэж байж үр дүнд хүрдэг.

– Эрчүүд танайд хандах уу?

– Хүчирхийлэл дотроо олон төрөл. Эрчүүдэд түгээмэл тохиолддог хүчирхийлэл бол нийгмээс чи гэр бүлээ авч явах ёстой, чи эр хүн учраас гэдэг тулгалтууд эрчүүдэд хүнд ачаа болж бууж ирдэг. Түүнийгээ барагтаа ярьдаггүй. Гаргахдаа уураар илэрхийлдэг. Ер нь аливаа зүйлийг эв зүйгээр шийдчих ёстой юм шүү гэдэг сургалт манайд байдаггүй. Уур гэдэг мэдрэмж шүү гэдгийг л ойлгуулчих ёстой. Үүнийг нуух шаардлагагүй. Гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцах ёстой.

Манайд хандаж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 8-10 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэдний тодорхой хувь нь хамгаалах байранд ээжийгээ дагаж ирж байгаа 0-15 насны эрэгтэй хүүхдүүд ч орно. Эрчүүд ч бие дааж ирнэ. Тэдний ихэнх нь эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байдаг. Бие махбодын хүчирхийлэлд өртсөн нь бараг үгүй. Ахмад настнуудад л ажиглагддаг.

– Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх энгийн үйлдэл юу байж болох вэ?

– Үүн дээр хүн бүхний оролцоо чухал. Хүүхэдтэйгээ эв зүйтэй харилцаж. гэр орондоо эерэг сайхан харилцааг бий болгох, хань ижилтэйгээ зөв харилцахаас эхэлмээр байгаа юм. Манайх үнэндээ ёс суртахууны хувьд уналтад орчхоод байна.

Ирээдүйдээ итгэх итгэл байхгүй болчихсон. Уг нь үнэхээр сайхан ирээдүй байж болно, түүнийг бүтээж чадна. Үүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Ерөөсөө болохгүй юм чинь, бүтэхгүй гэвэл хэзээ ч гоё сайхан зүйл харагдахгүй. Дэргэдээ байгаа зүйлийнхээ гоё сайхныг олж харж, амьдралаас сайн сайхан зүйлийг мэдрэх хэрэгтэй. Ядаж л хүнтэй инээгээд мэндлэхэд хүний сэтгэл тэнийдэг дээ.

Гэр бүл үүд харилцааны асуудал дээр учир дутагдалтай болчихсон. Бие биенийхээ үгийг хүлээж авдаггүй, хоорондоо ярилцдаггүй. Тэр нь хуримтлагдаж явсаар хүчирхийлэл болж гарч ирээд байдаг.

Ер нь хүчирхийллийн суурь шалтгаан эрх мэдлийн тэнцвэргүй байдалтай холбоотой. Эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд эерэг харилцаа, бие биенээ харилцан хүндэтгэхээс эхэлнэ. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэргүүдийг жендерт суурилсан хүчирхийлэл буюу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн төрлүүд гэж үздэг. Энэ дотроосоо түгээмэл нь гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл байдаг. Энэ бол тэгш бус. тэнцвэргүй харилцаанаас үүдэлтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Б.Пүрэвсүрэн: Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан нь монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй болсонтой холбоотой DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан. бурууг зөвөөс ялгах сэтгэлгээ үгүй болж байна гэж зарим сэтгэл судлаачид, философийн хүмүүс ярьж байна. Тэгэхээр зөв гэж юу юм бэ?

-Зөв буруу, сайн муу гэдэг ойлголт бол үндсэндээ ёс зүйн ойлголтууд л даа. Ёс зүйн ойлголтуудын суурь үндэс нь тухайн соёлын  тогтолцооных нь үүднээс авч үзэхэд тэнд оршиж байгаа үнэлэмж, үнэт зүйлстэй холбоотой. монгол хэлэнд ч гэсэн үнэлэмж, үнэт зүйлс гэж хоёр өөр яриад байгаа нь угтаа нэг л ойлголт. Нийгмийн оюун санааны амьдралд гарч байгаа энэ огцом өөрчлөлт, энэ төвөгтэй байдлыг бид дор бүрнээ өөр өөрийнхөө мэдэрч байгаа. Монголын нийгэм нэлээд хаус төлөв байдал буюу эмх замбараагүй байдалд оршиж байна гэж хэлж болох юм. наад зах нь улаанбаатар хотын аж байдлыг аваад үзэхэд туулж барамгүй газар нутагтай байж төөлж, сөөмөлж амьдарч байгаа нь энэ бүхэнтэй шууд холбоотой. Энэ бүгдийн цаана авлига, бодлогын хомсдол, хэт их төвлөрсөнтэй холбоотойгоор боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, тэгш бус байдал газар авсантай холбон тайлбарлавал илүү ойлгомжтой байж магадгүй.

Бид үр хүүхдийнхээ төлөө санаа зовох нь эцэг эх бүрийн үүрэг. Гэсэн хэдий ч монгол Улсынхаа хууль, дүрэм, бүх журмыг дагаж мөрдөж амьдрах нь Үндсэн хуульд заасан үүрэг. миний л хэрэг бүтэж байвал бусад нь яах вэ гэсэн хандлага ихээр газар авсан бололтой. Өөрөөр хэлбэл, хүний цаанаасаа заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоож байгаа явдал ажиглагдаж байна. хүнийг хүн гэж үзэх нь төрийн үйлчилгээний, хүмүүс хоорондын харилцаанд илэрхий дутагдаж байна. Би өнгөрсөн хугацаанд нэлээн их ярьсан.

-Хүний заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоодог гэдэг таагүй сонсогдож байгаа ч зарим талаар тийм. Яагаад ийм болов?

-Шууд судалгааны үр дүн харахгүйгээр хэлэхэд хэцүү. Гэхдээ миний өөрийн түвшинд хийсэн судалгааны үр дүн, онол үзэл баримтлалтай хослуулаад аваад үзвэл Монгол Улсад зарим нэгэн өөр хүч үйлчлээд, удирдаад байна уу даа гэж хардаг. Үүнийг дэлгэрүүлж яриад байх сэдэв биш байх. Аргумент үндэслэлтэй яривал үнэн, эрх, эрх чөлөө, зөв, үнэт зүйл гэдэг ойлголтууд хоорондоо шууд хамааралтай. Тэр битгий хэл баруун, right гэдэг ч хамааралтай. Бид өөрийнхөө баруун гарыг зөв гараар бичиж байгаа гэж ярьдаг шүү дээ. Угийн гарвалаар ч холбоотой үгс. Тийм болохоор монголчууд заримдаа үнэнтэй шууд нүүр тулахгүй тойроод байдаг. Ярианы хэлээр бол нүцгэн үнэнтэй хүртэл нүүр тулахгүй байна шүү дээ.

Нөгөө талаар бүх юмыг хялбарчлах, бэлэнчлэх гэсэн халамжийн сэтгэлгээ, халамжийн бодлогын үр дүнд ажил хийх, хөдөлмөрлөх, шударгаар хөдөлмөрлөх тухай ойлголт нэлээд алсарч байна уу гэж ойлгогддог. Үүний үндэс нь нийгэмд байгаа шударга бусаар хэт их орлого олж байгааг олон нийтийн зүгээс хараад дур гутах, үзэн ядах, “Энэ чинь байж л болдог хэвийн үзэгдэл юм байна” гэдэг хандлага газар авсан. Уг нь манай үндэстний уламжлалд хэзээ ч боол хүн гэж байгаагүй. Таргийн таван ямаатай, чөдрийн ганц морьтой, саалийн ганц үнээтэй гэх мэтээр хэлц үг байсан. Боол би… гэж байгаа хүн нь эхнэр авдаг, үр хүүхэдтэй, эдлэн газартай, Монгол газар нутаг дээрээ чөлөөтэй зорчих эрхтэй хүмүүс байсан энэ хэв шинж үндсээрээ алдагджээ. Тийм учраас монгол ахуй, монгол соёлын үндсийн үндэс газар нутгаа зохистой харилцаагаар чөлөөтэй эзэмших суурь эрх алдагдсан. Алсуураа нүүдлийн соёл иргэншил бүдгэрч байгаа зэрэг олон хүчин зүйл монгол хүний өөрийнх нь суурь үнэт зүйл, монгол хүн гэсэн эрхэм чанар хөндөгдөхөд хүрээд байгаа юм.

Түүгээр зогсохгүй гадаадад ийм байдаг гэсэн, баруунд ийм байдаг, Америкт ийм байдаг гэсэн үзэл санаанд хэтэрхий их автсан болов уу гэж бодож байна. Тиймээс монгол хүн хэзээнээсээ эрх чөлөөтэй байсан хэв шинж Улаанбаатарын түгжрэлд аймшигтайгаар алдагдаж байна. Ах дүү нартайгаа чөлөөтэй уулзаж чадахаа больсон. Орой үдэш чөлөөтэй гарч урлаг соёлын арга хэмжээнд хамрагдах явдал ихэнх гэр бүлд байхгүй.

-Энэ байдал хүнд бухимдал авчирдаг юм биш үү?

-Бухимдал асар их бий болсон. Ажлаасаа гараад өөрийнхөө гэр орон, амралт, хувь хүний хөгжилд зориулах цагийг зүгээр л элсэнд асгасан ус мэт гэдэг шиг агаарт хий хоосон, үр дүнгүй амьдралын алтан цаг мөчөө алдаж байна. Би бодохдоо монголчууд маань алийн болгон хилэнцэт хорхой гэдэг шиг өөрөө өөрийгөө боомилж амьдрах вэ, үүнээс ангижирахгүй юм бол зөв бурууг ялгах байдал улам л алдагдах болов уу.

Ер нь зөв гэдэг эрх гэсэн үг. Хүн нэг эрхээ алдсанаар бусад эрх ч алдагдахгүй байна гэсэн үг биш. Олон эрхээ алдах магадлалтай. Илүү тодорхой утгаар яривал нийгмийн соёлын нэгдмэл байдал үнэт зүйлс маш их алдагдсан байна гэж хэлнэ. Энэ нийгмийн сэтгэл зүй юунаас болж ингээд байна вэ гэдгийг илүү цааш нь тодруулах хэрэгтэй.

-Нийгмийн эрүүл сэтгэлгээ алдагдсан талаарх хүчин зүйлийг та нэрлэлээ. Тэр дундаас сугалж аваад нэг зүйл тодруулмаар байна. Нийгмийн сүлжээ өөрөө том нөлөөлөл. Тэнд сайн, муу дүрүүд байна. Жишээ нь, Осоржамаа гэх иргэн бий. Түүнийг мянга мянгаараа дэмждэг. Энэ үзэгдэл зөв юм уу?

-Сошиал буюу нийгмийн сүлжээнд автах, цахим харилцаанд хэт оролцох явдал ганц Монголд болоогүй, дэлхий даяар байгаа үзэгдэл. Зарим улс оронд нийгмийн сүлжээ бүрэн нээлттэй биш. Яах аргагүй бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа платформууд бий. Миний хувьд таны дурдсан иргэний тухай детальчилж үздэггүй. Нэрийг нь бол мэднэ. Гол нь тэр хүндээ биш, асуудал яагаад ийм байна вэ гэдэгт байгаа шүү дээ. Суурь томьёоллын үүднээс харахад зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй байна. Сэтгэлгээний хувьд туйлшрамтай, даган дуурайх дуртай хэв шинж манай монгол соёл, монгол ахуйд өнө эртнээс байсан. Жишээ нь, аль 300, 400 жилийн өмнө Ижил мөрний зүг нүүсэн халимагууд, ойрадууд өнөөдөр өөрийн гэсэн хэв шинжээ хадгалаад амьдарч байна. Манайхны нэг гол шинж бол дасан зохицох чадвар өндөртэй. Ер нь нүүдэлчид бол дасан зохицох даван туулах чадваргүйгээр хаана ч амьдрах аргагүй хүмүүс шүү дээ. Түүний нэг жишээ нь сошиал орчинд маш хурдан дасан зохицсон гэж харж болно.

Монголын нийгэм ийм байгаа нь тэгш бус байдал, боловсролын тогтолцооны чанар хүртээмж хангалтгүйтэй холбоотой. Өнгөрсөн 30 жил бидний хамгийн их өөрсдийгөө оролдож тоглосон зүйл боловсролын тогтолцоо.

-Боловсрол гэдэг хүнийг төлөвшүүлэх гол хэрэгсэл…?

-Тийм. Боловсрол эцсийн бүлэгт хүнийг хүн болгоно. Боловсрол монгол хүнийг бий болгоно. Боловсролтой монгол хүн дэлхийн энтэй, хаана ч өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой. Гэтэл боловсролын тогтолцоогоор асар их оролдсон. Түүний цаана эх оронч сэтгэлгээ, ёс суртахууны төлөвшил, хүмүүжлийг тарамдсан. Багцалж харъя гэвэл ерөөсөө энэ. Тэр тусмаа 1990 онд Боловсролын хуулиас “хүмүүжил” гэдэг үгийг үндсээр нь авч хаясан. Одоо ч байхгүй. Нэг үгнээс болоод ийм болчихлоо гэж хэлээгүй. Онцолж хэлэхэд ийм байна. Боловсролоороо их тогловол цаашдаа үүнээс ч их юм болно. Төр засаг нь өөрөө хөлөө олохгүй бол байдал үүнээс ч дордоно. Үүнээс яах ёстой юм бэ гэвэл аль болох шинжлэх ухаанч, зөв зүйтэй бодлого хэрэгтэй. Зөв бодлого гэдэг нь монголчуудад таарсан нийцсэн бодлого байх ёстойгоос аль нэг гадны загвар бодлого тэр чигээрээ Монгол оронд хуулагдах ёсгүй.

-Монголчуудын үнэт зүйл гэж тодорхойлох, харах, баримжаалах зүйлс бүдгэрчихсэн талаар манай сонин хөндөж ирсэн. Өнөөдрийн эмх замбараагүй байдал, шударга бус, ёс суртахуунгүй үйлдлүүд үүнээс эхтэй гэж харж болох. Судлаачид, эрдэмтэд, философийн салбарынхан нэгдэж байгаад монголчуудын үнэт зүйлийг тодорхойлж, нарийвчилж гаргаж ирвэл яасан юм бэ?

-Өөрийн чинь хэлж байгаа шиг ийм уриалга үйлдлийг хийгээсэй гэж хамгийн их ярьдаг, санал дэвшүүлдэг хүн бол доктор, бригадын генерал Ц.Сосорбарам гуай. Тэрбээр манай хүрээлэнтэй хамтраад, өөрөө гардаад хийсэн “Үндэсний ой санамж, үнэт зүйл” гэдэг ном бий. Энэ хүн үүнийг л байнга ярьдаг. Яагаад монгол судлаачид адаглаад үнэт зүйл гэдгийг нэг мөр болгоод дээр нь монголчуудын эрхэмлэх зүйлийг гаргаж болохгүй юм бэ гэж ярьдаг. Үүнээс гадна СУИС-иас санаачлаад “монгол хүний эрхэмлэх есөн зүйл”-ийг тодорхойлж Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан нь бий. Нөгөө талаар Удирдлагын академийн профессор Я.Долгоржав “Үнэлэмж гэдэг зүйл эрхэмж гэдгээс эхтэй. Эрх, зөв гэдгээс эхлэлтэй тогтолцоог хэлээд байгаа юм” гэсэн зарчмын саналыг гаргадаг. Дээр нь манай хүрээлэнгийн саяхан “Философийн нэвтэрхий толь”-ийг хөрвүүлж гаргаад байна.

Ер нь монгол хүний эрхэмлэх дээдлэх зүйл бол тодорхой. Монгол хүнээ дээдэлнэ, түүх өв уламжлалыг дээдэлнэ.

-Жишээ нь та тэр багт орлоо гэж бодъё. Таныхаар монголчуудын үнэт зүйлс гэдэгт юуг нэрлэж, тодорхойлох вэ?

-Үнэлэмж бол өргөн утгаараа хүний дотоод эрхэмлэлийн тогтолцоо шүү дээ. Зорилго, чиглэл бүгдийг нийлбэр цогц юм. Тийм учраас үнэт зүйл гэдэг бол нэлээд субъектив шинжтэй. Гэхдээ материаллаг биш.

Ямар ч тохиолдолд үндэсний үнэт зүйл гэж бий. Монгол Улс өөрөө нэгдмэл, цул, бат, бэх байя гэвэл бид үнэт зүйлсийн хувьд нэгдмэл байх ёстой. Нэгд, бүгд монгол хэлээр ярьж бичдэг байх ёстой. Хоёрт, эх орныхоо төлөө гэсэн бодол, үнэлэмжтэй байх ёстой. Тэр нь зөвхөн Монголд амьдар гэсэн үг биш. Дээр нь монгол соёл, өв уламжлал, зан заншилдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Өвлөн уламжлаад зогсохгүй хүндэтгэлтэй хандах шүү. Энэ нь зөвхөн Монголдоо хязгаарлалттай амьдар гэсэн үг биш. Уг хязгаарлалтуудыг туйлшруулж тайлбарлаад байдаг болохоор эцсийн эцэст үнэлэмжүүд ойлгогдохоо больчихоод байгаа юм. Дэлхийн иргэн байхыг энэ бүхэн хязгаарлахгүй. Гадаадад төрсөн монгол хүн байсан ч “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон” гэдэг шиг зүрх сэтгэлд нь Монгол гэсэн дэгээ байхыг хэлнэ. Нөгөө талаар монголчуудын үнэт зүйлсийг зөвхөн монгол хүн тээхгүй. Гадаадын иргэн, Монголыг дэмждэг, сонирхдог хэн ч монгол үнэт зүйлстэй байхыг хязгаарлахгүй байх ёстой. Биднээс илүү монголжсон гадны иргэн байдаг.

Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, “Монгол соёл, ахуй харин ч тогтвортой хөгжлийн хамгийн гол илэрхийлэл байсан” гэж сүүлийн жилүүдэд яригдаж байгаа. Байгальдаа ээлтэй, хэт их хог хаягдлын системгүй, хүн хүндээ ойр, хүүхэд багачууддаа бүр ойр соёлын тогтолцоо зөвхөн нүүдлийн соёлд байсан гэж үздэг юм билээ. Гадаадад ямар ч баян чинээлэг хүмүүс монгол гэрийг өөр өөрсдийн загвараар бариад амьдардаг тохиолдол түгээмэл болж байна гэж ярих хүмүүс бий. Тэгэхээр монгол ахуйдаа ойр байвал монгол үнэт зүйлстээ ойр байх юм шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Нэргүй: Замын-Үүдийн гаалийн мафитай холбогдчихвол 20 саяын татвартай ачааг тав, зургаан саяар хилээр нэвтрүүлдэг DNN.mn

Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүйтэй ярилцлаа.

-Гаалийн байгууллагын хүнд суртлаас болж хил дээрээс ном журмаар нь ачаа бараагаа татаж чадахгүй болсон гэсэн. Энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Би Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. Ажилгүй болсон хүн чинь орлого олох шаардлагатай болно шүү дээ. Тиймээс өөрийн ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн ачааг хилээр оруулж ирэх ажлыг сүүлийн найман сарын хугацаанд хийж байна. Нэг ёсондоо ачаа барааны бүрдүүлэлт хийгээд тэр хүмүүсээсээ цалинждаг, компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үг. Ингээд ажиллаад эхлэхэд гаалийн байгууллагын хүнд суртал, авлигын сүлжээг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч явна.

Уг нь Замын-Үүдийн боомт олон улсын боомт. Гэтэл ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, түүний эгч Р.Бурмаа нарын мөнгө угаадаг сүлжээ л болж гүйцсэн юм байна. Ачаагаа гаальд мэдүүлэхдээ Р.Бурмаад 500 мянган төгрөг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол ачаа явахгүй. Ийм л сүлжээ. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нэг компаниас 200-300 мянган төгрөг харж хийж байгаа ажил. Тэр Р.Бурмаад нь ямар мөнгөө өгөх вэ дээ. Хариуд нь ачаагаа хилээр нэвтрүүлж чадахаа байсан. Ямар нэгэн шалтгаанаар зогсоочихдог. Тос тосолгооны материалыг химийн бодис гэж тайлбарлаад оруулахгүй байх жишээтэй. Хэрэв мөнгийг нь өгчихсөн байсан бол аль хэдийнээ бараагаа нэвтрүүлчих байсан. Би бодохдоо хэсэг бүлэг хүмүүст биш улсад өгөх ёстой татварыг өгөөд явна гээд зүтгэсэн. Өнөөдөр над шиг өндөр татвар төлөөд гаалиар бараагаа нэвтрүүлж байгаа хүн байхгүй.

-Өндөр гэдэг нь ямар дүнтэй татвар юм бол?

-Ачаанаасаа шалтгаалаад 12-30 сая төгрөг хүртэл төлдөг. Хэрэв Р.Бурмаагийн мафид оролцоод явчихвал тав, зургаан сая төгрөг төлөөд л зохицуулчих боломжтой.

-Ийм сүлжээ байдгийг та яаж мэдэв. Хүмүүс ярих юм уу, өөрийн нүдээр харав уу. Ямар баримт байна вэ?

-Би олон жил хилийн албанд Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байсан хүний хувьд гадарлахгүй яах вэ. Яг өөрийн биеэр ачаа бараа нэвтрүүлээд ирэхээр жинхэнэ бодитоор нь мэдэрч явна. Гаалийн 293 гэдэг зөрчил бий. Үүгээр л хүмүүсийн ачаа барааг зогсоож саатуулдаг гол зүйл энэ. Авлига өгөхгүй бол бараагаа ухуулна, нэг бүрчлэн задлуулна. Би өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаа ингэж ухуулсан. Энэ хугацаанд би эдийн засаг, сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтыг биеэрээ амсаж ирлээ.

Олон улсын боомт гэдэг олон хүн ачаа бараагаа авахаар арзганаж байна биз дээ. Замын-Үүд дээр бол үгүй. Гарын 10 хуруунд багтах хүний гараар дамжихгүй бол ачаа гарахгүй. Сар болсон ч байж л байна. Наймаачид өдөр өдрийнхөө зээл татаасыг бодож цаг хугацаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөөд л явдаг юм билээ.

-Ачаа мэддэг 10-аад хүн гэдгийг тодруулаач?

-Надтай л ижилхэн төлөөлөгчид. Гэхдээ Гаалийн дарга О.Отгонжаргал, Эрдэнэболд, Зөрчлийн албаны дарга, Бүрдүүлэлтийн албаны дарга нарын гал хөл нь. Хэрэв тэр хүмүүстэй найзалчихвал ачаа гацахгүй. Шалгуулахгүй. Нэг ч ачаа тавцан дээр тавиулж буулгуулахгүй. Тэр чигээр нь нэвтрүүлнэ. Тэр ачаан дотор аюултай, хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй. Жинхэнэ аюул тэнд л өрнөдөг.

-Р.Бурмаа гэж ямар хүн бэ. Гаальд ажилладаг хүн үү?

-Үгүй. Олон жил гаалийн ачаа тээврийг далдаас зохион байгуулж, мафи болгосон эмэгтэй. Захын хүн мэднэ дээ. Та нар асуугаарай. Эхэн үедээ Замын-Үүдэд байдаг байсан. Одоо бол доороо таван залуу ажиллуулдаг. Тэд гаалийн ачааны талаарх мэдээллийг Р.Бурмаад дамжуулдаг. Ингээд л авлигын сүлжээ нь ажиллаж байдаг.

-Та энэ талаар дээд албан тушаалтан, хариуцах хүмүүст хэлж байв уу?

-Хэлэлгүй яах вэ. Бодит баримт факттай нь цагдаа, прокурор, АТГ-аар явж байна. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд бүгдэд нь хандсан. Нэг нь ч хариу өгдөггүй. Гаальд Цагдаагийн дарга Р.Отгонжаргал ирснээс хойш энэ байгууллага цагдаажсан. Тиймдээ ч хүчний байгууллага халдаж чаддаггүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Асуудлыг илрүүлэхэд маш амархан шүү дээ. Би өөрөө энд ажиллаж байсан хүн. Хэдэн терминалын камер шүүхэд л тодорхой болно. Хэзээ ямар машин шалгалтгүй ордог, ямар нь шалгалтад ордог вэ гээд л хөврөөд гараад ирнэ.

Гааль дээрээс төвлөрч байгаа мөнгө улсын төсөв рүү биш, хэдэн хүний халаас руу урсаж байна шүү дээ.

-Гаалийн байгууллага энэ жил улсад 5.3 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэх боломжгүй. Ачаа татах вагон хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?

-Гааль уг нь татварын байгууллага биш. Бараа бүтээгдэхүүнд зохих ёсоор татвар ногдуулсан уу, хориглож хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна уу гэдэгт хяналт тавьдаг субъект. Одоо бол тэр чигтээ татварын байгууллага болсон. Татвараа ядарсан хэдэн наймаачдаас л бүрдүүлдэг. Өөрсдийн хамсаатнуудаа хамгийн бага татвартайгаар л барааг нь оруулж ирдэг жишигтэй.

-Яаж?

-60, 70 тонн бараан дээр 5-6 сая төгрөгийн татвар авах жишээтэй. Хэрэв яг журмаараа бол ийм хэмжээтэй барааны татвар 25 саяас эхлэх ёстой. Өдөрт хилээр 400 машин ирж ирсэн гэж хил гаалийн дарга нар хэвлэлээр ярина лээ. Тэр жишгээр би чамд тайлбарлаж өгье. Тэдгээр 400 машины 100 нь ном журмаараа бүрдүүлэлтээ хийж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Том оврын техник хэрэгсэл, шинэ машинаас авлига авч чаддаггүй юм. Харин үлдсэн 300 машинд өргөн хэрэглээний бараа болон барилгын материалууд тээвэрлэгддэг. Дунджаар нэг машиныг нь 30 тонноор бодъё. Нийт 9000 тонн ачаа болно. Нэг тонн тутмаас 400 мянган төгрөгийн татвар хураамж авах ёстой гэдэг. Яг энэ журмаараа явбал өдөрт 3.6 тэрбум төгрөг улсад төвлөрөх нь. Улсын төсөв дороо бүрдэнэ. Гэвч ийм орлогыг дундаас нь хулгайлаад байгаа учраас орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрээ биз дээ.

Ерөөсөө Эрдэнэт, Таван толгойг саалийн үнээ гэдэг. Замын-Үүдийн гааль гэдэг чинь нууц саалийн үнээ гээд хэлчихэд болно. Энэ боомтоор ард иргэдийн ачаа тээвэр явж байгаа гэдэг нэрээр харанхуй орхичихсон. Гэтэл тэнд чинь жинхэнэ том хэмжээний мөнгө угаалт өрнөж байгаа шүү дээ. АНУ, Солонгос, Япон зэрэг бүх улс орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүн Замын-Үүдээр л дамждаг.

-Та олон жил хил дээр ажилласан гэлээ. Гааль дээр ийм нөхцөл байдал өмнө нь байсан уу?

-Өмнө нь байсан. Арай ч ийм байгаагүй. Би тухайн үед цөөн баримт хадгалж байсан. Өмнө нь Истана машинаар л иргэд бараагаа зөөдөг байлаа шүү дээ. Тэгэхэд хилээр бараа нь орж ирээгүй байхад өдрийн 15:00 гэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдээд дуусчихсан, ахлах байцаагч нь тамгаа дарчихсан байдаг. Бараа нь байхгүй. 16:00 цагт бараа нь орж ирэхэд шууд л штампаа даруулаад л гарчихдаг байсан. Уг нь ном журмаараа эхлээд хилийн шалганаар ороод штампаа даруулаад дараа нь хорио цээр дээр хянуулаад, татвараа төлөөд гааль дээрээс гарах ёстой байдаг. Тухайн үед би энэ ноцтой алдааг нь хэлж, дарга нарын дарамтад өртөж л явсан.

Харин ковид гараад том тэргээр ачаа орж ирдэг болсон. Ингэснээр авлига хээл хахууль гаарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлт хог дээр үсэрсэн. Ерөөсөө цагдаажсан удирдлага, хууль хүчний байгууллагын нөлөө шүү дээ. Шүгэл үлээгээд хэлэхээр хүчний байгууллагууд нь тоодоггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс даяар авлигыг бууруулна, шүгэл үлээгээрэй гэж зарласан. Би шүгэл үлээе, надад баримт байна. Надад цаг гаргаад 10-хан минут уулзаад өгөөч, хүмүүсээ ажиллуулаад өгөөч гэхээр хэн ч тоодоггүй. Ийм бугшсан асуудлыг өргөн хэмжээний баг л шалгана. Цагдаа ганцаараа, тагнуул ганцаараа, гааль өөрийгөө шалгах боломжгүй.

Харин надтай ганц Б.Дэлгэрсайхан гишүүн л холбогдсон. “Наад асуудлыг чинь ойлголоо. Зохих байгууллагын хүмүүст дуулгаж өгье” гэсэн. Уг нь өвлийн хүйтэнд таавчигтай эх гарах төдийд хөдөлдөг Засгийн газар ийм ноцтой зүйл дээр анхаарлаа хандуулмаар юм.

-Замын-Үүд дээр олон мянган чингэлэг овоорсон. Вагон хүрэлцээгүй оруулж ирж чадахгүй байна гэсэн. Та энэ талаар дуулав уу?

-Юун вагон хүрэлцээгүй вэ. Өнөөдөр би төмөр замд 300 мянган төгрөг өгөөд л татуулчихаж болдог. Мөнгө өгөхгүй бол ингээд л овоороод л байна. Солонгосоос усан замаар 14 хоногт ирсэн ачаа Замын-Үүдээс сарын дараа Улаанбаатарт ирдэг хүнд суртал шүү дээ. Вагон хангалттай байгаа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Нэргүй: Замын-Үүдийн гаалийн мафитай холбогдчихвол 20 саяын татвартай ачааг тав, зургаан саяар хилээр нэвтрүүлдэг DNN.mn

-Замын-Үүдийн гаалийн мафи татварын орлогыг халаасалсаар байхад улсын төсөв бүрдэхгүй-

Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүйтэй ярилцлаа.


-Гаалийн байгууллагын хүнд суртлаас болж хил дээрээс ном журмаар нь ачаа бараагаа татаж чадахгүй болсон гэсэн. Энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Би Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. Ажилгүй болсон хүн чинь орлого олох шаардлагатай болно шүү дээ. Тиймээс өөрийн ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн ачааг хилээр оруулж ирэх ажлыг сүүлийн найман сарын хугацаанд хийж байна. Нэг ёсондоо ачаа барааны бүрдүүлэлт хийгээд тэр хүмүүсээсээ цалинждаг, компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үг. Ингээд ажиллаад эхлэхэд гаалийн байгууллагын хүнд суртал, авлигын сүлжээг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч явна.

Уг нь Замын-Үүдийн боомт олон улсын боомт. Гэтэл ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, түүний эгч Р.Бурмаа нарын мөнгө угаадаг сүлжээ л болж гүйцсэн юм байна. Ачаагаа гаальд мэдүүлэхдээ Р.Бурмаад 500 мянган төгрөг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол ачаа явахгүй. Ийм л сүлжээ. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нэг компаниас 200-300 мянган төгрөг харж хийж байгаа ажил. Тэр Р.Бурмаад нь ямар мөнгөө өгөх вэ дээ. Хариуд нь ачаагаа хилээр нэвтрүүлж чадахаа байсан. Ямар нэгэн шалтгаанаар зогсоочихдог. Тос тосолгооны материалыг химийн бодис гэж тайлбарлаад оруулахгүй байх жишээтэй. Хэрэв мөнгийг нь өгчихсөн байсан бол аль хэдийнээ бараагаа нэвтрүүлчих байсан. Би бодохдоо хэсэг бүлэг хүмүүст биш улсад өгөх ёстой татварыг өгөөд явна гээд зүтгэсэн. Өнөөдөр над шиг өндөр татвар төлөөд гаалиар бараагаа нэвтрүүлж байгаа хүн байхгүй.

-Өндөр гэдэг нь ямар дүнтэй татвар юм бол?

-Ачаанаасаа шалтгаалаад 12-30 сая төгрөг хүртэл төлдөг. Хэрэв Р.Бурмаагийн мафид оролцоод явчихвал тав, зургаан сая төгрөг төлөөд л зохицуулчих боломжтой.

-Ийм сүлжээ байдгийг та яаж мэдэв. Хүмүүс ярих юм уу, өөрийн нүдээр харав уу. Ямар баримт байна вэ?

-Би олон жил хилийн албанд Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байсан хүний хувьд гадарлахгүй яах вэ. Яг өөрийн биеэр ачаа бараа нэвтрүүлээд ирэхээр жинхэнэ бодитоор нь мэдэрч явна. Гаалийн 293 гэдэг зөрчил бий. Үүгээр л хүмүүсийн ачаа барааг зогсоож саатуулдаг гол зүйл энэ. Авлига өгөхгүй бол бараагаа ухуулна, нэг бүрчлэн задлуулна. Би өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаа ингэж ухуулсан. Энэ хугацаанд би эдийн засаг, сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтыг биеэрээ амсаж ирлээ.

Олон улсын боомт гэдэг олон хүн ачаа бараагаа авахаар арзганаж байна биз дээ. Замын-Үүд дээр бол үгүй. Гарын 10 хуруунд багтах хүний гараар дамжихгүй бол ачаа гарахгүй. Сар болсон ч байж л байна. Наймаачид өдөр өдрийнхөө зээл татаасыг бодож цаг хугацаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөөд л явдаг юм билээ.

-Ачаа мэддэг 10-аад хүн гэдгийг тодруулаач?

-Надтай л ижилхэн төлөөлөгчид. Гэхдээ Гаалийн дарга О.Отгонжаргал, Эрдэнэболд, Зөрчлийн албаны дарга, Бүрдүүлэлтийн албаны дарга нарын гал хөл нь. Хэрэв тэр хүмүүстэй найзалчихвал ачаа гацахгүй. Шалгуулахгүй. Нэг ч ачаа тавцан дээр тавиулж буулгуулахгүй. Тэр чигээр нь нэвтрүүлнэ. Тэр ачаан дотор аюултай, хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй. Жинхэнэ аюул тэнд л өрнөдөг.

-Р.Бурмаа гэж ямар хүн бэ. Гаальд ажилладаг хүн үү?

-Үгүй. Олон жил гаалийн ачаа тээврийг далдаас зохион байгуулж, мафи болгосон эмэгтэй. Захын хүн мэднэ дээ. Та нар асуугаарай. Эхэн үедээ Замын-Үүдэд байдаг байсан. Одоо бол доороо таван залуу ажиллуулдаг. Тэд гаалийн ачааны талаарх мэдээллийг Р.Бурмаад дамжуулдаг. Ингээд л авлигын сүлжээ нь ажиллаж байдаг.

-Та энэ талаар дээд албан тушаалтан, хариуцах хүмүүст хэлж байв уу?

-Хэлэлгүй яах вэ. Бодит баримт факттай нь цагдаа, прокурор, АТГ-аар явж байна. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд бүгдэд нь хандсан. Нэг нь ч хариу өгдөггүй. Гаальд Цагдаагийн дарга Р.Отгонжаргал ирснээс хойш энэ байгууллага цагдаажсан. Тиймдээ ч хүчний байгууллага халдаж чаддаггүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Асуудлыг илрүүлэхэд маш амархан шүү дээ. Би өөрөө энд ажиллаж байсан хүн. Хэдэн терминалын камер шүүхэд л тодорхой болно. Хэзээ ямар машин шалгалтгүй ордог, ямар нь шалгалтад ордог вэ гээд л хөврөөд гараад ирнэ.

Гааль дээрээс төвлөрч байгаа мөнгө улсын төсөв рүү биш, хэдэн хүний халаас руу урсаж байна шүү дээ.

-Гаалийн байгууллага энэ жил улсад 5.3 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэх боломжгүй. Ачаа татах вагон хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?

-Гааль уг нь татварын байгууллага биш. Бараа бүтээгдэхүүнд зохих ёсоор татвар ногдуулсан уу, хориглож хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна уу гэдэгт хяналт тавьдаг субъект. Одоо бол тэр чигтээ татварын байгууллага болсон. Татвараа ядарсан хэдэн наймаачдаас л бүрдүүлдэг. Өөрсдийн хамсаатнуудаа хамгийн бага татвартайгаар л барааг нь оруулж ирдэг жишигтэй.

-Яаж?

-60, 70 тонн бараан дээр 5-6 сая төгрөгийн татвар авах жишээтэй. Хэрэв яг журмаараа бол ийм хэмжээтэй барааны татвар 25 саяас эхлэх ёстой. Өдөрт хилээр 400 машин ирж ирсэн гэж хил гаалийн дарга нар хэвлэлээр ярина лээ. Тэр жишгээр би чамд тайлбарлаж өгье. Тэдгээр 400 машины 100 нь ном журмаараа бүрдүүлэлтээ хийж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Том оврын техник хэрэгсэл, шинэ машинаас авлига авч чаддаггүй юм. Харин үлдсэн 300 машинд өргөн хэрэглээний бараа болон барилгын материалууд тээвэрлэгддэг. Дунджаар нэг машиныг нь 30 тонноор бодъё. Нийт 9000 тонн ачаа болно. Нэг тонн тутмаас 400 мянган төгрөгийн татвар хураамж авах ёстой гэдэг. Яг энэ журмаараа явбал өдөрт 3.6 тэрбум төгрөг улсад төвлөрөх нь. Улсын төсөв дороо бүрдэнэ. Гэвч ийм орлогыг дундаас нь хулгайлаад байгаа учраас орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрээ биз дээ.

Ерөөсөө Эрдэнэт, Таван толгойг саалийн үнээ гэдэг. Замын-Үүдийн гааль гэдэг чинь нууц саалийн үнээ гээд хэлчихэд болно. Энэ боомтоор ард иргэдийн ачаа тээвэр явж байгаа гэдэг нэрээр харанхуй орхичихсон. Гэтэл тэнд чинь жинхэнэ том хэмжээний мөнгө угаалт өрнөж байгаа шүү дээ. АНУ, Солонгос, Япон зэрэг бүх улс орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүн Замын-Үүдээр л дамждаг.

-Та олон жил хил дээр ажилласан гэлээ. Гааль дээр ийм нөхцөл байдал өмнө нь байсан уу?

-Өмнө нь байсан. Арай ч ийм байгаагүй. Би тухайн үед цөөн баримт хадгалж байсан. Өмнө нь Истана машинаар л иргэд бараагаа зөөдөг байлаа шүү дээ. Тэгэхэд хилээр бараа нь орж ирээгүй байхад өдрийн 15:00 гэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдээд дуусчихсан, ахлах байцаагч нь тамгаа дарчихсан байдаг. Бараа нь байхгүй. 16:00 цагт бараа нь орж ирэхэд шууд л штампаа даруулаад л гарчихдаг байсан. Уг нь ном журмаараа эхлээд хилийн шалганаар ороод штампаа даруулаад дараа нь хорио цээр дээр хянуулаад, татвараа төлөөд гааль дээрээс гарах ёстой байдаг. Тухайн үед би энэ ноцтой алдааг нь хэлж, дарга нарын дарамтад өртөж л явсан.

Харин ковид гараад том тэргээр ачаа орж ирдэг болсон. Ингэснээр авлига хээл хахууль гаарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлт хог дээр үсэрсэн. Ерөөсөө цагдаажсан удирдлага, хууль хүчний байгууллагын нөлөө шүү дээ. Шүгэл үлээгээд хэлэхээр хүчний байгууллагууд нь тоодоггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс даяар авлигыг бууруулна, шүгэл үлээгээрэй гэж зарласан. Би шүгэл үлээе, надад баримт байна. Надад цаг гаргаад 10-хан минут уулзаад өгөөч, хүмүүсээ ажиллуулаад өгөөч гэхээр хэн ч тоодоггүй. Ийм бугшсан асуудлыг өргөн хэмжээний баг л шалгана. Цагдаа ганцаараа, тагнуул ганцаараа, гааль өөрийгөө шалгах боломжгүй.

Харин надтай ганц Б.Дэлгэрсайхан гишүүн л холбогдсон. “Наад асуудлыг чинь ойлголоо. Зохих байгууллагын хүмүүст дуулгаж өгье” гэсэн. Уг нь өвлийн хүйтэнд таавчигтай эх гарах төдийд хөдөлдөг Засгийн газар ийм ноцтой зүйл дээр анхаарлаа хандуулмаар юм.

-Замын-Үүд дээр олон мянган чингэлэг овоорсон. Вагон хүрэлцээгүй оруулж ирж чадахгүй байна гэсэн. Та энэ талаар дуулав уу?

-Юун вагон хүрэлцээгүй вэ. Өнөөдөр би төмөр замд 300 мянган төгрөг өгөөд л татуулчихаж болдог. Мөнгө өгөхгүй бол ингээд л овоороод л байна. Солонгосоос усан замаар 14 хоногт ирсэн ачаа Замын-Үүдээс сарын дараа Улаанбаатарт ирдэг хүнд суртал шүү дээ. Вагон хангалттай байгаа.