Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснээр дахин тусах магадлал буурдаг гэв DNN.mn

Ковидын дараахь шинж тэмдэг хүмүүст хэрхэн илэрч, яаж эмчлүүлж байгааг сурвалжлахаар БЗД-ийн арваннэгдүгээр хороонд байрлах Алт Болд төвийг зорилоо. Энэ төв нь амралт, сувилахуйн чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дан сувиллаар 2019 оноос иргэдэд үйлчилжээ. Нярай хүүхдээс авахуулаад бүх насныхныг сувилдаг 20 гаруй ажилтантай “Алт Болд” мэдрэлийн эмнэлгийн харьяа сувилал юм. Мэдрэлийн эмнэлэг нь анх 1992 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй ажээ.

Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орох замд буюу Хонхорт тус төв байрладаг. Ингээд тус төвд очиход үүдэндээ код бүхий хаалгатай харуул хамгаалалт нь чанга юм. Түргэвчилсэн тестээр ковидын шинжилгээ авч, сөрөг гарсан болохоор дотогш нэвтрүүлэв. Хашаан дотор нь ороход үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан тохижилтыг маш сайн хийжээ. Шинжилгээ авч оруулсан хүн өөрийгөө байгууллагын сувилагч хэмээн танилцуулаад зам зааж урд алхав. Дагаад алхахдаа орчин тойрныг шинжлээ. Лав л хэд хэдэн адилхан өнгөтэй байшин, усан оргилуур бололтой чулуугаар өрсөн хөшөө, динозаврын баримлууд, дээгүүрээ төмөр дээвэр барьж шилээр бүрхсэн монгол гэр, хайс хатгаж адилхан хэмжээтэй зайтаагаар тарьсан моднууд, хүүхдийн тоглоомын талбай гээд маш олон зүйл харагдаж байв. Ингээд тус төвийн өвлийн байр болох гурван давхар ногоон барилга руу орлоо. Дотроо маш цэвэрхэн, үүдээр нь дүүрэн цэцэг, ургамал тарьж байрлуулсан нь нүдэнд шууд тусав. Ариутгал хийлгээд дээш гуравдугаар давхрын менежерийн өрөөнд замчлуулан орлоо. Сувилахуйн албаны менежер, сувилагч О.Мишээл өөрийгөө танилцуулаад эмчилгээний өрөөнүүдээрээ дагуулж явав. Уламжлалт нөхөн сэргээх бариа засал, сүүн бариа, ванны эмчилгээнүүд, асаргаа сувилгааны өрөөнүүд, давсан эмчилгээний өрөө, хануур төөнүүр, зүүн эмчилгээний өрөөнүүдээ, мөн физик эмчилгээний 8-9 төрлийн аппаратуудаа бүгдийг нь нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөв. Эдгээр аппаратууд нь бүгд орчин үеийн шинэлэг, Солонгос улсаас оруулж ирсэн технологи ажээ. Эмчилгээ сувилгааны өрөө, аппарат нь бүгд үйлчлүүлэгчидтэй, зарим нь ээлжээ хүлээн сууж байлаа. Сувилагч О.Мишээл ярихдаа “Манайх ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг 2021 оны гуравдугаар сараас эхлэн хийж байгаа. Үе мөч, астам, бөөр нуруу, түрүү булчирхай, уушгинд өөрчлөлт орсон, бодисын солилцоо сайжруулахад чиглэгдсэн тус тусын үүрэгтэй аппаратуудтай. Эдгээр аппаратуудад үйлчлүүлэгч ороод бариа засал эмчилгээ, сүүн бариа, ванн эмчилгээнүүдтэй хавсраад ирэхээр ковидын дараахь зовиуртай эмзэгшилтэй хүмүүст үр дүнтэй байгаа.

Ковидын шинж тэмдэг мэдрэл талдаа их илрээд байгаа. Мэдрэлийн эмч нар маань Монгол Улсын зөвлөх доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, Мэдрэлийн Их эмч Б.Номиндалай нар бий. Хоёр эмчид үзүүлээд оношоо тогтоолгоод нааш ирдэг” гэв.
Ковидын дараа хүмүүст илэрч байгаа шинж тэмдгүүд нь толгой өвдөх, бачимдах, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх нь зөвхөн ахмад настай гэлтгүй ковид туссан хүн бүрд насны хувьд харилцан адилгүй илэрч байгаа аж. Мөн дээр нь үе мөч янгинах, хөдөлмөрийн чадвар 60-70 хувь хүртлээ буурах, ядарч сульдах, ажлын ачааллаа дийлэхгүй болох, мартах, цус өтгөрөх шинж тэмдэг маш их байна. Ковид ихэвчлэн хүмүүсийн бөөрийг гэмтээж, бөөрнөөс шалтгаалсан даралт ихсэлт залуу хүмүүст их байгаа гэнэ.Давсан эмчилгээний өрөө амьсгалын замыг цэвэрлэх бөгөөд астамтай, архаг нойргүйдэлтэй, даралт ихтэй хүмүүс хөл нүцгэн гишгэж явах нь сайн гэнэ. Долгионы хордлого гэж яригддаг wifi, утасны туяаны хорыг гадагшлуулах үүрэгтэй. Эсрэг заалт гэж байхгүй, бүх хүн орж болдгоороо давуу талтай юм байна.

No description available.

Бариа заслын эмчилгээ хийлгэж байсан үйлчлүүлэгч Д.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Та энэ сувилалд хэзээ хэвтэв. Анх ямар шинж тэмдэгтэй ирсэн бэ?
-Хэвтээд арваад хонож байна. Өнөөдөр сүүлийн эмчилгээгээ хийлгээд маргааш гарна. Ковид туссанаас хойш ер эдгэрэхгүй байнга ханиалгах, цээж маш их цэртэй, шөнө унтаж чадахгүй ханиалгана. Түүнээсээ болоод нойргүйдэлд орсон гэсэн шинж тэмдэгтэй ирсэн.
-Хэзээ ковид туссан юм бэ. Ямар эмчилгээ хийлгээд эдгээгүй вэ?
-2021 оны долдугаар сард ковид туссан. Ажил ихтэй болохоор тогтвортой сайн эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар урхагшаад байнгын ханиалгах болсон. Тэгээд бүр тэсэхээ байгаад үзүүлээд яаралтай сэргээн засах эмчилгээ хийлгэх заалттайгаар наашаа ирсэн.
-Энд ирээд ямар эмчилгээ хийлгэж байна. Одоо бие нь хэр сайжрав?
-Физик эмчилгээнүүд, бариа засал, хулсан ванны эмчилгээ гээд өдөрт 8-10 эмчилгээ хийлгэж байгаа. Эхний 5-6 өдөр эмчилгээндээ юм уу, архаг хууч нь арилж байгаа нь тэр юм уу маш их ядарсан. Таарсан газраа л унтаад баймаар, нойроо дийлэхээ больсон. Одоо илрээд байсан бүх шинж тэмдгүүд арилж цээж онгойгоод сайхан болсон. Байнгын толгой өвдөж, дотор бачуурч, зүрх дэлсээд ханиаж байсан нь алга боллоо.
-Таныг гэр бүлээрээ хэвтсэн гэж дууллаа. Хүүхэд тань хэдэн настай вэ, ямар эмчилгээнүүд хийж байна вэ?
-Манай хүү 13 настай. Бас цуг ковид тусаад эдгэсэн. Тэгсэн ч хичээлдээ явах дургүй. Шөнө унтахгүй, өглөө босохгүй ядарч байна гэнэ. Толгой өвдлөө, юмаа мартлаа гэж байнга ярих болсон. Энд ирээд ванны эмчилгээнүүд, сүүн бариа, ясны шөлөн бариа, давсан эмчилгээ хийлгээд сайн унтдаг болсон. Нүд нь анивчхаа болиод байна. Ер нь эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Дээрээс нь хоол унд маш сайтай, өдрийн зургаан хоолтой, хоолоо барахгүй. Заримдаа хоолоо барахгүй үлдээхээр тогооч нь гүйж ирээд танд манай хоол таалагдаагүй юү. Юу нь болохгүй болохоор үлдээв. Юугаа бид засч сайжруулах вэ гэж асууна. Үгүй ээ, таалагдаагүйдээ биш барахгүй цатгалан байсан юм аа л гэнэ. Эмч ажилчдын харилцаа хандлага маш сайтай. Манай гэр бүлийн таван хүн цуг эмчлүүлээд, ковидын дараахь бүх шинж тэмдгүүд арилаад үнэхээр сэтгэл өөдрөг сайхан болоод байна хэмээв.

No description available.

Энд сувилуулахаар ирсэн хүмүүс мэдрэлийн эмнэлгээр нь дамжуулж ирдэг болохоор шаардлагатай бүх шинжилгээнүүдийг эмнэлэгт нь авчихдаг. Тэгээд шинжилгээнийхээ хариуг бариад ирдэг аж. Харин хөнгөн заалттай үйлчлүүлэгчдээ шууд хүлээн авдаг юм байна. Биедээ ямар нэгэн төмөр суулгацтай, даралт хэт өндөртэй, зүрхний хэм алдалттай, ямар нэгэн мэдрэлийн уналттай хүмүүст физик эмчилгээ хориотой байдаг гэнэ. Эдгээр өвчтөнүүдэд түлхүү асаргаа сувилахуйн эмчилгээ буюу хөлийн усан массаж, хөлийн асаргаа, нүүрний иллэг, бүтэн биеийн зөөлөн иллэг, халуун биш эмчилгээнүүд, зарим тохиолдолд зөвшөөрвөл сүүн бариа хийхэд биеэс хорыг сайн гадагшлуудаг гэнэ. Нэгэнт ковид туссан, ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол хамгийн гол эмчилгээ нь давсан болон хүчилтөрөгчийн эмчилгээ гэнэ. Том хүмүүс ковид туссаны дараа ямар нэгэн шинж тэмдэг мэдрээд эхэлдэг бол хүүхдүүд мэддэггүй. Рефлексээрээ тоглоод яваад байдаг ч аажимдаа нүд нь анивчих, тархи толгойгоо сэжлэх, хэт их ачааллаад ирэхээр цонхийх,нүд тойроод хөхрөх зэрэг мэдрэлийн шинж тэмдгээр илэрнэ. Үүнийг нь эцэг эхчүүд сайн анхаарч ажиглах ёстой. Мөн ковидын сендром 3,4,5,6 сар үргэлжилж байгаа хүмүүс их байна гэв.
Алт Болд төвийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч Э.Хатансүрэнтэй ярилцлаа.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар шинж тэмдэгтэйгээр ирж байна вэ?
-Ковид тусаад эдгэсэн хүмүүс амьсгалын замын буюу уушгины асуудалтай хүмүүс ирдэг. Уушгиндаа сүүдэртэй, ханиалгана, ядрах сульдах, дархлаа унасан хүмүүс их ирнэ. Ковид өөрөө дархлааны системийг гэмтээдэг, цус өтгөрөлттэй, тамир тэнхээ сульдсан, маш их хөлөрнө. Хэдэн сараар хөлөрч байна, хөлрөлт зогсохгүй байна гэсэн хүмүүс их ирдэг. Эхлээд халуун эмчилгээнүүдэд орж хөлөргөсний дараа бариа заслын эмчилгээнүүд буюу хөлсний сүүлийг таслах эмчилгээнүүд хийдэг.
-Арав хоног нь нэг курс болдог гэж байна. Курс эмчилгээ хийлгэсний дараа хүмүүс хэр сэргэдэг вэ?
-Ерөнхийдөө ковид тусаад эдгэсэн хүмүүсийн царайны төрх нь өөрчлөгдсөн байдаг. Ядарсан, нүдний гал цог буурсан харагддаг. Арав хоногт манайх бүтэн биеийн бариа засал 4-5 удаа, ванны эмчилгээнд гурав, сүүн барианд гурван удаа, дундуур нь асаргаа сувилгаа, физик эмчилгээ,чулуугаар эмчлэх, нурууны татлага буюу массажны ор, хөлийн цахилгаан зүү, давсан эмчилгээ хийдэг. Давсаар хүний биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нөхөж өгнө. Амьсгалын замыг сайжруулдаг. Ковид амьсгалын замыг гэмтээдэг учраас амьсгалын замыг цэвэрлэх, агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг нөхөж өгөх зориулалттай. Түүний хажуугаар нүүрний эмчилгээ, толгойн усан бариа, хөлийн цэгэн бариа хийдэг. Тэгэхээр арав хоногийн дараа хүний арьсны өнгө өөрчлөгдөнө. Хөлс гоожихоо болино. Булчин шөрмөсний үйл ажиллагаа доголдож, цусны эргэлт багасдаг учраас бариа заслаар бүх эд эсийг нөхөн сэргээх зориулалттай. Арав хоногийн дараа өвдөлт намдсан, булчингийн чангарал суларсан, арьсны өнгө сайжирсан ажиглагддаг. Гол нь сэтгэл санаа өөдрөг болдог. Хүмүүс ковид туссан гээд маш их стресс бухимдалтай ирдэг. Сэтгэл санаа талаас нь ярилцах, зөвлөгөө өгч, эмчилгээнүүдээ тайлбарладаг.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг та хэр удаан хийж байна. Энэ хугацаанд нөхөн сэргээд гарсан хүмүүс эргээд туссан тохиолдол гарсан уу?
-Тийм тохиолдол гараагүй. Ковидын дараахь нөхөн сэргээлтээрээ л ирж байгаа. Ковид тусаад нэг сар, 4,5,6 сар болж байна. Эдгэчихээд байхад дархлаа тамир тэнхээ сэргэсэнгүй, цус өтгөн хэвээрээ байна гэх хүмүүс их ирдэг. Манай мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд, тариа дусалтайгаа ирвэл мэргэжлийн эмч сувилагч нар тариа дуслыг нь хийгээд өгнө. Тэгэхээр цусны эргэлт ямар байна, цусны өнгө ямар байна гэдгээс нь шалтгаалаад мэдрэлийн эмчилгээгээ давхар хийхээр цусны эргэлт сайжирч, цусны өнгө ч өөрчлөгддөг. 2021 оны гуравдугаар сараас эхлэн манайх ковидын дараах эмчилгээ сувилгааг үзүүлж байна.
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг нэг хийлгээд болчих уу, байнгын давтамжтай хийлгэх үү?
-Ковидын дараахь нөхөн сэргээх эмчилгээг хийхэд манайх эдгэсний дараа долоо хоног болоход хүлээж авдаг. Тухайлбал, эдгэсний дараа халдварлах чадваргүй болсон үед нь манайх авч эмчилнэ. Хүмүүсийнхээ насны онцолгоос хамаараад дараагийн ирэлтийг нь тодорхойлно. Залуу хүмүүс өөрийнхөө ядаргаа сульдааг тайлуулах, цусны эргэлтээ сайжруулах зорилгоор зургаан сардаа нэг удаа ирэх боломжтой. Ахмад хүмүүс гурван сардаа нэг удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно.
-Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа дахин ковид тусах магадлал буурах уу?
-Буурна. Эмчилгээ хийлгэж гараад биеийн байдал сайжирч байгаа учраас ажлын ачааллаасаа шалтгаалаад дахиад өвчлөх магадлалтай. Ажлын ачаалал их хамаардаг. Давтамжтай өвчилж байгаа хүмүүс сэргээн засах эмчилгээ хийлгэж чадаагүйгээс хамаарч байна гэсэн үг.
Эмчийн өрөөнөөс гараад үйлчлүүлэгчдийн амралтын өрөөг сонирхлоо. Нярай хүүхэдтэйгээ эмчлүүлж байгаа Г.Баасанжаргалтай ярилцлаа.
-Та хэзээ ковид туссан бэ. Эдгэрсэн ч ямар нэгэн зовиур илэрч байсан уу?
-Хоёрдугаар сарын эхээр надад ковидын шинж тэмдэг илрээд шинжилгээ өгтөл эерэг гарсан. Би төрөөд сар болоогүй нялх хүүхэдтэй болохоор гэрээр эмчлүүлсэн юм. Өрхийн эмнэлгээсээ багцаа аваад хүүхэд халдвар аваагүй болохоор өөрийгөө тусгаарласан. Тав хоног болоод вирус нь халдварлах чадваргүй болчихдог гээд хүүхэдтэйгээ хамт байлаа. Гэтэл ерөөсөө л эдгээгүй юм шиг болж өгөхгүй байсан.
-Ямар шинж тэмдэг илэрч байв?
-Би нэг их халуураагүй. Гэхдээ нус байнгын гоожиж, ханиалгатай. Байнгын толгой болон хоолой өвддөг. Орой болохоор хоолой боочих гээд байгаа юм шиг эвгүй оргино. Тэгээд арав хоногийн дараа дахин өрхийн эмнэлэгтээ цээжээ чагнуултал дүүрэгт хэвтэх бичиг хийгээд өгье, хэвт гэсэн. Тэр бичгийг нь аваад хэвтэхээр очтол ор байхгүй хэвтүүлэх боломжгүй гэсэн. Тэгээд гэрээр эмчилгээ бичиж өгсөн. Уушгиа харуулъя гэтэл нялх хөхүүл хүүхэдтэй гээд рентгенээр цээж хардаггүй юм билээ. Цагийн тариа бичиж өгснийг нь өрхийн эмнэлгээрээ хийлгээд бас л шинж тэмдгүүд арилахгүй хэвээрээ байсан. Дахин өрхийн эмнэлэгтээ очтол та хэвтэхгүй л бол болохгүй нь гээд хэвтэх эмнэлэг хайсаар байгаад энэ сувиллыг коронагийн дараах эмчилгээ хийж байгаа гэхээр нь ирсэн юм.
-Одоо та ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Бариа засал, ванны эмчилгээнүүд, физик эмчилгээнүүд, давсан өрөө, сүүн бариа, толгойн усан бариа, хөлийн массаж гээд маш олон эмчилгээ хийлгэж байгаа. Хажуугаар нь миний уушги сүүдэртэй хатгаатай ирсэн. Давхар тариа, дуслын эмчилгээнүүдээ хийлгэнэ. Манай жирэмсэн эгч бас надтай цуг корона тусаад эдгэхгүй байсан. Энд цуг хэвтэж байгаа, одоо эмчилгээндээ орчихсон байна.
-Жирэмсэн эгчид тань ямар эмчилгээ түлхүү хийж байна вэ?
-Жирэмсний бариа, сувилахуйн эмчилгээнүүд, давсан эмчилгээ, хүчил төрөгчийн аппаратуудад орох зэрэг эмчилгээ хийж байгаа.
-Хүүхдэд тань ямар эмчилгээ хийж байна вэ?
-Сүүн бариа, ясны шөл, хар цайнд оруулах, ванны эмчилгээнүүд ихэвчлэн хийдэг юм байна лээ. Би төрөөд сар болоогүй ковид тусчихсан. Анхны төрөлт гээд маш их сэтгэл санааны хямралтай. Эмч нар маань ойлгож ярилцаж, сэтгэл зүйг хүртэл эмчилж өгч байна. Нөгөөдөр миний эмчилгээ дуусаад гарна. Сэтгэл санаа хүртэл тайван сайхан болоод байгаа.
-Танд одоо ямар нэгэн зовуурь байгаа юу?
-Одоо бүх шинж тэмдгүүд арилсан. Сэтгэл санаа ч өөдрөг, хүүхдээ асрахад стрессгүй боллоо. Төрсний дараахь хямралаа ч даван тууллаа. Үйлчилгээ маш сайтай газар юм. Өдөрт бараг 8-10 эмчилгээ хийдэг. Заримдаа өнжье гэхээр эмч нар болохгүй, эмчилгээ тасалбал үр дүнгүй гээд өөрсдөө ирж гуйна. Эмч, ажилчдын харилцаа хандлага сайн. Дээрээс нь хоол унд сайн, чанартай юм байна гэв.
Үйлчлүүлэгчдийн өрөөнөөс гараад гадна орчныг сонирхов. Хашаандаа жил бүр тохижилт хийдэг. Бичил ой байгуулахаар байгуулагдсан цагаасаа эхлээд мод тарьж эхэлжээ. Зуны зочдын байр, зочид хүлээн авах гэр, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, бичил усан оргилуур гээд байхгүй юм алга. Өөрсдийн жижиг хүлэмжтэй. Тэндээ ногоо тарьж үйлчлүүлэгчдийн хоолны хэрэглээг намар, өвөлдөө өөрсдөө хангачихдаг юм байна. Үнэ ханшийн хувьд ахмадын хөнгөлөлттэй эрхийн бичгээр үйлчлүүлэхээр бол 100 мянган төгрөг үйлчлүүлэгчээс гарна. Халамжийн төвөөс 200 мянган төгрөг тухайн сувилалд өгч, хоногийн 30 мянган төгрөгөөр амардаг. Үүнд өдрийн таван хоол цайтай. Зөөлөн хэсгийн бариа хийлгэж, физик эмчилгээний аппаратуудад орно. Харин ковидын дараахь шинж тэмдгийн эмчилгээ сувилгаа талдаа ахмадуудад өдрийн 100 мянга, залуучуудад хоногийн 120 мянга, хүүхдүүд хоногийн 33-43 мянга, нярай болон нялх хүүхэд үнэгүй эмчлүүлдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Тос граммлаж авах нь энгийн үзэгдэл. Талх таллаж зараач гэдэг болсон” гэв || DNN.mn

НАРАНЦЭЦЭГИЙН ТОС ГРАММЛАХ УУ, ЖИЖИГЛЭН БАЙНА УУ ГЭХ ХҮМҮҮС ОЛШИРСОН

Иргэдийн аж амьдрал, худалдан авах чадвар ямар байгаа талаар сурвалжлахаар Дарь-Эхийн эцэс буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороог зорилоо. Тоосгоны үйлдвэр-III, IV хороолол гэсэн хаягтай нийтийн тээвэрт сууж Дарь-Эхийг зорив. Хамгийн эхэнд таарсан дэлгүүрт орлоо. Утсаар ярьж буй худалдагчаас ярилцлага авахаар түр хүлээж зогслоо.


“Өгөөмөр” дэлгүүрийн худалдагч С.Баярмаатай ярилцлаа.


-Хүмүүсийн худалдан авах чадвар хэр байна вэ?

-Ажилтай, орлоготой нь гайгүй. Ажилгүй, халамжийнхан хэцүү л байх шиг байна. Барааны үнэ нэмэгдээд худалдан авах чадвар улам л буурч байх шиг. Зарим нэг нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л болгох гээд зүтгэж байгаа ч яалт ч үгүй зээлээс зээлийн хооронд дийлэнх нь амьдарч байна.

-Танайд өрийн дэвтэр бий юү. Хэр их хүн өр тавьж байна вэ?

-Бий бий. Сайн таньдаг хүмүүстээ итгээд л өгчихдөг. Тэгээд цалин, тэтгэвэр, халамж нь буувал өгчихнө. Өрөө өгдөггүй хүмүүсээ мэддэг болчихсон болохоор өгөхөө байсан.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан нь яаж мэдэгдэж байна вэ?

-Карантинаар мөнгө тараагаад гайгүй байх шиг байсан. Сүүлийн үед наранцэцэгийн тос граммлах уу, жижиглэн байна уу гэж асуух хүмүүс олширсон. Ингэхээр л худалдан авах чадвар муудсан нь шууд харагдаж байгаа биз дээ. Уг нь тэгж асуух нь гайгүй байсан юм.

-Талх хувааж авдаг гэсэн үү?

-Одоохондоо арай ч талх хувааж аваагүй. Юмны үнэ нэмэгдсэн хэвээрээ байвал удахгүй талх хувааж авъя гэх байх. Гэхдээ зам дагуух дэлгүүрүүд арай худалдан авагч сайтай. Гэр хорооллын дундуур явбал тийм байж магадгүй гэв.

ИРГЭД “ТАЛХ ХУВААЖ ЗАРАХ УУ” ГЭДЭГ БОЛЖЭЭ

“Өгөөмөр” дэлгүүрээс гараад гудамж уруудан нэгэн жижиг мухлагт орлоо. Зургаан нэрийн дэлгүүр байв. Голчлон талх, нарийн боов, тамхи зардаг аж. “Хүслэн” дэлгүүрийн х у д а л д а г ч Б . Э н х з о р и г ярихдаа “Манай энэ хавиар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хэд хэдэн өрх бий.

Н э л э э д ө р т а в ь д а г . Тэрийгээ бүрэн гүйцэд дарж чадахгүй дараагийн өрөө тавина. Би гэр орон, амьдралыг нь мэддэг болохоор өрөвдөөд зээл өгчихнө. Одоо тэгээд мэдсээр байж өгөхгүй байх хэцүү. Заримдаа талх хувааж зарах уу гэх юм. Байгаа мөнгөө өгөөд үлдсэнийг нь биччихье л гэдэг. Олон хүүхэдтэй, нэг нь хүүхдүүдээ хараад гэртээ сууна. Ганц хүний орлогоор яагаад ч амьдрал нь хүрэлцэхгүй хэсэг бүлэг гэр бүл байна. Хүүхдийнх нь мөнгө орохоор зайлуул хааяа нэг хүүхдүүддээ зайрмаг авч өгнө. Тэгээд өрөө дарна. Бараг тэгээд л хүүхдийн мөнгө нь дуусдаг байх. Хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байхад эсрэгээрээ архинд толгойгоо мэдүүлсэн, хүүхдүүдээ хайхардаггүй хэсэг ч байна. Хүүхдүүдийг нь харахаар өрөвдөөд хорооны нийгмийн ажилтанд хэлдэг ч арга хэмжээ авч гавихгүй юм байна лээ” хэмээв.

ДЭНЖИЙН МЯНГЫН ЗАХ ДЭЭР ХАЯСАН ЯСЫГ ТҮҮЖ АВЧРАН ХҮҮХДҮҮДДЭЭ ШӨЛ ГАРГАЖ ӨГДӨГ


Жижиг мухлагаас 16 дугаар хорооны байрыг зорин алхав. Замдаа 50 гаруй насны нэгэн эмэгтэй таарч, хороо нь хаана байрладгийга суунгаа хэдэн үг солив. СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Л.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Та энд хэр удаан амьдарч байна вэ. Энэ хавийнхныг сайн таних уу?

-Би хорооныхоо уугуул иргэн. Энэ хавийг гарын таван хуруу шигээ мэднэ. Насаараа амьдарсан хүмүүсээ сайн танина.

-Энэ хавийнхны амьдрал ямар байна. Юмны үнэ нэмэгдээд хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэх юм?

-Өө хэцүү хэсэг нь маш хэцүү шүү дээ. Манай гудамжны төгсгөлд зургаан хүүхэдтэй ганц бие ээж бий. Зайлуул нөхөр нь ослоор өнгөрснөөс хойш нүдэн дээр амьдрал нь доройтож, одоо Дэнжийн мянгын зах дээр хаясан ясыг түүж авчран хүүхдүүддээ шөл гаргаж өгдөг. Граммын гурилаар бантан багсарч аргална. Өчигдөр (гуравдугаар сарын 27-ны өдөр) Дэнжийн мянгад үнэгүй хувцас тараахад нь очиж оочерлоод авч чадаагүй ирсэн байна лээ. Иймэрхүү хүмүүсийнхээ боломжийг ойлгож, тийм зүйл дээр боломжтой хэсэг нь савраа татмаар юм. Сонсоод байх нь ээ тэнд нь комиссын бараа ажиллуулдаг хүмүүс хүртэл дараалалд нь зогсож байсан гэх чинь билээ.

-Тэгээд хүүхдүүддээ юу ч авч чадаагүй гэнэ үү?

-Өдөржин зогсоод авч чадаагүй гэсэн. Би амьдралыг нь мэддэг болохоор заримдаа чадах ядахаараа тусалдаг ч юу ч хийж чадахгүйдээ эмзэглэх үе цөөнгүй шүү.

-Тэгээд хороо дүүргээс ямар нэгэн тусламж үзүүлэх юм уу?

-Хүнсний талон, хандив тусламжид хамрагддаг ч байнга ирэх биш дээ. Хааяа зайлуул “Манайд хүнс ирсэн. Та орж ирж цай уугаарай” гээд инээмсэглэж явдаг юм. Тэглээ гээд гутарч, гунигласан юмгүй хүүхдүүдийнхээ төлөө хичээж байгааг нь харахаар архи уугаад байгаа хүмүүс юу дутсан гэж энэ ганц бие зовсон эмэгтэйгээс ичихгүй явдаг байна аа гэж харьцуулах үе ч гарна гэв.

Хорооны байранд ирэв. Хороо руу орж мэдээлэл авахыг хүссэн ч хорооны ажилчид мэдээлэл өгөхөөс татгалзав.

ЗАРИМДАА ТҮЛЭЭ, НҮҮРС ЗЭЭЛЭЭЧ ГЭЭД НЯЛХ ХҮҮХДЭЭ ТЭВЭРСЭН ХҮН ИРНЭ

Хорооны байрнаас гараад “Таван толгой”-н сайжруулсан түлш, мод зардаг цэгт очлоо. Борлуулагч М.Баярхүү ярихдаа “Заримдаа түлээ, нүүрс зээлээч гээд нялх хүүхдээ тэвэрсэн хүн ирнэ. Өрөвдөөд өгөөд явуулдаг л даа. Хүүхэд даараад ханиад хүрэх нь гэдэг. Тэгээд өгөөд явуулахаар өрөө төлөхгүй алга болох хэсэг ч байх юм. Нялх хүүхдээ тэврээд ирэхээр өгөхгүй байлтай биш. Гуравхан сая хүнийг ингэж амьдруулж байгаад гайхах юм” гэв.

ТОС ГРАММЛАЖ АВАХ ЧИНЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЧИХООД БАЙНА


Нүүрс зарах цэгээс цаашаа “Энэрэл буянт” дэлгүүрт орлоо. Худалдагч Х.Цэнгэлмаатай ярилцав.


-Хүмүүс өр тавьдаг, тос граммлаж авдаг, талхаа хүртэл таллаж авдаг гэх юм. Танайхаар үйлчлүүлж буй хүмүүс ямархуу байна вэ?

-Захын хорооллын бүх дэлгүүр л өр авлагатай байгаа шүү дээ. Хүмүүсийн худалдан авах чадвар маш муудсан. Тос граммлаж авах чинь хэвийн үзэгдэл болчихоод байна.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан нь яаж илэрч байна вэ?

-Бараа болгон дээр илэрч байна. Бараг шинээр бараа ирэх болгондоо 50, 70, 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Тэгээд бид ашгаа бодоод нэмэх хэцүү, байх хэцүү шүү дээ. Жишээ нь, талх хамгийн өргөн хэрэглээний бараа. Бид иргэдээ бодоод талхан дээрээ мөнгө нэмэхгүй үйлдвэрийнх нь үнээр 1400 төгрөгөөр зарж байна. Үүнээс илүү юм хийж чадах биш дээ.

-Танайд өрийн дэвтэр бий юү?

-И баримтыг нь аваад үлдчихдэг. Хүмүүс бараа зээлээд и баримтаа үлдээнэ. Баримтыг нь дараа өрөө дарсан хойно нь өгч явуулдаг юм.

-Тэгэхээр өрийн дэвтэр гэж байхгүй хэрэг үү?

-Тийм. Шургуулга дүүрэн И баримтын цаас л байна. Бүр түрүү оны аравдугаар сарын баримт ч байгаа.

-Өрөө төлөхгүй байх тохиолдол байх уу?

-Байлгүй яахав. Энд түрээсийн байр ихтэй. Овоо гайгүй танилцаж байгаад зээл тавина. Тэгээд тэрийгээ өгөхгүй нүүгээд явчихдаг хүмүүс ч байна. Цагдаад утасны дугаар, нэр хаягтай нь хэлээд өглөөч бага мөнгөний асуудал дээр хөдлөхгүй. “Та нар өөрсдөө итгэлцлийн үүднээс өр ширийн тохиролцоо хийсэн” гээд халгаахгүй. Тэгээд л бид өөрсдөө хохироод үлдэнэ.

-Танайх нөөцийн мах зардаг юм уу. Хүмүүс хэр авч байна?

-Гуравдугаар сарын 25-ны өдрөөс нөөцийн мах худалдаанд гарсан. Хонины мах 8300 төгрөгөөр зарагдаж байгаа. Дэнжийн мянгын зах дээр хонины мах гулуузаараа 1 кг нь 8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна лээ шүү дээ. Хонины мах хүмүүс ерөөсөө авахгүй байгаа. Үхрийн мах л авч байна. Тэгэхээр нөөцийн махны үйлдвэр чинь хонины махны нөөц их, үхрийн махных бага гээд хоёр шуудай хонины маханд нэг шуудай үхрийн мах дагалдуулж зарж байна. Зах дээр жил өнжсөн нөөцийн махнаас илүү шинэ мах 1 кг нь хямд үнэтэй байхад юу гэж хүмүүс хуучин мах үнэтэй авах вэ дээ. Нөөцийн хонины мах яс ихтэй. Чанаж идэх л зориулалттай. Үхрийн мах нь харин яс багатай, мах ихтэй болохоор ирэнгүүтээ түрүүлээд дуусчихна. Хонины мах нь зарагдахгүй хэвээрээ. Үхрийн мах нэмж авъя гэхээр заавал хоёр шуудай хонины мах ав гээд эхнийх нь дуусаагүй болохоор нөөцийн махаа нэмж авч чадахгүй ийм л байдалтай байна.

-Одоо тэгээд зарагдахгүй байгаа махаа яах вэ?

-Нэмж мах авахгүй шахахаас өөр яах билээ. Энэ нь хэзээ ч зарагдаж дуусахыг мэдэхгүй юм хэмээн ярилаа.

ИХЭВЧЛЭН АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛСОН ХҮМҮҮС ТҮҮХИЙ ЭД ИХ АВЧИРЧ ӨГДӨГ


Дэлгүүрээс гараад ойрхон байрлах түүхий эд авах цэгт очлоо. Хажуугаар нь согтуу хүмүүс холхилдон хөл хөдөлгөөн их байв. Түүхий эд худалдан авагч Р.Дамдиннямтай ярилцлаа.


-Түүхий эд авчирч өгдөг хүмүүс их байдаг уу?

-Байнга авчирч өгдөг хүмүүс бий. Гэхдээ ихэвчлэн архины хамааралтай болчихсон хүмүүс байдаг. Сая чамтай зөрсөн хоёр согтуу нөхөр бол байнгын авчирч өгдөг. Энд тэндээс шил, лааз түүж авчирч өгөөд архины мөнгөө олдог юм шиг байна лээ.

-Та хэр сайн таних уу. Хүүхэдтэй юм болов уу?

-Хааяа 6-7 настай болов уу гэмээр хүүхэд дагуулж ирдэг. Хүүхдийг нь хараад ямархуу хүн болох бол гэж бодогдох юм.

-Энэ хавьд архины хамааралтай хүн олон амьдардаг уу?

-Яг хамааралтай хэд нь манайд байнга шил, лааз тушаагаад байх шиг байдаг. Арав гаруй байнга ирдэг хүн бий. Эндээс жаахан уруудаад дахиад нэг түүхий эд авах цэг байдаг. Тэнд бас байнга үйлчлүүлдэг хүмүүстэй юм шиг байна лээ.

-Та энэ цэгээ ажиллуулаад хэр удаж байгаа вэ. Тэдгээр хүмүүс танайхаар хэр удаан үйлчлүүлж байгаа вэ?

– Би энийг ажиллуулж эхлээд таван жил гаруй болж байна. Энэ хугацаанд зарим нь анхнаасаа ирдэг байсан. Зарим нь сүүлд нэмэгдсэн. Бодвол нүүж ирсэн шиг байна лээ гэв.

УСНЫ КАРТ Ч АВАХ ЧАДАЛГҮЙ АЙЛУУД Ч БАЙНА

Түүхий эд авах цэгээс гараад автобусны буудал руу алхав. Алхах замдаа иргэн Н.Сүхбаатартай тааралдаж, хэдэн үг солилоо.

– Таэнд хэр удаан амьдарч байгаа вэ?

-Манайх хөдөөнөөс нүүж ирээд арав гаруй жил болж байна.

– Тэгэхээр энэ хавийнхнаа сайн таних нь ээ. Хүмүүс ямаршуухан амьдарч байна вэ?

-Хэцүү амьдралтай хүмүүс бий бий. Энэ хавийн худаг картаар үйлчилдэг болоод карт ч авах чадалгүй ойрхон булагнаас усаа авдаг айлууд ч байна.

-Усны карт нь хэдэн төгрөгний үнэтэй байдаг юм бэ?

-Дотроо 1000 төгрөгтэй карт 2500 төгрөгөөр зардаг.

-Булаг нь ойрхон байдаг хэрэг үү?

-Жаахан зайтай л даа. Тэгээд яахав дээ. Картгүй, мөнгөгүй хүмүүс чинь хол ч гэсэн алхаж очоод усаа авна шүү дээ. Ямар хатаж үхэлтэй биш.

-Дондогдулам хатны рашаан гээд байдаг нь мөн үү?

-Мөн мөн. Биед сайн л гэдэг юм гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нацагдорж: Өмнө нь Тяньжинээс өдөрт 2-3 галт тэрэг гардаг байсан бол одоо нэг л гарч байна || DNN.mn

ОДООГООР НЭГ Л ГАЛТ ТЭРЭГ МАНАЙХ РУУ ЯВДАГ. ТҮҮНД 40-50 ЧИНГЭЛЭГ АЧАА ОРНО


Тяньжинд ачаа бараа бөөгнөрч орж ирэхгүй байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай холбогдох газруудаас тодруулсныг хүргэе. Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Нацагдоржоос цөөн асуултад хариулт авлаа.


-Тяньжинд ачаа бараа бөөгнөрсөн гэх мэдээлэл байна. Ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Тяньжинээс наашаа галт тэрэг цөөн тоогоор явж байгаа. Хятадын талаас тавьж байгаа цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад наашаа гарахгүй маш олон сар гацсан шүү дээ. Ер нь цар тахал эхэлснээс хойш ийм байдалтай байлаа. Арваннэгдүгээр сард нэг хэсэг ачаа сайн явсан.

Яагаад гэвэл ерөнхий сайд хятадын талтай уулзаад тэр хүрээнд асуудлыг шийдэж байсан. Дээрээс нь манай холбоо Зам тээврийн яамаар дамжуулан, Гадаад харилцааны яаманд ачаа гацсан талаар мэдээлэл хүргэн, хөлдөж муудах эрсдэлтэй ачаа бараа байгаа талаарх хүсэлт гаргаснаар арваннэгдүгээр сард ачаа бараа сайн гарсан. Өдөрт нэг галт тэрэг гардаг байсан бол тухайн үед 2-3 болгож нэмэгдүүлсэн.

Ингэснээр 4500 гаруй чингэлэг орж ирсэн. Эргээд арванхоёрдугаар сард буурч, 2700 чингэлэг орж ирсэн.

-Яагаад чингэлэг тээвэр багасчихав. Ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бол оо?

-Манайх Хятадын талаас шууд хамааралтай. Тяньжинд хийсэн ачилт, бүх захиалгууд нь дүүрээд наашаа гарах гэхээр галт тэрэгний гаралт цөөдөөд байна. Хамгийн гол нь Тяньжинээс гарах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор нэг л галт тэрэг манайх руу явдаг. Нэг галт тэргэнд 40-50 чингэлэг ачаа орно. Түүнийг магадгүй 2-3 болгож байж ачаа тээврийн ирэлт нэмэгдэнэ гэсэн үг.

-Тяньжинд одоогоор яг хэдэн чингэлэг ачаа байгаа юм бэ?

-Манайх Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй гишүүн байгууллагатай мэргэжлийн холбоодын нэг. Тэгэхээр манайд гишүүн бус байгууллагууд бас бий. Тэдгээрийн ачаа барааг мэдэхгүй байна. Манай гишүүн байгууллагуудын хувьд сүүлд авсан мэдээллээр 4600-гаад чингэлэг байгаа.

-Сүүлд авсан мэдээлэл гэдэг нь яг хэзээ вэ?

-Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор дөч гаруй хоногийн өмнө. Хоёрдугаар сарын эхээр авч байсан мэдээлэл.


АРВАНХОЁРДУГААР САРААС ХОЙШ НИЙТ 17 ЧИНГЭЛЭГ ГАЦЧИХСАН, ИРЭЭГҮЙ Л БАЙНА


Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооноос уг мэдээллийг өгөв. Харин энгийн карго ачилтын компаниас дараахь тодруулгыг өгсөн юм. “Чингэлэг тээвэр” карго компанийн менежэр Ү.Сайнбатаас тодрууллаа. (Нэрийг өөрчлөв)


-Танай ачаа хэзээ наашаа хөдөлсөн юм бэ?

-2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд дөрвөн контейнер Солонгосоос наашаа хөдөлсөн. Арванхоёрдугаар сарын аравд гаргаад дахиад гурав, 2022 оны эхээр дахиад арав хөдөлсөн. Нийлээд 17 чингэлэг гацчихсан, ирээгүй л байна. Бид “Туушин” компанитай олон жил хамтран ажиллаж байгаа. Өнөө өглөөхөн (өчигдөр) ачаа хариуцсан захиралтай нь яриад урд манай бараа байгаа юм шиг байна. Тяньжинээс наашаа вагон тавилт нь байхгүй болчихсон гэсэн. Гуравдугаар сард хоёр л удаа вагон тавилаа. Нэг вагонд 50-иад чингэлэг тавигддаг. Олон чингэлэг байгаа болохоор дарааллаараа явахаар удаж байна гэсэн хариу өгсөн. Ганцхан манайх ч биш, бүх карго оруулж ирдэг компаниуд ингэж байгаа.

-Ямар хүчин зүйл нөлөөлөөд вагон тавилт нь багассан талаар мэдээлэл байна уу?

-Зам, тээвэр хөгжлийн яам, Хятадын элчин, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо гээд маш олон газарт холбогдох бичиг баримт, хүсэлтээ өгсөн. Хоёрдугаар сард ачаа таталт сайжирсан. Оны өмнө арваннэгдүгээр сард нэг хэсэг сайжирсан. Одоо дахиад хэвэндээ орчихлоо. Бидэнд ямар ч арга алга, дарааллаар нь явуулна гээд хүлээгээд л байж байна. Зарим ачаа нь улирлын чанартай. Одоо орж ирж амжихаасаа өнгөрсөн. Дахиад нэг жил хадгалах нь байна шүү дээ. Энэ ганцхан манай компанийн асуудал биш.

Нийтээрээ л байгаа юм. Тээвэр зууч яг аль яаманд харьяалагддаг юм бэ. Гадаад харилцааны яам юм уу, Зам, тээвэр хөгжлийн яаманд юм уу? Тодруулаад ачаа бараа оруулж ирэх асуудлыг хурдавчлуулбал сайн л байна. Мөнгө төгрөгөө төлчихөөд байхад эргэлтэд ордоггүй. Бараа таваар ирдэггүй. Ямар ч төлөвлөлтгүй болчихсон. Өгдөг, авдаг юмаа нийлүүлж чаддаггүй. Тээврийн зардал нь өсөөд хүндрэлтэй асуудал зөндөө байна.

-Хоног хугацаа өнгөрөх тусам тээврийн төлбөр нэмэгдэх үү?

-Тээвэр зуучийн компаниуд яг яадгийг сайн мэдэхгүй байна. Солонгосоос Тяньжин хүртэл солонгос компани нь хариуцаад, Тяньжинээс Замын-Үүдийн боомт хүртэл хятад компани хариуцаад, Замын-Үүдээс нааш оруулж ирэхийг нь монгол компани хариуцдаг байхгүй юу. Эд бүгд хоорондоо гэрээтэй байгууллагууд. Бид бол тогтсон үнээрээ л явуулчихна, “Туушин” компанийн хэлсэн үнээр. Тэр үнэ одоохондоо өөрчлөгдөхгүй. “Туушин” болохоор цаад гадаад байгууллагатай яаж ажилладаг талаар мэдэхгүй юм. Хадгалалт, тээвэр гээд зөндөө л асуудал гардаг л байлгүй. Одоо түгжрээд байгаа учраас тээврийн зардал бага багаар нэмэгдэнэ гэж ойлгож болно. Сүүлийн зургаан сард хэдэн ч удаа нэмэгдчихэв.

-Тяньжинд маш олон чингэлэг байгаа талаар та мэдээлсэн байсан. Яг хэд байгаа юм бол?

-Өглөө “Туушин” компанитай ярихад тэдний 7000 гаруй контейнер байгаа юм шиг байна лээ. Солонгосоос долоо хоногт хоёр удаа усан онгоц явдаг байсан бол одоо нэг удаа явдаг болчихсон. Тодруулаад бусад улсад ямар байгаа талаар асуухаар Хятадаар дамжаад Казахстан, Үрэмчээр явж байгаа тээвэр хурдан явж байна гэж солонгосууд хэлээд байгаа. Манайх төлбөр тооцооны нарийн асуудалтай. Контейнер гарахгүй зөндөө удна. Тэгээд тал талаасаа шахалтад ороод хэцүү л байгаа гэв.


ГАЗРЫН АЧААНААС УДААН ОЧСОН ХЭРНЭЭ ЭКСПРЕСС АЧААНЫ ҮНЭ ТӨЛСӨН


Харин энгийн иргэдийн бараа яаж ирж байгаа талаар Солонгосоос хүүхдүүддээ ачаа явуулсан иргэн Н.Цэцэгнавчтай ярилцлаа.


-Та Монгол руу хэзээ ачаа илгээсэн юм бэ. Хэзээ энд буув?

-Экспресс үйлчилгээгээр 21 хоноод очно гэсэн. Гэтэл дөрвөн сар гаруй болоод Монголд буусан байна. Миний ачаа 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд ачуулаад 2022 оны гуравдугаар сарын 16-нд буусан байна лээ. Дараа нь нэгдүгээр сард илгээсэн газрын ачаа одоо сураггүй л байна. Газрын ачаанаас удаан очсон хэрнээ экспресс ачааны үнэ төлсөн.

-Экспресс хүргэлтэд хэдэн төгрөг төлдөг юм бэ?

-Газрын ачаа 1 кг нь 1200 вон, Монголд төлөх нь 1 кг ачаанд 8900 төгрөг гэж байсан. Сая очсон бараанд хүүхдүүддээ нөүтбүүк, хувцас гутал явуулсан. Өмнө нь хүүхдүүддээ нэг удаа идэх зүйл явуултал хөгцрөөд очсон байна лээ. Ачаа хэвийн явж эхэлсэн гэсэн мөртлөө ялгаа алга. Иргэд л хохирч байна.

-Ачаа тээврийнхээ үнийг нэг талдаа төлдөг үү?

-Тийм. Би эндээс ачааны төлбөрөө төлбөл хүүхдүүд авна. Төлөхгүй бол хүүхдүүд ачаагаа буухаар нь төлөөд авна. Гэхдээ эндээ ачааныхаа үнийг төлөөд явуулсан нь арай хялбар санагдсан хэмээв.

Энэ талаар бид холбогдох мэргэжлийн байгууллага болох Зам, тээвэр хөгжлийн яамнаас тодруулсан юм. Гэвч Тяньжинд одоогоор 5250 чингэлэг ачаа байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Ганболд: Гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй || DNN.mn

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой ярилцлаа.


-Та 2020 оны сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй хэвлэлийн хурал зарлаж, заргалдсан. Сонгуулийн хар машин санал луйварддаг гэдэг нь баталгаажсан хэрэг болчихов уу даа?

-Дандаа бие даан нэр дэвшигчдийн санал таслалтай хэрнээ жагсаалтын нэгт бичигдэж, хоёрт яваа хүнээсээ бага саналтай байсан. Энэ нь гадны нөлөөлөл орж бие даан нэр дэвшигчдийн саналыг хоёрт хувааж, оруулсан луйвар байсан. Бид сонгуулийн дараа бие даан нэр дэвшигчдээрээ нэгдэж, хэвлэлийн хурал зарлан дахин сонгууль явуулахыг хүссэн. Нэгэнт луйвардаад гараад ирсэн хүмүүс үүнийг зөвшөөрөөгүй. Бие даагчид эрх баригч намын эсрэг маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэд суудлынхаа 50-иас илүү хувийг бие даагчдад алдахаас айсан. Би Дарханд нэр дэвшээд нэгдүгээрт явж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа 7,311 болж гэнэт таслал гарч ирсэн. Мянганы бүхэлтэй тоо хэзээ ч таслалтай бичигддэггүй. Тэгэнгүүт хар машин алдаа заагаад миний нэрийг бүр репорт хийгээд устгасан. Ихэнх тойргийн бие даан нэр дэвшигчдэд ийм зүйл тохиолдсон. Цэвэр луйвар шүү дээ.

-Сонгуулийн санал тоологч хар машинд гаднаас нөлөөлдөг гэдэг үнэн болж таарав уу?

-Хожимдсон ч гэсэн 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хар машиныг үйлдвэрлэсэн Канадын “Do­minion voting” компаниас хариу ирсэн. Сонгууль зургадугаар сард болсон доо. Тэр хариу нь нэгдүгээрт, Exsel файлаар үйлдэл хийж нэвтэрсэн гэж байгаа. Тэр хар машин чинь нэмэх л үйлдэлтэй ямар ч Exsel үйлдэл хийдэггүй. Хоёрдугаарт, 30 минутын турш веб серверт нэвтэрч, нэмэх үйлдлүүд хийсэн гэсэн. Энэ нь өөрсдийн саналын тоон дээр нэмсэн гэсэн л үг. Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хорооноос алдаа гарсныг мэдэнгүүт устгасан гэж байна лээ. Мэдээж нөгөө бидний саналыг хоёрт хуваагаад таслалтай алдаатай тоо гарч ирэхээр бидний нэрийг устгасан байгаа юм. Ингээд нөгөө луйвар хийсэн үйлдэл нь тодорхой.

-МАН сүүлийн хэдэн сонгуульд үнэмлэхүй олон суудал авч яллаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Анх хар машин буюу автомат тооллогын машиныг ашиглаад хэл ам гарч байсан. 2016 онд 65 суудлаар, 2020 онд 62 суудал авсан өнөөдрийн МАН 2015 онд энэ хар хайрцаг хулгай юм аа. Энэ бол луйвар гээд Шилэн Цогоо буюу Цогтгэрэл гэж сэтгүүлч залуу хар хайрцаг руу А гэдэг хүний саналыг хийхээр яаж Б болж гарч ирж байна гэдгийг Америкийн видео нэвтрүүлгийн бичлэгээр үзүүлж байсан шүү дээ. Тэгээд хар хайрцгийг хиймлээр макетаар хийж МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар шатааж байсныг санаж байгаа биз дээ. Үүнийг өөрсдөө луйвар гэдгийг нотолчихсон байхгүй юу. Хүн алгоритм хийгээд үр дүнг нь өөрчилж болдог юм байна гээд нотлогдчихсон. Эрх мэдэлд хүрмэгцээ үүнийгээ өөрсдөдөө зориулаад ашиглаад эхэлсэн. Ийм нөхцөл байдал үүссэн. Үүнийг нотлох ямар ч боломж байхгүй. Эрх барьж байгаа нам өөрөө засгаа байгуулдаг. Тэр засаг өөрөө цагдаагаа томилдог. Өнөөдөр манайх шүүх, хууль, прокурор хараат бус гэдэг боловч бүгд ялсан талын хамаарал бүхий нөлөөнд байдаг болохоор үүнийг бие даасан байдлаас шалгаж нотлох боломжгүй. Ардчиллын амин сүнс болсон ардчилсан хараат бус сонгууль гэдэг ойлголт чинь бүрэн алдагдчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авах нь та бид хоёр зэвсэг бариад Төрийн ордон руу ороод төрийн эрхийг зэвсгийн хүчээр булааж авч байгаатай ямар ч ялгаагүй үйлдэл байхгүй юу. Энэ бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг.

-Аль 2000 онд нас барсан хүмүүсийн мэдээлэл хадгалаатай байдаг. Хэрэгтэй бол гаргаж ирж нэмдэг гэх. Энэ үнэн юм болов уу?

-Үүнийг детальчилж яриад байх шиг байна. Яриад байх юм бол замбараагүй олон деталь бий шүү дээ. Сонгуулийн үеэр бид зөндөө л ярьдаг. Шударга бус хуурамч, хулхи сонгуулиа та нар болиоч. Энийгээ өөрчлөөч. Энэ сонгуулийг хүчингүйд тооц гэж хэдхэн хүн л орилдог. Гэтэл эрх баригч нам амласнаа биелүүлсэн үү. 100 мянган төгрөгний тэтгэлэг өгөөд чамаас хэдэн саяар нь буцааж авч байна. Янз янзын үнэ тариф, торгууль, татвар хэлбэрээр. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй амьдраад байгаа болохоор манай нийгэм, манай улс орон хөгжихгүй байгаа юм. Тэрнээс энэ бол удирдагчдын буруу огт биш. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй, энэ муухай аархал түрэмгийлэл, мэлзэлтийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа цагт удирдагчид улам цаашилна. Улам зэрлэгшинэ. Улам муухай болно. Өөрсдөө сонгосон эзэд нь мөн бол ард иргэд, иргэний нийгэм өөрсдөө үүнийгээ эсэргүүцдэг. Үүнийхээ төлөө зүтгэдэг, эвлэлдэн нэгддэг. Ийм идэвхтэй байсан цагт эрх мэдэлтэн, дарга нар зөв замаараа коридороор хашигдаж, хийх ёстой ажлаа хийнэ. Энэ бол дэлхийн улс орнуудын л жишиг. Манайх иргэний нийгмийн эзэд нь өөрсдөө хаа замбараагүй тарчихсан. Нүдэн дээр нь янз янзын муухай зүйлүүд болж байхад эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Эсэргүүцэж чаддаггүй. Эсрэгээрээ бид хуваагдаж, нөгөө эрх мэдэлтнүүдээ өмөөрнө, хэрэлдэнэ. Ийм мунхаг ард түмэн болчихоод байна. Энэ мунхаг хүмүүсийг улам дарангуйлж, дээрэлхэнэ.

-Улс орноо бүтэн дөрвөн жил удирдах хүмүүсээ сонгохын тулд давхар хяналт хийж, гараар тоолох аргыг хэрэглэх нь зөв үү?

-Өнгөрсөн 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар тэгж хийсэн шүү дээ. Хар хайрцгаар тоолчихоод дахин гараар тоолсон. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал болж, үймээн самуун дэгдсэнийг санаж байгаа юу. Тэгэхэд хар машин байхгүй, гараар тоолж байсан шүү дээ. Адилхан луйвардаж болдог байхгүй юу. Гараар тоолсон ч Дондог гэж бөглөсөн цаасыг Дорж гэж уншаад шидээд байдаг юм. Тэгээд ард түмэн эсэргүүцээд долдугаар сарын 1-ний үймээн болсон байхгүй юу. Миний сонгосон сонголт биш ээ гээд маш олон хүн гарч ирж үймээн болсон. МАН-ын байрыг шатаасан. Санаж байна уу. Гараар ч бай, хар хайрцгаар ч бай хоёулаа маафаантай. Тэгэхээр бид гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй. Манайхан өөрсдөө хянаж чадахгүй. Монголчууд нэгдүгээрт, жижигхэн, хоёрдугаарт, ахуйдаа барьцаалагдчихсан. Гуравдугаарт, ямарваа нэгэн байдлаар намын харьяатай. За тэгээд аливаа ажлыг ашиг хонжоо гэж хардаг. Тэр гараар тооллогын комиссууд ч байр сав, машин тэрэг, мөнгөн шагналууд аваад улайм цайм будилуулдаг л байсан шүү дээ. Бодит байдал ийм байгаа болохоор машинаар тоолох уу, гараар тоолох уу гэдэг асуудал огт биш. Хөндлөнгийн хараат бус олон улсын хянагч нарыг оролцуулж, тэд нараар тоолуулах хэрэгтэй. Олон улсын IT программын технологийн инженерүүд, хянагч нарыг, аудиоторуудыг хар хайрцагны хянагчаар хөндлөнгийн нөлөөлөлгүй суулгах хэрэгтэй. Ингээд явах юм бол хар хайрцагны саналын мэдээлэл үнэн зөв гараад ирнэ. Тэгээд гараар тоолоход дахиад гадаадын олон улсын байгууллагаас харж байгаад хянаж тоолох хэрэгтэй. Ингэх юм бол манай сонгууль үнэн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээд ангийнхны дээрэлхэлтээс болоод дотуур байранд орохоосоо ч айдаг гэв || DNN.mn


“ЯАГААД БАГШИЙГ ХУВЬ ХҮНИЙ БОЛОВСРОЛ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ТАЛААС НЬ ҮНЭЛЭХГҮЙ, ТАВАН ШИРХЭГ ХАВТСААР ҮНЭЛЭЭД БАЙГАА ЮМ”


Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 500-гаад иргэний байгууллага, сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, боловсрол соёлын байгууллага, сэтгэл зүйн төвүүд оролцсон байна. Энэ үеэр нийслэлийн ХУД-ийн Аравдугаар сургуулийн эрүүл мэндийн багш О.Анхбаяртай ярилцлаа.


-Аравдугаар сургууль хотоос алслагдсан сууринд байрладгаараа онцлогтой. Орчин тойрноосоо хамаараад хүүхдүүд хоорондын харилцаа ямар байдаг вэ?

-Миний ажигласнаар хотын захын хүүхдүүд илүү хүмүүжилтэй, эрт төлөвшсөн байдаг. Манай хүүхэд хотын төвийн сургуульд сурдаг. Энэ дээр би багш, эцэг эх, сурагчийн хэнийг нь ч буруутгамааргүй байна. Хувь хүнийг л буруутгамаар байгаа юм. Өнөөдөр би энэ самсунг галакси нөүт-5 гэдэг утсыг албаар барьж ирлээ. Би энэ утсыг бариад хоёр жил болж байна. Урьд нь миний хүү барьдаг байсан юм. Гэтэл миний хүүг хэн нэгэн “Утсаа гаргаад ир, нокианы өмнөх загвараа” гэж хэлсэн байна лээ. Адилхан тавдугаар ангийн хүүхэд IPhone pro max 12 барьдаг. Гэтэл тавдугаар ангийн хүүхэд IPhone pro max 12 барих ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ. Эцэг эх нь хүүхдэдээ юу авч өгч, юу бариулах нь өөрсдийнх нь дур, хүний эрх. Гэхдээ тэр хүүхэд тийм утас барих хэрэгцээ шаардлага байгаа юу гэдэг асуудал үүсч байна. Үүнээс нийгмийн давхаргын хамгийн наад захын ялгаварлан гадуурхах, дээрэлхэх асуудал гарч ирж байгаа юм. Үүнд эцэг эхчүүд өөрсдөө буруутай. Өөрсдөө хүүхдэдээ наадах чинь ядарсан ядуу айлын хүүхэд, тэднийх чинь архичин айл, битгий тэр хүүхэдтэй нийл, удам муутай айл, тэднийх ядуу хол байгаарай гэх мэтээр хүүхдээ ятгадаг. Эцэг эхчүүд ч биш, нийгэмд энэ асуудал байгаад байна. Нийгэм өөрөө тийм давхаргыг үүсгээд байгаа. Саяхан Орчлон сургуулийн хүүхэд ангийнхаа хүүхдийг шоолж буй бичлэг яваад байсан даа. “Танай гэр Нарны хороололд байдаг байж чи яаж Орчлон сургуульд сурдаг юм. Танайхан чиний сургалтын төлбөрийг чинь яаж төлдөг юм бэ.

Төлж дийлдэг юм уу” гэж тавдугаар ангийн хүүхэд ярьж байна шүү дээ. Юун тэр Б.Бааварын хүүхдийн сенсаци. Яг үүн дээр сенсацилах ёстой байхгүй юу. Одоо дөнгөж 10-11 настай хүүхдүүд нийгмийн давхаргыг ийм болтол ярьж байна, нэгнийгээ ялгаж байна. Фэйсбүүк дээр таглаж байна гэдэг чинь тэр хүүхдийг хичээлдээ явах сонирхолгүй болтол нь дээрэлхэж байна гэсэн үг. Тэгэхээр нийгмийн давхарга гэдэг зүйл байсан ч хүн сэтгэл санаа, харьцаагаараа үгүй хийх ёстой гэж би маш сайн хэлмээр санагдаад байгаа юм.

-Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд багш нар юу хийх ёстой вэ?

-Хүнтэй байгаагаараа л харьц. Хүнийг байгаагаар нь л хайрла. Хүнийг байгаагаар нь л хүндэл. Тэгээд л боллоо. Өнөөдөр тэр хүн ядуу байна уу, тахир дутуу байна уу, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн давхарга гээд тэр хүнийг юугаар нь ч битгий ялга. Хувь хүнийг нь л хүндэлж харьц. Үүнийг эцэг эхчүүд, багш нар хүүхдүүддээ багаас нь ойлгуулах л хэрэгтэй байгаа юм л даа.

-Таны хувьд хэддүгээр анги дааж авсан бэ?

-Би одоогоор анги дааж аваагүй. Таваас дээш ангиудад эрүүл мэнд, иргэний ёс зүйн хичээл ордог. Би өөрийнхөө ордог ангиудад энэ сэдвээр голчлон заадаг. Энэ сэдвээр Карл Воппер болон парламентын мэтгэлцээн зохион байгуулдаг. Хүүхдүүд маань маш нээлттэй оролцдог. Тэгэхээр хүүхдүүд нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй байх үзлийг суулгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа юм болов уу гэж боддог.

-Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт ямар хичээл оруулж байж энэ байдал багасах бол?

-Хувь хүн рүү чиглэсэн, хувь хүний ёс зүйн хичээл түлхүү оруулбал багасах байх. Одоо тэгэхгүйгээр багш нарыг зөвхөн ЭЕШ-ын оноогоор л үнэлдэг болчихсон. ЭЕШ-д хүүхэд нь хэр өндөр оноо авсан тэр багшийн үнэлэмж төдий чинээ гарч ирдэг. Сургуулийн үнэлэмж нь төдий чинээ өсдөг. Яагаад хувь хүний боловсрол, хувь хүний харилцаа хандлага талаас нь багшийг үнэлэхгүй байгаа юм. Яагаад багшийг зүгээр л таван ширхэг хавтсаар үнэлээд байгаа юм. Тэр таван хавтсаар үнэлэх ёстой ч юмуу, үгүй ч юмуу.

-Багшийг үнэлэх үнэлгээнээсээ эхлээд буруу гэсэн үг үү?

-Бүх зүйл нь буруу болчихсон. Ерөөсөө багш ажлаа үнэлүүлэхийн тулд таван ширхэг хавтас л маш гоё бэлдсэн байхад тэр хүүхэд юу сурсан сураагүй байх нь хамаагүй. Улсаас ирж байгаа шалгалтын багцаа багшид байгаа шүү дээ. Иймэрхүү маягийн зүйл ирнэ дээ, ингээд бэлдчихвэл энэ шалгалтыг үнэлүүлчихнэ гэсэн ухагдахуун зарим нэг багшид суух гээд байна. Үнэхээр сэтгэлээрээ ажилладаг зарим нэг багш нар байна. Тэгэхээр бүх багш нарыг ч бас буруутгаж болохгүй л дээ.


ЭНД ЦУГЛАСАН БАЙГАА БҮХ ТОМЧУУДААС АСУУЯ. ДАХИН ИЙМ ЯВДАЛ ТОХИОЛДВОЛ ХЭНД ХАНДАХ ВЭ


Хэлэлцүүлэгт ирсэн хүүхдүүд сэтгэгдлээ илэрхийлэх үеэр нийслэлийн 72 дугаар сургуулийн сурагчийн төлөөлөл ярихдаа “Би үе тэнгийн сургагч багшаар суралцаад нэг жилийн хугацаанд үеийнхэндээ зөвлөгөө өгсөн. Энэ хооронд янз бүрийн шалтгаанаар надаас хүүхдүүд зөвлөгөө авч байсан. Миний нэг найзад тохиолдсон ганцхан жишээг л энд ярья. Найз маань бэлгийн дарамтад өртсөн. Түүнийгээ надад яриад уйлсан. Би түүнээс сонсоод цагдаа, багш, нийгмийн ажилтандаа хэлье гэхэд “Би дараа нь яах юм бэ. Ганц удаа л арга хэмжээ аваад өнгөрнө. Гэтэл дараа нь намайг харанхуйд ганцаараа явж байхад бариад авбал яах юм бэ” гэсэн. Энд цугласан байгаа бүх томчуудаас асууя. Цагдаа, багш нараас асууя. Тухайн үед дотуур байрны сурагч охиныг буудсан хэрэг гараад бид бүгд айдастай байсан. Хэрвээ миний найзад дахиад тийм зүйл тохиолдвол яах вэ. Бид хэнд хандах вэ. Өсвөр насны охин хүчирхийлүүлчихээд тэр тухайгаа хэнд ч хэлж чадахгүй, хэлсэн ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй ганц удаа баривчилсан болоод өнгөрөөд байвал бид яах ёстой юм бэ. Та бүхэн үүнд шийдэл олж хариулж өгөөч” гэв. Үргэлжлээд нээлттэй микрофоноор 63 дугаар сургуулийн нийгмийн ажилтан саналаа хэлэв. Тэрээр ярихдаа “Сургууль бүр сэтгэл зүйчтэй болох саналыг Боловсролын яаманд тавимаар байна. Хүүхэд бүр гэр бүл, орчин тойрныхоо ямар нэгэн харилцаанд орохдоо ойлгомжгүй асуудалд орж түүнийгээ хэнд хэлэх, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байна. Үүнээсээ болж сэтгэл зүй нь хямарч хичээл хийх идэвхгүй болох тохиолдол олон байна. Цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр болон иргэний ёс зүйн хичээлийг чанартай заах нь зөв” хэмээлээ.


ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МАНАЙ СУРГУУЛЬД ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДАЛ ХАРЬЦАНГУЙ БУУРСАН


Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нийслэлийн 52 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Э.Анартай ярилцлаа.


-Танай сургуульд үе тэнгийн дээрэлхэлт хэр зэрэг ажиглагддаг вэ?

-Энэ чиглэлийн үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Би тус сургалтад суугаад үе тэнгийнхэндээ сургалт хийдэг болсон. Энэхүү сургалт орж эхэлснээс хойш манай сургуульд дээрэлхэлтийн асуудал харьцангуй буурсан. Яаж буурсан бэ гэвэл дээрэлхэлт гэдэг зүйл буруу гэдгийг тайлбарлаж таниулснаар хүүхдүүд мэддэг болж эхэлсэн. Түүнээсээ шалтгаалаад үе тэнгийн дээрэлхэлтийг үйлдэж болохгүй. Би дээрэлхэлтэд өртсөн ч өөрийгөө хамгаалаад бусдад мэдэгдэх ёстой гэдгээ ойлгочихсон учраас манай сургуульд энэхүү асуудал гарахаа больсон гэдгийг итгэлтэй хэлмээр байна.

-Сургалт хэзээнээс эхэлсэн юм бэ. Чи хэр удаан бэлтгэгдээд үеийнхэндээ зааж зөвлөх болов. Сургалтаас өмнө танай сургуульд иймэрхүү асуудал хэр гардаг байв?

-2020 оны есдүгээр сараас анх энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Би хамгийн анхны гишүүн болон элссэн. Үүнээс хойш өөрөө нийт 16 цагийн сургалтад суугаад “Үе тэнгийн багш” гэсэн сертификат гардаж аваад 2020 оны аравдугаар сараас хойш үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна өөрийнхөө сургууль дээр арваннэгдүгээр ангийнхандаа сургалт орж байсан. Одоо аравдугаар ангийнхандаа сургалт орохоор бэлтгэж байна.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг юм бэ?

-Хоорондын харилцаа болон жендерийн асуудлаар ихэвчлэн ханддаг. Дээд ангийн ах нар доод ангийнхнаа их дээрэлхдэг. Ялангуяа эрэгтэй дүү нараа их дээрэлхдэг. Би ингэж дээрэлхдэг байсан юм чинь адилхан дээрэлхэх ёстой гэсэн хандлагатай байдаг. Охидын хувьд ихэвчлэн гадаад байдал, үзэмж, үсний засалт, нүүр будалт, өмссөн хувцас, зүүсэн үнэт эдлэлээр нь ялган харьцдаг.

-Энэ сургалт хөтөлбөр цаашид үргэлжлэх үү. Хэрвээ зогсоод ямарваа нэгэн байдлаар дээрэлхэлт ихэсвэл яах вэ?

-Ийм асуудал цаашид нэмэгдэхгүй гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Яагаад гэвэл би төгсөөд явсан ч эргээд би дүү нараа бэлтгэчихсэн байгаа. Энэ сургалтад суусан дүү нар маань үргэлжлүүлээд үе тэнгийнхэндээ хэлж ойлгуулаад, дээрэлхэлт гэдэг зүйлийг аль болох гаргуулахгүй байх чиглэлээр ажилласаар байх болно. Манай сургууль энэ чиглэлээр маш сайн ажилладаг. Ялангуяа манай сургуулийн нийгмийн ажилтан бид нартай байнга хамтран ажилладаг. Дээрэлхэлт гэдэг асуудал багасна уу гэхээс нэмэгдэхгүй.


ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД ИХ ХЭЦҮҮ НӨХЦӨЛД АМЬДАРДАГ


Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд өөрсдөдөө тохиолдсон явдлыг ярьсан бичлэг үзүүлсэн юм. Тус бичлэгт “Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд их хэцүү нөхцөлд амьдардаг. Дээд ангийн ах нар нь байнга дээрэлхдэг. Ар гэрээс нь ирсэн хоол хүнс, цагаан идээг байнга булааж авдаг. Үүнийг нь дотуур байрны багш нар нь мэддэг ч эвлэрчихсэн. Ерөөсөө байдаг л асуудал мэт тоодоггүй”, “Дотуур байрны багш нар өөрийгөө тэр байрны эзэн нь аятай боддог. Энэ байр чинь миний хамааралтай. Би хариуцдаг гэж биднийг загнадаг. Тэгээд хүүхдүүдийг хэлэх ёсгүй элдэв үгээр харааж, зүхдэг. Цохиж авах ч тохиолдол байдаг”, “Нэгдүгээр курст хөдөөнөөс орж ирэхэд хэт туранхай гэж байнга дээрэлхдэг. Түүнээсээ болоод байнга зоддог. Ийш тийшээ дандаа архиндаа гүйлгэдэг. Согтуу орж ирээд дэг хийлгэдэг. Ялаа алуулдаг.

Тэрнээсээ болоод дотуур байрандаа шөнө унтаж чадахгүй байнгын айдастай болсон. Айгаад дотуур байрнаасаа гарч найзындаа амьдардаг, айлаар хэсдэг тохиолдлууд ч бий. Дээрэлхэлтээс болоод сургуулиас гарсан миний ойрын хүнд тохиолдсон явдал ч байгаа”, “Дээд ангийнхны дээрэлхэлтээс болоод дотуур байранд орохоосоо ч айдаг. Хол хөдөө орон нутгаас ирж байгаа мөртлөө дотуур байрныхны дарамтаас болоод сургуулиас гаргаж өгсөн зориулалтын байранд орж чадахгүй илүү үнэтэй түрээсийн байранд амьдардаг. Нэг ёсондоо дотуур байр цэрэг шиг хаалттай системтэй. Би цэргийн албанд яагаад яваагүй гэхээр миний мэдэх маш олон кейс байгаа, цэрэгт яваад нас барсан хүмүүсийн. Түүнээс айгаад цэрэгт яваагүй. Дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт бараг тэр хэмжээнд хүрч байгаа” хэмээн ярьцгааж байлаа.


ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ ӨӨРӨӨСӨӨ ӨӨР, ЯЛГААТАЙ ЗҮЙЛЭЭС АЙДАГ


Хэлэлцүүлгийн үеэр “Монголын сэтгэл зүйчдийн холбоо” нийгэмлэгийн төлөөлөгч, сэтгэл зүйч Б.Номинтой ярилцлаа.


-Хүүхдүүдтэй сэтгэл зүйн талаар ажиллахад ямар байдаг вэ?

-Би сэтгэл зүйчээр ажиллаад 11 жил болж байна. Үүнээс ихэнх хугацаанд нь хүүхэдтэй ажилласан. Сургуульд сэтгэл зүйчээр ажилладаг байлаа. Багш нартай ажиллана. Мөн эцэг эхчүүдтэйгээ ч ажилладаг. Хүүхдүүдэд өөрсдөд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Хэдэн тодорхой бүлэг шалтгаан бий. Сэтгэл зүйчид хандах хамгийн том шалтгаан жишээлбэл, сургуулийн орчинд сэтгэл зүйн дарамт стресстэй байдаг. Шалтгаан нь янз бүр. Гэр бүлийн харилцаа, сургуулийн орчин. Ихэнхдээ сэтгэл санааны хямралд орсон, харилцааны зөрчилтэй, нэг нэгэнтэйгээ ойлголцохгүй байх, өөрийгөө илэрхийлж ойлгуулж чадахгүй байх, ямар нэгэн айдас түгшүүр байгаа гэсэн шалтгаануудаар голцуу ханддаг.

-Үе тэнгийн дээрэлхэлтээс болж хүүхдүүд хэр ханддаг вэ?

-Сэтгэл зүйчид хандаж байгаа нэг бүлэг шалтгаан нь үе тэнгийн харилцаатай холбоотой асуудал байдаг. Үе тэнгийн харилцаа гэхээр ихэнхдээ гадуурхалт, дээрэлхэлт ордог. Ангидаа сургуульдаа, найзууддаа гадуурхагдсан, дээрэлхүүлсэн асуудлууд байдаг.

-Энэ үед нь хүүхдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нь юу зөв, юу буруу, юу сайхан гэдгээс болж үүсдэг. Тарган хүүхэд муухай. Туранхай байх ёстой. Эсвэл хэтэрхий өндөр нь муухай. Өндрийн хэмжүүр ийм л байх ёстой гэсэн стандарт байдгаас болдог. Түүнчлэн ээж аав нь энэ хүүхэд арчаагүй, ийм хүн сайн, энэ муу гэдэг ч юмуу ийм хандлага итгэл үнэмшил суулгачихсан байдаг. Уг шалтгаан нь иймэрхүү. Хүний сэтгэл зүйн онцлог өөрөөсөө өөр байгаа, өөрөөсөө ялгаатай зүйлээс айдаг. Хоёрдугаарт, эрх мэдэл олж авах сэтгэл зүйн шалтгаантай. Өөрөөр хэлбэл, хэрвээ би бусдаас илүү хүчтэй, түүнийгээ харуулж чадах юм бол намайг хүндэлнэ. Намайг хайрлана гэж боддог. Үнэхээр тийм. Яагаад гэвэл хэн хүчтэй байна, хэн эрх мэдэлтэй байна тэр хүнд бусад нь хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүнд илүү давуу тал олгодог. Тэр хүн илүү байр суурьтай. Тухайн хүнд хүн халддаггүй. Түүнийг хараад хүүхдүүд өөрийгөө хамгаалахын тулд би бусдыг дээрэлхэх ёстой юм байна, өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд би бусдыг эрхшээлдээ байлгах ёстой юм байна гэсэн автомат бодол бага байхаас нь эхлээд суучихдаг.

Сэтгэл зүйчид үүнийг харилцааны чадвар доогуур байх, өөрийгөө илэрхийлж, өөрийгөө хамгаалж, бусадтай эв зүйтэй харилцаж чадахгүй учраас илүү дээрэлхэх магадлалтай гэж үздэг. Дээрээс нь өөрөө хангалттай аюулгүй мэдрэмж гэр бүлийн харилцаанаасаа авч чадахгүй учраас бусдыг хүчирхийлэх байдлаар өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалдаг гэсэн сэтгэл зүйн далд шалтгаан байгаа юм.

-Далд шалтгааныг олсон тохиолдолд тэрхүү байдлаас хэрхэн гарах вэ?

-Дээрэлхэлтэд өртөөд хохирогч болчихсон хүүхэд тухайн агшинд юу ч хийж чадахгүй байх, сул дорой байх хохирогчийн сэтгэлгээ суучихдаг. Энэ хамгийн аюултай. Өөрөө дараа нь эсэргүүцэхгүй байх, өөр ангид шилжсэн ч дахин дээрэлхэлтэд өртөөд байдаг.

Сул дорой харагдах байдлаараа бусдад дээрэлхүүлэх объект болчихдог. Өөрийгөө сул дорой гэж боддог. Би юу ч хийж чадахгүй, надад хэн ч туслахгүй, би муу юм чинь гэдэг сэтгэл зүйг өөрчлөхөд сэтгэл зүйч тусалдаг. Чи бол хүчтэй, чи сайн, чи өөрийнхөө хамгийн сайн туслагч, чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй, чамд хүмүүс тусална гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Дээрэлхэлт, гадуурхалтад үзүүлэх тусламж цогц байх хэрэгтэй. Үүнд нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүд, цагдаа гээд бүгд оролцох нь илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Ачаа тээврийн үнэ 20 саяд хүрсэн нь олон хүний шуналыг хөдөлгөсөн || DNN.mn

Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Тус зөвлөлийн ард хичнээн хүний эрх ашиг бий вэ?

-Манай суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг таван төрийн бус байгууллага байдаг. Сүүлд нэг нэмэгдээд зургаа болсон. Улаанбаатар хотод гурван байгууллага бий. Эдгээр байгууллагууд нэгдээд тээвэрчдийн нэгдсэн зөвлөгөөн хийе гэсэн юм. Зөвлөгөөнөөс бид тус тусдаа үзэл бодлоо илэрхийлээд ач холбогдол өгч чадахгүй байна.

Нэгдэж, нийлж нэг чиг санаанд хүрэхгүй бол бусад хүмүүсийн олз болоод байна гэдэг үүднээс зөвлөл байгуулж, тухайн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дагаж явдаг болъё гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэллээ. Бидний ард Замын-Үүд сумын 20 мянга гаруй иргэдийн эрх ашиг бий.

-Элчин сайдаар ахлуулсан ажлын хэсэг үнийн өсөлт хаана үүсээд байгаа талаар судалгаа хийж гаргасан гэсэн. Хаана үнэ өсөөд байгаа юм бэ?

-Нэгдүгээр сарын 4-нд Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод ажилласан. Үнийн өсөлт хаана үүсээд байна гэдгийг шалгасан. Тэр шалгалтын хариу дүгнэлт гарсан. Эрээн талын ачаа тээвэрлэлт хязгаарлалтад орсон учраас үнийн өсөлтөд нөлөөлжээ гэдэг дүгнэлт байна лээ. Жишээ нь, та ачаа авахаар бүх тээвэрлэлтийн зардал, хил гааль, татвар орсон шүү гээд 100 мянган төгрөг Эрээний тал руу шилжүүлчихлээ. Гэтэл бид нэмэгдсэн өртөг нь ороод таны ачаанд төлсөн 100 мянган төгрөгөөс 80 мянгыг нь буцаагаад авчирдаг байв. Одоо эсрэгээрээ 80 мянган төгрөг нь урд талдаа үлдээд, 20 мянгаар нь хил гаалийн бүрдүүлэлт, Эрээнээс Улаанбаатар хүрэх тээвэрлэлтийн зардлыг төлдөг болсон. Байр нь солигдчихоод байгаа. Урд төлдөг нь их болчихсон.

Манай төр засгийн нэг шийдвэр гарахад түүнийг нь хамгийн сайн ашиглаж чадаж байгаа нь хятадууд байгаад байна. Өөрсдөдөө хамгийн харгис хатуу арга хэмжээг авч байна. Сумаар нь хаагаад, дээрээс нь бүх иргэдийг ажилгүй болгосон. Ийм харгис ажиллагаа явуулж байна. Ашиг олж байгаа нь өдөрт 50 машинаар тээвэр зөөж байгаа гурван компани. Миний түрүүний хэлсэн таны 20 мянган төгрөгийг тэд авч байгаа. Ихэнх хувийг нь хятадууд аваад үлдчихэж байна. Энэ бол бодит байдал.

-Жолооч нар урдаас ачаа тээвэр зөөхдөө нэг удаагийн тээвэрт хэдэн төгрөгийн төлбөр авдаг байсан юм бэ?

-Хуучин маш энгийн байлаа. Хятад талаас зарим нь тээврийн зардлаа авчихна. Заримтай нь бид өөрсдөө тохирдог. Чи хэдээр явах уу, Улаанбаатар ороход 6000 юань, 7000 юань болж байна тохирлоо гээд л ам тохиролцоо хийгээд, урьдчилгаа мөнгөө аваад, Улаанбаатарт ачааг хүргэхдээ үлдсэн мөнгөө авдаг жишигтэй. Маш энгийн явж байсан энэ тээврийг хил гааль хаагдах үеэр өөрчилчихсөн. Бид ачааны үнэ 20 сая хүрлээ гэж яриад байгаа шүү дээ. Энэ ханш өссөнөөр олон хүний шуналыг хөдөлгөж байна л даа, дарга даамал хүмүүсийн. Тэгээд л энэ бизнесийг булаах гэж дайрч давшилснаар үнийн өсөлтийг хөөргөх бас нэг шалтгаан болсон. Тиймээс өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бүх шийдвэрийг төрөөс гаргуулж байна. Сүүлдээ бүр тээвэрчдийг ажилгүй болголоо. Тэгээд за бид авто тээврээр явж болохгүй бол төмөр замаас нь вагон авъя гэхээр олдохгүй. Тэгвэл тэр ачаа зөөдөг 205 вагон бас л ардаа эрх ашигтай. Энгийн иргэн та бид хоёрт яагаад ч олдохгүй. Төмөр замын авлига, цуваа 500 сая болчихлоо гээд байгаа чинь үнэн шүү дээ.

-Төр засгийн байгууллагууд шийдвэр гаргаад байна гэх юм. Ямар байгууллага, дарга нар юм бэ?

-Үүнийг Ерөнхий сайдынхаа хэмжээнд, Засгийн газраар тогтоол шийдвэр гаргах хүртэл төр захиргааны байгууллагаар гаргуулж чадаж байна. Яагаад эд нар ийм шийдвэр гаргуулж чадаж байна гэхээр бид доороос мянга орилоод байдаг бидний үгийг дээш нь хүргэх ёстой дунд шатны дарга нар нь Ерөнхий сайд, Шадар сайдад мэдээлэл өгөхдөө бидний мэдээллийг гуйвуулаад байгаа юм. Төр захиргааны байгууллагын дунд шатны дарга нар нь “Дарга аа, сайд аа эд нараар ачаа тээвэр зөөлгөхөөр үнэ улам өснө” гэсэн ятгалгаар тийм шийдвэр гаргаж байгаа. Зам, тээвэр хөгжлийн сайд нь өөрөө авто замаар татах ачаа барааг төмөр зам руу татах энэ бүх ажлыг хийж байна.

-Чингэлэг тээвэр зөөх автомашинуудад ямар стандарт тогтоосон юм бэ. Та бүхний 2400 машинаас 16 нь л тэнцсэн гэх юм?

-Энэ стандартыг анх яагаад баталсан гэхээр энгийн тээвэрчдийг оролцуулахгүй гэсэн санаа. MNS4598:2020, ISO3874:2020 гэдэг стандарт нь далайн тээврийн тавцан байхгүй, зөвхөн түгжээтэй чиргүүл. Бидний машинууд задгай тээвэрлэлтдээ зориулсан. Замын-Үүдийн авто тээврийн газрын дарга бидэнтэй уулзаад “Та нар машиндаа хаалт хашлага хийлгээд, түгжээг нь аваад гагнуулчих” гэсэн юм. Бид нэг тэвшинд 1.5 сая төгрөгийн зардал гаргаад түгжээ, хаалт хашлага, үнэ хөлстэй нь нийлүүлээд хийлгэсэн маш олон хүн бий. Тэгээд энэ стандарт хангах нь уу гээд эргээд нөгөө дарга руугаа яваад очихоор “Наадах чинь шаардлага хангахгүй байна” л гэдэг. Яагаад, яг таны хэлснээр хийлгэсэн гэхээр “Боломжгүй ээ” гэж хэлнэ. Энэ чинь Замын-Үүдийн тээвэрчдийг шахах гэсэн бодлоготой явуулга.


ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР ЭРТНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ЖОЛООЧ ТЭЭВЭРЧДИЙН АЖЛЫГ БУЛААХ ЗОРИЛГООР ХИЙСЭН ГЭДГИЙГ БИД НОТОЛЖ ЧАДНА


Мөн Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөл Ц.Жүгдэрнамжил ярихдаа “Би сумынхаа энгийн нэгэн иргэний төлөөлөл. Манай суманд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын 27 дугаар тогтоолын дагуу Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан байдаг. Уг ажлын хэсэг үндсэн гурван чиг үүрэгтэй ажилласан. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, хоёрдугаарт, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, гуравдугаарт, ачаа тээврийг сайжруулан, нэмэгдүүлэнэ гэж онц дэглэм тогтоож тусгай горимоор чингэлэг тээврийн ажлыг эхлүүлсэн. Чингэлэг тээврийн ажил нэгдүгээр сарын 11-нд эхэлж, 12-нд манай суманд ажлын бүрэлдэхүүн очиж хурал хийсэн. Энэ чингэлэг тээврийн ажил эртнээс зохион байгуулалттай, жолооч тээвэрчдийн ажлын байрыг булаах зорилгоор хийсэн гэдгийг бид олон зүйлээр нотолж чадна. Нэгдүгээр сарын 11-нд хил нээгдэж, чингэлэг тээвэр орж ирж байхад маргааш нь Шадар сайд Замын-Үүд суманд очиж хаалттай хурал хийж, тээвэрчдийн ажлын байр бүх зүйлийг хаасан байдаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 1-2 сард хийсэн ажлынх нь гүйцэтгэл бий. 2022 оны нэгдүгээр сарын 11-31 хүртэлх хугацаанд 2491 чингэлэг оруулж ирсэн. Энэхүү чингэлэг нь 1967 рейс хийгдсэн байдаг. Энэ рейс нь ямар учиртай вэ гэвэл өдөрт 40-50 машинаар чингэлэг зөөж оруулж ирж байгаа.

Үүнийг гурван компанийн 50 машин зөөдөг. Энэ машинууд Замын-Үүд суманд ачаа бараа зөөвөрлөн амьдардаг байсан тээвэрлэгч, жолооч нарын ажлыг булааж хийж байгаа гэсэн үг. Тухайн 50 машиныхаа улсын дугаарын серийг нь өөрчлөөд ХЦ гэсэн серьтэй болгоод, зохион байгуулалттай хилийн бүс рүү оруулсан. Энэ тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ цагдаагийн хамгаалалттай, гаалийн хяналтын бүс терминалууд дээр бүгдийг нь цагдаа хамгаалж зогсдог болголоо. Үнийн хөөрөгдөл хаана нь үүсээд байна гэж хүмүүс асуудаг. 21 хоногт 979 чингэлэг зөөж оруулж ирсэн байгаа. Ачааных нь хэмжээ 551200 м.куб. Үүнийг задгай машинд шилжүүлэн бодоход 395 машин ачаа болно. Өдөрт 50 машинаар зөөхөд найман хоног зөөх ёстой ачааг 21 хоног чингэлгээр зөөж оруулж ирсэн. Хоёрдугаар сард 1512 чингэлэг ачааг зөөж оруулж ирсэн. Үүнийг задгай тэвштэй машинд шилжүүлбэл 582 машин ачаа болно. Энэ нь дунджаар 93123 м.куб ачаа болно. Задгай 50 машинаар 11 өдөр зөөх ёстой ачааг чингэлгээр 28 хоногт зөөсөн. Эдгээр хоногийн зөрүү мөнгө ард иргэдийн нуруун дээр очно. 28 хоногт 1158 ресс хийгээд 37878 м.куб ачааг оруулж ирсэн байгаа.

No description available.

Гэтэл задгай машин болон чингэлгээр оруулж ирэх хоорондын зөрүү 50 мянга гаруй м.куб ачаа Эрээний хил дээр хуримтлагдаад үлдчихсэн. Энэ бол ачаа тээврийн эргэлтийг сайжруулах биш, улам удаашруулж, гацаасан үйлдэл. Бид яагаад задгай тээврээ явуул гэж шаардаад байна гэхээр иргэдийн мөнгө санхүүг хэмнэж, цаг хугацааг богиносгох сайн талтай. Чингэлэгт хамгийн ихдээ 65-70 м.куб ачаа ордог. Өөрөөр хэлбэл, ачааны 13 метртэй стандарт чиргүүлтэй нэг чингэлэг тал машин ачаа болно. Гэтэл нэг чингэлэг ачаа нь 45 сая төгрөгийн өртгөөр орж ирж байгаа. Харин задгай машинаар орж ирэхийн бол 45 сая төгрөгийн ачаа нэг машинд хоёр дахин үржигдэж, 130 м.куб ачаа орж ирэх ёстой. Одоо ард иргэд нэг машин ачааг 90 сая төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өсөөд байгаагийн гол шалтгаан нь үүнд байна. Чингэлэг тээвэр явахаас өмнө нэг гэрлийн чийдэн 2500 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр бид баримтыг нь аваад худалдаад авахад 5000 төгрөгийн үнэ хүрчээ. Ингэж иргэдийн гар дээр ирэх барааг 2-3 нугалж, улс эх орны эдийн засгийг хохироосон ийм шийдвэр гаргасан. Энэ ажлын хэсгийнхэн Замын-Үүд суманд хуралдан, тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Бид 3 сая ард иргэдээ бодно оо. 3000 тээвэрчний эрх ашгийг бодохгүй.

Төр нь эхлээд ажлаа хийе. Та нар эхлээд бидний ажлыг хийлгэчих, энэ хэдэн машиныг эвтэйхэн шиг явуулчихаарай” гэж хэлээд төрөөс 50 машинаар тээвэр хийдэг болсон. Ингээд Замын-Үүдийн тээвэрчид ямар ч ажил хийх нөхцөлгүй болсон. Дээр нь Замын-Үүдийн тээвэр ложистикийн бүст орж ирсэн шилжүүлэн ачих ачааг цэргүүдээр ачуулж байгаа. Чингэлгээс задгай тээвэрт шилжүүлээд орон нутгийн тээвэр хийлгэх ачааг цэргүүдээр гүйцэтгүүлж байна. Үүнээс болж Замын-Үүд сумын 20 мянга гаруй иргэдийн эрх ашиг асар ихээр зөрчигдсөн. Зорчих эрхийг нь хүртэл хязгаарласан. Онц дэглэм тогтоож, тусгай горимоор тээвэрлэлт явуулна гэж тушаал шийдвэр гарсантай холбоотойгоор зорчигчийн вагоныг хүртэл хаасан. Замын-Үүд сумын иргэд гурван жил шахам хамгийн урт хөл хорионд амьдарч байна.

No description available.

Дөрвөн удаагийн 86 хоногийн хөл хорионд орлоо. Гэтэл сүүлд нь төр орж ирээд иргэдийн ажлын байрыг юу ч үгүй булаагаад орлого олох эх үүсвэргүй болгов. Бид Замын-Үүдийн 20 мянга гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Бүгд банкны өр зээлэнд баригдлаа. Банкны зээлийн бичгүүд нь бүгд бий. Энэ шийдвэрийг гаргуулахад нөлөөлсөн, тухайн шийдвэр гаргаж улс эх орноо хохироосон, 3000 жолоочийн эрх ашиг хамаагүй 3 сая иргэдийнхээ эрх ашгийг хүндэлнэ гэсэн хэрнээ бүгдийг нь хохироосон. Эсрэгээр нь 3 сая иргэнээ хохироосон ийм үйлдэл хийлээ. Энэ үйлдлийг хийхэд нөлөөлсөн Зам, тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнуудыг хариуцлагаа хүлээ гэж шаардаж байна. Бид Замын-Үүд сумынхаа нийт иргэдийнхээ өмнөөс хариуцлагаа хүлээ хэмээн дахин дахин шаардах болно” гэв.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мягмардорж: Нэгдүгээр сарын 11-нээс хойш нэг ч контейнер эргэж гараагүй. Гэтэл хоногт 400 юанийн түрээс төлдөг || DNN.mn

Эрээнээс орж ирж буй бараа ямар үнэтэй байгаа, Улаанбаатарт хэдэн төгрөгөөр зарагдаж буй талаар “Хөх тэнгэр” карго компанийн худалдааны мэргэжилтэн Н.Мягмардоржоос (нэрийг өөрчлөв) тодрууллаа.


-Эрээнээс Улаанбаатар хот руу бараа татахад 1 м.куб ачаанд хэдэн юань төлдөг вэ?

-1 м.куб ачааг Эрээн боомтоор аваад Улаанбаатарт ирэхэд 1600 юань төлдөг. Үүнд гаалийн татвар, тээврийн зардал гээд бүх зүйл нь орсон.

-Гаалийн татвар, тээврийн зардал зэрэг нь оролгүй Эрээнээс 1 м.куб ачааг яг хэдэн юаниар авдаг юм бэ?

-600-800 орчим юань болдог. Их хэмжээгээр бол 600, багаар 800 юань төлдөг. 1-2 м.куб ачаанд 800 юаниар үнэлдэг. 10 м.кубээс дээш бол 600 юань болж буурна.

-Улаанбаатарт 1600 юаниар ирсэн барааг жижиглэнгийн худалдаачид бас нэмж зарж байгаа юу?

-Тэгнэ. Гэхдээ ямар ачаа гэдгээсээ шалтгаална. 1 м.куб ачаанд ариун цэврийн цаас овор ихтэй, жин багатай учир цөөхөн орно. Хэмжээ багатай хүүхдийн өмд, цамц олон орно гэдэг ч юмуу, ирж байгаа бараанаасаа шалтгаална.

-Тухайн ачаанд юу орж ирж байгаагаас үл хамаараад үнэ адилхан уу?

-Үнэ өөрчлөгдөхгүй. Зөвхөн эзэлхүүнээр нь боддог. Нэг контейнерт 60 м.куб ачаа орох бол түүнд нь тулгаж л ачдаг. Тухайн ачааг ямар хайрцаг саванд хийсэн байна, тэр хайрцагны өндөр уртаар ачааны эзэлхүүн гарна шүү дээ. Түүнийгээ 1 м.кубийнхээ үнээр бодож өгдөг.

-Танайх ачаа бараа оруулж ирж байгаа юу. Ямар шугамаар яаж оруулж ирж байгаа вэ?

-Манайх Гашуунсухайт боомтоор явахгүй байгаа. Эрээн-Замын-Үүдээр ачаагаа авч байна. Үнийн хувьд Замын-Үүдээр явахад арай хямд. Манайх 1 м.куб ачааг 1280 юаниар бодож ачиж байгаа. Яагаад ийм хямдхан байгаа вэ гэвэл Гашуунсухайт боомт дээр ирэхээрээ оочер дугаарлалт байхгүй шууд ордог. Тэгэхээр ирэх хугацаа нь богинохон. 7-10 хоногт багтаад ирчихдэг. Эрээнээс хөдөлсөн ачаа Гашуунсухайтаар тойроод Улаанбаатарт ирэхэд 7-10 хоногт багтахгүй. Гашуунсухайтаар оруулахад 15-20 хонож байгаа. Манай ачаа Замын-Үүдээр шууд ирж байгаа болохоор арай хөнгөлөлттэй үнээр буюу 1280 юаниар 1 м.куб ачааг ачдаг. Яаралтай ачааг баруун талын боомтоороо 1600 юаниар ачаад байгаа.

-Чингэлэг тээврийг хүн хоорондын контакт үүсгэхгүй ариутгал халдваргүйтгэлийн дэглэм баримталж байгаа гэсэн. Энэ тал дээр ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Ариутгалаа бүх газар журамд заасны дагуу хийдэг. Хамгийн асуудалтай ганц зүйл нь урдаас орж ирсэн контейнерууд буцаж гарахгүй байгаа.

-Яагаад?

-Гуравдугаар сарын 20-ны үеэр гаргаж эхлэх юмуу тийм л сураг дуулдсан. Контейнераас өвчин халдана гэдэг болгоомжлол Хятадын талд байгаад байгаа. Тэгэхээр Монголын талд хоосон контейнерыг ариутгаад тэг цэг рүү аваачаад, тэг цэг дээрээ дахин ариутгаад Хятадын гаалийн хашаа руу аваачаад тэндээ 14 хонодог ч юмуу, нэг сар болдог ч юмуу ийм хорионы хугацаа байгаа юм. Тэр хугацаагаа өнгөрөөгөөд тухайн контейнераас янз бүрийн зөрчил илрэхгүй байвал цааш нь буцааж оруулах юм билээ. Нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээвэр явж эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш ирсэн нэг ч контейнер буцаж гараагүй. Тэдгээр контейнерууд зүгээр хэвтэж байдаг юм биш байхгүй юу. Нэг хоногийн 400 юанийн түрээс төлдөг.

-Тэр түрээсийн мөнгийг хаанаас хэн төлөх вэ?

-Тэр мөнгийг энгийн хэрэглэгчид л төлж байгаа шүү дээ. Контейнерын эргэлт нь хурдан байвал үнэ хуучны ханшин дээрээ очих боломжтой. Гэтэл орж ирсэн контейнерыг нэг ч ширхэгийг гаргахгүй гурван сар түгжиж байна. Гурван сард өдрийн 400 юанийн түрээс төлөхөөр тэр түрээсийн мөнгийг барьж авахын тулд Монголд худалдан авч буй энгийн хэрэглэгчдэд үнээ өндөр хэлж, зардаг. Түүнээс контейнерын эргэлт хурдан, сар дотроо гаргаад байвал үнэ бууна. Хятадын талын бодлогоос болж үнэ нэмэгдээд байгаа. Түүнээс дунд нь нэг жолооч, нэг тээвэр зуучийн компани үнэ нэмээд байгаа юм биш.

-Түрээсээс өөр ачаа тээвэрт гарч буй хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Сугалаа гэж нэг юм бий. Сугалааг Өмнөд Монголын Эрээн хотод байгаа гааль тээврийн, төрийн албанаас зохион байгуулж байгаа. Тэр нь бидэнд маш их түвэг болж байна.

-Тэр сугалаа нь ямар учиртай юм бэ?

-Гаалийн хашаанд 1000 контейнер байна гэж бодъё. Гэтэл наанаас хамгийн түрүүнд орж ирсэн контейнерыг түрүүлж гаргах ёстой. Тийм үү?

-Тийм.

-Цаг хугацаагаар уг нь эрэмбэтэй байгаа шүү дээ. 1-нд орсон бол нэгэнд, 2-нд орсон бол хоёронд гээд. Эхлээд түүгээрээ ачаад явж байтал манай монголчууд яаруу юм болохоор таньдаг мэддэг хүн амьтнаараа яриулаад 1-нд орсон контейнер гараагүй байхад 10-нд буюу ес хоногийн дараа орсон контейнерыг өмнүүр нь дайруулж ачуулаад байсан, хээл хахууль өгөөд. Гэтэл Хятадын тал тийм юманд дургүй шүү дээ. Хээл хахууль авдаггүй. Тэгээд “Ном журмаараа явж болохгүй юм бол сугалаанд оруулна” гээд санамсаргүй байдлаар хүний оролцоогүй компьютерийн программаар тодруулж оруулах болсон. Үүнд нь урьд нь орж ирсэн контейнерууд хугацааны алдагдал хүлээж, түрээс их төлнө гэсэн үг. Би гуравдугаар сарын 1-нд контейнероо оруулж ирсэн мөртлөө аз таарахгүй бол 10-нд оруулна гэсэн үг. Гэтэл би арав хоног хүлээж байхад 10-нд орж ирсэн контейнер сугалаанд ороод аз нь таарвал тэр өдрөө орж ирж байгаа. Ийм л үл ойлголцлын асуудал үүсээд байна. Гэхдээ энэ нь манай монголчуудаас л болж байгаа юм л даа. Миний контейнерыг оруулаад өгөөч, 1000 юань өгье гэж хэлдэг зангаасаа болоод өөрсдөө хохирч байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дашпүрэв: Төрд ажиллаж байгаа коммунист большевикүүдээр дамжуулж Монголыг нөлөөндөө байлгах сонирхолтой || DNN.mn

Бие даасан эрдэм шинжилгээний ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Орос, Монголын түүх хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхэлье? Орос ах гэдэг үзэл хэдий үеэс бий болж эхлэв?

-Орос ах нар гэдэг үзэл Монголын нийгэмд бий болоод 100-гаад жил болж байна. Гэхдээ нарийн яривал 1920 онд Монгол ардын нам гэж байсан. Сүүлдээ Монгол ардын хувьсгалт нам болж 1924 оноос нэрлэгдэж яваад эргээд Монгол ардын нам болон томьёологдсон. Энэ нам 1920 оны гуравдугаар сарын 1-нд Эрхүү хотод байгуулагдсан нам л даа. Тэнд нэг хурал болсныгоо намын анхдугаар хурал гэж сүүлд нь томьёолсон хэрэг. Тэгэхээр 1920-иод оны сүүлээр орос ах гэж хэлэх рүү дөхөж очсон. Оросын нөлөө 1917 оны Октъябрийн хувьсгалаас эхэлсэн гэж ярьдаг боловч тэр үе биш. Орос анх үндэстэн улс болж хөгжих эхлэл нь нарийндаа Алтан ордны улс гэгдэх Монгол империйн (Их Монгол Улс) нэг нь шүү дээ. Тэр нь 1400-гаад оны үеэс жаахан суларч эхэлсэн. Тэгээд 1600 оны үеэс бүр задарсан. Тэгэхээр XVII зууны үеийн задралаар Орос улс үүсч, XVII зууны сүүлээр Орос гэдэг улс түүхийн давцанд гарч ирсэн. Тэр цагаас хойш Орос улс Монголын нөлөөнд их байсан учраас Москвагийн Орос, Новогродын Орос гэж явж байгаад сүүлдээ Хаант Орос болоод газар нутгаа тэлэх сонирхлын үүднээс урагшаа Байгал нуурын баруун, зүүн талаар судалж явсаар өөрийн болгосон. Ялангуяа Орост их ойрхон манай Хаант Монгол Улс буюу Хубилай хааны Юань импери улс мөхөсний дараа үүссэн шүү дээ. Тэр үед манай улсын газар нутаг одоогийн Элст хот хүрч байлаа. Түүнээс ч урагшаа Каспин тэнгисийн зүүн талаар манай Ойрад Монголын салбарууд байсан. Түүнийг оросууд их судалсан. Ялангуяа XVIII-XIX зуунд их судалсан байдаг. Тэр үеэс оросууд Монголыг маш сайн мэддэг болсон. Хаант Оросын үед манай ар халхад оросууд их орж ирж алт олборлодог, худалдаа наймаа хийдэг байж байгаад Октъябрийн хувьсгал гараад түүнээс хойш Ленин, Сталины коммунист Орос Монголыг маш их анхаарах болсон. Юуны тулд анхаарч байгаа юм гэвэл ах нь болохын тулд биш. Монголыг нөлөөндөө байлгаж, газар нутгаа өргөтгөх, газрын доорх баялгийг нь авах, чадвал нутаг орныхоо бүрэлдэхүүнд авах сонирхолтой явж ирсэн.

-Орос ах гэсэн үзлээсээ хэрхэн салах вэ?

-Орос ах гэдэг нь ЗХУ-ын коммунист нам, коминтерний үе, Монгол ардын намын идэвх зүтгэл, коммунист большевикийн үеэс үүссэн ойлголт л доо. Энэ нь энгийн хэллэг. Орос ах нар гэсэн үзэл энгийн ард түмний дунд бат суусан нь Оросын коммунист большевикүүд 1922 оноос эхлээд Монголын уламжлалт сэхээтэн язгууртнууд, Монголын гэгээрсэн боловсорсон хэсгийг янз бүрийн шалтгаанаар, ямар нэгэн нэр хоч өгсөөр алж хядаж эхэлсэн. Энэ нь 1984 оныг хүртэл явсаар байсан. Сүүлдээ яахав алахаа больсон. Ер нь бол манай монгол коммунист большевикүүдээс айгаад сурчихсан юм. Жирийн монгол хүн айгаад байх ч юу байхав. Гэхдээ монгол төрийн удирдлагад ажиллаж байгаа Монголын коммунист большевикүүд айдаг учраас ард түмэн нь бас айна л даа.

-Яагаад айгаад байна вэ?

-Яагаад вэ гэвэл Монголын коммунист нам болох МАН, Монголын Засгийн газар чинь Сталины үеэс ч тэр, Сталинаас хойш ч тэр Зөвлөлтийн нөлөөний дагавар улс төрийн хүчин байхгүй юу. Манай улс бол Satelit country буюу дагавар улс гэгддэг байлаа. Тэгэхээр дагавар орны Засгийн газар эзэн орноосоо айна шүү дээ. Тэгээд ард түмнээ тэгж л хүмүүжүүлэхгүй юу. Ард түмнийх нь соёл боловсрол муутайхан хэсгийг үлдээгээд, мэдлэг боловсролтой гэгээрсэн хэсгийг нь устгачихаар тэр шүү дээ. Хүмүүс энэ коммунизм социализмын үед хийгдсэн кинонуудаар нийгмээ их ойлгодог. Тэр кинонууд их үзэл сурталжсан. Түүн дээр гардаг Итгэлт баяны зарц Галсан байна шүү дээ. Ихэнх ард түмэн Галсан л байсан. Сүүлдээ үндэсний бичиг үсгийг нь устгаад кирилл үсэгтэй болгосон. Кириллээр мэдэж гэгээрсэн юм зөндөө бий л дээ. Гэхдээ коммунист үзэл суртлын нөлөөнд орох зүйлсийг л сурч байсан. Тэгээд л нийтээрээ айдаг болохгүй юу. Айх гэдэг чинь нийгмийн психологи үзэгдэл. Аюумшиг гэсэн үг. Айх нь аргагүй шүү дээ. Насанд хүрсэн хүн амынх нь 15 хувийг янз бүрийн улс төрийн хэргээр буудаж алсан. Тэгэхээр нийгэм айна биз дээ.

-Ардчилсан улс болоод 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хооронд нөгөө орос ах гэсэн үзэл хэвээрээ л байгаад байх юм. Тусгаар улс болсны хэрэг байна уу?

-Нэгдүгээрт, орос ах гэдэг үзэлтэй улс төрийн хүчин одоо ч гэсэн манай засаг төрийн эрхийг барьж байгаа биз дээ. Ардын нам. Үгүй юм уу?

-Тийм л дээ.

-Тэр улс төрийн намын үзэл суртал, улс төрийн бодлого нь хуучин үзэл суртлаа хаясан гэж та бодож байна уу?

-Хаяагүй.

-Тэгвэл тэрийг тэгээд гайхаад байх явдал юу байна. Ардчилсан нам нь дампуурчихлаа. Тэгэхээр чинь одоо бүр хэцүү байгаа биз дээ.

-Цаашид энэ тахин шүтэх үзэл үргэлжлээд байх уу. Яаж салах вэ?

-Хэрвээ улс төрийн талаар хамааралтай байвал үргэлжилж л таарна. Гэхдээ арай дээрдэх байх гэж боддог. 1990 оны ардчилал эхэлснээс хойш маш олон хүн барууны орнуудад сурлаа. Цагаачиллаа. Биеийн хүчний ажил хийхээр олон хүн гарлаа. Ирж очдог болсон. Тэд нар хуучин монгол үндэсний нийгмийн сэтгэл зүйгээс, улс төрийн аюумшигт сэтгэлгээнээс ихэнх нь салж байгаа.

-Нэг үеэ бодвол монголчууд гэгээрч боловсорч байгаа гэж үү. Хэдэн оныхон засаг төрийг барьж эхэлбэл бүрмөсөн ангижрах бол?

-Монгол баруунжиж байж л ахаасаа айдаг нийгмийн аюумшиг арилна.

-Нөгөө талаас хоёр том улсын дунд байх нь нөлөөлж байна уу?

-Манай орон чинь ланд лок орон буюу түгжигдмэл улс. Тэр нь ямар цоож вэ гэхээр хойд талд нь Орос их гүрэн, урд талд нь Хятад их гүрэн. Энэ хоёр гүрэн хоёулаа нийгмийн талаасаа Орос нь коммунист байж байгаад 1991 онд Зөвлөлтийн их гүрэн гэдэг чинь коммунист импери шүү дээ. Тэр коммунист импери задраад ОХУ болсон. Уг нь ОХУ гэсэн үг. Гэвч энэ холбооны улсын төр нь тоталитар. Уг нь Путин эхлээд ерөнхийлөгч болоход авторитар улс байсан. Нэг хүний засаглалтай. Одоо тэр нь бүр тоталитар болж байна. Тоталитар гэдэг чинь дарангуйлагч систем гэсэн үг. Оросын олигархиудын төлөөний хүн нь Путин. Тэгээд Оросын санхүү, аж үйлдвэр, цэргийн холбоо байгуулсан бүлгийг олигархи гэж байгаа юм. Олигополи гэж хэлдэг. Энэ нь Орос орныг засаглаж байгаа. Энэ засаглал нь ганцхан бүлгийн харгислал дарж байдаг учраас тоталитар төр гэдэг. Улс төр, төр засгийн зохион байгуулалтын хэлбэр нь тийм. БНХАУ 1949 оноос коммунист Хятад болсон. Коммунист Хятадын үед Мао Цзэдун засаглал байсан. Тэр нь жаахан суларч байгаад капиталист өөрчлөлт хийж байснаа одоо Си Жиньпин даргынхаа үед буцсан. Гэхдээ Мао Цзэдун маягийн биш, Си Жиньпин маягийн коммунист тоталитар тогтолцоотой орон болсон. Тэгэхээр ийм хоёр авторитараасаа давсан тоталитар төртэй хоёр орны дунд байгаа ардчилсан Монгол Улс маш эгзэгтэй байгаа. Тэгээд л айцгааж байна.

-Энэхүү хоёр улсын түгжээнээс яаж гарах вэ?

-Нүүгээд явж болохгүйгээс хойш яаж гарах вэ гэхээр өөрсдийнхөө ардчилсан үндсэн хуулийн үндсэн дээр улс орноо ардчиллын замаар л хөгжүүлж, удирдан зохион байгуулж чадвал энэ хоёрын түгжээнээс гарч болно л доо. Гарна гэдэг нь гараад явна гэсэн үг биш. Ардчилсан орон байж чадна. Түүний тулд яах вэ гэхээр бид дандаа хуурай газраар явж байгаа. Төмөр зам найдвартай биш боллоо. Хойшоо ч, урагшаа ч. Авто зам бол бүр найдвартай биш. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ сайн бодож, Монголын авиа компаниа сайн хөгжүүлэх ёстой. Нутаг дээгүүрээ нисгэхгүй болтлоо муудахгүй байлгүй дээ. Манайх чинь энх тайвныг эрхэмлэдэг ард түмэн, төр засагтай улс. Тэгэхээр онгоцоор агаарын тээврээ сайн хөгжүүлэх шаардлагатай. Манайх нисэхийн компаниудаа, улсын ч, хувийн ч бүгдийг нь дэмжээд, хувийн том компаниуд байгуулахыг дэмжих хэрэгтэй. Манайд хөрөнгө мөнгөтэй чадалтай хүмүүс бий. Тэгээд шууд Америк, Баруун Европ гээд бүх л улс орон руу нисдэг болмоор байна. Ахаас айдаг сэтгэлгээнээс салахын тулд хоорондоо зодолдоод, хэрэлдээд хэзээ ч салахгүй. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлж, эрх чөлөөтэй, нээлттэй эдийн засагтай байх хэрэгтэй. Манайд гадаадын хөрөнгө оруулалт 2000-аад оноос өмнө орж ирэх боломжтой байсан. Гэтэл энэ хоёр их гүрний нөлөө маш их шүү дээ. Энд тэндхийн Галсангуудыг янз бүрээр турхираад бэлчээрээ хамгаал, нутгаа битгий ухуул, гадаадынхан баялгийг чинь дээрэмдэж байна гэж босгож, эсэргүүцүүлсээр байгаад хөрөнгө оруулалт орж ирэх баталгаагүй болгосон. Дээр нь манай төр засагт ажиллаж байсан АН-ын хүн ч, МАН-ын хүн ч ялгаагүй найдваргүй хүмүүс нь авлига аваад хууртдаг. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлье гэж байгаа жижиг орны удирдагч, төр засаг барьж байгаа хүмүүс Сингапурын удирдагч шиг байдаг байхгүй юу. Хувийн сонирхол гэж байхгүй. Улс орноо үндэстнээ хөгжүүлье гэж боддог. Ийм хөгжлийн зам руу явахад хахууль авдаггүй. Хүн үсрээд 100 насална биз. Сүүлийн 10-20 жил нь бол хэнд ч хэрэггүй нас. Гэртээ суугаад үр хүүхдүүддээ ч гай болдог үе. Үр хүүхдүүд ч гэртээ эрх чөлөөтэй сайхан амьдармаар л байгаа. Хэчнээн хөрөнгөтэй ч гэсэн үр хүүхдүүддээ ч гай болох үе ирдэг. Тийм учраас төр засаг, улс төрийн ажил хийнэ гэж байгаа хүн хувийн амьдралаа мартах ёстой. Тэр хүн зөвхөн улс үндэстнийхээ төлөө зүтгэж ажиллаж байж л том улстөрч гэсэн нэр төр нь үлддэг.

-Манайд тийм улстөрч байгаа юу?

-Байхгүй. Тэр хүнийг улс үндэстэн нь өөрөө гаргадаг байхгүй юу. Баабар буюу Б.Батбаярыг би их уншдаг. Гэгээрсэн, их л зөв юм бичдэг чухам улстөрч хүнийхээ хувьд ямрыг би мэдэхгүй юм. Мөн улс төр судлаач, профессор Д.Баярхүү гэж их юм бичдэг, боловсролтой хүн бий. Тэдгээр хүмүүсийн бичсэн, харуулах гэсэн өнцгийг хүмүүс ойлгож уншаасай гэж бодож явдаг. Эдгээр боловсролтой хүмүүсийг юм бичээд тавихаар нь араас нь муулдаг, дэвсэлдэг хүмүүс байх юм. Манай нийгэмд ийм хүмүүс олон биш байх. Түүнийг зохион байгуулдаг зохион байгуулагчид байгаа гэж боддог юм.

-Хүмүүсийн сайн гэж сонгосон улстөрчид засагт гарахаараа яагаад ярьж байснаасаа тэс ондоо болчихдог юм бэ?

-Тэр хүмүүс улстөрч болж чадаагүй, эцсийн нэг чигт шийдвэрээ гаргаж чаддаггүй учир янз бүрийн хүмүүсийн нөлөөнд ордог байх. Янз бүрийн л хүмүүс бий. Зусарч бялдууч, хахууль өгдөг, авдаг. Тэдний урхинд ороод л чөдөрлөгдөөд яваа.

-Та түрүүн манайх энхтайвныг эрхэмлэгч орон гэсэн. Гэтэл саяхан Сүхбаатарын талбай дээр хэсэг хүн гараад дайныг эсэргүүцэн жагстал цагдаа, иргэд зөрчилдөөд тарцгаав уу?

-Улс орны шинж чанарыг тодорхойлдог зүйл нь тэр орны үндсэн хууль. Түүнийг дагалдсан хуулиуд бий. Тэр үүднээс манайх энхтайвныг сахидаг ардчилсан орон. Гэвч төр засаг барьж байгаа хүмүүс тэр хуулиа баримтлахгүй, тэр улсынхаа гол чиг шугамыг аман дээрээ яриад, ажил дээрээ түүнийхээ эсрэг байдаг. Тийм байгаагийн л илрэл байхгүй юу. Цагдаа хэний мэдлийн хүн юм, Засгийн газрынх. Тэгэхээр Засгийн газар чиглэл өгөөгүй бол цагдаа тэнд очих уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Ану-Үжин: Архины донтолт нь хүнийг бодит байдлаа ухамсарлахгүй хуурамч үнэ цэнэ, итгэл үнэмшлээр амьдрахад хүргэдэг || DNN.mn

“Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.АнуҮжинтэй архи, тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа.


-Архи тамхи хүний бие махбод, сэтгэл зүйд ямар хор хөнөөлтэй байдаг вэ?

-Архи, тамхины хор хөнөөл нь хүнийг яриасаг, хөөрөлд автуулсан, юу ч ярьсан айдасгүй байх, таагүй байгаа сэтгэл хөдлөлийг нь хөнгөлж өгдөг гэж хүмүүс ойлгоод байгаа. Хүмүүс архи уухаараа яриасаг болсныгоо дотоод сэтгэлээ онгойлгож байна гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ орчны өөрчлөлтөөс зайлсхийж байгаа хэлбэр. Айдасгүйгээр өөрийгөө илэрхийлж байна гэдэг нь айдсын мэдрэмжээс зайлсхийж байгаа нэг хэлбэр юм. Бодит байдлаас хөндийрүүлдэг, гэрт юу болж байна тэр нөхцөл байдлыг анзаарахгүй, сөрөг нөлөө нь ажлын байр юмуу, гэр бүлийн орчинд илүү мэдрэгддэг. Нөгөө талаасаа тархины буюу хөөрлийг зохицуулах хэсгийн үйл ажиллагааны идэвхийг бууруулж байдаг. Мөн сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлдөг. Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд комын байдалд орох, үхэлд хүргэх аюултай.

-Хүмүүс сэтгэл хөдлөлийн янз бүрийн нөхцөлд гомдсон, баярласан, айсан, түгшсэн үедээ архи уух сэдэл нь илүү нэмэгддэг шиг санагддаг. Үүний учир шалтгаан нь юу юм бол?

-Архи, тамхины хэрэглээ нь өөрөө донтолт. Донтолт гэдэг нь өдөөлтөөр үйлдэгдэн, урамшуулал эрэлхийлсэн сэтгэл зүйн асуудал юм. Жишээ нь, байнга шүүмжлүүлж, байнга буруутгагдаж байсан хүн донтуулах төрлийн зүйл өөрийг нь урамшуулаад байгаа шиг, өөрийг нь тайтгаруулаад байгаа юм шиг санагдуулдаг. Би ганц татчих юм бол тайвширчихна, дахиад нэг өдөр уучих юм бол энэ амьдралаас би тасрах боломжтой гэж бодоод уугаад байдаг. Бодит байдлаас ангид байхыг эрэлхийлж сэтгэл зүйн хувьд таашаал авахаар архи тамхийг хэрэглэдэг. Донтсоноор тэр хүн дутуугаа нөхөж байгаа гэсэн үг. Донтолт бол хүнийг бодит байдлаа ухамсарлахгүй хуурамч үнэ цэнэ, итгэл үнэмшлээр амьдрахад уруу татаж байдаг.

-Хүн өөрийгөө донтоод байна гэдгээ мэдэх боломжтой юу?

-Эхэн үедээ сонирхогч байдлаар найз нөхдөө дагаад ч юмуу, эсвэл өөрийн мэдэлгүй өөрийгөө тайтгаруулах аргыг ашиглаад уулаа гэж бодоход анзаарахгүй байх магадлалтай. Түүнийг нь эргэн тойрных нь хүмүүс хэлэх, сануулах үед мэдэх боломжтой. Анзаарахгүй байна гэдэг нь тухайн хүн сөрөг үр дагаврыг нь мэдрээгүй байна гэсэн үг. Сөрөг үр дагавар гараад эхлэхээр жишээ нь, юмаа мартаж санах, зүрх нь дэлсэх, янз бүрийн шинж тэмдэг илрээд ирэхээр өөрийгөө анзаардаг. Архиа больё, тамхиа багасгая гэдэг. Тэгэхээр жаахан хүндэрсэн үедээ хүмүүс анзаарч эхлээд байна уу гэж харагддаг.

-Ковид гарснаас хойш архи, тамхи их хэрэглэхээр цусны өтгөрөл үүсэх боллоо гэдэг. Тэгэхээр ковидод архи, тамхи хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ талаар одоохондоо манай хүрээлэн судалгаа хийгээгүй байгаа болохоор хариулт өгөх боломжгүй байна.

-Архи, тамхины хэрэглээнээс салах, багасгах боломжтой юу?

-Сөрөг үр нөлөө нь буцаад хүнийг сэтгэл гутралд өртүүлдэг. Яг өнөөдрийн байдлаар архи тамхины хэрэглээ нь өөрөө хүмүүсийг сэтгэл гутралд оруулах томоохон шалтгаан болсон. Сэтгэл гутралд өртөхөөрөө хүн улам тэр зүйлээсээ гарч чадахгүй юм шиг санагдах, сэтгэл зүйн дайчин чанар, хүчтэй чанар нь байхгүй болоод байгаа. Сэтгэл гутрал гэдэг зүйл амьдрах ямар ч сонирхолгүй болгодог. Энэ зүйлээсээ гарах гэж архи, тамхи хэрэглэж байна гэж боддог нь өөрөө эсрэгээрээ байгаад байна. Архи, тамхинаас гарахын тулд бодит байдалтайгаа нүүр тулах хэрэгтэй. Дээрээс нь байнга бусдад доромжлуулж, дээрэлхүүлэх ч гэдэг юмуу тэр зүйлд мэдрэг хандаад байгаа бол урамшуулах, өөрөө өөрийгөө хайрлахад суралцах хэрэгтэй. Өөр хэн нэгнийг буруутгаж, өөрийгөө гэмтээгээд байгаа хэлбэр шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө бодитоор магтаж, урамшуулж сурах ёстой. Хийсвэр байдлаар чи өөрийгөө ухаантай, сайн гэхээсээ илүүтэй бодитоор дүгнэдэг байх нь чухал. Би өдөрт хэдэн ширхэг тамхи татдаг билээ, түүнийгээ нэгээр багасгалаа, хоёроор багасгалаа гээд өөрийгөө урамшуулдаг болох. Дэргэдэх хүмүүс нь ч өөрийнх нь хичээж байгаа байдлыг жижигхэн гэлтгүй урамшуулдаг байх. Нөгөө талаасаа өөрийнхөө хүрээллийг анзаарах нь чухал.

Дандаа архи уудаг хүмүүстэй найзалдаг бол тэр байдлаасаа өөрөө гарахыг хүссэн ч өөрийн эрхгүй тэр хүрээлэлдээ уусдаг. Өөрөө өөртөө “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүмүүс өөрт нь буруу зүйл санал болгоход түүнд нь харилцаагаа таслахгүйн тулд, ажлын байран дээр би сайн нэртэй байхын тулд орой бүр ажлынхантайгаа архи уудаг гэж ярьж байна. Үгүй гэж хэлж чаддаг болсноор өөрийгөө донтуулж байгаа тэр зүйлээс татгалзаж чаддаг болно. Өөртөө эерэг нөлөө үзүүлдэг зүйлд ч хүн донтох боломжтой. Гол нь хүн өөрийнхөө донтож байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Ганцаардаж байна уу, гуниглаж байна уу, айж байна уу, тэр зүйлээ би өөр юугаар нөхөх вэ гэдгээ анзаараад эхлэх юм бол тухайн зүйлээ сайн зүйл рүү хөрвүүлэх боломжтой. Өөрийгөө хөгжүүлэх зүйлд залах хэрэгтэй. Ингэснээр хэрэггүй зүйлд зарцуулдаг цагаа хэмнээд өөрт нь ч гэсэн эерэг нөлөө гарч эхэлнэ. Сэтгэл санааныхаа асуудлыг хөлсөөр ч гадагшлуулах боломжтой. Тэгэхээр долоо хоногт 3-4 цагийг хөлсөө ялгаруулах байдлаар гаргавал хүмүүсийн сэтгэл зүйн асуудал шийдэгдэх боломжтой.

-Биеэ татаж авах чадварын хувьд эрэгтэй ,эмэгтэй хүмүүс ялгаатай юу?

-Хүйсийн ялгаа байхгүй. Гэр бүл, сэтгэл зүйн, ажлын байрны, сургуулийн орчин гээд байгаа хүрээллүүд орчин нь нөлөөтэй. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд архи, тамхины хэрэглээ маш их байгаа. Хүүхдүүдийн хувьд гарах оролдлого хийх үед нь архи, тамхи хэрэглэдэг муу хүүхэд гэсэн тодорхойлолт өгчихсөн. Гэтэл даван туулах үедээ би угаасаа муу болчихсон, муу нэртэй гэдэг үүднээс гарахад маш хүндрэлтэй болдог. Сэтгэл зүйн дарамт үүсдэг. Уг нь тухайн хүүхэд гаръя гэж хүсч байгаа. Гэвч гарах арга барилаа олдоггүй. Тэгэхээр үүн дээр таниулах сургалтыг манай байгууллага байнга хийдэг. Ямар шалтгаанаас хүн донтдог, тэр донтолтоо хэрхэн даван туулдаг, донтолтыг эцэст нь туулах олон үе шаттай. Эргэж буцах үе шат ч байдаг. Энийг ойлгуулснаар хүүхдүүд донтуулах зүйлээс гарч чаддаг. Гарах үе шатныхаа тал дээр нь хүүхдүүд эргэж буцах шийдвэр гаргачихаад байдаг. Гэтэл донтолтоос гарахад буцах үе шат бий. Тэр үеээ ойлгоогүй учраас буцаад орчихно. Шантрах нь ихсэх тусам гарах магадлал нь багасна. Хүүхдүүд өөрөө өөртөө дасан зохицоод, түүнийгээ хүлээн зөвшөөрөөд жинхэнэ өөрийгөө гэж боддог. Хүрээлэл нь ч гэсэн өөрт нь тэгж таниулаад байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баттогтох: Цагдаагийн байгууллага ингэж олон нийтээр зүхүүлээд байгаа нь эрүүдэн шүүдэг үйлдлээ нуун дарагдуулах гэсэн явдал || DNN.mn

18 настай охины толгой дээр кофе асгасан гэх иргэн Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа.


– Цагдааг ёс зүйн журмынхаа дагуу ажиллаач гэсэн шаардлага тавьсан болгоныг нийгмээр нь ингэж үзэн ядуулдаг болох уу –


-Иргэн Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгаж буй 10 орчим секундын бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ үйл явцаас хойш таны үйлчлүүлэгчийг нийгмээрээ зүхлээ. Хэргийн газар яг юу болсон юм бэ?

-Тухайн кофе шопод Б.Ариунзаяаг орж ирэхэд нэг давхарт гурван охин, нэг залуу өөдөөс нь хараад сууж байсан юм билээ. Тэр гурван охин нь нийлж, бичлэг хийгээд шоолж инээлдсэн. Тэр нь өөрөө өдөөн хоргоож байгаагийн хэлбэр юм. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ. Өдөөн хоргоосон үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд нь маш их нөлөөлж, дөрвийн эсрэг ганцаараа байж суух аргагүй болтол нь хоргоосон байна шүү дээ. Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоодог. Энэ хэргийн шалтгаант холбоо нь гаднаас орж ирэхэд нь нэг нь хэл амаар доромжлоод, бичлэг хийгээд, нөгөөдүүл нь дагаж шоолж инээх нь тэр хүнийг маш эвгүй байдалд оруулж байгаа юм. Тэгээд Б.Ариунзаяа “Намайг таньдаг юм уу. Яагаад бичлэг хийгээд, шоолоод байгаа юм бэ” гэтэл өөдөөс нь нулимж, гутаан доромжилсон. Тэгэнгүүт нь тэсэхээ байгаад тийм үйлдэл гаргасан байна лээ. Энэ нь хуулийн хүрээнд харилцан зөрчил үүсч байгаа нэг хэлбэр. Нөгөө охин кофе асгуулаад түлэгдсэн гээд шүүх эмнэлэгт хандчихсан байгаа. Цуг байсан залуу нь Б.Ариунзаяагийн эрх чөлөөнд бас халдсан юм байна лээ.

-Яаж халдсан юм бэ?

-Б.Ариунзаяагийн гарынх нь булчин хэсэг хөхөрсөн байна лээ. Харилцан үйлчлэл явагдсан байхгү

тэр залуу б.ариунзаяагийн биед халдсанаар хөнгөн гэмтэл гарах юм бол эрүүгийн тухай хуулиар шийдэгдэх асуудал шүү дээ. хөнгөн гэмтэл гэж тодорхойлогдохгүй бол харилцан үйлчлэл гэдэг утгаараа зөрчлийн хуулийн 5.2-т заасны дагуу танхайрч байгаа нэг хэлбэр. хоёр талын харилцан үйлчлэлээр үүссэн. Хоёулаа шүүх эмнэлгээр явж байгаа.

-Байцаагч болон Б.Ариунзаяа нарын хооронд үл ойлголцол үүссэн юм билээ. Тухайн үйлдлийг та өмгөөлөгчийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын дотоод ёс зүйн журам гэж бий. үүний 2.3 гэж заалт байгаа. энэ зохицуулалтаар хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч хэргийн оролцогч буюу гэрч, хохирогч, холбогдогчидтой хүнлэг бус харьцахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, хэнтэй ч цагдаагийнхан хүндэтгэлтэй харьцана гэж заасан. ёс зүйн журам зөрчсөн бол дотоод хяналтын алба гэж шалгадаг байгууллага бий. хэрэв тэр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол мөрдөн байцаах газраас тухайн цагдааг шалгана. Ёс зүйн алдаа гаргасан бол тухайн байгууллага арга хэмжээ авна. би энэ асуудлыг юу гэж харж байна гэхээр эрүүдэн шүүж байгаа хэлбэр орсон. эрүүдэн шүүх нь хоёр хэлбэртэй. бие эрхтний буюу сэтгэл санааны гэсэн. хэлбэрийг яаж тогтоодог вэ гэхээр хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч, прокурор зэрэг хуулийн байгууллагын субьектүүд өөрсдөө хэн нэгэн гэмт хэргийн оролцогчийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгах санаа зориг агуулж байгаа, хөтөлж байцаалт авах байдлаар, эсвэл буруу тал руу нь мушгиж яллах гэж байгаа энэ байдлыг эрүүдэн шүүх хэлбэр гэдэг. монголчууд эрүүдэн шүүнэ гэхээр с.зоригийн хэрэг дээр гардаг шиг зодож нүдээд, балбаад, айдаст автуулна л гэж ойлгодог. сэтгэл санааны эрүүдэн шүүх байдал нь тэр хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, ямар нэгэн хэлбэрээр дарамтлан тухайн хэргийг батлах гэж байгаа хэлбэр юм.

Иргэн Б.Ариунзаяагийн хувьд цагдаагийн байгууллагын ажилтан сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа хэлбэр юм. Утсыг нь цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа нь, янз бүрээр айлган сүрдүүлэх нүүрний хэлэмж гаргахыг сэтгэл зүйн дарамт гэж үздэг. Сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэдэг нь өөрөө эрүүдэн шүүх хэлбэр гэдгийг хуулинд зохицуулчихсан байдаг.

Энэ асуудлыг дотоод хяналт шалгалтын хороо нь яаж шийдэхийг бид мэдэхгүй. Эсвэл гэм буруугийн хэлбэр байна гэж үзвэл энэ нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж явдаг. хэрвээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн дүгнэлт гарвал дотоод хяналт нь биш, улсын мөрдөн байцаах газрын тусгай субьект шалгана гэсэн үг. Ер нь хэн ч бай гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтан хүндэтгэлгүй харьцаж байгаа нь өөрөө бодит факт.

-Б.Ариунзаяаг бичлэг хийж цацах ёсгүй байсан мэтээр олон нийт дүгнээд байгаа. Хуулиндаа тийм заалт байдаг уу?

-Бичлэг хийхийг хориглоно гэсэн хуулийн заалт байхгүй. Мөрдөн байцаалт өгч байхдаа тухайн иргэн тэмдэглэж авч болно. Өгсөн мэдүүлгийнхээ зургийг авч, бичлэг хийж болно. Үүнийг хуулиар хориглосон зүйл байхгүй. зөвхөн хувь хүний болон төрийн нууцтай холбоотой хэргийг л хориглодог юм. Бусад тохиолдолд нээлттэй байдаг. шүүх хурлын процесс явагдахад нээлттэй, хаалттай гэдэг шүү дээ. нээлттэй бол олон нийт монгол улсын 3.4 сая хүн үзнэ л гэсэн үг. үүнтэй адил энэ чинь нээлттэй зүйл. Тэр байтугай байцаагч өөрөө асуултаа гараараа бичээд, зураглал үйлдээд өгсөн ч болно. энэ нь хувь хүний л асуудал.

-Гэтэл Монгол Улсын насанд хүрсэн иргэний үйлдсэн хэргийг хаа хамаагүй ааваар нь цоллож, энд тэндхийн хуучин бичлэг гаргаж ирж олон нийт рүү турхирч байгаа нь ямар учиртай юм бэ.Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм жишиг тогтоод байна. тэрний тэр гэж нийгмээр нь, нийтээр нь зүхүүлэх тактиктай болсон. жишээ нь, ц.элбэгдоржийн хүүхэд байсан байна. у.хүрэлсүхийн охин тамхины цогоор хүүхэд түлдэг байсан гээд янз бүрийн мэдээлэл явдаг. үндсэн хуулинд шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж байгаа. үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.14-т зааснаар Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй, гэм буруутны ял зэмлэлийг түүний төрөл төрөгсөд, аав ээж, ахан дүүс, найз нөхдөд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бий. гэтэл энэ хэргийг нэг тал руу нь хэлбийлгэж яваад байгаа. аль ашигтай мэдээлэл болгоныг түүж авч цацаад байгаа нь аавынх нь ажил төрөл, эзэмшсэн мэргэжлийг гутаан доромжлох, харлуулан нийгэмд нэр хүндийг нь унагах гэсэн үйлдэл л гэж харж байгаа. Ер нь бол иргэн бүр эрх зүйн этгээд. Үүнийг яагаад хэлэв гэхээр Г.Батбаяр гэдэг хүн тусдаа амьдралтай. тусдаа амьдралтай. энэ хоёр хүн бие биенийхээ амьдралд оролцохгүй л гэсэн үг. гэтэл иргэн б.ариунзаяаг зөрчил гаргасныг төрсөн эцэгт нь нялзааж, албан тушаал, нэр хүндэд нь халдаж байгаа нь буруу юм. буруу жишиг бүр хэвшил болж тогтож байна. одоо цагдааг ёс зүйн журмынхаа дагуу ажиллаач гэсэн шаардлага тавьсан болгоныг нийгмээр нь ингэж үзэн ядуулдаг болох уу.

-Зөвхөн энэ хэрэг дээр маш олон бичлэг ар араас нь гаргаж олон нийтээр үзэн ядуулж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ олон бичлэгүүдийг хаанаас гаргаж цацаад байгаа гэж бодож байна вэ?

-Ер нь бол цагдаагийн байгууллага ганц энэ хэргийг яагаад ингэж олон нийтээр зүхүүлээд байгаа вэ гэдэг нь эрүүдэн шүүдэг үйлдлээ нуун дарагдуулах гэсэн явдал. Яагаад гэвэл энэ бичлэгүүд цагдаагийн ёс зүйн асуудал хөндөгдсөний дараа гарч эхэлсэн. найз нөхдөөс нь энэ хүүхэдтэй холбоотой бичлэг байна уу гэж асуугаад, урьд нь юу ярьж байсныг нь оруулахгүйгээр чухал гэсэн хэсгийг нь тасдаж тавиад байгаа. миний үйлчлүүлэгчийн найз нөхөдтэй нь хүртэл үгсэн хуйвалдаад, зохион байгуулалттай хамтран ажиллаж буй гэсэн хардалт төрж байгаа.

-Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй, байцаалтаа ч бүрэн өгч амжаагүй байхад 1800 оюутны гарын үсэг цугласан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа иргэн Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж сургуулиас хөөх шийдвэр гаргасан байна лээ?

-Энэ бол сурч боловсрох эрхэд халдаж байгаа хэлбэр. жишээ нь, сүхбаатарын талбай дээр хүн шатаж үхсэн. тэрний бодит фактыг хэн хариуцаж байгаа юм. хэн ч хариуцаагүй. Өнөөдрийг хүртэл явж л байна. Төрсөн эцэг нь гэж цоллоод байгаа г.батбаяр охиноо хүн алсан байсан ч өмөөрнө. үхтэл үр харам гэж ямар ч хүн тэгнэ шүү дээ. одоо бас өмгөөлөгч авчихсан гээд дахиад л нүдэх байх. Ер нь хүн алсан байсан ч, улс төрийн гэмт хэрэгтэн байсан ч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй. миний хувьд бол үүрэгт ажлаа л хийж байгаа хүн. Өмгөөлөгч гэдэг хүний үүрэг хуулийн байгууллагын ажилчид ямар хууль зөрчиж байгаа вэ гэдэг дээр хяналт тавьдаг статустай этгээд.

-Сургуулиас хөөх шийдвэр нэгэнт гарсан. Одоо та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?

-нь өөрөө захиргааны хэргийн тухай хуулийн 27, 28 дугаар заалтыг зөрчиж байгаа. тухай хуулийн ерөнхий концесс нь аливаа хэрэг захиргааны хэрэг, акцтай холбоотой асуудлыг шийдэхдээ эхлээд заавал сонсох ажиллагаа явуулдаг. Сонсох ажиллагаа нь тухайн болсон процессыг ярилцахыг хэлээд байгаа юм. яг хэн нь буруутай вэ гэдгийг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, тэнд шүүх хурал шиг мэтгэлцээн явуулах юм. хэн буруутайг тогтоож байж ёс зүйн дүрэм, эсвэл сургуулийн дотоод дүрэм зөрчсөн үү гэдгээ шийдвэрлэнэ. Гэхдээ энд гэм буруутай нь тогтоогдсон ч сургуулиас хөөх үндэслэл болох ёсгүй.

Энэ асуудал шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Гэтэл Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар ямар зохицуулалттай гэхээр төрийн албан хаагч шүүхээр гэм буруутай нь тогтоогдсоны дараа ажлаас халдаг биз дээ. Ажлаас халах гол үндэслэл нь шүүхийн тогтоол. Гэтэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тухайн иргэнийг сургуулиас хасаж байгаа нь буруу.

Нэгэнт сургуулиас хасах шийдвэр гаргасан мөртлөө одоо сонсох ажиллагаа хийнэ гэсэн шийдвэр гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан чиг үүргээрээ биш алгасаад явж байна. тэр сонсголоор тухайн оюутан дотоод журам зөрчсөн эсэхийг шийднэ. гэтэл хөөх шийдвэр гаргачихаад араас нь сонсох ажиллагаа явуулна гэдэг нь бүхлээрээ хуульд зааснаар хүчингүй. асуудлаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандана.

-Зөвхөн кофе асгасан гэх хэргийн талаар мэдүүлэг авах гэж дуудсан мөртлөө ар араас нь баахан хэрэг гаргаж ирээд, элдэв бичлэг тавиад байгаа нь ямар учиртай гэж бодож байна?

-Тэр бүх хэрэг тогтоогдоогүй юм чинь худлаа. хүний нэг алдаан дээр дөрөөлөөд гүжирдэх, гүтгэн доромжлох, нэрийг нь мушгин гуйвуулах, гутаах зорилготой яваад байгаа нэг хэсэг байна шүү дээ. гэм бурууг шүүх тогтоох ёстой болохоос олон нийт, цагдаа, өөр хэн ч юм тогтоодоггүй. Олон нийт бөөнөөрөө нийлж нэг хүн рүү довтлоод байх нь хэний эрх ашгийн үүднээс юм бэ. тухайн иргэний сэтгэл санаа одоо маш хүнд байгаа. ганц б.ариунзаяа ч биш, гэр бүлээрээ сэтгэл зүй нь хямарсан байдалтай байна.

-Б.Ариунзаяаг гэмшсэн шинжгүй бүжиглээд байна гээд дахиад нэг бичлэг гараад ирсэн нь ямар учиртай юм бэ?

-Тэр бичлэгийг найзуудынхаа групп чат руу л явуулсан юм билээ. найзууд нь “яасан сэтгэл санаа миа байна уу. Чи доошоо орчихсон уу. Хямарчихсан уу гээд л янз бүрээр бичсэн чат нь бий. Тэгэхээр нь нөгөө найзууддаа л миа харагдчихгүй юмсан гээд явуулсан бичлэг нь гадагшаа тарчихсан юм билээ.