Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа сонголттой сонголт хийх үү

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүх нам, эвсэл У.Хүрэлсүх рүү галаа чиглүүлнэ

Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь. Дээр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсны уур, хорслоос үүдэлтэй элдэв акц дайралтууд үргэлжилсээр байна. Эрх барьж буй МАН-ын хувьдэнэ сонгуульднамын дарга У.Хүрэлсүхийг сойх нь бараг л тодорхой болчихлоо. У.Хүрэлсүхийн хувьд эрх барьж байгаа, институцийн хэмжээний том нам ард нь байгаа. Хувь хүний хувьд ч харизмтай,хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өрсөлдөгч бүх намаас түүн рүү гал чиглэнэ.Мэдээж түүний хувьд эрх барьж байгаа намын тэргүүн учраас өрсөлдөгчид нь намынх ньсайн, муу бүхий л зүйлийг наах нь тодорхой. У.Хүрэлсүхийн талаар өөр танилцуулга, тодорхойлолт илүүц биз ээ. Хаа холын нэг суурингийн нохой нь ч андахгүй гэж хэлэхэд хол зөрөхгүй

АН талцлын хэцүү үеэ давчихвал сонгуульдаа шуударна

Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ ил зарлачихлаа. Энэнтэй зэрэгцээд түүний талаар яриа өрнөж эхэллээ. Алдаа багатай, харьцангуй нэр цэвэр, талцал хагарал авчрахгүйгэж зарим нь хэлж байгаа бол нөгөө хэсэг нь бөөрөнхий, шийдвэр гаргах тал дээр тааруу гэсэн шүүмжлэл хэлж байна. АН-ын лидерийн нэг яалт ч үгүй мөн бөгөөд элдэв бохир хуйвалдаанаас харьцангуй хол байдаг хүн. Мөн АН-аас Н.Алтанхуягийгнэр дэвших тухай ярьж байна. “Шударга бусын хонгил”номоо саяхан хэвлэлтээс гаргасан тэрээр магадгүй боломж олдвол нэр дэвших сонирхолтой биз. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж, УИХ-д суусан учраас АН түүнийг дэвшүүлэх болов уу.

Х.Тэмүүжин гишүүний хувьд боловсролтой хэсгийнхэнд таалагддаг. Сайн хуульч, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх хүн биш. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин хөдөөгийн сонгогчдод таалагдах болов уу гэдэг нь эргэлзээтэй талаар санал шүүмжүүд өрнөж байна. Өнгөрсөн сонгуулиар Х.Тэмүүжин хөдөө өрсөлдсөн. Тэрээр хууль зарчим яриад явсан бол морь мал, ах дүү ярьсан хүмүүс нь олон санал авчихсаныганхаарууштай. Улсын баатар Э.Бат-Үүлийг нэр дэвших талаар сүүлийн үед яриад эхэллээ. Ардчиллын анхдагч, ямар ч үед өөрийнхөө тэмцэн байж авчирсан ардчиллынхаатөлөө, хэнээс ч айхгүйгээ хэлсээр ирсэн. Хотыг удирдаж байхдаа шинийг санаачлагч байж, сайн ажилласан гэх зэргээр түүний тухайярьж байна. Хамгийн сүүлд тэрээр намаас нь гарч ирж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын“Эрх баригч намыг тараая” гэсэн үгийг сонсоод “яав ч ингэж болохгүй” гэжбайр сууриа хатуу илэрхийлсэн. Ц.Оюунгэрэл нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэв. Мэдээж Дээд шүүх аль АН-ыг хүлээн зөвшөөрөх зэргээс хамаарч хэн нэр дэвших эрхээ олж авах нь АН-ын хувьд илүү тодорхой болно. Боломжийн л нэрс. Гэхдээ сонголтыг монголчууд л хийнэ шүү дээ. УИХ-д суудалтай дөрвөн нам /зарим нь эвсэл/ бий. МАН, АН, “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АН тамганы хэрүүлээ цэгцлээгүй, хоёр талцаж байгаа нь сонгуульдсөргөөр нөлөөлж болзошгүй. АН-ын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АН-ын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлнө.

“Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд тэд бүх шатанд төлөөлөлтэй болно

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол “ЗөвХҮН Электорат эвсэл”. Тэд Ерөнхийлөгчөө захиалсан. Урьд өмнө болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн бухимдал сонголтгүйсонголт байсан. Дотоодын зодоон хор найруулгааргарч ирсэн хэн ч бай, тэр бүү хэл бүх нэр дэвшигчид нь иргэдэд таалагдахгүй байсан ч хэн нэгнийг нь сонгох сонголт бидэнд ирдэг байлаа. Сүүлийн сонгуулиар олон мянган сонгогч цагаан сонголт буюу хэнийг нь ч сонгохгүй гэх хувилбар гаргаж байсан. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн хувьд дэвшилтэт залуусаар багаа бүрдүүлсэн нь харагддаг. Тиймдээ ч дэвшилтэт санал санаачилга гаргадгийн нэг нь “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн иргэд рүүгээ хандсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар тус эвсэл нэр дэвшигчийнхээ хамтран ажиллах багийг чзарлах юм байна. Хэрэв олон нийтийн хүслийг харгалзсан энэ сонголт нь үнэхээр олонхын санал аваад “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийннэр дэвшигч ялвал бүх шатанд төлөөлөлтэй болж, жинхэнэ утгаарааМонголын улс төр дэх гуравдагч хүчин болно. Учир нь тус эвсэл одоогоор УИХ, Орон нутгийн сонгуульд оролцон өөрийн гэсэн төлөөллүүдтэй болоод байгаа. Олж авсан мэдээллээр бол ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр иргэдийн хүссэн Ерөнхийлөгчийн захиалгад тунаж, хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Олон нийт тэр ч дэвшээсэй, энэ ч гараад ирээсэй, ийм ч Ерөнхийлөгчтэй болмоор байна гэж олон жил ярьсан. Дээрх тунаж үлдсэн таваас хэн нь дэвших бол. Аль нь ч байсан сонгогчдын хүсэн хүлээсэн хүн нэр дэвших нь гэж ойлгож болох талтай. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан “Уухай” хөдөлгөөний санаачлан Клабхаусд цувралаар явуулж буй ярилцлагын зочноор орохдоо “Одоогоор нэр дэвших шийдвэр гаргаагүй. Гэхдээ ХҮН-ийнхэнтэй ярилцана. Хувь хүнийхээ хувьд Ц.Оюунгэрэлийг дэмжиж байгаа” гэсэн. Ц.Оюунгэрэл нь нийгэмд ч, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн. “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Хамгийн гол нь тэрээр нэр дэвшээд яллаа гэхэд Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болно. Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигчдийн дунд нэр нь явж байгаа бөгөөд түүнд “Зөв ХҮН Электорат эвсэл”-ээс нэр дэвших боломж ч түүнд байна. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат мөн Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ.Мэдээж эвгүй өрсөлдөгч. Хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд нөлөөтэй, зөв үлгэр дуурайлал болсон хүн. Харин хөдөөгийн сонгогчид түүнийг тэр бүр мэддэг эсэх нь эргэлзээтэй.

Б.Болдсайхан эмчийн нэрийг олон нийт оруулж ирсэн нь сайшаалтай юм. Нийгэмд эерэгийг түгээж байдаг, “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Айхавтар их улстөржөөд байдаггүй тэрээр одоогоор нэр дэвших талаар үг дуугараагүй л байна. Б.Нямтайшир хэмээх Монголын толгой бизнесийн нэрийг олон нийт бас санал болгожээ. Байнга олны анхааралд байдаг гэр бүлийн өрхийн тэргүүн, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Улс төрийн тавцанд ил тоглолт хийгээд байдаггүй ч хэлье гэснээ хэлчихдэг, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон манай улсад түүн шиг Ерөнхийлөгч байж болох л хувилбар. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн олон нийтийн захиалгын дагуу нэр дэвшихээр тунасан таван эрхмийг анзаарахад яалт ч үгүй нийгмийн зүтгэлтнүүдийг онцолсон нь харагдана. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сон­гуулийн үр дүнд нөлөөлөхөөрбайна.

Босоо хэмээх С.Ганбаатар нэр дэвшихээр хаа сайгүй гүйж байна

Та бидний эвслээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь популист улстөрчдийн шилдэг төлөөлөгч, фэнгшүй хэмээх С.Ганбаатар. МАН, МАХН-ын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд байгаа бөгөөд хэрэв тэд нэг нам болчихвол С.Ганбаатар яах бол. Намаа дагах уу. Хэрэв тэр намаа дагавал Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө гурван л субьект өрсөлдөнө. Хэрэв МАХН-аасаа гарчихвал өөр намаас нэр дэвшихээр оролдлого хийх болов уу. Учир нь МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам гурав УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” болж оролцсон. Тиймээс МАХН-аа дагаж МАН-тай нэгдэх сонголтыг С.Ганбаатар хийхгүй бол түүнд бас сонголт үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИЗНН, МУНН хоёрын аль нэгийг сонгожгишүүнээр элсвэл “Та бидний эвсэл”-ийн суудал хадгалагдан үлдэнэ. С.Ганбаатар энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тиймээс аль аль намтай, одоо байгаа МАХН, нэгдэхээр ярьж буй МАН, боломж олгох ИЗНН, МУНН руу өөрт ашигтай хувилбараа хайн тавхайгаа эргэтэл гүйсээр л байна. Тэр байтугай ХҮН нам руу ч дайрч нэг үзлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэж саймширч нэг үзлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Гэхдээ бас нэр дэвших гэж байгаа мэт аяглаж,өөрт ашигтай санал хүлээж байж болох юм.Бас нэг хувилбар нь МАХН “Та бидний эвсэл”-ээс гараагүй байсан ч МАХН-аас гарч ИЗНН, МУНН-ын аль нэгэнд элсэж, дэвших эрх нь түүнд нээлттэй байгаа. С.Ганбаатар нэр дэвшлээ гэхэд басаж болохгүй эвгүй өрсөлдөгч шүү.

Энэ удаагийн Ерөн­хийлөг­чийн сонгуулиар тулгат хийсэн биш сонголттой сонгууль болж мэдэх нь. Хүсэх юм улсдаа гай болохгүйхэн шиг хүн л ялаасай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа сонголттой сонголт хийх үү

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүх нам, эвсэл У.Хүрэлсүх рүү галаа чиглүүлнэ

Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь. Дээр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсны уур, хорслоос үүдэлтэй элдэв акц дайралтууд үргэлжилсээр байна. Эрх барьж буй МАН-ын хувьдэнэ сонгуульднамын дарга У.Хүрэлсүхийг сойх нь бараг л тодорхой болчихлоо. У.Хүрэлсүхийн хувьд эрх барьж байгаа, институцийн хэмжээний том нам ард нь байгаа. Хувь хүний хувьд ч харизмтай,хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өрсөлдөгч бүх намаас түүн рүү гал чиглэнэ.Мэдээж түүний хувьд эрх барьж байгаа намын тэргүүн учраас өрсөлдөгчид нь намынх ньсайн, муу бүхий л зүйлийг наах нь тодорхой. У.Хүрэлсүхийн талаар өөр танилцуулга, тодорхойлолт илүүц биз ээ. Хаа холын нэг суурингийн нохой нь ч андахгүй гэж хэлэхэд хол зөрөхгүй.


АН талцлын хэцүү үеэ давчихвал сонгуульдаа шуударна

Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ ил зарлачихлаа. Энэнтэй зэрэгцээд түүний талаар яриа өрнөж эхэллээ. Алдаа багатай, харьцангуй нэр цэвэр, талцал хагарал авчрахгүйгэж зарим нь хэлж байгаа бол нөгөө хэсэг нь бөөрөнхий, шийдвэр гаргах тал дээр тааруу гэсэн шүүмжлэл хэлж байна. АН-ын лидерийн нэг яалт ч үгүй мөн бөгөөд элдэв бохир хуйвалдаанаас харьцангуй хол байдаг хүн. Мөн АН-аас Н.Алтанхуягийгнэр дэвших тухай ярьж байна. “Шударга бусын хонгил”номоо саяхан хэвлэлтээс гаргасан тэрээр магадгүй боломж олдвол нэр дэвших сонирхолтой биз. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж, УИХ-д суусан учраас АН түүнийг дэвшүүлэх болов уу.

Х.Тэмүүжин гишүүний хувьд боловсролтой хэсгийнхэнд таалагддаг. Сайн хуульч, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх хүн биш. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин хөдөөгийн сонгогчдод таалагдах болов уу гэдэг нь эргэлзээтэй талаар санал шүүмжүүд өрнөж байна. Өнгөрсөн сонгуулиар Х.Тэмүүжин хөдөө өрсөлдсөн. Тэрээр хууль зарчим яриад явсан бол морь мал, ах дүү ярьсан хүмүүс нь олон санал авчихсаныганхаарууштай. Улсын баатар Э.Бат-Үүлийг нэр дэвших талаар сүүлийн үед яриад эхэллээ. Ардчиллын анхдагч, ямар ч үед өөрийнхөө тэмцэн байж авчирсан ардчиллынхаатөлөө, хэнээс ч айхгүйгээ хэлсээр ирсэн. Хотыг удирдаж байхдаа шинийг санаачлагч байж, сайн ажилласан гэх зэргээр түүний тухайярьж байна. Хамгийн сүүлд тэрээр намаас нь гарч ирж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын“Эрх баригч намыг тараая” гэсэн үгийг сонсоод “яав ч ингэж болохгүй” гэжбайр сууриа хатуу илэрхийлсэн. Ц.Оюунгэрэл нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэв. Мэдээж Дээд шүүх аль АН-ыг хүлээн зөвшөөрөх зэргээс хамаарч хэн нэр дэвших эрхээ олж авах нь АН-ын хувьд илүү тодорхой болно. Боломжийн л нэрс. Гэхдээ сонголтыг монголчууд л хийнэ шүү дээ. УИХ-д суудалтай дөрвөн нам /зарим нь эвсэл/ бий. МАН, АН, “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АН тамганы хэрүүлээ цэгцлээгүй, хоёр талцаж байгаа нь сонгуульдсөргөөр нөлөөлж болзошгүй. АН-ын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АН-ын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлнө.

“Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд тэд бүх шатанд төлөөлөлтэй болно

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол “ЗөвХҮН Электорат эвсэл”. Тэд Ерөнхийлөгчөө захиалсан. Урьд өмнө болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн бухимдал сонголтгүйсонголт байсан. Дотоодын зодоон хор найруулгааргарч ирсэн хэн ч бай, тэр бүү хэл бүх нэр дэвшигчид нь иргэдэд таалагдахгүй байсан ч хэн нэгнийг нь сонгох сонголт бидэнд ирдэг байлаа. Сүүлийн сонгуулиар олон мянган сонгогч цагаан сонголт буюу хэнийг нь ч сонгохгүй гэх хувилбар гаргаж байсан. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн хувьд дэвшилтэт залуусаар багаа бүрдүүлсэн нь харагддаг. Тиймдээ ч дэвшилтэт санал санаачилга гаргадгийн нэг нь “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн иргэд рүүгээ хандсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар тус эвсэл нэр дэвшигчийнхээ хамтран ажиллах багийг чзарлах юм байна. Хэрэв олон нийтийн хүслийг харгалзсан энэ сонголт нь үнэхээр олонхын санал аваад “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийннэр дэвшигч ялвал бүх шатанд төлөөлөлтэй болж, жинхэнэ утгаарааМонголын улс төр дэх гуравдагч хүчин болно. Учир нь тус эвсэл одоогоор УИХ, Орон нутгийн сонгуульд оролцон өөрийн гэсэн төлөөллүүдтэй болоод байгаа. Олж авсан мэдээллээр бол ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр иргэдийн хүссэн Ерөнхийлөгчийн захиалгад тунаж, хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Олон нийт тэр ч дэвшээсэй, энэ ч гараад ирээсэй, ийм ч Ерөнхийлөгчтэй болмоор байна гэж олон жил ярьсан. Дээрх тунаж үлдсэн таваас хэн нь дэвших бол. Аль нь ч байсан сонгогчдын хүсэн хүлээсэн хүн нэр дэвших нь гэж ойлгож болох талтай. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан “Уухай” хөдөлгөөний санаачлан Клабхаусд цувралаар явуулж буй ярилцлагын зочноор орохдоо “Одоогоор нэр дэвших шийдвэр гаргаагүй. Гэхдээ ХҮН-ийнхэнтэй ярилцана. Хувь хүнийхээ хувьд Ц.Оюунгэрэлийг дэмжиж байгаа” гэсэн. Ц.Оюунгэрэл нь нийгэмд ч, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн. “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Хамгийн гол нь тэрээр нэр дэвшээд яллаа гэхэд Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болно. Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигчдийн дунд нэр нь явж байгаа бөгөөд түүнд “Зөв ХҮН Электорат эвсэл”-ээс нэр дэвших боломж ч түүнд байна. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат мөн Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ.Мэдээж эвгүй өрсөлдөгч. Хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд нөлөөтэй, зөв үлгэр дуурайлал болсон хүн. Харин хөдөөгийн сонгогчид түүнийг тэр бүр мэддэг эсэх нь эргэлзээтэй.

Б.Болдсайхан эмчийн нэрийг олон нийт оруулж ирсэн нь сайшаалтай юм. Нийгэмд эерэгийг түгээж байдаг, “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Айхавтар их улстөржөөд байдаггүй тэрээр одоогоор нэр дэвших талаар үг дуугараагүй л байна. Б.Нямтайшир хэмээх Монголын толгой бизнесийн нэрийг олон нийт бас санал болгожээ. Байнга олны анхааралд байдаг гэр бүлийн өрхийн тэргүүн, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Улс төрийн тавцанд ил тоглолт хийгээд байдаггүй ч хэлье гэснээ хэлчихдэг, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон манай улсад түүн шиг Ерөнхийлөгч байж болох л хувилбар. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн олон нийтийн захиалгын дагуу нэр дэвшихээр тунасан таван эрхмийг анзаарахад яалт ч үгүй нийгмийн зүтгэлтнүүдийг онцолсон нь харагдана. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сон­гуулийн үр дүнд нөлөөлөхөөрбайна.

Босоо хэмээх С.Ганбаатар нэр дэвшихээр хаа сайгүй гүйж байна

Та бидний эвслээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь популист улстөрчдийн шилдэг төлөөлөгч, фэнгшүй хэмээх С.Ганбаатар. МАН, МАХН-ын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд байгаа бөгөөд хэрэв тэд нэг нам болчихвол С.Ганбаатар яах бол. Намаа дагах уу. Хэрэв тэр намаа дагавал Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө гурван л субьект өрсөлдөнө. Хэрэв МАХН-аасаа гарчихвал өөр намаас нэр дэвшихээр оролдлого хийх болов уу. Учир нь МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам гурав УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” болж оролцсон. Тиймээс МАХН-аа дагаж МАН-тай нэгдэх сонголтыг С.Ганбаатар хийхгүй бол түүнд бас сонголт үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИЗНН, МУНН хоёрын аль нэгийг сонгожгишүүнээр элсвэл “Та бидний эвсэл”-ийн суудал хадгалагдан үлдэнэ. С.Ганбаатар энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тиймээс аль аль намтай, одоо байгаа МАХН, нэгдэхээр ярьж буй МАН, боломж олгох ИЗНН, МУНН руу өөрт ашигтай хувилбараа хайн тавхайгаа эргэтэл гүйсээр л байна. Тэр байтугай ХҮН нам руу ч дайрч нэг үзлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэж саймширч нэг үзлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Гэхдээ бас нэр дэвших гэж байгаа мэт аяглаж,өөрт ашигтай санал хүлээж байж болох юм.Бас нэг хувилбар нь МАХН “Та бидний эвсэл”-ээс гараагүй байсан ч МАХН-аас гарч ИЗНН, МУНН-ын аль нэгэнд элсэж, дэвших эрх нь түүнд нээлттэй байгаа. С.Ганбаатар нэр дэвшлээ гэхэд басаж болохгүй эвгүй өрсөлдөгч шүү.

Энэ удаагийн Ерөн­хийлөг­чийн сонгуулиар тулгат хийсэн биш сонголттой сонгууль болж мэдэх нь. Хүсэх юм улсдаа гай болохгүйхэн шиг хүн л ялаасай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монголын улс төр

Монголын улс төрд аагим зуныг санагдуулам халуун үйл явдлууд өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн акцууд, бие бие рүүгээ шидсэн элдэв гүтгэлэг, хэрүүл маргаан, албанаас нь татна татахгүй гэсэн дайралтууд, одоогийн Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших боломжтой, боломжгүй гэсэн маргаан, намууд нэгдэх, нэгдэхгүй зэрэг үйл явдал өрнөж байна. Зарим тэр бүр чимээтэй байдаггүй намууд чимээ орж эхэллээ. Тэр ч байтугай улс төрийн үйл явдалд өөрөө оролцож байгаа хэрнээ учрыг нь ойлгохоо больсон хүн олон таарлаа. Ёстой л нэг хөл толгой нь олдохгүй бужигнаж байна. Энэ хооронд хоёр ч сонгуулиар МАНын аминд орсон ковидын асуудал хурцаар тавигдлаа. Халдвар өдрөөс өдөрт олон болж байна. Францын иргэнийг анх халдвартай гарлаа гэхэд нийтээрээ цочиж байсан бол өдөрт зуу зуугаараа илрэхэд гайхахаа байлаа. Одоо вакциндаа л найдацгааж байна. Харин улс төр хэсэгтээ л ширүүн хэвээр байх нь ойлгомжтой.

ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН АН

Ардчилсан нам бужигнаантай, түжигнээнтэй хэвээр байна. Энэ нам С.Эрдэнийнх, Ц.Тувааных гэж хоёр тийш харсан хэвээр. Ойлголцлын ширээний ард суув уу гэтэл талцсан байдал үргэлжилсээр. Хоёр талдаа намын даргын сунгаа зарлаад байна. Ц.Тувааны талынхад Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс нэр дэвшиж байгаа харагдана. Уг нь бол ирээдүйтэй, гялалзсан залуус байна лээ л дээ. С.Эрдэнийн талын намын сунгаанд бас л тэрийг нь гэж голж, шилээд байхааргүй сонирхолтой нэр дэвшигчид жагсаж. Одоо тэгээд сунгаа явагдана, хоёр дарга гарч ирнэ. Хоёр талд хуралдаад ямар үйл явдал өрнөж цааш үргэлжилж, энэ намын хувь заяа яаж ч эргэх юм бүү мэд. Хөндлөнгийн хүмүүс бүү хэл өөрсдөө ойлгохгүй байгаа юмыг яалтай билээ. Одоогоор АН нэгдмэл болох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлж чадах эсэх нь л хамгийн чухал байна. АН шиг нам Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мэт талцлаас болж оролцож чадахгүй байх нь тун харамсалтай шүү дээ.

АН-аас дахин нэр дэвших визээ олж авах, Үндсэн хуулийн Цэцээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал зэргээс болж Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн оролцоо энэ намд хамгийн их байгаа. Мөн С.Эрдэнийг МАН-тай тохирч, намаа хохироож байна гэсэн хардаж, сэрдсэн мэдээлэл нөгөө талаас нь явж байна. Нэг хэсэг нь С.Эрдэнэ тулдаа л Х.Баттулгатай Ардчилсан намаа аврах гэж үзэж чадаж байна гэлцэнэ. “Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга” гэдэгчлэн ардчиллаар овоглож ирсэн энэ нам гучин жилийнхээ ой дээр нам хэн удирдахаас эс хамаараад байр сууриа бататгаж, эвлэрэх нь чухал байна. Зарим улстөрчдийн хэлж буйгаар тоглоомын удирдлагатай байсан цагт энэ нам нар өөд харахгүй гэх юм. Сонгууль болтол юу юу болдог бол. Харж л суухаас. Одоо харин Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэх асуудал Цэц дээр ирэв. Цэцийн шийдвэрийг хамгийн их анхаарч байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Ямар ч байсан нэг шийд гарах байлгүй. Хичнээн хэрүүлтэй, зодоонтой байлаа ч АН алга болохгүй биз ээ. Жирийн гишүүд дэмжигчдийн хувьд бол хэний ч талд орохоо мэдэхгүй, цөвүүн цаг өнгөрч, жигдрэх өдөр ирнэ гэсэн найдлагаа тээгээд л харж суугаа.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ДАХИН НЭГ СЮРПРИЗ МАН БАРИНА

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших хүсэлтэйгээ намынхандаа бол хэлчихээд байгаа. Бэлтгэл ажлаа ч хийгээд эхэлсэн. Нам дотроо бол хэн нэгэн барьцаж муудалцаад байгаа юм алга. Зуун жилийнхээ ойг ковидын тархалттай хамт тэмдэглэсэн тэд 500 залууг жигд хувцаслаж сургахад ихээхэн хэмжээний мөнгө зориулах гэж байгааг иргэд сонгуулийн шоу гэж шүүмжилж буй. МАНынхны санаагаар бол өрсөлдөгчгүй сонгуульд ороод зуун жилийнхээ ойг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг авахаар зорьж байна. Харин өрсөлдөгч нь МАН-ын нэр хүндтэй, мөнгөтэй, олны танил эрхмүүдээс эхлэн онилж, дайралт хийгээд эхэлсэн. Тухайлбал, энэ дайралтын хамгийн эхний бай болгож Сү.Батболд руу өөд уруугүй дайрч, халаасны жижиг намуудаараа хашгируулж байна. Сүүлийн үед У.Хүрэлсүх тэргүүтэн рүү бас онилжээ. МАНаас хэн ч нэр дэвшсэн байсан Сү.Батболдтой холбоно гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн багийн тактик хэрэгжиж байгаа. Учир нь түүнийг нэр дэвшинэ гэж хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулсан болохоор тэрийгээ ашиглаад нэр дэвшсэн хүнтэй нь наагаад явахаар төлөвлөжээ. Харин хагаралдсан намын нэр дэвшигчийн эсрэг МАН атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр өрсөлдөнө гэдгээ бол тохирчихсон. Гэхдээ хувь лидерүүдийн улс төрийн тоглолтууд бол явж байгаа. МАНын онцлог нь хичнээн ганцаарчилсан тоглолт хийсэн ч АН шиг намаа хагалтлаа “зодолдохгүй” юм.

МАНынхан чимээгүйхэн сонгуульдаа анхааран гэнэтийн сюрприз барихаар бэлдэж байна. Цахилгаан, усны төлбөр чөлөөлсөн, нийгмийн даатгалыг хэсэг хугацаанд тэглэсэн мэдээг У.Хүрэлсүх гэнэт дуулгасан шигээ сюрприз барихаар бэлдэж байна. Харин МАХН-тай нэгдэх тал дээр сонирхол нь их ч тэдний МАНд тавьсан шаардлагууд цаг алдахад хүргээд байна. Одоо ковидоор улс төр хийгээд сонгуульд нэмэх оноо авчрахгүй нь тодорхой болсон. Тиймээс тэдний гэнэтийн бэлэг юу байхыг харах л үлдлээ.

МАХН, МАН-ТАЙ НЭГДЭХ ҮҮ, “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН ДЭВШИХ ВЭ

МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн намын “Та бидний эвсэл” УИХд суудалтай. Эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бий. Гэтэл МАХН, МАН хоёр нэгдэх асуудал яригдаад удлаа. МАХНын наймааны гуйлт дээр МАН луу унжаад байгаа учраас л энэ шийдвэр нэг талдаа гарахгүй хэлэлцээрийн ширээний араас өндийцгөөхгүй байна. Нэгэнт Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж шүүх үзсэн болохоор дараагийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Хэрэв МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАНтай тохироондоо хүрчихвэл С.Ганбаатар нэр дэвшихгүй. Тиймээс С.Ганбаатар өөр нам руу хувийн тоглолт хийхээр хадаг барин гүйх болов уу. Эх сурвалжаас авсан мэдээллээр зарим намд нэр дэвших санаархлаа илэрхийлж, уулзалт хийсэн байна.

МАН Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг явуулах байсан ч хойшлууллаа. Энэ бол цэвэр хоёр намын тохирооноос болж хойшилж байгаа.

МАХН бол үндсэндээ Н.Энхбаяр гэдэг хүн дээр тогтож байгаа. Н.Энхбаяр сонгууль болгоноор МАНын саналаас чамгүй зулгаадаг учраас нэгдэх нь МАН-д ашигтай. Гэвч дэд сайд, нөхөн сонгууль, нэр дэвших эрх, өөр бас бус шаардлагууд нь хэтэрхий их санагдаж байгаа болохоор цаг авч хойшлуулсаар өдийг хүрсэн.

ИЗНН Ц.ГАНХУЯГАА НАМААСАА ХӨӨЖЭЭ

ИЗНН Ардчилсан намтай Орон нутгийн сонгуульд зарим газар албан бусаар, заримд нь албан ёсоор эвсэж сонгуульд орлоо. ИЗНН Орон нутгийн сонгуулиар хөдөө хэд хэдэн суудалтай болсон. Мөн хөдөө орон нутгийн салбаруудын тамгуудыг намын дарга Ц.Ганхуяг нь хүчингүй болгосон учраас зарим аймаг, суманд гишүүд нь нэр дэвших боломжгүй болж, өөр намын нэр дээр өрсөлдөөд ялчихсан тохиолдол ч бий. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын ИЗННын таван гишүүн өөр намын нэр дээр өрсөлдөөд ялсан. Намын дарга нь намаа самраад, өөр намынхантай сүлбэлдэж гүйж, намын тамгаа дур мэдэн хүчингүй болгож, нэр дэвшүүлнэ гэж хувь хүнээс мөнгө авсан зэрэг нэлээд олон ноцтой зөрчил гаргасан учраас шүүх, цагдаа, АТГ-таа тулж, Улс төрийн зөвлөл нь хуралдаж, Ц.Ганхуягийг намаас нь хөөжээ. Сонгуулиас хойш сураг тасраад удаж байгаа намын даргаа ийнхүү хөөсөн ИЗНН сүүлийн үед идэвхжиж, Төрийн ордны баруун талд намын байрных нь хаяг харагдах болсон байна лээ. Ардчилсан намын дүрмээр намын дарга нь гишүүнээ хөөдөг бол ИЗНН-ын Улс төрийн зөвлөл нь намаас хөөх шийдвэр гаргадаг дүрэмтэй юм байна. Мөн Дээд шүүхэд Улс төрийн зөвлөл нь материалаа хүргүүлээд байгаа гэнэ.

ХҮН-ИЙНХЭН ХҮНЭЭ ОЛСОНУУ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намын нэг бол ХҮН. “Ерөнхийлөгчөө захиалъя” гэж нийтэд захиалгаа өгөөд байгаа ХҮН одоогоор нэр дэвших хүнээ олоогүй байгаа гэнэ. Эдний нам эмэгтэй нэр дэвшигчийг санал болгох магадлал өндөр байна. Мөн УИХд суудалтай болж, Орон нутгийн сонгуульд нэлээд тэмцэж байж оролцон Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэд хэдэн төлөөлөгчтэй болсон. Сүүлийн үед бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт намдаа хийгээд байгаа бөгөөд хэлсэн үг, хийж байгаа үйлдлээрээ имижээ зөв бүрдүүлж, олны дэмжлэгийг аваад байгаа Т.Доржханд гишүүнийг намын дарга болгоод байгаа. Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Төлөөлөх зөвлөлөө сонгож, дүүргийн намуудаа байгуулжээ. Ковидоос шалтгаалан хөдөө орон нутагт намын салбар хороод байгуулах ажил нь харин удаашраад байгаа гэнэ. ХҮН-аас нэр дэвших гэж сонирхлоо илэрхийлж, үг дайж байгаа улстөрчид цөөнгүй байгаа аж. Тухайлбал, АНын даргад нэр дэвших гээд эрхээ олж чадаагүй УИХын гишүүн Н.Алтанхуягаас эхлээд цагтаа ХҮНыг самарч явсан УИХын гишүүн С.Ганбаатар бас бус хүмүүс ч энэ намаас Ерөнхийлөгчид дэвших сонирхлоо дайжээ. Гэвч ХҮН-ынхан өчигдрийг болтол хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр албан ёсоор тохирсон зүйл байхгүй байлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Гансүх: Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэх хэрэггүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) нарийн бичгийн дарга А.Гансүхтэй ярилцлаа. ҮАБЗийн нарийн бичгийн даргын хувьд энэ эрхэм хэвлэлд анх удаа ам нээж буй юм.


Ийм чухал албан тушаалтантай ярилцаж байгаа учраас олон зүйл асуумаар байна. Та хуульч хүн учраас хууль их ярьдаг, аль болохоор энгийн үгээр яривал сонирхолтой байх болов уу?

-Ярилцлага сонирхолтой болох эсэхийг мэдэхгүй. Ер нь үе үеийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нар ярилцлага өгөөд байдаггүй. Миний мэдэхийн өмнөх нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ажлаасаа чөлөөлөгдөөд танай сонинд нэг ярилцлага өгсөн байдаг. Бусдыг нь мэдэхгүй юм.

Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ таныг шүүхэд болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйл ажиллагаад нөлөөлсөн гэж зарлалаа. Та ямар тайлбар хийх вэ?

– Тайлбар бий. Нэгдүгээрт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх тэр үед би ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагүй. Албан тушаалгүй ердийн иргэн байсан. Энэ хэргийг мөрдөж байгаа Тагнуулын байгууллагад нөлөөлөх боломжгүй. Хоёрдугаарт, энэ эрүүдэн шүүсэн хэргийг хуулийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн. Гуравдугаарт, энэ асуудлыг хуулийн байгууллага ҮАБЗ-д танилцуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд асуудал ямар түвшинд хэрхэн яригдсаныг сайн мэдэж байгаа хүн. Өөр тайлбар илүүц биз дээ. Төрийн нууцын зэрэглэлтэй асуудал учраас дуртай нь ярих эрхгүй.

Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг тэгээд яах уу?

-Аан тийм. Би өөрөө АТГ, Цагдаагийн хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулсан хүн. Гансүхээс юу ч хамаагүй ол гэдэг командаар шалгуулсан. Зовлон мэдэх учраас шалгуулж байгаа улстөрчдийн хэргээс хол байдаг.

Ерөнхий сайд УИХ-д асуудал танилцуулна гэсэн байна лээ.Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тайлбар өгөхөд бэлэн. Харин микрофон хаахгүй, цаг өгөөд тайлбар хийх боломж өгөөсэй билээ.

Танай Ажлын албаны машинтай холбоотой мэдээлэл гарч эхэллээ?

-Манай Ажлын албаны албан хаагчид томилолтоор Улаан-Үд явсан нь үнэн. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Мэдээж, УОК-оос зохих зөвшөөрлийг нь аваад явсан, ирээд журмын дагуу карантинд орсон. Ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй. Албан томилолтыг улс төрийн зорилгоор ашиглаж гүтгэлэг тараалаа. Ажлын албанаас хуулийн байгууллагад хандаж байгаа.

Гүйцэтгэх ажиллагаа юм биш үү?

-Улс оронд гадны халдлагаас хамгаалах ёстой төрийн нууц гэж байдаг. Гүйцэтгэх ажиллагаа бол хамгаалалтын нэг хэлбэр. Өөр дээрээ жишээ авъя. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтан байнга гадна, дотны тусгай албадын хараанд байдаг. Тийм учраас би Тагнуулын байгууллагад хүсэлт тавиад тэдний хяналтад байсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой төрийн нууц тээгч бүх албан тушаалтныг Тагнуулын байгууллага хянах ёстой. Төрийн нууц тээгчийн хувьд намайг гадаадын тусгай албадаас хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын сонирхолд нийцнэ. Харин гүйцэтгэх ажлын явцад олж мэдсэн мэдээллээ улс төрийн зорилгоор бусдад ашиглуулах нь хууль бус үйлдэл. Тусгай албад төрийн гурван өндөрлөгийг өдөр, шөнөгүй хамгаалаад байгаа нь тэднийг биш төрийн нууцаа хамгаалж байгаа нь тэр.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?

-Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өөртөө эзэн болох улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал юм. Энэ үнэт зүйлсийг хамгаалах ёстой.

Түүнийг яаж хамгаалдаг вэ?

– Амиараа хамгаалдаг.

Цэрэг, цагдаа, тагнуулын байгууллага хамгаалдаг юм биш үү?

-Тийм, Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг зэрэг нийт 11 тусгай чиг үүргийн байгууллагын хүчээр хамгаалдаг. Эдгээр байгууллагын албан хаагчид амь насаараа дэнчин тавьж хамгаалдаг юм.

Танай байгууллага бас орох уу?

-Мэдээж орно.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалж чадаж байгаа юу?

-Чадаж байгаа. Ма-най тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, чин сэтгэлээсээ чадах бүхнээ хийж байгаа.

Тийм үү. Тэгж байгааг яаж мэдэх үү, танай байгууллага ямар үүрэг гүйцэтгэв?

-Бидний юу хийж буйг мэдэхгүй байгаа нь бид ажлаа сайн хийж байна гэсэн үг. Манай Ажлын албаны чиг үүрэг бусад төрийн байгууллагаас онцлогтой, олон нийтэд хандаж, пиар хийдэггүй. Харин мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа. Нэг жишээ хэлье. Намайг гадаад улсад Элчин сайдаар явах гэж байна гэдэг мэдээ хэвлэлээр гарсны дараа ҮАБЗ-ийн шинжээч, дэслэгч генерал Л.Моломжамц гуай биечлэн ирж намайг “Элчингээр битгий яваач, энэ ажлаа хийгээч” гэж зөвлөж, шаардсан. Үүнийг би үнэлгээ гэж хүндэтгэн хүлээж авсан.

Л.Моломжамц генерал цэргийн хүн болохоор мэддэг байх. Улс орны аюулгүй байдлыг яаж хамгаалж байгааг иргэд мэддэг байх ёстой. Жишээ хэлж болох уу?

-Тагнуулын байгууллага гэхэд гадаадын олон тагнуул барьсан.

Хаанахын тагнуул барьсан бэ?

-Тагнуулын байгууллагын дарга асан Д.Гэрэл генералаас асуугаарай. 1990 оноос хойш хамгийн олон гадаадын тагнуул барьсан хүн.

Д.Гэрэл даргыг ажлаас халсан биз дээ. Тийм сайн тагнуулч бол халах байсан уу?

-Ажлаа сайн хийж, гадаадын тагнуул бариад эхлэхээр ажлаас халсан байх уу. Д.Гэрэл дарга халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Д.Гэрэл дарга бол гадаад тагнуулын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн тагнуулч. Манай Ажлын албатай хамтарч, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан.

Та арай тодорхой хариулж болох уу?

-Тагнуулчийг нь бариад эхлэхээр гадаадын тусгай албад их айсан байх. Д.Гэрэл дарга бид хоёр сайн ажиллаж, гадаадын тагнуул барьсан нь лав буруу биш байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин ч бидэнд баяр хүргэх ёстой.

Аюулгүй байдлыг хамгаалах онцлог нь юу вэ, зөвхөн гадаадын тагнуулыг барих биш биз дээ?

-Бидний өвөг дээдэс төрт улсаа байгуулсан 2200 жилийн өмнөх цаг үеэс үндэсний язгуур ашиг сонирхлоо тодорхойлж, аюулгүй байдлаа хамгаалж иржээ. Энэ бол тэр үеэс өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй үндэстний оршин тогтнохуйн төлөөх хэзээ ч дуусахгүй, мөнхийн тэмцэл юм. XX зуун бол Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцлийн зуун байлаа. Жишээлбэл, Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 он, тусгаар тогтнолоо хамгаалсан Ардын хувьсгалын 1921 он, Халхын голд ЗХУ-ын Улаан армитай хамт Японы милитаристуудын эсрэг тулалдсан 1939 он, Хятадын чөлөөлөх дайнд оролцсон 1945 он, ард нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан 1945 он, НҮБ-д гишүүнээр элссэн 1961 он, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог өөрчилж коммунист дэглэмээс ардчилалд шилжсэн 1990 он. Монголчууд тэмцэж, ялж иржээ.

Тэгвэл бид ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оноос хойших цаг хугацаанд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ямар бодитой алхам хийж чадсан бэ?

-1990 оноос өмнө БНМАУ нь аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалахдаа дэлхийн социалист системийн бүрэлдэхүүнд байж,өөрийн цэрэг, улс төрийн холбоотон болох ЗХУ-д түшиглэж байв. Эдийн засгийн хувьд социалист системийн орнуудын хамтарсан Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (СЭВ) тусламж дэмжлэгийг авч байлаа.

ЗХУ задарснаар бид эрх чөлөөгөө олсон гэж яриад байдаг нь ямар учиртай юм?

-1991 онд ЗХУ задарснаар Монгол Улсыг хамгаалах хамгаалалтын тогтолцоо байхгүй болж, монголчууд бидний өмнө аюулгүй байдал, ашиг сонирхлоо өөрсдөө бие даан хамгаалах шаардлага тулгарсан. Тухайн үеийн төрийн удирдагчид яаралтай ажилллаж, 1992 онд Үндсэн хуулиа баталсан даруйдаа 1994 онд УИХ-аар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталж, 14 жилийн дараа буюу 2011 онд шинэчлэн баталсан.

Одоо энэ Үзэл баримтлалаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгаа юу?

-Тийм. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь дүн шинжилгээ, практик ажиллагааны үр дүнгээр илэрдэг. Монгол Улс шиг хязгаарлагдмал хүч, нөөцтэй улсын хувьд хамгаалах арга нь “улс төр дипломат”-ын арга хэрэгсэл юм.

Хоёр том хөршийн дунд байрладаг, манай улсын хувьд өөр аргагүй байх л даа?

-Монгол Улсын байршил нь газар зүйн онцлог бөгөөд зарим талдаа ашигтай, хоёр хөршийг давж аюул, заналхийлэл орж ирэх боломжгүй, хамгаалагдсан. Гэхдээ хөршүүдээсээ хамааралтай. Монгол Улсын хувьд ухаалаг бодлого явуулж, цаг үеэ олсон улс төрийн зоримог шийдлээр үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад, дотоод таатай орчныг бүрдүүлж байх ёстой.

Энэ шийдвэрийг ҮАБЗ гаргадаг биз дээ?

-Тийм. Үндэстний хувьд оршин тогтнох, өөрийн язгуур ашиг сонирхлоо хамгаалах нь төрийн үүрэг. Төрийн эрх мэдлүүд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэх хэлбэрээр хуваагдмал байж бие биеэ хянаж байдаг гэх эрх зүйт төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлын эрх ашиг дээр нэгдмэл байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн ҮАБЗ хэмээх байгууллага ажиллаж, хамтран санал нэгтэй шийдвэр гаргадаг учиртай.

Манай үндэсний аюулгүй байдалд ямар сорилт тулгарч байгаа вэ?

– Монгол Улс геополитикийн өвөрмөц байршилтай. Тиймээс ач холбогдолтой. Их гүрнүүд энэ орон зайд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах бодлого явуулдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах гэсэн Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд бид оршдог. Энэ сөргөлдөөн тэмцэл биднээс үл хамаарч явагддаг, явагдсаар ирсэн. Түүний нэг хэлбэр нь гадаадын зарим орноос Монгол Улсад явуулж буй байгаа зөөлөн хүчний бодлого. Монголчуудын түүх, соёл, уламжлалыг мартуулж амьдралын хэв маягийг өөрчлөх, бэлчээрийн мал, аж ахуйг нь устгах, оршин тогтнох орон зайгүй болгох, мөн бидний бусдаас ялгарах монгол үндэстний ялгарлыг байхгүй болгож Монгол Улсын өөрийн хүслээр дахин загварчлах гэсэн түрэмгийлэл байнга явагдаж байна. Үүнийг зөөлөн хүчний бүх хэрэгсэл, бүр шашнаар дамжуулж хийж байна. Зарим Их гүрэн бусад улс орноос Монголд явуулж буй энэ нөлөөллийн эсрэг өөрийн бодлогыг явуулж эдийн засгийг нь хяналтадаа авч улмаар улс төрийн нөлөөлөл тогтоохыг эрмэлзэх боллоо.

Яаж улс орноо хамгаалах ёстой гэж

-Эв нэгдлээрээ л хамгаална. Монголчууд нэгдэх л юм бол ялагдашгүй. Үүнийг дайснууд мэдэж байгаа учраас монголчуудыг эв нэгдэлгүй, дотооддоо тэмцэлтэй байлгах тэр үйл ажиллагааг зохион байгуулж байдаг.

Бид дайсантай юм уу?

-Английн ерөнхий сайд лорд Палмерстон 1848 оны гуравдугаар сарын 1-нд Парламентдаа үг хэлэхдээ “Бидэнд мөнхийн холбоотон байхгүй, хувиршгүй дайсан гэж байхгүй, зөвхөн мөнхийн, хувиршгүй эрх ашиг л бий. Түүнийг мөрдөх нь бидний үүрэг” гэж хэлсэн байдаг. Энэ үг улс орнуудын өөрсдийн ашиг сонирхлоо илэрхийлэх томьёолол болжээ.

Гэхдээ бид улс орнуудтай эвтэй сайхан анд нөхөд, найзын харилцааг эрхэмлэдэг биз дээ?

-Бас “Бүгдийн найз, хэний ч найз биш” гэдэг үг бий. Цаашдаа бид энэ үгийг санаж явахад илүүдэхгүй.

Тэгэхээр цаашдаа Монгол Улсын аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого ямар байх ёстой вэ?

-Залгамж чанараа хадгална. Харин цаашдаа Их гүрнүүдийн зөрчил тэмцэл хурцадвал “Аливаа улсын гадаад бодлого нь оршин буй газар зүйгээр нь тодорхойлогдоно” гэсэн Наполеон Бонапартын үгийг санаж байх ёстой.

ҮАБЗ хангалттай сайн ажиллаж байгаа гэж та үздэг үү?

-Сайн гэж хэлнэ. Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэн хамгаалж ирсэн. Цаг хугацааны хувьд хийгдээгүй зүйл байсан байдаг.

Тэгвэл таны нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа ҮАБЗ яаж ажиллаж байгаа вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас бүрдсэн ҮАБЗ-ийн гишүүд тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхлын асуудлаар нэгдмэл байр суурьтай хүмүүс байж таарав. Ер нь бол сүүлийн хоёр жил өнгөрсөн 30 жилд гарч байгаагүй үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлоо хамгаалж чадсан чухал шийдвэр гарсан.

Жишээ нь ямар шийдвэр?

-Олон чухал асуудал шийдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой ард нийтийн санал асуулга явуулахыг хориглов. ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлээ иж бүрэн стратегийн түншлэл болгон шат ахиулж, хойд хөршийн итгэлийг сэргээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршийг дэлхий нийтээр гадуурхан буруутгаж байсан хамгийн хүнд үед нь өөрийн санаачилгаар айлчлал хийж, улс төр, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэв. Ингэснээр Монгол Улс найрсаг хөрш гэдгийг Хятадын удирдагчид, ард түмэн ойлгосон. Итгэлцэл бий болж байна.

2019 онд Гуравдагч хөрш болох дэлхийн Их гүрэн АНУ-тай стратегийн түншлэл тогтоож, АНУ болон Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нь үнэт зүйл хэмээн хамтарсан тунхаглалд заав. Ийнхүү Монгол Улс, АНУ-ын стратегийн түнш болж, Гуравдагч хөршийн бодлогыг стратегийн түвшинд хүргэж чадлаа.

Авлигын үүр уурхай болж байсан Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авч, 696 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж,228 мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэв. Энэ хэрэгтэй холбоотой хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд шүүхээр шийтгүүлсэн.

Сүүлийн 30 жил ярьсан хийн хоолойг Монголоор дамжуулж барих асуудлаар бодлогын шийдвэр гарч, ажил хэрэг болж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414 км, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаж байна. Монгол цэрэг бүтээн байгуулалтад орж стратегийн чухал төмөр замаа барьсан. Ингэснээр 700 орчим километр төмөр зам бараг нэг жилийн хугацаанд баригдлаа. Зэвсэгт хүчинд Тусгай хүчний, Кибер цэрэг, Барилга инженерийн төрлийн цэрэг нэмэгдлээ. Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдал дээшилж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Оюу толгойн ордыг ашиглах гэрээг Монгол Улсад ашигтай болгох шийдвэр гаргаж УИХ, Засгийн газар чиглэл өгсөн нь ажил хэрэг болж байна. С.Зоригийн хэргээр иргэдийг эрүүдэн шүүсэн хэргийг ил болгож, хэргийг шалгуулж байна.

Эвтэй байсны үр дүн гэж дүгнэж байна уу?

-Мэдээж, хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, манлайлж байсан ч ҮАБЗ-ийн бусад гишүүд дэмжихгүй бол шийдвэр гарахгүй. ҮАБЗ-ийн гишүүд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар эвтэй байсан учраас Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалсан чухал шийдвэрүүд гаргасан. Төрийн нууцыг хамгаалах хуулийн дагуу нууцлах 10-30 жилийн хугацаа нь дуусч тэдгээр шийдвэрүүд ил болох цагт ард түмэн харж үнэлэх болно. ҮАБЗ-ийн энэ гурвал Монгол Улсын геополитикийн зарим алдааг засч, амжилтыг ахиулж чадсан.

Гэхдээ шүүмжлэл гарсан?

-ҮАБЗ-ийн гишүүд эх оронч, үндэсний бодлого явуулснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгжих бодит бололцоо одоо л бүрдэж эхэлсэн. Үүнийг зарим улстөрчид ҮАБЗ бүх зүйлд оролцож байна гэж буруутгахыг оролдох болов. Уг нь ҮАБЗ, түүний Ажлын алба хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, хийх ёстой ажлаа л хийж байгаа нь энэ. Манай Ажлын алба идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байгаад олон хүмүүс гайхаж байх шиг…

У.Хүрэлсүхийн огцорсон шалтгаан нь юу байсан гэж та бодож байна?

-Аймшигтай дайрлага дайрсан гэж боддог.

Аймшигтай гэдэг нь

-Би жинхэнэ шалтгааныг мэдэхгүй, өөрийн төсөөллөө хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын дийлэнх олонх 62 суудалтай эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд, цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагыг атгаж байсан эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан, цэргийн офицер хүнийг сайн дураар нь суудлаас нь татгалзуулж чадах тийм аймшигтай дайрлага.

Та ингэж ярих байсан юм уу, тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохдоо өөр байр суурь илэрхийлсэн.

-Үүнээс өөрөөр би байр суурь илэрхийлж дүгнэлт хиймээргүй байна. Нэмж хэлэхэд, харамсалтай л гэж хэлнэ.

Харамсалтай нь юу гэж?

-Олон чухал асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэхээр бэлтгэж байсан. У.Хүрэлсүх огцроогүй байсан бол эдийн засгийг сэргээх тийрэлтэт төлөвлөгөө боловсруулагдаад, Монгол Улсыг өргүй болгох шийдэл гаргахаар бэлтгэж байсан, бараг схем нь гарчихсан байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг дэмжихгүй гэсэн шалтгаан энэ.

Тэгвэл одоо шийдвэрлэж болно биз дээ?

-Хуралдааны ирц бүрдэхгүй байна. ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн хуралдаанд ирэхгүй байгаа.

Ирэхгүй байх шалтгаан нь юу вэ?

-Мэдэхгүй юм. Танд боломж гарвал өөрсдөөс нь асуугаарай.

У.ХүрэлсүхХууль битгий зөрчөөрэйгэж танд хэлж байсан тухайгаа УИХ дээр хэлсэн, тэгж хэлэх шалтгаан байсан уу?

-Шалтгааныг мэдэхгүй юм. Надад тэгж хэлсэн нь үнэн. Би хариуд нь “Ерөнхий сайд аа, би шалгуулахад бэлэн” гэж хэлсэн.

Тэгж хэлэхээр У.Хүрэлсүх юу гэж байх юм?

-“Нээрэн, манай Гансүх дарга чинь хуульч хүн шүү дээ” гээд инээгээд гар барьж байсан.

Ингэхэд таныг холбогдуулан шалгасан төмөр замын хэрэг юу болсон бэ?

-2015-2019 онд дөрвөн жил шалгуулаад дууссан. Намайг буруугүй гэж үзсэн. Харин ч надад ашигтай болсон. Би АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсгээр шалгуулаад нэрээ цэвэрлээд авсан. Ер нь бол төмөр замын бүтээн байгуулалтыг гацаах зорилготой л шалгалт байсан шүү дээ. Би энэ асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийлгэх хүсэлт тавина гэж бодож байгаа шүү.

Та АНын гишүүн байсан байх аа. Танай Ажлын албанд АНын гишүүд олон байдаг уу?

-Хуулийн дагуу би 2017 оноос АН-ын гишүүнээс түдгэлзсэн. Улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашиг гэдэг бол монгол үндэстний үнэт зүйл. Тиймээс төрийн тусгай байгууллагын хүний нөөцөөс судалж, тусгай шалгуураар шалгагдсан, хамгийн туршлагатай, шилдэг, нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг.

Саяхан цацагдсан шүүгчдийн гэх бичлэгт ҮАБЗийн хүн гэж гарсан?

-Гүтгэлэг. Манай Ажлын албанаас мэдэгдэл гаргасан.Улстөржөөгүй үлдсэн сүүлчийн ганц байгууллага бол ҮАБЗ-ийн Ажлын алба. Тиймээс улстөрчдийг энэ байгууллагын нэр хүндэд халдахгүй, үйл ажиллагааг нь гутаахгүй байхыг хүсч байна. ҮАБЗ-ийг харлуулах үйл ажиллагаа бол гадаад улсын тусгай албадын сонирхол гэдгийг хэлчихье.

Тэр бичлэг гүйцэтгэх ажиллагаа мөн үү?

-Үгүй гэж бодож байна. Хэрэв хууль ёсны гүйцэтгэх ажиллагаа явагдсан бол юун олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах байтугай, хэн ч мэдэх ёсгүй байдаг.

Тэгвэл тэр бичлэгийн зорилго нь юу вэ?

-Зорилго нь улс төр. Ерөнхийлөгчтэй холбож улс төрийн дарамт үзүүлж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх. Сонгууль дөхүүлээд энэ байтугай гүтгэлэг явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн тусгай албан хаагчдыг гүтгэх хэрэггүй л дээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна

“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогттой ярилцлаа.


Хэзээ, ямар уулзалт болоод яагаад нийтэд цацагдчихав аа?

-Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй. Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгч авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна. Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна.

ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсоор мэдээлэл хийхдээ арай зохисгүй зүйл болсон байж болзошгүй гэж шалгаж байгаа гэсэн….

-Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна. Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.

Хоёрдугаарт, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан тэдгээр эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр ковидын шинжилгээ авна гэж хуурч хаалгыг нь онгойлгуулаад хүч хэрэглэн Эрүүгийн Цагдаагийн байранд аваачиж, 10 гаруй цаг хоол ундгүй дарамталж, хүч хэрэглэж байцаалт авсан юм байна билээ. Эрүүдэн шүүж, дарамтлан мэдүүлэг авсан асуудлаар дээрх эмэгтэйчүүд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын газар, ЦЕГ-ын тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ. Дээрх байгууллагууд цагдаагийн ажилтнуудын эрүүдэн шүүсэн, дарамталсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Шуудхан хэлэхэд, хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой тангараг өргөсөн цагдаа нар хууль зөрчсөн маш ноцтой асуудал энд яригдаж байна.Дараа нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу.

Цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэгч авсан, данс руу нь мөнгө хийсэн гэж ярилцлага өгсөн шүү дээ. Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан худлаа хэлсэн гэж үү. Танаас мэдүүлэг авсан уу?

-Надаас авсан. Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. “Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн.

Нууц биш бол тэр бичлэг дээрх эмэгтэйчүүд яагаад цуварч орж гараад байсан юм?

-Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс. Үнэнийг хэлэхэд эрх барьж байгаа намын сайд, түүний мэдэлд байдаг Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зохион байгуулалттай, тодорхой зорилготойгоор хийгдэж байгаа ажиллагаа гэж харж байна.

Тангараг өргөж, мөрдөс зүүсэн төрийн тусгай албаныхан ийм ажиллагаа явуулж, хутгалдаж байгаад маш их харамсаж байна.

Цацагдсан бичлэг хаанаас гарсан бичлэг вэ. Эсвэл зорилготойгоор тусдаа хийгдсэн бичлэг үү?

-Тэр бичлэг дээр хэн нэгэн гар утсаараа юм уу, бичлэг хийдэг аппаратаар бичсэн юм болов уу гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэр бичлэгийн дүрс нааш, цаашаа татагдаж харагдаж байна лээ. СӨХ-оос авсан камерын бичлэг байлаа гэхэд захын хүн авах эрхтэй юу. Хууль хүчний тусгай эрхтэй байгууллага тэр бичлэгийг гаргаж тавьж байгаа гэдэг нь тодорхой.

АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс нэг дор цуглаж, уулзана гэдэг чинь хэн ч хар төрөхөөр шүү дээ. Зарим хэрэгт хамтарч, ярилцаж тохирдог байж болзошгүй гэх яриа сошиалд өрнөөд байгаа?

-Бид 2004 оноос хойш найзалсан найзууд. Нэг байгууллагад хамт ажиллаж байгаад одоо өөр, өөр ажил хийж яваа хүмүүс. Бид нар гэр бүлийн найзууд. Үүнийг нотлох зураг, хөрөг байгаа. Бас урьд нь хамт ажиллаж байсныг нотлох зураг байгаа. Тэр байранд уулзсан шиг уулзалтууд өмнө нь болдог л байсан. Чөлөөт цагаараа баар ресторан, гэр орондоо бид орж гарч уулзалддаг уулзалт өмнө нь зөндөө л байсан. Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна.

Та зорилготой гэлээ. Зорилго нь юу гэж ?

-Харин та юу гэж бодож байна. Нэг орцны камерын бичлэг тавиад л, бүх сошиал хуудсууд, шар сайтуудаар төлбөртэй тараалгаад л, хэн нь ч мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаар пост бичүүлээд л. Ер нь миний найз нөхөдтэйгөө нэг байранд уулзсан бичлэг энэ нийгэмд тийм сонин юм уу? Шуудхан хэлэхэд, энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Мэдээж зорилго нь жирийн нэг өмгөөлөгч би биш. Сонгууль угтсан шүүх, болон тодорхой улстөрчийг онилсон зорилготой ажиллагаа. Шүүгч нарын шийдсэн хэрэгтэй холбоотой, Шүүхийн тухай хууль, өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах гэсэн үйлдэл. “Төрийн ордны 3 давхарт шүүгчийг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг ярьдаг” гэх зохиолоо амилуулах гэсэн, түүнийгээ бодит болгохын тулд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийгэмд зохион байгуулалттайгаар тарааж байна. Гэтэл яагаад иргэдийн эрх ашгийг хөндсөн, бусдыг тагнаж чангасан гэх үйл явдал, баримтыг шалгахаас илүү шүүгч нар биеэ үнэлэгч авсан, мөнгө шилжүүлсэн гэж гүжирдэж байгаад маш их цочирдож, гайхаж байна.Өөрсдийн хуулиар олгогдсон эрхийг ашиглаж олсон баримтаар бусдын нэр төрд халдаж, нотлох баримт гэх зүйлийг захиалгаар олон нийтэд задруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Дахиад “Энканто” хотхонд нэр бүхий шүүгч нартай уулзсан байна гээд баахан хуурамч мэдээлэл тарааж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан зохиомол эвлүүлэг бүхий баримтаа тараах байх. Үнэхээр их мөнгө, эрх мэдэл явж байна. Өөрсдийн хэргийг энэ сэдвээр дарах гэж л оролдож байна. Хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд уулзаал биз. Тэр нь яагаад нийгмийн ийм том сэдэв болчихов оо гэдэгт дүгнэлт хийнэ биздээ.

Таныг ҮАБЗд ажилладаг гэсэн мэдээлэл явж байсан. Дараа нь ҮАБЗ таныг байгууллагадаа ажилладаггүй гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Аль нь үнэн юм бэ?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан. Тэр үнэмлэхийг л сошиалаар явуулаад байна билээ.

Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Үнэхээр харамсаж байна. Би энэ хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. Нэр төрөө ч сэргээж, тийм ёс бус зүйл хийгээгүй гэдгээ баримттайгаар баталж харуулна. Улс төр хийж, тоглож болно. Гэхдээ хүний амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглож болохгүй.

Та нарыг нэг хэрэг дээр хамт оролцож, шийдэж байсан гэх яриа бас гарсан. Ийм тохиолдол байгаа юм уу?

-Нэг хэрэг дээр хамт оролцож шийдсэн зүйл огт байхгүй. Шүүгч нар хуульд заасны дагуу өөрсдөд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилладаг. Тэр хэрэгт нь бусад найз нөхөд бид нэг ч оролцоотой байгаагүй. Өмгөөлөгч миний хувьд гэхэд хоёр шүүгч найзынхаа хэрэг дээр өмгөөлөл хийж байсан зүйл байхгүй. АТГ-т ажилладаг гэж хэлээд бгаа нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг компьютерт шивдэг хүн. Тэр хүн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа хийдэг эрхтэй хүн биш.

Шүүгч найзуудын чинь хувьд М.Энхсайхан, Б.Болор гэх мэт олны танил ултөрчдийн хэрэг дээр ажиллаж байсан гэж сошиалаар нэг ярьж байгаа?

-Анх Бат инженер энэ тухай сошиалд бичсэн гэж харсан. Түүнээс үүдэлтэйгээр буруу зөрүү мэдээлэл даамжирч цацагдсан. Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн. Шүүгчийн хувьд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилласан шүүгч нар. Түүнээс биш нэг хэрэг дээр хэзээ ч хамт шийдэлцэж оролцож байгаагүй гэдгийг дахин хэлье. Шүүх үнэн цагааны дэнс, эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргадаг. Яагаад шүүгч, шүүх гээд дайраад байдаг юм. Шүүгч хүн хүн биш юм уу. Шууд хэлэхэд, энэ бол шүүгч нарт өгч байгаа сануулга, нөлөөлөх оролдлого гэж үзэж байна. Үүнийгээ саяхан баталсан Шүүхийн тухай хуулиараа нотолсон. Би шүүхийн байгууллагад жижүүрийн албанаас ажлын гараагаа эхэлсэн. Шүүх энэ хүмүүсийн улс төрөө хийдэг орчин, талбар биш. Шүүх шударга ажиллаж байгаа, улстөрчдийн нөлөөллийг сонсохгүй байхаар шүүх болохгүй байна, шүүхийн хонгил бий болсон гэж яриад байгаа улстөрчдийг илүү анхаарах хэрэгтэй.Бодит байдал дээр захиалгаар нийгмээр нь зүхүүлэх арга хэмжээг их мөнгөөр зохион байгуулж, сайтар найруулж хийж чадаж байна шүү дээ.

Шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх гээд байна уу?

-Тийм гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрх барьж байгаа нам, тэр намын сайдын шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн, УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг гүтгэж байсан гүтгэлгээ үнэн болгох гээд л ЦЕГ-ыг хөдөлгөж байна шүү дээ. Эрх барьж байгаа нам, ЦЕГ хөдөлж байхад жирийн нэг өмгөөлөгч би ярилцлага өгч, олон нийтэд болж байгаа үйл явдлыг тайлбарлахаас өөр юу хийж чадах билээ. Эрх барьж байгаа намд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх хүчний байгууллага байна. Одоо шүүхийн нэр хүндийг унагааж, шүүгч нарыг тагнаж, нэг, хоёр шүүгч нараар туг тахиж, нийгэмд харлуулж байгаад шүүхийн тогтолцоог өөрийн хяналтад оруулах зорилготой үйлдэл юм. Шударга сайд, гишүүний дүрд тоглож, түүнийг бодит болгохын тулд золиос нь бидний хэдэн нөхөд байж. Шаардлагатай бол хэвлэлийн хурал хийж баримт мэдээлэл, бодит үнэнийг дахин дахин ярих болно.

Та нар хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Би болон энд нэр дурдагдаад байгаа бүх хүн хууль болон хүний эрхийн бүхий л байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энийг хэн нь ч шалгахгүй биз. Учир нь, өөрөө өөрсдийгөө шалгаж чадахгүй, тодорхой цаг хугацааны дараа эрүүдэн шүүсэн хэрэг шиг задарна. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийн хууль бус гүйцэтгэх ажиллагааны баримтаа бүгдийг устгасан байх. Эдний үндсэн арга нь энэ юм байна. Мөн эрүүдэн шүүж дарамталсан асуудал дээр цагдаагийн дотоод тусгай байгууллагад нь мөн гомдол гаргасан.

Хуулийн байгууллагыг хувийн улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг нь гардаж хийж байгаа ажилтнуудыг цаг хугацаа шүүнэ. Эмэгтэй хүн ороод гараа л биз, тэр хүмүүсийг цагдаа хүч хэрэглэн авч явж, мэдүүлгийг нь зааж өгч, дарамталж гарын үсэг зуруулж, янхан гэх нэрийг зүүж өгсөн. Мөн хойноос нь хөөцөлдөж “Дахиж уулзах хэрэгтэй байна. Мэдүүлгээ нягталъя. Нөгөө газраа уулзмаар байна. Манай дарга бас уулзъя гэсэн, хүн явууллаа” гэх мэтчилэн утсаар ээлж дараалан яриад байгаа бичлэг нь байгаа.

Яагаад гэхээр ярьсан зүйлээ яриагүй гэх учраас яриаг нь бичиж авсан байгаа. Эдэнд баримтаа устгах хангалттай эрх байгаа. Үнэхээр том байна. Хэнд ч зохиомол хэрэг тулгаж, хэнийг ч худалдаж авч, худлаа хэлүүлж, хэнийг ч хүчирхийлж хэрэг хүлээлгэдэг юм байна гэдгийг харлаа. Үүний цаана нийгэмд өөрсдийгөө шударга гэж харуулах гэсэн зохиомол жүжиг. Хүний эрх, аюулгүй байдал, хувь хүний нууц гэх зүйл үнэндээ байхгүй болж. Эд нар зохиосон жүжгээ амь оруулахдаа үнэхээр мэргэшсэн юм байна. Улс төрийн золиосонд хэдэн хүмүүсийн гэр бүлийн амьдрал сүйрч байна. Бүр зарим нэг хүн нь амиа хорлох тухай яриа гарч байгаа. Дори гэх эмэгтэй манай найз руу утасдаж “Энд юу болоод байгаа юм бэ. Би амиа хорлолоо” гэж ярьсан байна лээ. Мөн өөр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ “би очихгүй, үхмээр байна” гэсэн мессэж бичсэн байна лээ. Улс төр хийх нь яах вэ. Түүндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хутгахаа л больчих.

Categories
мэдээ нийгэм

​Хэлмэгдсэн буддизм буюу алдагдсан өв соёл

Багын дурсамжид нэгэн дүр зураг тодхон үлджээ. Үдэш болохоор эмээ судар бариад гарч, гэрээ гурвантаа тойруулна. Орж ирэхээсээ өмнө тэнгэрт ханданмаани мэгзэм уншина. Гэртээ орж ирээд судраараа адис өгнө. Харин өвөө арц уугиулан сан тавина. Энэ талаар ам алдаж, хүн амьтанд ярьж болохгүй гэж анхааруулдаг болохоор энийг нь хэлчихвэл эмээ, өвөө шоронд орчихно гэсэн айдастайгаар хэдий нас бага балчир хүүхэд ч гэлээ хэрэндээ л амаа хамхиж байсан юм билээ. Хэлмэгдлийн хар сүүдрийн үргэлжлэл эмээ, өвөөгийн шүтэх эрхэнд ардчилал иртэл үргэлжлэн халдаж байсан төдийгүй дам миний хэлэх, ярих эрхийг боож, айдаст автуулж байсан хэрэг. Шүтэх эрх чөлөөгүй байсан тэр үеийг бодвол Үндсэн хуулиараа шүтэх эрхээ хамгаалуулчихсан одоо үе сайхан. Үүнийг дурссан нь УИХ-ын 56 гишүүний гарын үсгээ зуран Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотой юм. Төслийг өргөн барихтай зэрэгцэн зөв, буруу гэлцэн шаагиад эхэллээ. Зарим нь ч зорилготойгоор эсэргүүцэж байх шиг.

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хамгийн их хэлмэгдсэн нь лам нар. Тухайн үед лам нар Монголын оюун санааны түүчээ болсон хүмүүс байв. Өнөөгийн залуус магадгүй лам гэхээр түвд судар цээжилсэн, ард түмнийг мунхруулдаг хүмүүс байсан мэтээр ойлгоод байдаг нь социализмын үеийн шашингүйжүүлэх бодлогын үр дүн биз ээ. Огт шашин шүтдэггүй улс орон гэж байхгүй. Шашин өөрөө тухайн улс орны соёл, уламжлалтай салшгүй холбоотой байдаг.

Их хэлмэгдүүлэлтээр нийт гуч гаруй мянган хүн барьж хорьсноос 20 орчим мянган хүнийг хороож, түүнээс 16 мянга нь лам нар байжээ. Буддын шашныг дагаж Монголын соёл ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон байдаг.Буддын шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл, шуумал, яруу найраг, уран зохиол, урлаг, судлал хөгжиж байв.Тухайн үедээ буддын шашин нь Монголын оюун санааны гол нэгдлийг хангаж байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг гол бай болгон хядсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилгоос үүдсэн гэж түүхч, судлаачид хэлдэг. Лам нарыг хоморголон алж, олон зууны турш бүтээгдэж, хадгалагдаж ирсэн эрдэм мэдлэгийн өв болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийн төв болсон хэдэнзуун сүм хийд,ном судрууд, гайхалтай уран хийцтэй бурхад, үнэлж баршгүй ур хийц бүхий алт, мөнгө, зэс, шүрэн эд хэрэглэл, урлагийн агуу бүтээлүүд устаж үгүй болсон нь монголчуудын хувьд үнэлж баршгүй хохирол болсон юм.

Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийг зарим гишүүн санаачилсан байх. Түүнээс одоо байгаа хэдэн ламнөхөн олговрыг хувааж авах гэж байгаа ойлголт биш юм. Монголчууд хаа байсан холын Францад Дарь эхийн сүм шатахад харамсан гашуудаж байсан нь саяхан. Нийтээрээ дуун алдаж, хэдэн өдөр шуугисан.Түүн лугаа адил үнэ цэнтэй Монголын урлаг, уран бүтээл, үүх түүхийн үнэт өв соёл устсан гэхээр зөвхөн шашин гэсэн утгаар нь хүлээж авч, эсэргүүцэн шаагиж байгаа нь харамсмаар юм. Гадны уран баримал, сүм хийд, түүхийн бүтээл үнэ цэнтэй, Монголынх үнэ цэнгүй болж таарах уу. Мэдэгдэж байгаагаар 750 гаруй сүм хийдийг устгасан гээд бод доо. Францын нэг сүм, Монголын 750 сүм.Дэлхийн өнцөг булан бүрээстэр дундаа францчууд тэр дор нь сэргээн засах мөнгийг босгосон. Төр засаг нь ч яаран шийдвэр гаргаж сэргээн зассан. Нэг сүм шатахад халаглах дэлхий, 750 сүм хийд устсанд харамсах ч үгүй монголчууд. Монголын түүх, соёлын дурсгал яагаад харамсал төрүүлэхгүй байгаа юм.

Энэ хуулинд тусгагдсан нөхөн олговрыг хэдэн лам хувааж авах гэж байгаа мэтээр зориудаар ярьсаар байна. Энэ бол хэдэн ламын цалин нэмэх гээд байгаа асуудал биш. Соёл түүхийн биет болон биет бус өвийг сэргээхэд зориулсан нөхөн олговор гээд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байна. Энэ тухай хэн ч ярихгүй байна. Дэлхийн улс орнууд уламжлалт эсвэл нийгмийн зонхилох хэсэг шүтдэг шашин, соёлоо тал бүрээр нь дэмждэг. Тэр нь үндэсний эв нэгдэл бэхжихэд ч тустай юм. Тэр бүү хэл шашиндаа цалингаасаа тогтмол татвар төлөөд явдаг улс орнууд олон. Манайхны шүтээд дагаад байх дуртай Европчууд ингэдэг.

Буддын шашныг шүтэхээр мунхаг харанхуй болчихдог. Бусад шашныг шүтэхээр гэгээн сайхан болчих уу. Хамгийн энэрэнгүй, дайн самуун хийдэггүй, хэрүүл маргаан үүсгэдэггүй шашинтай улс шүү дээ, бид. Шинжлэх ухааны охь оргилуудын нэг Эйнштэйн “Буддын шашныг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэж хэлсэн. Түүх соёлын биет болон биет бус өвд нөхөн олговор олгох нь эсэргүүцээд, эгдүүцээдбайх ноцтой зүйл биш юм. Дэлхий ертөнц хүнлэг, ёс суртахуун рүү хэлбийж эхэлсэн. Аль ч улс алдаа оноотой ч байсан түүх, соёлтойгоо хамт явж байдаг. Улс орны хувьд нэгдсэн үнэт зүйлс, үзэл баримтлал, түүх, соёл, эв нэгдэл, хүнлэг байхаас эхэлж байгаа юм.

Улс орны хүчирхэг байхад нийгмийн оюун санааны нэгдмэл байдал чухал.Өв соёл алдагдаж байна гэдэг нь тухайн улс үндэстний ой санамж, үндэсний соёл устаж үгүй болно гэсэн үг.

Улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж, соёлын өвийг сэргээхэд улсын төсвөөсөө санхүүжүүлдэг жишиг байдаг. Унгар 3.52 хувь, Эстони 2.6 хувь, ХБНГУ 1.72 хувь, Латви 1.62 хувь, Норвеги 1.62 хувь, Ирланд 0.52 хувь, Их Британи 0.60 хувь, Израйль 1.42 хувь, Австрали 0.70 хувь, Колумб 0.67 хувь, Япон 0.38 хувь, АНУ 0.27 хувийг өөрийн уламжлалт буюу зонхилох шашиндаа зарцуулдаг тоо баримт бий.

Манай хоёр хөрш ОХУ, Хятад гэхэдуламжлалт шашны сүм хийддээ төрөөс анхаарч засвар үйлчилгээг хариуцдаг. Сүм хийдэд хэн ч ороход сэтгэлээ амирлуулах таатай орчинг бүрдүүлж, зарим сүм нь музей шиг хараа булаам ая тухтай орчныг бүрдүүлдэг. 1990-ээд оноос хойш сүм хийдээ засч, татвар төлөгчдийн мөнгө буюу төрөөс үндэсний бодлогоороо онцгойлон дэмждэг юм байна.

Буддын шашин түүнийг дагасан өв соёл, үнэт зүйлсээ гишгүүлсэн хар түүхийг туулсан. Сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байсан. Мөн Бурхны шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурхны шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёл, урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж, сүм хийдүүдийг хоосруулан, улмаар эвдэж сүйтгэснээр олон сургууль үгүй болж, оюун санааны өв тээгч эзэд болох сор болсон эрдэмтэн мэргэд лам хуврагуудыг буудан хороож, цөөн хэдэн амьд үлдэгсэд нь тухайн мэдлэг ухаан, ур чадвар болсон соёлын биет бус өвийг уламжлан дамжуулах залгамж тасарсан.Хэлмэгдсэн буддизм, алдагдсан өв соёлоо эдийн засгийн асар өндөр чадавхтай гадны шашнуудын түрэлтэн дунд зөнд нь орхиод нэлээд хугацаа өнгөрчээ.Үнэт зүйлс, өв соёл, уламжлалт шашнаа хэлмэгдүүлсэн учир эргээд сэргээх тухай энэ хуулийн төсөлд тусгагдсан байна. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь монголчууд. Хамгийн удаан нөхөгдөж буй хохирол нь монголчууд оюун санааны эв нэгдлээ алдсан явдал. Монгол хүн бие биедээ итгэх итгэлгүй, хайрлаж хүндлэхээ больж, үзэн яддаг болсон.

Сүүлийн үед буддизм дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн. Шашиншинжлэх ухаантай шууд утгаараа холбогдож, энэ нийгмийн хандлагыг эерэг болгох ажлууд хийгдэх хэрэгтэй тухай яриа дэлхий нийтэд түгэж байна. Буддын шашныг шинжлэх ухаанч шашин гэжМарк Цукерберг, Стив Жобс, Билл Гейтс гээд шинжлэх ухааны хаад болсон эрхмүүд буддизм руу орж байна. Шинжлэх ухаанч шашин учраас дэлхийн алдартнууд гүн нэвтрэн орж байна. Харин бид юуг ч шүтдэггүй, юунд ч итгэдэггүй, харсан, дуулснаа шүүмжилж, хүрсэн болгоноо нурааж сүйтгэж байх ёстой юм уу.

Хохирлыг нөхөж байх нь өөрөө хүмүүнлэг бөгөөд соёлтой нийгмийн үндсэн шинж чанар. Төр өнөөдөр үүнийг санаачилгаараа хийж эхлэх гэж байгаа нь сайшаалтай. Шашны реформыг өнөөдрийн цаг хугацаатай нь нийцүүлэх ёстой юм.

Түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байгаа гэж харж байна. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палентологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг ирсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Мэндсайхан: Хөдөө аж ахуй бол халамжаар угжигч биш, өрсөлдөх чадвартай салбар байх ёстой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.


-Засгийн газар шинээр бүрдэхийн өмнө олон таамаг хөвөрч, нэр дэвшигчид, горилогчид гээд нэрс хөвөрдөг. Тэр дунд Таны нэр огт байгаагүй санагдана. Нууцалсан юм уу, үнэхээр гэнэтийн шийдвэр байсан уу?

-МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга сайдаар томилох саналыг надад гэнэтхэн тавьсан. Би өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байлаа. Үнэнийг хэлэхэд өөрийгөө сайд болно гэж огтхон ч төсөөлөөгүй. Үйл явдал ч их хурдан өрнөсөн.

-Тэгвэл Таныг сайдаар яагаад томилсон гэж бодож байна?

-Дээр дурдсан төрийн байгууллагуудад ажилласан байдал шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байх аа.

-Ер нь салбарыг нэвт мэддэг хүн нь удирдсан нь дээр гэж боддог уу. Эсвэл салбарын сайд бодлого тодорхойлж чадах нь чухал уу?

-Тухайн салбарын бодлогыг тодорхойлохын тулд эд, эс бүрийг мэдэрч салбарт ямар өөрчлөлт гаргах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Энэ залуу бодлого боловсруулж салбарыг аваад явчих болов уу, хөдөө аж ахуйн салбарыг манай улсын хөгжлийн тулгуур салбарын нэг болгоход өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаад аваад явчих болов уу гэсэн итгэл байсан байх. Надад өөрт чадна аа гэдэг итгэл бас байсан учраас Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга санал тавихад нь хичээе ээ гэж хэлсэн. Тэгээд намын Удирдах зөвлөлөөр орж дэмжигдсэн.

-Та их сургуулиа төгсөөд удалгүй компанийн захирлаар ажилласан байсан. Ажлын анхны гараагаа хэрхэн эхлэв?

-Би сургуулиа төгсөөд одоогийн “Миний дэлгүүр”-т маркетингийн менежерээр ажилласан. “Монхангай” ХХК-д хоёр жил орчим ажилласан. Дараа нь Амгалангийн үйлдвэр буюу АНУ руу гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргадаг оёдлын экспортын салбарт гүйцэтгэх захирлаар нэлээн хэдэн жил ажилласан. Яагаад тэнд ажиллах болов гэхээр би оюутан байхдаа тэр үйлдвэрт ажилладаг, товч хаддаг байсан.

-Таны намтрыг харахад их л хурдтайгаар өгссөн юм билээ. Залуу хүн гэхэд яам, төрийн бодлого тодорхойлох газруудад ажилласан байх юм?

-Арван жилийн сургуулиа төгсөөд Ховдоос оюутан болж ирлээ. Эргээд Мянгад сумандаа боловсон хүчин болоод очно оо гэсэн мөрөөдөлтэйгөөр хотод анх хөл тавьж байлаа.

Залуусын адилаар л ажил алба, бизнес эрхэлж ажиллаж байгаад Улаанбаатарт суурьшаад өнөөдрийг хүрчихлээ. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад 2010 оноос орж, үеийн залуучуудтайгаа зэрэгцэн явсан. Намын Бага хурлын гишүүнээр 2010 оноос хойш сонгогдсон байна. Нам, төрийн ажилд оролцож ирсэн зам мөр маань эрх барьж буй намын хувьд хөдөө аж ахуйн салбарт сайдын ажлыг бодлого тодорхойлон хийгээрэй гэсэн төрийн том хариуцлага үүрүүлснийг хариуцлагатайгаар хийхийг зорьж ажиллаж байна.

-Улс төр рүү яагаад орсон юм бэ?

-Тухайн үед үзэл бодлоо л дагасан. МАН-ын хийхийг зорьж буй реформ, өөрчлөлт шинэчлэл, намын дэргэдэх залуучуудын байгууллагын үзэл баримтлалтай санаа нийлсэн хэрэг л дээ.

-Таны хувьд нэлээн хэдэн засгийн үед тодорхой ажил алба хашиж иржээ. Та аль фракцид хамаардаг вэ?

-Фракц гэдэг зүйлийг би өдийг хүртэл мэдрээгүй л дээ. Манай нам мерит зарчим дээр суурилж явж ирсэн. Төрийн ажил албын хувьд өөрийн хариуцсан ажил албаа хариуцлагатай, нэр төртэй сайн хийхийг л зорьдог. Энэ зарчмаараа л явж ирсэн. Өнөөдрийг хүртэл аль нэг фракцийн гишүүн ч юм уу эсвэл тэрний, энэний гэх тодотголгүй явж ирсэн. Ийм хамааралтай байхыг ч хүсдэггүй.

-Таны удирдаж буй салбарын тухай ярилцъя. Энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна вэ. Мөн өмнөх явж ирсэн бодлогын шинжтэй зүйл дээр үргэлжлүүлэх юу байна. Манай улсад төрийн ажлын залгамж муу байдаг болохоор асууж байна л даа….

-Таны ярьж буйтай санал нэг байна. Сүүлийн 30-аад жил Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд яваад ирсэн юм болов уу гэж харагддаг тал бий. Өнгөрсөн онд сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг боловсруулж баталсан. Энэ нь Монгол Улс хөгжлийн ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлсон бодлогын сайн баримт бичиг болсон гэж боддог. Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн. Цаашдаа салбараа хааш нь хөгжүүлэх вэ гэдгийг гаргаж ирсэн. Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганы нэг нь хөдөө аж ахуйн салбар. Бодит байдал дээр хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол төрөхөөр байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болно. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд яваад байвал хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоод дараагийн халамжийн салбар болоод хувирчих вий. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд тодорхой хэмжээнд татаасын бодлого байх ёстой ч тухайн бодлогыг хэрэгжүүлэх түвшинд оновчтой байх ёстой. Энэ нь хавтгайрах тийшээ явж байгааг өөрчилж, суурь бодлогоо зөв тавихаас ажлаа эхлүүлье гэж зорьсон.

-Хамгийн эхэнд хийх алхам юу вэ?

-Эхний ээлжинд зорилттой байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох. Нөгөө талдаа экспортоо нэмэгдүүлэх. Монголын хөдөө аж ахуй, газар тарилаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах боломжийг бий болгох ёстой. Үүнд төвлөрөн ажиллаж байна. Хүнсний гол найман төрлийн бүтээгдэхүүнээс гэхэд мах, төмс, гурил, ургамлын тосны гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй экспортын чиг баримжаатайгаар гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина. Боловсруулах үйлдвэр буюу ноос ноолуур, арьс ширийг олон улсын зах зээлд гаргая гэхээр хөрш орны зах зээлийг давах шаардлага тулгарч байна. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, чанарыг ярих юм. Энэ зорилтыг эхний ээлжинд гол бодлого болгож ажиллаж байна.

-УИХ-аас ургамлын тос, малын тэжээл, хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааны импортын гаалийн татвараас чөлөөлснийг зарим аж ахуйн нэгжүүдийн лобби явчихлаа гэж гишүүд шүүмжилж байсан. Яагаад заавал энэ бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлсөн юм бэ?

-Ургамлын тосны хувьд ярихад Монголд боловсруулах үйлдвэр баригдчихсан байна. Жилдээ 20 орчим мянган тонн ургамлын тосны хэрэглээ дотоодын зах зээлд байдаг. Үүнийг импортоор авч байна. Манай улсад дотоодын зах зээлээ хангаад улмаар экспортод гаргах үйлдвэр баригдчихсан байгаа учраас бодлогоор дэмжих ёстой. Энэ хүрээндээ тухайн төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлөхөөс гадна ковидын үед ургамлын тосны НӨАТ-ыг чөлөөлсөн юм. Дотоодын зах зээлд хямд үнээр борлуулалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс хуулийн төсөл өргөн барьсан нь дэмжигдэж батлагдсан. Бид цаашдаа хар рапс буюу ургамлын түүхий эдийг бодлогоор дэмжиж байж дотоодын зах зээлээ ургамлын тосоор хангана.

-Хөл хориотой холбоотойгоор хүнсний нөөцийн асуудал ид яригдаж байна. Яамнаас нөөц хангалттай бий гэж мэдэгдэж буй ч гурилын хувьд их хэмжээний нөөц байхгүй. Хурааж авсан тариа бол бий гэж “Алтан Тариа”-н захирал П.Цэнгүүн хэлсэн байсан?

-Бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан ковидын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний хангамж, нөөцийг хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиараа ч тэр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон 21 аймгийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. Бэлэн байдлын үед хүнсний тал дээр авах арга хэмжээний төлөвлөгөөг гурван шатлалтайгаар гаргасан. Хүнсний хэрэгцээний хоёр сарын нөөц байгаа гэж буй нь хоёр сар болоод дуусчих биш, хоёр сар тутам энэ нөөцөө бэлдээд явна. Цар тахлын үед Монгол Улс хүнсний хомсдолд орсонгүй. Үүний ард олон хүний хөдөлмөр зүтгэл байдгийг хэлэх, талархах ёстой. Харин энэ жил тариалан дээр дотоодын ургацаа тодорхой хэмжээгээр алдсан жил болсон.

-Энэ юунаас болов. Хөл хорионы үед гаднаас импортын гурил будаа орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсчих эрсдэл бий юү?

-Монгол Улс буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангадаг гэдэг ч жил болгон ургацаа тодорхой хэмжээгээр алдаж ирсэн байдаг. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий. Жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний талбайд тарьдаг боловч ургац хураалт дээрээ алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаанаас болдог. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж харсан.

-Тариаланчид дургүйцэхгүй юу?

-Бодит нөхцөл байдлаа зөв үнэлэх ёстой. Цаашид тариаланчдад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй гэж үзэж байна. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Өнөөдөр яг үнэндээ бизнесийн байдалтай болчихож. Гурилын үйлдвэрт тушаасан буудайнд олгодог урамшууллын тогтолцоо өнөөдөр хэвээр байх уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Нөгөө талдаа сан маань тоног төхөрөөмжөө зардаг, бордоо нийлүүлдэг бизнесийн байгууллага болоод хувирчихсан байхад Засгийн газрын тусгай сангаас дэмжлэг хүртээд явдаг. Энэ нь өөрөө тариаланчидтайгаа зэрэгцээд явдаг болчихсон. Өөрчлөх ёстой. Хэрвээ тийм бол аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоё гэж байгаа. Аж ахуйн ажлаа хийж татвараа төлөөд яв гэсэн зарчмаар явахгүй бол байдал улам дордоно. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна гэдэг нь харагдана. Төр 350 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж өгч байгаагийн 300 орчим нь найдваргүй болчихож байгаа нь сангийн үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулна. Үүнийг өөрчлөх ёстой гэж харж байна.

-Атрын IV аяныг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?

-Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм дөрвөн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик агуулахын сүлжээ байхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Бид бодлогын хүрээнд ногоо тарих боломжийг бүрдүүлж өгнө. Төрийн бодлогоор хүнсний ногооны агуулахын сүлжээг бий болгоё. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн дөрвөн улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно. Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлье гэж төлөвлөж байна. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, гурван сая хүний хэрэглээг бий болгоно. Гэтэл хөрсний доротйолд орж байна. Хөрсөндөө технологийн тордолгоо хийхгүй болохоор ургацын хэмжээ багасдаг. Хөрсний үржил шим рүү анхаарсан бодлого зайлшгүй явуулах ёстой. Хавар болж тариалалт эхлэхээр үрийн буудайгүй боллоо гээд ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хүнсний ногоо, буудай, тариалалт үрнээсээ эхэлдэг. Үрний аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийж байж бид хүссэн зорилтдоо хүрнэ. ОХУ-ын сайн чанарын буудайн нотлогдсон үрийг энд авчраад хөрсөндөө нутагшуулдагтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр ургац хураалтаа алддаг. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Эхний ээлжинд хүнсний аюулгүй байдлаа хангах ёстой. Хэн гэдэг хүний ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг дотооддоо оруулж ирээд хэрэглэж байгаа. Энэ нь бидний сонголт байсан хэвээр байх уу цаашид гэдэг дээр бодох л ёстой.

-Цахим газар тариалан хөгжүүлнэ гэж Та хэлж байсан. Энэ ямар учиртай ойлголт юм бэ?

-Цаашид цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлье гэж байгаа. Нэгдүгээрт, бид Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжууулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Таны тарьсан хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг эхэлж бий болгох ёстой.

-Бэлчээрийн малын махаа магтацгаагаад байдаг. Гэтэл бидний магтаад байдаг мах үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаж чадах уу?

-Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гарсангүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан. Хоёр жилийн өмнө малын эрүүл мэндийн асуудал хүнд байсан. Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин гарсан. Импортлогдож орж ирсэн өвчин гэж үздэг. Үүнээс болоод Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласантай холбоотойгоор мал, махны экспортод хүндрэл үүссэн. Сүүлийн хоёр жилд Монгол Улс малаа эрүүлжүүлж чадлаа. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Ялангуяа баруун бүс нутагт өвчин гардаггүй, эрүүл бүс. Дундын бүс буюу хангайн бүс нутаг хяналтын бүс гэж байгаа. Зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү мах экспортод гаргах ёстой. Ковидын нөхцөл байдлаас болж хуралдах асуудал хүлээлтийн байдалтай байна. Эрүүл бүс гээд зарлачихаар импортлогч орон ковидын үе гээд гүн хөлдөөсөн махыг хүлээж авахгүй байгаатай холбоотойгоор махны салбарынхан импортлогч орны хараат байгаа. Экспортод гаргахын тулд дулааны технологи буюу 80 градусын халуун усанд ариутгал хийж хагас боловсруулж гаргах замаар явж байна. Хөрш орнуудтайгаа бид ярилцаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээс урьтаад эрүүл бүс гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэсэн утгатай яриа хэлэлцээ. БНХАУ-ын хувьд хоёр орны протокол бий. Үүн дээр Хятадын Хорио цээр, хяналт шалгалтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжээс авсан эрхийг протоколоор баталгаажуулсан. Тиймээс Хятадын Гаалийн байгууллага аттестачлал хийж эрх өгдөгтэй холбоотойгоор энэ шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд экспортод гарах эрхгүй болж үлдээд байна. Бидний бодлого бол протоколд тавьсан энэ бодлогыг өөрчлүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа.

-Хойд хөрш рүү маш бага хэмжээтэйгээр мах экспортолдог. Нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу?

-Хойд хөрш мах авах сонирхол багатай дээрээ импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш татварын бодлогоор барьж байна. Хятадын нутгаар малын гаралтай түүхий эдийг дамнуулан тээвэрлүүлэхийг хориглосон. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой. БНХАУ-тай Хорио цээрийн хяналтын байгууллагын асуудлаа тохиролцож шийдвэрлэх ёстой. Манайд Мэргэжлийн хяналтын газар нь аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал хийх эрхтэй. Хоёр улс ижил төстэй байгууллагынхаа гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг болгооч гэж сая БНХАУ-ынГадаад хэргийн сайдад хүсэлтээ тавьсан. Би салбарын сайдын хувьд аж ахуйн нэгжүүдийн боломжийг нээхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ойрын жилүүдэд ямар бодлого баримтлах вэ?

-Газар тариалантайгаа уялдуулж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргахаар болсон. Тариланчид хэлдэг, бэлчээрийн мал байснаар тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйтай зэрэгцүүлж газар тариаланг хөгжүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй дээр сүргийн бүтцийг өөрчлөх, шинэчлэх асуудал бий. Нийт малын 1 хувь ч хүрэхгүй байгаа учраас бодлого болгож өндөр үр ашигтай үүлдэр, сүргийн бүтцэд анхаарах юм. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Хийх хөшүүрэг нь мал аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Ирэх дөрвөн жил хөдөө аж ахуйн худалдааны систем буюу биржийн шинэчлэлийг шинэ шатанд гаргана. Малаас гарч буй эцсийн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд ороод эхэлчихвэл малчид сүргийн бүтэцдээ анхаараад эхэлнэ. Дагаад малчид хоршооллын системийг бий болгож эхэлнэ. Үүнийг дагаад татаасын бус урамшууллын систем хэрэгжүүлнэ. Малчид, тариаланчид улирлын шинжтэй орлоготой. Хэрвээ биржийн систем оновчтой болох аваас ирээдүйд зарах түүхий эдээ өнөөдөр ч арилжина. Малчид маань мал маллах монгол ухааныг тээсэн өмчийн эзэн буюу хөрөнгийн эзэд. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дарханы боловсруулах үйлдвэр 10 сая арьс боловсруулах хүчин чадалтай. Ховдод арьс шир, ноос ноолуур боловсруулъя гэсэн хоёр томоохон үйлдвэр баригдаж байна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ.

-Өмнө нь олон янзын аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьж л байсан. Бүтсэн юмгүй байдаг болоод ч тэр үү, үнэмшил муутай л сонсогдох юм?

-Дарханы аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажил одоогийн байдлаар 23 хувьтай явж байна. Ховд дээр цэвэрлэх байгууламж баригдаад дуусч байна. Эдийн засаг хүнд байгаа ч энэ жилдээ багтааж дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгүүр ажиллаж байна. Хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж байж малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Эдийн засгаа чадавхжуулна. Малаас гарсан түүхий эдээ боловсруулан экспорт хийнэ. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн кластер, ложистик, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн зардал, хүндрэл багатай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах боломж нээгдэнэ.Энэ бүхэн хоосон уриа лоозон биш бодитой ажил гэдгийг нотлон хэлье.

-Өндөг ойрд ховрын бараа болж, үүний учир юунд байна?

-Манай улс дотоодынхоо хэрэгцээний 50 орчим хувийг өөрсдөө хангадаг. Импортоор үлдсэн хувийг. Цар тахал дэгдсэнээс болоод хилийн зарим боомт ажиллахгүй байгаагаас бага зэрэг хүндрэлд үүссэн. Гэхдээ яамнаас шуурхай зохицуулалт хийж тээвэрлэлтийг шийдсэн. Ирэх жилээс өндөгний аж ахуйг нэмэгдүүлэх, туслах аж ахуй буюу тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжих бодлого хэрэгжинэ.

-Сүүний урамшуулал гэж миний мэдэхээр сүүлийн таван жил ярьсан. Харин өнөөдөр бодит ажил хэрэг болж, тэрбум орчим төгрөгийн урамшуулал фермерүүдэд олгосон байна лээ. Энэ импортын сүүг хумих бодлого уу?

-Энэ онд Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969.972.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.

-Махны квот гээд маапаан ихтэй асуудал бий. Та квотын эрхийг МҮХАҮТ руу өгнө гэж хэлсэн. Энэ хэзээ шийдэгдэх вэ?

-Тийм ээ, мэргэжлийн холбоод руу өгнө. Махны экспорттой холбоотойгоор зөвшөөрөл олгодог таван ч газрыг нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Таван газраас зөвшөөрөл авах гэж олон хоног зарцуулдгийг больё, нэг дороос авдаг байх ёстой. Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан юм.

-Та сайд болсныхоо дараа ЖДҮ хариуцсан бие даасан агентлаг байгуулсан. Ингэсний ач холбогдол юу юм бэ?

-ЖДҮ санг Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг болгосон. Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэл дээр зээлийн батлан даалтын сангаас барьцааг гаргаж өгч хамтран ажиллана. Цаашдаа төсвөөс мөнгө хуваарилахгүй, харин зээлийн эргэн төлөлтөөс зээлээ олгоод явах ёстой. Жил болгон төсвөөс мөнгө аваад явбал ялгаагүй халамжийн байгууллага болно. Агентлаг өөрөө зээлийн хямд эх үүсвэр бий болгох, түүнийг олох талаар үндсэн чиглэлээ болгож ажиллах ёстой.

-Өвөлжилтийн байдал хэр байна вэ?

-Өнгөрсөн зун 5-6 аймаг зуншлага тааруу, гантай байсан. Засгийн газраас долдугаар сард тогтоол шийдвэр гаргаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шат дараатай ажлууд хийж эхэлсэн. Бүсчилсэн уулзалтыг зохион байгуулж өвөлжилтийг хэрхэн хангах заавар зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээгээр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Архангай, Дундговь аймгуудын малыг тусгайлан экспортод гаргах нөөцийг бүрдүүлж 5.2 сая мал буюу 40 мянган тонн махыг зөвхөн энэ аймгуудаас бэлдүүлэх боломжийг нээж өгсөн. Есдүгээр сараас эхлээд ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл дотоодын өвс, хивэг, тэжээлийн бүтээгдэхүүн экспортод гаргахыг хориглосон. Зургаан аймагт өвөлжилтийн байдал хүндэрч өвс, тэжээлийн хомсдолд орж байна. Хадлангаа зүүн бүс, хангайн бүсээс бэлддэг ч хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй байна. Одоо цаашид тэжээлийн таримлыг бий болгохгүй бол малын өсөлт бэлчээрийн даацтай холбоотойгоор байгалийн хадлангаар цаашдаа явахгүй нь тодорхой боллоо. Ирэх жилээс бэлчээрийн ногоон таримлын чиглэлд тусгай бодлого боловсруулж хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өвөлжилттэй холбоотойгоор хүндэрч буй таван аймагт Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буюу 13.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж шийдүүлж чадлаа. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн уурагт тэжээлийг Засгийн газраас хүргэж байгаа бөгөөд үүнд таван аймгийн 40 мянган малчин өрх хамрагдана.Мөн Онцгой комиссын бэлдсэн тэжээл, өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэж байна.

-Малын хөлийн татварын хууль батлагдсан. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Хууль батлагдсан. Малчид болон орон нутагт маш хэрэгтэй хууль. Тухайн газар нутгийн цөлжилт, бэлчээрийн даацтайгаар холбоотойгоор ИТХ-аас татвараа батална. Татвараас бүрдсэн сангаар орон нутагтаа анхаарах, менежмэнт сайжруулалтаа шийдээд явах боломжийг хуулиар тусгайлан олгосон.

-Өмнөд хөршид 30 мянган хонь хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг ахалсан билүү?

-Тэгсэн. Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлахдаа Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган хонь бэлэглэсэн. Энэ 10 дугаар сарын дундуур хандивын хонийг бүрэн хүлээлгэж өгсөн. 30 мянган хонинд Хятадын талаас шинжилгээ авахад бүгд эрүүл гэсэн дүгнэлийг авч, монгол малын мах өвчингүй гэсэн том мессэжийг өмнөд хөршдөө өгч чадлаа.

Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Монголын улаанбуудайн гурилыг экспортлох асуудал шийдэгдсэн нь гурил үйлдвэрлэгч нарт хүчин чадлаа өсгөх, тариаланчдад тариалалтаа нэмэгдүүлэх маш том боломж гарч, зах зээлийн тэлэлт үүсгэх боломж бүрдсэн.

-Ингэхэд танай яамны шилэн данс хөтлөлтийн талаар шүүмж яваад байсан. Шилэн дансаа хэр хөтөлж байна?

-Шилэн данс хөтлөлгүй яахав. Хөдөө аж ахуйн салбарыг хэнд ч нээлттэй салбар болгох бодлого Засгийн газар барьж байгаа. Салбарын үйл ажиллагааг ил тод, цахимжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва: Д.Эрдэнэбатыг хууль зөрчсөн, албан тушаал эрх мэдлээ ашигласан гэж нотолсон ганц ч баримтыг прокурорууд гаргаж ирж чадаагүй

– ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ДҮГНЭСНЭЭР Д.ЭРДЭНЭБАТЫГ ЦАГААТГААСАЙ –


УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагватай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг албан тушаалын гэмт хэргээр ялласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг та уншигчдад ойлгомжтой хэлээд өгөхгүй юү?

-УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг албан тушаалын гэх хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулчихаад байна. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Давж заалдах гомдол гаргасан. Одоо хэрэг нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оччихсон байгаа. Таны мэдээлэл олж авах эрхийг чинь хүндэтгээд өмгөөлөгчийн хувиар асуултад чинь хариулъя. Манай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбатыг 2012-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хуулийн хэллэгээр бол албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж хорих ял оноосон. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авчирсан асуудалтай холбогдсон гэж буруутгаж ял оногдуулж байгаа юм. Д.Эрдэнэбат тухайн үед сайдаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Ерөнхий сайд дуудаад 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд “Та энэ асуудлыг танилцуул. ЗГХЭГ дээрээс танилцуулгыг ав” гэсэн үүргийг өгсөн байдаг. Зургадугаар сарын 8-ны өдөр өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ-аас танилцуулгыг аваад Засгийн газрын хуралдаанд зургадугаар сарын 9-ний өдөр оролцсон. Түүнээс биш сайд Д.Эрдэнэбат ч, Аж үйлдвэрийн яам ч танилцуулгыг бэлтгээгүй. Үүнийг тухайн үеийн ЗГХЭГ-ын албан тушаалтнууд нотолж, эрүүгийн хэрэгт мэдүүлгээ өгчихсөн байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар бэлтгээгүй танилцуулгаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, өөрөө сууж оролцоогүй Засгийн газрын хуралдааны шийдвэрт гарын үсгийн хэвээ даруулсан гэж хэлээд байсан….Энэ талаар тайлбар өгөөч?

-Засгийн газрын 2016 оны зургадугаар 9-ний хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлэх явцад хуралдаанд оролцсон сайд нар санал гаргаж, зарим зүйлийг тодруулах шаардлага байна гээд түр хойшлогдсон байдаг юм. 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр дахин Засгийн газрын хуралдаан болох үед Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажил албаар томилолттой явж таарсан тул өөрөө биечлэн оролцоогүй. ЗГХЭГ-аас албаны хүн түүн рүү утсаар ярьж зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоол гарчихсаан, та албажуулж гарын үсгээ зур гэсэн байдаг.

Нэгэнт Засгийн газрын хуралдаанаар олонхоороо шийдчихсэн, Засгийн газраас гарсан тогтоол дээр өөрөө хуралдаанд оролцоогүй ч Үндсэн хуулийн үүргээр олгогдсоны эрхийн дагуу сайд туслахдаа хэлж, өөрийнхөө гарын үсгийн хэвийг зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоолд гарын үсгээ хэвээ даруулсан. Хуулийн талаас нь би өмгөөлөгчийн хувиар хэлэхэд тухайн хүн биечилж гарын үсэг зураагүй бол хариуцлага хүлээх асуудал байхгүй. Ийм асуудал болсон байхад үүнтэй холбож анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбатыг буруутай гэж үзсэн нь алдаа гэж үзэж байна. Шүүхийн гаргасан шийдвэрийн гол алдаа нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээр шүүх хуулийг буруу тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуульд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах заалтад тухайн хүн хувийнхаа эрх ашиг сонирхолтой холбоотой асуудлыг шийдэхийн тулд, хувийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд тухайн асуудлыг шийдсэн байвал албан тушаал эрх мэдлээ ашигласан байна гэж үздэг. Шүүхэд нэгэнт ийм нотолгоо баримт байхгүй байхад хэрэгт буруутгаж, ял оноосон нь шүүхийн алдаа, хэлмэгдүүлэлт гэж үзэхээс аргагүй байна. Би өмгөөлөгчийн хувиар прокурорт хандан Д.Эрдэнэбатыг буруутайг нотолсон ганц ч гэсэн баримт гаргаад ирээч тэр баримт хаана байна вэ гэж удаа дараа асууж байсан. Нэгэнт шүүхээс ийм алдаатай шийдвэр гаргасан тул бид давж заалдах шүүхэд гомдол гаргаад л сууж байна. Тэр үед Д.Эрдэнэбатыг шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч буруугүй гэж үзсэн. Бүр цагаатгая гэж хэлж байсан. Түүнийг хэлсэн шиг Д.Эрдэнэбатыг цагаатгаасай.

-Таны үйлчлүүлэгчийг авлига авсан гэж их шуугьсан. Үүнийг зохих байгууллага нотолсон уу?

-Авлига авсан байтугай хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хууль зөрчсөн, албан тушаал, эрх мэдлээ ашигласан гэж нотолсон ганц ч баримтыг прокурорууд гаргаж ирж чадаагүй.

-Тэр буруутгаад байгаа асуудал болох ОХУ-ын 49 хувийг Монголд авчирсан нь зөв болж таарав уу, буруу болж таарав уу. Засгийн газраас сая иргэдийн хэрэглээний цахилгаан, дулааны үнийг тэглэлээ. Тэрийгээ Эрдэнэтийн ашгаас төлөхөөр зохицууллаа. Үр дүнг нь монголчууд хүртэж эхэллээ. Гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан хүмүүс нь буруутаад байгаа?

-Шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбат Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсантай холбоотойгоор Засгийн газрын энэхүү шийдвэрийг “Эх орондоо авчирсны аз нь ард түмэнд маань тусаасай, эз нь над дээр ногдож байгаа юм байна даа” гэсэн утгаар үг хэлж байсан л даа. Үнэхээр аз нь Монголд үр өгөөжөө өгч, ийм хүнд хэцүү үед Монголын ард түмэнд, Монгол Улс цахилгаан, дулааны үнийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэхээр болж байна. Эрдэнэт үйлдвэр маш их ачааг үүрч байна. Хэрвээ 49 хувийг Монголд авчраагүй бол ийм байдал өнөөдөр үүсэхгүй байсан гэж үзэхээс аргагүй юм. Хуульч хүний хувиар хэлэхэд Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаар хор хохирол манай улсад учирсан уу гэдэг дээр хор хохирол учирсан зүйл байхгүй гэж үздэг хүний нэг.

Оюу толгойн гэрээ байгуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрахад оролцсон хүмүүст баатар цол өгмөөр юм гэж олонд танигдсан хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байр сууриа илэрхийлж байгаа нь зөв юм даа гэж бодож байна.

Эрдэнэт үйлдвэр Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2017 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын тогтоол гэж гарсан. Тэр үед УИХ-ын дарга М.Энхболд байсан. Тэр тогтоолын ганцхан заалтыг эрх баригчид хүчингүй болгосон. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголиан Коппер Корпорейшн Монголын компани авсан асуудлын талаар?

-Хууль зөрчсөн асуудал байхгүй л болов уу. ОХУ-ын Ростех гэдэг компани Монголын компани хоёрын хооронд болсон асуудал. Худалдагч, худалдан авагч хоёрын дунд болсон асуудал. Миний хувьд энэ тал дээр хувь хүнийхээ байр сууринаас олонд түгж буй мэдээллээс авч буй хүний нэг. Одоо Засгийн газрыг Арбитрт өгсөн байгаа юм билээ.

-Төмөр замын хэрэг гээчид таны үйлчлүүлэгч ямар хамааралтай юм?

-Энэ бас Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг сайдаар ажиллаж байсан нэг хүнд халдааж буруутгаад ял онооно гэдэг нь бас л байж болшгүй зүйл юм. Албан тушаал эрх мэдлийг ашиглах тухайд шүүх буруу ойлгоод байна гэж би ярианыхаа эхэндээ хэлсэн дээ. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дугаар заалтад улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллагын албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан эсвэл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно гэж маш тодорхой заасан. Тэгтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийм хуулийн заалтыг барьсангүй л дээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг Засгийн газар өөрөө хүчингүй болгодог эсвэл УИХ-аас ийм л хуулийн зохицуулалттай. Засгийн газрын шийдвэрт хөндлөнгөөс оролцоод улс төрийн гаргасан шийдвэрийг сугалж аваад тэр байтугай Засгийн газрын хуралдааны шийдвэр ажиллагаанд нь гар биечлэн оролцоогүй хүнд ял онооно гэдэг нь хуулийг маш бүдүүлгээр зөрчиж буй асуудал.

-Таны үйлчлүүлэгч Д.Эрдэнэбатын биеийн байдал ямар байна вэ. Хоригдож байх хугацаандаа яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн мэдээлэл яваад байсан…

-Биеийн байдал нь хэвийн биш л байгаа. Зүрхний мэс засал өмнө нь хийлгэж байсан. Цагдан хоригдох хугацаандаа эмнэлгийн тусламж авч байгаа. Ялангуяа зүрхний мэс засал хийлгэж байсан учраас агаарын дутмагшил, хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн цагдан хоригдож байгаа 409, 461 дүгээр хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүний эрүүл мэндэд зохих хэмжээгээр анхаарч хэр чадлаараа эмнэлгийн тусламж үзүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол тал авах Засгийн газрын 330 дугаар тогтоол гараагүй бол ОХУ-ын эзэмшиж байсан Эрдэнэтийн хувь Монголд биш гадны аль нэгэн оронд оччих байсан уу?

-Үнэндээ Д.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанаар нэгэнт олонхоороо шийдсэн асуудалд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж буйн хувьд гарын үсэг зурахгүй гэх эрх байхгүй. Үндсэн хуульд олонхоороо шийдсэн асуудалд гарын үсэг зурна гээд тодорхой заачихсан. Сайдын хувиар Үндсэн хуульд заасны дагуу гарын үсэг зурсаан гэдгээ ч хэлж байгаа. Хуульчийн хувьд дахин би онцлон хэлэхэд, миний үйлчлүүлэгч өөрөө биечилж гарын үсэг зураагүй гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Эрдэнэт үйлдвэр Монголд орж ирсэн нь завшаан байлгүй яахав. Тэр үед ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, гадаадын улсаас хориг тавигдчихсан эгзэгтэй үедээ хөрөнгө хувьцааны эрхээ худалдахдаа “ Ростех” худалдагчаа Монголоос олоод 14 хоногийн хугацаа тогтоочихсон асуудал. Хэрэв заасан хугацаанд авахгүй бол өөр худалдан авагч авна гэсэн асуудал тавигдаж байсан. Эрдэнэт үйлдвэр маань Монголдоо бүтнээрээ ирнэ гэдэг нь үнэхээр гавьяатай ажил. Одоо ч Монголын ард түмэн үр дүнг нь хүртээд сууж байна.

-Одоо та бүхний зүгээс хуулийн байгууллагад ямар хүсэлтийг гаргаад байгаа вэ?

-Давж заалдах гомдлоо гаргачихсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Д.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн нь буруу юм. Засгийн газрын шийдвэрлэсэн буюу улс төрийн шийдвэрийг шүүх дүгнэж, Засгийн газрын шийдвэр гарсан хуралдаанд оролцоогүй сайдыг нь сугалж аваад ял оногдуулна гэдэг нь хуулийг зөрчсөн, хүнийг хэлмэгдүүлсэн байна гэх байр сууринаас давж заалдах шатанд гомдлоо гаргачихсан байгаа. Тэгээд ч ер нь энэ хүнийг хэлмэгдүүлж байна гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллээр ч мэдээлэл гарч байна шүү дээ.

– Д.Эрдэнэбатын өмнөөс өмгөөлөгчийн хувьд төлөөлөн хэлэх зүйл байна уу?

-Манай үйлчлүүлэгч үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Хувь хүнийхээ үүднээс Монголын ард түмэн Монгол Улсад хор хохирол учруулсан зүйл хийгээгүй. Хувийн эрх ашгийн үүднээс өөртөө ашигтай шийдвэр гаргасан зүйл огт байхгүй гэдэг байр сууриндаа л байгаа. Дээд шатны шүүх энэ хэрэг дээр үнэн зөвөөр нь шийдвэр гаргах байх гэж найдаж байна даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Г.Цоггэрэл: Монголчууд өөрийн өв соёл, урлагаар монгол хүн гэдгээ таниулж, дэлхийд гарна

Үндэсний урлагийн их театрын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэлтэй ярилцлаа.


-Танд Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой болон баярын мэндийг хүргэе. Баярын өдрөөрөө юу хийж өнгөрөөж байна?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр бол Үндэсний урлагийн их театр анх байгуулагдсан түүхэн өдөр юм. Түүх сөхвөл 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны 12 дугаар сарын 1-нд Ардын дуу, танцны улсын ансамбль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Энэ жил театрын 70 жилийн ойн баяр тохиож үзэгчдэдээ тоглолтын хуваарь гаргаж толилуулж эхэлсэн боловч ковидийн үе гээд түр хугацаагаар хаагдсан байна.

Уран бүтээлчид маань өнгөрсөн 70 жилийн түүхэнд Монгол орныхоо нүүр царайг тив, дэлхийд сурталчлан таниулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн. Улс үндэстнийхээ дуу хуур, бүжиг наадмын шавхагдашгүй их өв, давтагдашгүй өвөрмөц бүхнийг ур чадвараараа харуулж, улс орныхоо урлаг соёлын нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж ирсэн байдаг. Монгол Улсын Үндэсний их театрын 70 жилийн түүхийг бүтээлцсэн бүх уран бүтээлчид, уран бүтээлчдийнхээ гэр бүлийнхэнд, хамт олондоо баярын мэндийг дэвшүүлж байна.


-Энэ жил Үндэсний урлагийн их театр шинэ байртай болох шийдвэр гарсан. Ажлын явц хэр байна вэ?

-Монголын Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудал бүхий бүх төрлийн тоглолт арга хэмжээ зохион байгуулах боломжтой танхимтай байхаар төлөвлөгдсөн бана. Зөвхөн нэг театрын байр биш шүү. Энэ бол Монгол Улсын гал голомт юм. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыннэршлийг өнгөрсөн 2016 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Үндэсний урлагийн их театр болгон өөрчилсөн.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр нь эрдэм шинжилгээний бүхэл бүтэн судалгааг багтаасан агуулга өргөн хүрээтэй нэршилтэй болсон. Би 2012 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын даргаар ирснээсээ хойш төр уулзалт дээр төр засгийн тэргүүн хүмүүст санал хүсэлт тавьж, яриа хэлцэл болж байсан нь өдгөө ажил хэрэг болж нэршлээ солихоос эхлээд шинэ тусдаа байртай болох эхлэл хэдийнэ тавигджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал хүсэлтийг маань хүлээн авч шийдэмгий зоримог алхам хийсэн нь Монголын ард түмэнд нэн тустай зүйл болж байна. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Австрийн “Вагнер Биро” компанийнбуцалтгүй тусламжаар орчин үеийн тайзны технологийг манай улсад хийж өгч байгаа. Бид онлайнаар холбогдож хүлээн авахад бэлэн болж байна. Үндэсний их театрын шинэ барилгын эскиз эх зургийг Ариундэлгэр архитектор хийсэн. Энэ жил Соёлын бие даасан яам шинээр байгуулагдаж соёлын биет болон биет бус өвийг хамгаалах,байгалийн түүхийн музей, номын сан гэх мэтийг шинээр барихаар зоригтой шийдэл гарсанд баяртай байна. Монголын урлаг соёлын өмнөөс Ерөнхий сайдад талархмаар байна. Үндэсний урлагийн их театр бол Монголын ард түмэнд хамгийн хэрэгтэй гол вакцин. Монголчууд өөрийн өв соёл, урлагаар монгол хүн гэдэг дархлаагаа улам батжуулна.

Морин хуур, хөөмийгөөр “HU” хамтлагийнхэдэн залуус дэлхий нийтийн анхаарлыг татаж байлдаж дагуулж чадлаа шүү дээ. Үндэсний музейг харуулсан энэ том театр өв соёлоороо дэлхийд монголчууд танигдахаас бишнүүрс, алтаар хэн ч танигдахгүй. Шинээр баригдах гэж буй театр, музейн байр бол ард түмний өмч. Ирээдүйд үлдэх их театр юм. Монголын энэ театр баригдчихвал Европоос гадны зах зээлээс хөрөнгө мөнгө нааш орж ирнэ. Жуулчдыг татна. Үндэсний өв соёл бүгдийг багтаасан нь дотоод, гадаад зах зээлийг татна. Музей шиг маш сайхан театртай болно. Одоогоор Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн энэ хоёр том байгууллага тайзаа байнга булаацалдаж уран бүтээл хийж байгаа.

-Театрыг хэд хэдэн газар баригдахаар яригдаж байгаад Дэнжийн мянгын захын тэнд 10 га газар гаргав уу?

-Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу газар чөлөөлөлт явагдаж 6 га газрын гэрчилгээгээ авсан. Удахгүй газар чөлөөлөлт бүрэн хийгдэж дуусна. Манай улс өөрсдөө театр барьсан туршлага байхгүй учраас гаднаас зөвлөх авч ажиллуулахаар болсон байна лээ. Үндэсний Урлагийн их театрыг гурван заалтайгаар барилга байгууламж барихаар төлөвлөсөн байгаа.

-Театр улс оронд яг ямар хэрэгтэй юм гэж хэлэх хүмүүс байдаг л даа. Та энэ тал дээр хариулт өгөөч…

-Улс орон хил, хэл, мал гуравтайгаа байхад баян гэдэг. Монгол Улсад өнгөрсөн 100 жилд нэг ч театр баригдаагүй. Өөрийн гэсэн театргүй байна гэдэг нь эмгэнэл юм. Манай байгууллага бол Монгол үндэстний урлагийн гал голомт гэж хэлэгддэг. Үндэсний урлагийн их театр анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол өнгөрөгч зууны наяад оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон л доо.Монгол Улс орчин үеийн шаардлага хангасан тенхик технологийн жишиг нийцсэн үзвэрийн байгууллага яг хэрэгтэй дутагдалтай байгааг олж харж төрөөс дэмжсэнд дахин талархлаа илэрхийлье. Ард түмнийг соён гэгээрүүлье гэвэл орчин үеийн шаардлагад нийцсэн театртай зайлшгүй байх ёстой.

-Танаар уран бүтээлийн сонин сайхан юутай байна. Энэ жил 70 жилийн ойн хүрээнд танай байгууллага үзэгчдэдээ олон бүтээлийг тавьж байгаа харагдсан?

-”Монголын их хатад” бүжгэн цомнолыг тайзнаа дахин тавилаа. Алтан ургийн хатдын алдар сууг гаргаж, монгол эмэгтэйн хүчирхэг суу дууллыг гаргаж тавьсан. Манай хамт олон дундаршгүй их эрч хүчээр уран бүтээлээ тавьж үзэгчдээсээ талархлыг үгс сонсч байгаа нь бахдалтай. Хамт олон гэдэг үнэхээр хүчтэй. Хамт олонгүйгээр ямар нэгэн ажлын биелэлт, төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчилж буй үйл ажиллагаа бүхнийг төсөөлөх аргагүй. Манай театрын дэргэд “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмийн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг уран бүтээлийн холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо толилуулна. Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ төвшинд гаргаж тавихаар ажиллаж байна. Монголчууд театртай болсноороо Монголын үндэсний урлагийн ирээдүйд мөн ч том хөрөнгө оруулалт хийж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Түүхч Д.Өлзийбаатар: Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж, мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг бид одоо харж байна

-ЛАМ НАРЫГ ГОЛЛОН ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЬ МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ НЭГДЛИЙГ ҮГҮЙ ХИЙХ ЗОРИЛГО БАЙСАН-

Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхэн өдрийн гол ач холбогдол, улс тунхагласан тэр үеийн түүхээс ярилцлагаа эхэлье?

-хх зуун тэр чигтээ монголчуудын тусгаар тогтнолоо олох, түүнийгээ баталгаажуулахын төлөө хийсэн тэмцлийн зуун юм. энэ нь 1911,1921, 1945, 1961, 1990 оны түүхэн үйл явдлуудаар илэрхийлэгдэнэ. Монголчууд Манж Чин улсын ноёрхлыг унагаж тусгаар, бие даасан улс болсноо анх удаа зарлан тунхагласан нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу богд жибзундамба гэгээнийг манжаас салсан тусгаар Монголын хаанаар өргөмжилсөн өдөр шүү дээ. Олноо өргөгдсөн Богд хаант байгуулагдсан өдрөөсөө эхлэн тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн. тухайн үеийн олон улсын нөхцөл байдал монголчуудыг үндсэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бие даан орших боломж олгоогүй. Гэхдээ могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэдэг шиг өнөөгийн Монгол Улсын хэмжээнд тусгаар байдлаа бид өнгөрсөн хх зуунд олж авсан. тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн явцад амссан бидний томоохон хохирлын нэг нь 1915 оны хиагтын гурван улсын гэрээгээр Богд хаант Монгол Улсыг тухайн үед мөн л монголчуудын адил Манж Чингийн ноёрхлыг түлхэн унагасан өөрсдийгөө Бүгд Найрамдах Хятад Улс гэж нэрлэсэн шинэ тулгар улсын бүрэлдэхүүн дэх автономит улс болгож улмаар 1919 оны сүүлээр тэдний цэргийн эрхтнүүд цөмрөн ирж уг автономит эрхийг устгасан явдал юм. монголчууд тусгаар тогтнолоо эргэн сэргээхийн төлөө эрс тэмцэж, 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэсэн түүхтэй. улмаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улсын анхдугаар их хурлаасаа бнмау хэмээх бүрэн эрхт тусгаар тогтносон улс байгуулснаа тунхаглан зарласан юм. ач холбогдолын хувьд өргөн утгаар яригдана. Юуны өмнө уламжлалт Хаант ёс, хамжлагын харилцааг халж Үндсэн хуульт ардын эрхтэй Бүгд найрамдах засаглал тогтоосон явдлыг л би энд хэлье.

-Монгол Улс түүхэндээ мандан бадарсан хийгээд тусгаар тогтнолоо алдсан түүхэн үеийг түүхийн нугачаанд хэдэнтээ туулсан байдаг юм бэ?

-Чингис хаан 1206 онд Их Монгол Улс байгуулснаас хойш ганц л удаа бид Манж хэмээх улсад төрийн жолоогоо алдсан түүхтэй. Мандан бадарсан цаг үеэ Хүннүгээс эхлээд өнөөг хүртэл яривал олондоо олон. монголын Их Юань улсын ноёрхлыг түлхэн унагаж тогтсон хятадын мин улс монголчуудыг эрхшээх гэж 1368-1644 он хүртэл оролдоод дийлээгүй юм. харин энэ олон зуун жилийн тэмцлийн явцад монголчуудын хүч чадал, дотоод чадавх их суларсан даа. Тийм ч учраас шинэхэн байгуулагдсан манж улсын эрхшээл нөлөөнд амархан орсон.

-Монголчууд түүхэндээ хэлмэгдэл буюу хоморголон устгалт түүхийн гашуун хувь заяаг туулсан. Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг түүхчийн хувьд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр тухайн үеийн Монголын оюуны гол төлөөлөл болсон лам хуврагуудыг хүйгээр нь хороож, монголчуудын өв үнэлж баршгүй их өв соёл, сүм хийд, дурсгал, ном бүтээл устсаны цаад учир шалтгааны талаар тоймлоод ярихгүй юу? /Одоо зарим залуус хэлмэгдэл гэж яг юу болсон тухай огт мэддэггүй тал бий/

-Тухайн үед бий болсон олон улсын нөхцөл байдалтай шууд холбогдоно. Гаднаас тулган үйлдсэн үйлдэл. 1930-аад оны эхнээс дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдөж эхэлсэн. Европ, Азийн цэрэг улс төрийн бодлого үйл ажиллагаанд ЗХУ нэгэн хүчтэй тоглогч болон гарч ирсэн. Тэдний гадаад бодлогын гол үзүүр нь социалист хувьсгалын нөлөөг тэлэх, хөрш зэргэлдээх орнууддаа болон бүс нутагт өөрийн ноёрхлыг баттай тогтоох явдал байсан юм. Харин Алс Дорнод болон Азийн чиглэлд үйл ажиллагаа явуулах стратегийн хамгийн гол бүс нь Монгол, Манжуур, Хятадын бүс нутаг байлаа. Гэтэл өмнөд Манжуур, Хятадад Японы цэргийн хүч ороод ирсэн. Японы цэргийн алсын гол зорилго нь Азийн эх газар болон Номхон далайд бүрэн ноёрхох явдал байсан бөгөөд эх газарт явуулах ажиллагаа нь ЗХУ-ын Алс Дорнодын чиглэл дэх бодлогод нь шууд заналхийлсэн юм. Ийм нөхцөлд БНМАУ-ын газар нутгийн цэрэг-улс төр, геополитикийн ач холбогдол эрс өссөн. Гэтэл япончууд Манжуурт бэхжиж улмаар БНМАУ-ын дорнод хилтэй шууд хиллэсэн Манж Го гэх тоглоомын улс байгуулж, Өмнөд монголчуудыг талдаа татах бодлого явуулан Манж Го улсын бүрэлдэхүүнд Баргын автономит улс байгуулсан нь монголчуудын зүгээс Японы бодлогыг сонирхон ажиглах чигт хандуулсан. Нөгөө талаар өмнөд монголчууд япончуудыг Хятадаас чөлөөлөх чөлөөлөгчөө гэж үзэх болж Дэ ван тэргүүтэй бие даасан Засгийн газар байгуулж Японы дэмжлэг авах зэрэг үйл явц өрнөөд эхэлсэн нь ЗХУ-ын удирдлагын зүгээс БНМАУ-д нэн яаралтай хатуу хяналтаа тогтоох арга хэмжээ авахуулахад хүргэсэн юм. Тийм ч учраас Японы тагнуул, хувьсгалын эсэргүү “Лхүмбийн хэрэг” гэгчийг 1933 онд, Японы тагнуул, пан Монгол үзэлт “Гэндэн, Дэмидийн хэрэг” гэгчийг 1937 онд ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчний шууд удирдлага дор зохион байгуулсан учиртай. Монголыг хяналтаасаа алдвал ЗХУ өөрийн нутгийн Азийн хэсгээ буюу Уралын нуруу хүртэлх нутгаа алдана гэж стратегичид нь тооцсон. Гэтэл монголчууд дуугуй дарлагдаад суухгүй ард түмэн гэдэг нь 1932 оны зэвсэгт бослого харуулсан тул монголчуудын дотор гарч болзошгүй дотоодын эсрэг хүчнийг айдсаар дарах арга хэмжээ болгож олноор нь хилс хэрэг тулган алан хядах үйл ажиллагааг ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчин гардан хэрэгжүүлсэн юм. Гол учир шалтгааны учиг үзүүр нь энэ. Магадгүй Япон ороод ирсэн тохиолдолд Зөвлөлтийн талыг баримтлагч гэж бас л ийм хядлага явуулах нь учир зүйн хувьд ойлгомжтой байдаг. Манай ахмад үе ийм л хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо хэвээр хадгалах гэж тэлчлэн тэмцэж байлаа.

-Таны бичсэн “Яагаад 1937 он”, “Лхүмбийн хэрэг” гэх мэт номноос үзэхэд хэлмэгдүүлэлт маш аймшигтай хоморголон устгалт болсон нь харагддаг. Хар дарсан он жилүүд олон жил үргэлжилсэн байдаг. Монголчуудын уламжлалт шашин болох буддын шашныг хааж боогдуулсан он жилүүдэд монголчууд юуг алдсан байдаг юм бэ?

-Тоо баримт дурдаад яривал аймшигтай дүр зураг харагдана л даа. Бурхны шашин бол Монголд дэлгэрснээр монголчуудын оюун санааны нэгдлийг гол хангаж байсан. Монголчууд бутрал самуун, хагарал хуваагдлаас гарах замаа сонгохдоо бурхны шашныг сонгосон. Бурхны шашин 1400-гаад оноос Монголд дэлгэрсэн шүү дээ. Энэтхэгээс эхтэй шашин. Бурхны шашин бол монгол туургатны шашин шүү дээ. 1930-аад онд лам нар луу голлон дайрсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилго байсан.

Би номондоо нэлээд тодорхой бичсэн. Бидний хамгийн их алдсан зүйл бол бие биендээ итгэх итгэл, нэг нэгнийгээ чин зүрхнээсээ хайрлах хайраа, ёс суртахуунаа алдсан. Энэ шашныг дагаж Монголын гол соёл, ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон юм. Энэ шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл урлаг орж ирэхдээ уламжлалт зан заншил ахуйд нэвтэрсэн. Бурхны шашин нэвтэрснээр монголчууд хоорондоо эв нэгдэлтэй болж байлаа шүү дээ. Оюун ухаанд нь суусан энэ зүйлийг устгахгүй бол монголчуудад нөлөөлж чадахгүй байлаа. 1936 оны тооллогоор 83 мянган лам бүртгэгдсэн байдаг. Хэлмэгдлийн үед нийт гуч гаруй мянган хүн хэлмэгдүүлэн барьж хорьсноос хорь гаруй мянган хүнийг нь хороосон. Энэ дотроос 16 мянга нь мяндагтан, оюуны сор болсон лам нар байсан. Лам нарыг хороогоод зогсохгүй, сүм хийдийг нураасан нь монголчуудыг эвлэлдэн нэгдүүлэхгүй гэсэн санаа шүү дээ. Барилга байшин шатаагдаж нураагдсан ч эргээд босгочихно, хүн ам цөөрсөн ч буцаад өсөж үржчихнэ, уламжлал соёлоо умартсан ч дахиад сэргээчихэж болно гэж үзэхэд сэтгэхүйд үлдсэн бие биенээ хардан хажиглах, өс зангидан хорсох, нэг нэгнээ матаж ховлон унагах, сэтгэлийн хатаа алдан дотуур тамирт идэгдэж, нэгэн биеийн ашгийг хичээх зэрэг монголчуудын сэтгэл доторх сөрөг зан чанар нь энэ л үед сэдрэн илэрч өнөө хэр үргэлжилж байна. Дээр хэлсэн хүний муу чанарууд аль ч ард түмний сэтгэлийн дотоодод байдаг. Энэ нь цагийн сайнд алга болон дарагдаж цагийн мууд ил болон гарч ирдэг юм. Муу цаг муу хүнийг олшруулж, сайн цаг сайн хүнийг төрүүлж байдаг.

Агуу соёлт францчууд Их хувьсгалынхаа үед гильотин хэмээх цаазын илднийхээ дор хичнээн хүнээ харгислан хөнөөв, англичууд шотландуудынхаа эсрэг ямар аймшигт хядлага үйлдэв, чанд хариуцлага, суу ухаанаараа гайхагдсан германчууд хүн төрөлхтний эсрэг урьд өмнө гарч байгаагүй харгислал яагаад үйлдэв, даруухан ёс зүйн гайхам уламжлалт соёлтой япончууд тэднээс гарамгүй хүн чанаргүй аллага яагаад гаргав. Энэ бол муу цагийн үр дүнд сэрсэн дотоод сэтгэл дэх муу чанар нь л илрэн сэрсэн хэрэг. Тэд өөр өөрсдийн ард түмний шашин шүтлэгт суурилсан ёс суртахууныг дээдлэн үзэх замаар алдаагаа засаж чадсаан. Харин бид чадаагүй байна. Бид эрхэмлэх үнэт зүйл, ёс суртахууныхаа хэмжүүрийг өнөө хэр тогтоож чадаагүй байна. Тийм ч учраас бид нэгдэж нэг цул болж чадахгүй байгаа юм.

-Түүхч таны хувьд таны өвөг дээдэс хэлмэгдлийн сүүдрийг хэрхэн дайрч өнгөрөв. Таны нагац өвөө 1930-аад онд Өвөрхангай аймгийн Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа баригдах гэж байгаад азаар амь хэлтэрсэн гэдэг. Тэр үед та хүүхэд байсан ч хэлмэгдлийн хар сүүдрийг өөр дээрээ болон гэр бүл дээрээ хэрхэн мэдэрч байв?

-Өвгөдийн хөөрөлдөөн их гунигтай байдаг байсаан. Тэд тойрч суугаад ярилцахдаа дуулж хуурдаад, налайтал найрлаж суусныг нь би ер санадаггүй. Гэр бүлээс нь хилс хэрэгт ороогүй өрх бараг байхгүй байх. Онгийн хүрээний аграмба, лхаарамба байсан манай эмэг ээжийн авга, нагац хоёр нэг нь буудуулж, нөгөө нь 10 жилийн ял авсан. Тэр 10 жилийн ял авсан ахыг гарахынх нь урьд өдөр барилга дээрээс түлхээд хороосон байдаг. Гараад шашны нөлөө үзүүлнэ л гэж үзсэн хэрэг шүү дээ. Энэ маягаар хорих ял авсан нь хороогдсон хүн олон. Тэр өвгөдийн намуухан дүнгэнэсэн яриа, гуниг хурсан нүд, эмээгийн минь насаараа харууссан харуусал тэр цагийг мэдэрсэн миний биеийн мэдрэмж юм даа.

-Цаг үетэй холбоод нэг зүйл асууя. Ковидын нөхцөл байдал үүссэн байна. Монголд нийтийг хамарсан цар тахлаас гарч байсан туршлага байдаг уу?

-Монголын дөрвөн улирал ээлжлэн солигддог хатуу ширүүн байгал цаг уурын нөхцөл монгол хүнийг бий болгосон гэж хэлж болно. Цаг уурын нөхцөлдөө тохирсон бэлчээрийн мал аж ахуй бол монголчуудын оршин тогтнох гол нөхцөл нь болж ирсэн. Хүн ам таруу сийрэг суудаг, хот суурин газар цөөн учир монголчуудын дунд нийтийг хамарсан олноор нь үхүүлж хиаруулдаг цар тахал түүхэнд тэмдэглэгдсэнгүй. Харин хот айлын хэмжээнд гардаг тарваган тахал нэлээд түгээмэл байж. Мөн салхин цэцэг, улаан бурхан, бэлгийн замын халдварт өвчин хүн амын дунд түгээмэл байсныг бид мэднэ. 1960-аад оны дунд үеэс үндсэндээ хүн ам эрүүлжсэн. Тахал гарсан тохиолдолд монголчууд хөл хорин тусгаарлах арга хэмжээг сайн авдаг байж. Үүнээс өөр гарц байхгүйг өнөөгийн бид ч мэдэрч байна шүү дээ. Тухайн үед хот айлд тарваган тахал болон бусад халдварт өвчин гарахад хөл хорьсныг мэдэгдсэн тэмдэг алсаас тавьдаг, айлууд эрүүл өвчтэйгөөрөө ялгаран бараа бараагаа харах зайтай бие биенээсээ зааглан бууж өвчин дарагдтал тэр дэгээ чанд барьдаг байсан мэдээ бий. Хоол хүнс нь багасахад гортигийн гадна эрүүл хүмүүс нь тавиад явдаг байсан тухай өвгөд ярьж байсныг би санаж байна.

-Эцэст нь нэг зүйл асууя. Сайд С.Чулуун та хоёртой холбоотой “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан асуудал хөндсөн байна лээ. Та үүнд хариу тайлбар болгож юу хэлэх вэ?

-Түүхээ худалдана гэж юу ч гэсэн үг юм. Хоёр талын баримтын эмхэтгэл хийх эрдэм шинжилгээний хамтарсан ажлыг хувийн маргааныхаа дэвсгэр болгон ашиглаж, түүхчид маань өөрсдөө оролцон нийгэмд сөрөг мэдээлэл түгээсэнд ихэд харамсаж байна. Академич А.Очир гуай анх 2010 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн Хил хязгаар судлах хүрээлэнгийнхэнтэй хамтарч манай Түүхийн хүрээлэн, Архив оролцсон Манжийн үеийн Хүрээ сайдын хөмрөг дэх зарим баримтаар олон боть эмхэтгэл хийх саналыг тавьснаар энэ ажил эхэлсэн юм. Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг бид одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ, зорилгыг нь харахад Соёлын сайд С.Чулууныг л чиглэсэн бололтой юм. 2011 оноос хоёр тал гэрээ байгуулан ажиллаж, манж хэлтэй 11 залууг бэлдэн манай архивын манжич Дэлгэрмаа, түүхч Дашням, түүхч Ганбат нарын удирдлага дор ажиллаж тэд баримтаа сонгон хуулбарлах ажлыг хийсэн. Үр дүн нь одоогоор тус бүр нь 500 хуудастай 20 боть эмхэтгэл гараад байна. Бүх номын сан эрдэм шинжилгээний байгууллагад тараасан. Үүнийг баримт худалдсан гээд байгаа юмуу, хуулж скандсан хард нь одоо архивтаа байж л байна, техник тоног төхөөрөмж нь ч гэсэн. Маш их зардал гарах учир Хятадын тал бүрэн хариуцсан. Манайд ямар ашигтай юм гэж сэтүүлч асуугаад байна билээ. Энд мөнгөний ашиг яригдахгүй шүү дээ. Эрдэм шинжилгээний ажлын асар их ач холбогдолтой юм. Нэг ярьсаных архивын тухай жаахан ойлголт өгье. Монголын архивт 1674 оноос хойших баримт л байдаг. Өмнөх үеийнх нь баримт дийлэнхдээ өмнөд хөршийн архивт байна. Манай архивт үндсэн дөрвөн том хөмрөг буюу фонд байдаг юм. Түүний нэг нь Манжийн үеийн фонд. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай.

1. Манжийн төлөөний байгууллагууд.

2. Халхын дөрвөн аймаг түүний хошуудын баримт.

3. Их шавь, түүний харьяа сүм дацан.

4. Өртөө.

5. Харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.

Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянга гаруй тал хуудас баримт сонгон олон боть эмхэтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1.7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээд л ярьж байна билээ. Хуулга данс гэдэг юу вэ. “Эрэн сурвалжлагч” үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томьёо байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ. Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхэтгэл хийсэн юм аа.

-Эмхэтгэл хийхийн ач холбогдлыг жаахан тодруулж яриач?

-Дэлхийн монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны бааз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий. Хятад судлаачдын ярьдгаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаараа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байсан. Тэр талаар ч ярьж хэлэлцэж байсан зүйл бий. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг бид мэднэ. Тэгвэл Монголын архивт судлагааны арвин бааз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юм уу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчихаад бидний өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав биш ээ. Архив нээлттэй, судалгааны эргэлтэд ордог байх ёстой юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчлан таниулдаг болсон. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд. Ер нь архивын байгууллагын нэг гол ажил нь баримтаа хэвлүүлж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах явдал юм шүү дээ. Бид энэ үүргээ л биелүүлсэн. Энэ нөхөд далдуур мөнгө авсан байна уу гээд шалгадаг газар нь бас шалгасныг нэмээд хэлье. Бид юу гэж тийм юм хийхэв дээ. Энэ яриад байгаа нөхөд архив, түүхээ хайрлаад байгаа хэрэг ч биш байх аа. Эрдэмтэн хүмүүс архивын баримтад л тулгуурлаж ном бүтээлээ хийдэг гэдгийг сайн мэдэх хүмүүс шүү дээ. Хүн хоорондын л асуудал гэж би бодож байна.

-АНУ бас саяхан ТТГ-ынхаа архивыг нийтэд ил болгосон санагдаж байна, тэр нь ач холбогдол багатай баримтууд байсан юм уу, эсвэл ноцтой баримтуудаа ч нийтэд дэлгэсэн юм уу?

-Тийм шүү. 2017 оны эхээр Америкийн ТТГ 1940-1990-ээд оны үеийн 13 сая гаруй хуудас баримтаа өөрийнхөө сайтад нийтэд шууд үзэхээр тавьсан. Энд маш нууц асар их баримт бий. Хэн ч ороод чөлөөтэй үзэж болно. Хоёр системийн хүйтэн дайны үеийн баримтууд л даа. Манай тухай баримт ч бий. Үүнийгээ тэд үндэсний аюулгүй байдалд учруулсан хор уршиг гэж үзэхгүй л байна. Гэтэл бидний аль байхгүй болчихсон Манжийн үеийн нэг сайдын яамны хэсэгхэн баримтыг эмхэтгэл болгон хэвлүүлэхэд Монголын үндэсний аюулгүй байдалд хор учруулсан үйл гээл авч байна лээ. Арай л сүржин бусуу. Тэнд нууцлаад хятадууд Монголын эсрэг ашиглаад байх юм юу ч байхгүй. Номноос үзэхэд болно.

Нэмээд хэлэхэд, манайд байгаа голдуу манж хэл дээрх баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон. Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг архивч-түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдаж архивт манжийн тасаг байгуулагдана гэдэгт найдаж байна.

Тэр 640000 хуудас гэдэг эхлээд дуулиан тарих гэж хэсэг хүний санаанаасаа зохиосон тоо юм шүү. Тийм тооны баримтыг хуулбарлахад нэлээд хэдэн хүний олон жилд хийх ажил шаардагдана.