Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Намуудын нанчилдаан: Засагт хоёр фракц үүсч цаашид яахаа мэдэхгүй болж байна гэв үү DNN.mn

Манай сонин улс төрийн намуудын хөшигний ард өрнөдөг явдлуудыг “Намуудын нанчилдаан” хөмсөг дор уншигчдадаа хүргэж байх болно. Энэ удаа МАН дотор өрнөөд буй үйл явдлын талаар хүргэе.

Амралт дуусч ажил одоо л жигдэрч байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн үйл явдал ч хүссэн хүсээгүй өрнөж эхэллээ. Тодруулбал, энэ Засгийн газарт хоёр фракц үүсчээ. Нэг нь нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх зорилготой нөхөд. Тэд УИХ-аар тогтоол батлуулж, ажлын хэсэг байгуулаад явж байна. Нөгөө талд энэ сонсголыг явуулахгүй гэх ашиг сонирхолтой бүлэг байна. Ийм хоёр фракцын зөрчилдөөн ойрын өдрүүдэд хурцдаж, ар нуруугаа харалцаад байгаа гэнэ.

Нүүрсний нээлттэй сонсгол хийхээс зайлсхийж буй фракцын нөхөд зуны турш Говь-Алтай, Хөвсгөлөөр найр наадам хэсэх далимаар сэм сэм хуралдаж, үг хэлээ нийлүүлж, цаашид ямар акц хийхээ төлөвлөөд ирсэн гэх. Мөн нүүрсний хулгайд холбоотой хэмээн зарлагдсан гишүүд нүүрстэй холбоотой ч нэр н ь ил гараагүй гишүүдээ “хэрэв сонсгол хийх юм бол та нарын нэрийг ч нийтэд дэлгэнэ” хэмээн дарамталж байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй тэд нүүрсний сонсгол гэх сэдвийг дарахаар нийгэмд янз бүрийн сенсааци хаяж байна. Үер ус, барилга, байшин нураахаас эхлээд өлгөж болох бүх мэдээллийг суваг бүрээр шидэж байна. Зорилго нь ердөө л нүүрсний сонсголын чимээг нам дарах. Үүний төлөө үхэн хатан тэмцэж байгаа нь цаанаа том ашиг сонирхолтой. Нүүрсний нээлттэй сонсгол явуулаадахвал нэр нөлөө бүхий зарим улстөрчдийн замнал энд дуусчих гээд байгаа юм. Ямар нэгэн арга сүвэгчилж нүүрсний сонсгол хийлгэхгүйгээр сонгуулийн бараа харахаар тэд зүтгэж байна.

Харин нүүрсний сонсгол хийхээр яваа нөхөд яг одоо хэн нь хэнийгээ таньж, идээ бээрээсээ салж намаа цэгцлээд цаашаа явахыг зорьж байна. Тиймдээ сонсгол хийнэ гэдэг дээрээ бат зогсож байгаа бололтой. Эсрэг тэсрэг зорилготой энэ хоёр фракц одоо яахаа мэдэхгүй хоёр тийшээ хараад сууж байна.

Энэ үйл явдал цааш яаж хөврөхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Андуурагдсан гүйлгээг зээлд татуулснаар ял авчээ DNN.mn

Андуурагдсан гүйлгээг өөртөө үлдээж олз болгодог цаг ард үлджээ. Төв аймгийн Архуст сумын иргэн Б.Нацагийн дансанд таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн байна. Үүнийг нэгэн байгууллагын нягтлан данс андуурч шилжүүлснээр асуудал эхэлсэн аж. Уг мөнгө зээлд татагдсанаар иргэн Б.Нацагт хариуцлагын асуудал яригджээ. Асуудал дэвэрч шүүхийн танхимд хүрсэн байна. Болсон хэрэг явдлын талаар Б.Нацагаас тодруулга авлаа.


-Андуурагдсан гүйлгээг зээлд татуулсан асуудал тань шүүхийн өмнө очжээ. Тийм ноцтой асуудал болов уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр жил орчмын жилийн өмнөх явдал шүү дээ. Наадмын дараахан гэсэн үг. Миний .. дугаар тоот дансанд нэгэн компанийн нэртэй гүйлгээгээр таван сая хоёр зуун мянган төгрөг орж ирсэн юм билээ. Би тухайн үед үүнийг нь мэдээгүй. Гэтэл дээрх гүйлгээ нь банкны зээлд татагдсанаар асуудал ийм дээрээ тулж өндрөө авлаа. Миний хувьд банкнаас зээл авч хувийн бизнес эхлүүлээд байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Ингээд зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсч эхэлсэн. Яг ийм үед дансанд орж ирсэн мөнгө маань зээлд татагдсанаар шүүгчээр алх тогшуулсан. Уул нь би шунахайн сэдлээр тухайн мөнгийг зарлагадаагүй. Ийм л зүйл болчихлоо.

-Таны дансанд мөнгө орж ирснийг та яаж мэдэв?

-Над руу эхлээд банкнаас холбогдсон. Тухайн үед хөдөө интернэт орох боломжгүй байсан учраас дансаа шалгаж чадаагүй юм. Ингээд сүлжээ ороод дансаа шалгахаар болсон ч нууц үгээ мартсан учраас нэвтэрч чадаагүй. Учир нь тухайн данс хар дансанд бүртгэлтэй болчихсон учраас мөнгө ороход л шууд татчихдаг байсан. Тэр бүр хэрэглэдэггүй байлаа. Гэтэл андуурсан гүйлгээ энэ данс руу маань орчихсон. Сумын төвийн банк ороод гүйлгээг шалгаад үүнийг мэдсэн. Дансанд бараг мөнгө үлдээгүй байсан. Ингээд л буцсан. Төд удалгүй цагдаагаас залгахад нь болсон явдлыг учирлахад нэн даруй төлбөр барагдуулахыг тушааж, өөдөөс янз бүрийн хууль эрх зүйн заалтууд ярьж намайг дарамталсан.

-Асуудал цаашид яаж өрнөв?

-Зээлд татагдсан мөнгийг нь барагдуулъя гэсэн ч тухайн үед надад боломж үнэхээр байгаагүй. Цагдаа дахин дахин залгаад дарамтлаад байхаар нь андуурч гүйлгээ хийсэн хүнтэй холбогдож ярьсан. Ингэхэд төлбөрийг нэн даруй барагдуулахыг шаардаж “шоронд хатаана” гэж сүрдүүлсэн. Уул нь тухайн мөнгийг би гуйж аваагүй, зээлдээгүй. Дээрэмдээгүй. Өөрөө дур мэдэн захиран зарцуулаагүй. Тухайн хүний хайнга үйлдэл л ийм нөхцөл байдалд намайг хүргэсэн. Тэгээд дарамталж дээрэлхсэн үйлдэл нь надад таалагдаагүй. Би уул нь асуудлыг эвээр шийдэх гэж их үзсэн. Сард 500 мянган төгрөг төлөөд барагдуулъя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Тухайн үед миний боломж ийм л байсан. Гэсэн ч заавал бөөнөөр нь өгөхийг шаардсан.

-Шүүх дээр ямар шийдвэр гарав?-Надад торгуулийн арга хэмжээ авсан. Дээрээс нь төлбөр барагдуулж, нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан. Уул нь би тухайн мөнгийг залилж аваагүй, булааж аваагүй. Надаас огт хамааралгүй дансанд орж ирсэн гүйлгээ. Би өөрөө нөхцөл байдлыг ойлгож төлбөрийг боломжоороо барагдуулах талаараа ч хэлсэн. Гэсэн ч ийм арга хэмжээ авлаа. Анзааргагүй, хайнга нэгний үйлдэл надад хар тамга даруулчихлаа. Үүнээс үүдэж наашаа, цаашаа явах зардал, хоолны мөнгөнөөс авахуулаад сая гаруй төгрөг үрлээ. Ардах ажил цалгардаад цалин авч чадсангүй. Адгийн зарга 10 хоног гэж хоёроос гурван сая төгрөгийн цалин авах цаг, боломжоо алдлаа. Хажуугаар нь торгууль төлөхөөр болж байна. Нэмээд өнөөх андуурагдсан гүйлгээг богино хугацаанд төлж барагдуулна. Ингээд 10 орчим сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Энэ хугацаанд миний сэтгэл санаа яаж гутарсныг ээжээс минь өөр хүн мэдэхгүй. Хэн ч тоодоггүй. Шүүх энэ бүхнийг харгалзах болов уу гэж харсан ч тоосонгүй. Мөнгө орж ирэхэд нь л шууд цагдаад хандах ёстой юм билээ. Би мөнгө орж ирснийг тухайн үед нь мэдээгүй” гэв.Андуурагдсан гүйлгээ зээлд татагдсанаар хариуцлага хүлээсэн залуу ингэж ярьж байна.

Энэ асуудлын хууль эрх зүйн орчны талаар хуульч Б.Агар-Эрдэнийн байр суурийг хүргэе.

-Алдаатай гүйлгээг ямар нэгэн байдлаар зарцуулах тохиолдол бий. Үүний эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.Гэмт хэргийн бүрэлдэ-хүүн тэй, шүүхийн байгуул-лагаас гэм буруутайг тогтоо-сон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь?-Эзэнгүй аливаа эд хөрөн гө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.-Бусдад учруулсан хохир лоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоо рондоо харилцан адилгүй байх нь…?-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол нэг сараас зургаан сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Оюунсүрэн: 13А маягт бол тухайн өвчтөнийг оношлох, онош тогтоох, эмчлэх зорилгоор дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг бичиг DNN.mn

Эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13А маягтын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэнгээс тодрууллаа.


-Цахим орчинд иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бухимдал, төөрөгдөл үүсгээд байгаа 13А гэж ямар учиртай маягт вэ?

-Эрүүл мэндийн тухай хуулиараа эрүүл мэндийн салбар 1000 гаруй стандарт, 2000 гаруй удирдамж, зааврыг хэрэгжүүлж байна. 13А маягт бол тэдгээрийн нэг бөгөөд тухайн өвчтөнийг оношлох, онош тогтоох, эмчлэх зорилгоор дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг бичиг.

Эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн тухай хуулиараа анхан буюу лавлагаа шат гэсэн хоёр шатлалтай ч ард иргэд нэг, хоёр, гуравдугаар шатлал гэхэд илүү сайн ойлгодог. Нэгдүгээр шатлалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрх, сум, сум дундын эмнэлгүүд, хоёрдугаар шатлалд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар шатлалд төрөлжсөн буюу лавлагаа шатлалын эмнэлгүүд ордог. Тэгэхээр 13А нь эдгээр шатлал хооронд өвчтөн илгээх маягт юм.

-Иргэдийн зүгээс эмнэлэгт цаг авахад хүртэл 13А маягт шаардаж байгаад их бухимдаж байна. Энэ асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болохгүй юу?

-Манай эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэ тогтолцоогоор эрүүл мэндийн байгууллага иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хүргэснийхээ үр дүнгээр санхүүжилтээ ЭМД-ын сангаас авах бөгөөд 13А маягтыг цахимжуулснаар тусламж үйлчилгээний ачааллыг зөв зохицуулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Эмнэлэгт үзүүлэх цаг авахын тухайд иргэн И-Монголиа, лавлагаа, өөрөө биеэрээ очих зэрэг хэд хэдэн арга байгаа. Дүрэм журмаараа бол иргэн хаалга баригч буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах бөгөөд боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт илгээх ёстой юм.

13А буюу өвчтөн илгээх маягтыг нэвтрүүлэхээр манай улсад 1998 оноос ажиллаж эхлээд 2000 оноос өрхийн эрүүл мэндийн тогтолцоотой хамт хэрэгжсэн. Тухайн иргэний эрүүл мэндийн байдлыг үнэлээд дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг бичиг шүү дээ. Үүнийг цахимжуулсан гэхээр иргэн И Монголиа дээр 13А маягт байдаг, түүнийг нь хүссэн үедээ аваад эмнэлэгт үзүүлнэ гэж ойлгоод байна. 13А маягт гэдэг нь анх удаа гарчихсан, иргэн болгонд цахим дээр нээлттэй байдаг зүйл биш. Эмч үзэж, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргаж байж хаана үзүүлэх ёстойг тодорхойлох ёстой биз дээ. Цаг авна гэдэг нь анхан шатны байгууллага эсвэл лавлагаа шатлалын байгууллагаас эхнээс нь үзүүлж байна уу, давтан үзлэгт орж байна уу гэдгийг чиглүүлж байгаа бичиг баримт.

-Наймдугаар сарын 1-нээс хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдэд ачаалал үүсгэж байна. Өмнө нь утсаар яриад авчихаж болдог байсан гээд байгааг яаж шийдэх вэ?

-Бидэнд чанартай тусламж үйлчилгээ маш чухал байна. Төрийн анхан шатны 535 байгууллага, лавлагаа шатлалын 68 байгууллага байгаа. Эдгээр бүх байгууллагын ачааллыг бууруулах гэж зохицуулагдсан маягт бол 13А юм. Нөгөө талаас иргэнийг чирэгдүүлэхгүйгээр маш оновчтой зөв газар руу илгээхэд чиглүүлж байгаа бичиг баримт юм.

Өрхийн эмнэлэг дээр яагаад ачаалал үүсч байгааг ойлгохгүй байна. Тус байгууллага харьяаллынхаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцаад гэрээ хийгээд ажиллаж байгаа шүү дээ. Иргэнийг хамгийн анхан шатанд үзэх ёстой гол нэгж нь өрхийн эмнэлэг. Өвдсөн бол эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. 13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгдөг маягт болохоос хэн хүссэн нь утсаар яриад авчихдаг зүйл биш л дээ.

-Зарим тусламж үйлчилгээг 13А маягтгүй үзүүлж болох ч дараагийн холбоотой үйлчилгээг авахад шаарддаг гэж иргэд бухимдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Жишээ авъя. Би өрхийн эмчдээ үзүүлэхэд намайг зүрх судасны өвчтэй гэж оношлоод 13А маягттай Нэгдүгээр эмнэлэгт илгээлээ. Очоод зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторит үзүүлэх шаардлагатай боллоо. Энэ тохиолдолд би дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь миний анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан оношоор явуулахад л болно. Эрүүл мэндийн байгууллагуудад арав гаруй ийм тохиолдол гарсныг засч сайжруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна.

ЭМДҮЗ-ийн долдугаар сарын 28-ны наймдугаар тогтоол наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэмэлтээр 0-18 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх хяналтыг 13А маягт шаардахгүй болгож тусгасан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг зохицуулах өөрөөр хэлбэл гуравдугаар шатлалын эмнэлгүүд хүнд оноштой хүнээ авч чадахгүй, анхан шат, хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдах, чирэгдэл үүсэх зэрэг асуудал байгааг өөрчлөхөд үр дүнгээ өгөх учраас иргэнд ээлтэй зохицуулалт гэж харж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

М.Бадарч: Допингийн шинжилгээний хариуны талаар надад мэдэгдсэн зүйл алга. Шинжилгээндээ итгэлтэй байна DNN.mn

Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, шагналт байр эзэлсэн 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Наймдугаар сарын 8-ны өдөр нийт 48 шинжилгээний 47 нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирсэн гэх мэдээллийг албаны хүн онцолж байгаа юм. Нэг шинжилгээний сорьц ирж амжаагүй гэх мэдээлэл бий. Тэр нь Улсын арслан М.Бадарчийн шинжилгээ гэх. Энэ нь түүнийг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх шуугианыг бөхийн ертөнцөд тариад байна. Энэ асуудлын хүрээнд түүнээс тодруулга авлаа.


-Таныг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл гараад хэд хонолоо. Энэ асуудалд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?-Сайн байна уу. Би Улсын арслан цолны мялаалга наадмаа төрсөн нутаг Архангай аймгийн Цэнхэр сумандаа хийгээд хэд хоног амсхийх завгүй байлаа. Ямар мэдээлэл нийтэд түгээд байгаатай ч бүрэн танилцаж чадсангүй. Ямартаа ч би ямар нэгэн допингийн төрлийн бодис хэрэглээгүй. Үүндээ бүрэн итгэлтэй байгаа. Би өмнө нь ч допингийн шинжилгээ хэд хэдэн удаа өгч байсан. Тус бүр цэвэр гарсан.

-Тан руу шинжилгээтэй холбоотой асуудлаар хэн нэгэн холбогдсон уу?

-Одоогоор үгүй. Шинжилгээний хариу асуудал дагуулсан бол над руу холбогдох байх. Одоогоор ийм асуудлаар холбогдохгүй байна.

Шинжилгээний хариу цэвэр бол холбогдоогүй. Допингийн шинжилгээний талаар тодорхой мэдээлэл надад алга.

Зөвхөн таны шинжилгээний хариу үлдсэн. Энэ асуудал дагуулсан гэх мэдээлэл гараад байна л даа?

-Ийм боломж байхгүй шүү дээ. Эхлээд ойлголтоо цэгцлэх нь зөв байх. Бид шинжилгээ өгөхдөө лацтай саванд шээгээд лацдаад код наадаг. Кодны хувилбар нь надад үлддэг. М.Бадарч гэсэн нэр наадаггүй. Шинжилгээ ирээд л энэ Бадарчийн шинжилгээ ирээгүй байна гэж шууд ялгах боломжгүй. Шинжилгээний хариу кодоор л ирдэг. Тиймээс энэ ташаа мэдээлэл” гэв.

Улсын шинэ арслан М.Бадарчийн зүгээс цахимд тархаад буй мэдээллийг үгүйсгэж байна. Тухайлбал допингийн шинжилгээний хариу кодтой ирдэг. Үүнийг хараад шууд таних боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Допингийн шинжилгээний хариу Монголын Үндэсний олимпын хорооны харьяа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад БНСУ дахь лабораториос ирдэг. Үүнийг нь Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгснөөр хариу тодорхой болдог. Одоогоор Баяр наадам зохион байгуулах комисс руу шинжилгээний хариу ирээгүй байгаа гэнэ. Монголын допингийн эсрэг байгууллагад байгаа гэх.

Допингийн шинжилгээ авах үйл явц нүднээс далд, хаалттай хөшигний ард явж ирсэн нь хэл ам дагуулаад олон жил болж байна. Шинжилгээнд ажилласан эмч допингийн шинжилгээгээр шантаажилж бөхчүүдээс мөнгө нэхдэг асуудал гаарсан гэх мэдээлэл бий. Улмаар энэ асуудалд АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж Ч.Насанбат гэх эмчийг шалгаж хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч тэндээ замхарсан. Тухайн эмчийн үйлдэл допингийн шинжилгээ мөнгө угаах хэрэгсэл болсон гэдгийг харуулж байгаа юм.


Г.Баярсайхан: Допингийн шинжилгээний үйл явц ил тод, нээлттэй байх ёстой


Бид допингийн шинжилгээний үйл явцын талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллага мэдээлэл хийхгүй байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа. Таны тухайд спортын эрүүл мэндийн салбарын хүн. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бэ. Манайх шиг сарын дараа гардаг жишиг бий юу?

-Зардлаасаа шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг л даа. Хамгийн хурдандаа 30-60 минутын хугацаанд л шинжилгээний хариу гарах боломжтой. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр хийж буй допингийн шинжилгээний хариу ийм хугацаанд л гардаг. Гэхдээ богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах шаардлагатай бол зардал нь тодорхой хэмжээнд өндөр болно.

-Допингийн шинжилгээ авах, хариу нь ирээд зарлах үйл явц маш нууц, хөшигний ард байх юм. Олон улсын жишиг ийм байдаг юм уу?

-Допингийн шинжилгээг хэзээ авсан, хэдний өдөр БНСУ руу ниссэн, хариу нь хэзээ ирэх зэрэг нь тодорхой бус далд байгаа нь хардлага дагуулдаг. Наадамд шөвгөрсөн бөхчүүд долдугаар сарын 12-ны орой допингийн шинжилгээ өгдөг.

Тамирчин допингийн шинжилгээ өгөхдөө эмчийн хяналт дор “А”, “Б” гэсэн хоёр саванд шээдэг. Ингээд савтай шээсийг тамирчин өөрөө лацдаад таглаж кодоо авна. Улмаар “А” савтай шээсийг шинжилгээнд илгээдэг. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” савтай шээсээ дахин шинжлүүлж болно. Ингэхдээ шинжилгээний зардлаа хувийн зүгээс гаргадаг.

-БНСУ дахь лабораторид шинжлээд буцаж ирэх үйл явцын талаар тодруулахгүй юу. Шинжилгээний хариу ингэж удаад байгаа шалтгаан нь бүрхэг байгаа учраас л танаас тодруулж байгаа юм?

-Тухайн итгэмжлэгдсэндээлаборатори лацтай шээсийг хүлээн авч шинжлээд хариуг нь холбогдох байгууллага руу факсаар илгээдэг. Товчхондоо ийм л үйл явц. Тэгж олон өдөр үргэлжлэх ажил огт байхгүй.

-БНСУ дахь лабораториос л нууцлалтай ирдэг шүү дээ. Гэтэл тэрний шинжилгээ ирээгүй байна гэх мэдээлэл гараад байна. Үүнийг мэдэх боломж бий юу?

-БНСУ дахь лабораториос лацтай ирдэг гэдгийг би онцолсон. Нэр байхгүй кодтой л ирнэ.

Энд ирэхэд нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад лацдаад Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгдөг. Ингээд л нийтэд зарладаг. Допингийн эсрэг байгууллагад хэний ч шинжилгээний хариуг яаж ч оролдож болно. Шинжилгээний үйл явц хөшигний ард далд явдаг болохоор үүнийг хэлж байгаа юм шүү. Удаж байгаа нэг үндэслэл нь энэ ч байж болох талтай.

-Допингийн шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэл бий юу. Нэг өдөр л хийсэн шинжилгээнүүд шүү дээ?

-Шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэлгүй. Тэр дундаа манайх шиг хэдхэн бөх, харваачийн шинжилгээг тэгж удаагаад байх ямар ч шаардлага байхгүй. Манайхаас чөлөөт бөх, боксын шигшээ багийн тамирчид тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг. Хариу нь тэр дороо л гараад ирнэ. Ингэж уддаггүй. Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээ л ингэж уддаг. БНСУ-даа удаад байдаг юм уу, энд ирэхэд нь удаагаад байдаг юм уу. Холбогдох газарт нь хандахад тодорхой мэдээлэл огт хэлдэггүй” гэв.

Мэргэжилтний зүгээс ийм байр суурь илэрхийлж байна. Нэг дор авсан допингийн шинжилгээ ингэж цуварч ирэх үндэслэл байхгүй гэдгийг онцолж байгаа юм.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнх-Эрдэнэ: Эрхээ хасуулсан жолооч нарын хөдөлгөөнийг камераар хязгаарлавал замын түгжрэл дөрвөн хувиар буурна DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Эрхээ хасуулсан болон өндөр торгуультай жолооч замын хөдөлгөөнд сул чөлөөтэй оролцох юм. ТЦА-наас үүнд ямар хяналт, шалгалт тавьж ажиллаж байна вэ?

-Тээврийн хэрэгслийг хянан шалгах журам бий. Энэ журмын хүрээнд илтэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгадаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг хараад л шууд энэ жолоочийн эрх нь дууссан байна, энэ тээврийн хэрэгсэл өндөр торгуультай байна гэх байдлаар таних боломжгүй. Хөдөлгөөн, зохицуулж байгаа хэсэг бүлэг алба хаагч бий, хяналт шалгалт хийж буй хэсэг алба хаагч бий. Хяналт шалгалтад ажиллаж байгаа алба хаагчид аль болох бүх л тээврийн хэрэгслийг зогсоогоод жолооч нь зөрчилтэй бол шалгаад арга хэмжээ авдаг. Энд нэг зүйлийг онцлоход өндөр торгуультай байлаа гээд тухайн жолоочид арга хэмжээ авах боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй.

-Дөрвөн сая төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл л замын хөдөлгөөнд оролцож түгжрэлд нэмэр болоод явж байна л даа. Торгуулиа барагдуулах хөшүүрэг нь юу вэ?

-Төрийн бусад үйлчилгээ авахад торгуулиа барагдуулсан байхыг шаарддаг. Жишээ нь оношилгоонд орох, тээврийн хэрэгслээ бусдад борлуулах, жолооны үнэмлэх шинээр захиалах гэх мэт тохиолдлуудад торгуулиа бүрэн төлсөн байж төрийн үйлчилгээ авдаг. Ийм механизмаар торгуулийн асуудлыг шийддэг. Харин оношилгоонд ороогүй болон жолоодох эрх нь дуусгавар болсон жолоочийг алба хаагч шалгаж зогсоогоод зөрчил илэрсэн бол холбогдол хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7-ын 1-д заасны дагуу 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Энэ нь дотроо хоёр төрөл. Жолооч хэрнээ эрхээ хасуулсан жолоочийг бол торгоод явуулдаг. Харин огт жолооч биш хүмүүс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгоод тээврийн хэрэгслийг журмын хашаанд шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь жолоодох эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

Ер нь жилд хэдэн жолооч эрхээ хасуулдаг юм бэ. Эрхээ хасуулсан ч замын хөдөлгөөнд оролцоод явах тохиолдол түгээмэл байх юм. Үүнийг зохицуулах ямар боломж байна вэ?

-Жилийн хугацаанд 60 мянган жолооч эрхээ хасуулдаг гэх тоон мэдээлэл бий. Ойролцоогоор 60 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход түвэгтэй болж байгаа юм. Энэ нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолоочийн дөрвөн хувь нь гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолооны ард суухгүй бол замын хөдөлгөөний ачаалал дөрвөн хувиар буурах боломжтой. 25 жолооч тутмын нэг нь хөдөлгөөнд оролцохгүй байна л гэх ойлголт. Эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хязгаарлах бүрэн боломж бий. Үүнийг одоогоор хэрэгжүүлж амжаагүй л байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Шведийн туршлагыг судлаад үзэхэд эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгсэл гурван жилийн хугацаанд замын камерийн хар хайрцагт бүртгэгддэг. Жишээ татаад хэлье дээ. Би өөрийн эзэмшлийн 1018 дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад дүрэм зөрчиж эрхээ хасуулахад миний дугаар шууд хар хайрцагт бүртгэгдэнэ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд миний тээврийн хэрэгслийг хэн нэгэн унаж замын хөдөлгөөнд оролцоход цагдаа нарт шууд мэдээлэл очдог. Ингээд хамгийн ойрыг цагдаа шалгана. Эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцож явах өндөр магадлалтай учраас шалгаж байгаа нь энэ шүү дээ. Таамгаар зогсоох биш дохиолол ирсэн тээврийн хэрэгслийг л шалгаад явах боломжтой. Ингэснээр эрхээ хасуулсан хүний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй болж ирдэг. Эрхээ хасуулахаас илүү тээврийн хэрэгслээ хар жагсаалтад оруулахаас айдаг.

-Гол үр дүн нь юу байх вэ?

-Үүний үр дүнд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бараг бүртгэгдэхээ больсон. Энэ сайн туршлагыг манайд нэвтрүүлбэл эрхээ хасуулсан жолоочид хөдөлгөөнд оролцохгүй байх ач холбогдолтой.

-Эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй нөхцөл байдал бий болох нь?

-Тийм. Хар хайрцагт бүртгэгдсэн учраас таарсан цагдаа бүр тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолоодоод явж байвал 200000 төгрөгөөр торгоно. Нэг бол журмын хашаа руу тээврийн хэрэгслийг нь шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь байн байн цагдаа зогсоогоод байхад хар хайрцагт оруулахаас болгоомжилж эхэлнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо болино гэсэн үг л дээ. Манайд согтуу жолоочтой холбоотойгоор жилд л 120 хүн амь насаа алддаг тоон мэдээлэл бий. Энэ бол сүүлийн 10 жилийн хугацаанд дахь үзүүлэлт.

-Манайд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж та харж байна уу?

-Нийслэлд дугаар уншдаг камерыг хэд хэдэн газарт суулгасан байгаа. Уулзварууд, нэгдүгээр эгнээ, Улаанбаатар хотоос орох гарах товчоодод суулгасан. Түүнчлэн төлбөртэй зогсоолуудад ч тээврийн хэрэгслийн дугаар унших төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. Зохион байгуулалтын арга хэмжээ авахад л эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцоход шууд илрүүлэх боломж бүрэн бий

Categories
нийгэм цаг-үе

​Онон мөрний намрын үзэмжийг тольдоорой DNN.mn

Онон мөрний шугуй намрын цагт солонгын өнгөөр туяараад ер бусын үзэсгэлэнтэй болчихдог. Хөвөөнд нь түр амсхийх зуураа дэгээ шидчихээд гараа дохиж суухад Хэнтий нурууны салбар уулсын энгэрт гөрөөс харайж үзэгдэх нь уран зураг шиг. Харанхуй нөмөрмөгц голын хөвөөнд түүдэг асаагаад загасны шөл буцалгаж суухад хажуухнаас бугын урамдах чимээ сонор мялаах нь баярламаар. Цэнгэг уснаас ундаалж амраад өглөө нарнаар саравчлахад алсын аянаас үлдсэн хэдхэн шувууд тэнгэрт хээлж Онон мөрний урсгал шиг намуухнаар зэллэж үзэгдэх нь хүний сэтгэлд хөнгөн гуниг төрүүлж, хөглөж орхидог шидтэй. Цай буцлахын зуурт тав алхаад л шинэхэн жимсний амт час хийх нь юутай ч зүйрлэмгүй тансаглал.

Намхан дүнзэн байшинд тухтай аж төрөх буриад зоноор зочлоход зузаан улаан талхаараа шинэхэн цөцгийгөөр хачирлаж дайлдаг уламжлал өнөөдөр халуунаараа бий.

Намрын цагт аялал төлөвлөсөн бол танд ийм тансаглалыг санал болгох байна. Нийслэлээс зүүн тийш 400-аад км давхиад араараа модтой Биндэръяа нутгийн ийм тансаг намартай танилцаж, амар амгаланг мэдэрч болно. Намрын сэрүү эрт унадаг тул дулаан хувцсаа зэхээрэй. Хажуугаар нь загасны хэрэглэл авчихвал таны аялалд хачир нэмнэ. Тохилог амрах байшингууд ч бий.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

Улсын начин Г.Ганжад: Шинэ арсланг давж Даншигийн заан болох замаа зассан даа, сэтгэл хөдөлсөн шүү DNN.mn

Төв аймгийн Сүмбэр сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх Улсын начин Галсан-Очирын Ганжадтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Даншиг-Хүрээ цам” наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж Даншигийн заан цолны болзол биелүүлсэн юм.


-Та Улсын наадмын дутуугаа Даншиг наадмын дэвжээнд гүйцээлээ. Даншиг наадмын барилдаанууд ямар болов?
-Даншиг наадам өргөн дэлгэр боллоо. Газар газраас олон хүн цуглаж Хүй долоогийн дэнж хотойтол сайхан наадлаа. Даншиг наадмын бөхийн барилдаанд энэ цагийн шилдэг бөхчүүдийн цөм нь барилдлаа. Хэдхэн хоногийн өмнө Улсын наадамдаа түрүүлж үзүүрлэсэн арслан, гарьд хоёр маань зодоглож наадамчин олноо баясгалаа. Шилдэг бөхчүүд чуулсан өргөн цар хүрээтэй барилдаанд үзүүрлэж Даншигийн заан боллоо сайхан байна. Таны хэлж байгаагаар Улсын наадмын шөвгийн даваанд унасан дутуугаа Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж гүйцээлээ. Сэтгэгдэл өндөр байна.
-Таны барилдааныг харахад Улсын наадмаар цол ахисан бөхчүүдийн цөмийг нь давлаа шүү дээ. Шийдвэрлэх даваануудад ямар барилдаан төлөвлөж гарав?
-Даншиг наадмын нэг онцлог нь бүх даваанд сугалаагаар барилддаг. Иймдээ олон хүний анхаарал татдаг. Ямар нэгэн яриа хөөрөө, найраанаас ангид цэвэр шударга өрсөлдөөн энэ наадмаар харагддаг юм. Энэ наадмын дөрвийн даваанд л гэхэд Ц.Бямба-Отгон гарьд Б.Бат-Өлзий заантай нугарч байх жишээтэй. Даншигийн барилдаануудаа эргээд харахад энэ жилийн наадмаар цол ахисан бөхчүүдтэй сугалаа таарч барилдсан байна лээ. Дөрвийн даваанд л гэхэд Увсын Д.Тогтохжаргал начинг давсан. Тавын даваанд харин шинэ арслан М.Бадарчтай хүч үзэж өвдөг шороодуулсан.
Шинэ арслан мөн ч ир, бяртай байсан шүү. Барилдаан хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед хавираад туг тойрсон. Ингэж би Даншигийн начин болсон. Харин заан цолны төлөө залуу харцага С.Сүхбаттай оноолт таарч шийдсэн мэхээ хийгээд давсан даа. Сүхбатын тухайд өнгөрсөн наадмаар М.Лхагвагэрэл зааныг давж шуугиан тарьсныг та бүхэн харсан байх. Сая тулахад их л бяртай санагдаж байлаа. Миний тухайд бол барилдаанаа нэг их урьдчилж төлөвлөөд байдаггүй юм. Тухайн агшинд төрсөн мэдрэмжээрээ л барилддаг. Өмнө нь тэгж ингэнэ гээд төлөвлөөд байдаггүй.
-Шинэ арслан М.Бадарчийг давж таавар эвдсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Бид зургаагийн даваанд таарч барилдсан. Барилдаан яаж ч шийдэгдэж болох эгзэгтэй үед хүчийг нь дагуулаад хавирчихсан юм. Тухайн хормыг мэдрэлгүй алдсан бол би унаж ч болох байлаа. Арслантай тулахад ойгүй их бяртай нь мэдэгдэж байсан шүү. Ийм сайн бөхийг давж Даншигийн заан болох замаа зассан даа, сэтгэл хөдөлсөн шүү. М.Бадарч арслангийн тухайд цаашдаа илүү сайн барилдаж цолоо ахиулах байх аа. Өөрөө бол туйлын хөдөлмөрч хүн. Үүний үр шимээр л улсын наадамд түрүүлсэн гэж хардаг юм.
-Даншигийн арслан цолны төлөө та Б.Зоригтбаатар харцагатай барилдсан шүү дээ. Харцагыг аргалж болсонгүй юу?
-Гарч ирсэн ирийг нь дарж барилдахаар тооцоолж байлаа. Барилдаан миний тооцоолсноос өөрөөр эргэсэн. Б.Зоригтбаатар чинь дайрч давхар хамж сугадаад л надад боломж олгосонгүй. Түрүүлэх бөх тэгээд өөр байдаг даа. Тэр өдөр Б.Зоригтбаатар үнэхээр сайн байсан. Энэ жил өссөн нутаг Төв аймгийн минь түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Улсын наадмаар дээшээ даваанд зорьж барилдсан ч санасандаа хүрсэнгүй. Харин Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж нутгийн зон олноо тодорхой хэмжээнд баясгаж чадсан болов уу гэж бодож байна.
-Даншиг наадмаар таны хүү аавынхаа малгайг өмсөөд явж байна лээ. Хүүгээ та бөх болгох нь уу?
-(Инээв) Би таван хүүтэй хүн. Эд маань бөх болох болов уу гэж дотроо горьддог л юм. Заавал барилд гэж шаардахгүй ээ. Бөх чинь хүнд спорт. Үнэхээр их сонирхолтой байж л амжилт үзүүлнэ. Бүх зүйлээ л зориулна шүү дээ. Миний хүү өөрөө сонирхвол барилдана биз. Аав нь бүх зүйлээр нь дэмжинэ. Миний дунд хүү барилдахад дагаж явах дуртай. Нартай, бороотой ямар ч үед аавынхаа хувцсыг бариад зогсож байдаг юм. Хүүгээ дагуулаад явахаар унаж болохгүй, хариуцлагатай барилдана. Доогуур даваанд уначихвал хүүдээ юу гэж хэлэх юм бэ, их хэцүү. Бага хэмжээний дарамттай барилддаг гэх үү дээ. Хүүгээ дагуулж наадамд явснаараа мартагдахааргүй гоё дурсамж бүтээж байна л гэж боддог доо. Магадгүй удахгүй хамтдаа барилдаад явдаг болох биз. Амьдралын зөв хэв маягийг сонгоод явахад тэр хүртэл аав нь барилдаад явж болох байх аа. Төсөөлөхөд сайхан байна шүү. Ер нь бид энэ их өв соёлыг энэ цагт тээж яваа улс. Цаашид түгээж явах улсаа бэлтгэж л байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд бидний үр хойч л тээж явах учиртай гэж хардаг. Үүнийг орхигдуулбал хэдэн мянганы элээж энэ хүрсэн өв соёл цаашид бүдгэрч болох талтай. Үүнд бид анхаарах нь зөв.
-Энэ жилийн наадмаар өндөр даваанд гарч барилдах зорилготой байсан талаараа хэлж байна. Даян аварга Н.Батсуурь таныг шөвгийн даваанд амлаж хүч үзсэн шүү дээ. Барилдаан ямар болов?
-Энэ жил бэлтгэл их сайн байсан шүү. Өвөл, хаврын барилдаануудад ч шөвгөрч сайн барилдсан. Наадмаар тавын даваанд энэ цагийн манлай монгол бөх Н.Батсуурь аварга намайг амласан. Аваргатай өнгөрсөн хавар заалны барилдаанд таарахад би давж байсан юм. Тийм ч учраас давна гэсэн бүрэн итгэлтэй гарсан. Гэтэл хавар надад унадаг Н.Батсууриас шал өөр формтой хүн зогсож байсан даа. Аварга хүн ч тэгээд аварга л байдаг юм билээ. Огт хий зай байхгүй, нягт, барилдааны мэдрэмжтэй.
-Тухайн барилдаандаа та ямар дүгнэлт хийв?
-Эргээд харахад аваргыг хүлээж барилдсан нь миний алдаа байжээ. Барилдааны эхнээс л ажиллаад барилдсан бол гэх бодол сүүлд орж ирсэн. Гэхдээ Н.Батсуурь аварга өөрийгөө дээд түвшинд бэлтгэж гарч ирсэн байна лээ. Товчхон дүгнэхэд ийм л барилдаан болсон. Аварга уналаа гээд тэгж их харамсаад байсан зүйл алга. Өөрийнхөө хэмжээнд сайхан л үзсэн.
-Дөрвийн даваанд та Завханы Б.Чимэдвандан начинтай их удаан барилдсан шүү дээ. Тавын давааны өмнө сэргэлт авч чадсан уу?
-Бэлтгэл сайн байхад жаахан амсхийгээд л сэргэчихдэг. Тэгж их хялайгаад байдаггүй. Миний хувьд форм сайн байсан учраас их амархан сэргэсэн. Барилдаандаа бүрэн төвлөрч гарсан.
-Та наадмын хоёр ч аваргатай хүч үзээдэхлээ. Тэр жил Ч.Санжаадамба аваргатай хийсэн барилдаан шуугиан тарьсан даа.
-Энэ цагийн өнгийг тодорхойлж буй аваргуудтай наадмын дэвжээнд бяраа үзнэ гэдэг сайхан шүү. Хэн хэн нь л цолондоо дүүрэн сайхан бөхчүүд. Хүмүүс Санжаадамба аваргатай хийсэн барилдааныг өөр өөрийнхөөрөө л дүгнэдэг. Янз бүрийн л юм ярьж байдаг. Тухайн үед ажилласан Цэцүүдийн л гаргасан шийдвэр. Миний тухайд начин цолоо ахиулахаар үзээд л байна. Өдөр тутмын бэлтгэлээ үүний тулд хийж байна. Хичээгээд зүтгэхэд цолоо ахиулах өдөр ирэх байх аа. Гэхдээ энэ сайхан цолондоо эзэн болж явж байгаа болов уу л гэж боддог. Заалны барилдаануудад ч тогтмол барилдахыг л эрмэлздэг.
-Бөхчүүдийг анзаарахад наадмын дэвжээнд нутгийн дүүгээ дэмжих, илтэд худал барилдах, нэгнийхээ үйлдэл гаргах юм. Сүүлдээ камерын өмнө утсаар ярьж ч найраа хийж байна. Таны хувьд хэн нэгэнд өгөх, авах тохиолдол байх уу?
-Үгүй ээ. Тийм зүйлээс хол. Илтэд дургүйцдэг юм. Үүнийгээ ч ил цагаан илэрхийлдэг. Ийм учраас янз бүрийн гуйлт надад ирдэггүй. Би ч давна гэсэн хүнээ л амлаад барилддаг. Унахдаа унана, давахдаа давна. Шударга л барилддаг. Миний ард олон хүн итгэж дэмжиж байхад худлаа барилдаад байж болохгүй. Хүнд өгөхгүй, хүнээс гуйхгүй өөрийнхөөрөө л явж энд ирлээ. Цаашид ч өөрөөрөө л барилдана.
-Улсын харцага С.Сүхбатаас авахуулаад шинэ мянганы залуус тодроод гарч ирлээ. Тэдэнтэй тулахад ямар мэдрэмж төрж байх юм.
-Тэгж их онцгой санагдах юу байх вэ. Залуустай сайн барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байна. Энэ их баярыг минь хуваалцсан та бүхэнд баярлалаа. Төрөлх нутаг Төв аймгийнхаа зон олонд түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.
Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

​Тээвэрчин Н.Саарал: Зөв зохион байгуулбал Гашуунсухайтаар өдөрт 1800 машин гарах боломжтой DNN.mn

Тээвэрчин Н.Сааралтай ярилцлаа.


-Та Боомтын сайдад шаардлага хүргүүлж байна лээ. Энэ ямар шаардлага байв?

-БНХАУ 10 мянган хүн хэвтүүлэх хүчин чадалтай эмнэлгийг долоо хоногийн дотор л ашиглалтад оруулж байна. Гашуунсухайтад хоёр давхар байшин барих гэж дөрвөн жил боллоо. Суурь нь тавигдсанаас бусдаар ажил нь огт явсангүй. Ийм сэтгэлгүй байна л даа. Үүнээс шалтгаалаад явган зорчигч нэвтрэх боломжгүйд хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол бий болсон. Шаардлагын нэгдүгээр асуудал нь ийм. Хоёрдугаарт боомтын зохион байгуулалтын асуудал. Үүнийг хэрхэн яаж зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Тээвэрчдийн зүгээс үүний ард авлига байна гэж харж байгаа. Нэг хэсэгт нь давуу байдал бий болгож нөгөө хэсгийг нь хясан боогдуулж байна. Төрийн зүгээс үүнийг хэрхэн тайлбарлах юм байгаа юм. Миний хувьд бол ардчилсан засаглалтай улс оронд амьдарч байна л гэж итгэж үнэмшиж явдаг. Өнөөдөр шударга зарчим цаасан дээр л бичээстэй байна. Хэрэгжиж байгаа газар алга. Шударга өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь хэнд үйлчлээд, хэнд үйлчилдэггүй юм бэ. Харц ардуудад бол төмөр нүүрээ харуулаад эрхтэн дархтануудын өмнө үйлчлэхгүй байгаа тухай л шаардлагад онцолсон.

-Шаардлагын хариуг авч чадав уу?

-Үүнд огт хариулт өгөхгүй байна. Шаардлагын хариу авахаар очиход ажил дээрээ ч байхгүй зугтаад байх юм. Жирийн ажилчин хоёр цагийн ажил таслахад хариуцлагын асуудал ярьж, талх боорцогны мөнгийг нь булаадаг. Төрийн сэнтийд заларч төсвийн мөнгөөр цалинждаг нөхөд ажил дээрээ ирэхгүй, энд тэнд наадам хэсээд явж байгаа нь ямар учиртай вэ. Барилга нь хөгжихгүй, зам нь эвдэрчихсэн байхад л Боомтын сайд нь огт тоохгүй юм.

-Гашуунсухайт боомт дахь нөхцөл байдал одоо ямар байна вэ?

-Хилийн таталт бол сэргэсэн. Өдөрт 1200 тээврийн хэрэгсэл гарч байна. 1500-1800 тээврийн хэрэгсэл гарах боломжтой. Үүнийг зөв, оновчтой зохион байгуулах ёстой. Ингэснээрээ үр өгөөж нь илүү нэмэгдэнэ. Зөв оновчтой зохион байгуулж чадахгүй байгаа учраас боломжоо алдаад байна. Чадамжгүй гэхээс илүү сэтгэлгүй л харагдаж байна. Жишээ нь зуслангийн байшин барих ганц зуны л ажил. Гашуунсухайтад хоёр давхар байшин барихад хэдэн жил болох ёстой юм бэ. Гүйцэтгэгч компани орсон гэх мэдээлэл байгаа. Үүнийг хэн, ямар сонгон шалгаруулалтаар оруулав. Суурь цутгаад л гурав, дөрвөн жил болж байхад яагаад хариуцлагын асуудал хөндөгдөхгүй байгаа юм бэ. Байшин барина гээд л төсвөөс мөнгө авсан байлгүй. Яагаад ажил явахгүй байгаа юм бэ. Гашуунсухайтад өөр нэг асуудал байгаа нь замын нөхцөл байдал. Тээвэрчид нэг рейсэндээ жин тонноосоо шалтгаалаад 240-өөд мянган төгрөгийн хураамжийг замын төлбөрт тушаадаг. Дэлхийд байхгүй өндөр төлбөртэй зам. Ганцхан сард л хэдэн тэрбум төгрөгийг хураамжаар бүрдүүлж байгаа. Энэ мөнгө хаашаа ордог нь сонин. Зам засвар, арчилгаа нь хэзээ хийгдэх юм бэ. Осол, аваар гараад хүний амь үрэгдээд байна шүү дээ. Тэдэн тонн нүүрс зарж, тэдэн сая доллар оллоо л гэдэг. Тэр доллар нь хэдэн амиар орж ирж байгаа бол. Зам засвар үйлчилгээ огт хийхгүй байна. Үүнийг тодруулахаар хандахад сэжиглээд байдаг юм уу, уулзахгүй асуудлыг тойроод яваад байх юм.

-Та уртын тээврийн асуудлаар Сүхбаатарын талбай руу том тээврийн машин оруулж, тэмцэл илэрхийлж байсан. Ямар үр дүнд хүрэв?

-Тодорхой хэмжээнд үр дүн гарсан. Тээвэрлэлт хийх эрхийг таван сараар сунгаж өгсөн байдаг. Ковидын нөлөөгөөр экспорт зогссон үед уртын тээвэр л улс орны гол зогоосон юм шүү. Бид л нүүрс зөөгөөд мөнгө олоод байгаа ойлголт биш шүү дээ. Тээвэрчдийн зөөсөн нүүрсний тонн тутмыг л хэдэн зуун доллараар зарж байгаа биз дээ. Энэ нь тэтгэврийн мөнгө, хүүхдийн мөнгө болж ард түмний гарт хүрсэн байх. Муу л бол жолооч нарыг ад үзэхээ болих хэрэгтэй. Сүүлдээ тээвэрчид нүүрсний хулгайд ч буруутай болж байх шиг. Нүүрс тээврийн салбар чинь улсын эдийн засгийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Үүнийг алдаршуулж магтдаггүй юм аа гэхэд хясан боогдуулж, дарангуйлдаг тогтолцоогоо халах хэрэгтэй.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

Улсын начин Г.Ганжад: Шинэ арсланг давж Даншигийн заан болох замаа зассан даа, сэтгэл хөдөлсөн шүү DNN.mn

Төв аймгийн Сүмбэр сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх Улсын начин Галсан-Очирын Ганжадтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Даншиг-Хүрээ цам” наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж Даншигийн заан цолны болзол биелүүлсэн юм.


-Та Улсын наадмын дутуугаа Даншиг наадмын дэвжээнд гүйцээлээ. Даншиг наадмын барилдаанууд ямар болов?
-Даншиг наадам өргөн дэлгэр боллоо. Газар газраас олон хүн цуглаж Хүй долоогийн дэнж хотойтол сайхан наадлаа. Даншиг наадмын бөхийн барилдаанд энэ цагийн шилдэг бөхчүүдийн цөм нь барилдлаа. Хэдхэн хоногийн өмнө Улсын наадамдаа түрүүлж үзүүрлэсэн арслан, гарьд хоёр маань зодоглож наадамчин олноо баясгалаа. Шилдэг бөхчүүд чуулсан өргөн цар хүрээтэй барилдаанд үзүүрлэж Даншигийн заан боллоо сайхан байна. Таны хэлж байгаагаар Улсын наадмын шөвгийн даваанд унасан дутуугаа Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж гүйцээлээ. Сэтгэгдэл өндөр байна.
-Таны барилдааныг харахад Улсын наадмаар цол ахисан бөхчүүдийн цөмийг нь давлаа шүү дээ. Шийдвэрлэх даваануудад ямар барилдаан төлөвлөж гарав?
-Даншиг наадмын нэг онцлог нь бүх даваанд сугалаагаар барилддаг. Иймдээ олон хүний анхаарал татдаг. Ямар нэгэн яриа хөөрөө, найраанаас ангид цэвэр шударга өрсөлдөөн энэ наадмаар харагддаг юм. Энэ наадмын дөрвийн даваанд л гэхэд Ц.Бямба-Отгон гарьд Б.Бат-Өлзий заантай нугарч байх жишээтэй. Даншигийн барилдаануудаа эргээд харахад энэ жилийн наадмаар цол ахисан бөхчүүдтэй сугалаа таарч барилдсан байна лээ. Дөрвийн даваанд л гэхэд Увсын Д.Тогтохжаргал начинг давсан. Тавын даваанд харин шинэ арслан М.Бадарчтай хүч үзэж өвдөг шороодуулсан.
Шинэ арслан мөн ч ир, бяртай байсан шүү. Барилдаан хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед хавираад туг тойрсон. Ингэж би Даншигийн начин болсон. Харин заан цолны төлөө залуу харцага С.Сүхбаттай оноолт таарч шийдсэн мэхээ хийгээд давсан даа. Сүхбатын тухайд өнгөрсөн наадмаар М.Лхагвагэрэл зааныг давж шуугиан тарьсныг та бүхэн харсан байх. Сая тулахад их л бяртай санагдаж байлаа. Миний тухайд бол барилдаанаа нэг их урьдчилж төлөвлөөд байдаггүй юм. Тухайн агшинд төрсөн мэдрэмжээрээ л барилддаг. Өмнө нь тэгж ингэнэ гээд төлөвлөөд байдаггүй.
-Шинэ арслан М.Бадарчийг давж таавар эвдсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Бид зургаагийн даваанд таарч барилдсан. Барилдаан яаж ч шийдэгдэж болох эгзэгтэй үед хүчийг нь дагуулаад хавирчихсан юм. Тухайн хормыг мэдрэлгүй алдсан бол би унаж ч болох байлаа. Арслантай тулахад ойгүй их бяртай нь мэдэгдэж байсан шүү. Ийм сайн бөхийг давж Даншигийн заан болох замаа зассан даа, сэтгэл хөдөлсөн шүү. М.Бадарч арслангийн тухайд цаашдаа илүү сайн барилдаж цолоо ахиулах байх аа. Өөрөө бол туйлын хөдөлмөрч хүн. Үүний үр шимээр л улсын наадамд түрүүлсэн гэж хардаг юм.
-Даншигийн арслан цолны төлөө та Б.Зоригтбаатар харцагатай барилдсан шүү дээ. Харцагыг аргалж болсонгүй юу?
-Гарч ирсэн ирийг нь дарж барилдахаар тооцоолж байлаа. Барилдаан миний тооцоолсноос өөрөөр эргэсэн. Б.Зоригтбаатар чинь дайрч давхар хамж сугадаад л надад боломж олгосонгүй. Түрүүлэх бөх тэгээд өөр байдаг даа. Тэр өдөр Б.Зоригтбаатар үнэхээр сайн байсан. Энэ жил өссөн нутаг Төв аймгийн минь түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Улсын наадмаар дээшээ даваанд зорьж барилдсан ч санасандаа хүрсэнгүй. Харин Даншиг наадмын дэвжээнд үзүүрлэж нутгийн зон олноо тодорхой хэмжээнд баясгаж чадсан болов уу гэж бодож байна.
-Даншиг наадмаар таны хүү аавынхаа малгайг өмсөөд явж байна лээ. Хүүгээ та бөх болгох нь уу?
-(Инээв) Би таван хүүтэй хүн. Эд маань бөх болох болов уу гэж дотроо горьддог л юм. Заавал барилд гэж шаардахгүй ээ. Бөх чинь хүнд спорт. Үнэхээр их сонирхолтой байж л амжилт үзүүлнэ. Бүх зүйлээ л зориулна шүү дээ. Миний хүү өөрөө сонирхвол барилдана биз. Аав нь бүх зүйлээр нь дэмжинэ. Миний дунд хүү барилдахад дагаж явах дуртай. Нартай, бороотой ямар ч үед аавынхаа хувцсыг бариад зогсож байдаг юм. Хүүгээ дагуулаад явахаар унаж болохгүй, хариуцлагатай барилдана. Доогуур даваанд уначихвал хүүдээ юу гэж хэлэх юм бэ, их хэцүү. Бага хэмжээний дарамттай барилддаг гэх үү дээ. Хүүгээ дагуулж наадамд явснаараа мартагдахааргүй гоё дурсамж бүтээж байна л гэж боддог доо. Магадгүй удахгүй хамтдаа барилдаад явдаг болох биз. Амьдралын зөв хэв маягийг сонгоод явахад тэр хүртэл аав нь барилдаад явж болох байх аа. Төсөөлөхөд сайхан байна шүү. Ер нь бид энэ их өв соёлыг энэ цагт тээж яваа улс. Цаашид түгээж явах улсаа бэлтгэж л байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд бидний үр хойч л тээж явах учиртай гэж хардаг. Үүнийг орхигдуулбал хэдэн мянганы элээж энэ хүрсэн өв соёл цаашид бүдгэрч болох талтай. Үүнд бид анхаарах нь зөв.
-Энэ жилийн наадмаар өндөр даваанд гарч барилдах зорилготой байсан талаараа хэлж байна. Даян аварга Н.Батсуурь таныг шөвгийн даваанд амлаж хүч үзсэн шүү дээ. Барилдаан ямар болов?
-Энэ жил бэлтгэл их сайн байсан шүү. Өвөл, хаврын барилдаануудад ч шөвгөрч сайн барилдсан. Наадмаар тавын даваанд энэ цагийн манлай монгол бөх Н.Батсуурь аварга намайг амласан. Аваргатай өнгөрсөн хавар заалны барилдаанд таарахад би давж байсан юм. Тийм ч учраас давна гэсэн бүрэн итгэлтэй гарсан. Гэтэл хавар надад унадаг Н.Батсууриас шал өөр формтой хүн зогсож байсан даа. Аварга хүн ч тэгээд аварга л байдаг юм билээ. Огт хий зай байхгүй, нягт, барилдааны мэдрэмжтэй.
-Тухайн барилдаандаа та ямар дүгнэлт хийв?
-Эргээд харахад аваргыг хүлээж барилдсан нь миний алдаа байжээ. Барилдааны эхнээс л ажиллаад барилдсан бол гэх бодол сүүлд орж ирсэн. Гэхдээ Н.Батсуурь аварга өөрийгөө дээд түвшинд бэлтгэж гарч ирсэн байна лээ. Товчхон дүгнэхэд ийм л барилдаан болсон. Аварга уналаа гээд тэгж их харамсаад байсан зүйл алга. Өөрийнхөө хэмжээнд сайхан л үзсэн.
-Дөрвийн даваанд та Завханы Б.Чимэдвандан начинтай их удаан барилдсан шүү дээ. Тавын давааны өмнө сэргэлт авч чадсан уу?
-Бэлтгэл сайн байхад жаахан амсхийгээд л сэргэчихдэг. Тэгж их хялайгаад байдаггүй. Миний хувьд форм сайн байсан учраас их амархан сэргэсэн. Барилдаандаа бүрэн төвлөрч гарсан.
-Та наадмын хоёр ч аваргатай хүч үзээдэхлээ. Тэр жил Ч.Санжаадамба аваргатай хийсэн барилдаан шуугиан тарьсан даа.
-Энэ цагийн өнгийг тодорхойлж буй аваргуудтай наадмын дэвжээнд бяраа үзнэ гэдэг сайхан шүү. Хэн хэн нь л цолондоо дүүрэн сайхан бөхчүүд. Хүмүүс Санжаадамба аваргатай хийсэн барилдааныг өөр өөрийнхөөрөө л дүгнэдэг. Янз бүрийн л юм ярьж байдаг. Тухайн үед ажилласан Цэцүүдийн л гаргасан шийдвэр. Миний тухайд начин цолоо ахиулахаар үзээд л байна. Өдөр тутмын бэлтгэлээ үүний тулд хийж байна. Хичээгээд зүтгэхэд цолоо ахиулах өдөр ирэх байх аа. Гэхдээ энэ сайхан цолондоо эзэн болж явж байгаа болов уу л гэж боддог. Заалны барилдаануудад ч тогтмол барилдахыг л эрмэлздэг.
-Бөхчүүдийг анзаарахад наадмын дэвжээнд нутгийн дүүгээ дэмжих, илтэд худал барилдах, нэгнийхээ үйлдэл гаргах юм. Сүүлдээ камерын өмнө утсаар ярьж ч найраа хийж байна. Таны хувьд хэн нэгэнд өгөх, авах тохиолдол байх уу?
-Үгүй ээ. Тийм зүйлээс хол. Илтэд дургүйцдэг юм. Үүнийгээ ч ил цагаан илэрхийлдэг. Ийм учраас янз бүрийн гуйлт надад ирдэггүй. Би ч давна гэсэн хүнээ л амлаад барилддаг. Унахдаа унана, давахдаа давна. Шударга л барилддаг. Миний ард олон хүн итгэж дэмжиж байхад худлаа барилдаад байж болохгүй. Хүнд өгөхгүй, хүнээс гуйхгүй өөрийнхөөрөө л явж энд ирлээ. Цаашид ч өөрөөрөө л барилдана.
-Улсын харцага С.Сүхбатаас авахуулаад шинэ мянганы залуус тодроод гарч ирлээ. Тэдэнтэй тулахад ямар мэдрэмж төрж байх юм.
-Тэгж их онцгой санагдах юу байх вэ. Залуустай сайн барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байна. Энэ их баярыг минь хуваалцсан та бүхэнд баярлалаа. Төрөлх нутаг Төв аймгийнхаа зон олонд түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.
Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шавьдаа зодуулсан багш Э: Анги дүүрэн сурагчдын өмнө “Дүн аятайхан гаргаарай” гээд намайг зодсон DNN.mn

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн хоёр хүү нийлж мэдээлэл зүйн багшаа зодсон тохиолдол энэ оны зургадугаар сард болжээ. Мэдээлэлзүйн багш “Э”-г зодсон хүүхдүүдийг сургуулиас нь хөөсөн байна. Тухайн багштай холбогдож болсон явдлыг тодрууллаа.


-Тухайн үед ямар явдал болов. Багшаа барьж аваад л зодчихсон хэрэг үү?

-Би үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл зүйн кабинетад хичээл орж байлаа. Гэтэл миний биед халдсан хоёр хүү ариун цэврийн өрөө орохоор гарсан. Төд удалгүй намайг дуудахад нь яваад ортол хаалгаа дотроос нь түгжээд намайг зодож эхэлсэн.

-Энэ үйл явдал хэр хугацаанд үргэлжлэв?

-Ойролцоогоор 10 гаруй минутын турш миний гэдэс рүү цохиж, гуя руу өвдөглөсөн. Ингээд хаалга түгжээд гараад явсан. Би үйлчлэгчийг дуудаж хаалгаа нээсэн. Эргээд кабинет рүү яваад ороход намайг хүүхдүүдийн нүдэн дээр зодож эхэлсэн.

Ингэхдээ “Гөлөг минь дүн аятайхан гаргаарай” гэхчлэнгээр хэлж байлаа. Анги дүүрэн хүүхдийн нүдэн дээр намайг ийм нөхцөл байдалд оруулсан.

-Та биедээ ямар гэмтэл авсан бэ?

-Хэсэг хугацаанд хэвлийгээр өвдөөд явж болохгүй байсан. Гуя ч маш хөндүүр байсан.

-Эхлээд та хаана хандав?

-Шууд сургуулийн захиргаанд хандсан. Ингэхэд өнөөх зэрлэг хоёр хүүхдийг багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж хөөх шийдвэр гаргасан.

-Та энэ үйлдлийг зохион байгууллалттай гэж харж байгаа талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Ингээд гэрч хүүхдүүдээс мэдүүлэг авахад бүгд “Ийм асуудал огт болоогүй” гэж хариулсан байна лээ. Олон хүүхдийн нүдэн дээр болсон хэрэг шүү дээ. Ийм байхад л нуун дарагдуулсан ч зохион байгуулалттай үйлдэл. Өнөөдөр багшаа зодож байгаа бол маргааш ээж ааваа зодно. Гэмт хэрэгтэн болж л нийгэмд гарна гэсэн үг шүү дээ.

-Энэ явдлыг хуулийн байгууллага шалгаад хэрхэн шийдвэрлэв?

-Сургуулийн зүгээс энэ хүүхдүүдийг сургуулиас хөөлөө. Одоо та хуулийн байгууллагад ханд, бид өөр арга хэмжээ авах боломжгүй гэх байр суурийг илэрхийсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч энэ хэрэг хаагдсан. Үүнийг гайхаж байгаа гэв.

Тухайн багшийн ярьснаар мэдээлэлзүйн багшаа бүлэглэж зодсон хэргийг Баянгол дүүргийн цагдаагаас хаасан байна.

Банголдүүргийн.. дугаар сургуулийнсурагчЭ: Мэдээлэл зүйн багш охидын биед хүрч айлгаж ичээдэг

Харин тухайн ангийн хүүхэд дээрх үйл явдлыг өөр өнцгөөс тайлбарлаж байна.

-Танай ангийн хоёр хүү мэдээлэл зүйн багшаа зоджээ. Тухайн үед юу болов?

-Ийм асуудал болсон нь үнэн. Мэдээлэл зүйн багшийн биед халдсан хүүхдүүд сургуулиас хөөгдсөн.

-Яагаад багшаа зодсон юм бол?

-Тухайн багшийн хувьд ёсзүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан нь үүнд хүргэсэн. Ангийн хүүхдүүдийг цаг үргэлж хэл амаар доромжилдог. Ялгаварлан гадуурхдаг. Эмэгтэй хүүхдийн биед удаа дараа хүрч айлгаж ичээж байсан. Шавь нараа царай зүсээр нь гадуурхаж, олны өмнө хэцүү байдалд оруулж байсан. Багш хүн гэдэг өөрөө шавь нартаа үлгэрлэх ёстой биз дээ. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн биед хүрнэ, янз бүрээр хочилж дуудна. Энэ нь зөвхөн манай ангид ч тохиолдсон явдал биш. Бусад ангийн хүүхдийг ч ялгаварлаж, айлгаж ичээсэн тохиолдол байгаа. Зарим хэвлэлд бол ямар ч гэм зэмгүй хүн ярьж байна лээ. Цаанаа ийм асуудал болсон. Үүнийг ялгаж, салгаж ойлгоосой гэж хүсч байна” гэлээ.

Дээрх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзээд хаасан байна. Тухайн багшид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бололтой.