Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Шижир: Ардчилсан намын өчигдөр, маргааш хоёр халз тулж байна DNN.mn

АН-ын тэргүүн дэд дарга Ө.Шижиртэй ярилцлаа.


-Удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. АН-ын төв нам төдийгүй доторх байгууллагууд нь бүгд хоёр хуваагдчихлаа. Энэ намын ирээдүйн лидерүүд болох залуус та бүхэн намаа эвлэрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Яг одоо бол Ардчилсан намын хувьд хүнд цаг үе гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Улс төрийн намын хамгийн том зорилго бол дэвшүүлсэн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчдын итгэл найдварыг хүлээж, тэр хөтөлбөрөө хэрэгжүүлэх л асуудал шүү дээ. Гэтэл бид сонгуулийн өмнөх жилүүдэд улс төрийн намын хамгийн анхдагч энэ үүргээ ч гүйцэтгэхэд хэцүү боллоо.Энэ хүнд цаг үе өөрөө их олон юмны сорилт шалгуур болж байна. Манай намын гишүүд үзэл баримтлал, үнэт зүйлдээ үнэнч тууштай байгаа. Харин намын лидерүүдийн хувьд намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадах уу үгүй юү, хувийн үл ойлголцлоо орхиод том эрх ашиг дээрээ нэгдэж, намаа зохион байгуулж чадах уу үгүй юү гэдэг шалгууртай нүүр тулж байна.

Ардчилсан нам нийгмийн олон үзэл бодлын нэгдэл байсаар ирсэн. Анх байгуулагдахдаа ч таван намын нэгдэл болж байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш ч олон үзэл бодлын нэгдэл болсон фракцууд дээр тогтож ирсэн. Тийм ч учир үзэл бодлын зөрчил тодорхой хэмжээнд байсан. Энэ цаашид ч байна байх. Энэ бол ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Гэхдээ Ардчилсан намын одоогийн зөрчил бол фракцуудын үзэл бодлын зөрчил биш, харин зарим нэг хүмүүс галаар тоглож байгаад гэрээ шатаадаг үлгэр болж байна.

-Он гарангуут 2024 оны сонгуулийн уур амьсгал орно. АН энэ янзаараа байвал сонгуульд ялагдах нь тодорхой харагдах юм…

-Харин тийм ээ. Сөрөг хүчин иргэдийн дуу хоолойг парламентын танхимд төлөөлөх нь ардчиллын суурь үзүүлэлт байдаг. Миний бодлоор МАН-аас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч асан хүмүүсийн хоорондын зөрчлөөс үүдэн тухайн үед МАН-д дотоод хямрал, зөрчил үүсч, 2011 онд МАХН гэж байгуулагдаж байсан. Үүнээс улбаалан 2012 оны сонгуульд эрх барьж байсан МАН ялагдал хүлээсэн. Үүнтэй адилхан Ардчилсан намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгчийн хоорондын зөрчил ч бас энэ намыг ийм байдалд хүргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Мөн удаа дараагийн бүх шатны сонгуульд навс ялагдчихаад намын дарга нь дүрмээ ч дагадаггүй, хариуцлага огтоос хүлээдэггүй, намын дарга байсан лидерүүдийн хоорондын хувийн үл ойлголцлцууд өнөөдрийн байдлыг улам л хүндрүүллээ гэж би боддог. Энэ байдал цаашдаа даамжирч, архагших юм бол бид сонгуульд ялах байтугай сонгуульд ч итгэл төгс оролцоход хүнд болно. Шинэ цаг үе ирж байна, 1990 оны цагаан морин жил төрсөн хүүхдүүд одоо 32 нас хүрч, нийгмийн идэвхтэй иргэд боллоо.

Гэтэл Ардчилсан намын эвлэрэл, эвдрэлцлийг 1990 онд байсан өнөөх л Алтан хараацайнууд маань шийдэж байна. Энэ цаг үеийнхнийг ойлгох, төлөөлөх хүмүүс хэрэгтэй байна. Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй гэдэг биз дээ. Ардчилсан намын өчигдөр, маргааш хоёр халз тулж байна

-АН-ын тамга яг хэнд байгаа юм бэ. АН 2024 оны сонгуулиас өмнө учраа олох нь уу?

-2000 онд нэгдэхдээ л анх хийлгэсэн тамга нь нам дээр байгаа.

-АН УИХ дахь бүлгийн зургаан гишүүнээ хассан. Ингэхээр АН бүлэггүй болж байна гэсэн үг үү?

-Хуулийн дагуу УИХ дахь АН бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Дурын хэн нэгэн уураа хүрэхээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, хөөж туугаад байгаа нь ардчилсан эрх зүйт улсад байж боломгүй галзуурал биз дээ. Бүлгээсээ гарах хүсэлтээ илэрхийлсэн АН-аас сонгогдсон нэг ч Улсын Их Хурлын гишүүн байхгүй.

-УИХ-ын асан С.Эрдэнэтэй учир зүгээ олж чадахгүй байна уу. Эв зүйгээ олох ажил хийгдэж байна уу?

-Эвлэрнэ, ойлголцоно гэдэг дээр бол талууд бүгд хүсэл зорилго нэгтэй байх ёстой. Энэ бол мэдээж Ардчилсан намын нийт гишүүдийн хүсэл. Одоо С.Эрдэнэ дарга л хүсэх үлдлээ. Харамсалтай нь хувийн эрх ашигаа эхэнд тавьсан хүнтэй намын эрх ашиг, нийт гишүүдийн эрх ашгийг нэгт тавьсан тал хоорондоо ойлголцоход хүндрэлүүд байна. С.Эрдэнэ даргын үйлдлүүдийг харахаар Баабарын бичсэн Жамуха гэдэг нийтлэл санаанд ордог. С.Эрдэнэ бол яах ч аргагүй Ардчилсан намын том лидерүүдийн нэг байсан. Гэхдээ намынхаа дүрмийн дагуу өөрөө хариуцлагаа хүлээгээд улс төрөөс явж чадахгүй болохоороо өөрийнхөө ярьсан, хийсэн бүхнээ үгүйсгэж, орох нүх, гарах гарцгүй л болж байгаа дүр.

-Монголд ардчилал өнөөдөр ямар түвшинд явж байна гэж та харж байна?

-Ардчилал бол иргэдийн оролцоо, олон ургалч үзэл, олон намын тогтолцоон дээр тулгуурладаг. Харамсалтай нь энэ тогтолцоо өдөр ирэх тусам алдагдсаар байна. Хүчтэй сөрөг хүчин байхгүй тохиолдолд ардчиллын суурь улам л суларна. Сөрөг хүчний дуу хоолой байхгүй болчихоор нийгмийн тогтвортой байдал алдагддаг.

Эрх баригч нам иргэд хоёр шууд тулна л гэсэн үг. Ардчилсан намын асуудал бол зөвхөн нэг намын асуудал биш, харин ардчилсан тогтолцоонд нүүрлэсэн асуудал. Ардчиллын зарчим алдагдаж эхэлсэн үеэс ардчилсан тогтолцоо өөрөө гажуудаж эхэлсэн. Энэ бүхний золиос, төлөөс нь манай нийгэм юм даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ DNN.mn

“Бодь Интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.Баясгалантай ярилцлаа.


-Төмөр замыг өргөн царигаар барьсан нь өнөөдөр зөв харагдаж байна-


-Арав гаруй жил гацаад байсан төмөр замын их бүтээн байгуулалтын ажил өдгөө бодит ажил хэрэг боллоо. Энэ томоохон бүтээн байгуулалтыг хувийн хэвшил хийж хэрэгжүүлж төрд хүлээлгэн өгсөн нь онцлог байлаа. Мэдээж төмөр зам гэдэг маргаантай сэдэв байсаар ирсэн. Төслийн ард гарсан хүний үг, бодол ямар байгааг ярилцлагын эхэнд сонирхмоор байна…?

Энэ төмөр зам анх 2008 оноос буюу С.Баярын Засгийн газрын үед яригдаж эхэлсэн төсөл. Төмөр замын ажлыг дуусгахад нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л нөхцөл бүрэлдэж байж өнөөдөр бодит ажил хэрэг боллоо гэж бодож байна. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж бид ярьдаг даа. Энэ төмөр зам маань олон жил гацчихсан, өргөн нарийн царигийн маргаантай, хууль шүүхийн асуудалтай, хэл ам, хэрүүл уруул ихтэй байсан. Хувийн хэвшилд анх эзэмших эрхийг нь өгөөд, дараа нь төр буцаж аваад л олон жил маш их боломжийг алдсан. Эцсийн дүндээ төмөр зам аль болох хурдан зайлшгүй баригдах ёстой гэдэг дээр улс төрийн бүх хүчин, энэ төсөлтэй холбоотой бүхий л компани, байгууллага санал бодол нэгдсэн. Ингээд л манай компани төсөлд шалгараад төмөр замын ажлыг гардаж хүлээж авсан даа. Бид 28 сарын дотор барих бүх үүргээ биелүүлсэн. Улсын комисс онц сайн дүнтэй хүлээж авсан. Төмөр зам барихад газар чөлөөлөлтөөс эхлээд транс өөрчлөх, ажлын зурагт өөрчлөлт оруулах, туслан гүйцэтгэгчийг зөв сонгох, бараа материалд хяналт тавих, хүний нөөцийг зөв хуваарилах, санхүүгийн эх үүсвэрээ оновчтой төлөвлөх, дээрээс нь орон нутгийн болон төр захиргааны байгууллагуудын элдэв хүнд суртал, дүрэм журмыг давж гарах, ажлаа зөв ойлгуулах гээд олон зүйлтэй бид тулгарсан. Тухайн үед хил гааль хаагдаад, улс орон онцгой байдалд шилжээд, гадаадын ажиллах хүчний нөхцөл байдал өөрчлөгдчихсөн байсан үе шүү дээ. Тэр бүрийг яривал нэлээд урт түүх бий. Энэ бүхнийг давж туулаад Монгол Улсын төрд төмөр замын цогцолбор төслийг хүлээлгэж өглөө. Ардчиллын 30 жилд өрнөж байгаагүй маш том бүтээн байгуулалт гэдгийг хүмүүс онцолж байна лээ. Би ч мөн адил бодолтой байна.

-Үнэхээр итгэл найдвар алдарчихсан үед танай баг орж ирсэн л дээ?

-Маш богино хугацаанд хийж бүтээснээс гадна монгол инженер, монгол залуучууд оролцсон бүх л хүмүүсийн үр дүнгээр бий болсон төсөл. Манай Монголд ихэвчлэн хар бараан мэдээ түлхүү явж харагддаг. Тэр дундаас төмөр замын бүтээн байгуулалт ганц гялтайх мэдээ болж байх шиг байна. Би бодохдоо, эх оронч байна гэхээр буу шийдэм бариад цээжээ дэлдэхдээ биш, харин өөрт оногдсон ажлаа хамгийн сайн хийх нь л эх орондоо оруулж байгаа хамгийн том хувь нэмэр. Бид төсөлд оролцсон бүх оролцогчдыг бүгдийг нь нэг зорилгын төлөө нэг чиглэлд хандуулж ажиллуулж чадсан гэдэг манай компанийн менежмэнтийн давуу тал байсан болов уу. Төслийг яг цагт нь хүлээлгэж өгсний нэг ололт нь энэ байх. Бүгд нэг л зорилготой ажилласан. Ингэж баг хамт олныг бүрдүүлж чадах юм бол ямар ч ажлын ард гарч болдгийг бид нэг талаараа харуулсан гэж бодож байна.

-Эдийн засгийн үр өгөөжийн хувьд улсад том жин дарах ажил болж байна. Нүүрсний үнэ тариф сэвхийгээд л босоод ирэх юм шүү дээ, тийм биз?

-Нүүрс гэдэг овор хэмжээ ихтэй, үнэ багатай эд. Маш хямд үнээр, маш ихээр хол тээвэрлэж байж тухайн уурхайн үнэ цэнэ өснө. Жишээлбэл, Завханд нэг томоохон нүүрсний орд газар байна гэж бодъё. Гэвч тэр уурхай өнөөдөр үнэгүй шахуу байхгүй юу. Яагаад гэвэл хэн ч тэндээс нүүрс тээвэрлэж чадахгүй. Газар дээр нь очихоор гоё нүүрс байдаг. Харин тэнд төмөр зам оччихлоо гэж бодоход тэр уурхайн үнэ цэнэ хэд дахин өснө. Эрдэнэс Таван толгой өнөөдөр уурхайн аман дээрээ нүүрсээ зарж байгаа. Төмөр зам ашиглалтад орсноор Хятадын хил дээр очиж нүүрсээ зарна. Энэ хоёрын хоорондох үнийн зөрүү асар их. Тээврийн зардал бол автомашинаар тээвэрлэснээс хамаагүй бага. Тэр бүх зөрүү Эрдэнэс Таван толгойн ашиг болж нэмэгдэнэ л гэсэн үг. Уурхайн аман дээрээс нүүрсээ 60 доллараар зарж байсан бол Хятадын хил дээр аваачаад 120 доллараар зарна шүү дээ. Гэхдээ 10 доллараар л тээвэрлээд авааччихна. Тэгэхээр 50 долларын нэмэлт ашиг олчихож байгаа биз дээ. Уурхай нүүрсээ 60 доллараар зараад 1 тонноос 30 долларын ашиг олдог байж магадгүй. Гэхдээ тээврээ өөрөө хийчихээр 1 тонноос 50 долларын ашиг олно. Уурхайгаасаа илүү ашиг олчихож байгаа юм. Тэгэхээр төмөр ямар ач холбогдолтой гэдэг нь эндээс харагдаж байгаа байх.

-Төмөр замын ашиглалт одоогоор ямар хэмжээнд байна вэ?

-Бид өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрөөс туршилтын тээвэр хийж эхэлсэн. Түүнээс хойш Таван толгой төмөр зам ХХК олон тээвэр хийсэн. Одоо бол өдөр бүр төмөр замаар тээвэр явж байгаа. Нүүрсний тээвэр явах тусам тээврийн зардал багасч, тэр хэмжээгээр явах автомашины тоо цөөрч байгаа. Маш хурдан хугацаанд хил дээр очиж байна.

-Төмөр зам барина гэдэг монголчуудын хувьд итгэл үнэмшилгүй зүйл байсан. Одоо харин төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор харж байна. Бид төмөр замаа өөрсдөө барьж чаддаг болчихлоо гэж үзэж болох уу?

-Би тийм гэж хэлж чадна. Монголд анх удаа нэгдүгээр зэрэглэлийн уулзваргүй төмөр замын бүтээн байгуулалт боллоо. 100, 100 жил ажиллах төмөр зам учраас огт хариуцлага алдаж болохгүй. Төмөр замын ажлыг анх эхлүүлж байхад би өөрөө төмөр замын нарийн ширийнийг мэддэггүй л байсан. Төмөр зам барина гэдэг бол маш нарийн технологийн ажил юм байна. Жишээлбэл, төмөр замын бетон дэр тавьдаг далангийн хэвгий яг л зөвшөөрөгдөх хэмжээнд тэгшхэн, нягтаршил нь байгалийн юм шиг хатуу байх ёстой. Хэвгий, налуугаа тэгш байлгахын тулд замдаа уул тааралдвал сэтэлнэ, жалга тааралдвал далан үүсгэнэ, гол тааралдвал гүүр бариад л явна. 10000 тонн ачаатай, 100 км цагийн хурдтай ачааг төмөр зам миллметрийн зөрүүгүй угсрагдсан байх ёстой. Тэр дунд замын дагуух дохиолол холбоо, зам төмрийн чанар, эрчим хүч, өртөө зөрлөгүүдийн аюулгүй байдал гэх мэтчилэн бүгдийг олон улсын чанарын стандартаар хийх шаардлага гарч байгаа юм. Монголд цөөхөн компани ашиглаж байгаа менежмэнтийн программ хангамжийг бид ашигладаг. Анх үйлдвэрлэлийн захиалга өгч гэрээ байгуулахаас өгсүүлээд бэлтгэн нийлүүлэгдээд угсрагдаад биежээд хүлээлгэж өгөх хүртэл үйлдвэрлэлийн процесс явж байгаа. Тэр бүх процессыг бүгдийг нь нэгдсэн удирдлагын системээр хянаж, шалгаж оруулж байгаа юм. Тэр системийг харж байгаад хаана алдаа гарч байна, хаана ажлын дутагдал байна, хаана илүүдэл байгааг бид цогцоор нь хянаж чадаж байгаа юм. Тухайн программ хангамж дээр хичнээн хүн талбай дээр ажиллаж байна, хичнээн хүн амралттай байна, хичнээн хүн замд явж байгааг шууд хардаг. Энэ программ хангамжийг бид бүх туслан гүйцэтгэгчдэдээ зааж өгч, бүгдийг нь хамруулсан.

-Олон жил маргаантай явж ирсэн энэ сэдэв дээр бодит нөхцөл байдлыг хэлэх хүмүүсийн нэг бол та. Танайх төсөл рүү орж ирэх хүртэл тэр хугацаанд юу болоод өнгөрчихөв?

-Манай компани 2019 оны 11 дүгээр сард гэрээгээ байгуулж төмөр замын ажлыг хүлээн авсан. Би бусадтай л адил өрөөсгөл ойлголттой байсан юм билээ. Энэ ажлыг гардаж авахдаа өмнөх бүх түүхийг нь судлаад баримт факт дээр үндэслэсэн бүх дүгнэлтийг манай компанийн баг хамт олон гаргаж, нэгдсэн нэг ойлголттой болсон. Энэ төсөл дээр өмнө нь ажиллаж байсан зарим хүмүүс ч үргэлжлүүлж ажилласан. Хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс янз янзын тайлбар хэлээд байдаг. Болсон процессыг товчхон л хэлчихье. 2008 оны зургадугаар сард С.Баярын Засгийн газар Ухаа худаг буюу Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Энержи Ресурс компанид олгосон. Үүний дагуу Энержи ресурс үйл ажиллагаагаа явуулаад маш их бэлтгэл ажил хийсэн нь харагддаг. Трассаа гаргаж, бүхий л төрлийн хайгуул судалгаа хийж, гадаадын мэргэжлийн компаниудаас зөвлөгөө авсан. Улмаар 2012 оны тавдугаар сард төмөр зам барих ашиглах шилжүүлэх концессын гэрээг Засгийн газартай 19 жилийн хугацаатай, бас сунгах боломжтойгоор байгуулсан. Ингээд ажлаа дөнгөж эхлүүлээд байхад 2012 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар энэ төмөр зам төрийн мэдэлд байх ёстой гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэлд авсан. Энержи ресурс компанийн тэр хүртэл гаргасан зардлыг тооцож, нөхөн олговор болгож тухайн үеийн ханшаар 60 гаруй сая долларыг Энержи ресус компанид төр буцааж өгсөн байна лээ. Ингээд төр өөрийн мэдэлдээ төмөр замаа аваад Энержи ресурсээс төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдоод байсан Самсунг Си энд Ти корпорацитай шууд гэрээ байгуулж, ажлыг нь үргэлжлүүлээд явсан. Гэрээний дагуу Хөгжлийн банкнаас 200 сая долларын зээл авч Самсунг Си энд Ти корпорацид шилжүүлж, төслийг эхлүүлсэн. 2014 оны сүүлээс санхүүжилтгүй болж зогсоод 2015 онд ажлыг нь бүрмөсөн зогсоосон. Нэгдүгээрт, явц дундын төлбөр саатаж, сул зогсолт үүссэн. Хоёрдугаарт, төслийн хөрөнгийг завшсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн нэр бүхий албан тушаалтнууд, тэдгээрийн дотор Ерөнхий гүйцэтгэгчийн Монгол дахь захирал Ли Жон Ёль, төмөр замын зураг төслийн захирал Гу Ду Хёон нарын хүмүүст эрүү үүсгэн, заримыг нь цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Ингээд төмөр замын ажил нь бүрмөсөн зогсож байгаа юм. Биднийг, 2019 онд ажил авахад 2015 онд яаж зогссон яг тэр чигээрээ үлдсэн байсан. Монголын Засгийн газар Самсунг Си энд Ти корпораци гэрээ цуцлах маргаанаа жил илүү хугацаанд хийж, эцэстээ 2016 оны есдүгээр сард тооцоо нийлж, өр авлагаа тохирч гэрээг хаасан. Харин хоёр солонгос захирлыг нь саатуулан шалгаж, ажлын хариуцлага алдсан гэдгээр гурван шатны шүүхээр ороод, торгуулийн шийтгэл оногдуулж, 2018 оны арванхоёрдугаар сард эцэслэсэн. Бусад хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болж, зарим нь тусгаарлагдсан гэж ойлгосон.

-Юу гэсэн үг вэ?

-Энэ төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд гээд гурван сумыг дамжиж байгаа. Тухайн үед түгээмэл тархацтай ашигт малтмал буюу орон нутгаас авдаг хайрга дайрга ашигласны төлөө орон нутагт төсөвт мөнгө төлдөг

байсан. Ерөнхий гүйцэтгэгч гурван сумтай гурвуулантай нь гэрээ байгуулаад хайрга дайрганыхаа төлбөрийг төлсөн. Гэтэл Ханбогд суманд очих ёстой 799 сая төгрөгийг нь төсвийн дансанд биш Ханбогд сум гэдэг нэртэй хувийн компанийн нэхэмжлэлээр өөр данс руу шилжээд мөнгийг дундаас нь авчихсан байсан. Солонгос захирлыг буруу байгууллага руу мөнгө шилжүүлж, ажлын хариуцлага алдсан гэдгээр 40 саяар торгоод, 515 хоног цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, 32 сая төгрөгөөр торгоод, сулласан. Тэр мөнгө завшсан эздүүдээс нь эргэж тэр мөнгийг аваагүй. Хөөцөлдөө ч үгүй. Самсунг Си энд Ти корпораци тэр мөнгийг 2019 онд дахиж улсад төлж барагдуулсан байна лээ. Биднийг ажлаа хүлээж авахад Таван толгойн өртөө өчнөөн олон зуун хүний хууль бус суурьшлын бүс болчихсон, битүү хогондоо дарагдсан газар байлаа. Тэнд 140 хоолны газар, 10 шатахуун түгээх станц, 28 гэр зочид буудал, 45 контейнер, 63 авто сэлбэг дугуй засвар бусад барилга байгууламж, хэдэн зуун хүнд даацын машин, хэдэн мянган хүн тэнд ажиллаж байв. Тухайн талбайг чөлөөлөх гэж жижигхэн иргэний дайн шиг юм болсон шдээ. Ингээд эвдрэл гэмтлийн акт гаргаад бид ажлаа эхэлсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Таван толгойн төмөр замыг барих ашиглах,

Таван толгойн цахилгаан станцыг барих зэрэг цогц гэрээг Шиньхуа энержи болон дотоодын компанийн хамтарсан концорциумтэй хийх гэж байгаад УИХ дээр унасан байдаг. 2016 он шүү дээ. Хувьд байхад төр буцааж аваад л, дараа нь дахиж олон улсын концорциумд өгөх гэж оролдоод, тодорхойгүй байдал үргэлжлээд, энэ асуудал үнэхээр халуун сэдэв болсон. Хэн нэгэн хүн ийшээ гар дүрэх л юм бол бөөн асуудал болчих гээд ээдрээтэй нөхцөл байдал руу орчихсон. Тэр хооронд дээр миний хэлсэн хүмүүс бөөнөөр оччихсон өөрийн гэсэн хот суурингаа байгуулчихсан байв.

-Үнэхээр хэн нэгэн хүн гар дүрэх л юм бол асуудалд орооцолдчих нөхцөл байдал руу орчихсон гэдэг үнэн. Та ийшээ орохдоо түүнийг бас давхар тооцоолсон л байх?

-Би бол сонин хэвлэл дээр гарч байгаа, эсвэл хүмүүсийн хооронд ярьж байгаа зүйлд ач холбогдол бага өгдөг. Факт, баримт гэдэг л хамгийн чухал. Он сар өдөртэйгөө, гэрээ хэлцэл гарын үсэгтэйг нь харж итгэнэ үү гэхээс тэр нь ингэсэн гэнэ лээ, энэ нь ийм болсон гэнэ лээ, тэр тийм учиртай гэдгийг тоохгүй. Би инженер мэргэжилтэй. Байгалийн шинжлэх ухааныг зохиож, хуурна гэж байхгүй. Яг түүнтэй адилхан бид төсөлд бодитойгоор хандаж байж төмөр зам дууссан. Түүнээс биш төслийг авчихаад улстөржөөд л, энийг ингэх ёстой байсан байна, өмнөх нь ингэсэн байна, энэ бол тэдний өмч байх ёстой гэх нь манай асуудал биш. Бид захиалгын дагуу төслийг хурдан хийж өгөх л үүрэгтэй.

-Гүйцэтгэлийн төлбөрийг нүүрсээр төлдөг гэж байгаа. Санхүүжилтээ хэр хугацаанд нөхөх бол?

-Анхнаасаа төмөр замаар барьж дууссаны дараа цувуулж мөнгөө өгөх нөхцөлийг санхүүжүүлэгч Эрдэнэс Таван толгой ХК тавьж байсан. Тэр нөхцөл одоо ч хэвээрээ байгаа. Бид нүүрсээр төлбөрөө авч байгаа. Хоёрт, бид төмөр зам л барих үүрэг хүлээсэн компани. Нүүрс зарж, ашиг олох сонирхол байхгүй. Тийм учраас Эрдэнэс Таван толгойгоос авсан нүүрсээ аль болох хурдан худалдан авагч нарт хүнд сурталгүйгээр зараад мөнгөө олж авах ганц зорилготой.

-Төмөр замын алдагдсан боломж гэж нийгэмд их ярьдаг болсон. Саяны нээлтийн үеэр төмөр замын гавьяатан, гай болсон гэж хүмүүсийг ихээр цохож нэрлэлээ. Үүний нэг бол яах аргагүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүнийг төмөр зам гацаасан гэж буруутгадаг. Үнэхээр энэ төмөр зам дээр хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсан юм бэ?

-Энэ бол миний л бодол. Төмөр замыг эзэмшинэ гэдэг эрх чинь Эрдэнэс Таван толгойг эзэмшихээс илүү их ач холбогдолтой. Би түрүүн хэлсэн. Хүн уурхай ажиллуулаад нэг тонн нүүрсээс 20-30 долларын ашиг олох байх. Гэтэл төмөр замаас бол түүнээс илүү ашиг олно. Төмөр зам уурхайгаасаа илүү ашигтай. Тийм учраас өнгөрсөн 10 жилийн хугацаанд гацаасан байна уу, урагшлуулсан байна уу энэхүү маргаан бол ердөө энэ төмөр замыг хэн эзэмших вэ гэдэг асуудал байсан гэж би боддог. Төрд нэг аваад л, хувьд нэг авах гэж оролдоод л. Сүүлдээ төрд очиж байна.

Ийм л процесс болсон. Энэ бол нэг л өдөр “Тэгье, тэгье. Чи ав. Чи авчихсан уу. Ямар сайн юм бэ” гэдэг яриа биш. Эзэмшигч болохын тулд байж болох бүхий л бололцоогоо ашиглаж цаг алдаж, гацсан хэрэг. Эцсийн дүндээ төмөр зам Монгол Улсын төрйин өмчийн мэдлийнх. Эрдэнэс Таван толгой компани хөрөнгө оруулалтаа гурав дөрөвхөн жилийн хугацаанд нөхөж чадна.

-Х.Баттулгын тухайд та юм хэлсэнгүй…?

-Х.Баттулга бол төмөр зам төрийн мэдэлд заавал байх ёстой гэдэг маш хатуу итгэл үнэмшилтэй юм билээ. Гэхдээ би энэ төмөр замын гавьяаг хэн нэгэнд өгөөд тэр ч сайн, энэ ч муу гэж хэлмээргүй байна. Гацсан нь факт. Энэ ажлыг явуулж эхэлсэн үү, эхэлсэн.

Гол нь биднийг ажил авахад бүх зураг төслүүд нь бэлэн болчихсон байсан. Гэхдээ 2012 оны төсөвт өртгөөр бид хийсэн. Түүнийг бид шинэчлээгүй. Өмнө нь ажил эхэлчихсэн байсан. Тиймээс ганцхан бид хийсэн гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн бүх тохироо бүрдчихсэн байсан гэдгийг л хэлмээр байна. ҮАБЗ зөвлөмж гаргасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ төмөр замтай холбоотой хоёр тогтоолыг баталсан байдаг. Гол нь төслийг хурдан дуусга гэж шахаж байсан. Холбогдох яам, тамгын газар бүх талаар дэмжиж, цар тахлын хэцүү үед төмөр замын төсөлд өндөр ач холбогдол өгч, төрөл бүрээр дэмжиж байсан хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулга төмөр замын төслөөр бараг 40 гаруй удаа очсон байх аа. Лав л Гашуунсухайтын төмөр зам дээр 10 гаруй удаа очсон. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр У.Хүрэлсүх илүү хувь нэмэр оруулсан, эсвэл Х.Баттулга гацаасан гэж яримааргүй байна. Нэг зүйл бий. Х.Баттулга гацаасан гэвэл шалтгаан нь төрийн мэдэлд авахтай л холбоотой. Тэр энэ төмөр замыг өөртөө аваагүй ш дээ. Төрд авсан. Яаж ч гүтгэж байсан хэрэв тэнд идэж уусан зүйл байсан бол энэ олон жил хууль хяналтын байгууллага баримттайгаар нь гаргаад ирэх байсан байлгүй дээ. Монголд нуух арга байхгүй. Нууя ч гэсэн гараад ирэх биз. Монгол бол ардчилсан нээлттэй орон. Хэн нэгэн гарч ирээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг нуун дарагдуулаад явна гэдэг бүр боломжгүй.

-Төмөр зам руугаа эргээд оръё. Өргөн царигтай төмөр зам Хятадын хил дээр очоод гацчихлаа, мухар төмөр зам болчихлоо гэж яригдаж байна. Шилжүүлэн ачих байгууламж гэж нүсэр бүтээн байгуулалт хэрэгтэй болчихов уу даа?

-Манайхыг 2020 онд ажил эхлэхэд цар тахал гарчихсан, ихэнх нь биднийг барьж дуусгана гэхэд итгээгүй. За тэгж байгаад дунд нь зогсоод зовлон жаргал яриад дуусах байх гээд. Би тэр үед Хятад болон бусад орон луу их явж, тэндхийн төмөр зам барьдаг компаниудтай уулзаж байсан. Тэд ч адилхан. Та нар барьж чадахгүй дээ гэсэн аястай. Тэгэхээр Таван толгой-Гашуун сухайтын төмөр замтай холбоотой бусад бэлтгэл ажлууд орхигдсон байсан байхгүй юу. Түүний нэг нь энэ хил холболтын цэг. Ер нь төмөр зам баригдаж эхлээгүй, хэзээ дуусах нь тодорхойгүй байхад хил холболтыг хэн ярих юм бэ. Логикоор бод доо. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ гэдэг шиг л.

Харин биднийг 2021 онд төмөр замаа бариад Гашуунсухайт дээр очоод Хятадын хил дээр тулахад л хүмүүс итгэж эхэлсэн. Одоо төмөр замаа яаж ашиглах вэ, яах уу ийхүү гээд л. Хятад талдаа ч тэр, Монголд талдаа ч тэр ажиллаж эхэлсэн. Ингээд манай Засгийн газар Хятадын талтай харин ч маш хурдан хугацаанд олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд хилийн цэгээ эцэслэн тогтоож авсан шүү дээ. Хоёр улсын Засгийн газрын хурлаар батлагдсан. Хилийн цэгээ Монгол Улсын хилийн 703 дугаар баганаас зүүн тийш 2.4 км гээд координаттай нь баталж өгсөн. Бид бариагүй бол батлахгүй. Түүнтэй адил нүүрс ачдаг терминалыг бас сүүлд эхэлсэн. Энэ мухар төмөр зам гэхээс илүү ямартаа ч төмөр замаа барьчихсан юм чинь одоо Хятадын төмөр замтай холбуулна. Яг Эрээнтэй адил. Манай Монголын өргөн төмөр замын цариг Хятадын хил рүү орно. Хятадын талд өргөн төмөр замын нүүрс буулгах терминалууд баригдана. Бас түүнтэй адилхан Хятадын талаас манайд нарийн төмөр зам манайд орж ирнэ. Гашуунсухайтын өртөөтэй зэрэгцээд нарийн төмөр замын өртөө баригдана. Хоёр талд харилцан нарийн өргөн төмөр замын өртөө баригдаж шилжүүлэн ачилт хийгдэнэ. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомтын холболт хийгдсэнээс хойш 60 гаруй жилийн дараа хийгдэж байгаа ажил шүү. Тэгэхээр гүүр баригдсаны дараа ажил илүү зохион байгуулалттай, хурдан шуурхай явна уу гэхээс одоо гацаж, зогсоод байгаа зүйл байхгүй.

-Өргөн, нарийн царигийн асуудал саяхныг хүртэл яригдсаар байсан. Товчхондоо нарийн царигаар явах боломжгүй байсан юм уу?

-Би ч анх эхлээд яагаад нарийн байж болохгүй юм гэж боддог байсан. Гэтэл бидэнд өргөн цариг барих даалгавар ирсэн. Одоо харахад өргөн байсан нь зөв гэж хэлнэ. Учир нь нэгд, Монголоос ачигдаж байгаа бүх нүүрс Хятадын хил дотор ороод буудаг. Угаасан, түүхий нь хамаагүй. Ганц модоос дахиж ангилагдаад Хятадын гүн рүүгээ явдаг. Тэгэхээр өргөн нарийны асуудал хамаагүй болчихож байгаа юм. Хил давуулаад л буулгачихаж байгаа учраас өргөн нарийн хамаагүй. Нөгөө талаар хэрэв Гашуунсухайтын төмөр зам нарийн болчихсон байсан бол манайх өөрөө өргөн төмөр замтай. Тэгэхээр бид бүх юмаа бараг хоёр дахин хийнэ гэсэн үг. Нарийн төмөр замын вагон, зүтгүүртэй, мэргэжилтнүүдтэй болно гэсэн үг. Дээрээс нь бид Зүүнбаян Гашуунсухайтын төмөр замын дунд өөрсдөө асар том шилжүүлэн ачих байгууламж хийх хэрэгтэй болно. Маш их зардалтай. Дээрээс нь нарийн төмөр зам дээр явж байсан зүтгүүр вагонуудыг өргөн төмөр зам дээр ашиглаж чадахгүй. Зөвхөн зорчигчийн суудлын вагоны дугуйг сольдог болохоос ачааныхыг сольж чаддаггүй. Зүтгүүр ч ялгаагүй. Харин одоо бол бүгд өргөн царигтай болчихсон учраас дуртай вагоноо Зүүнбаян руу явуулж болно, УБТЗ-ын замаар явуулаад, тэндээс шаардлагатай бол татаж авчраад л. Бүх мэргэжилтнүүд, стандарт нь адилхан. Нарийн царигтай байсан бол дохиолол холбоо Хятад талынх байсан байх. Нэг ёсондоо Хятадын төмөр замын салаа л болно. Хятадын төмөр зам дотоодынхоо нөөц бололцоо тээвэр зохион байгуулалтаа харж байж Монгол руу вагон явуулна. Одоо бол бид өргөн төмөр замаараа хүссэнээрээ тээвэрлээд авахгүй байсан ч Хятадын хил дээр аваачаад овоолчихож байгаа. Тэгэхээр өргөн нарийны маргаан бол нүүрс гаралт, худалдаа, өртөө, зөрлөг, өртөг мөнгөн дээр ер нь нөлөөлөхгүй. Маргалдаад байх сэдэв биш. Нарийн байсан бол дотооддоо хоёр стандартын уян хатан бус, зардал ихтэй хоёр тусдаа бүтэцтэй болох байсан. Өргөн болчихсон учраас дотооддоо маневарлах бололцоо нээгдэж байгаа.

-Та бүхэн дахиж төмөр зам руу орох уу?

-Манайх Богдхан төмөр замын гүүр, тунелийн ажил дээр орж байгаа. Гэрээгээ байгуулаад ажиллаж эхэлсэн.

-Төмөр замаа монголчууд барих техниктэй болчихлоо гэж та дээр хэлж байсан. Цаашид бидэнд ямар боломж байна вэ?

-Манай улс маш том газар нутагтай. Гэвч дэд бүтэц муу хөгжсөн. Тэгэхээр одоо бидэнд уул уурхайн асар их баялгаа экспортод гаргахын тулд төмөр замтай л байх хэрэгтэй. Авто замаар жонш, төмрийн хүдэр зөөнө гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас болж өгвөл Монгол Улсынхаа гол гол үндсэн томоохон орд газрууд руу төмөр зам татах хэрэгтэй. Тэгж байж төмөр замаар тээврийн тарифаа багасгаад их хэмжээгээр зөөдөг болно. Энэ цагт Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Тантай ярилцсаных долларын талаар асуумаар байна. Ханш маш их өсч, монгол төгрөг унасаар байна. Долларын ханшийг барих арга зам юу байна вэ?

-Хамгийн энгийнээр доллараар юмаа зарж байж л доллартай болно. Нүүрс, алт, төмрөө зарах ёстой. Тэр гарч байгаа экспортын урсгалаа нэмэх ёстой. Тэр бол бизснесмэнүүд, Засгийн газрын ажил, үүрэг. Нэгэнт орж ирж байгаа багахан долларыг дотор нь жаахан зохицуулах нь Монголбанкны ажил. Хүмүүс Монголбанкийг буруутгаад байдаг. Монголбанк доллараар бүтээгдэхүүн зардаг газар биш. Харин хүмүүсийн олж ирсэн долларыг цуглуулж байгаад зохицуулалт хийх л үүрэгтэй, мөн гол зорилго нь инфляцийг зохих түвшинд хадгалах.

-Оюу толгойн орлогыг Монголын банкаар оруулж ирвэл долларын ханш тогтворжих боломжтой гэж зарим хэсэг нь үзэж байна?

-Миний санаж байгаагаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний дагуу Оюу толгойн алт, зэсийг худалдах, борлуулах онцгой эрх Рио Тинтод байгаа. Тэд өөрсдөө гаргасан алт, зэсээ зараад олсон орлогоо өөрийнхөө дансаар авдаг. Гэрээнд өөрчлөлт хийж байж л Монголоор дамжуулах асуудал яригдана. Тэгээд орж ирлээ ч валютын урсгалд нэг их нөлөөлөхгүй болов уу.

-Валютын хомсдол үүсээд байгаа нэг шалтгаан арилжааны банкуудаас болж байгаа юм биш үү?

-Тийм бололцоо байхгүй. Банкинд байгаа мөнгө бол харилцагчийн мөнгө. Тэр хүн доллартай бол доллартай байна. Долларгүй болчихвол тэр. Монголын эдийн засаг одоогоор маш эмзэг, дархлаагүй байна. Гэхдээ уг нь жижиг эдийн засагтай улс шүү дээ, бид. Уул уурхай сэргээд ирвэл гайгүй болно.

-Эдийн засгийн ийм хямралтай үед банкны харилцагчид, хадгаламж эзэмшигчид ч багагүй хохирч байгаа юм шиг. Нэг ёсондоо арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдээ хөсөр хаячихаж байна гэх шүүмжүүд нэлээд бий. Үнэхээр банкуудад хадгаламж эзэмшигчдээ хайрлах бодлого алдагдсан юм уу?

-Хадгаламж эзэмшигчид бол банкны хамгийн чухал харилцагчид. Тэднийг хайрлан хамгаалж, эрэлт хэрэгцээг нь зах зээлийн зарчмаар хангаж байх ёстой. Яахав, тэдэнд төлж байгаа хүү зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарч өсч буурч байгаа. Одоо бол жаахан буурчихсан үе. Сая Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Хадгаламжийн хүү дагаад өсөх байх. Банк дээр бодит зээлийн эрэлт буурсан, ихэнхдээ л өмнөх зээлэндээ бүтцийн өөрчлөлт хийж байгаа ажиглагдах юм. Бүтээлчээр эдийн засаг руу орох зээл байхгүй болчихоор бид зээл өгч чадахгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс ажиглагч орны хувиар ШХАБ-тай эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв DNN.mn

Манай сонины сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ Узбекистанаас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Хоёр талын уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ.

Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг тавьж буйг танилцууллаа.

Энэ хүрээнд цаашид “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хэлмэгдүүлэлт үү, геноцид үү? DNN.mn

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. УИХ 1996 онд шийдвэр гаргаж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн юм. Түүнээс хойш 27 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амсаж, амь насаа алдаж байсан гашуун дурсамж Монголын түүхнээ хар мөр болон үлдсэн. Монголчууд гэм зэмгүй олон хүн амиа алдсан гунигт түүх дахин бүү давтагдаж, гуниг харууслын өдрүүд бүү тохиолдоосой гэсэндээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялангуяа он цаг улирах тусам ирээдүй хойчдоо энэ бараан түүхийг мартуулахгүй байх нь чухал юм.

Саяхан нэгэн жиргээч их хэлмэгдүүлэлт гэж чухам юу болсон юм бэ гэдгийг хүүхэд залуучуудад маш сайн ойлгогдохоор бичсэн байна лээ. Юу гэж жиргэсэн бэ гэхээр “Хэлмэгдүүлэлт гэдэг одоогийнхоор бол Монголын бүх профессор, бүх сэтгүүлч, топ 100 татвар төлөгч бизнесмэн, нийтлэлч нарыг устгана. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, С.Баяр, Баабар нарыг буудна” гэсэн үг хэмээн жиргэсэн юм. Энэ бол хэлмэгдүүлэлтээр монголчуудын оюун санааны охь, мэдлэг боловсролтой сэхээтнүүд, сэтгэгчдийг хоморголон устгасан гэдгийг хэлж байгаа юм. Түүх сөхөхөд, Халх голын дайнд 260 хүн, Чөлөөлөх дайнд 10 хүн, 1932 оны бослогоор 6000-8000 орчим хүн, их хэлмэгдүүлэлтээр 35 мянга орчим хүн амь насаа алдсан байдаг. 1929 оны үед БНМАУ-ын хүн амын тоо 721.949 байсан гэдэг. Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байдаг. Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулсан гэдэг.Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон байдаг. Энэ мэт Монголын түүх соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан. Энэ бүгдийн дараа өнөөдөр Монгол Улс оршин тогтнож байгаа нь их юм даа ч гэж бодмоор.

Өдгөө монголчууд хэлмэгдүүлэлтэд өртөв үү, геноцидод өртөв үү гэдгийг бид ялгаж салгаж ойлгох цаг иржээ. Сүүлийн үед эрдэмтэд геноцид гэж их ярьдаг болсон. Геноцид гэдэг нь хүн амын тодорхой бүлгийг үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээр нь бүрэн буюу хэсэгчлэн устгах явдал юм. Харин бидний хэлж заншаад буй хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг хилс хэргээр гүтгэж, бие махбод, сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхий хүнийг элдэв зүйлээр хяхан, хилс хэрэгт гүтгэх үйл явц. Тэгэхээр хэлмэгдүүлэлт гэж ярьж тодорхойлдог боловч үнэн хэрэг дээрээ геноцид гэж хэлж болохоор үйл явдал монголчуудад тохиожээ.

Монголчуудын сэтгэдэг, сэрж ухаардаг болгоныг үр хүүхдүүдийнх нь хамт ялгаж устгасан нь яах аргагүй геноцид мөн. Үндэсний ой санамжийг арилгах зорилготой аймаглан устгах аллагыг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэх нь хэтэрхий зөөлчилсөн нэр томьёо.Монголын хамгийн эрдэм номтой, чадалтай самбаатай сэхээтнүүд, лам хувраг, ноёд түшмэд, эзэн Чингисийн алтан ургийнхныг онцлон байж яргалан устгасан тэр үйл явдлыг зүгээр нэг хэлмэгдүүлэлт гэх дэндүү эерэг үгээр оноон нэрлэх нь тохиромжгүй. Монголд болсон үйл явдал бол хүн төрөлхтний эсрэг харгис геноцид, ард түмнээ яргалан аймаглан устгасан аймшигт үйл ажиллагаа байсан. Хэлмэгдүүлэлт, геноцид гэх хоёр үгэнд маш их учир бий. Ялгаа ч бий. Яваа яваандаа геноцид уу, хэлмэгдүүлэлт үү гэдэг нь тэнгэр, газар шиг ялгаатай.1948 онд НҮБ геноцид бол дэлхийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн хэмээн зарласан байдаг.

Их хэлмэгдүүлэлт гэгчээр Монголын шилдэг ген тээгчдийг шилж хүйс тэмтэрсэн нь геноцид үйл ажиллагаа байсныг илтгэж байна.Өдгөө их хэлмэгдүүлэлт гэж нэрийдээд буй үйл ажиллагаа бол Монголын ард түмний эсрэг үйлдсэн геноцид мөн байсныг эрдэмтэд нотолж гаргаж ирэх хэрэгтэй байна. Монголчууд геноцид үйл ажиллагаанд өртсөн гэдгийг зарлах хэрэгтэй байна.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Тухайн үед Монголын элит хүмүүс бүгд хэлмэгдсэн. Сэхээтэн лам нар, алтан ургийнхан улс төрийн хэлмэгдэлтэд өртөж, цаазлуулсан. Үүнээс үүдэн төрөө авч явах ухаан бидэнд дутаад байж магадгүй юм” хэмээн хэлж байсан удаатай. Энэ ч үнэний ортой. Шилж сорлож алсан монголчуудын үлдсэн ард түмэн нь ядуу дорой, аймхай хулчгар. Бидний байж байгаа царай ердөө л энэ.

Өнөөдрөөр авч үзье. Улс орноо удирдаж буй улстөрчид, эрдэмтэд, топ 100 татвар төлөгчийг устгачихвал энэ улс оронд юу болох вэ. Элитгүй улс орон ямар нөхцөл байдалтай байх вэ. Бидний ирээдүй тун бүрхэг болно оо доо. Бид одоо ухаалаг, хэрсүү дархлаатай үндэстэн болох хэрэгтэй байна. Өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй ард түмэн болох хэрэгтэй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хууль нэхэж буй дуу чимээний бохирдол DNN.mn

Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ бол монголчуудад Үндсэн хуулиар тунхаглаж өгсөн бүрэн эрх. Гэтэл бид өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхээс эхлээд нүдэнд үзэгдэхгүй олон аюул заналхийлж байна. Эдгээрээс хамгийн аюултай нь нийтийг хамарсан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй агаар, хөрсний бохирдол. Агаарын бохирдол бүр нүдэнд харагдаж, гарт баригдах хүртлээ хүндэрсний дараа л хүлээн зөвшөөрч тэмцэж эхэлсэн. Одоо ч тэмцсээр л байна.

Мөн хөрсний бохирдол аль хэдийнэ аюултай хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод их хэмжээний үеэр болсны дараа хөрсний бохирдол улам нэмэгдэж, илүү аюултай болдог талаар мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Манай улс эрс тэс уур амьсгалтай тулдаа л хөрсний бохирдлын аюулаас бага ч гэсэн холуур байна. Хүйтэрдэггүй, үргэлж халуун байдаг бол хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчин газар авч байгаа.

Агаар, хөрсний бохирдлоос дутахгүй аюул учруулах бас нэгэн бохирдол бол дуу чимээний бохирдол. Нүүдэлчин монголчууд хотжиж суурьшихын хэрээр дуу чимээний бохирдол нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, авто тээвэр, төмөр замаас их хэмжээний дуу чимээ гардаг. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын ихэнх нь авто зам, төмөр замын хөдөлгөөн, барилгын бүтээн байгуулалтаас гардаг байна. Тийм ч учраас зуны улиралд дуу чимээний бохирдол нэмэгддэг аж. Манай улс шиг нийслэлийнх нь дундуур төмөр зам дайран өнгөрдөг улс ховор. Төмөр замын ойролцоо “Баян Монгол”, “Их Монгол” “Нарны хороолол” гэх мэт томоохон орон сууцны хорооллууд бий. Тухайн хэсэгт амьдардаг иргэдэд галт тэрэгний дуу чимээ ихээхэн дарамт учруулдаг гэдгийг хэлдэг.

Агаар, хөрсний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэж байгаа шиг Дуу чимээний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэхээр болсон байна. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан боловсруулж байгаа аж. Энэ мөн л цаг үеэ мэдсэн, мэдэрсэн хууль байх бус уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зээл авч чадаж байвал та өөрөөрөө бахархах хэрэгтэй DNN.mn

“Саяхан л хүүхэд байсан чинь одоо зээл төлөөд явж байна” гэсэн пост саяхан фэйсбүүк хуудаснаа харагдсан. Энэ бол тухайн хүн насанд хүрснийг илтгэж байгаагаас гадна санхүүгийн хувьд тодорхой хэмжээний чадвартай, хариуцлага хүлээхүйц хувь хүн болсны илэрхийлэл. Зээлийн нөхцөлийг хангаж байна гэдэг эдийн засгийн хувьд бие даасан, итгэл даах нэгэн болсон гэсэн үг.

Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй чадвартай, орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй болдог гэсэн хошигнол байдаг. Зээл авах ийм л хэцүү түвэгтэй, шалгуур өндөртэй. Энэ өндөр шалгуурыг даваад зээл авч чадаж байгаа бол өөрөө бахархах хэрэгтэй. Мөн өөрт нь итгэж зээл олгосон хувь хүн, санхүүгийн байгууллагад баярлах хэрэгтэй. Тэд чамд итгэж байна шүү дээ. Хүний итгэлийг олно гэдэг сайхан. Даана гэдэг бүр ч бахархалтай.

Зээлтэй хүн илүү их хөдөлмөрлөж идэвхтэй, зорилготой амьдардаг. Зээл авч түүнийгээ хугацаанд нь төлөх зорилготой амьдарна гэдэг зарим хүний хувьд утгагүй санагдаж, “Ийм ч зорилготой байх гэж дээ” гэсэн бодол төрж магадгүй. Гэвч зээл авч чадаж байна гэдэг нь өөрөө бахархах юм шүү. Бүх бизнес эрхлэгчид зээлтэй, одоо зээлгүй ч зээлээр эхэлсэн байдгийг санаарай

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН АН-аас савраа тат DNN.mn

2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч байна. Гэвч 2020 оны сонгуулийн дараа хагарч бутарсан Ардчилсан нам одоо болтол эвлэрч нэгдсэнгүй. Энэ байдлаараа 2024 оны сонгуулийн өмнө ч иймэрхүү л байдалтай байх бололтой. Ийм байдалтай байгаа нь Ардчилсан намын удирдлагуудын буруугаас гадна бас МАН-ын шууд оролцоотой холбоотой. Ардчилсан намынхан хагарч бутрах үндэслэлийг өөрсдөө тавьж, МАН түүнийг нь өдөөж, дэмжиж байгаа хэрэг. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл эвээ олохгүй яваа нь МАН-тай шууд холбоотой. АН-ын бүхий л хагарал бутрал МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил гэж ойлгож болно. Учир нь, АН Монгол Улсын хөгжилд хэрэгтэй улс төрийн хүчин. Ардчилсан нам сул байх нь МАН-д ашигтай ч монголчуудад хортой.

Сүүлийн найман жил нэг нам хэт олонхоороо бүх эрх мэдлийг гартаа авчихлаа. Бүх эрх мэдлийг гартаа авчихсан хүмүүс бусадтай харилцан ярилцах нь багасч, нийгмээ иргэдээ сонсох нь холддог. Эрх баригч нам шинжлэх ухааны дүгнэлтүүд, баримт, статистик, судалгааны үр дүнгүүдээр бодлого гаргахаасаа илүү бид олонх болчихсон, эрх мэдлээр дутахгүй юм чинь гэсэн хандлагаар илүү түрэмгий, хүч түрсэн ажлын арга барилд дасгачихдаг. Одоогийн нөхцөлд Ардчилсан намыг орлох гуравдагч хүчин Монголын улс төрд алга. Нэг намын эрх мэдэл хэт давамгайлсан өнөөгийн нөхцөлд хүчтэй сөрөг хүчин байх нь монголчуудад хэрэгтэй. АН эрх баригчдын бурууг сөрөх, үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавихад нэн хэрэгтэй. Олон намын тогтолцоот ардчилсан нийгэмд хүчтэй сөрөг хүчний үүрэг нөлөө их бий. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах үүрэг сөрөг хүчнийх. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө хүчин зүтгэл гаргах ёстой нам нь Ардчилсан нам. Ардчилсан намынхан одоогийнх шиг ийм сул дорой ч байгаагүй юм аа. Намын тамга тэмдгээ булаацалдаж, нэг нэгээ үгүйсгэж, МАН-ын тоглоом болж байгаа нь дэндүү харамсалтай.

Гэхдээ улс төрийн соёл, ардчиллын хариуцлага гэж юм бий. Ардчилсан нийгэмд өрсөлдөөнт улс төрийг чухалчлан хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам бол Монголын ардчиллын тулгуур багана. АН амьд үлдэж байж л ардчилал амьд үлдэнэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд АН дахин хөл дээрээ зогсох хэрэгтэй. Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, устгах гэсэн МАН-ын оролдлого тун идэвхтэй байна. Эрх чөлөөний баганаа ингэж хөрөөдөж болохгүй. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байна уу. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа.

МАН-аас гарч байгаа шийдвэр бүр хоёр үзүүртэй гардаг. Аль ч талаас нь ойлгож болохгүй. МАН өрсөлдөгчөө янз янзаар хагалан бутаргаснаар өнөөдөр Монголын ардчиллыг үгүй хийх гэж байна. МАН-ын аппарат болон түүний удирдлагууд АН-ын бүх үйл ажиллагаанд бодлогоор оролцож байдаг. Үүгээр нь зөвлөх тавина, үүгээр нь хор хутгуулна, тэрийг нь шоронд хийнэ, энийг нь намаас нь хөөлгөнө гэсээр байгаад АН-ыг устгаж, Монголын ардчиллыг мөхөөх нь. Монголд ардчилал үгүй бол Монголын тусгаар тогтнолд нэн аюултай. Хэрвээ тусгаар тогтнол ирээдүйгээ бодож байвал МАН АН-ыг одоо зөнд нь орхи оо. Хагалж бутаргаж хор хутгахаа зогсоо. Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна.

Өнөөдөр АН-аар иргэд Ардчиллыг хардаг. Нэг ёсны Монголын ардчиллыг АН өмчлөх үүрэгтэй ч юм шиг. Ингэж байж тэд хариуцлага үүрнэ. Ардчиллын алдаа гажуудал байгаа бол энэ нийгмийг авчирсан улс төрийн хүчний хувьд түүнийг засах, өөрчлөх нь АН-ынхны үүрэг мөн.

Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байгаа нь харамсалтай.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань үгүй болно. 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болсон нь үнэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө МАН АН-аас савраа тат.

Б.Номинрдэнэ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан: Шүүгч н.Батболор үндэслэлгүйгээр нөхрийг маань хорих шийдвэрийг гаргасан DNN.mn

Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хүмүүсийг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнээс өмнө ч түүнтэй холбоотой лифтний бичлэг цацагдаж байсан. Дуулианы эзэн өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан анх удаагаа хэвлэлд ярилцлага өгч байна.


-Таны нөхөр Б.Баасанцогтыг Тагнуулын ерөнхий газраас ямар үндэслэлээр баривчилсан юм бэ?

-Чухам юу болоод байгааг огт ойлгохгүй байгаа. Сая наймдугаар сарын 10-нд Прокуророос ямар нэгэн санал хүсэлт огт байхгүй байхад үндэслэлгүйгээр, тодорхой хугацаа заахгүйгээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Батболор цагдан хорьсон. 2022 оны наймдугаар сарын 18-ны өдөр шүүгч Батболор нь бидний гаргасан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэхэд “Прокуророос

цагдан хорих шаардлагагүй байх тул цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөд татгалзах зүйлгүй” гэж хэлсээр байхад өөрчлөхгүй байгаа нь шүүх шударгаар шүүж чадахгүй, улсын яллагчаас илүү яллах байр суурьтайг харуулж байна. Шүүх прокурор биш, хөндлөнгийн байр сууринаас хандан өмгөөлөгч, прокурор хоёрын мэтгэлцээн саналаас шийдвэр гаргах ёстой байтал прокурорын саналаас давсан яллах туйлын хүсэл сонирхолтой байна. Хууль бусаар хорьж байгаа шүүх болон Батболор шүүгчид эргэлзэж байна. Дээрээс дарамтлаад чиглэл өгөөд байна гэх дам яриа сонсогдсон. Б.Баасанцогтын эсрэг урт хугацаанд, зорилготойгоор элдэв гүтгэлэг хэвлэлээр тасралтгүй цацаж, шалгах асуудал нь хуулийн процессын хувьд ч, бодит байдлаас хуулиас их өөр байгаа.

-ТЕГ-аас баривчилсан тэр өдөр яг юу болсон бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны орой Тагнуулаас хоёр хүн ирж нэг хэрэг дээр гэрчийн мэдүүлэг авна гэж хэлж авч явсан. Маргааш нь ТЕГ-аас хэвлэлийн хурал хийж “Маш олон буу, галт зэвсэг олдлоо” гээд огт танихгүй хүмүүсийн нэртэй холбож, “Б.Баасанцогтоос янз бүрийн төлөвлөгөө машинаас нь олдлоо” гээд утга учиргүй худал мэдээлэл хийж, сүр дуулиан болсон. Тэгээд саатуулах шаардлагатай гээд 48 цаг саатуулсан. Тэр гурван хүнийг би ч танихгүй, манай хүн ч танихгүй. Тагнуул дээр би нөхрийнхөө түрийвчийг авахаар очихдоо “Ямар аймаар хэрэгт холбоод байгаа юм бэ. Одоо тэгээд шалгаад дууссан уу” гэхэд “Дууссан, холбоогүй байсан нь тогтоогдсон” гэж хэлсэн.

Тагнуулаас саатуулсан 48 цагийн хугацаа дуусч манай өмгөөлөгч нар “Хүнээ авч болох уу” гэхэд “Танай хүнийг суллах бичгийг мөрдөгчид нь өгсөн байгаа. Мөрдөгчтэй холбогдоод хүнээ аваарай” гэсний дагуу мөрдөгч рүү залгатал огт утсаа аваагүй. Гэтэл энэ өдрийн үдээс хойш 16 цагийн үед Хан-Уул дүүргийн шүүхээс манай өмгөөлөгч рүү ярьж АТГ-аас цагдан хорих бичиг ирлээ гэдгийг дуулгасан.

-Тагнуулаас анх баривчилсан хэрнээ АТГ-аас яагаад шалгаад баривчлах хүсэлтээ шүүхэд өгөх болчихов оо?

-Харин тийм ээ, их гайхмаар. АТГ-аас аль хэдийнэ хэрэг нь хамааралгүй болоод Прокурорт шилжсэн байхад АТГ бичиг өгч байгаа нь сонин. Хан-Уул дүүргийн шүүх дээр яваад очтол Нийслэлийн прокурорын газраас манай нөхрийг цагдан хорих санал ирүүлсэн байсан.

Тус цагдан хорих саналыг хэлэлцэх асуудал тухайн шүүхийн Базарханд гэдэг шүүгчид хуваарилагдан шүүгч нь маргааш өглөө 10 цагаас хэлэлцэнэ гэж товлоод өмгөөлөгч нар хуралдааны зартай нь танилцаад явсан. Тагнуулын 48 цаг дуусч байсан тул хүнээ авах гээд хорих 461 дүгээр анги руу явж байтал 18 цаг өнгөрч байхад тус шүүхээс залгасан. Маргааш болох цагдан хорих асуудлыг хэлэлцэх хурал одоо орохоор боллоо. Та нар буцаад ир гэсэн. Ажил тарсан байна шүү дээ, яагаад одоо болчихов оо, маргааш өглөө 10 цагаас биз дээ гэхэд шүүгч “Одоо хийнэ. Та нар буцаад ир ээ” л гэсэн. Бид шүүх дээр 19 цаг нэлээн өнгөрч очиход Базарханд шүүгч байхгүй байсан. 20 цагийн үед гурван өдөр өвчтэй байсан тухайн өдөр ажилдаа ирээгүй байсан Мөнхбаяр гэдэг шүүгч ирээд шууд 20:30 минутад хурал эхэлсэн. “Бид эхлээд хүндээ мэдэгдье” гэсэн. Ингээд манай нөхөр 461 дүгээр хорих ангиас цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хуралд онлайнаар оролцсон. Шүүх хуралдааны процесс гэдэг зүйл огт болоогүй, шүүгч нь прокуророо “Саналаа хурдан уншаач” гэж загнаж, “Цагдан хорих үндэстэй байна” гээд 30 хоног хорих шийдвэр гаргачихаад л гараад явчихсан. Үнэндээ юу ч ойлгоогүй.

-Та энэ хооронд нөхөртэйгөө уулзсан уу?

-Түр хугацаагаар саатуулж байгаа тохиолдолд ар гэр уулзах боломжгүй байдаг. Зөвхөн өмгөөлөгч уулзаж байсан.

-Б.Баасанцогтыг тэгээд яг ямар хэргээр буруутгаж хорьсон юм?

-Харин баримт нотолгоо муутай, “тийм мэдээ байна, ийм яриа байна” гээд цагдан хорьчихдог. АТГ-аас “Б.Баасанцогт нь эхнэрийн хамт Австрали улсын виз авсан. Гадагшаа явна гэсэн яриа өгүүлэмжтэй байна” гэх албан тоотыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Бид хоёр Австрали улс руу явах виз мэдүүлээгүй. Австрали улсын Элчин сайдын яам руу хандаж лавлагаа авсан. Гэтэл тавдугаар сарын 8-ныг хүртэл 30 хоног цагдан хорьсон атлаа хугацаа болоогүй байхад тавдугаар сарын 2-нд Мөнхбаяр шүүгч дахиад 30 хоног буюу зургадугаар сарын 8 хүртэл цагдан хорих хугацааг сунган захирамж гаргасан. Үнэхээр ойлгомжгүй. Энэ захирамжинд нь бид тухайн өдөр нь дахин гомдол гаргасныг тавдугаар сарын 10-нд Батболор шүүгч хэлэлцэн, Б.Баасанцогтыг цагдан хорих үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Энэ өдрийн хуралдаанд Австрали улсаас виз мэдүүлээгүй байна гэх хариу бичиг ирсэн байсныг баримтаар гаргаж өгсөн. Тавдугаар сарын 11-ний өдөр манай нөхрийг буруутган шалгаж байсан хэрэг нь Нийслэлийн прокурорын газраас энэ шүүх рүү шилжсэн.

-Б.Баасанцогтын холбогдсон ямар хэрэг нь шүүх хурлаар орох гэж байсан билээ?

-Анх бол юунд буруутгаад байгаа нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх пиар байна даа гэж харж байтал сүүлдээ АТГ-ын харьяанд очсон байдаг. Бид үнэн учир нь олдоно доо гэж хуулийн байгуулага болон ажилтан албан хаагчдад нь хүндэтгэлтэй явсаар өнөөдрийг хүрч байна. Банкнаас сүүлийн таван жилийн лавлагааг авсан байсан. Дансны гүйлгээнээс шүүгч болон цагдаа хуулийн байгууллагад ажилладаг хамаатан садан, найз нарыг шүүж олж тодотгон хэвлэллээр цацаад л байсан. Шалтаг гаргаж олсон зүйл нь шүүгчид хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлийг бий болгож хэрэг үүсгэсэн. Мөн татварын албанд АТГ-аас бичиг үүрэг өгч, татвараар хэдэн сар шалгуулсны эцэст хүчээр татварын өрийн акт тавьсан. Наадмын өмнө хэргийг хэлэлцэх шүүх хурал болох товтой байсан. Гэтэл сайт дээр Ганбат гэх шүүгчийг өмгөөлөгч Б.Баасанцогтын нөлөөлөлд орох хүн үү гэх утгатай мэдээлэл гарсан. Ганбат шүүгч нь “Би Монгол Улсын шүүгч. Би Б.Баасанцогттой ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тиймээс би нөлөөллийн мэдүүлгээ өгч шалгуулна. Энэ асуудал шийдсэний дараа хэргийг хэлэлцэх хурлыг хийхээр шүүх хурал есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшилсон. Наймдугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Батболор шүүгчийн туслах гэх хүн утасдаад “Танай хэрэг Ганбат шүүгчээс Батболор шүүгч рүү хуваарилагдсан” гэдгийг хэлсэн. Яагаад шүүгч солигдсон тухай асуухад “Танай хэрэгт байгаа Э гэх хүний өмгөөлөгч Сайнгэрэл нь Ганбат шүүгчээс татгалзсан тул хүсэлтийг хүлээн авсан гэсэн. Э рүү залган юу болоод байгааг асуухад би ч мэдээгүй надад хэлэхгүйгээр хүсэлт өгчихсөн байна гэсэн. Ингээд наймдугаар сарын 10-ны өдөр шүүх хурал зарласан учраас очсон. Хуралд оролцох оролцогчдын нэг болох М нь ковид халдвар авсан тусгаарлалтын хоног дуусаагүй түүний өмгөөлөгч нь нэгдүгээр хавьтал болсон. Мөн бас нэг өмгөөлөгч нь өөр шүүх хурал давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсан.

Батболор шүүгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хугацаа заахгүй хойшлуулж, мөн манай хүнийг тодорхой хугацаа заахгүй цагдан хорих шийдвэрийг гаргасан. Одоо бодоход зохион байгуулалттай үйл ажиллагаа тэр шүүхэд явагдсан байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуульд ямар тохиолдолд цагдан хорих вэ гэдэг нь тов тодорхой байгаа. Б.Баасанцогтын хувьд аль ч заалт нь тохирохгүй ямар ч зөрчил гаргаагүй байхад Батболор гэдэг шүүгч үндэслэлгүй хорьсон нь өөрийн эрхгүй хардахад хүргэж байгаа юм. Бодоод үз дээ, дүүргийнх нь шүүх дээр өвдсөн байсан шүүгч нь шөнө оройн цагаар гүйж ирээд хүнийг үндэслэлгүйгээр хорьж байгааг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч огт мэдэхгүй байна гэж үү.

-Б.Баасанцогтыг “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийг санхүүжүүлэх, буу зэвсгээр хангасан гэх үндэслэлээр шалгаж байна гэж ТЕГ-аас мэдэгдсэн. Яг энэ үндэслэлээр шалгасан зүйл байхгүй байна гэж та хэллээ. Энэ талаар илүү тодорхой ярихгүй юу?

-ТЕГ-аас мэдээлэл хийсэн хэрнээ Б.Баасанцогтыг яг ямар хэрэгт буруутган хаана шалгаад байгааг манай өмгөөлөгч нар болон бид хоёр одоог хүртэл огт мэдээгүй л байна. Наймдугаар сарын 10-нд Батболор шүүгч цагдан хорих захирамждаа “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэсэн мэдээ байна” гэх таамаг тусгасан байдаг. Угтаа Б.Баасанцогт дээр цагдан хорих бодит холбогдсон үндэслэл байхгүй учраас элдэв сураг ажиг, яриагаар үргэлжлүүлэн цагдан хорьсоор л байна. Хэвлэлээр явуулж байгаа зорилтот худал мэдээлэл бодит байдал хоёр тэс өөр. Тэр хөдөлгөөнийг огт мэдэхгүй, танихгүй ямар зорилготой ямар хүмүүс байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Гүтгэлэг бол хэрээс хэтрээд удаж байна.

-Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг 2021 онд цацагдаж байсан. Тэр бичлэгтэй холбоотойгоор шалгаж байсан. Энэ хэрэг юу болж дууссан бэ?

-Анхнаасаа олны анхаарлыг татах, их муу хүн байна гэсэн зорилготой Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлдсэн пиар ажиллагаа байж гэж одоо дүгнэхээр байна. 2021 онд шүүгч нартай шоудлаа гэсэн бичлэг цацагдсаны дараа 2021 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар “Б.Баасанцогтын компьютерээс схем олдлоо” гэж нэгэн цаасыг гаргаж олон нийтэд мэдээлсэн. Төрийн ийм өндөр албан тушаалтан Ерөнхий сайдад худал хурумаг мэдээлэл өгч, буруу ташаа мэдээллээр ханган ийм ноцтой хариуцлагагүй байгаад харамсаж байдаг юм. Үүний дараа манай гэрт ЭЦГ-аас нэгжлэг хийсэн. Тэгэхдээ нэг ч компьютерийг нээж үзээгүй. Манай орон гэрийг өнцөг булан бүрээр нэгжихдээ БНСУ руу яваад ирэхдээ үлдээсэн цөөн вон байсныг баримт болгож авсан. Манай дүүгийнд мөн нэгжлэг хийсэн. Гэхдээ 10 настай хүүхдэд “Ээж рүүгээ залгахгүй шүү” гэж загнан, бүр гаднаас хоол авч орон гэрт нь аяга тавгийг нь ашиглан хоол идэж, өөрсдийн хувийн гар утсаа цэнэглэж, буйдан дээр нь тухалсан гэх мэт бүдүүлэг авирлан, нэгжлэгээ хуулийн дагуу явуулаагүй. Дүүдээ сургалтын төлбөр гэж миний зээлүүлсэн мөнгийг мөн авч явсан байдаг. АТГ-аас дөрөвдүгээр сарын дундуур ирж нэгжлэг хийхдээ гэрт байсан компьютерийг авч явсан. 2012 онд худалдаж авсан компьютерийн бүх файлыг сэргээж шалгасан ч юу ч олоогүй. Удаа дараа хууль зөрчин, хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаад нь үнэхээр тэвчээр алдарч байна. Эхлээд учир нь олдоно, үнэн нь олдоно гэж уужуу тайван хүлээсэн. Сүүлдээ нөхөртэй минь мэнд мэдээд өнгөрсөн хэн ч байсан буруутан болчих гээд байдаг боллоо. Жинхэнэ эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлт явагдаж байна. Баасанцогт гэдэг айлыг бүхэл бүтэн гэр бүлээр нь нэг жил гаруй яллачихлаа. Эхлээд нөгөө лифтний бичлэг гээчээс болж, биеэ үнэлэлт зохион байгуулсан гэж буруутгасан. Тухайн үед миний нөхрийн идсэн уусан зүйлд нь ямар нэг зүйл хийсэн байх гэх хардлага бас төрдөг. Өөрийгөө хянах чадваргүй болсон хүний нэг үйлдлээр зорилгоо биелүүлэх маш их ажлаа эхэлсэн байдаг юм.

-Таны ярианаас үзэхэд танай нөхрийг ямар нэгэн хэрэгт заавал холбогдуулах сонирхол яваад байна гэж ойлгож болох уу. Магадгүй улс төрийн ямар нэгэн зорилготойгоор энэ үйл явдлууд өрнөөд байгаа юм болов уу?

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө анх бичлэг цацагдсан. Тэнд хамт хоёр шүүгч байсан. Тэнд байсан шүүгч нар нэг салбарт ажилладаг, залуу байхаасаа эхлэн олон жил найзалсан найзууд маань юм. Тэнд байсан тэр Д гэдэг эмэгтэйг дууддаг Отгонбаатартай бол танилууд. Тэр өдөр өглөөнөөс хойш Отгонбаатар утасдсаар байгаад ирсэн мөртлөө өөрийн танил эмэгтэйчүүдийг дур мэдэн дуудсан байсан. Нэг нь “Юун хүмүүс ирчихэв” гээд хөөсөн байдаг. Гэтэл Отгонбаатар “Манай найз охин” гэж хэлсэн гэдэг. Манай нөхөр өмгөөлөгч. Ямар нэгэн улс төрийн албан тушаал эрхэлдэггүй. Яг үнэндээ ганцхан алдаа гаргасан. Тэр бол хувь хүний шинжтэй бичлэг л цацагдсан. Тэр бичлэгээр олны анхаарлыг татаж, үүн дээр нь дөрөөлж Б.Баасанцогтыг олны анхааралд аваачаад араас нь элдэв гүтгэлэг мэдээллүүдийг гаргаж эхэлсэн.

-Лифтний бичлэг тухайн үед багагүй шуугиан дагуулсан. Танд хэцүү байсан уу?

-Бид хоёр гэрлэсэн цагаасаа бүх л зүйлээ ний нуугүй ярилцдаг. Хамтдаа 15 жил нэг гэрт амьдарч байна шүү дээ. Сошиалаар олон нийтийн асуудал болгоод миний өмнөөс хүмүүс шүүж шүүмжлээд байгаа нь хэцүү гэх үү, онцгүй байсан л даа. Нэгэн айлын бүхэл бүтэн амьдралыг санаатайгаар нураах гээд ч байгаа юм шиг. Надад гэхээсээ хүүхдүүдэд маань маш хүнд байсан. Гол нь Б.Баасанцогтыг яагаад, ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулах гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэнд байсан эмэгтэйчүүд мэдүүлгээ өгсөн. Тэд “Отгонбаатар дуудаад байсан тул уулзахаар очсон. Бусад хүмүүсийг, Баасанцогт гэх хүнийг огт танихгүй. Отгонбаатар надад мөнгө өгөх ёстой байсан. Тэгээд Отгонбаатар Баасанцогтыг мөнгө шилжүүлж туслаач гэсэн” гэж Д гэгч эмэгтэй мэдүүлэгтээ хэлсэн байна лээ. Тухайн үед Цагдаагийн хэвлэлийн албанаас биеэ үнэлэлт зохион байгуулсан байна гэх мэдээллийг олон нийтэд шууд цацсан. Эргээд бодоход Отгонбаатар яагаад Баасанцогтыг шахаж мөнгө шилжүүлүүлэх болов гэдэг нь сонин санагддаг юм. Отгонбаатар, Д гэгч эмэгтэй нарын дунд орлого, зарлагын байнгын гүйлгээ хийгдэж байсан нь баримтаараа байдаг юм билээ.

-Одоо Б.Баасанцогтод үүсгэсэн яг ямар, хэдэн хэрэг байна вэ. Их л орооцолдсон олон юм болоод байх юм. Хуулийн процессын хувьд ямар шатандаа яваа вэ?

-Одоо хоёр зүйл ангиар буруутган шалгаж байгаа. Биеэ үнэлэлтийг зохион байгуулсан. Нөгөөх нь шүүгчид таван сая төгрөгийн хахууль өгөх гэж оролдсон гэх хоёр үндэслэл. Манай хүн Баянгол дүүргийн шүүхэд туслахаар ажиллаж байсан. Э шүүгчтэй нэг нутгийнх. Сургуулиа төгсөөд ажил албанд орохдоо уулзаж танилцсан олон жилийн харилцаа холбоотой байсан. Э шүүгчийн нөхөр нь гэмтэл аваад яаралтай хагалгаанд орох болоод мөнгө зээлж туслаач гээд таван сая төгрөг шилжүүлсэн байдаг. “Эгч нь эргээд хоёр амралтын мөнгөө аваад төлнө шүү” гэсэн. Тэр дагуу авсан зээлээ эргээд төлсөн байдаг. Гэтэл үүнийг хахууль өгөх гэлээ гэж үзэж байгаа юм. Биеэ үнэлэлт, буу зэвсэг гэх мэт хүний санаанд багтамгүй хэргээр сошиалд цацаж, хүнийг буруутан мэтээр ойлгуулахаар улайрч байгаа нь үнэхээр харамсалтай. Орой 8 цагийн үед Баасанцогтыг гэнэт аваад явахад яг энэ үеэр Зариг.мн сайт дээр “баривчиллаа” гэх мэт мэдээлэл явдаг. Шүүх хурал болох дөхөөд ирэхээр бас хүн итгэмгүй мэдээлэл явдаг. Сошиалаар гарч буй мэдээллийн араас тэрний дагуу хуулийн байгууллага ажлаа хийдэг болсон гэлтэй байна. Хэдий ийм байгаа ч манай талаас хийсэн хэрэг байхгүй учраас өөрсдөдөө итгэлтэй байгаа. Шалгагдаж буй асуудлаар үнэн худал нь тогтоогдоно гэж бодож байна.

-Огт буруугүй хүнийг хорино гэж баймааргүй юм. Ямар нэг буруу байгаа болоод хориод байгаа юм биш үү. Эсвэл хууль бусаар хүн хорих шийдвэр гаргаад байгаа шүүгчээс татгалзаж болохгүй юу…

-Уржигдар бидэнд үндэслэлээ тайлбарлахгүй гараад явахаар нь шүүгчээс нь татгалзсан. Тэр татгалзлыг тухайн дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нь шийддэг. Батболор гэдэг шүүгч ямар ч зөрчилгүй байхад хуулиа зөрчиж хүн хорьчихоод, цагдан хорионд хүн үлдээгээд амралтаа аваад явчихаж байгаа юм. Хугацаа заахгүй ингээд хориод байгаа чинь их хорлонтой юм. Буруутай бол буруутай гээд, буруугүй бол буруугүйг нь хэлэхгүй, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, сэдэв болгонд наагаад хүнийг тамлаад байж болохгүй шүү дээ. Энэ чинь ганцхан Баасанцогт төдийгүй гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, ах дүүсийг нь хамтад зовоож, яллаж байгаа юм. Ялангуяа хэрэг нь мөрдөн байцаалт дуусчихсан, шүүх дээр оччихсон байхад хүчээр цагдан хориод байгаа нь үнэхээр хүнд байна. Хүчээр гэдэг нь хуулийн дагуу биш гэсэн үг.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ DNN.mn

Монголд өнөөдөр нэр бүтэн нэг ч хүнгүй болох нь. Итгэж найддаг лидергүй, үндэсний бахархалгүй болсон улс үндэстэн сүйрдэг. Муу амлаж байна гэж бүү бодоорой. Монгол Улсыг өр, өвчин зовлон, өөрсдийгөө хэмлэх технологи л сүйрүүлэх нь…

Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч ирээдүй тунчиг бүрхэг боллоо. Засгийн газарт үүний эсрэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж хугацаа хожихоос өөр ямар ч арга зам алга. “Монгол Улс дефолт зарлана” гэх мэдээллийн хариуд Сангийн сайд “Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй” гэж бардам хэлээд сууж байна. Түүнийхээр бол Монгол Улс дампуурах нь цаг хугацааны л асуудал бололтой. Аль ч намын улстөрчдөд өөрсдийг нь засаглаж байхад энэ улс дампуурчихгүй бол ирээдүйд яах нь ямар ч хамаагүй байдаг даа. Өртэй ширтэй хэцүү байгааг нь мэдсээр байж нэмж өр тавьж малчдад бүр хашаа хороог нь барьж өгнө гээд л зүтгэж байх жишээтэй. Ашиг нь өөрсдөд нь их учраас албаар өрөнд оруулаад байна гэж ойлгогдохоор. Ийм байхыг ч үгүйсгэхгүй. Монгол Улсыг өөд нар үзүүлэхгүй, иргэдийг нь санхүүгийн дарамт, сэтгэл санааны хямралаас гаргахгүй байгаа бас нэг асуудал бол өвчин зовлон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын айдас түгшүүр одоо ч монголчуудын дунд байсаар байна. Үүнээс гадна олон төрлийн хавдрын өвчлөл. Үүнийг эрт илрүүлэхээр Засгийн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт нь иргэдийн бухимдлыг л нэмсээр байна.

Ийм л хүнд хэцүү нийгэмд амьдарч буй монголчууд нэгнээ дэмжихийн оронд хэмлэж байгаа нь бүр илүү харамсалтай. Сайн яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд хүлээн зөвшөөрдөггүй зан бидэнд бий. Мөрөөрөө орон нутагт хөдөлмөр эрхлэх гэсэн нэгнийгээ нутгийнхан нь бөөрөлхөж барьж идэхээ шахдаг, багш, эмч, сувилагчийн дутагдалтай ч хөдөө очсон эмчийг цагаач гэж хэлээд гомдоодог, эмчгүй говийн сум ч байна. Нэгнээ дэмжих бус хэмлэдэг монголчуудын ийм арчаагүй занд цахим орчин цучил нэмж байна. Цахим орчноор дамжуулан хэн дуртайгаа харааж зүхдэг, сэтгэлийг нь мохоодог, гутаан доромжилдог болов. Хүн бүхний нөр их хөдөлмөрийн өчүүхэн жижиг хэсгийг ч өөрийн биеэр үзээгүй атлаа тэднийг сэтгэл санаагаар гутаан доромжлох, харааж зүхэх ажил бүр мэргэжсэн хэсэг манай нийгэмд хэтэрхий олон болчихоод байгаа нь нууц биш болжээ.

Амжилттай яваа нэгнээ дэмжиж, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс баг болж ажиллана гэдэг бүр худлаа гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Эгэл жирийн спорт холбоодоос эхлээд эх орноо удирдах улс төрийн нам нь хүртэл нэгдэж чадахгүй хагарч бутарсаар. Энэ нь бүр даамжирч эх орондоо ч бус эх дэлхийдээ багтаж амьдрахад хэцүү, байж суух газаргүй боллоо. Тухайлбал, сагсан бөмбөгийн холбооны талцал хуваагдлаас болоод Монгол Улс олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй, олон улсад үнэлүүлж эхэлсэн тамирчдынхаа ид амжилт гаргах насыг хий хоосон бараад дууслаа. Урлаг соёлын салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид ч ялгаагүй. Бүгд хоорондоо өрсөлдсөн, нэгнээ унагах гэсэн, би л олон улсын тавцанд гарахгүй бол өөр хэн ч гарах ёсгүй гэсэн сэтгэхүйтэй.

Улстөрчид нь ч эвлэж чадахаа больсон. Улс орноо хэрхэн удирдан чиглүүлж хөгжүүлэх бус өрсөлдөгчөө хэрхэн намнах, хэрхэн ажил хийж байгаа дүрийг үзүүлэх үү гэдэгт л тархиа гашилгадаг болцгоов. Бүгд хувийн эрх ашиг, өөрөө л тэсэж үлдэхийг урьтал болгож дүр эсгэсэн улстөрчид.Ер нь манай монголчуудад тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн хэм хэмжээ байхгүй болсондог оо. Угтаа Төрийн сүлд минь өршөө хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөдөг ард түмэн байлаа. Гэтэл одоо төр нь ч төр шиг байхаа больж, иргэд нь ч иргэд шиг байхаа болив. Эцэстээ үндэсний шашнаа ч дээдэлж хүндлэхээ больж харааж зүхдэг болсон. Шашны тэргүүн хамба Д.Чойжамцыг хүртэл бузар амьтан болгох нь. Баян хоосонгүй, дарга цэрэггүй төв гандан руу гүйдэг хэрнээ түүнийг саяхнаас бузар амьтан болгож харагдуулах гэсэн оролдлого гарч эхэллээ. Үндэсний шашнаа, шашны тэргүүнээ зүхдэг үндэстэн Монголоос өөр хаана байна вэ.Монголчууд биесээ барьж идэж дуусах нь…

Өчигдөр Монгол Улс, монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Монгол Улс олимпийн анхны алтан медалиа авч байлаа. Энэхүү медалийг энгэртээ зүүж, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлж, гурван сая хүрэхгүй монголчуудыг гудамж, талбайгаар дүүрэн баярлуулж, огшоосон хүн бол анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаяр.Ардчиллын 30 жил дэх үндэсний бахархлаа бид шоронд хийгээд шонд дүүжилчихсэн.

Өнөөдөр монголчууд өөрсдийн гэсэн үнэт зүйл бахархах зүйлгүй амьдарч байна. Үнэ цэнэтэй гэсэн бүхэн рүүгээ бид нулимж байна. Монголчууд бид өөрсдийгөө “тамын тогооны онигоо” хэмээн егөөддөг. Энэ бол Монголчуудын үнэхээр муу зан. Аль дээш цойлж гарч ирж шинэ зүйл сэдэж санаачилж байгаа нэгнийгээ үргэлж доош нь хийж унтрааж элдэвлэн дардаг. Эсвэл бид тамын тогооны үлгэрийг хэт их сонсоод бүр улиг болоод тэрийгээ амьдралдаа хэрэгжүүлээд байна уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэж харж байна DNN.mn

Судлаач, профессор Д.Баярхүү: | Sonin.MN

Судлаач-профессор
Д.Баярхүүтэй ярилцлаа.


-НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга (ЕНБД) манай
улсад өнөөдөр айлчлалаа
эхлүүлэх гэж байна. Энэ
айлчлал юугаараа онцлог
байх бол?

-Өнөөдөр айлчлан ирж
байгаа ЕНДБ бол НҮБ-ын 9
дэх ЕНБД. Дэлхийн хамтын
нийгэмлэгийг толгойлсон
есийн есөн ЕНБД-аас
эхний гурав нь манай улсад
айлчлаагүй. Манай улс гишүүн
нь байгаагүй тул эхний хоёр
нь айлчлах боломжгүй байсан
биз. Бас “Хүйтэн дайн”-ы уур
амьсгал нөлөөлсөн байх.
Манай улс гишүүн болсноор
гурав дахь ЕНБД-тай ойр
ажиллаж байсан ч айлчлал
хэрэгжүүлээгүй. Дөрөв ба
тав дахь ЕНБД нар 1977,
1987 онд БНМАУ-ын Засгийн
газрын урилгаар айлчилж
байж. Зургаа дахь ЕНБД
нь болох Египетийн нэртэй
дипломатч Бутрос Гали таван
жил НҮБ-ыг толгойлсон. ЕНБД
байхдаа Монголд айлчлах
чин хүсэлтэй байсан ч тойрч
өнгөрөөд байсандаа би их
харамсдаг хэмээн 2008 онд
Каирт надад ярьж байсан нь
миний санаанд тодхон байна.
Бутрос Галийн дараагийн
ЕНБД Кофи Аннан 2002 онд,
түүний халааг авсан Бан
Ги Мүн 2009 онд Монголд
айлчилж байсан. Дээр нь
онцлог гэдгээр нэг тодотгол
хийе. Ардчиллын жилүүдэд
өмнөх хоёр айлчлал Монгол
Улсын Ерөнхий сайдын
урилгаар хэрэгжиж байсан
бол энэ удаа Монгол Улсын
Ерөнхийлөгчийн урилгаар
хэрэгжиж байгаа нь олон
улсын хамтын нийгэмлэгийн
даргын айлчлалыг Төрийн
тэргүүний түвшинд хүлээн авч
байгаагаараа онцлог болов
уу. Үүнд улс төр, дипломат,
ёслол протокол гээд бүх ач
холбогдлыг нь товчхон тэгж
л хариулна. Ерөнхий нарийн
бичгийн даргын айлчлал нь
Монгол Улс НҮБ-д элссэний
60 жилийн ой, Монгол Улс
цөмийн зэвсэггүй статусаа
зарласны 30 жилийн ой,
Монгол Улс энхийг сахиулах
ажиллагаанд оролцож
эхэлсний 20 жилийн ойтой
давхцаж байгаагаараа бас
онцлогтой. Хамгийн гол нь
манай гадаад бодлого маш
идэвхтэй сайн байгаагийн
илэрхийлэл. Гадаад бодлогын
бүх чиглэлд тэнцвэрийг маш
сайн хадгалж барьж байгаагийн
илэрхийлэл болов уу.

Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна
гэхлээр хоёр хөрш болон
гуравдагч хөршийн харилцаа
тэнцвэржсэн, хоёр хөршийн
харилцаа бас хоорондоо
тэнцвэртэй байна, мөн олон
талт хамтын ажиллагаа маань
хоёр талын харилцааны
сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж үзэж байна

-Энэ жил, энэ цаг үе
туйлын түгшүүртэй байна. Голдуу хямралыг зохицуулахаар, дайн энх
тайвны асуудлаар, дэлхий
нийтийн, бүс нутгийн тулгамдсан асуудлаар гишүүн
орнууддаа очдог атал манай
улсыг зориод ирж байна…

– НҮБ-ын гишүүн бүх
улсад НҮБ-ын ЕНБД айлчлах
албагүй, тийм боломж ч
байхгүй. Хямралтай, дайн
дажинтай, ноцтой асуудал
үүссэн орнуудад албан үүргийнхээ дагуу очиж ажиллаж
байгаа харагддаг. Манайхан
мэднэ. Энэ жил гэхэд л дайны
байдалтай байгаа Орос,
Украинд очсон, Украины
үр тариаг экспортлуулах
асуудлаар Турктэй хамтран
зуучилж Орос, Украин
хоёрыг хэлэлцээний ширээнд
суулгасан. Дэлхийн олон
талт дипломатын сонирхлын
уулзвар нь Монгол болчихов
уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаануухюун.Энэболманай
улсын олон талт дипломат
бодлогын нэг ёсны ялалт гэж
үзэхээр юм. Ковидын хоёр
жилийн хүндрэл, олон улсын
харилцааны сорилт, дараа
нь залгуулаад хойд хөрш нь
хөрш Украинтайгаа цэргийн
ноцтой мөргөлдөөнд оролцож
байгаагаас үүдэлтэй нэг ёсны
олон улсын хямрал, өмнөд
хөрш нь Тайванийн хоолойд
мөн маш ноцтой сорилттой
тулгарч байгаа энэ цаг үед
Монгол Улс олон тулгуурт,
энхийг эрхэмлэгч, прагматик
гадаад бодлогоо тууштай,
ухаалгаар явуулж байгааг
үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн
ч болно.

-Олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын
хамтын ажиллагааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж хэллээ. Энэ
талаар дэлгэрүүлээч?

-Орос-Украины зэвсэгт
мөргөлдөөний фонон дээр
“Хааны эрэлд” олон улсын
цэргийн хээрийн сургуулиа
амжилттай хийсэн. Олон
улсынэнхийг сахиулахэмэгтэй
цэргийн албан хаагчдын олон
улсын “Эмэгтэйчүүд, энх
тайван ба аюулгүй байдал”
чуулга уулзал т НҮБ -ы н
мандат дор хийсэн, олонх
нь гуравдагч хөрш орнуудын
төлөөлөгчид байсан. Мөн тэр
үеэр НҮБ-ын ЕНБД-ын Энхийн
ажиллагаа хариуцсан орлогч
Жан Пьер Лакруа Монголд
айлчилсан, давхцуулаад
ХБНГУ-ын Бундесверын
цэргийн командлагч Монголд
айлчилсан, мөн дээр хэллээ,
Япон, Польшийн Гадаад
хэргийн сайд нар айлчилсан
гээд г уравда гч хөршийн
бодлого олон улсын амаргүй
нөхцөлд үргэлжилсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг
ач холбогдол өгч байгааг НҮБын ЕНБД-ын энэ удаагийн
айлчлал илтгэн харуулж
байгаа бус уу. Монголд ямар
их ач холбогдол өгч байгаа нь
харагдаж байна.

-Айлчлалын ач холбогдлыг тодорхойлбол?

-Монгол шиг жижиг улсын хувьд үндэсний ашиг
сонирхлоо улс төр-дипломатын аргаар хамгаалах, дэлхий нийтийн шинж чанартай
асуудлуудаар байр суурь, дуу
хоолойгоо сонсгох, дэлхий
нийттэйхамтхөгжилдэвшлийн
замаар ахин урагшлахад
олон улсын байгууллагууд,
ялангуяа, Нэгдсэн Үндэстний
Байгууллага чухал үүрэгтэй.
Тиймээс ч Монгол Улсын
гадаад бодлогын ба хөгжил дэвшлийн амаргүй
зорилтуудыг саад багатай
хэрэгжүүлэхэд манай олон
талт хамтын ажиллагааны
эзлэх байр суурь, оруулах
хувь нэмэр өсөн нэмэгдэж
байгаа нь энэ. НҮБ-ын
гишүүнчлэл, олон талт хамтын
ажиллагааныхаа үр шимийг
бид багагүй хүртэж байдгийг
жишээлэн дурдана гэхэд нэг
ярилцлага багадна.