Categories
мэдээ цаг-үе

Монголынхоо бүх амьтны зургийг авна гээд амбицлаад “тэнэж” явна

“Балдорж” сангийн тэргүүн байрын шагналт “Хүрээлэн” төслийн санаачлагч
У.Ганбаяр, Ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцлаа.

-“Балдорж”
шагналын эзнээр шалгарсанд баяр хүргэе. “Хүрээлэн” төсөл хэрэгжүүлж амьд байгалийг
гэрэл зургийн хальснаа үлдээх санаа хэзээнээс төрсөн бэ?

М.Буянбадрах:
-Баярлалаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Г.Батнягт, С.Цацрал, У.Ганбаяр
нартайгаа уулзаж биологчидтой нийлээд “Хүрээлэн” төслөө бичиж эхэллээ. Тэр үед У.Ганбаяр
маань “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг”-ээ байгуулаад, ийм төсөл
хэрэгжүүлэх санаагаа гаргачихсан байсан хэрэг. Ингээд төслөө бариад Ерөнхий сайдтай
уулзлаа. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд “Монгол орны биологийн
олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх тухай” гэсэн гарчиг бүхий
Ерөнхий сайдын захирамж гарсан. Төслийг маань хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарч ахлагчаар
нь Ч.Сайханбилэг ажиллахаар болж гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга орлоо.
Манайхаас У.Ганбаяр, С.Цацралт нар ажлын хэсэгт орохоор болов. Ингээд аравдугаар
сард анхны аялалдаа гарснаас хойш 30 гаруй мянган км зам туулж 13 аймгийн нутагт
200 шахам төрөл зүйлийн амьтны зураг авчээ.

-Засгийн
газраас даалгасан ажлыг хийж эхэлсэн гэсэн үг үү?

-Сурах бичиг, улаан номондоо амьтдын төрөл зүйлийн зургийг оруулдаг,
жуулчдад Монголоо сурталчлахдаа дүрс бичлэгээ үзүүлдэг гээд бодохоор улсын ажил
баймаар санагддаг. Тийм ч учраас Ерөнхий сайд захирамжаа гаргаад л, засаг дэмжихээр
болж байтал эдийн засаг хямраад Засгийн газар бүсээ чангалаад биднийгээ анхаарахаа
больчихсон. Одоогоор ажлын хэсэг нэг ч хуралдаагүй байна.

-Засаг
анхаарахгүй болохоор шарандаа гараад давхичихсан уу?

-Байгаль, орчин ногоон хөгжлийн яам бага зэргийн дэмжлэг үзүүлснийг
үгүйсгэж болохгүй байх. Анх ажлаа эхлэхдээ зарим нь байраа барьцаанд тавьж зээл
авлаа. Нөгөө хэсэг нь машинаа зарлаа. Ингээд замын зардлаа олж аваад гарсан даа.
Одоо бид чинь өртэй хүмүүс шүү дээ. “Балдорж” шагналын 5000 ам.доллараа өрнүүддээ
яаж амсуулах вэ гээд хуралдаж байтал өөрөө ороод ирлээ. Ерөнхийдөө хуваарилаад дуусчихлаа.

-Өр
тавин байж амьд байгаль, амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг хийх гэж зорьсон нь та
бүхний хобби юу эсвэл ирээдүйнхээ төлөөх сэтгэл үү?

-Сэтгэл гэж романтик юм яриад яах билээ. Донтой, өвчтэй л хүмүүс.
Ийм юманд донтсон хүмүүс чинь нэг, хоёр явчихаар дахимаар санагдаад байгууллагуудын
хаалга балбаад мөнгө төгрөг гуйгаад давхичих юм. Байрныхаа гэрчилгээ, машиныхаа
түлхүүрийг бариад л мөнгө хайгаад гүйцгээчихнэ шүү дээ. Оюу толгой, Төрийн банк,
Моннис, Хүннү Эйр, Зиг Заг зэрэг компани, байгууллагууд биднийг ивээн тэтгэдэг.
Хол газар явдаг, зардал ихтэй учраас хандив тусламжаар явахаас аргагүй болдог. Бид
өнөөг хүртэл цалин авч үзээгүй. Хожим баяжна гэсэн бодолтой л давхиад байгаа.

-Юу
нь тэгж донтуулаад байдаг юм бол?

-Амьтан донтуулах юм аа. Мандаж байгаа нарыг, гүйж яваа гөрөөсийг,
хөөрхөн хошгирч байгаа зурмыг, ховор шувуудыг нэг олоод харчихсан, зургийг нь дарчихсан
хүмүүс “Одоо дараагийнхыг нь, бүр ойроос авах юмсан” гээд донтчих юм. Монголд
438  төрлийн шувуу, 138 зүйлийн хөхтөн,  хэвлээр явагч зургаан зүйл, загас 20 гаруй зүйл
гээд тоо байна. Энэ амьтдын бүгдийнх нь зургийг дарах айхавтар зорилго тавьчихсан.
За, бүгдийнх нь зургийг дарчихаад жаргаад хэвтчихье гэхээр бас болохгүй. Өвлийн
зураг байхгүй шүү дээ гээд эхэлнэ. Ингээд бодохоор дуусахгүй ажил эхэлчихжээ.

-Донтсон
гэж өөрсдийгөө нэрлэсэн та бүхний ажил хүмүүст мэдээлэл, мэдлэг олгож, улсад архив
болж байгаагаараа чухал болов уу?

-Монголоо атар онгон байгальтай, араатан жигүүртэн элбэг гэж дуулж,
шүлэглэдэг атлаа тэр байгаль, амьтных нь зураг байдаггүй. Донтчихсон хэдэн нөхөр
ирээдүйгээ танин мэдэхүйн төөрөгдлөөс гаргах, архивтай болгох том зорилго тавьчихсан
байгаа. Аяллаар явж байхдаа сумын сургуульд авсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргаж,
байгаль амьтны гэрэл зураг яаж авах талаар зөвлөгөө өгдөг ажилтай. Тэгэхэд хөдөөний
хүүхдүүд нутгийнхаа амьтдыг зөв нэрлэж чаддаггүй. Танихгүй юмаа хүн хайрлахгүй,
хайрлахгүй болохоор хамгаалахгүй. Тиймээс таниулъя, мэдүүлье гэдэг том зорилготой
яваад байгаа хэрэг. Нөгөө талаар гадныхан биологчид, гэрэл зурагчдыг минь дагууж
яваад атар онгон байгаль, араатан жигүүртний минь зургийг аваад байдаг. Сүүлд сурах
бичиг, ном, архивт маань зураг үлддэггүй. Гадныхны авсан зургийг тэдний оюуны өмч
байдлаар интернэтээс л харах боломжтой. Монгол Улсын тухай гэхээр гадныхны авсан
зургийг худалдаж аваад үзэсгэлэнд оролцоод байгаад дургүй хүрч, амбиц хөдөлчихөөд
яваад байгаа юм. Ийм сул орон зайг ашиглаад хөдөө хээрээр явах дураа хангаж авъя.
Дээрээс нь онгон зэрлэг байгаа дээр нь амьтдаа бүртгээд архив болгоод хадгалуулъя
гэсэн зорилготой.

-Энэ
зорилгоо хэдэн хүн, ямар ямар үүрэгтэйгээр гүйцэтгэж байна вэ?

-Хүн бүр зурагчин болчих янзтай. Ажил үүргийн хуваариар У.Ганбаяр
бид хоёроос гадна Ерөнхий зураглаач Г.Батнягт, гэрэл зурагчин С.Цацралт, гэрэл,
дууны мастер Б.Сэлэнгэ, зургийн дарга Л.Батаа, туслах зураглаач Б.Улсболд, тайлбар
уншигч А.Миеэгомбо, эвлүүлэгч Н.Энхмэнд гэсэн бүрэлдэхүүнтэй. Бүгд зурагчин, тогооч,
жолооч, газарчин, биологч болчихдог.

-Анхны
аяллаа хаанаас эхэлсэн бэ?

-Зардал багатай ойрхоноор нь Чойрын богд руу гараад давхичихсан.
МУИС-ийн багш Батсайханы зааварласнаар янгир аргалийн орооны цагаар зургийг нь дарах
гэж явлаа. Тэр үеийн зургаа одоо харахад инээдтэй л дээ. Анхных гэдэг утгаараа амьтандаа
дөхөх туршлагагүй, талбай дээр бие биенийхээ зургийг дарж байсан аппарат дурантайгаа
байсан үеийг одоогийнхтой харьцуулахад гологдож байгаа хэрэг. Чойрын богд орчихоод
тэр чигээрээ Өмнөговь, Дорноговь ороод улсын хилд тулаад хар сүүлт, хулангийн зураг
аваад 14 хоног яваад ирсэн.

-Явж
байгаад амьтан харахаар бүгд машинаасаа буугаад аппаратаа бариад гүйчихдэг үү. Эсвэл
тактик ярих уу?

-У.Ганбаяр: Амьтныхаа зан байдлыг судалж, яаж ойртох уу гээд тактик
боловсруулна. Машинтайгаа амьтанд ойртохгүй шүү дээ. Бид амьтныг үргээж, айлгахгүйгээр
зан байдлыг нь харуулах, тоглох наадах, гөрөөлөх, идэш тэжээлээ олж идэж байгааг
нь харуулах зорилготой шүү дээ. Хэдэн хоног алхах ч хэрэг гарна.

-Нэг
амьтны зургийг авахад хэр хугацаа орох уу?

-М.Буянбадрах: Амьтнаасаа л болно. Өмнөговь аймагт Тостын нуруунд
очоод ирвэсийн зураг авах гэж солонгос нөхөр 20 гаруй хоног яваад авч чадаагүй байхад
бид хоёр, гурав хоног дагаж алхаад авчих жишээтэй. Саяхан Хөвсгөлийн тайгад морьтой
явж байтал хөл доороос Цагаан ахуй шувуу босч нисээд л энгэр дээрээс Туйлын цагаан
шонхор орж ирээд. Цагаан шонхор ахуйгаа барьж идэх үед Ганбаяр мориноосоо харайж
буугаад л зургийг нь дарчихаж байгаа юм. Зураг дарах нь хэдхэн секундын ажил. Гэхдээ
Улаанбаатараас 800, 900 км яваад, мориор зургаан хоног явж байгаад гэнэт таарч байгаа
нь ховор агшин, бурхан багшийн явуулсан бэлэг шүү дээ.

-Замдаа
төөрч будилах үе байна биз?

-Машинтай, явган төөрнө. Хоол унд дуусна. Геологичдын төөрдөг газар
өнгөрсөн хавар бид төөрлөө. 200 км яваад айл таардаггүй. Шувуу ч нисэхгүй, ус дуусаад
бензиний гэрэл асчихсан. Долоон хүний дунд 1.5 литрийн савтай л ус үлдсэн. Бензин
дууссан бол яах билээ. Азаар сумын төвөө олж очсон л доо.

-Сум
таарахгүй, ус дууссан бол гээд төсөөлөхөөр өнгөрсөн амьдрал нүдэнд харагдана биз?

-Бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Хаана нь ч төөрсөн, даарсан, будилсан
үедээ амьд гарах аргад сайн суралцах ёстой гэж ярьдаг. Цахилгааны эх үүсвэрээ байнга
авч явах ёстой. Цахилгааны эх үүсвэр, цэнэглэгч ажиллахгүй бол GPS ажиллахгүй болно.Заавал
галтай явах ёстой. Шүдэнз, асаагуургүй боллоо гэхэд гал асаадаг аргаа мэдэх учиртай.
Зураг дарахад суралцахаас гадна амьд үлдэх аргад маш сайн суралцах ёстой болдог.
Ийм бэлтгэлтэй явахад амьдрал нүдэнд харагдаж, хойд нас бодогдож сүйд болохгүй дээ.
Энэ далимд GPS хандивлах сайн санаатай хүн байгаа болов уу (инээв).

-Хөдөө
зам муутай. Замын тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Нутгийн хүмүүсээр газарчлуулдаг
уу?

-Хамгийн түрүүнд өөрсдөдөө найдна. Газрын зураг, GPS дээрээ сайн
ажиллаад бензин шатахуун, хоол хүнс, хувцас хунараа бэлтгээд гарна. Дараа нь нутгийн
иргэд, байгаль хамгаалагчид, хилийнхэн том түшиг болно. Өмнө нь тэр хавиар явсан
биологичдын яриа маш чухал мэдээлэл болдог.

-Ганзага
хоосон ирсэн үе байдаг уу?

-Хоосон ирсэн тохиолдол байхгүй. Донтой хэдэн нөхрийг бурхан хардаг
байх. Хар сүүлт зээрийн зураг авахаар Хэрмэнцаваас Баян-Овоо сум руу хоёр өдөр гаруй
хугацаанд найман зуу гаруй км давхихад амьд амьтан тааралддаггүй. Оройн наранд зураг
авах гэтэл хар сүүлт байдаггүй. Урамгүй буцаж явтал яг доороос хар сүүлт гарч гүйгээд
бид зургаа дарж амжсан. Тэр үед нар ч, хөдөлгөөн ч, цаад фон ч яг таарсан. Хар сүүлтийн
хөлөөс босч байгаа тоос, суналт, зургийн өнгө энэ тэр гоё гоё.

-Гоё
зураг дарах гэж байгаад харамсалтайгаар алдсан мөч бий юү?

-У.Ганбаяр:
Бүх зураг харамсалтай. Хүний шунал барагдахгүй гэдэг шиг үүнээс илүү ойртох байсан
юм, бүр илүү гоё авах байсан юм гээд бүх зурагны ард харамсал байдаг. Хандгайн зураг
авахаар явж байтал хос хандгай таарсан. Гэтэл эр хандгай нь модноос гарч ирдэггүй.
Эм нь намайг чиглээд зогсоод байдаг. Чимээ авчих вий гээд эрийг нь хүлээгээд зургаа
авахгүй байгаа юм. Гэтэл гэнэт буцаад гүйчихсэн. Бидний туршлагагүйнх. Морио жалганд
уячихсан байсныг хандгай өндөр дээрээс харчихаад буцаад гүйчихсэн хэрэг. Мөн ч харамсмаар
байсан даа. Бас Л.Батаагаас ердөө 100 метрийн зайд хандгайн хоёр тугал байгаа юм.
Гэтэл манай хүн үргээчих вий гэж хэвтэж байгаад өндийгөөд автал фокус нь таараагүй.
Гэх мэтээр амьтны зураг авахад үнэхээр хүнд. Амьтан таарлаа гэхэд тэр үед нар нь
ямар байх вэ, гэрэл таарах уу, ойртож чадах уу гээд бүх тохироог хүлээх ёстой болдог.

-Амьтанд
ойртохын тулд хувцсаа тааруулж өмсөх, янз бүрийн хөдөлгөөн хийх шаардлага гарах
уу. Тарвага хошгоруулдаг шиг?

-Тухайн амьтны зан байдлаас шалтгаална. Тарваганы зураг авах бол
хошгоруулна. Хустайн нуруунд тарваганы зураг авахын тулд хавар ичээнийх нь өмнө
майхан бариад орхичихсон. Дасгаж байгаад зун нь очиж майхандаа очиж хэвтэж байгаад
ичээнээсээ гарч хошгирч байгаа, мөндөлтэйгээ тоглож байгаа зургийг нь авсан. Хулангийн
зураг авах гээд явж байтал тэмээ тааралдсан. Тэмээнийхээ бөгсөн дээр камераа барьж
дагаж явсаар байгаад их ойроос авч чадсан. Энэ мэт тухайн амьтанд тохируулж арга,
саам зохиох шаардлага гарна. Хамгийн ойрын жишээ гэхэд газрын өнгөтэй хувцас өмсөнө.
Тамхи татахгүй, шүдээ угаахгүй, үнэртэй ус цацахгүй, саван хэрэглэхгүй. Хоорондоо
чанга ярихгүй, огцом хөдлөхгүй. Амьтантайгаа адил үнэртэй нөхдүүд л гэртээ ирнэ
шүү дээ.

-Хоол
ундаа яаж зохицуулдаг бол. Зам дагуух айлууд хотжоод хатуу болсон байна гэж ярих
юм. Ялгаа ажиглагдах юм уу?

-Үндсэн хүнс лаазалсан загас. Snykres өег учраас авч явдаг. Тэгээд
ааруул хүлхээд л явж өгнө дөө. Өглөөд нэг сайн идэж аваад өдөржин явчихдаг. Ихэвчилэн
хээр, гадаа хоночихно. Манай хөдөөнийхөн үнэхээр өөриймсөг. Өвлийн шөнө яваад ороход
л мөс хайлуулаад мах чанаж өгнө. Хаана, хэнийд ч очсон хаяанд нь хөнжлөө нөмрөөд
унтчихна. Бидэнтэй л лав хэцүү хатуу айл таараагүй ээ.

-Зорьсон
зургаа авчихаад баяр тэмдэглэнэ биз. Өөрсдөдөө хэсэг амралт өгөх үү?

-Шууд сумын дэлгүүр орно. Ойлгомжтой. Амралт гэж ярилтгүй. Зорилгоо
биелүүлчихвэл гэр рүүгээ л яарцгаана.

-Зургийг
нь дарах гэж байгаад амьтанд хазуулах, гэмтэж бэртэх үе байв уу?

-Говьд зуны халуунд явахад сэрэмжтэй байх шаардлага гарна. Өглөө
гутлаа сэгсэрч байж өмсөхгүй бол болохгүй. Биеийнхээ 70 хувийг шумууланд хазуулж
ч байлаа. У.Ганбаяр өнгөрсөн жил могой ичиж амжаагүй байхад газрын гүн рүү 15 метрийн
дор үүрэнд нь яваад орчихсон. Азаар хатгуулаагүй гарсан.  У.Ганбаяр: Ирвэст 10 метр ойртож зургийг авахад
“Энэ намайг яаж ч чадахгүй” гэсэн шиг ихэмсэг байгаа юм. Надад ч айдас төрөөгүй.
Нэг үгээр бид хоёр нэгэндээ аюулгүй гэдгээ мэдрээд байгаа юм шиг.

-Зураг
даруулах дуртай амьтан байх юм уу?

-У.Ганбаяр: Зурам, тарвага, хэрэм их хөөрхөн. Шувууд бас гоё. Буянбадрах
анх шувууны зураг авч байхад “Шувуунд дурлах юм байна даа” гэхэд юу гэж дээ л гээд
байсан. Одоо шувуунд дурлачихсан.

М.Буянбадрах:
Тогоруу ямар гоё гээч. Хөөрч байгаа нь, бууж байгаа нь ерөөсөө л балет. Хажууд нь
хун ямар бүдүүлэг, муухай гээч. Паацагнаад л.

-Гадны
баримтат киног үзэхэд амьтны амьдралыг тэр чигт нь харуулдаг. Манайд тийм боломж
бий юү?

-Мөнгө байвал болно шүү дээ. Гэхдээ Монголын амьтад их догшин. Дэлхийн
баавгай хамгаалах сангийн тэргүүн, амьтдын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчтэй
хамт мазаалайн зураг авах гээд явж байхад “Танайхан амьтдаа хөөж буудаад байдаг
юм уу. Ямар үргэмтгий юм бэ” гэж байгаа юм. Африкт 30 жилийн өмнө ийм байсан. Хамгаалах
менежмент хийгээд эхлэхээр үргэхээ больдог юм байна. Хустай одоо тийм болж байгаа
шүү дээ. Манайх асар уудам нутагтай учраас онгон байж магадгүй. Нөгөө талаар манайхан
амьтан харахаар л хөөгөөд давхичихдаг. Амьтан харвал хийморь сэргэдэг гэсэн ойлголттой,
элдээд давхичихдаг.

-Хулгайн
ан хэтэрлээ гэх юм. Та бүхний замд эмзэглэмээр дүр зураг харагдах юм уу?

-Яг хулгайлаад, чив засааг нь авчихсан байгаа нь харагдахгүй юм.
Сумдыг холбосон өндөр хүчдэлд цохиулж үхсэн шонхор их таарлаа. Сум бүрийг цахилгаантай
болгох их ажлын төлөөсөнд шонхор олноороо үрэгдэж байна.

-Аппаратаа
чирээд амьтан хайгаад хөдөө явж байхад хотод үлдсэн ажил, амьдрал бодогдох юм уу?

-Утас дуугарахгүй байна гэдэг амралт болдог юм билээ. 22-ын товчоогоор
ороод ирэхэд л хамаг юм эхэлж байгаа юм шүү дээ. Хотод байхаар ханиад салахгүй.
Хүмүүс айхавтар ууртай царайтай. Ялгаа их мэдрэгдэнэ шүү.

-Одоо
хаашаа явах вэ?

-Дорнод аймаг руу Шивэр Хандгайн зураг авахаар явахаар төлөвлөж байна.
Нийт амьтдынхаа гуравны нэгийнх нь зургийг авчихжээ. Энэ зун гэхэд 70 хоног хөдөө
байжээ.

-Амьтдынхаа
зургийг өөрсдөө архивлаж байна уу?

-Өөрсдөө архивлаж байгаа. Дөрвөн ангитай иж бүрэн баримтат кино хийх
зорилго бий. Бас Монголынхоо амьтдыг харуулсан дөрвөн том катологи хийчих санаатай.
Ерөнхий боловсролын сургуулийн Хүн байгаль номонд фото нийлүүлэх тендерт шалгарсан.
Ирэх жилээс сурах бичигт бидний зураг орох байх.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урианхайн хязгаар буюу ТУВАГИЙН НУТГААР (IV)

УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭЖ БУЙ ТУВАЧУУД

Түрүүч нь
¹216(4856), 
17(4857), 218(4858) дугаарт

Аратын талбайд хоёр дахь өдрөө очиход хөл хөдөлгөөн ихтэй
байлаа. “Эсгий урлалын олон улсын V их наадам” болж байв. Наадамд Тувагийн
хошуудаас гадна Монгол Улс, Красноярский, Буриад, Хакас, Казахстанаас ирсэн
эсгий урлаачид оролцжээ.Увс аймгийн Засаг даргын тамгын газраас аймагтаа эсгий
урлалын уралдаан зарлаж, түрүүлсэн хүмүүс нь энэ наадамд оролцож байгаа гэнэ.
Улс, хошуунаас ирсэн төлөөлөгчид төв талбайд өөрсдийн гэрээ барьж, дотор нь
эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Улс, хошуудын гэр нь шовгор,
хавтгайгаараа ялгаатайгаас ерөнхийдөө монгол гэрээс өөрцгүй. Харин дээвэр,
туурга, оосор бүч нь болхи харагдана лээ. Талбай дээр арваад гэр барьснаас
хамгийн цэмцгэр нь монгол гэр байв. Тийм учраас үзэсгэлэнг сонирхож яваа хүмүүс
монгол гэрийг илүүтэй сонирхож, үнэ ханшийг нь асууж яваа харагдсан. Манайхан
найман ханатай гэрээ 270 орчим мянган рублиар үнэлж байгаа сонсогдсон. Дээд
хурлын гишүүн, сайд гэх зэрэг албаныхан гэрийн үнэ ханшийг судлаад худалдаж
авахаар болж эргэж холбоо барихаар тохиролцоод явна лээ. Тува 100 жилийн ойгоо
тэмдэглэх гэж байгаа бөгөөд баяраараа монгол гэрээр гангарах гэж байгаа хүн
олон бололтой.Тувачууд монгол гэрт зургаа татуулж, настайчууд нь өвөг дээдсийн
минь орон гэр гэх зэргээр өөриймсөг хандацгаана (Нэгнийхээ зургийг дарж байгаа
утсыг нь анзаарахад гар утасны хэрэглээгээрээ манайхаас нэлээд хэдэн жилээр
хоцорч яваа нь харагдсан). Монгол гэр наадамд оролцогчдын дунд “Шилдэг”-ээр
шалгарч эзэндээ 10 мянган рублийн шагнал авчирсан юм.

Оросуудын бүтээлийг харахад эсгийгээр бэлэг дурсгалын зүйлс
хийхдээ гаршжээ. Эсгий хүүхэлдэйн өнгө будаг, хийцийг харахад манайхнаас хавь
илүү дээр юм. Харин хэрэглээ талдаа манайхан тэднээс илүү харагдсан. Манай
үзэсгэлэн болгон дээр зарагддаг эсгий углааш, цагаан ултай гутал тэнд
борлуулалт сайтай байлаа. Бусад нь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй
эсгийгээр бэлэг дурсгал, гоёлын зүйлс бэлтгэжээ. Мөн тийм өвсний ханд, ийм
эмийн ургамал гэх мэтээр манай үзэсгэлэн худалдаанд дэлгэгддэг зүйлс харагдана.
Хүмүүс монголчуудаас эсгий углаашийг дөрөв, таваар нь худалдаж авч байв. Өвлийн
хүйтэнд байрандаа өмсөхөд дулаан, хөлд эвтэйхэн 
гэж магтацгаана. Увсын цагаан ултай гутал ч тэнд эрэлттэй барааны нэг
байв. Мөн гэрийн оосор бүч сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. Эсгий ширдэг,
цүнх зэргийг ч тэндэхийнхэн хэд, хэдээр нь худалдаж авч байгаа харагдсан.
Тэмээний тохмыг “Энэ юу вэ. Морин дээр тохож болох уу” гэж сонирхоцгооно. Монгол
дээл тувачуудын сонирхлыг ихээр татаж байв. Залуучууд нь өмсөж үзэхийг гүйна.
Бөх гэж өөрийгөө танилцуулсан залуу “Тувагийн 100 жилийн ойн баяраар барилдах
гэж байгаа юм. Гоё өнгөтэй том дээл хэрэгтэй байна” гээд цэнхэр дээл өмч  үзээд авахаар боллоо. Сүүлийн үед тувачууд
монгол дээлээ өмсөх нь ихэсчээ. Цагаан сар, баяр ёслолоороо дээлээ өмсдөг хүн
олон болсон гэнэ. Тувачуудын өөрсдийнх нь оёдог дээл урдаа зүүдэлгүй байдаг юм
байна. Тиймээс монгол дээлний эсгүүрийг нэлээд сонирхож харагдсан. Харин хүннү
дээл гэх мэтээр загвар оруулсныг нь тоож харахгүй юм.

Худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийг харахад зарим нь нэг дор
10 мянга орчим рублиар эсгий углааш, дээл, цүнх зэргийг худалдаад авчих юм.
Зарим нь хэд, хэдэн удаа өмсч үзэж байж нэг углааш аваад гарч байгаа харагдана.
Бас барааныхаа үнийг нэмлээ, ашиг хайлаа гэж загнаж, хэрүүл маргаан болох хүн ч
цөөнгүй юм. Тэнд амьдардаг монголчуудын яриагаар өдрийн хэрэглээндээ 300-400
мянган төгрөгтэй тэнцэх рубльтай гардаг хүн олон бий. Тэр мөнгөө хүүхдүүдээ зугаацуулах,
хоол хүнсээ авахад зориулаад дуусгачихдаг бол хоногийн хоолгүй хүмүүс ч их.
Төрийн албанд ажилладаг, наймаа хийдэг хүмүүс нэлээд бийлэгжүү” гэж байв.
Төрийн албаныхны цалин нь манайхнаас нэг дахин илүү гэнэ лээ.

Монголд ирсэн жуулчид халаасны хулгайчдаас болгоомжилдог бол
Тувад очсон хүн алхам тутмаа эргэж харах шаардлагатай болох юм. Эсгий урлаачдын
үзэсгэлэнгийн үеэр монгол гэрт байж байтал эсгий дэвсгэр, хоёр дээл алга
болчихов. Эзэн нь эргээд харах хооронд шүү дээ. Төд удалгүй алга болсон дээлийг
нь нэг нөхөр сугавчилчихсан явж байгаа харагдав. “Хулгайч баригдлаа шүү”
гэж бодтол манайхан огт дуугарсангүй. Цагдаа л биш бол хулгайчийг барьчихвал
хамтрагчид нь ирж зодоон цохион болдог гэнэ. Тиймээс хэл амгүйхэн алдсаны хохь
болох нь зөв гэж яриад өнгөрцгөөх юм. Энэ мэтээр зарж байгаа эд зүйлээ алдсан
хүн цөөнгүй байсан ч болгоомжлоод хэл ам хийхгүй байгаа нь анзаарагдсан.
Тувагийн ерөнхийлөгч нь үзэсгэлэнд оролцож байгаа хүмүүстэйгээ уулзалт хийхдээ
“Манайхаан, нэрээ бодоод хулгай хийлгүй, дээрэм тонуулгүй үзэсгэлэнг
өнгөрөөгөөрэй. 100 жилийн ойгоо хийх гэж байгаа тэнгэр заяатай бидний нэр хүнд
сэвтэнэ шүү” гэж аминчлан захина лээ.

МОНГОЛ ГЭРТ ЗУРГАА ТАТУУЛАХ ХОСУУД

Амралтын
өдрүүдэд хурим цөөнгүй болох юм. Хосууд эртлэн хуримын ордонд ёслолоо хийчихээд
Центр Азия, Аратын талбайгаар очиж дурсгалын зураг татуулна. Гэхдээ манайхан
шиг аав ээж, хамаатан садантайгаа хамт явахгүй. Найзууд нь бололтой хэдэн
залуус оргилуун дарс барин дагана. Хос бүр тусдаа мэргэжлийн гэрэл зурагчин
дагуулж явах аж. Халуун наранд зурагчны зааснаар аяглах нь бариу даашинзтай
гэргийд түвэгтэй байгаа бололтой хувцсандаа түүртэнэ. Зураг дараагүй үед нөхөр
нь даашинзных нь хормойг барьж, хөлсөө арчиж алхахыг харахад инээдтэй. Эсгий
урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байсан өдөр хуримласан хосууд ёс юм шиг
монгол гэрт орж зургаа даруулж харагдсан. Зургаа даруулчихаад найзуудтайгаа
оргилуун дарс буудуулж, аз жаргалтайгаар үнсэлцэх аж. Урьд өдөр нь эргүүл хийж
явсан цагдаа хуримаа хийж яваатай таарлаа. Тэрээр бидэнтэй хамт явсан монгол
эмэгтэйтэй гэр бүлийн найзууд байсан учраас таньсан нь тэр. Хосууд хамт
амьдраад таван жил болсны дараа хуримаа хийж байгаа гэнэ. Гурван хүүхэдтэй.
Хүүхдүүд нь өвөө эмээтэйгээ оройн цайллагад бэлтгэж байгаа гэж ярина. Бас
хуримынхаа цайллагад монголчуудыг урьж байгаагаа хэлээд гэр бүлийн найз
эмэгтэйдээ зочлохыг аминчлан захиад явлаа. Монголчуудыг түншүүд нь хуримандаа
урьдаг гэнэ. Манайхан хос дээл, монгол гутал зэргийг бэлэглэдгээ ярьж байсан.
Тэндэхийнхэн хамт амьдарч, үр хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийдэг гэнэ.
Амьдралаа төвхнүүлсний дараа хуримаа хийдэг учраас нижгэр хурим болдог аж.
Хүүгийн тал орон сууц бэлтгэвэл бэрийн тал тавилгыг нь даах зэргээр ачааллаа
тэнцүү хуваадаг гэцгээж байсан. 

Үргэлжлэл бий

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Урианхайн хязгаар буюу Тувагийн нутгаар


Уламжлалаа сэргээж буй тувачууд

Аратын талбайд хоёр дахь өдрөө очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Эсгий урлалын олон улсын V их наадам” болж байв. Наадамд Тувагийн хошуудаас гадна Монгол Улс, Красноярский, Буриад, Хакас, Казахстанаас ирсэн эсгий урлаачид оролцжээ.Увс аймгийн Засаг даргын тамгын газраас аймагтаа эсгий урлалын уралдаан зарлаж, түрүүлсэн хүмүүс нь энэ наадамд оролцож байгаа гэнэ. Улс, хошуунаас ирсэн төлөөлөгчид төв талбайд өөрсдийн гэрээ барьж, дотор нь эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Улс, хошуудын гэр нь шовгор, хавтгайгаараа ялгаатайгаас ерөнхийдөө монгол гэрээс өөрцгүй. Харин дээвэр, туурга, оосор бүч нь болхи харагдана лээ. Талбай дээр арваад гэр барьснаас хамгийн цэмцгэр нь монгол гэр байв. Тийм учраас үзэсгэлэнг сонирхож яваа хүмүүс монгол гэрийг илүүтэй сонирхож, үнэ ханшийг нь асууж яваа харагдсан. Манайхан найман ханатай гэрээ 270 орчим мянган рублиар үнэлж байгаа сонсогдсон. Дээд хурлын гишүүн, сайд гэх зэрэг албаныхан гэрийн үнэ ханшийг судлаад худалдаж авахаар болж эргэж холбоо барихаар тохиролцоод явна лээ. Тува 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа бөгөөд баяраараа монгол гэрээр гангарах гэж байгаа хүн олон бололтой.Тувачууд монгол гэрт зургаа татуулж, настайчууд нь өвөг дээдсийн минь орон гэр гэх зэргээр өөриймсөг хандацгаана (Нэгнийхээ зургийг дарж байгаа утсыг нь анзаарахад гар хэрэглээгээрээ манайхаас нэлээд хэдэн жилээр хоцорч яваа нь харагдсан). Монгол гэр наадамд оролцогчдын дунд “Шилдэг”-ээр шалгарч эзэндээ 10 мянган рублийн шагнал авчирсан юм.

Оросуудын бүтээлийг харахад эсгийгээр бэлэг дурсгалын зүйлс хийхдээ гаршжээ. Эсгий хүүхэлдэйн өнгө будаг, хийцийг харахад манайхнаас хавь илүү дээр юм. Харин хэрэглээ талдаа манайхан тэднээс илүү харагдсан. Манай үзэсгэлэн болгон дээр зарагддаг эсгий углааш, цагаан ултай гутал тэнд борлуулалт сайтай байлаа. Бусад нь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй эсгийгээр бэлэг дурсгал, гоёлын зүйлс бэлтгэжээ. Мөн тийм өвсний ханд, ийм эмийн ургамал гэх мэтээр манай үзэсгэлэн худалдаанд дэлгэгддэг зүйлс харагдана. Хүмүүс монголчуудаас эсгий углаашийг дөрөв, таваар нь худалдаж авч байв. Өвлийн хүйтэнд байрандаа өмсөхөд дулаан, хөлд эвтэйхэн гэж магтацгаана. Увсын цагаан ултай гутал ч тэнд эрэлттэй барааны нэг байв. Мөн гэрийн оосор бүч сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. Эсгий ширдэг, цүнх зэргийг ч тэндэхийнхэн хэд, хэдээр нь худалдаж авч байгаа харагдсан. Тэмээний тохмыг “Энэ юу вэ. Морин дээр тохож болох уу” гэж сонирхоцгооно. Монгол дээл тувачуудын сонирхлыг ихээр татаж байв. Залуучууд нь өмсөж үзэхийг гүйна. Бөх гэж өөрийгөө танилцуулсан залуу “Тувагийн 100 жилийн ойн баяраар барилдах гэж байгаа юм. Гоё өнгөтэй том дээл хэрэгтэй байна” гээд цэнхэр дээл өмч үзээд авахаар боллоо. Сүүлийн үед тувачууд монгол дээлээ өмсөх нь ихэсчээ. Цагаан сар, баяр ёслолоороо дээлээ өмсдөг хүн олон болсон гэнэ. Тувачуудын өөрсдийнх нь оёдог дээл урдаа зүүдэлгүй байдаг юм байна. Тиймээс монгол дээлний эсгүүрийг нэлээд сонирхож харагдсан. Харин хүннү дээл гэх мэтээр загвар оруулсныг нь тоож харахгүй юм.

Худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийг харахад зарим нь нэг дор 10 мянга орчим рублиар эсгий углааш, дээл, цүнх зэргийг худалдаад авчих юм. Зарим нь хэд, хэдэн удаа өмсч үзэж байж нэг углааш аваад гарч байгаа харагдана. Бас барааныхаа үнийг нэмлээ, ашиг хайлаа гэж загнаж, хэрүүл маргаан болох хүн ч цөөнгүй юм. Тэнд амьдардаг монголчуудын яриагаар өдрийн хэрэглээндээ 300-400 мянган төгрөгтэй тэнцэх рубльтай гардаг хүн олон бий. Тэр мөнгөө хүүхдүүдээ зугаацуулах, хоол хүнсээ авахад зориулаад дуусгачихдаг бол хоногийн хоолгүй хүмүүс ч их. Төрийн албанд ажилладаг, наймаа хийдэг хүмүүс нэлээд бийлэгжүү” гэж байв. Төрийн албаныхны цалин нь манайхнаас нэг дахин илүү гэнэ лээ.

Монголд ирсэн жуулчид халаасны хулгайчдаас болгоомжилдог бол Тувад очсон хүн алхам тутмаа эргэж харах шаардлагатай болох юм. Эсгий урлаачдын үзэсгэлэнгийн үеэр монгол гэрт байж байтал эсгий дэвсгэр, хоёр дээл алга болчихов. Эзэн нь эргээд харах хооронд шүү дээ. Төд удалгүй алга болсон дээлийг нь нэг нөхөр сугавчилчихсан явж байгаа харагдав. “Хулгайч баригдлаа шүү” гэж бодтол манайхан огт дуугарсангүй. Цагдаа л биш бол хулгайчийг барьчихвал хамтрагчид нь ирж зодоон цохион болдог гэнэ. Тиймээс хэл амгүйхэн алдсаны хохь болох нь зөв гэж яриад өнгөрцгөөх юм. Энэ мэтээр зарж байгаа эд зүйлээ алдсан хүн цөөнгүй байсан ч болгоомжлоод хэл ам хийхгүй байгаа нь анзаарагдсан. Тувагийн ерөнхийлөгч нь үзэсгэлэнд оролцож байгаа хүмүүстэйгээ уулзалт хийхдээ “Манайхаан, нэрээ бодоод хулгай хийлгүй, дээрэм тонуулгүй үзэсгэлэнг өнгөрөөгөөрэй. 100 жилийн ойгоо хийх гэж байгаа тэнгэр заяатай бидний нэр хүнд сэвтэнэ шүү” гэж аминчлан захина лээ.

Монгол гэрт зургаа татуулах хосууд

Амралтын өдрүүдэд хурим цөөнгүй болох юм. Хосууд эртлэн хуримын ордонд ёслолоо хийчихээд Центр Азия, Аратын талбайгаар очиж дурсгалын зураг татуулна. Гэхдээ манайхан шиг аав ээж, хамаатан садантайгаа хамт явахгүй. Найзууд нь бололтой хэдэн залуус оргилуун дарс барин дагана. Хос бүр тусдаа мэргэжлийн гэрэл зурагчин дагуулж явах аж. Халуун наранд зурагчны зааснаар аяглах нь бариу даашинзтай гэргийд түвэгтэй байгаа бололтой хувцсандаа түүртэнэ. Зураг дараагүй үед нөхөр нь даашинзных нь хормойг барьж, хөлсөө арчиж алхахыг харахад инээдтэй. Эсгий урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байсан өдөр хуримласан хосууд ёс юм шиг монгол гэрт орж зургаа даруулж харагдсан. Зургаа даруулчихаад найзуудтайгаа оргилуун дарс буудуулж, аз жаргалтайгаар үнсэлцэх аж. Урьд өдөр нь эргүүл хийж явсан цагдаа хуримаа хийж яваатай таарлаа. Тэрээр бидэнтэй хамт явсан монгол эмэгтэйтэй гэр бүлийн найзууд байсан учраас таньсан нь тэр. Хосууд хамт амьдраад таван жил болсны дараа хуримаа хийж байгаа гэнэ.

Гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь өвөө эмээтэйгээ оройн цайллагад бэлтгэж байгаа гэж ярина. Бас хуримынхаа цайллагад монголчуудыг урьж байгаагаа хэлээд гэр бүлийн найз эмэгтэйдээ зочлохыг аминчлан захиад явлаа. Монголчуудыг түншүүд нь хуримандаа урьдаг гэнэ. Манайхан хос дээл, монгол гутал зэргийг бэлэглэдгээ ярьж байсан. Тэндэхийнхэн хамт амьдарч, үр хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийдэг гэнэ. Амьдралаа төвхнүүлсний дараа хуримаа хийдэг учраас нижгэр хурим болдог аж. Хүүгийн тал орон сууц бэлтгэвэл бэрийн тал тавилгыг нь даах зэргээр ачааллаа тэнцүү хуваадаг гэцгээж байсан.

Б.Цэцэгдэлгэр

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зогс, шинэ оюутан

Хичээлийн шинэ жил эхэлж нийс¬лэлд түм түжигнэж, бум бужигнаж байна. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто зам дээр хүн машин сүлэлдэж эхэлдэг үе. Нийслэлийн замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос сэр­гий­¬¬лэхийг сануулж, эцэг эх­чүүд бага насны хүүхдээ гараа­саа салгахгүй сур­гуульд нь дөхүүлнэ. Замын цагдаагаас гадна сургуулийн ойролцоо сайн дурынхан замын хөдөлгөөн зохицуулж багачуудыг ослоос хамгаалаад байгаа. Ногоон гэрэл, цагаан шугамаа цэцэрлэгтээ заал¬га¬чихсан жаалуудын зарим нь аав ээжийгээ чирэх шахам гарц руу дөхөж яваа нь ч харагдана. Ингэхээр багачууд маань ямар ч бай­сан явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарчихаад байгаа хэрэг. Багачуудаас илүү анхаарах хэрэгтэй томчууд бас байна аа. Тэд бол хөдөөнөөс ирсэн шинэ оюутнууд. Андашгүй дээ, улаан хацартай, тоом¬жиргүй байдалтай нөхдүүд зам гарахдаа яг л хөдөө тал­¬даа яваа мэт аашилна. Цэцэрлэгтээ бүү хэл сургуульдаа ч ногоон гэрэл, цагаан шугам заалгаагүй тэдэнд юун гарц. Бушуухан замын нөгөө талд хүрэхийн тулд чигээрээ гүйчихдэг. Жил бүр цөөнгүй шинэ оюутан ингэж гүйж яваад зам тээврийн ослын хохирогч болдог талаар албаныхан ярьсан. Тэднийг хохирогч болгохгүйн тулд хотын амьдралд дасч, замаар сүлжих олон машины учрыг олтол бүгд багшилъя. Гарцгүй газраар зам гарах гэж байгаа нэгийг нь гарц руу дагуулаад явахад нэг их цаг алдахгүй. Таны гараас зүүгдэж яваа хүүхдээс тань ялгаа юун. Бас жолооч та “Хөдөөний …” гэж загнаж сандаргахын оронд түр зогсоод аядуухнаар гарц заагаад өгчих.  

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөх эмнэлгийн зөвлөл

Энэ зун хүн бүр аль нэг сумын ойд, ямар нэгэн байдлаар оролцож байгаа гэхэд хилсдэхгүй. Төрсөн сум нь биш гэхэд хадмын, аавын, ээжийн гээд сумын ой өөрт нь хамаарч л таараа. Зарим нь амралтаа тааруулж нутгийнхаа ой руу давхиж байгаа бол нөгөө хэсэг нь банкин дахь хандивын дансанд хэдэн төгрөг хийчихээд наадмынхаа сонинг утсаар сонсч байгаагаас гарцаагүй. Аймгаараа, сумаараа, сургуулиараа овоглосон л бол ойд нь ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох ёстой гэж манайхан үздэг. Нутгийн зөвлөлийнхөн хүмүүсийн ийм өөриймсөг үзэл дээр тулгуурлаж ойгоор багагүй хандив цуглуулдаг. Цугласан мөнгөний ихэнх нь түрүү бөх, морины бай багахан хэсэг нь сумын угтах хаалга, хөшөө, захиргааны байрны засвар төдийхөнд зориулагддаг. Сум, сургууль ойгоо тэмдэглэхэд хэдэн зуун саяар тоологдох хандив цугладаг юм чинь төрөх эмнэлгүүд ойгоо тэмдэглэвэл яах бол. Нийслэлийн нэг төрөх эмнэлэгт төрсөн хүний тоо лав аймгийнхаас хавьгүй олон байгаа. Төрөх эмнэлгийн ойд тэнд төрсөн хүүхдүүд хандив өргөөд, цугласан мөнгөөр нь өргөтгөл барьж болно шүү дээ. “Би чинь I төрөхийн хүүхэд шүү дээ” гэж ярьж яагаад болохгүй гэж. Нэг онд төрсөн хүүхдүүд нийлээд нэг хэсгийг нь сайхан тохижуулахад ядах юмгүй. Тэгвэл суманд хөшөө барьснаас илүү үр дүнтэй, өгөөжтэй бүтээн байгуулалт болно доо. Нутгийн зөвлөл хандив цуглуулаад байхад Төрөх эмнэлгийн зөвлөл яагаад болохгүй гэж. Төрөх эмнэлгийн зөвлөл байгуулж, төрсөн эмнэлгийнхээ ойг тэмдэглэцгээе. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР  

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Инээсэн, мэндэлсэн хүн байна, АТГ-т мэдэгдье”

Твиттерчдийн дунд “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг яриа гарсан байна лээ. Хэдийгээр хошин яриа боловч өнөөгийн нийгэмд яг таарч байх шиг. Баян хүн аз жаргалтай. Аз жаргалтай хүн инээдэг. Баян хүн бусадтай зөв харьцах, сайхан мэндлэхэд суралцчихсан байдаг. Гэтэл ийм аз жаргалтай, инээсэн, мэндэлсэн хүнд бусад нь дургүй болчихож. Олонхиороо үзэн ядаж, луйварчин нэр зүүдэг. Баяжсан, баялаг бүтээсэн бүхэн төрөөс луйвар хийсэн хэл аманд унаж байна. Төрийн юм гэдэг үнэндээ үнэгүй л байсаар ирсэн. Төрийн мөнгө хэзээд үнэгүй байдаг. Эзэнгүй юмнаас авах нь хүний төрөлх мөн чанар. Үүнийгээ ашигласны төлөө нүд үзүүрлэгдэх нь юу билээ. Төрд ард түмний өмч бий гэвэл тэр луйвардсан гээд нүд үзүүрлэгдээд байгаа нөхөр ч ард түмний нэг хэсэг. Ард түмний өмч гэвэл миний ч юм байгаа. Тэглээ гээд луйвардчихлаа гэж би л лав гомдол нэхэхгүй. Яагаад гэвэл тэр нөхөр овсгоотой учраас эзэнгүй, үнэгүйдсэн юмыг өөрийн болгосон болохоос луйвар хийгээгүй. Өөрөөр баялаг  бүтээх  боломж  Монголд л лав алга. 

Улстөрчид олонхид таалагдахын тулд популизм хийсээр уул уурхайн салбараа бараг хаачихлаа. Улс төрд орохгүйгээр бизнес хийсэн бүхнийг хуулийн байгууллагатайгаа нийлээд хааж, хавчиж байна. Ийм хэцүү орчинд маш олон жил хөдөлмөрлөсөн, баялаг бүтээсэн цөөн хэдэн хүн л инээмсэглэж байгаа. Тэднийгээ төрөөс төрсөн тэрбумтан гэх зэргээр цоллож, бөөнөөрөө боорлох юм. Бүр инээсэн, нуруу тэнэгэр байгаа хүнийг АТГ-т матдаг. АТГ нь хэлмэгдүүлэлтийн үеийн “ногоон малгайтнууд” шиг аяглаж байна. Тэд инээсэн хүнд дургүй хэн нэгний матаасаар байгууллагаараа хөдөлж баялаг бүтээгчийн ах дүү, найз нөхөд, бизнесийн хамтрагч гээд холбоотой бүхний гэр орон, ажлын байрыг нь нэгжиж, үг сольсон бүхнийг нь байцааж, айлгадаг болсон. АТГ-ын комиссар бизнесмэний ширээн дээр гадаад англи хэл дээрх зохиолын номыг үзээд “Энэ муусайн олигархиуд гүйцэгдэхээ болилоо. Гадаад хэл сурахгүй бол хоцрох нь” гэснийг “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн иргэн өгүүлсэн. Тэд “Энэ мөнгөтэй юм чинь “но”-той”  гэж ухаж төнхчидөг болсон. Хөрөнгөтэй, баялаг бүтээсэн болгоноо хэдэн сараар шорон дамжуулж хорьж олон нийтээс үнэлгээ авдаг байгууллага болсон. Баялаг бүтээгчийг хорьсноор өчнөөн зүтгэж хөл дээр нь босгосон компани нь хямралд орж, хэдэн зуун ажилтан нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Ингээд олон сар хоригдож, өвчний үүр болсон баялаг бүтээгчийг бүх юм өнгөрсөн хойно  “буруугүй юм байна” гэж цагаатгадаг. Ингэлээ гээд түмэнд наалдах ашиг гэж үгүй. Нэгэн цагт их ажил өрнөж явсан компани нь дампуурч, тэнд гялалзтал ажиллаж явсан хүмүүс аль хэдийнэ ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихээр хичнээн цагаатгаад яах ч билээ. Асуудал ингээд зогсохгүй нь бүр харамсалтай. Өчнөөн зовлон туулсан баялаг бүтээгч маань баялгаа бүтээе гээд ханцуй шамлах хүсэл зориггүй нэгэн болж хувирах нь хамгийн том эмгэнэл. “Ногоон малгайтнууд”-ын буулганд сөхөрсөн баялаг бүтээгчид  эцэст нь өнөө ярвайсан нөхдүүдийн эгнээнд шилжих болсон.  

Монголчууд ингэж айхавтар эвдэрч байна. Гудамжинд инээж ханайсан хүн бараг харагдахаа болилоо. Зүгээр байгаа нь хүртэл хэрэлдэж байгаа мэт гэж “Өдрийн сонин” арын нүүрэн дээрээ бичиж байсан нь саяхан. Толгой гудайлгаж, ярвайж, ууртай явбал элдвээр хэлүүлэхгүй, хардуулахгүй амьдарч болоод байдаг. Учир нь ядуу хүмүүс баячуудыг үзэж чаддаггүй. Инээлээ, төрөөс луйвар хийлээ гэж дээр, дооргүй ярьж гүйсээр байгаад шоронд орохоор нь баярладаг. Олон сар шоронд хориод л байвал өөрсдөд нь аз ирсэн мэт баярлацгаадаг боллоо. АТГ-т шалгуулж байгаа бизнесмэнүүдийн талаарх мэдээллийн доорх сэтгэгдлийг уншихад талаас илүү нь “Хохь чинь. Яах гэж мөнгөтэй болсон юм бэ” гэсэн утгатай байдаг болсон. 

“Тамын тогооны үлгэр” гээчийг монголчууд ярьдаг. Тэр үлгэрт өгүүлснээр тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцхан монголчуудын тогоо л манаачгүй байдаг. Тамын тогооны эзнээс энэ тухай асуухад “Монголчуудыг чанаж байгаа тогоонд манаач хэрэггүй. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлнөөс татаад унагачихдаг. Тэд хэзээ ч тогооноос гарч чадахгүй” гэсэн гэдэг. Ингэж дээш зүтгэсэн, баяжсан нэгийгээ доош зулгааж мууг нь үзэх тухай бодож, байж ядаж байхаар өөрөө баяжих юмсан гэж толгойгоо гашилгаж, өдөр шөнөгүй ажиллах ёстой баймаар. Өдөр шөнөгүй ажиллаж байж баялаг бүтээнэ. Өөрөө адилхан баяжиж инээж ханайсан, мэндэлсэн хүмүүс болцгоомоор байна. Тэгвэл дээр өгүүлсэн “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг хошин яриа “Манай орчинд ярвайсан нөхөр явах боллоо. Ажиллуулъя” гэдгээр солигдох учиртай. Хөдөлмөр хийж байж л баяжина. Хөдөлмөр хийлээ гээд өнөөдөр инээхгүй. Маргааш ч инээхгүй. Нөгөөдөр  баяжиж инээнэ. Учир нь маш их хөдөлмөрлөсний дараа инээх боломж гардаг. Өнөөдөр инээж байгаа хүмүүс маш олон өдөр инээхгүйгээр хөдөлмөрлөсөн. Инээхгүйгээр хөдөлмөрлөж байхдаа хэнд ч анзаарагдаагүй. 

Ингэж хөдөлмөрлөснийхөө үр дүнд сая инээж бусдын анхааралд өртөж байгаа хэрэг. Дэлхийн олонхи баячуудын түүх ийм л байдаг. Билл Гейтс гэхэд хүүхэд байхаасаа л компьютерийн программ хангамж, программист болохын төлөө өөрийгөө хөгжүүлж ажиллаж эхэлсэн гэдэг. 

Хөдөлмөрлөхгүйгээр гэнэт баяжсан хүн дэлхийд бараг байхгүй.  Тиймээс баяжиж байгаагаа улам баяжуулж инээлгэе. Өөрсдөө ч түүн шиг инээхийн төлөө хөдөлмөрлөе. Баячууд л ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байж бусдыгаа чирдэг. Тэр хэрээр улсаа өөд нь татдаг. Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дэн Сяопин “Бүгд баяжигтун” гэж уриалсны дүнд хятадууд нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан хөгжүүлж хөдөлмөрлөсөн. Өнөөдөр БНХАУ ямар хүчирхэг улс билээ. Улсын бодлого тодорхойлогчид ч “Төр өмчөө буцааж авлаа”, “Төрийн өмчийг авчихсан учраас тэр баян нөхрийг шалгуулна” гэж гоншигонохын оронд бүгдээрээ баяжиж, инээж явъя гэмээрсэн. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас гэнэн биш гэж найдъя

Хойд Солонгосын эрх баригчид хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа
иргэдээ татахаар ухуулга, сурталчилгаа явуулж эхэлжээ. Тэд гадаадад дүрвэсэн иргэдээ
эргэж ирвэл орон сууц бэлэглэнэ гэж амласныг 
хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эрх баригчид нь эх орондоо ирсэн
иргэдээ шийтгэхгүй гэнэ. Гэхдээ яаж тэсэхэв, хөдөлмөр хийлгэж жаахан хүмүүжүүлнэ
гэсэн байна лээ.  Хойд Солонгосын энэ ажил
манай төр засгийн бодлоготой адилхан мэт санагдах боллоо. Амлаж байгаа амлалт нь
ч, гаргаж байгаа зан ааш нь ч яг ижил мэт бодогдох юм.

Манайхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ “Монголдоо
ирж сайхан амьдар” гэж дуудаад л байдаг. Гадаадад дарамт шахалтгүйгээр нэр төртэй
ажил хийж, бизнес эрхлээд гэр бүлээрээ элбэг хангалуун сайхан амьдарч байгаа монголчуудыг
яагаад наашаа дуудаад байгааг ойлгодоггүй. Бидэнд захирагдахгүй зоргоороо сайхан
амьдраад байна гэж атаархдаг юм уу. Хэсэг монголчууд авлига өгөхгүй бизнес нь цэцэглээд
жаргаад байна гэж занадаг юм уу. Эсвэл нам, фракцийг нь санхүүжүүлэхгүй байж мөрөөрөө
сайхан амьдраад байна гэж хорсдог юм уу. 
Монголд хийгээгүй ажлаа хийгээд, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч байгаа
хүмүүсийг зөгий… юу юу ч билээ амьтны нэрээр нэрлэчихсэн. Юунд нь дургүйцэж, хорсоод,
атаархаад байдаг юм, байсхийгээд л “Монголдоо ир” гээд байдаг болсон. Яг Хойд Солонгосын
удирдагчид шиг Монголд л ирвэл ажлын байраар хангана, сайхан амьдруулна, жаргаана
гэж ятгах боллоо.

Дүрвэсэн иргэдээ буцаж ирэхийг ятгасан хүмүүст Хойд Солонгосын эрх
баригчид өндөр шан харамж өгнө гэсэн байна лээ. Үүнтэй ижил манайд ч гадаадад байгаа
монголчуудаа буцаж ирэхийг ухуулдаг, уриалдаг олон төрийн бус байгууллага засгаас
мөнгө авч байгаа. Тэд үүнийхээ хариуд улс орнуудаар явж тэнд байгаа монголчуудтай
уулзалт зохион байгуулан, эх оронд нь бизнес хийх боломж, өндөр цалинтай ажлын байр
байгаа мэтээр ухуулдаг. Хойд Солонгосын дүрвэгсэд нутагтаа буцаж очвол тариалангийн
талбай эсвэл уурхайд хүнд хүчир ажил хийнэ. Хүнд ажил, дарамтаас амьд үлдэж чадсан
нь байртай үлдэх л байх. Гэхдээ бараг тийм боломж байхгүй гэдгийг Хойд Солонгосын
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага эрх баригчдынхаа эсрэг мэдэгдэл
хийхдээ онцолсон байна лээ. Манайд ч гадаадаас ирж байгаа бизнес эрхлэгчид, боловсролтой
залуус амаараа шороо үмхдэгийг бид харж байна. БНСУ-д ажил хийж цуглуулсан мөнгөөрөө
Монголд тавилгын үйлдвэр нээхээр ирсэн залуу төрийн байгууллагын албан хаагчдын
гарыг цайлгасаар байгаад бизнес нь эхлэлгүй дампуурсан талаараа “Өдрийн сонин”-д
ярьсан. Бас АНУ-ын нэр хүндтэй их сургууль төгсөөд ирсэн Ю.Оргил гэдэг залуу дипломоороо
биш аавынхаа нутгийн танилыг гуйж байж ажилд орсон тухайгаа манай сонинд ярихдаа
“Эх орондоо ирдэггүй байж гэж бодох боллоо. АНУ-д би мэдлэгээрээ хоолоо олж иддэг
байсан. Харин энд яам, тамгын газарт танил тал хайж амьдарч байна” гэсэн байна лээ.
Тэдэн шиг Монголд ирсэндээ харамсч, төр засгийн сайхан амлалтад хууртсандаа гэмшиж
байгаа хүн олон бий.

Монголдоо буцаж ирж байгаа иргэдэд мэдлэг боловсрол, туршлага хэрэг
болдоггүй. Харин огт өөр сонголт өмнө нь ирдэг. Тухайн үед эрх барьж байгаа намд
элсэх хэрэгтэй болдог. Өөрийнхөө ажилд хамаарах яамны сайдын цүнхийг барьж, бэлэг
сэлт барин урд хойно нь гүйх шаардлага гардаг. Танил тал хайж, аль нэг фракцид элсэн
түүнийгээ санхүүжүүлэхээс аргагүйд хүрдэг. Харин баруунд боловсрол эзэмшсэн, төр
засгийн дарамтгүй ажиллаж сурсан залуус ингэж явахыг хүсдэггүй. Тэд өөрийнхөө толгойгоор,
өөрөө бизнес эрхлэхийг хүсдэг нь эрх баригчдад таалагддаггүй. Тэгээд л Хойд Солонгос
шиг шалгуулж, дарамталж эхэлдэг. Манайд тэгж шалгадаг, дарамталдаг байгууллага нь
АТГ. Өөрийнхөө хүчээр бизнес эрхэлснийхээ “шан”-д АТГ-т шалгуулж, хэн ч биш болсон
жишээ Монголд олон байна. Германд аялал жуулчлалын компанитай байсан Х.Анхбаяр гэдэг
залуу Монголдоо ирээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, чамлахааргүй ажил
хийсэн. Намд элсэлгүй бизнес хийж байгаа нь эрх баригчдад таалагдаагүй учраас АТГ-т
шалгуулж, эцэст нь ажилтандаа зарсан байрыг нь авлигынх  болгож ял оноолоо. Үүн шиг олон жишээ байгааг
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тэрбээр “АТГ өндөр
боловсролтой, 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг л нь зуу, цаашлаад мянган
хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь валют
үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн нь баримт болж үлдсэн. 

Монголд шүүхэд очуулалгүй хоёр жил шоронд хатааж болдог хуультай.
Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаад эхэлбэл, хоёр
жил ч шоронд хорьж болдог. Тэр хооронд эхлүүлсэн бизнес нь дампуурч, эдийн засгийн
чадваргүй болдог. Эцэст нь хорт хавдартай, хөл гар нь өвддөг бизнес эрхлэх ямар
ч чадваргүй болсных нь дараа “Хэрэг чинь нотлогдсонгүй. Азтай хүн юм” ухааны юм
яриад гаргачихсан тохиолдол ч бий. Ингээд гадаадад тайван сайхан амьдарч байсан
гэр бүл хэцүү байдалд ордог. Эргээд гадаад руу явъя гэсэн ч тэнхэлгүй болгоод орхидог.

Ерөөсөө л Монголд өөрийнх нь нам, фракцид ороогүй л бол хэн ч биш,
нохойн гөлөг гэж үздэг. Тийм ч учраас өндөр боловсролтой нэгэн биш даргын жолооч
сайд болсон жишээ ч бий. Бие хамгаалагч нь дэд сайд болсон тохиолдол ч байгаа. Харин
гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд сайд, дарга болсон түүх, тохиолдол Монголд
байгаагүй. Монгол төрийн чадамж ийм сул, дорой байгааг боловсролтой залуус шоолдог.
Дэлхийд дээгүүрт ордог хоёр их сургууль төгссөн залуус гадаадад дүрвэх талаар ярьж
байна. Тэд ялагдсан намын гишүүн учраас, ажилгүй болсон учраас гадагшаа явах гэж
байгаа нь тэр. Монголд байдал ийм л байна. Ийм байхад гадаадаас ирээд хүссэн ажилдаа
орж чадах уу. Сонирхсон бизнесээ эхлүүлж амжих уу.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа та бүхэн минь “Монголдоо ирээд сайхан
амьдар” гэсэн төр засгийн уриалганд хууртав аа. Сонголтоо зөв хийгээрэй гэж гадаадаас
ирсэн олон монгол хүн хэлж байна. Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас
гэнэн биш гэж найдъя.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хог худалдаж авъя

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт сэтгүүлч Д.Оюунтуяа “Явдаг хогийн цэг” ажиллуулъя” гэж бичсэн. Хогны машин яваад, хогийг нь авч үйлчилдэг болъё гэсэн түүний санааг олон уншигч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хогийн цэг ойр харагдахгүй л бол хогоо хаячихаад явчихдаг залхуу хүмүүст яг таарсан үйлчилгээ учраас хэрэгжүүлж, ажил болгоё гэх хүн олон байна. “Явдаг хогийн цэг” ажиллаад иргэдээс хогийг нь худалдаж авдаг бол нийслэл минь цэмцийгээд явчихна даа. Эх, үрсийн баяраар “Эрүүл мэндээрээ гоёцгооё” төрийн бус байгууллагынхан Чингэсийн талбайд “Нэг хог нэг амттан” аян өрнүүлсэн. Тэд явуулын 20 хогийн цэг ажиллуулаад хогоо өгсөн хүүхэд бүрт амттан өгсөн. Үр дүнд нь Чингэсийн талбай цэмцийж үлдсэн. Энэ ажлыг нийслэлд хэрэгжүүлмээр байна. Нэг уут хог өгсөн хүнд тэдэн төгрөг өгнө гээд журам гаргачихъя. Тэртэй тэргүй хог ачих ажилд жилд хоёр тэрбум төгрөг зарцуулдаг шүү дээ. Дээр нь хог ачдаг компаниудад урамшуулал олгодог гэнэ лээ. Үүний оронд хогийг мөнгөөр худалдаж аваад эхэлбэл хогонд зардаг их мөнгө хэмнэгдэнэ. Туулын эрэг дагуу хог түүдэг хүмүүс анаж байгаад иргэдийн хаясан ууттай хогийг авч задлаад хэрэгтэйг нь аваад бусдыг нь хаячихдаг. Тэдэн шиг анаж байгаад хогийг нь худалдаж авдаг “Явдаг хогийн цэг” байгуулбал хогондоо хөглөрөхгүй, залуусын ярьдгаар цэмцгэр Улаанбаатар болно доо.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР   

Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: АТГ шүүгчийг шалгах эрхтэй гэдгээрээ дарамтлах, нөлөөлөх магадлалтай

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа. 


Хямралын талаар иргэд эерэг ойлголттой, хүлээлттэй байна

-Энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс харахад Шүүхээр шийдсэн захиргааны хэргийн тоо өсчээ. Төр, захиргааны албан хаагчид хууль зөрчиж, иргэдийг хохироох нь ихэссэн гэсэн үг үү?

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл өссөний нэг үзүүлэлт байх. Шүүхэд хандаж эрхээ хамгаалуулж болдог юм байна гэж итгэсний үндсэн дээр энэ тоо өссөн гэж үзвэл эерэг үзүүлэлт л дээ. Нөгөө талаар захиргааны байгууллага муу ажиллаад, муу шийдвэр гаргаад байгаа учраас иргэд шүүхэд хандаж байж ч мэднэ. Захиргааны хэргийг бүтцээр нь харахад газрын маргаан, төрийн албанаас халсан чөлөөлсөн гэх маргаан голлох хувийг эзэлж байна. Нийслэлд газартай холбоотой нэлээд хатуу арга хэмжээ авсан. Хүчингүй болгосон, эзэмших эрхийг нь цуцалсан олонхи шийдвэр шүүхэд ирж байх жишээтэй. Сонгууль өнгөрөөд хоёр жил болж байгаа учраас төрийн албатай холбоотой маргаан харьцангуй багассан байх учиртай. Тиймээс газартай холбоотой маргаан өссөнөөс эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өссөн гэдэг үзүүлэлт гарч байгаа юм.

-Захиргааны хэрэг өссөн бол иргэний хэрэг буурчээ. Олон улсын жишгээр эдийн засаг хямарсан үед иргэд шүүхээр асуудлаа шийдүүлэх нь ихэсдэг. Манайд эсрэгээрээ байгааг харахад эдийн засгийн хямрал иргэдэд төдийлөн нөлөөлөөгүй гэсэн үзүүлэлт үү?

-Эдийн засгийн хямрал болж байгааг шүүхийн тоо баримтаас хардаг. Хүмүүс эдийн засгийн хямралд орж санхүүгийн маргаан гарахаар шүүхэд хандах нь ихэсдэг. Тэр утгаараа хямралын үед шүүхийн маргаан өсдөг. Банкнаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахаа болих, гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүйд хүрэх зэргээс үүдэж шүүхэд ханддаг. Харин эдийн засаг өсөлттэй байгаа үед хүмүүсийн хооронд эрүүл хэлэлцээрүүд явагддаг. Энэ оны эхний хагас жилийн шүүхийн тоон баримтаас харахад эдийн засгийн хямрал байгаа нь нотлогдохгүй байна. Нөгөө талаас иргэд хямралтын талаар эерэг ойлголттой, богино хугацааных гэсэн хүлээлттэй байна. “Намраас эдийн засаг гайгүй болчих байлгүй, маргаад яах вэ” гэх зэргээр хямралд зохицох, хүлээх хандлага байгааг тоон баримт харуулж байна.

-Цөөнгүй барилгын ажлыг зогсоосон. Ер нь хөрөнгө оруулалт зогссон, царцсанаас үүдсэн гомдол шүүхэд олон байна уу?

-Тоон дүнгээрээ тийм маргаан багасчихаад байгаа.  Ямар ч байсан эхний хагас жилийн байдлаар шүүхийн тоон баримтад мэдрэгдсэнгүй. 

-Шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлсэн тоон дүн өссөн болов уу?

-Хөдөлмөрийн маргаан, иргэний эрх зүйн зарим маргаан, гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлагчаар шийдэгдэх магадлал өндөр болсон. Эхний зургаан сарын байдлаар эвлэрүүлэн зуучлагч 1923 маргааныг хүлээж авснаас 50 хувь нь эвлэрсэн байна. Эвлэрээгүй олонхи хэрэг нь гэр бүлийн маргаан байна. Сүүлийн үед гэр бүлийн маргаан ихэссэн, эвлэрэхгүй байгаа нь “Шинээр гэр бүл болсон иргэдэд 500 мянган төгрөг өгөх” улс төрийн шийдвэртэй холбоотой нь харагддаг. Энэ шийдвэр хэрэгжсэнээс хойш сүүлийн хоёр, гурван жилийн хандлагыг харахад гэр бүлээ цуцлуулах маргаан өссөн. 500 мянган төгрөг авах гэж хуурамчаар гэр бүл  болсон иргэд гэрлэлтээ цуцлуулах, хамт амьдарч байгаа нь таарч тохирохгүй болох зэрэг асуудал үргэлжилсээр байна. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг багассан уу?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд, хүүхдийн тоо эрс багассан.  Өнгөрсөн оны сүүлээс эхлэн энэ талаар шат, шатандаа ярьсны дүнд ийн эерэг үзүүлэлт гарч байна.

Эхний хагас жилийн байдлаар 3401 хүн хорих ял авсан

-Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс нийгмийн байдлыг тодорхойлдог юм билээ. Манай улсын эрүүгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9.4 хувиар өссөн. Гэмт хэргийн хохирогч болсон  хүмүүсийг ангилбал, хүнд гэмтэл авсан хүний тоо 27 хувиар, хүндэвтэр 22 хувиар, амь насаараа хохирсон хүмүүсийн тоо 11 хувиар өссөн ноцтой тоо баримт гарсан. 

-Зах зээлийн эхэн үед сургуулиас завсардсан, эцэг эхийн хараа хяналтаас хол өссөн хүүхдүүд насанд хүрч хүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэх боллоо гэх юм. Ихэвчлэн ямар боловсролтой, хэдий хэр насны хүмүүс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол?

-Ажил, сургуульгүй хүмүүс 2716 буюу нийт ял шийтгүүлсэн хү­мүүсийн 61 хувийг эзэлж байна. Боловсрол эзэмшээгүй, ажилгүй байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт анхаарахгүй бол гэмт хэрэг буурахгүй байх магадлал байна. Насны хувьд эхний хагас жилийн байдлаар 18-29 настай 2000 орчим залуу эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн. 

-Хагас жилд сурч боловсрох, хийж бүтээх насны 2000 залуу шоронд орно гэдэг ноцтой үзүүлэлт болов уу. Ер нь хагас жилд хичнээн хүн шоронд орсон хэрэг вэ?

-Эхний хагас жилийн байдлаар 3401 хүн хорих ял шийтгүүлсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс өссөн үзүүлэлт. Зургаан сарын дотор 3401 хүнийг шоронд хийгээд байвал Монголын нийгэм тэр чигээрээ шоронжих гэж байгаа мэт харагдаж байгаа биз. Эрүүгийн хууль хатуу, нийгмийг шоронжуулж байна гэх шүүмжлэл ортой болохыг энэ тоо харуулж байгаа. 3401 хүнээс нэг жил хорих ял авсан 321, 1-3 жил 1348, 3-5 жил 945 хүн гэх мэтчилэнгээр 15-20 жил 53, 20-25 жилийн ял авсан 24 хүн байна. 

-Гэмт хэргээс үүдэж 11.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний найман тэрбум нь иргэдийг хохироосон хохирлын үзүүлэлт гэсэн тоон баримт гарчээ.  Хүний амь хохироосон бол эдийн засгийн хохирлыг яаж тогтоодог юм бэ. Шүүхийн практикаас харахад оршуулгын зардал л гаргадаг бололтой юм билээ?

-Өнөөдөр хүний амь нас, эрүүл мэндийг үнэлэх тогтсон практик байхгүй. Хүний амь хохирсон тохиолдолд оршуулгын болон нэмж гаргасан зардлуудыг шүүх гэм буруутай этгээдээс гаргуулдаг. Түүнээс хохирогчийн ирээдүйд олох байсан орлого, хүнээ алдсанаас ар гэрт нь учирсан сэтгэл санааны хохирол зэргийг шүүх бүрэн үнэлж чадахгүй байна. Шүүгчдийн тухайд “Нотлох баримтуудаа гаргаад ирвэл шийдвэр гаргаж болно” гэж ярьдаг. Хуулиараа ч эдийн болон эдийн бус хохирлыг аль алийг нь нэхэмжлэх боломжтой. Иргэний хуулийн дагуу шийдэх боломж байгаа ч Монголд бүрэн хэрэгжихгүй байгаа. Олон улсад судалгааны байгууллагууд хохирлыг үнэлэх хэмжүүр, шалгуурыг гаргадаг. Эрүүл мэнд, даатгалын байгууллагууд хамтраад хүний эрүүл мэнд, амь насыг үнэлэх аргачлалууд гаргачихсан байдаг. Харамсалтай нь манай улсад тийм зүйл байхгүй. Цаашид Шүүхийн хүрээлэн аргачлал гаргаад, шүүхийн зөв практик тогтоочих боломжтой. Иргэдэд учруулсан найман тэрбум төгрөгийн хохирлын тухайд эд хөрөнгийг залилсан, гэмтээсэн, устгасан зэрэг асуудал байгаа. 

Шүүгчид хуулийг өөр, өөрөөр хэрэглэдэг 

-Шүүхээр шийдэгдсэн хэргийн дүнг харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн бараг тал нь давж заалдах шатны шүүхэд өөрчлөгджээ. Хяналтын шатанд ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тал нь өөрчлөгдсөн байна. Шүүгч хэргээ мухарлаж шийдэж чадахгүй байна уу. Өмгөөлөгчид дутуу ажиллаад байгаагийн үзүүлэлт үү?

-Өмгөөлөгч, хариуцагч, нэхэмжлэгчийн оролцоо анхан шатны шүүхэд сул байсан байх магадлалтай. Гэхдээ ийм тохиолдол бага болов уу. Харин шүүгч хэрэг маргааныг шийдэхдээ нотлох баримтыг үнэлэх, хуулийг хэрэглэхдээ өөр өөрөөр ханддаг. Хоёр хуулийг хоёр янзаар тайлбарлах асуудлаас үүдэлтэй байх. Анхан шатны шүүгч хуулийг нэг хэрэглэдэг, давж заалдах шатных нь шүүгч өөрөөр хэрэглэдэг байх жишээтэй. 

Нотлох баримтын үнэлгээг заавал мэргэшсэн шүүгч ч биш жирийн иргэд ч хийдэг. Тиймээс ч зарим улсад иргэдийн төлөөлөгчдөд нотлох баримтыг үнэлж, үйл баримтын талаар дүгнэлт гаргах эрхтэй. Манай улсад ийм жишиг тогтоох гэсэн боловч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглосон. Нотлох баримтыг анхан шатны шүүгч нэг янзаар, дараагийн шатны шүүгч өөрөөр харснаас үүдэж өөр өөр шийдвэр гаргадаг. Тиймээс шүүхийн тогтолцоон дээр анхаарах ёстой. Ялангуяа үйл баримтын маргааныг анхан шатны шүүх дээр эцсийн байдлаар шийддэг, дараагийн шатанд хуулийн буруу хэрэглээг засч залруулах тогтолцоо руу орох шаардлага бий. Шүүх хууль тайлбарладаг учраас давж заалдах шатны шүүхийн тайлбарыг анхан шатан дээр хэрэглэдэг болчихвол маргаан бага гарна. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэглээн дээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээ илүү хардаг болгомоор байдаг. Мөн хяналтын шатны шүүхийн эрх, үүргийг ч илүү тодорхой болгох ёстой. Нөгөө талаар хуулийг олон янзаар ойлгож, хэрэглэх нөхцөл бүрдчихсэн. Тиймээс хууль тогтоогчид хуулиа зөв батлах ёстой. Олон утгатай хууль баталчихаар хүн бүр өөрөөр хэрэглээд байх жишээтэй. Бас хуулийн шинжлэх ухаан маш сайн хөгжсөн байх ёстой. Ингэж сайн хөгжсөн онолын дагуу хуулиа сайн бичиж батлахаар хууль нэг мөр хэрэглэх асуудал хайрцлагдаад ирнэ. Энэ мэт шийдэх асуудал байна. Тиймээс тоон мэдээн дээр үндэслэн хэлэлцүүлэг хийгээд саналуудаа нэгтгэхээр төлөвлөж байна. 

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдээс нөлөөллийн мэдүүлэг авдаг болсон. Өнгөрсөн хугацаанд шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого гарав уу?

-Шүүгчдээс таван нөлөөллийн мэдүүлэг ирүүлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар гурван хүнийг шүүхэд нөлөөлөхийг завдсан гэдэг үндэслэлээр торгох арга хэмжээ авсан.  

-Ямар байдлаар шүүгчид нөлөөлөхийг завдсан бэ. Утсаар ярьсан уу. Эсвэл ганцаарчилж уулзахыг завдсан юм болов уу?

-Шүүх хуралдааны явцад шүүгчтэй уулзахыг оролдсон. Мөн дарамтлах ч гэх юм уу байдлаар нөлөөлсөн оролдлого гарсан. Харин утсаар ярих, ганцаарчилж уулзахыг завдсан тохиолдол гараагүй. Тамгын газраас шүүгчтэй шууд уулзах боломжийг хааж байгаа. Заавал хэргийн хоёр тал хамт байж уулзах зэрэг зохицуулалт хийсэн. Харин ажлын цагаар гар утсаа ажиллуулахгүй байх, хуралдааны танхимд гар утасны сүлжээ сааруулагч тавих зэрэг асуудал яригдаж байна.

-Шүүгч өөрт нь нөлөөлөх гэсэн оролдлогын тухай нөлөөллийн мэдүүлэгтээ бичээгүй тохиолдол гарсан уу?

-Тийм тохиолдол гараагүй.

-Шүүх хуралдаанд шүүгчид гар утсаараа оролдох, цонхоор харах, хоорондоо ярих зэргээр өмгөөлөгч, шүүгдэгчийн үгийг хайхрахгүй байна гэх яриа иргэдийн дунд их байдаг. Шүүгчийн цалин хангамж, халдашгүй байдалд багагүй анхаарч байгаа. Тэр хэрээр хариуцлага ярих учиртай болов уу?

-Бүх шүүхийг дуу, дүрс бичлэгийн хэрэгслээр хангаж байгаа. Шүүх хуралдааныг танхимын гаднаас нь үзэх боломжтой. Мөн хуралдааны бичлэг архивлагдаж үлдэнэ. Үнэхээр шүүгч хайхрамжгүй байсан гэж үзэж байгаа бол Ёс зүйн хороонд хандах эрх иргэдэд бий. Шүүгч оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Хэрвээ шүүгч ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох бүрэн боломжтой. 

-Цагдан хорих шийдвэрийг шүүгч гаргадаг болсон. Гэвч шүүгч зөвхөн прокурорын саналыг дагаж шийдвэрээ гаргаж байна гэх шүүмжлэл бас байна. 

-Цагдан хоригдсон иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад буурсан. Прокурор ямар санал оруулна, түүнийг шүүгч баталдаг гэх шүүмжлэл бий. Үүнийг ч тоон баримт харуулж байгаа. Прокурорын саналаас шүүгч татгалзсан тоон баримт бага байгаа нь ч үнэн. Эхний зургаан сарын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүмүүсийн 1012 буюу 48.3 хувийг сэжигтнээр 51.6 хувийг яллагдагчаар татах зөвшөөрөл олгосон байна. Насанд хүрээгүй хүнийг цагдан хорьсон тоо 32 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. 

-Шүүгчийг АТГ шалгах эрхтэй болсон. Тиймээс АТГ-ын шалгасан сэжигтэн бүрийг цагдан хорих шийдвэрийг шүүгч гаргаж байна гэх яриа бас бий. Үнэний ортой болов уу?

-Цагдан хорих асуудалд хуулийн дагуу хандая гэдэг зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан. АТГ, цагдаагийн байгууллагаас хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийж, гэм буруутай мэтээр ярьж шүүхэд дам нөлөөлөхийг оролддог. Дараа нь нөгөө хэргийг шүүх хүлээж авахгүй болохоор “Цагдан хорихгүй байна. Шалгах бололцоо олгохгүй байна” гэх зэргээр шүүхэд нөлөөлдөг. Энэ байдлаа болиоч гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн ч одоогоор тодорхой арга хэмжээ авсан нь мэдрэгдэхгүй байна. Харин бидний зүгээс шүүхэд  цагдан хорих асуудал эрхэлсэн нэг шүүгч ажиллуулахаа больё. Олон шүүгч тохиолдлоор шийдвэрлэдэг болъё гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр АТГ-аас ирдэг дарамтууд багасах магадлалтай. АТГ шүүгчийг шалгах эрхтэй учраас зарим тохиолдолд шүүгчид хэрэг үүсгэх, тодорхой хэмжээгээр дарамтлах асуудал мэр сэр гарсан тохиолдол бий. Энэ байдал нь шүүгчид ч дарамттай байдаг бололтой. Өөрийг нь шалгадаг хүн хэрэг бариад ороод ирэхээр шүүгчид нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цагдан хорионы асуудлыг нэг шүүгч биш тойргийн журмаар шийддэг болъё гэж байгаа юм. 

-Анхан шатны шүүх Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэлэлцэж нас барсан хүнийг шүүсэн нь олон нийтэд их муухай харагдлаа. Нас барсан хүнийг шүүх шаардлага байсан гэж үү?

-Нас барсан тохиолдолд хэрэг хүлээх чадваргүй болж байгаа учраас прокурорын саналаар хэргийг нь тусгаарлаад хэрэгсэхгүй болгох бололцоо бий. Огт гарцгүй биш. Гэхдээ тухайн нөхцөлд шүүх чухам яаж үнэлснийг эндээс дүгнэж, тайлбарлах боломжгүй. 

-Шүүгч хараат бус, халдашгүй байх ёстой. Гэтэл зарим хэрэг дээр өмгөөлөгч Ёс зүйн хороонд хандаагүй атлаа илт шүүгчийг буруутгаж мэдээлэл хийх юм. Хамгийн сүүлд Г.Сарангэрэлийн өмгөөлөгч шүүгчийг Х.Тэмүүжин сайдын эсрэг ажиллах зорилгоор үйлчлүүлэгчийг нь цагдан хорьсон тухай асуудал ярьсан. Үүн дээр шүүгчийнхээ халдашгүй байдлыг хамгаалах боломж байгаа биз дээ?

-Гомдолтой байгаа хүмүүс Ёс зүйн хороонд хандах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажилладаг. Үнэхээр тэр шүүгч хараат бус байдлаар ажиллаж байхад нь нөлөөлөх гэж оролдсон уу гэдэг асуудал дээр бид шүүгчид туслах үүрэгтэй. Тиймээс ч бид шүүгчийн хараат бус байдлыг хангах тал дээр анхаарал тавьж байгаа. Ёс зүйн хороо шүүгчийг хараат бусаар ажилласан гэж үзвэл нэр төрийг нь сэргээх асуудал ч яригдана. 

-Тойргийн шүүх ажил­ладаг болсноос болж мөр­дөн байцаагч, яллагч сум дамжиж ажилладаг болсон гэж Ерөнхий прокурор шүүмжилж байсан. Иргэдэд ч хүндрэлтэй байх шиг. 

-Прокурор хэргээ бариад явахаас өөр аргагүй. Харин хэргийн оролцогчид орон нутгаасаа цахимаар холбогдоод өөр суманд болж байгаа шүүх хуралдаанд оролцох боломжийг нээж байгаа. 

-Тойргийн шүүхтэй болсноор шинээр шүүхийн цөөнгүй байр барихаар болсон. Шинээр шүүхийн байр барьсан уу?

-Хуулиараа Дээд шүүхтэй нийлээд 79 шүүх байгуулагдсан. Шүүх бүр тусдаа байртай байхаар хуульчилсан. Гэвч шинээр нэг ч шүүхийн барилга бариагүй байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жинхэнэ наадмаа үзнэ ээ

Улсын наадмын дараа жинхэнэ наадам үзмээр бодогдоод болдоггүй. Суманд л жинхэнэ наадам болдог доо. Сумын наадамд минь эр цэргүүд бүжиглэж цэргийн сүрээ гутаахыг үзэхгүй. Цол, бай шагналын төлөөх бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ “зодолдох”-ыг харахгүй. Наадамчин олон харь улсад байгаа мэт талцаж, дов жалганы үзлээр Төв цэнгэлдэхдээ дуулалдахгүй. Хурдан морины салбар хорооныхон болон тайлбарлагчийн “Хүүхэд эндсэнгүй ирлээ” гэх зэрэг ерөөлгүй үгийг сумын наадмаар сонсохгүй. Сумын наадмаар энэ мэт таагүй яриа сонсогдоно гэж байхгүй. Эрийн гурван наадам жинхэнэ уламжлалаа харуулна. Бөх нь ч, морь нь ч үзээд суухад бахдалтай, дараа ярихад урамтай. Дээр нь ах дүү, найз нөхдөөрөө цуглаж ярьж хөөрөх нь нэгэн зуны баясал болдог билээ. Сумын наадмын сайхныг бичээд байвал тоймгүй их зай талбай шаардагдана. “Наадмын 30 хоног” гэдэг дээ. Сумын наадам үзэхээр сумаа зорих хүн олон бий дээ. Жинхэнэ монгол наадмаа үзнэ ээ. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР