Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Том зургаараа бид ялсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган өндөрлөлөө. Таны хувьд хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдгээрээ бусад чуулганаас онцлогтой байсан л даа?

-Миний хувьд өнгөрөгч хаврын чуулганыг түүхэнд тэмдэглэхээр үр дүнтэй чуулган болсон гэж үзэж байгаа. учир нь 2016 оны зургадугаар сард УуИХ шинээр байгуулагдаж, ард түмэн МАНан-д итгэл хүлээлгэн 65 суудалтай бүлэг байгуулах, З засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олгосон. Бидний хувьд эхний ээлжинд Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах, олон улсад эх орныхоо нэр хүндийг сэргээхэд анхаарсан. энэ чиглэлд анхаараагүй бол Монгол улс дампуурлаа зарлахаас өөр гарцгүй болчихсон байлаа. Ттиймээс хямралыг даван туулахын тулд уИХ, засгийн газар хүнд шийдвэрүүдийг гаргасан. Үнэнийг хэлэхэд Монгол улсыг хямралаас гаргаж чадахгүй дампуурлаа зарлачихвий гэсэн айдас энэ удаагийн Их хурал, засгийн газарт байсан. ОУВС оувс-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон. татвар нэмчихвэл намын мөрийн хөтөлбөрт туссан татвар нэмэхгүй гэдэг заалтаа зөрччих гээд үнэхээр хүнд байдалд явж ирсэн. Ггэхдээ тэдгээр татварууд нь гурван сая монголчуудын таван хувьд буюу өндөр орлоготой иргэдэд хамаарч жирийн иргэдэд уг нь нөлөөлөхгүй байсан юм. Г гэвч сөрөг хүчин үүнийг улс төржүүлсэн. Үнэхээр тийм болох гэж байгаа юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгосон. уг нь том зургаар нь асуудлыг харж эдийн засгаа аврах, донор орнуудын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татахын тулд оувс-тай гэрээ хийх шаардлагатай болсон. Ггэрээлэхийн тулд эдгээр татварыг зайлшгүй нэмэхээс өөр аргагүй болсон юм. Мөн хүүхдийн мөнгийг эмзэг бүлгийн 40 хувьд нь олгож, амьдрал доогуур өрхүүдэд хүнсний талон олгохоор байсан. Үүнийг мөн л улс төржүүлсэн. гуравдугаар сарын сүүлээр засгийн газар 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийхгүй бол ам.долларын ханш 3000 төгрөг давчих гээд үнэндээ амаргүй байлаа. тэр утгаараа энэ бүх эрсдлийг даван туулж чадсанаараа хаврын чуулган хамгийн том үүргээ гүйцэтгэсэн. эдийн засаг маань хаана нь хүртлээ унахаа мэдэхгүй харанхуй ангал руу унаж явсныг засгийн газар зөв бодлого хэрэгжүүлэн зогсоож чадсан. тиймээс ард түмэн МАНан-д 65 суудал өгсөн тэр сонголт зөв байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. оувс-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд Япон, Ссолонгос, БНнХАУау-аас эхлээд донор орнууд манай улсад хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгоно гэдгээ мэдэгдсэн. Ээнэ том боломжийг бид алдаж болохгүй. 2012 онд 1350 төгрөг байсан ам.долларын ханш 2016 он гэхэд 2700 төгрөгт хүрсэн байсан. Харин оувс-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд 2350 төгрөг болтлоо буурлаа. энэ онд эдийн засгийн өсөлт хоёр хувьтай байна гэж тооцсон ч эхний хагас жилийн байдлаар 4.2 хувьтай гарсан. А ард түмний сонголт ямар ч байсан алдаагүй гэдэг нь харагдлаа. Үүнийг бардам хэлье.

Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийг бодсон бол оувс-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байсан. ардын нам ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эрсдлээ өөрсдөө үүрсэн юм. Бид улсаа дампууруулчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд мянга ялаад яах юм бэ. том зургаараа бид ялсан. Монгол Уулсынхаа эрх ашгийн төлөө шинэ Ерөнхийлөгч маань УуИХ, засгийн газартайгаа гар нийлэн хамтран ажиллах ёстой. С сонгуулийн үеэр явуулсан хар пиар шигээ арай ажлаа явуулахгүй байлгүй дээ.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнө нь болж байгаагүй хар сонгууль болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байхад хойч ирээдүй үед маань буруу жишиг тогтох хэмжээний хар сонгууль боллоо. сонгууль хэдийгээр улс төрийн намуудын өрсөлдөөн хэдий ч нэр дэвшигчид юу хийсэн бэ, цаашид юу хийх вэ гэдгээ ярьж өрсөлдөх учиртай юм. Миний хувьд 2012, 2016 оны уИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ссурталчилгааны хугацаанд би юу хийсэн бэ, цаашид юу хийх гэж байна вэ, юу хийж чаддаг вэ гэдгээ ойлгуулахыг хүсч ирсэн. тэр утгаараа ийм хар бараан пиар байхгүй болоосой гэж хүсдэг. сонгууль 20 хоног болоод л дуусдаг. Ядаж сонгуулийн дараа бид хүн чанартайгаа үлдмээр байна шүү дээ. тиймээс хойч үеийн залуустаа зөв жишиг үлдээхийн тулд хийсэн, хийх ажлынхаа талаар л ярьдаг баймаар байна. Ззургадугаар сарын 26-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын дараа Баянхонгорын намын байгууллагуудаас тайлан ирсэн. гэхдээ энэ тайланг би жаахан дэгсдсэн тайлан гэж бодож байгаа.

-Юу нь дэгсдсэн гэж?

-Ооюутан залуус 2016 оны сонгуульд МАНан-ыг дэмжсэн ч мөнгө өгөөгүй тул энэ удаагийн сонгуулиар тэд Аардчилсан намд саналаа өглөө гэсэн байна лээ. Би залуучуудаа тийм сэтгэлтэй гэж бодохгүй байна. энэ сайхан залуус чинь Монголын хойч ирээдүй. залуус маань улс орон нь дампуурч байх нь хамаагүй, өнөөдрийн 200 мянган төгрөгний төлөө үзэл бодлоо худалдсан гэхэд итгэхгүй. Хэрэв тийм бол энэ улсын ирээдүй яах юм, юун дээр тэр итгэл, сэтгэл тогтох юм. Хүн чанар, ёс суртахуун бидний ирээдүй хойчид байх ёстой. Дөрвөн жилд нэг удаа болдог уИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульдаа ард түмэн маань ухаалаг сонголт хийдэг байгаасай. том эрх ашгаа хардаг байгаасай гэж боддог юм.

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь 60 тэрбумын бичлэг болчихов уу даа?

-Ээнэ сонгуульд ялагдах болсон гол шалтгаан нь долоон төрлийн татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд биш зорилтот 40 хувьд нь олгохоор болсон гэдгийг ардчилсан намынхан улс төржүүлсэн. Үүнийг нь ард түмэн маш эмзгээр хүлээж авсан. 60 тэрбумын тухай л шуугиад байх юм. Үнэндээ 60 тэрбумын цаана ямар ч хохирогч байхгүй. Чингис, самурай бондоос эхлээд урд хожид байгаагүй хэмжээний зээлийг ардчилсан нам засаглаж байхдаа авч эдийн засгийн эргэлтэд оруулсан ч ард түмний амьдрал дээрдсэнгүй. Харин ч эсрэгээрээ уруудсан. Хувийн хэвшлийн олон компани хаалгаа барьж, иргэд цалингүй, орлогогүй болсон. Бондын мөнгөнөөс зувчуулсан хүмүүс нь тодорхой байна. Үүнийх нь шанд ард түмэн хохирсон. Ттөлөөсийг нь өнөө л ард түмэн төлнө. улс орныг хохироосон, дампуурлын ирмэгт аваачсан хүмүүс нь байна. энэ бол хохирол. гэтэл 60 тэрбум л гээд байгаа юм. Үнэндээ эвлүүлэг ч юм бил үү хэн мэдлээ. Үүний ард хохирогч байхгүй. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг шиг мөрөөдөл ярьж байсан байж болно. Ууг нь шүүхийн шийдвэр нь эвлүүлэг гээд гарчихсан шүү дээ. Харамсалтай нь үүнийг улс төржүүлсэн. “Ааархал” гээд нэвтрүүлэг сонгуулийн өмнө гарсан даа. Үүнийг ард түмэн зөвөөр ойлгоно. Нийслэлд 20 жил ажилласан хүн жилдээ ганц удаа баяраар найз нөхдөө урьж уулзсан. Хүн ёсны хувьд найз нөхөдтэйгээ уулзаж болно биз дээ. Би Их хурлын дарга гээд найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ холбоогоо таслах ёстой байсан юм уу.

-Мөн Д.Гантулга гишүүний асуудал бас гарсан даа?

-Ссонгууль ийм л байдаг юм байна. залуу гишүүний нэр хүндийг унагаж байгаа энэ үйлдэл нь сонгуулийн хар пиар л гэж бодож байгаа. Ннөгөө намаас нэр дэвшсэн хүний талаар баримт гаргаж ирсний дараа ийм асуудал боссон. энэ өмнө нь явж ирсэн арга барил л даа. Өмнө нь 2008 онд Баянхонгор аймгийн засаг дарга уИХ-д нэр дэвшихэд АН ан-аас нэр дэвшигч санал хураалтаас гурав хоногийн өмнө аймгийн Ззасаг дарга нэг охиныг болохыг нь байлгачихаж. Цагдаад гомдол ирсэн гээд цагдаагийн мөрдөн байцаагч ярьж, нэг охин цаашаа харж уйлж сууж байгаад сонгуулийг дуусгасан. санал хураалтаас гурав хоногийн өмнө ийм мэдэгдэл гарсан болохоор түүндээ ч хариулт өгч чадалгүй байсаар сонгууль дууссан. Ийм сонгууль Баянхонгорт болж байсан юм шүү. Дараа Х.Ттэмүүжинг сайд байхад мөн тэр арга барил явсан. тиймээс би Д.Ггантулгыг сонгуулийн хар пиарт өртсөн гэж бодож байгаа юм. Цаашид өсч гарч ирэх залуусын амьдралд ийм хар толбо үлдээж болохгүй. Ннэг арга барил гурав дахь удаагаа давтагдаж байна. Улс орныхоо эрх ашгийг бодож оувс-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд гаргасан шийдвэрүүд намд жаахан уналт авч ирлээ. гэхдээ энэ уналт биш. Дээр хэлсэн дээ, том зургаараа бид ялсан гэж. Цаашид бидний ялалт баталгаажина. Хэрэв бид оувс-гийн хөтөлбөрт хамрагдалгүй явсан бол улс дампуурлаа зарлаж, наад зах нь ам.долларын ханш 3000 төгрөгийг давчих байсан юм.

-Өчигдрөөс эхлээд дараагийн намын даргын яриа гарсан байна. Ийм хурдан намын даргаа “хөөх” юм уу?

-Манай намд ерөөсөө тийм зүйл байхгүй.

-Байхгүй биш байгаад байна л даа…

-Нэг зүйл хэлье. 2012 онд Ма н уИХ-ын сонгуулиар бүх шатандаа ялагдал хүлээсэн. нийслэл, аймаг, сум гээд бүх шатандаа ялагдаж нэг үгээр хэлбэл намын нэр хүнд шалан дээр унасан байсан юм. Ийм хүнд хэцүү үед “Хэнээр намын дарга тавих вэ” гэдэг яриа намын гишүүд, дэмжигчдийн толгойны өвчин болсон байсныг нуухгүй. гэхдээ бид М.энхболд даргыг энэ бүхнийг даван туулж чадна гээд намын дарга болгосон. Мянга мянган гишүүдийнхээ итгэлийг алдалгүй ноднин намдаа 65 суудал авч ирсэн. энэ хүний нүүдэл, алсын хараа, бодлого болгон зөв байж ийм амжилтанд хүрсэн. Ман-ын ялагдал Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой байдаг. тийм их итгэлийг нь ард түмнээс авч чадсан. М.энхболд муу лидер, муу удирдагч биш. Цаашид энэ хүн улс орныхоо эдийн засгийг сэргээгээд аваад явах боломж бий. Нөөц бий. М.дарга 2006 онд Ерөнхий сайд болж түүхэндээ анх удаа таван намаас бүрдсэн эв нэгдлийн засгийн газрыг байгуулж байлаа. 2006-2008 онд эдийн засгийг өсгөж, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурч байсан тийм цагийг авч ирж байв. тиймээс энэ хүн эв нэгдлийг эрхэмлэгч. М.энхболд дарга хар пиар хийдэггүй, популизм хийж гараа гозогнуулдаггүй. Өмнөх ажлаа сайн хийдэг, бүтээлч хүн. Тэгнэ, ингэнэ гээд гараа савчаад популизм хийгээд явсан бол аль хэдийнэ ялчих байсан юм.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчин хэр сайжирсан бэ. Та хувийн хэвшлээс төрд ирж ирсэн хүний хувьд байр сууриа хуваалцахгүй юу?

-эдийн засаг аль хүртлээ унах бол гэсэн хүлээлт байсан бол уналт зогссон. засагт ногоон гэрэл ассан. Ам.долларын ханш тогтворжиж 2350 төгрөг болсон байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төржилтийн тогтворгүй байдлаас болж өссөн. Гадны донор орнууд манайтай гэрээ хэлцлийн шатанд туслаж дэмжихээр болж байсан ч энэ бүхэн одоогоор зогсчихлоо. Шинэ Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартайгаа хамтраад улс орныхоо том эрхийн төлөө ойлголцох нь зөв. улс төрийн орчин тогтвортой болбол гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд л ирнэ. Түүнээс биш сонгуулийн өмнө зөвхөн ялахын тулд явуулсан хар пиар шиг байдлаар ажил нь үргэлжилбэл гадны дэмжлэгийг авах боломжгүй болно. гэхдээ улс орныхоо эрх ашгийн төлөө төрийн гурван өндөрлөг маань нэгдэх байх. Ялангуяа хоёр хөрштэйгээ учир зүйгээ олоод явбал эдийн засагт эерэг байх юм. Нэг жилийн хугацаанд эдийн засаг аажмаар сэргэж байна. Гэхдээ энэ хангалттай биш. 2016 онд хонины нэхий 200 төгрөг болж нэг бохины ч үнэд хүрэхгүй байсан бол одоо 3000 төгрөг боллоо. Цаашид ч өсөх ёстой. Өнгөрөгч тавдугаар сарын 24-нд оувс-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гарсан. Донор орнуудтай гэрээ хэлцэл хийх шатандаа явна. энэ ажил цаашаа үргэлжилж эдийн засгийн таатай орчин бүрдээсэй. амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан бол цаашаа улам л өсөөсэй гэж бодох юм. эдийн засгийн өсөлт гарч ард түмний өдөр тутмын амьдралд өөрчлөлт гарсан үед үр дүнтэй боллоо гэж хэлэх ёстой. Манай унасан эдийн засаг эргэх төдийд л байна. тиймээс бизнесийн орчин тэр хэмжээнд байна гэсэн үг.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та ямар ажлууд амжуулав. Тойрогтоо юу хийсэн бол?

-Нэг жилийн хугацаанд сонгогчидтойгоо таван удаа очиж уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, уИХ-аас гарсан хуулийг сурталчилсан. Иргэдийн зүгээс шийдэхийг хүссэн асуудлуудыг боломжийнхоо хэрээр шийдлээ. Улс орны эдийн засгийн хямрал гайгүй болж эхэлсэн тул тойргийнхоо сумдын эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг шинэчилсэн. засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт хийж буй томоохон ажил. Мөн багийн эмч нарыг бүгдийг нь мотоцикльтой болгосон. сумдад эрүүл мэндийн байгууллагын өргөтгөлийн шав тавьж, ажлыг нь эхлүүлсэн. Ер нь бол сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд нийгмийн салбарт түлхүү анхаарал хандуулан ажилласан. тойрогтоо мөн хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байгаа. засгийн газар ч мөн адил эдийн засгийг солонгоруулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг маш сайн дэмжиж байна. Ман-ын 2016 оны сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг засгийн газар сайн хэрэгжүүлж байгаа. тухайлбал, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байх жишээтэй.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Шударга бус хүмүүстэй нэг ширээн дээрээс хооллож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө хаалтаа хийлээ. Таны хувьд хаврын чуулганыг хэр үр дүнтэй чуулган болсон гэж харж байгаа вэ. Та намаасаа ганцаараа гишүүн болсон болохоор гишүүдийн дэмжлэг их л хэрэгтэй байсан байх?

-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Зөв залууг зөвхөн Эрдэнэтээс” гэдэг уриатай орж байсан. Өөрөөр хэлбэл нам намд зөв хүмүүс байхын сацуу буруу ч хүн байна. Үнэндээ зөв хүн цөөдөөд байна л даа. Түүнээс биш намаасаа ганцаараа байна, 65 л шийдвэр гаргадаг гэж ард түмэнд буруу ойлголт өгч болохгүй. Парламент зөвшилцлийн байгууллага. Бид төрийн нэрийн өмнөөс хууль санаачилж, баталдаг. Тэр утгаараа ганцаараа гэдэг зүйл надад мэдрэгдээгүй. Намайг сонгуульд нэр дэвших эрхийг өгсөн МАХН маань намайг ганцаардуулсан. Тэр ганцаардуулсан гэдэг нь нэг ч удаа манай намын удирдлагууд миний бодлого, шаардлагыг дэмжиж байсангүй. Тиймээс таны асуусанчлан би ганцаараа мэт харагдаж байж магадгүй. Эрдэнэтийн 49 хувийг авах тогтоол нь хууль бус байна гэж одоо ч ярьж байгаа. Гэхдээ 49 хувийг авах нь буруу гэж байгаа юм биш. Төрд авч болно гэхдээ хууль зөрчөөд авчихсан юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед ОУВС-гийн өмнө бид нэгдмэл шүү гэдгийг харуулж чадсан. Хэт нэг улсын хөрөнгө оруулалтын хараат байдлаас болгоомжлох үүднээс аль болох хөнгөлөлттэй зээл авах, хэд хэдэн хуульд дангаараа болон хамтарсан ажлын хэсэгт орж ажилласан. Тухайлбал, энэ жил Төрийн их баяр наадам миний санаачилсан хуулийн хүрээнд боллоо шүү дээ. Тэр нь сурын харвааг цолтой болгосон хууль. Үүнээс харахад ганцаараа гэдэг дэндүү харьцангуй ойлголт. Харин зөв хүмүүс нь цөөдөөд байгаа юм. Цөөхөн хэдий ч бид зөвд зөөлөн бурууд хатуу явж ирлээ. Тэр утгаараа өнгөрсөн нэг жилийг дүгнэхэд бүрэн сэтгэл хангалуун биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байгаа. Тойргийнхоо хүрээнд гэхэд Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож батлуулсан. Эрдэнэт үйлдвэрийн барилга угсралтын цехийн ажилтнууд сул зогсолтын цалин авдаггүй байсан. Охин компани нэртэй мөнгө угаалтын компани байсныг болиулж ажилчдын амьдралыг баталгаажуулсан. Мөн Шанд, Дэнж, Их залуу багуудад үер усны аюулгүй байдлыг хангаж нутгийн удирдлагуудтай хамтраад зам тавиуллаа. Энэ мэтчилэн аль аль талдаа сэтгэл хангалуун байгаа.

-Ингэхэд та хаагуур наадав?

-Наадмаар сурынхан дээрээ очиж гурван сум тавьж наадмаа эхлүүлсэн. Хуучин Төрийн тэргүүн сум тавьдаг байсан бол шинэ Ерөнхийлөгч маань өөрөө спортын хүн болохоор бэлтгэл сургуулилтгүй сум тавьж болдоггүй юм байна л даа. Миний хувьд онох нь чухал биш наадамчин олноо хүндэтгэж, тэднийгээ хөгжөөхийн тулд сум тавьсан. Мөн уяачдын наадмаар Хүй долоон худаг орж уяачдын галаар зочиллоо. Баярын өдрүүдээр давхцан БНСУ-ын Ази, Номхон далайн парламентын холбооны төлөөлөгчид ирсэн. Бид 2018 онд утаатай холбоотой асуудлаар Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Манай хуучин Ерөнхийлөгч 300 сая ам.доллараар АСЕМ зохион байгуулсан. Би 200 мянган ам.доллараар дэлхийн 46 орны Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан чуулга уулзалт хийхээр ярьж байна. Хурал мөнгөндөө биш утга учиртаа байдаг. Хайран АСЕМ-ын 300 сая ам.доллар гэж харамсдаг юм. Бид бүсийн хэмжээнд бодлогоо нэгтгэх ёстой. Би ноднин Ази, Номхон далайн парламентын бүлгийн дэд ерөнхийлөгч болсон. Тэр шугамаараа хүмүүстэй уулзаж ийм зүйл хийвэл яасан юм бэ гэхэд тэд “Сонирхолтой сэдэв байна” хэмээн хүлээн авсан. Одоо Төрийн гурван өндөрлөгт танилцуулна.

-Та ээлжит бус чуулганы хуралдааны үеэр МАН-ын 60 тэрбум, АН-ын нэг тэрбум, МАХН-ын 50 сая воноор цэцэрлэг барих санаачилга гаргасныг олон хүн дэмжлээ. Гэхдээ улс төрийн намууд энэ мөнгөө өгөх болов уу?

-Юун өгөх болов уу гэж. Цагдаа, хууль хяналтын байгууллага нь тогтоогоод хураагаад авна. Заавал цагдаа энэ тэр гэж байхаар тэр хүмүүс нь сайн дураараа мөнгөнүүдээ авч ирээд өгчих ёстой юм. МАХН-ын 50 сая вонын асуудал үнэн юм билээ. Хүнийх нь нэр устай нь би мэдэж байгаа. “Цогоо ахад битгий хэлээрэй” гэдэг нь Цогоо гэж хэн бэ гэдгийг ч би мэднэ. Тэр мөнгөө хандивлах хэрэгтэй. Түймэр гарлаа гээд ард түмэн хандив өргөж байна. Түүн шиг хүүхдийн цэцэрлэг барихад яагаад хандив өргөж болохгүй гэж. Би зүгээр ч нэг үүнийг хэлчихээгүй юм. Аав, ээж, багш нь өөрчилж чадаагүй хүмүүсийг бид өөрчилнө гэж байхгүй. Хулгайч хүн угаасаа хулгайч байдаг. Нийгэмших гэж оролддог ч мөн чанараар нь өөрчлөх хэцүү. Хэдэн зуу дотор ганц нэг хүн өөрчлөгддөг байх. Харин хүүхэд байхаас нь ингэж, тэгж болохгүй гээд заагаад өгчихвөл өөр. Тэр мөнгөөр барьсан цэцэрлэгийг ёс суртахууны цэцэрлэг болгомоор байгаа байхгүй юу. Ядаж үр хүүхэд нь ёс зүйтэй болж төлөвшиг л дээ. Миний хэлсэн үг сонсоход поп маягийн сонгогдох хэдий ч цаад утга нь чухал юм. Бид хүүхдүүдээ өөрчилж байж л ирээдүйгээ өөрчилнө. Түүнээс биш 1990 оноос хойш амьдрахын тулд, талхны төлөө бие биенээ хэмлэж явсан хүмүүс өнөөдөр амбицаас өөр зүйлгүй болсон. Тэд юм хийе гэж бодохоо байсан. Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх донтой болчихсон юм. Үүнийг нэг үеэр нь өөрчилж байж дэвшил гарна. Үүнийг хэрхэн яаж шийдэхийг шинэ Ерөнхийлөгч л мэднэ. Эр зоригийг нь харж л байя. Ташуур бариад гарч ирсэн монгол хүн гээд байгаа биз дээ. Бурууд хатуу, зөвд зөөлөн байна гэж ташууртай ирсэн юм болов уу гэж бодоод байгаа шүү. Энэ системийг өөрчлөхгүйгээр оффшор энэ тэр ярьж яах юм. Гадна хийгдсэн худалдаа наймааны зуучлалын урьдчилгаа нь оффшорт орчихоод байгаа л даа. Том төслүүдийн гэрээнүүдийг шүүж гаргаж ирээд тавих ёстой. Шинэ Ерөнхийлөгч 30 гэр бүлийн авдаг мөнгийг гурван сая иргэндээ олгоно гээ биз дээ. Одоо харж л байя. Дөрвөн жил мөн ч хурдан шүү гэдгийг битгий мартаарай. Хүсээд авсан алба амар ч хийхэд хэцүү. Түүнээс биш Цэцгээ, Дулмааг шоронд хийгээд яах вэ дээ. НАМЗХ түймэрт хандив болгож өдөрт долоон сая төгрөг цуглууллаа л гэж байна. Миний цаг 160 мянган ам.долларынх биш гээд нэг сайд гайхуулаад байсан даа. Тэр цаг нь таван мянган ам.доллар буюу 10 гаруй сая төгрөгийн л цаг байхгүй юу. Бизнес хийгээд тийм цаг зүүж байгаа бол хамаа алга. Чойжоо сайд тийм цаг зүүж байгаа бол битгий гайх. Тэр хүн чинь бизнес хийгээд түүнийхээ буяныг эдэлж байна. Түүнээс биш энд тэнд цүнх барьж яваад 10 сая төгрөгийн цаг зүүгээд явчих юм бол би лав хардана. Энэ нөхдүүд нэг тийм аргатай болчихож. Саяын сонгууль харамсалтай болсон.

-Юу нь харамсалтай гэж?

-Бидэнд хүлээх цаг байхгүй. Монгол Улс 22 их наядын өрнөөс гарах ёстой. Бид үүнээс гарахын тулд юмаа зарах эсвэл зээл авах хоёрхон зам байна. Юмаа заръя гэхээр ордуудынхаа үүцийг задална. Зээл авна гэхээр хамгийн сүүлчийн зээлээ авч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Үүнийг хөдөлгөхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүн нь нэгдмэл байх ёстой. Энэ хэдийгээ нэгдмэл байгаасай л гэж хүсч байна. Нэгдмэл байна гэдэг нь ойлгомжтой байна гэсэн үг. 2500 аж ахуйн нэгж цагдаагийн байгууллагын үүдийг сахиж зогссонд ард түмэн бухимдсан. Ард түмэн тэнэгтээ 65 суудал МАН-д өгсөн юм биш. Яахав эдэнд өгчихье, араас нь бид засъя гэсэн ч МАН даанч арчаагүй байлаа. МАН-ын залууст амбиц, ааш, шударга ёсны төлөө сэтгэл байж болно. Гэхдээ туршлага суух ёстой. Парламентат ёсны төлөвшил бий болгох хэрэгтэй. Яахав, сонгууль болоод дууссан. Эхний ээлжинд бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Ард түмэнтэйгээ наймдугаар сараас эхлээд уулзана. Хоёрдугаарт, намаа шинэчилнэ. МАХН маш утгагүй байдалд орсон.

-Яагаад. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр хүнд нь улам сэргэчихээд байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, С.Ганбаатарыг дэвшүүлсэн нь буруу байсан юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалыг хашсан хүн өөртэйгээ эн зэрэгцэх хүнийг гаргаж ирж байна. Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл гуай нар шиг хүнийг гаргаж ирсэн бол болох байсан. Энэ хоёр хүний хэн нь ч өрсөлдсөн байсан өндөр санал авах боломжтой байлаа. Яагаад гэхээр ард түмэн АН, МАН хоёрт дургүй болсон байсан юм. Уг нь 409 мянган хүний санал биш 509 мянган хүний санал авах ёстой байв. Бид луйвардуулсан. 19 мянган хүний санал хэдхэн цагийн дотор алга болсон. Гэтэл СЕХ-д гомдол гаргасан ганц хүн нь би. Манай намынхан энэ хоёрыг битгий сонго, дахин сонгууль явуулж Н.Энхбаяр даргыг өрсөлдүүлье гэж байгаа юм. Төрийн сонгуулиар ингэж тоглоом хийж болдог юм уу. Төрийн албан хаагчид хуулийн дагуу ажилласнаас намын тоглоомын дүрмээр ажиллаагүй. Гэтэл цагаан сонголт гэж байхын оронд жагсаал цуглаан хийх ёстой байсан юм. Та нар ингэчихсэн үү, хохь нь, бид дахиад хүн дэвшүүлье гэж болохгүй. Сонгогчдоо хүндлэх хэрэгтэй. Биднийг луйвардчихлаа, яах вэ гээд намынхан утсаар залгаж байсан. +40 хэмийн халуунд СЕХ-нд гомдол гаргах гээд очиход МоАХ-ныхон СЕХ-ны гадаа жагсч байхыг хараад үнэхээр гайхсан. “Та нар яагаад жагсч байгаа юм. Ялсандаа уурлаад байгаа юм уу. Тэртэй тэргүй хоёр дахь санал хураалт болох гэж байгаа юм бол та нар тайван бай л даа” гээд МоАХ-ны удирдлагууд руу нь ярьж тэр жагсаалыг бараг би болиулсан. Би гомдол гаргах гээд СЕХ дээр очиход манай намынхан өөр мэдэгдэл хийгээд сууж байсан. МАХН гоё дүрэмтэй. Энэ дүрмийнхээ дагуу ажиллавал ажиллая, ажиллахгүй бол больё гэж би хэлээд байгаа юм. Дүрмийн дагуу намын Их хурал болж намын дарга тайлангаа тавих ёстой. Дүрмийн дагуу намын дарга нэг юм уу хоёр удаа л улирахаас биш үе улиран байж болохгүй. МАХН олон нийтийн байгууллага болох ёстой юм.

-Гэхдээ МАХН сая хурлаа хийгээд С.Ганбаатар дэд дарга болчихсон юм биш үү?

-Хошин шог шүү дээ.

-Яахаараа хошин шог гэж?

-Энэ зүгээр л хошин шог. Намын Их хурал хуралдаж, чадамжгүй болсон Бага чуулган, Гүйцэтгэх товчоог өөрчилнө. Намын Их хурлыг хийе гэж ярьсан ч Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна, Н.Энхбаяр даргын сонгуульд оролцох хүсэл эрмэлзлийг нь няцаагаад яахав гээд больсон. Тэртэй тэргүй эрх баригчид түүнийг балбаж байхад бид шударга ёс яриад тэр хүнийг балбаад байж болохгүй биз дээ. Манай намынхан Н.Энхбаяр дарга биш бол хэн ч биш гэж ярьж байсан. Тийм болохоор нь Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл академич нарыг би нэр дэвшүүлнэ гэсэн. Гэсэн ч М.Энхболд, Н.Энхбаяр нар Л.Эрдэнэчулуун гуайг тус тусдаа дуудаад айлгасан юм билээ. “Би өрсөлдөнө” гэж байснаа гэнэт больчихсон. С.Нарангэрэл багш өргөдлөө өгөөд нэр дэвшинэ гэсэн чинь 10 тэрбум төгрөг төлөх ёстой. Манай нам ийм дүрэмтэй гэж худлаа хуурсан. Мөнгө ургадаггүй. Тэр мөнгөний ард утга учир байгаа. Тэр үед би “Их хурлаа хуралдуулах ёстой байж дээ” гэж бодсон. С.Ганбаатар руу шөнө утасдаад “Чи дэвших гээд байгаа юм уу” гэхэд “Чи яасан сонин хүн бэ. Нэр дэвшихгүй. Хэрэв тэгэх байсан юм бол зөвхөн чамаас асууна шүү дээ” гэсэн. Маргааш нь Ц.Шинэбаяр нарын хүмүүсээс “С.Ганбаатар өрсөлдөх гээд байгаа юм уу” гэхэд “Тийм зүйл яриагүй дээ” гэсэн юм. Тэгэхээр нь би Ц.Оюунбаатар нь арай дээр юм уу даа, Ц.Шаравдорж ах бид хоёр дэмий дээ гэж бодсон. Ц.Шаравдорж үнэхээр юм хийх байсан юм бол өмнө нь хийж байхгүй яасан юм. Н.Энхбаяр даргын дэргэд гурван дорж байсан. Тэр нь Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж байлаа шүү дээ. Насаараа төрд байлаа. Манай хуульчдын дундах хамгийн шившгийн хүн байхгүй юу. Тэр хүний цол хэргэм сүртэй ч, өрөвдөлтэй хөгширч байгаа хүн байхгүй юу даа. Ийм Ерөнхийлөгчтэй болсноос болоогүй нь дээр байсан юм. Та ганцаардаж байна уу гэж асуусан даа. Намайг ийм нөхдүүд л ганцаардуулах гэж оролдоод байгаа юм. Хар, цагаан хоёр нэг дор байдаггүй гэдэгчлэн шударга бус хүмүүстэй нэг ширээн дээрээс хооллож чадахгүй байна. Сүүлдээ бүр дургүй хүрээд намаасаа гарчихдаг ч юм бил үү гэж бодсон. Надад айх юм алга. Энэ намаа шинэчлэхийн төлөө явна. Мөн тойрогтоо амласнаа биелүүлэхийн төлөө ажиллана. Хүн нүүр бардам явах ёстой.

-Таныг С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм бол надад таван тэрбум төгрөг өг гэж шахсан гэсэн яриа гарсан. Тайлбар өгөхгүй юу?

-Таван тэрбум төгрөг байтугай 50 мянган төгрөг нэхсэн бол Эрүүгийн хуулиар хяргуулна. “Та нар амласан мөнгөө өгөөрэй. Энэ намыг өртэй байлгаж болохгүй шүү. Нэг ч гэсэн ухуулагчийн цалинг өгөлгүй үлдээж болохгүй” гэдгийг хэлсэн. Манай намд ялагдчихаад ухуулагчдынхаа мөнгийг өгөлгүй алга болчихоор үл бүтэх хүмүүс бий. Бусад намуудад ч бий. Тэдэн шиг байж болохгүй гэсэн. Хаа очиж бийлэгжүү байсан юм билээ.

-Ард түмний хандив гэсэн л дээ?

-Худлаа ард түмэн ядуу шүү дээ. Ард түмний хандив тэрбумаар тоологдоно гэж юу байхав дээ.

Categories
мэдээ цаг-үе

​​Б.Пүрэвдорж: Багшийн хөгжлийн тухай хууль багш нарын эсрэг хууль болох гэж байна

(Өдрийн сонины 2017.07.07 баасан гаригийн дугааараас авч нийтлэв)

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ утгаараа хар бараан мэдээлэл дунд сүлжилдэв. Янз бүрийн амлалт өглөө. Эдийн засаг хүндэрлээ барилаа гээд байсан, юу болов…

-УИХ өнгөрөгч дөрөвдүгээр сард 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Долоон төрлийн татвар нэмэхгүй бол болохгүй. Тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасч 40 хувьд нь олгох ёстой гэсэн. Удалгүй энэ бүхнээсээ буцаж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр энэ бүхэн нь ОУВС-гийн шаардлага биш Засгийн газрын санал байжээ гэдэг нь алхам тутамд нотлогдож байна л даа. Зарим татварыг долдугаар сарын нэгэн болгож хойшлуулсан. Шатахууны онцгой албан татварыг нэмлээ гэхэд тэр өдөртөө шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг л дээ. Приусын татварыг нэмчихээд нэг хэсэг чөлөөлсөн. Одоо нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүүхдийн мөнгийг хасахгүй л бол болохгүй гээд байсан чинь сая бүх хүүхдэд олгохоор боллоо. Эрх баригчид тэтгэврийн насыг нэмэхдээ дэлхийн жишигт нийцүүлэн нэмж байна гэсэн. Тэтгэврийг нь дэлхийн жишигт хүргээгүй байж насыг нь нэмж болохгүй гэж зөндөө хэлсэн. Иргэдийн зүгээс татвар нэмсэн, хүүхдийн мөнгө танасан гээд бухимдлаа илэрхийлэхээр “Чамаас гуйж сонгогдоогүй” гээд зарим нэг гишүүд нь загнадаг. ОУВС-гийн зүгээс шахаагүй Засгийн газрын өөрсдийнх нь шийдвэр байжээ. Тиймээс ОУВС-тай холбоотой бүх зүйлийг дахин эргэж харах шаардлагатай болсон. Ардчилсан намынхан үүнийг шахаж ажиллана.

-Энэ сонгуулийг ерөнхийд нь дүгнэхгүй юу?

-Энэ сонгууль бүхэлдээ, ялангуяа сошиалд бие биенээ харлуулсан сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд мөрийн хөтөлбөр огт дурдагдсангүй, үүнийг сонгогчид уншсан ч үгүй. Хэн нь илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлж бидний амьдралыг дээшлүүлэх вэ, хэн нь шударга ёсыг тогтоох вэ гэдэг хэмжүүрийг гаргаж чадсангүй. Хэтэрхий хөнгөн мэдээлэл нь сонгогчдыг татсан, тэр мэдээллээрээ иргэдийн саналыг авах гэж үзлээ. Цаашид бид нийгэм, эдийн засгийн төлөө, иргэдийн сайн сайхны төлөө зөв байр сууринд нэгдэж байж урагшилна. Хамтдаа урагшлах бодлогыг гурван нэр дэвшигч аль аль нь гаргасангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудаас хөнгөн болж хувирсан.

-Өмнөх санал хураалтаар Цагаан хуудас 18 мянга тоологдсон. Энэ нь төрд ялангуяа АН, МАН-д итгэх иргэдийн итгэл алдарч. Тэр утгаараа гуравдагч хүчний орон зайд дэвшсэн С.Ганбаатар өндөр санал авчих шиг болсон…

-Ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын хийж бүтээсэнд нь онц дүн тавьсан. Харин эвлэлдэн нэгдэх, нэгнээ хүндлэх, үйл ажиллагааг нь дэмжих тал дээрээ учир дутагдалтай байна. Хоорондоо фракцлаад улс оронд эв нэгдлийг авч ирж чадахгүй байна гээд үүнийгээ гурван үгэнд багтааж хариу өгсөн.

-Тэр гурван үг нь…

-“Засаглаж чадахгүй байна” гэдэг үг. Ганцхан өгүүлбэрээр манай намд дүн тавьсан. Ард түмэн Ардчилсан намд хайртай учраас хатуу дүн тавьсан гэсэн үг. Ард түмний хатуу сануулгыг Ардчилсан нам засч яваа. Манай нам гишүүдийн нам болж чадсан. Намын сонгуульт албан тушаалтнууд жирийн гишүүдээсээ сонгогддог болсон. Гишүүдийн нам болно гэдэг чинь ард түмний нам болж байна гэсэн үг. Намынхаа долдугаар Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан. Дүрэм нь хүссэн хүсээгүй биднийг гишүүдийн нам болгож байгаа юм. Намдаа сонгуульт албан тушаалтан болохын тулд заавал анхан шатны үүр дээрээ очиж гишүүдтэйгээ уулзаж сонгогддог болохыг дүрмээрээ шаардаж байгаа. Сонгуулийн нэгдүгээр санал хураалтыг харахад хэдийгээр гурван нэр дэвшигч хангалттай санал аваагүй ч Ардчилсан намыг эв нэгдэлтэй болж байна гэж ард түмэн үзсэн. Тэр утгаараа манай намаас нэр дэвшигчид хамгийн олон саналыг өгсөн юм.

-Иргэд санал хураалтад цагаан хуудас өгнө гэж байна. Уг нь дөрвөн жилд нэг удаа олдох боломж юм биш үү?

-Цагаан хуудас уншуулаарай гэж уриалж байгаа хүмүүс зөвхөн амиа боддог, тэр нам нь зөвхөн нэг хүний төлөө ажилладаг учраас ийм зүйлд уриалж байна. Цагаан хуудсыг санал тоолох машинд уншуулаарай гэж уриалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс иргэд дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгдөг боломжоо ашиглах ёстой.

-Багшийн хөгжлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Таны зүгээс хуульд заасан заалтуудыг авсан гэдгийг мэдээлсэн. Тэр утгаараа дэмжихгүй гэж байсан. Уг хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ?

-Багшийн хөгжлийн тухай хууль тунхагийн шинжтэй хууль гэж ойлгож болно. “Тэгж болно”, “Ингэж болно” гэсэн хоёр үзүүртэй зүү шиг хууль. Шууд хариуцлагажуулсан зүйл байхгүй. УИХ-ын дарга М.Энхболд “Ардчилсан намынхан завсарлага аваад энэ хуулийг хаврын чуулганаар багтаан баталж чадсангүй” гэдэг зүйлийг ярьж байна лээ. Үнэндээ бол хэт улс төржсөн хууль байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт УИХ-д орж ирээд хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Ер нь хуулийн төслийг батлахын тулд нэг сар орчмын хугацаа зарцуулдаг. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хуулийг долоо хоногийн дотор батлах гэж зүтгэсэн. Ингэж улс төржиж болохгүй. Энэ хуулинд 18 төрлийн төсөвтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм. Төсвийн тухай хуулийн 3.3.4-т “Төсвийн харилцааг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулна” гээд заачихсан байдаг. Нэг үгээр хэлбэл бусад хуулиар зохицуулахыг хориглосон. Тэр утгаараа уг хуулийн төсөлд суулгасан төсөвтэй холбоотой харилцаа төсөв баталтал хэрэгжих боломжгүй. Тухайлбал, багш нар хичээл заасан багш нарын заасан цагт урамшуулал олгож болно гэсэн байгаа. Энэ нь олгож ч болно, олгохгүй байсан ч болно гэсэн үг. Сангийн яамныхан төсөв хэлэлцэхдээ олгож ч болно, олгохгүй ч байсан болно гэдэг хоёрдмол утгатай байгаа тул бид хэрэгжүүлэхгүй гээд явчих юм л даа. Мөн Боловсролын тухай хуульд заасан багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Энэ хүрээнд төрийн өмчийн сургууль харгалзахгүй багш нарыг таван жилд нэг удаа мэргэжил дээшлүүлнэ гэсэн заалтыг хасчихсан байх жишээтэй. Бусад аймаг, сумдын багш нартай туршлага солилцох ажил бүр байхгүй болсон. Ялангуяа орон нутгийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад суух, сурах маш дуртай байдаг. Газар газрын багш нар уулзаж санал солилцох боломж гардаг юм.

-Асуудал дагуулсан өөр ямар ямар заалт байгаа юм бол?

-Тухайн мэргэжлээр сурч буй оюутан, магистрантурын оюутанд Боловсролын сангаас олгодог зээлийг хассан. Ингэж хасахдаа тухайн орон нутгийнх нь засаг захиргаанд шилжүүлсэн. Өмнө нь багшийн мэргэжлээр сурч буй оюутан бага хүүтэй зээл авч мэргэжил эзэмшдэг байсан бол энэ хуулиар төрөөс ямар ч дэмжлэггүй болно гэсэн үг. Манай тойрогт таван сум байдаг. Гэтэл сүүлийн таван жил багш мэргэжлээр орон нутгийн хөрөнгөөр ганц ч хүн сургаагүй. Орон нутгийн төсөв тухайн сумандаа дөнгөн данган хүрдэг тул түүнээс илүүчилж багш бэлтгэх боломжгүй байдаг л даа. Багш бэлтгэхээс илүү нэн чухал хийх ажлууд байдаг. Тэр мөнгөнөөс багш бэлтгэнэ гэдэг угаасаа боломжгүй. Ингэснээр төрөөс дэмжиж багш бэлтгэдэг институцийг бүрэн устгаж байна гэсэн үг. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д Ерөнхий боловсролын болон Сургуулийн өмнөх боловсролын багш болон бусад ажилтнуудад таван жилд нэг удаа зургаан сарын цалингийн тэтгэмж олгодог байсныг болиулсан. Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын сургуульд 75 хүн ажилладаг. Тэднээс 35 нь зургаан сарын тэтгэмж авдаг байсан бол 10 хүнийг энэ тэтгэмжээс хасахаар оруулж ирсэн нь буруу. Үүнд сургуулийн захирал, сургалтын менежер хоёр, дотуур байрны багш хоёр, албан бус боловсролын багш нэг, нийгмийн ажилтан хоёр, номын санч, эмч нар багтаж байгаа юм.

-Гишүүдэд тараагдсан хуулийг өөрчилсөн гээд байсан. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Гишүүдэд тараасан хуулийн төсөл тэр дундаа надад ирсэн хууль 17.1.4 дүгээр заалтаар дуусч байсан. Өнгөрөгч даваа гаригт би энэ хуулинд ийм ийм зүйл дутуу орсон байна гээд мэдээлэл хийсэн. Гэтэл 17.1.8 гэсэн заалт нэмээд оруулаад ирсэн. Энэ нь үнэнд гүйцэгдэж байгаа хэлбэр л дээ. Тэр утгаараа уг хуулийн төсөлд нийгмийн халамжийн тал дээр дэвшил бус ухралт гарсан.

-Энэ хууль эдийн засаг талаасаа төсөвт дарамт учруулах уу?

-Уг хуулийн хүрээнд 335 багшийн нийгмийн асуудлыг л шийднэ. Тухайлбал, 100 багшид орон нутгийн засаг захиргаа тэтгэлэг олгоно. Энэ нь Монгол Улсын хэмжээнд юм шүү. Мөн багшийн мэргэжлээр сурч буй 50 оюутан жилд тэтгэлэгт хамрагдана. Нэг жилд 55 туслах багшид цалин олгох асуудал байгаа. Сургууль, цэцэрлэгийн багш магистр, докторантурт суралцахад жилдээ 30 багшид тэтгэлэг өгнө. Аймаг бүрээс нэг хүн, есөн дүүргээс нэг нэг хүн гэсэн үг. Энэ хуулийн хүрээнд ипотекийн зээлийн асуудал хөндөгдсөн. Нэг жилийн хугацаанд 50 багш ипотекийн зээлд хамрагдана. Нэр бүхий багш хүнд өвчин туссан бол нэг удаадаа 600 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож болно гэсэн байгаа. Энэ нь мөн 50 багшид хамаарна. Олгож болно гэдэг нь олгохгүй байж ч болно гэсэн үг. Асуудал шийдвэрлэх хүрээнд 335 багшид л энэ хууль үйлчилнэ. Эдгээр багшийг хэний шийдвэрээр сонгох юм. УИХ-ын гишүүн, Засаг дарга нар шийднэ. Тэдний хамаатан, тэдэнд ойр байгаа хүмүүс багтана. 50 багш жилд ипотекийн зээлд хамрагдахад хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлд 25 квот нь үлдэнэ. Үлдсэн 25 квот нь нэг нэгээрээ 21 аймагт хуваарилагдана гэсэн үг. Энэ нь багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй асуудал огт биш. Тиймээс энэ хууль хэтэрхий өрөөсгөл. Сонгууль угтан гаргах гэж зүтгэсэн, Багшийн хөгжлийн тухай нэртэй багш нарийн эсрэг явсан тийм л хуулийн төсөл.

Categories
мэдээ цаг-үе

​Н.Жанцан: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эрх баригчдад таалагдах албагүй

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ой тохиож байна. Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 25 жил ажилласан ганц. Хамаг залуу нас гэдэг шиг ухамсарт амьдралаа та бараг л бүхэлд нь зориулсан хүн. Эргээд бодож суухад ямар бодол төрж байх юм?

-Үндсэн хуулийн Цэц байгуулагдаад 25 жил боллоо. Энэ өнгөрсөн 25 жилийг Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага зайлшгүй чухал бөгөөд хэрэгцээтэй болохыг нотолсон он жилүүд гэж хэлж болно. Миний хувьд 1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байхдаа шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад хувь заяаны төөргөөр оролцож улмаар өөрийн баталсан Үндсэн хуулиа хамгаалах эрхэм хариуцлагатай үүрэгтэй золгосон юм. Үндсэн хуультай хувь заяагаа холбосон 27 жил бол үргэлж гэрэл гэгээтэй, хариуцлагаа мэдэрсэн он жилүүд байлаа.

Шинэ Үндсэн хууль боловсруулах тэр цаг мөчид хуульч гишүүдийн тоо ч цөөн байлаа. Тэр тусмаа ОХУ-д хууль зүйн доктор хамгаалаад ирсэн, олон улсын эрх зүйн талаар харьцангуй шинэвтэр гэх үү дээ мэдлэгтэй байсан учир юм юманд л дайчлагдаж байсан. Эргээд харахад бүх юм саяхан мэт санагдаж байна. Яах аргагүй миний хамаг залуу нас, хамгийн эрч хүчтэй цаг хугацаа Үндсэн хуульд л зориулагдсан. Үүндээ харамсах зүйл огтхон ч байхгүй. Харин ч бахархаж явдаг.

-Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хэр сайн биелүүлсэн гэж боддог вэ. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хуулийг буруутган ярих хүмүүс олширсон л доо?

-Үндсэн хуулийн Цэц үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн. Зарим хүмүүс албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн бүх зөрчлийг Үндсэн хуулийн Цэцэд хамааруулах гэж зүтгэдэг тал бий. Үндсэн хуулийн Цэцийн хил хязгаарыг Үндсэн хууль өөрөө тодорхойлсон. Тийм болохоор тэр хил хязгаарыг Үндсэн хуулийн Цэц ч зөрчиж болохгүй. Товчоор хэлбэл Үндсэн хуулийн зөрчил л бидэнд хамаатай. Үндсэн хуулийг буруутгах нь угаасаа хариуцлагаас зайлсхийдэг хүмүүсийн ажил. Харин Үндсэн хуулийн заалтыг засч сайжруулах тухай санал бодол бол өөр зүйл. Үндсэн хууль хүчинтэй байгаа цаг мөчдөө зөвхөн биелэгдэж байх учиртай. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бүх хүнд, ялангуяа эрх баригчдад таалагдах алба байхгүй.

-Цэцийн дээр хөх тэнгэр бий хэмээн ярилцдаг. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн гар хөл боллоо. Улс төрөөс ангид шийдвэр гаргахаа больсон гэх дайралтууд их байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гаргасан олон арван хуулийн заалтуудыг хүчингүй болгосон. Мөн Ерөнхийлөгч, Засгийн газрын гаргасан зарим шийдвэрийг ч хүчингүй болгосон. Үндсэн хуулийн Цэцийн эрх мэдлийн талаар дутуу ойлголттой зарим хүмүүс Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй гэхээр Цэц буруу шийдвэр гаргаж ялагджээ гэх мэтээр ойлгодог. Гэтэл Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй тохиолдолд Цэц их суудлаараа уг асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэдэг. Цэцийн шийдвэр эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болох тухай Үндсэн хуулийн заалт бий. Улстөрчид ихэвчлэн өөрт нь таалагдаагүй шийдвэр гарах тохиолдолд Цэц рүү довтолж ёстой нөгөө улс төрөө хийдэг. Би энэ мөчид Герман Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нэг доктор хүний хэлсэн үгийг саналаа. Тэрбээр “Танай Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улстөрчид нь аль хэр довтолж байна. Хэрэв их довтолж, бухимдаж байгаа бол та нар ажлаа зөв бөгөөд сайн хийж байна гэж бод. Харин та нарыг улс төрийн хүчнүүд магтаж сайшааж байвал бид чинь нөлөөнд орчихсон юм биш байгаа гэж мөрөө эргэж хар” гэж хэлсэн юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц магтуулж байсан цаг үеэ санахгүй байна. Харин олон түмэн талархаж, баяр хүргэж байсан тохиолдлууд бол цөөнгүй бий.

-Цэц бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хянадаг байгууллага. Харин эдгээр хүмүүс хянуулах дургүй байдаг. Нэг үгээр хэлбэл хөл нь толгой болчих гээд байдаг гэмтэй. Энэ бүхэнд тааруулж шийдвэр гаргана гэдэг амаргүй байх. Тийм үү?

-Харин нэг сайшаалтай зүйл бол манай Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр туршлагатай, нэр хүнд бүхий хуульчид, улстөрчид удаа дараа томилогдон ажиллаж байсан. Энэ бол нөлөөнд автагдахгүй ажиллах нэг гол шалгуур байдаг юм. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн Цэц шалгаж байгаа хүмүүсийнхээ гар хөл болох тухай ойлголт байхгүй, цаашид ч байхгүй. Тэгээд ч хүнд тааруулж шийдвэр гаргана гэсэн зүйл байхгүй гэсэн үг. Зөвхөн Үндсэн хуульд л тааруулж шийдвэр гаргана. Тодорхой хүмүүсийн тухайд Цэцийн шийдвэрийг аль өнцгөөс нь харж уншина тэр бол тухайн хүний эрхийн асуудал.

-Улсын Их Хурлаар батлагдсан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах байдал их болсон. Их Хурал маань Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад байна уу, Үндсэн хууль маань цаг үеэсээ хоцроод байна уу. Эсвэл хууль батлагчид маань гологдоод байна уу. Ямар нэгэн учир шалтгаан байж л таараа?

-Үндсэн хуулийн зөрчил бол санаатай, санамсаргүй гэж хоёр хуваагддаг. Олон жилийн ажиглалтаас үзэхэд санаатайгаар Үндсэн хууль зөрчсөн хууль буюу хуулийн заалт батлах нь тун цөөхөн гэхдээ тохиолдлууд байсан. Ихэнх зөрчлүүд санамсаргүй, санамсаргүй доторх хайхрамжгүй ангилалд багтдаг юм. Ний нуугүй хэлэхэд Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь баталж байгаа хуулиа бүрэн уншиж учир начрыг нь тунгаагаагүй байж кнопоо дардаг юм билээ. Ийм шүүлтүүр дутсанаас хайхрамжгүй алдаа цөөнгүй гараад байдаг. Нөгөө талаас намын бодлого гэсэн дулдуйталтанд орж хууль батлах нь алдаа дагуулах бас нэг үндэс болдог. Түүнээс биш Үндсэн хууль цаг үеэсээ хоцрох тухай ойлголт байхгүй. Ер нь манай улсад цаашдаа байнга санаж бодож явах зүйлийн нэг бол Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн чанар чансааг анхаарах, ялангуяа оюуны чадавхи, амьдралын туршлага, төрд чанагдсан байдлыг тал талаас нь харж байж сонгох явдал чухал байна. Энэ бол сайн хууль төрөхийн нэг үндэс мөнөөсөө мөн.

-Ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс Цэцэд нөлөөлөх, та нарт саад болох, өөрсдийн гарын хүнийг Цэцийн гишүүнээр томилуулах хандлага ажиглагддаг. Энэ бүхнийг арилгах боломж юу байх вэ. Та бол хоёр ч удаа Цэцийн даргаар ажиллаж байсан болохоор энэ бүхнийг сайн мэдэх хүний нэг л дээ?

-Цэцэд сонгох хүнийг намын нүдээр, улс төрийн хүчинд нөлөөлөх утгаар харах нь дэндүү өрөөсгөл бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш зүйл. Тийм учраас цэвэр улс төрийн ажил эрхэлж байсан, намын сонгуультан байсан хүнийг биш хуулийн салбарт үе шатаараа ажиллаж ирсэн туршлагатай хүмүүсийг сонгох нь чухал. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн утгаараа ямар ч эргэлзээгүй Үндсэн хуулийн шүүх. Энэ байгууллага бол үндсэн хуулийн эрх зүйн маргаан шийддэг дээд хяналт. Тийм болохоор Үндсэн хуулийн Цэцэд зөвхөн хуульчид ажиллах нь илүү тохиромжтой. Дэлхийн жишиг ч тийм байгаа.

-Үндсэн хууль руу дайрах, давшлах хандлага бий болчихоод байна. Цаг үедээ нийцүүлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж байгаа. Өөрчлөлт оруулах цаг нь мөн үү. Сэтгэлийн хөөрлөөр л явуулчих гээд байх шиг. 25 жил Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажилласан хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал уг хууль үйлчилж эхэлснээс хойш 25 жилийн дараа байж болох зүйл. Бидний гол асуудал бол өөрчлөх ёстой зүйлээ олж өөрчлөх явдал. Үндсэн хуулийн Цэцийн нэг үүрэг бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд тавьсан шаардлагыг хэрхэн хангаж буйд хяналт тавих явдал юм. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явцыг одоо ч анхааралтай ажиглаж байна. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл явцын голд өөрсдөө орчихож болохгүй юм. Хэрэв яагаа ч үгүй хутгалдвал өөрсдөө хяналт тавих үүргээ биелүүлж чадахаа болино. Тийм учраас хууль тогтоогчдод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл явцыг бид анхааралтай ажиглаж байгаа шүү гэдгийг хэлэх байна. Харин манай Үндсэн хуулийн Цэцийн нэг онцлог бол Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Улсын Их Хурал албан ёсоор саналаа өгөх ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ойг яаж тэмдэглэх гэж байна вэ. Төсвийн мөнгөөр ой тэмдэглэж болохгүй л гээд байгаа…

-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ойг даруухан бөгөөд үр өгөөж, үлдэцтэй тэмдэглэхийг хичээж байна. Ой угтаад бид Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал сэдвээр онол, эрдэм шинжилгээний хамтын бүтээл туурвилаа. Энэ бүтээлийг хийхэд Монголын өмнөө барих эрдэмтэн, судлаачид оролцсон. Мөн ойд зориулж Олон улсын бага хурал зохион байгууллаа. Энэ хуралд ОХУ, Герман, Өмнөд Солонгос, Туркийн эрдэмтэн судлаачид ирж илтгэл тавьсан. Үндсэн хуулийн цэцийн зарим голлох шийдвэрүүдийг англи хэлээр орчуулж товхимол гаргалаа. Харин энэ бүх ажлуудад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан үлэмж туслалцаа үзүүлсэнийг зориуд тэмдэглэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтгэрэл: Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ зунаас эхлэн үнэ бууруулах тал дээр арга хэмжээ авна

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Өнөөдөр (өчигдөр) МИАТ компани Улаанбаатар-Пусаны чиглэлд анхны нислэгээ хийлээ. Үнэ тарифийн хувьд ямар байх бол. Нислэгийн тасалбар хямдарлаа гээд байгаа шүү дээ?

-2016-2020 онд Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогын бичиг баримтад нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар үнэ тарифийг бууруулахаар заасан тул энэ хүрээнд яам анхаарал хандуулан ажиллаж байгаа. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй гадаад валютын ханшийн савалгаа хүндрэл үүсгэж байгаа ч МИАТ компани өнөөдрийг хүртэл нислэгийн тасалбарын үнээ нэмэгдүүлээгүй. Манай орны хувьд өвөл онгоцоор зорчих хүмүүсийн тоо багасч зун нь нэмэгддэг улирлын онцлогтой. Зуны дэлгэр цаг ирсэнтэй холбогдуулан нисэх онгоцны тасалбар ховорддог нь иргэдийн дунд бухимдал үүсгэх шалтгаан болдог. Өмнө нь Пусанаас нислэг хийж байсан бол МИАТ компани нислэгтэй болчихоор тасалбар олдохгүй, тасалбарын үнэ өндөр байх зэрэг асуудлууд багасна.

-Ер нь нислэгийн үнийг хэрхэн яаж тогтоодог юм бэ?

-Нислэгийн 26 төрлийн үнэ байдаг. Тасалбарыг хэзээ захиалж байгаагаас шалтгаалан үнэ өөр өөр байгаа юм. Манайхан гадныхан шиг бүтэн жил, хагас жилээр нь ажлаа төлөвлөчихөөд ядаж гурван сарын өмнө тасалбараа авчихбал илүү хямд үнээр үйлчлүүлэх боломжтой. Гадныхан ингэж ажлаа эртнээс төлөвлөдөг болохоор санхүүгийн дарамт ч бага байдаг. Монголчуудын хувьд цагийг нь тулгаж байгаад тасалбараа захиалдаг тул үнэ өндөр байгаа юм. МИАТ компани Пусан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ хийлээ. Дахин хэлэхэд манайхан нислэгийн тасалбараа эртхэн захиалчихвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүү.

-Манай нислэгийн тасалбар яагаад ийм өндөр байдаг юм бэ. Хэд хэдэн орон руу явчих мөнгөөр нэг улс руу л явж байна гэх шүүмжлэл байдаг. Та хэд хоногийн өмнө нислэгийн тийз 20-40 хувь хямдарна гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Нэг зорчигчийн үнэ олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, даатгалууд, нисэх буудлуудын такс, агаарын навигацийн хураамжууд, кабинд үйлчилж буй үйлчилгээний зардал, шатахуун гээд бүх төрлийн үйлчилгээ нэг цэгт төвлөрч зорчигчдод хуваагддаг юм. Нэг зорчигийн үнийн задаргааны судалгааг нислэгийн бүх компани хийдэг. Тэр хүрээндээ энэ зардлуудаа хэмнэхийг боддог. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ зунаас эхлэн үнээ бууруулах тал дээр арга хэмжээ авна. Орон нутагт нислэг үйлдэж буй Хүннү эйр, Аэро Монголиа компаниуд тасалбарынхаа үнийг 20-40 хувь бууруулах боломжтой гэдгээ зарласан.

Олон улсын чанартай нислэгүүдийн хувьд агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд тухайн оронтой ярилцан шийдэгддэг. БНСУ-ын Элчин сайдын зөвлөх Ким Тэ Уг гуай “Энэ сарын 28, 29-нд агаарын харилцааны хэлэлцээ болно. Хэлэлцээний дүнд ахиц дэвшил гарах байх” гэдгээ хэлж байна. Ким Тэ Уг зөвлөхтэй санал нэг байгаа. БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамныхантай өмнө нь хоёр удаа уулзаж тасалбарын үнийг бууруулах, гарч буй зардлаа багасгах талаар ярилцсан. МИАТ компани эдийн засгийн тал дээр тийм ч сайнгүй байгаа. Тиймээс үүнийг арилгахын тулд БНСУ-ын нислэгийн компаниуд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр нэлээдгүй яриа хэлэлцээ өрнөсөн.

-Яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ, үүнд?

-Яамны зүгээс эхний ээлжинд үнэ тарифийг бууруулах, үр ашиггүй илүү зардлуудаа танах зорилттой ажиллаж байна. Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой нислэгийн компаниуд саналаа хэлж байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үүнийг хориглох зүйл байхгүй. Харин тухайн улс орныхоо хууль тогтоомжинд ялангуяа БНСУ-ын хувьд эргэж харах зүйлс байдаг юм билээ. 19 жилийн турш зөвхөн Кореан Эйрланс яагаад ниссэн юм бэ гэдгийг судлаад үзтэл Солонгосын хууль тогтоомжтой холбоотой байгаа юм. Монгол Улсын нислэгийн компаниудын онгоц Солонгост очиход газрын үйлчилгээ, навигацийн хураамж авах, сургалт гээд бүх зүйлээ яриа хэлцэлд оруулан явж ирсэн. 1992 оноос хойш БНСУ-тай агаарын яриа хэлэлцээнд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Харамсалтай нь 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр БНСУ, Кореан Эйрлансын талд ашигтай байсан нь судалгаагаар гарсан. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, өр зээлийн асуудал хүндэрсэн, цалин бага зэрэг олон шалтгааны улмаас Монголын талд нааштай шийдвэр гаргах байх гэдэгт найдаж байна. Бид бодит нөхцөл байдлаа хэлээд явж байгаа.

-Энэ онд багтааж БНСУ-аас гадна ямар орнуудтай агаарын харилцааны хэлэлцээ хийх вэ. Манайхны хувьд гадаад орнуудад ихээр зорчдог болсон тул тасалбар нь хямдарчихвал хэрэгтэй юм биш үү?

-Энэ онд БНСУ, Туркийн талтай яриа хэлэлцээ явж байна. Шинээр Эйр Астана компани Монголын талд хүсэлтээ тавьсан. Манайхаас судалгааны баг ажиллаж байгаа. Шинээр ажил эхэлнэ гэдэг бол тухайн орны нөхцөл байдлыг урьдчилан тооцож нарийн судалгаа хийгдэх ёстой. Нэг үгээр хэлбэл тийм амар ажил биш. Мөн агаарын харилцааны хэлэлцээ болон гэрээ дүрмийнхээ дагуу хийгдэх шаардлагатай. Сэтгэлийн хөөрөл, хэн нэгний шахалтаар, улс төрийн зорилгоор энэ асуудлуудад хандаж болохгүй. Бид юу руу тэмүүлж, хүсч байна тэр зүйлээ л хийх хэрэгтэй.

Туркийн нислэг эхлэх тухай яригдаж байхад тус улсын өндөр албан тушаалтан айлчлах гэж байгаа тул айлчлалд ахиц гаргах ёстой гээд ямар ч тооцоо судалгаагүй гэрээ байгуулж ирсэн явдал бий. Энэ нь амьдрал дээр алдаа болж гарсан нь байдаг л даа. Үүнийг нь засах гэж жил дамнасан ажил болж байх жишээтэй. Тиймээс иймэрхүү байдлыг дахин гаргахгүйн тулд тооцоо судалгаагаа нарийвчлан хийж ажиллах ёстой. Яам болон Д.Ганбат сайдын зүгээс нислэгийн тоог нэмэгдүүлж, нислэгийн билетийн үнийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа нь иргэддээ хандсан алхам гэж үзэж байгаа. 2020 онд бид дүнгээ тавиулна. Тиймээс тэр хүртэл тасалбарын үнээ буулгасан байх ёстой. Үүний төлөө өдөр, шөнөгүй ажиллацгааж байна. Цаашид тасалбарын үнийг бууруулах тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудын тасалбарын үнэд ойртуулахаар ажиллаж байгаа.

-Тэдэн төгрөгөөр буурна гээд хэлчихэд хэцүү юм байна гэж ойлголоо. Учир нь агаарын харилцааны хэлэлцээрээр шийдэгддэг юм байна…

-Тэгэлгүй яахав. Агаарын харилцааны хэлэлцээртэй улс орнуудтайгаа заавал хэлэлцээнд орох ёстой. Нэг зорчигчийн тасалбарын үнэ дээр гарч буй зардал бүрийг сайтар нарийн тооцож, ярилцах хэрэгтэй. Ингэж байж үр дүн гарна. Тухайлбал, бид БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээг эхлүүлэх гэж өнгөрөгч оны есдүгээр сараас хойш гүйж байгаа байхгүй юу. БНСУ-ын агаарын тээврийн асуудал эрхэлсэн Чой Жун Хо дэд сайдад олон удаа албан бичиг илгээж, хоёр удаа биечлэн уулзаж байж энэ сард хэлэлцээ хийхээр тогтож байгаа юм. Түүнээс биш утсаар яриад, уулзаад “Өөрчлөх үү” гээд өөрчилдөг юм биш. Мөн БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиас болоод ажил сунжирсан. Ганцхан монголчуудаас болоод ажил хойшилдог гэж ойлгож болохгүй.

-Нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэхээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын асуудал сөхөгдөх байх. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал өчигдрийн (уржигдар) байдлаар туршилт тохируулгын нислэгүүд хийгдэж, навигацийн тоног төхөөрөмжүүдээ турших ажлууд явагдаж байна. Эхний ээлжийн графикт нислэгүүд хийгдсэн. Хэмжилт, зураг зүйн нислэгүүд хуваарийн дагуу хийгдэх ёстой. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нийслэлээс алслагдсан тул сайн чанарын авто замтай байх ёстой. Тэр утгаараа авто замын ажил ид явагдаж байна. Хөшигийн хөндий хүрэх замын 70 хувийг энэ жилдээ багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Яамны зүгээс хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх тал дээр шаардлага тавьж ажиллаж байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан менежментийн баг ажлаа эхлүүлсэн. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг аль болох хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Гэрээ ёсоороо бол 2018 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Зарим тооцоолоогүй зүйлс гарч ирж байгаа ч хамтын шийдвэрээр давж байна даа.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг бариад манайд ашиггүй гэсэн тооцоог зарим экспертүүд гаргасан байх юм. Ямар учраас ийм дүгнэлт хийсэн юм бол. Хөшигийн хөндийн төсөл ашигтай юм уу, ашиггүй юм уу?

-Ашигтай. Маш их ашигтай. Ашигтай учраас гадаадын маш олон орноос хамтран ажиллах санал ирж байгаа.

-Та дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэсэн дээ. Хэдээр нэмэгдэж байгаа юм бол?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх замуудаа шулуутгасан. Нэмээд хэд хэдэн агаарын зам нээхээр төлөвлөж байна. Дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хөрш орнуудтай хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээ амжилттай болбол жилдээ 110 гаруй мянган нислэг манай улсаар дамжина. Өмнөх жилүүдэд 90 гаруй мянга байсан юм. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдсэнээр хатуу валют орж ирэх боломж улам нэмэгдэх учиртай. Төмөр зам ч мөн адил. Монгол Улс Ази Европыг холбосон хамгийн зөв байршилтай орон. Тиймээс үүнийгээ ашиглан валютаа нэмэгдүүлэх нь чухал.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болсон ч 50 хувь дээр нэмэх нь нэг санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгууль явагдахаар боллоо. Таны хувьд 409 мянган сонгогчийн санал авч хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зарим хүмүүс “Энэ сонгуульд С.Ганбаатар ялсан” гэж байна. Та өөрөө ямар бодолтой явна вэ?

-Юуны өмнө Монголын ард түмэндээ талархаж байгаа илэрхийлье. Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч чадлаа. Монголын сэтгүүлзүйн салбарынхан бат зогсч чадлаа. Энэ гайхамшигтай зүйл. Ийм өдөр ирэхийг би маш олон жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлээд монголчууд ирээдүйгээ тав, арван төгрөгөөр худалдахгүй гэдгээ харууллаа. Хамгийн гол үр дүн энэ байсан юм. Ойрын өдрүүдэд Нарантуул захаас эхлээд бүх газруудаар явж “Баярлалаа” аянаа эхлүүлнэ. Надад хамгийн эхний хандив өргөсөн Нарантуулд ажилладаг Завханы Ганбаатар гээд амьдай залуутайгаа уулзана. Нарантуул, Хүчит шонхор захаас эхлээд 21 аймагт очиж “Баярлалаа” гэдгээ хэлнэ. Мэтгэлцээний үеэр би “Сонгуулийн үр дүн ямраар ч гарсан бай би тэмцэнэ. Тэмцэж, ярихаас илүү мөрөөдөж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх гэж сонгуульд орсноос биш би зөвхөн ялах гэж ороогүй. Тэмцэж явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж өгөөч” гэдгээ хэлсэн. Энэ утгаараа миний тэмцэл цаашид үргэлжилнэ. Бид аль нэг улс, хэн нэгэн гадаадын компани ирж биднийг аварна гэдэг энэ байдлаа зогсоож өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө атгах ёстой гэдэг утгаар бид ард түмний хандиваар сонгууль хийсэн. Надад хандив өгсөн, санал өгсөн бүх хүний хариуг би тэмцлээрээ хариулах болно.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаагаа хангалттай хийж чадсан уу?

-Манай намынхан маш их ажилласан. Тэдний тэр их хөдөлмөр, зүтгэл дээр энэ кампанит ажил урагшилсан юм. МАХН улс төрийн томоохон хүчин хэдий ч мөнгө гэдэг чухал юм байна. Гэхдээ бид мөнгөгүй сонгууль хийж болдгийг харууллаа. Гэсэн ч зардал мөнгөний асуудлаас болоод бидний сурталчилгааны материал нэлээд хэдэн аймагт очиж чадаагүй нь үнэн. Очиж чадаагүй сум бүр их байгаа. Ийм хүнд байхад Монголын ард түмэн биднийг сонгож байна гэдэг бол монголчууд ирээдүйгээ, үзэл бодлоо үнэлдэг болсон нь харагдаж байна гэсэн үг. Мөнгө санхүү үнэхээр бэрхшээлтэй байсан.

-Таныг энэ удаагийн сонгуулиар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаачихлаа гэх юм…

-Монголын ард түмнийхээ ийм их итгэл, хайр хүндлэлийг авсан хүний хувьд ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргагчдыг шахаж, шаардах болно. Энэ миний ажил. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг нам шийднэ. Би мэдэхгүй.

-409 мянган сонгогчийн санал авна гэдэг тийм ч амар биш. Энэ удаа харин С.Ганбаатар, Н.Энхбаяр нарын хоршил амжилттай боллоо гээд байна л даа. Ингэж олон хүний санал авах болсон гол хүчин зүйл юу байсан бол?

-Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан. Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН-ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм. Хамгийн чухал нь Монголын ард түмэн тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, мандан бадралын төлөө тууштай зүтгэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон нь бидний хамгийн том давуу тал байсан.

-СЕХ санал хураалтын сүүлчийн хэсгийн хороодын саналыг танилцуулах хүртэл та нэр дэвшигчийн хоёрдугаар эгнээнд явж байсан. Зарим хэсгийн хороодоос ирсэн мэдээлэл нэлээд цаг авсан тул эргэлзэх хүмүүс байна. Та сонгуулийг хэр шударга явсан гэж бодож байгаа вэ?

-Судалгаагаар би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амьгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн.

-Ямар илбэ бэ?

-Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ. Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Энэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас ажихад аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй саналын хуудас 18 мянга гаруй гарсан. Энэ нь нэр дэвшигчид хийгээд улс төрийн намуудад итгэх итгэл улам буурсаар байгаа үзүүлэлт мөн үү?

-Нэгдүгээрт, энэ удаагийн сонгууль маш хар сонгууль боллоо гэдгийг хүн бүр ярьж байна. Манай сурталчилгааны баг болон миний амнаас хоёр нэр дэвшигчийнхээ талаар нэг ч удаа сөрөг байр суурь илэрхийлээгүй. Харин яаж Монголоо аврах вэ, ажилгүйдэл яагаад бий болчихов, яагаад бид ядууралтай болчихов гэдэг талаар шүүмжилж ярьдаг. Төр өнөөдөр нүгэлд идээшсэн, хулгайд гаршсан байгаа талаар би ярьдаг. Нэр дэвшигчид рүү огтхон ч дайраагүй. Харин энэ муу муухай бүлэглэлийн төлөөлөл нь энэ хоёр гэдгийг хэлдэг. Үүнээс гарах зам нь нийт хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага нь Засгийн газартай хамтарч гурвалсан байдлаар ажиллах нь миний мөрөөдөл. Зарим зүйл дээр бид тэсэх хэрэгтэй. Заавал цалин нэмэх хэрэггүй байж болно. Үүний оронд нь бид үйлдвэр бариулах ёстой. Ийм зөвшилцлийн механизмтай болох ёстой.

Хоёрдугаарт, хүчирхэг мал аж ахуйг ярьж байна. Гуравдугаарт, уул уурхайн гэрээнүүдийг эргэж харах ёстой. Энэ бурхны зарлиг биш шүү дээ. Манайд ашиггүй зүйлийг бид хэлэх хэрэгтэй. Ийм арга замуудыг л ярьж байгаа. 18 мянган иргэн гурван нэр дэвшигчийн хэнд ч саналаа өгөхгүй байна гэдэг чинь бие биенээ хараар будсантай холбоотой. Монголын ард түмний төлөө юу хийх вэ гээд ярих боломжгүй болтлоо хараар будалцлаа. Мөрийн хөтөлбөрөө яриагүй байж үндэс угсаа, авгай хүүхэн, төмөр замын мөнгө, төрийн албан тушаалыг наймаалцсан талаар ярьсаар байгаад дууссан. Бид сонгуулийн технологи, арга ажиллагаагаа эргэж харах ёстой. Монголын ард түмнийг хүндлэх ёстой шүү.

Би яаж хурдан гүйж ард түмэнд үйлчлэх вэ гэдгээ ярихаас биш яаж би сайн дэгээддэг вэ гэдэгтээ анхаарч болохгүй. Энэ хоёр нам, хоёр нэр дэвшигч бие биенээ аймшигтай дэгээдсэн.

-Санал хураалтын дүнг танилцуулж дуусах үед танд ямар бодол төрж байсан бэ. Хоёрдугаарт эрэмбэлэгдээд хойшоо ухрах мэдээж хэцүү л байсан байх. СЕХ хоёр дахь санал хураалтад орох хоёр нэр дэвшигчийн нэрийг зарласан. Дараа нь та хэвлэлийн хурал хийсэн. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч нам гүм болсныг бодоход Сонгуулийн үр дүнтэй эвлэрсэн гэж ойлгох уу?

-МАХН-ын төв штаб дээр ярилцаж байгаа. Өмнө нь иргэний нийгмийн байгууллагад байхдаа, бие даагч байхдаа өөрөө асуудлаа шийдээд зүтгэчихдэг байлаа. Одоо бол Монголын үндэсний хэмжээний томоохон намын гишүүн, зүтгэлтэн хүний хувьд намынхантайгаа ярилцаж, даацтай тэмцэл хийнэ. Тэмцэлийн төлөвлөгөөнүүд гарч байна. Манай намынхан хурц, ширүүн тэмцэл хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан.

Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид өөрийн эрхгүй нүд харанхуйлсан. Надад итгэж хандив өгсөн хүмүүсийн нүд харагдаж байсан. Надад итгэж санал өгсөн хүмүүсийн итгэл бодогдож байсан. Ухуулагч нар маань цалин хөлсгүй, цаг наргүй зүтгэсэн. Энэ хүмүүсийн хөдөлмөр бодогдсон. Энэ гэхдээ миний анхны тэмцэл биш. Ялж, ялагдаж байсан хүний хувьд биеэ барина, сэтгэлээ барина шүү дээ. Хамгийн гол нь Монголын ард түмэн сэрсэн байна, хүчирхэг болсон байна. Мөнгөөр худалдахааргүй үнэт зүйл, язгуур эрх ашигтай болжээ, манай ард түмэн.

-Сонгуульд нэр дэвшсэнээс хойш тань нэлээд дайралтууд ирсэн гэж дуулсан. Ялангуяа танай гэрт ирсэн илгээмж дотор гурван ширхэг бууны сум байсан гэж дуулдах юм. Үнэн үү?

-Үнэн. Хань ижил, үр хүүхдийг минь айлгаж бууны сум илгээхэд хэнд ч таатай санагдахгүй. Би эхнэртээ, үр хүүхдэдээ хайртай. Монголын ард түмний том эрх ашиг байхад би бууж өгч, айна гэж байхгүй. Үүнээс хүнд хэцүү дарамт шахалтыг нь би туулаад ирсэн. Намайг зоригтой, дайчин гэдгийг мэднэ. Түмэн олны минь итгэл, өндөр төрийн түшиг тулгуурын ивээл нь надад байгаа. Тиймээс улам хүчтэй Монголын ард түмнийхээ төлөө тэмцэнэ. Үр дүн гаргана.

-Хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?

-Гэргий маань энэ бүхнийг тодорхой болгож өгөөч гэж хууль хяналтын байгууллагад хандсан байна лээ. Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа. Авч ирсэн хүнийг нь бариад өгчихөөд байхад одоо болтол таг л байна. 60 тэрбум, төмөр замын сая саяар тоологдох ам.долларын асуудал жил дамнаад явчих юм. Зарим зүйл дээр шуурхай, зарим зүйл дээр удаан юм аа, зайлуул.

-Таныг 50 сая вон авсан л гээд байх юм. Та гүтгэлэг гээд л байх юм. Энэ талаар ярихгүй юу?

-Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн. Орчуулагч нь мөн байсан. Миний найз надад мөнгө өгөх гэж орж ирсэн. Бичлэг дээрээс яриаг нь сонсоод найзыг маань таниад араас нь нэлээд зовоож байгаа юм билээ. Тиймээс нэрийг нь хэлж болохгүй. Миний найз хэзээ ч тийм зүйл хийхгүй. Тэр буруугүй гэдэгт итгэдэг. Найз маань өөрөө урхи занганд орсон яваагаа мэдэхгүй шүү дээ, хөөрхий. Би Монголын ард түмэн, анд нөхдөөсөө хандив гуйдаг. Харин хэзээ ч гадаад хүнээс, авлигач, оффшорчдоос мөнгө аваагүй. Бүх зүйл хууль номын дагуу явж байгаа. Бодоод үз дээ. Манай том том улстөрчид хэзээ ч хандив гуйдаггүй. Тэд дээрэмддэг, булаадаг, зөвшөөрөлгүй авдаг. Би гуйдаг. Би гуйхаасаа ичдэггүй. Энэ нь ядарсан хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлахаас хамаагүй дээр. Би гуйсан болохоор Монголын ард түмэн надад хандив өгсөн. Ард түмнээ би эзэн гэж боддог. Тэд Монголын ард түмнийг боол, өөрсдийгөө эзэн гэж үздэг. Энэ хоёр ялгаатай. Гуйж авсан зүйл аминд өлзийтэй. Сонгуулийн сурталчилгааны хоногуудын 50 хувийг би хүмүүсээс мөнгө гуйхад зарцуулсан. Монголын улс төрд хамгийн зөв соёлыг тогтоосон гэж өөрийгөө бодож байгаа. Улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд гуйлгачид байх ёстой. Саналын гуйлгачин бай. Итгэлийн гуйлгачин бай. Хандивын гуйлгачин бай. Харин дээрэмчин байж болохгүй. Үүнийг би чин сэтгэлээсээ хэлж байна. Улс төрд би шинэ соёлыг түгээж байгаа. Ард түмэн миний эзэн. Би мэдлээсээ гуйхдаа ичихгүй. Тэднийхээ итгэлийг олж авахын тулд олон жил зүтгэж байна. Маш их хар пиар, гүтгэлэг, доромжлол дундуур олон жил явж ирсэн.

-Гэхдээ таны багын найз таныг хорлох гээд Солонгос хүнтэй хамт ирж л байдаг. Тэр Солонгос нь танд 50 сая вон өгье гэсэн юм уу. Тэр бичлэгийг харж байхад танд хандив өгье. Бид том хамгаалалттай болчихно гэж байсан. Та болохоор бидэнд санхүү хүнд байна гээд сүүлд нь “Баярлалаа. Долоон сард дахин уулзана шүү” гээд байсан л даа…

-Тэр найз маань хэзээ ч тийм зүйл хийхгүй. Найз маань удам судар сайтай, Монголын урдаа барьдаг сэхээтний хүүхэд. Намайг хорлох гэж ирээгүй гэдэгт би баталгаатай итгэж байгаа. Хэрэв хүмүүсийн бодож байгаа шиг тааруу зүйл хийсэн бол би биш тэнгэр ниргэнэ. Гэхдээ тийм зүйл хийх хүн биш. Тэр үед би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Бүх зүйл хяналтад байсан юм. Орой үдэш ч гэсэн найзыгаа дэмжье гээд ирсэн найзыгаа оруулаад нөгөө хэдийг нь гадаа байж бай гэж яаж хэлэх юм бэ. Хэдийгээр би хонзонгоор дүүрсэн улс төрд зүтгэж байгаа ч гэсэн монгол хүн байна даа яаж “Та нарыг гэртээ оруулахгүй ээ” гэх юм. Тэртээ тэргүй тэр найзынхаа төлөө одоо ч би зүтгэнэ шүү дээ. Бид уулзана, би чадах чинээгээрээ тусална. Хаана ч байдаг зүйл. Тэр гадаад хүмүүс, орчуулагч гээд байгаа хүн миний найзыг бас л хуурсан байх.

-Таныг Ерөнхийлөгч болбол маш том хамгаалалт бий болно гээд байсан. Яг юуны хамгаалалтыг тэр солонгос хүн хүссэн юм бэ?

-Сүүлд нь үг нэмсэн байна лээ. Надтай тийм зүйл яриагүй. Тэр гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна. Надтай бол тийм зүйл яриагүй. Нөгөө хүн нь СЕХ-нд очоод “Би буруу зүйл хийчихлээ. Намайг шийтгэж өгөөчээ” гээд мэдэгдэл хийсэн гээд байгаа шүү дээ.

-Танд мөнгө өгсөн. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн байна лээ. Тэгэхээр та яалт ч үгүй авчихсан юм биш үү. Хэрэв худлаа юм бол таныг гүтгэчихлээ. Та хариу арга хэмжээ авах уу?

-Би өмгөөлөгч авсан. Одоо завтай болсон болохоор тухтай нэр төрөө сэргээлгэхээр явна. Тэр хүмүүс манай найзыг хуурсан. Сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролдсон ч тэд чадаагүй. Үнэн гэж байдаг. Тэдний гүтгэлэг явуулга явцгүй ээ. Би хийх зүйлээ л ярина. Найз нөхөд, ард түмнээсээ хандив гуйснаа би байнга хэлж байгаа. Гадаад хүнээс мөнгө авсан гэдэг нь цэвэр явуулга. Бодоод үз. Би төрийн хамгаалалтад орчихсон байсан. Найз маань хүмүүстэй орж ирсэн. Би зөвхөн найзтайгаа л харьцсан. Тэр бичлэг дээр янз бүрийн зүйл нэмсэн байх магадлалтай. Би өөрөө тэр үед ямар бичлэг хийсэн биш. Үүнийг таслан зогсооно.

-Санал хураалтын өмнө мэтгэлцээн болсон. Харамсалтай нь иргэдийн хүлээсэн хэмжээнд хүрээгүй гэдгийг ярьж байна. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчид үр дүнгээ өгсөн үү?

-Ард түмний дүгнэлтийг хүндэтгэнэ. Би өөрийнхөөрөө, үнэнээрээ байсан. Ирээдүйд юу хийх вэ гэдгээ ойлгуулахыг хичээсэн. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчдэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нөгөө хоёр маань хар юмаа л яриад байсан. Би зөвхөн хийх зүйлээ л яриад байсан. Энэ бүхэн ялгаатай юм шүү дээ.

-Х.Баттулга нэр дэвшигч 517 мянга, М.Энхболд 411 мянган хүний санал авсан. Танд саналаа өгсөн 409 мянган хүний санал хоёр нэр дэвшигчийн аль руу нь хэвийх бол. МАХН бол МАН-тай угшил нэг болохоор тийшээ дийлэнх нь эргэнэ гэж байгаа бол тэр санал МАХН-д биш С.Ганбаатарт өгсөн санал болохоор Х.Баттулга руу эргэнэ гээд байна л даа?

-Ард түмнийхээ саналыг хүндэтгэнэ. Ямагт ард түмний зөв байдаг. Гэхдээ энэ хоёр нэр дэвшигч хоёулаа МАНАН. Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй гэдэг байр сууриндаа одоо ч хатуу байна. МАН, АН уу, АН, МАН уу ямар ч ялгаа байхгүй. Би хувь хүн рүү хэзээ ч ярьдаггүй. Энэ хоёр бүлэглэл бол Монгол орныг сүйрүүлж, өрөнд оруулж, тусгаар тогтнолыг алдагдуулж, Монголын язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж байгаа. МАНАН-гийн бүлэглэл аймшигтай луйварчдын цуглуулга болсон. Би МАНАН-гийн эсрэг ард түмнээ аврахын тулд тууштай тэмцэнэ.

-Таны авсан 409 мянган хүний санал гэдэг бол маш өндөр хувийг эзэлж байна. Тэр утгаараа С.Ганбаатар аль нэг нэр дэвшигчийг дэмжих болов уу гэж харж байгаа нь нууц биш. Таньтай тохироо хийе гэсэн АН, МАН-ынхан ярьж байна уу?

-Шууд хэлчихье. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Намайг УИХ-ын гишүүн байхад МАНАН-гийнхан тохирох оролдлогууд хийж байсан. Манайд ор, сайд бол гээд. МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэдэг үгэндээ одоо ч эзэн байгаа. Ард түмний төлөө зүтгэж яваа хүн хэр их хайр итгэлийг өөр хүнд зөөх нь сүнсээ худалдахаас өөрцгүй. Би МҮЭ-ийн холбооны дарга байхад аль нэг намын харьяалалгүй байх ёстой байсан. Дараа нь шинэ нам байгуулах гэж зүтгэсэн. Маш хүнд байдалд орсон. МАНАН-гийнхан дотор нь тагнуулчдаа оруулсан. Дараа нь би МАХН-ын гишүүн болсон. Одоо би намдаа л зүтгэнэ. Тэгэхээр МАНАН-гийнхантай ямар нэгэн яриа байхгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд буруу зөрүү тохироо юу ч байхгүй шүү гэдгийг шууд хэлье.

-Сонгуулиас хойш танд тохиролцох санал тавьсан уу?

-Тавьсан.

-Хоёр нам хоёулаа тавьсан уу?

-Энэ тухай ярих нь ёс зүйгүй асуудал. Тэртээ тэргүй би өөрийн байр сууриа хэлчихлээ.

-Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон хүн О.Баасанхүү гишүүн. Таныг дэмжих боломжгүй гэж байр сууриа илэрхийлж байсан. Хэр холбоотой байгаа вэ?

-О.Баасанхүү гишүүн маань сайхан сэтгэлтэй, сайн залуу. Намайг дэмжээд сурталчилгаа, ухуулга хийж явсан байж таараа. Сонгуулийн сурталчилгааны үед хүнтэй олигтой ч мэндлэх завгүй байлаа. Энэ үеэр намайг дэмжиж сурталчилгаа хийсэн гэдэгт итгэлтэй байгаа.

-Таны амьгүй албат гэсэнчлэн 30 гаруй мянган хүний саналын зөрүү гарсан. Үүнийг шалгуулах уу?

-Шалгуулна. СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой.

Ард түмэн намайг дэмжихээр хар масс гэж нэрлэх юм. Өөрсдийг нь дэмжсэн болоод, хахууль өгөөд сонголтыг нь худалдаж авч байгаагаа ард түмэн гэх юм. Монголын ард түмнийг минь битгий их басамжлаарай, МАНАН-гийнхаан. Ард түмэн байж гэмээнэ сайд дарга нар байгаа. МАНАН байгаа. Ард түмэн бүлэглэлүүдээс төрөөгүй.

-Сонгуулийн үр дүнг харахад гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байнаа. Та хэлсэнчлэн МАНАН-д итгэх итгэл суларч. Улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай байх, тийм үү?

-Нурах байшин дотроосоо гэгчээр Ардчилсан нам, Ардын нам нурж байна. МАНАН үндсэндээ сүйрч байна. Тиймээс МАХН өөрсдийн хариуцлагыг өндөржүүлж, боловсон хүчнээ бэхжүүлж, бодлогоо баталгаажуулан түмнийхээ төлөө зүтгэх цаг болсон. Би улс төрийн гуравдагч хүчин биш нэгдэх хүчин болсон.

-МАХН нэр дэвшигчээсээ 10 тэрбум төгрөг авна гэж О.Баасанхүү гишүүн хэлж байсан. Та 10 тэрбум төгрөг өгсөн юм уу?

-Олон гүтгэлэг дундуур явсаан. Хуурай гүжирт хариугүй гэгчээр хариулахад хүнд. Намаас дээд хязгаар нь 10 тэрбум шүү гэдгийг надад мэдэгдэх ёстой. Нөгөө нэр дэвшигчдэд “Намд ямар ч мөнгө байхгүй. Хандиваа өөрсдөө цуглуулаарай. Хуулиараа 10 тэрбум төгрөгөөс дээш цуглуулж болохгүй шүү” гэж мэдэгдсэн. Гэтэл 10 тэрбумыг олж ирэхгүй бол дэвшүүлэхгүй гэсэн шүү гээд зарим нэг хүн мушгиад байгаа юм. Монголд хэн ч 10 тэрбумыг босгохгүй шүү дээ.

Ярилцлагынхаа төгсгөлд надад итгэл хүлээлгэж ялалт байгуулуулсан Дархан-Уул, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Орхон, Хэнтий аймаг, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг бүх монголчууддаа гүн талархал илэрхийлье. Мөнгө гэдэг ойр зуурын бэрхшээлээ гэтэлгэж Монголын ирээдүйн төлөө хатуу зогсч чадлаа. Монголын улс төрд оруулж буй том хөрөнгө оруулалт байлаа. Бид ялсан.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Би яаж ялагдсанаа мэдэж байгаа болохоор яаж ялахаа мэднэ

“Өдрийн сонин”-ы 2017.06.20-ны Мягмар гаригийн №138 (5705) дугаараас авч нийтлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Та зургаан сарын өмнө намын даргын сунгаанд оролцож байсан. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжин ярилцлага өгч байгаа харагдсан. Ямар ажил төрөл амжуулж байна вэ. Өнгөрсөн дөрвөн жилд Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болохоор амарч байгаа байх гэж бодлоо?

-Одоо үүрэг хүлээсэн ажилгүй байгаа тул амралт, ажлыг хослуулж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэхээр ажлаа эхлүүлсэн. Эмийн ургамлын тариалалтыг монголд бий болгох, түгээх, экспортонд гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр докторуудын хамт ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүн гарч эхэллээ. Бизнес тогтвортой хийх ажил учраас яарсан юм бол алга. Нөгөө талдаа улс төрийн ажлаа ч хийж байна. Ардчилсан намын бодлого зорилтыг төрийн бодлогод хадгалах, уламжлах тал дээр намын бүлгийн гишүүдтэйгээ уулзаж тодорхой хэмжээнд зөвлөгөө өгч байна. Улс төр, бизнесийн ажлыг хослуулж байна гэж ойлгож болно. мэдээж улс төрөөс холдохгүй.

миний хувьд ардчилсан намын даргын сонгууль дараагийн намын дарга болох бэлтгэл болсон гэж бодож байгаа. Намын даргад олон удаа өрсөлдөнө гэсэн итгэл байгаа шүү.

-Төрийн өндөр албанд олон жил ажилласан болохоор гэрт сууна гэдэг амаргүй байна уу. Зарим нь одоо болтол сонгуулийн шокноосоо гараагүй гэлцэх юм?

-Их хурлын гишүүнээр олон жил ажилласан болохоор иргэд, сонгогчдоороо маш их жолоодуулдаг болсон байна. Тухайн өдөр, сар, жилийн үйл хэргээ эргээд харахаар өөрийн санаачилгаар ажиллах чадвар үнэхээр тэг рүү дөхдөг юм байна. Сонгогчид “Ингэмээр байна. Тэгмээр байна” гэдэг. Түүнийг нь бүтээж өгөх гэж маш их явдаг байж. Дөрвөн жил сайд хийхдээ ч гэсэн багш нарын санал гомдол гээд л явж ирж. Эргээд харахад төрийн хар хүн гэдэг бол өөрийнхөө төлөө ажиллах чадвараа бүрэн гээсэн хүмүүсийг хэлдэг юм байна гэж ойлгож байгаа.

Тухайлбал, өөрөө нэг ажил хөөцөлдье гээд босоход өөр хэн нэгэн “Ингэмээр байна, Гантөмөр өө” гэхэд л хүний санаачилсан ажил руу орчихдог. Их хуралд олон жил суучихаар хувь хүн алга болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд хамгийн сайн ойлголоо. Хувь хүнээ олж авахын төлөө хичээж байна. Их хурлын гишүүн болохоор ар гэрийн ажил маш их хойшоо тавигддаг. Хуулийн төсөл боловсруулахаас эхлээд өөрт оногдсон ажлын араас явдаг. Тэр утгаараа өөрөө юм хийх чадамжаа алдсан байна гэдгийг гэрт сууж байхдаа мэдэрлээ. Нэг үгээр хэлбэл аминдаа арчаагүй болж, амьдрах чадвар сулардаг юм байна. Гэртээ ч зүгээр суухгүй сонин хэвлэл эргүүлж улс төр юу болж байна гэх мэтээр төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр өөрийн эрхгүй сонирхож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс холдож чадахгүй болчихож. Уг нь өөрийнхөө төлөө явах байтал улс төрд юу болж байгааг харж тэр бүхэнд санаа зовж сууна. Одоо гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сайн талыг яаж хүмүүст хүргэх вэ гээд бодож байх жишээтэй. Мэдээж энэ гурван нэр дэвшигчээс хэн нэгэн нь Ерөнхийлөгч болж таарна. Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр хүн ард түмний хүндлэлийг хүлээж байж Монголын төр зөв энергитэй болно. Гэтэл сонгуулийн сурталчилгаа нэгнийгээ харлуулах хэрэгсэл болчихлоо. Тиймээс төрийн дархлаа их алдагдах юм байна даа гээд эмзэглэх юм. Одоо бол ялсан нэг хүн нь Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх маш том ажилтай болох нь. Ард түмэн хүлээн зөвшөөрч байж манлайлал бий болно. Манлайлал бий болж байж өөрийнх нь үйл хэрэг ажил хэрэг болох учиртай. Гэх мэтчилэн нам, улс төрийн ажилд санаа зовсон л хүн байх юм байна шүү дээ. Улс төрөөс ангид байж чадахгүй юм билээ.

-Эдгээр гурван нэр дэвшигчийн сайн сайхныг яагаад ярьж болохгүй байгаа юм бол. Бүх зүйлээ харлуулаад гурван хар хэрээний нэг нь сонгогдоод цагаан тагтаа болчих ч юм шиг зүйлс яваад байна л даа. Эсвэл нэр дэвшигчдээ сонгосон намуудад алдаа байна уу?

-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн гол төвлөрөл сонгуулийн бус цагаар ч гэсэн улс төр байна. Манайх шиг парламентын хуралдааныг шууд дамжуулдаг улс байдаггүй. Гэтэл манайхан өдөр шөнөгүй улстөрчдөө гаргадаг, харуулдаг. Харуулах процесс дотор нь магтаад харуулчихаад тал зассан, худалдагдсан юм шиг болчихдог. Харин эсрэгээрээ шүүмжлээд явахаар хүмүүсийн сонирхол татдаг л даа. Тиймээс муу тал бүх хүн дээр маш хүчтэй явсан. Үүний л үр дүн. Ний нуугүй хэлэхэд гурван нэр дэвшигчээс сайн сайхан зүйл харъя гэвэл харна. Тиймээс хэн ч нэр дэвшсэн муу талыг нь дөвийлгөөд явна л даа. Улстөрчид өөрийн хүсдэг зүйлээ хийж чадахгүй болтлоо бүгдээрээ сошиалд өөрсдийгөө булаалгаж байгаа юм. Тэр утгаараа энэ гурван хүний муу тал тод томруун харагдаж байгаа нь цаг үеийн онцлог.

Хоёрдугаарт, улс төрийн намууд өөрийн улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил, алсын хараагаа ард түмэнтэй ярилцаж чадахгүй байна. Прагматикаар сонгуулийн санал авдаг байдал руу шилжсэн. Ард түмэн “Аль ч нам нь ялгаа алга” гэж байгаа биз дээ. Уг нь айхтар ялгаатай суурь үзэлтэй байхгүй юу. Үүнийгээ ярьж мэддэггүй, ойлголцож чаддаггүй, судалдаггүй. Үүнийгээ монголчуудад яаж ойлгуулах вэ гэдэг дээр хэн ч хичээл зүтгэл гаргадаггүй. Зүгээр л өөр өөрийнхөө унаган гарал үүслээр “зодолддог”. Нэг хэсэг нь “Би Сүхбаатарын үргэлжлэл” гэж байгаа бол нөгөөх нь “Би ардчиллын эхлэлийг тавьсан хүмүүс” гэдэг. Бид ийм үнэт зүйл тээж яваа юм гэдэг мэтгэлцээн явахгүй байгаа учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд нь амь ордоггүй. Мөрийн хөтөлбөр нь амьгүй учраас хөтөлбөр ярихаас илүү хүн ярьдаг юм байна. Монголд ч биш дэлхийн улс төр мэдээлэлжсэн ийм байдал руу ороод ирэхээр үзэл баримтлал ярихаас илүү сэдэв барьж авдаг. Жишээлбэл, Оюу толгой, Таван толгой, Монголбанк ч гэдэг юм уу. Сэдэв ярихдаа ч гэсэн үзэл баримтлалаа огт ярьдаггүй. Уг нь үзэл баримтлал нь сэдэвтээ шингэчихвэл ард түмэн ялгаж харна. Тиймээс сонгууль ингэж хар болоод байгаа юм. Улс төрийн намууд үндсэн философи руугаа орох чадвараа алдаад байна.

-Улс төрийн намууд үүнийгээ засч чадах уу. Ардчилсан нам жилийн хугацаанд шинэчлэлийн процессийг эхлүүлсэн гээд байгаа. Үнэндээ шинэчлэгдэж чадаж байгаа юм уу. Дотроо бие биенээ хэмлээд байх юм?

-Шинэчлэгдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Шинэчлэл гэж муу зүйлийг алга болгохыг хэлж байгаа юм. Үүнийгээ бид арилгахын төлөө явж байгаа. Ямар ч байсан бид гишүүдийн нам болж чадсан. Одоо ард түмний нам болох хэрэгтэй. Нөгөө талдаа АН-ын ч юм уу, аль нэг улс төрийн намыг өөрчлөх боломж нь сэтгүүлчдэд гарч ирлээ дээ гэж харж байгаа. Сэтгүүлчдийн хараат бусаар сэтгэх чадвар олон зүйлийг өөрчилнө. Нөгөөх нь иргэний нийгмийн байгууллага хүчтэй болж байж цаашаа явна гэж харж байгаа. Гуравдугаарт, улс төрийн намууд санаачилга гаргаж улстөрчид өөрсдийгөө ялж, өөрчилж болно. Ингэхийн тулд Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчилж, төрийнхөө хяналтад байх ёстой.

-Төрийн хяналт гэдэг нь…

-Төр гэж шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцийг хэлж байгаа юм.

-Гэхдээ энэ шинэчлэлийг хүсдэггүй хүсэгчид байдаг юм биш үү. Толгой сээрээрээ холбогдоод явах нь тэдэнд ашигтай гэх мэт…

-Өөрсдөө дулаан хөнжилд байх хүсэл удирдах түвшинд байгаа хүмүүст бий. Гэхдээ өнөөдрийн тэр хүнд таатай байгаа байдлыг дараагийн ялагч улам өөртөө таатай болгоно гэдгийг өнөөдөр нам удирдаж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй, солигдоно. Сольсон үед унасан хүндээ л хатуу тусдаг. Өөрсдөө нам удирдаад төрийн толгойд байгаа хүмүүс өөрсдөө зөөлөн буухын тулд өөрсдийн улс төрийн орчноо сайжруулах л хэрэгтэй. Өрсөлдөх боломжийг бий болгох шаардлагатай. Бодлого өрсөлдүүлдэг болох учиртай. Үүнийгээ өөрийнхөө төлөө хийж байна гэж ойлгох нь чухал. Монголд бүх насаараа эрх мэдэлтэй байна гэж байхгүй, чадах ч үгүй. Ямар ч аавын хүү чадахгүй. Энэ баталгаатай үнэн. Урт удаан хугацаанд намын даргыг хадгална гэдэг бүтэхгүй. Социализмын үед Оросуудын нөлөөгөөр л хийж байсан. Өөр цаг үед хэзээ ч чадахгүй. Солигдохдоо хуучин дүрмээрээ солигдоно гэвэл айхтар хүчтэй унана гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө намыг эрүүл болгож, зөв гэсэн орчноо бүрдүүлж судлаачдаар хэлэлцүүлэх замаар байнга өөрөө өөрийгөө сайжруулах хэрэгтэй юм. Зөв орчинд гарч ирсэн дараагийн дарга зөв л байдаг байхгүй юу. Дараагийн дарга буруу хүн болбол хийж байгаа ажил нь ч буруу болно. Энэ буруу үйлдлийнх нь үзүүрт дараагийн дарга л өртдөг байхгүй юу. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Дараагийн дарга буруу хүн гарч ирнэ. Тэр дарга надаар туг тахина гэдгийг бүгд боддог байх ёстой юм. Тиймээс өнөөдрийн дулаан хөнжил яахав ээ.

Өөрөөсөө илүү түшмэдээр өөрийгөө хүрээлүүл гэдэг үг зүгээр ч нэг хэлээгүй юм. Өөрөөсөө муу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл өөрөөс чинь хүчтэй хүмүүс нийлж байгаад өөрийг чинь байхгүй болгоно гэдгийг л хэлээд байгаа юм.

-Та намын даргад дахиад нэр дэвшинэ гэдгээ хэллээ шүү дээ. Таны туйлын зорилго АН-ын дарга болох юм уу?

-Дэвшинэ. Миний туйлын зорилго Монголын хөгжил. Монгол Улсыг шинжлэх ухааны орон болгоно гэдгээ маш тодорхой хэлье. Үүний төлөө “байлдаад” дуусна. Өөр яах юм. Зүгээр хараад суугаад байж болохгүй биз дээ. Хэзээ тэр сонгууль нь болно тэр үед нэр дэвшинэ. Тэр болтол өөрийгөө бэлдэнэ. Яаж ялагдсан тэр аргаараа ялна. Би яаж ялагдсанаа мэдэж байна. Тэгэхээр яаж ялахаа мэднэ гэсэн үг.

-Яаж ялах гээд байгаа юм…

-Хэлээд өгчихвөл бусад өрсөлдөгчид ашиглачихна шүү дээ.

-Өнөөдөр “Мэргэжлийн” Засгийн газар ажиллаж байна. Засгийн газар хамгийн түрүүнд БСШУС-ын сайдаа огцрууллаа. Оронд нь шинэ хүн сайд болсон. Өмнө нь энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд эмзэглэх зүйл байх юм уу?

-Энэ Засгийн газарт манлайлал харагдаагүй. Монголын мянга мянган багш нар цалин багатай, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг хүмүүс. Тиймээс багш нарт итгэл өгч явахгүй бол болдоггүй. Эцэг эхчүүд ч мөн адил. Сурагчдын 70-80 хувь нь хүнд нөхцөлд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэр утгаараа хүүхдүүдэд сурахаас илүү том асуудлууд байгаа. Монголын онцлог гэвэл салбар хариуцсан яам нь өөрөө манлайлах, итгэл өгөх, уриалах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийг дээд түвшинд нь хүртэл Боловсролын яам ажиллах ёстой. Харамсалтай нь тийм зүйл нь байхгүй.

-Яаж бий болгоно гэж. Та өөрөө бий болгосон юм уу?

-Бий болголгүй яадаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд багш нар, хүүхдүүд өдөр шөнөгүй зүтгэлээ шүү дээ. Би “Хүүхэд, багш хоёрт би чадна гэдэг итгэл өг” гэж байнга захидаг байсан. 21 аймгийн багш нартай уулзаж, 200 гаруй сургуулиар орж ажилласан.

Бидний хийсэн боловсролын хөтөлбөр дэлхийд өрсөлдөнө, үүнийг уншаагүй, олж хараагүй, итгээгүй хүмүүс л муулдаг байхгүй юу. Унш, харьцуулаад судал. Миний хийсэн боловсролын хөтөлбөрт эргэлзэж байгаа бол “боловсролын хөтөлбөр” гэж юу байдгийг эхлээд ойлго. Дараа нь дэлхийн хөтөлбөрүүдийг судла. Эцэст нь монгол эрдэмтдийн хийсэн боловсролын хөтөлбөрийг унш. Газар дээр нь очоод хар, алдаа байвал газар дээр нь зас. Боловсрол өөрөө шинжлэх ухаан учраас байнга шинэчлэгдэж байдаг. Энэ салбарт шинэчлэх зүйлс маш их бий.

Сая жаахан манлайлал дутсан. Түүнээс сайд нь сайн, муу хүн гэж ярьмааргүй байна. Их ажиллах хэрэгтэй. Тэртээ тэргүй Гантөмөрийг мянга мууллаа гээд нэмэргүй. Монголын багш нар миний юу хийснийг мэдэж байгаа. Тиймээс өмнөх сайд ингэсэн тэгсэн гэлгүйгээр явж байсан ажлыг үргэлжлүүлж өөрөө шинэ зүйл нэм. Түүнээс биш Монголын боловсролыг доромжлох эрх хэнд ч байхгүй. Боловсролын салбар унасан гэж худлаа ярьдгаа боль. Тэгж ярих юм бол боловсролын салбар хэзээ сайн байснаа хэл л дээ. Сайн боловсролтой гэж байгаа нь гараад ир. Мэдлэг, боловсрол гэдэг чинь ил байдаг зүйл. 40 настнууд боловсролтой гэж байгаа бол ямар амьдарч байгаагаа хар. 50 настнууд өндөр боловсролтой гэж байгаа бол юу хийснээ хэл л дээ. Бидний олсон боловсролын илэрхийлэл өнөөдрийн нийгэм. Гэтэл манай хүүхдүүд биднээс хамаагүй илүү байхгүй юу. Үүнийгээ л олоод харчих. Дэлхийн шилдэг 100 сургуульд 400-500 хүүхэд сурч байна. Хэзээ байхдаа монголчууд ийм мундаг боловсролын орчинтой байсан юм. Намайг сайд болоход 2-3 хүүхэд л гадаадын шилдэг 100 сургуульд явдаг байсан. Ажлаа өгөхөд 200, 300-гаараа явдаг болсон. Үүнийг үзүүлэлт биш гээд байгаа юм уу. Үүнийг улам дэвэргэх ёстой. Их хурал дээр шинэ сайдыг томилж байхад гишүүдийн хэлсэн үгийг сонссон. Бүр доошоо орчихсон байх юм. Үг хэлсэн бүх хүний хүүхэд өөрөөс нь илүү сургуульд сурч байгаа.

-Одоо бол мөнгө байхгүй л гэдэг шүү дээ. Танай засгийн үед мөнгөөр туйлсныг нь л гайхсан хүмүүс байх юм…

-Намайг сайд байхад ямар мөнгө өгсөн юм. Огт өгөөгүй шүү дээ. Чингис бондоос манай салбарт нэг ч төгрөг өгөөгүй. Бид концепц, манлайлал, хандлагаараа ажил хийсэн. Засгийн газарт мөнгө байна уу, үгүй юу гэдгийг ганц л зүйлээр хэмждэг. Тэр нь төсвийн орлого. Орлого хэд байна түүндээ тааруулж амьдардаг. Нэг үгээр хэлбэл татварын орлого нэмэгдэж байна уу, хасагдаж байна уу гэдгийг л хар. Байнга нэмэгдэж байгаа. Макро эдийн засгийн түвшний зохицуулалтаа яаж хийх нь өөрсдийнх нь асуудал. Бонд босгож болно. Огт зээлгүйгээр явж болно. Үйлдвэрлэл эрхэлж буй компани, экспортод бүтээгдэхүүний гаргаж буй аж ахуйн нэгжийг аль ч Засгийн газар хориглож байгаагүй. Эд нар худлаа яриад байгаа байхгүй юу.

Энэ Их хурлын гишүүдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. Хэнийх нь орлого муудчихаад эдийн засаг муудсан гэж яриад байгааг асуумаар байна. Хэрэв Монголын эдийн засаг муудсан бол Их хурлын гишүүдийн хөрөнгө багасах ёстой. Таниас нэг зүйлийг хүсье. Хамгийн их хөрөнгөтэй 10 хүнийх нь хөрөнгө орлогыг 10 жилээр нь гаргаж ирээд харчих. Муудаагүй л байхгүй юу. Харин уул уурхайн бүүм болж байх үед бэлнээр тараадаг байсан мөнгө алга болсон нь үнэн. Монголын эдийн засгийн үндсэн чадавхиас хамаардаг. Экспортод бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй улсын байгаа царай нь тэр байхгүй юу. Гадуур “АН ялахаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурдаг. МАН ялахаар ган болдог” гээд яриа гарсан байна. Ард түмэн мэдээд байна. Зэс, нүүрсний үнэ буурсан нь үнэн. Үүнийг аль нэг Монголын нам, улстөрч хийх үү. Хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн худалдан авагчид тогтоодог юм. Бид зөвхөн зарж байгаа субьект.

-Дөрвөн жил сайдаар ажилласан хүний хувьд тухайн үеийн Засгийн газрыг энэ Засгийн газартай харьцуулах боломж байна уу?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар маш ажилсаг Засгийн газар байсан. Манлайллыг бий болгосон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нь дэмждэг, өдөөдөг тийм Засгийн газар байлаа шүү дээ. Нөгөө талдаа жижиг сажиг асуудлуудад их оролцсон. Уг нь салбар салбарынхаа ерөнхий менежер нь байхгүй юу. Гэтэл эрэг шураг болгоноо өөрсдөө засах гэж оролдсон алдаа бий. Өнөөдөр бид засагт байсан бол улам сайжруулаад явах байсан. Ямар ч асуудал байхгүй. Одоо ажиллаж буй Засгийн газрыг унхиагүй, арчаагүй гэж хэлмээргүй байна. Харин манлайлал нь харагдахгүй байна шүү дээ. Яг яах гээд байгаагаа хэлэхгүй юм. Эдийн засаг унасан байсныг зогсоосон гэдэг үг зорилго нь болчих гээд. Ингэж өөрсдийгөө хуурч яахнав дээ. Ардчилсан нам эдийн засгийг унагасан гэдэг дайралтууд нь хугацаатай гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар 5.5 тэрбум ам.долларыг ОУВС-гийн хөтөлбөрөөс авахаар боллоо. Өмнө Чингис, Самурай бондыг авахад нэлээд эсэргүүцэж байсан хүмүүс. Таны байр суурь ямар байгаа вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийгээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын сонголт. Өөр сонголт ч байгаа. Гэхдээ Засгийн газар үүнийг сонгосон. Хамгийн гол нь үр дүн юу байх вэ. Өөрийгөө боомилсон зүйл л битгий хийгээсэй. Эдийн засаг гэдэг чинь ард түмний, баялаг бүтээгдчийн чадамж гэдгийг бүгдээрээ ойлгочихвол зээлтэй байгаа нь 1000 дахь асуудал. Зээлгүйгээ ч гайхуулаад байх юм байхгүй. Ирээдүйгээ л Засгийн газар харах ёстой. Түр зуурын гал намдаах зүйл хийчихээд үүнийгээ мөнхийн зүйл гэх юм бол худлаа. Мөн түр зуурын эдийн засгийн өсөлт гаргангуут өнө мөнхийн эдийн засгийн өсөлт гаргачихлаа гэвэл худлаа. Илүү прагматик хар. Гурван сая хүний зах зээл хэтэрхий жижиг. Тиймээс гадагшаа зах зээл нээж чадах уу гэдгээ хар. Ухаалгаар харж чадвал 65 гишүүнтэй нам асуудлаа шийдчих байхгүй юу. Үүнийгээ шийдэж чадахгүй бол хэцүү л дээ.

-Тэгэхээр яах ёстой юм?

-Уламжлалт төр барих философи нь хадгалагддаг юм байна л даа. Хуучин боловсролын системийн гол доголдол. Манай дээд үеийнхний гол зовлон. Юм ойлгохгүй байна. Ирээдүйд Монголыг хөгжүүлье гэж байгаа бол хүн бүрээс гарах хүчин чармайлтыг дээд зэргээр үнэлэх хэрэгтэй. Тэд чадна гэдэгт итгэх хэрэгтэй. 20 настай залуус дэлхийн хэмжээний компани байгуулаад ажиллаж чадна гэдгийг мэдэр. Боломж олго. Тэгэхгүйгээр бид хуучин зарчмаараа яваад байвал 5.5 тэрбум ам.доллар чинь аймар өр болно шүү. Ирээдүй чинь дийлэхгүй. Дахиад нэг Оюу толгой орж ирээд аварна гэвэл бүтэхгүй. Манайхан эдийн засгийн коридор яриад байх юм. Хэн судалгаа хийж байгаа юм. Урд хөршид ямар судалгааны байгууллага ажиллаж байгаа юм. Хойд хөршид хэн хийгээд байгаа юм. Үүнийг яамдууд хийж чадахгүй. Зүгээр л худлаа яриад байна.

-Та японд инженер бэлдэнэ гэж байсан юу болсон бэ?

-Явж байгаа. 1000 инженер бэлдэнэ, одоо 200 нь явчихсан. Хэдэн мянгыг бэлдэх хэрэгтэй. Явж явж хүн л юмыг өөрчилнө. Аль ч Засгийн газрын тэргүүлэх бодлого нь дэлхийд өрсөлдөж чадах хүмүүсийг дэлхийд өрсөлдөөд буй салбарт хамтад нь бэлдэх учиртай.

-Ингэхээр боловсролын салбарын асуудал сөхөгдөнө. Манайх өөрсдөө энэ хүмүүсээ бэлдэх боломжгүй юу. Боловсролын салбар хангалтгүй байгаа юм биш үү?

-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчих юм биш үү гээд санаа зовоод байгаа юм. Байгаль цаашид боломжгүй байгаа юм биш үү.

-Ямар утгаараа сөхрүүлнэ гэж?

-Наад гол усаа хар. Та аль нутгийнх билээ.

-Сэлэнгийн Мандалынх…

-Нутагтаа очоод Хараа голоо харсан биз дээ. Тасарчихсан байгаа биз. Энэ чинь үндэслэл биш юм уу. Хот тойроод ойрд бороо орсонгүй. Мал харангадан үхэж байна. Зуны дэлгэр цагт мал үхэж байхыг мэдэх үү. Хүнд шүү. Хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манай ах нар дэлхийтэй өрсөлдөнө гэхээр худлаа гэж боддог. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгосчууд ямар хүмүүс байлаа. Бусад хүнд боломж байгаа бол бидэнд ч байгаа. Г.Ариунбаатарыг хар л даа. Дэлхийг яаж дийлж байна. Энгийн зүйлээ л хар. Бодлого нь зөв байвал гараад ирнэ.

-Ах нарын үеийг бүхэлд нь арчиж байж та нарын 50 настнууд гарч ирэхгүй бол дүү чигээрээ явсаар байгаад хамтдаа хөгширч байгаа юм биш үү?

-Залуу үе тэдний гараар орохгүй бай л даа.

-Тэгэхгүй бол дээшээ гарахгүй л дээ?

-Үгүй ээ, дээшээ гарч л таараа. Цаг хугацаа гэдэг чинь болдог байхгүй юу. Зургаан жилийн дараа манай ах нар надтай өрсөлдөнө гэж бодоод байгаа юм уу. Чадахгүй. Боломжгүй. Тэвчээртэй өөрийнхөөрөө л бай. Заавал гүйж очиж “долоогоод” явж яах гэсэн юм. Ах нарыг муу гэж бодохгүй байна. Өөрийнхөөрөө бай. Муу зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мань мэт нь ах нарт сүртэй ойлгуулж дийлэхгүй байх л даа. Гэхдээ бидэнд шийдвэр гаргах боломж ирнэ гэдэгт итгэж байгаа. Цаг хугацааны хувьд л хэзээ юм гэхээс. Цаг нь болоогүй байхад сэлдэгнээд байх хэрэггүй л дээ.

Тодорхой хугацааны дараа намын даргын сонгууль болно. Тэр сонгуульд орно. Ялж л таарна. Би бүтээлчээр цагийг өнгөрүүлнэ. Хүүхэд бүр дэлхийд өрсөлдөж чадах боловсролтой болно гэдгийг нотолно. Хоёрдугаарт, энэ улс шинжлэх ухаанаар явна гэдэг миний үндсэн жанжин шугам. Үүнийг нотолно. Маш өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулж болдгийг харуулна. Төр засаг хамаагүй, найзуудтайгаа хийнэ. Нэг га газарт тарьсан ургамал өндөр үнэлэгдэнэ. Үүнийг өөрийн ажлаараа үлгэрлэнэ. Энэ бүгдийг ойлготол нь зүтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Асар олон хүний эрх ашиг байсан учраас приусын татварыг эргэж харсан

“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн №136, 137 (5703, 5704) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-УИХ-аас Онцгой албан татварын тухай хууль болон Онцгой албан татварын журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр приус машины татвар долдугаар сарын 1-н хүртэл хойшилж байна. Энэ хуулийн төслийг санаачлагчдийн нэг нь та. Зарим хүн Нэг, хоёр хүний эсэргүүцэлтэй тулгарангуутаа л шийдвэрээ өөрчиллөө гэж шүүмжилж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэг, хоёр хүн ч биш юм аа. Тоо, судалгааг нь намын бүлэг дээр нэлээд ярьсан. Татварын өөрчлөлт хэр өргөн хүрээг хамрах болон “приус” машины татвар хэрхэн нэмэгдэж байгаа юм, хуулиа гаргаад нэгэнт баталчихсан зүйлийг өөрчлөх шаардлага байгаа эсэхийг ярилцсан. Улсын хэмжээнд жилд импортлогдож байгаа машины тоо, ямар хүмүүс “приус” машиныг гол төлөв унаж байна гэдэг судалгааг ч үзсэн. Өнөөдөр манай улсад байгаа суудлын автомашины дийлэнхийг “приус” эзэлж байна шүү дээ. Ихэвчлэн залуус, бага, дунд орлоготой иргэд түлш шатахуунд хэмнэлттэй гээд энэ машиныг хэрэглэж байна. Тиймээс ч эрэлт нь өндөр хэвээрээ байгаа. Эрэлт, хэрэгцээгээ дагаад нийлүүлэлт нь ч маш их байдаг. “Приус” машинаас онцгой албан татвар авах хууль батлагдах үеэр наашаа ачигдсан, ачуулахаар гэрээ байгуулчихсан гээд маш их зүйл бий. Импортлогч нар ч хүсэлт гаргаад Ерөнхий сайдын төвшинд уулзалт хийсэн байна лээ. Түүнээс хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүн шахалт үзүүлэнгүүт хууль өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Асар өргөн хүрээний эрх ашгийг хамарсан асуудал болохоор эргэж харсан гэж болно.

-Тэгэхээр хэрэгжиж эхлэх нь тулгуу байсан хуулийг хойшлуулж приус импортлогч нарт боломж олгож байна гэж ойлголоо. Гэтэл приус-ын үнэ хэдийн өсчихөөд байна шүү дээ?

-Ерөнхийдөө хуулийн үйлчлэх хүрээ нь асар олон хүний худалдан авах чадвартай холбоотой. Мөн олон хүний бизнес, аж ахуйтай холбоотой болохоор үүнийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй гэж үзсэн. Бизнест өөрийн гэсэн төлөвлөлт байгаа шүү дээ. Наадмын өмнө машинуудаа оруулж ирээд зарна гээд төлөвлөчихсөн явж байтал гэнэтхэн Монголын төр шийдвэр гаргаад тасхийлгээд хаячихаар тэр хүмүүс хүнд байдалд орно. Өөр нэг хэсэг нь наадам дөхүүлж байгаад унаа авна гээд хэдэн төгрөг хуримтлуулчихсан байж байтал татвар нь нэмэгдээд, үнэ нь өсчихсөн. Уг нь “приус”-ыг татвартай болгосноор үнэ нь ийм ихээр өсөх ёсгүй байсан. Үйлдвэрлэсэн жилээс нь хамаараад 300-500 мянган төгрөгийн л онцгой албан татвар нэмсэн. Тэгэхээр тэр хэмжээнд л үнийн өсөлт байвал зөв биз дээ. Гэтэл хос хөдөлгүүрт суудлын автомашины үнэ нэмэгдэнэ гээд дуулиан тариад хоёроос таван сая хүртэл төгрөгөөр нэмчихсэн байна гэж яригдаж байна лээ. Ямар ч байсан хоёр, гурван сая төгрөг нэмчихсэн байгаа юм. Ер нь ингэж аливаа дуулианаар үнэ нэмдэг байдал өмнө нь ч гарч л байсан. Нефтийн бүтээгдэхүүний үнэ гадна талд нэмэгдэхэд нефт импортлогчид өөрсдөө шууд үнээ нэмчихдэг. Уг нь нөөцөлсөн түлшээ борлуулаад хоёр, гурван сарын дараа нэмэгдсэн үнэ орж ирэх ёстой. Гэтэл өмнө нь хуучин үнээр авчихсан байсан бензинийхээ үнийг нэмчихдэг тохиолдол зөндөө байлаа. Приусын онцгой албан татварыг хойшлуулах асуудлыг УИХ шууд шийдээгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-тай “Хоёрхон сарын хугацаа өгчих. Энэ хооронд ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй байна” гэж байж нэлээд ярьж хөөрч байж зөвшөөрөл авсан юм билээ.

-Приусны татварыг хойшлууллаа гээд нэгэнт нэмэгдсэн үнэ буух болов уу. Энэ талаар судалгаа хийсэн юм байна уу?

-Нэг нэмэгдсэн бол буухгүй шүү дээ. Би үүнийг УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Зарим гишүүд “Ингээд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар үнэ нь хэзээнээс буух юм. Яаж буулгах юм” гээд асууж байсан. Зах зээлийнхээ жамаар үнэ нь дээшилж, доошилж явдаг юмыг төрөөс зохицуулалт хийнэ гэж байхгүй. “Приус” зарж байгаа хүмүүст “Алив үнийн зөрүүг нь өгье та нар тэдээр зарчихаач” гэж төрөөс дотаци өгдөггүй юм бол тийм зүйл байхгүй. Зах зээлийнхээ жамаар л явна. Одоо нэгэнт татварыг нь буцаагаад онцгой албан татваргүй болчихож байгаа юм чинь бизнес эрхлэгчид маань өөрсдөө бодит үнэ рүүгээ оруулах байх. Хурдан борлуулаад эргэлтээ бодох өөрсдөд нь хэрэгтэй байлгүй дээ. Зах зээл чинь өрсөлдөөн шүү дээ. Долдугаар сарын 1-ний наана хүлээгдчихсэн, хил дээр байгаа, ачигдах гээд гэрээ хийгдчихсэн гээд маш олон машин орж ирэх гэж байгааг гаалийнхан мэдээлж байсан. Одоо байгаа хэдийгээ өндөр үнээр худалдаж чадахгүй байж олон машин ороод ирэхээр өсгөсөн үнээрээ худалдана гэдэг бүр лөөлөө шүү дээ. Тэгэхээр үнэ нь буурч л таарах байлгүй дээ.

-ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд долоон татварт өөрчлөлт оруулсан. Нэгийнх нь үйлчлэх хугацааг хойшлууллаа. Тэгвэл бусад татваруудыг эргэж харах боломж бий юу?

-Бусад өөрчлөлт орсон татварууд дунд хүмүүсийн халаас руу яг шууд орох татвар ховор шүү дээ. Хадгаламжийн татварыг аваад үзье. Монгол Улсад байгаа нийт хадгаламжийн 95 хувийг хүн амын гурван хувь нь эзэлж байна. Үлдэж байгаа нийт хадгаламжийн тав орчим хувь нь хүн амын 97 хувьд хамаарна. Тэгвэл энэ хадгаламжийн хүүг татвартай болгосноор хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшиж байгаа тэр гурван хувьд л ачаалал өгч байгаа юм. Нийт хадгаламжийн 90 гаруй хувиас авах татвараас асар их мөнгө орж ирнэ. Буцаад нөгөө хадгаламж багатай буюу 90 гаруй хувь руугаа татвар чинь бусад нийгмийн үйлчилгээ тэтгэвэр, тэтгэмж болоод л очно шүү дээ.

-Монголбанкинд хийсэн шалгалтыг үндэслэж УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг ялын дүгнэлт шиг боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байсан.

-Тийм юм байхгүй ээ.

-Чуулганаар УИХ-ын тогтоол орохын өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд АН, МАН ялгаагүй Нээрээ ялын дүгнэлт шиг зүйл заалт дурдсан тогтоол болох нь гээд байсан шүү дээ?

-Би харин гайхаад байгаа юм. Байнгын хороон дээр тийм зүйл ярьсан гэж сонссон. Би тэр байнгын хорооных биш болохоор гишүүд юу ярьсныг мэдэхгүй. Ер нь анх Монголбанкны дүгнэлт чуулган дээр орж ирэхэд АН-ын бүлэг завсарлага авч байлаа. Дараа нь дахиад чуулган дээр орж ирэхээр нь батлуулахгүйн тулд улайран эсэргүүцэж дайрлаа. Би чуулганы хуралдааны үеэр маш тодорхой хэлсэн. Тэр улайран дайраад байгаа нөхдүүд ноднин намар өөрсдөө “Та энэ хүмүүсээ шалгаад гаргаад ирээч ээ. Хөгжлийн банк, Монголбанк, Чингис, Самурай бонд гээд та нар сонгуулиар бидний талаар өчнөөн ярьсан. Одоо тэгээд шалгуулаад гаргаад ирээч. Хаана байгаа юм тэр чинь. Эрхээ авчихсан юм бол та нар шалгаад гаргаад ирээч” гээд хашгираад байсныг санаж байна уу. Тэр үед чинь дөнгөж л ажлаа авцгаагаад бичиг цаастайгаа танилцаж байсан үе шүү дээ. Түүнээс хойш процесс нь явсаар шалгалтын дүнгүүд түрүүчээсээ гарч ирж байна. Ийм зүйлд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү дээ. Цаана нь хүмүүсийн хувь заяа, ахуй амьдралтай холбоотой асуудал байна. Монголбанк төрийн мөнгөний бодлого барьдаг, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын нэрээр банк санхүүгийн тогтвортой байдал болж байгаа байгууллага шүү дээ.

-Гэхдээ тогтоол гаргахдаа хүний нэр заагаад, ажил үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан гээд тодорхойлчихсон юм биш үү?

-Байж болзошгүйг хууль хяналтын байгууллагаар шалгуулах л гэсэн байсан. Яг өөрийн чинь асууж байгаа шигээр орж ирээгүй. Байнгын хорооноосоо засагдаад орж ирсэн. Түүнд шилэн дансыг нь мөрдүүл, Монголбанкны үйл ажиллагаанд хууль дүрэм зөрчсөн зүйл байвал зогсоо, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ буруу зарцуулсан аж ахуйн нэгж байвал эргэж төлүүл гэсэн зүйлс байгаа. Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд орчихоод байна шүү дээ.

-З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нарын гишүүд мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлыг алдагдал гэж тооцсон тухай хэлж байлаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Мөнгөний бодлогын хүрээнд биш л дээ. Монголбанк хэзээ ч мөнгөний бодлого бариагүй байхгүй юу. Төрөөс баримтлах мөнгөний бодлого гээд УИХ-аас баталдаг. Харин Монголбанк төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баримтлаагүй. Хэрвээ ийм дампуу мөнгөний бодлого баталсан бол өмнөх УИХ хариуцлагагүй байна гэсэн үг. Монголбанкны нөхдүүд мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлээгүй юм. Ажлын хэсгийнхэн намын бүлэг дээр бидэнд нууц гэсэн тамгатай маш нарийн мэдээллүүд үзүүлчихээд буцаагаад авсан. Хууль зөрчсөн юмнууд маш их гаргасан юм билээ. Тэр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр хамтын удирдлагын зарчим гэж байхгүй ганцаараа л бүгдийг шийддэг байж. АН-ынханы адилхан дэд ерөнхийлөгч нь МАХН, МАН-аас ч байсан гэж яриад байгаа шиг биш. Тэр хоёр нь хариуцдаг ажил нь өөр байсан юм билээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр хүний бүх хууль зөрчсөн зүйлсийг ил ярьж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулаад нууцын зэрэглэлд авчихсан байдаг юм билээ.

-Монголбанкны ерөнхийлөгч өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд дангаараа шийдвэр гаргах хуулиар заагдсан эрхтэй байдаг. Тиймээс хуульд нь өөрчлөлт хийх ёстой юм биш үү?

-Дангаараа шийдвэр гаргах эрх нь байж болно. Гэхдээ шийдвэр гаргахдаа дур мэдээд өөр бусад хуулиудыг зөрччихсөн байвал яах вэ. Шийдвэр гаргаж болно шүү дээ. Тэр гаргасан асар олон шийдвэр нь бодлого, хууль зөрччихсөн нь буруу гэдгийг л яриад байгаа юм. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотойгоор УИХ-аас баталсан тогтоолоор бол хууль зөрчсөн гэж яллаагүй шүү дээ. Хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна л гэж байгаа. Гэтэл тэр хүн нь өөрөө алга болчихсон байна лээ шүү дээ. Алга болох ч юу байхав, хаана ч гэлээ гадаадад гарчихсан орж ирэхгүй байгаа юм гэнэ лээ. Монголын төр юм бол тэр хүнээ олж ир гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Олж ирээд учир начрыг нь олог л дээ. АН өөрсдийнхөө намын хүнийг бодлогоор тавьсан шүү дээ. Тиймээс ганцхан тэр хүнтэй биш тэр албан албан тушаалд тавьсан хүмүүстэй ч хариуцлага ярих ёстой. Тавьсан улс төрийн хүчин нь хүнээ өмөөрөөд ганцхан хүн рүү дайрлаа гээд байгаа. Тэгээд нам руу дайрах юм уу. Ажил хариуцаж байгаа хүнтэй л ярина биз дээ. Тэртэй тэргүй нам нь буруу юм хийсэн гээд хариуцлага хүлээгээд сөрөг хүчин болчихсон байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн хэлэлцүүлэг энэ зуны гурван сард явагдахаар болсон. Хуульд өөрчлөлт оруулах саналууд дунд аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нараа томилдог байя гэж байгаа харагдсан. Та аймаг удирдаж явсан хүний хувьд тэр саналыг хэрхэн харж байна вэ?

-Тэр ажлын хэсгийнхний л санал юм билээ. Хүмүүс янз бүрээр л харж байгаа. Жишээ нь, Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог байя л гэсэн хүмүүс ч байна. Иргэдээсээ сумын даргаа сонгодог байж болно шүү дээ. Сумын даргаа өөрсдөө сонгодог, хэрвээ хууль зөрчвөл аймгийн Засаг дарга шууд огцруулдаг байг л дээ. Хамгийн гол нь түүнийгээ Үндсэн хуульд концепцоор нь оруулж өгөх хэрэгтэй. Миний бодлоор суманд хэрэггүй юм бол сумын ИТХ. Сумын ИТХ-д ямар ч үүрэг байдаггүй. ИТХ-д орох гэж гол усаараа, төрөл саднаараа дайн дажин болж сонгуульдаж, талцаж, хэрэлдэж, улстөрждөг. Нэг баг дээр нэг намаас таван хүн, нөгөө намаас таван хүн өрсөлдөнө. Түүнээс болоод төрөл садангууд улстөржиж нэг нэгнээ үзэхээ больдог юм. Гэтэл сумын ИТХ төсөв л баталдаг. Тэртэй тэргүй аймгаас цалин чинь тэд, урсгал зардал чинь тэд гээд тодорхой хэдэн тоо очно. Угаасаа төсөвлөгдөөд оччихсон юмыг л “Батлах уу, батлая” гээд болоо шүү дээ. Суманд өөр юу ч хэлэлцдэггүй. Сүүлд Сум хөгжүүлэх сан гээд нэг юм гараад ирсэн. Түүнийгээ бол иргэний танхимаараа иргэдээсээ асуугаад хийж болно. Эсвэл сумын Засаг дарга шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юмандаа зарцуулаад явна биз. Түүн дээр тэртэй, тэргүй хөндлөнгийн хяналт зөндөө бий шүү дээ. Аймгийн Засаг даргыг бол ИТХ-аас нь сонгоод явдаг одооны тогтолцоо нь байж болно. Бас Ерөнхий сайд аймгийн ИТХ-тай нь зөвшилцөх маягаар томилж болох юм гэж яваад байгаа. Гэхдээ одоогийн хэлэлцүүлгийн үр дүнд л гарч ирэх байх.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд Төрийн ордонд бараг л таниас өөр хүн алга. Та сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байгаа юм уу?

-Сонгуулийн тухай хуульд тухайн сонгуульд оролцож буй штабын ажилтан, шадар туслах, сонгуульд оролцох үнэмлэх авсан хүмүүс л сонгуульд оролцоно. Бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно гэсэн байдаг юм. УИХ-ын чуулган завсарлахгүй байгаа тул амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллаад бусад үед нь ажлаа хийгээд сууж байна.

-Гэхдээ таниас бусад нь явчихсан байна шүү дээ. Эсвэл намаасаа нэр дэвшиж байгаа хүнээ дэмжихгүй байгаа юм уу?

-Төрөөс цалин авч байгаа хүн төрийн ажлыг цалгардуулах чинь байж болох зүйл юм уу. Би Хойд Солонгос Монголын парламентын бүлгийн даргын хувьд Зүүн хойд Азийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалтад оролцох, мөн Хойд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзахаас эхлээд ажил их байна. Намаасаа ганцаараа сонгогдсон болохоор содон харагддаг юм шиг байна лээ. Өнгөрөгч амралтын өдөр тойрогтоо очиж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс “Та хэнийг дэмжиж байгаа вэ” гэж асууж байсан. Манайхан хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн. Уяачдаас М.Энхболд, бөхөөс Х.Баттулга нэр дэвшсэн одоо сурынхнаас хүн хэрэгтэй байна гэж байгаа юм. Би Их хурлын гишүүн болсноор сурын төлөөллийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой болгосон. Сонгуулийг бид наадам шиг харж байна. МАН бүх шатандаа ялалт байгуулсан болохоор М.Энхболд гэдэг хүн аварга гэсэн үг. Дуртай, дургүй ч Буянт Ухаа спорт ордныг дүүртэл хүн цуглуулж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Ардчилсан намаас Женко хочтой Х.Баттулга, манайхаас “Босоо” хочтой С.Ганбаатар нар аваргатай өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болдог юм чинь тэд сайн барилдаасай гэж тойргийнхондоо хэлтэл “Та Ганбаатарыг дэмжиж байгаа бол тэрийгээ хэлээч” гэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч нь намаас татгалзсан, бүх намыг ижил хэмжээнд авч үздэг, эв нэгдлийн илэрхийлэгч хүн байх ёстой. Монголчууд намыг биш хувь хүнийг сонгож сонголтоо хийдэг байх хэрэгтэй. Тэр утгаараа би хувь хүнийг харж сонголтоо хийнэ гэдгээ хэлсэн. Р.Амаржаргал гуайг манай намаас нэр дэвшээч гэж гуйсан л даа. Даанч боломжгүй гэсэн юм. Энэ сонгуулиар бид өөрийгөө ярьдаг биш, улс орноо ярьдаг хүнийг сонгомоор байна. Тиймээс тэдний мэтгэлцээн, мөрийн хөтөлбөр, хар биш цагаан пи арыг нь хармаар байна л даа. Ард түмэн залхчихаад байна. “Хас”-ын Ч.Ганхуягийг Н.Энхбаяр дарга сайн таньдаг юм. Ямар хүн бэ, яаж мөнгөтэй болсон гэдгээс эхлээд мэддэг. Бид “Улаан тарианы хүүхдүүд” гэхээсээ өмнө “Улаан буудайны хүүхдүүд”-ийг эхэлж судлах ёстой байж. Оффшор дансанд байгаа мөнгийг М.Энхболд дарга бид хоёр сайн мэдэх ёстой.

Оффшорт байгаа мөнгө чинь тодорхой юм шүү дээ. Түүнээс Ч.Ганхуяг, С.Ганбаатар ч мэдээд байдаг юм биш. Манай Н.Энхбаяр, Х.Баттулга, М.Энхболд дарга нар л мэдэж байж магадгүй. Тиймээс оффшорт байгаа мөнгийг авч ирж болно. Гэрээ хэлэлцээр хийсэн, мөнгө шилжүүлсэн хуулгуудыг нь авч ирээд “Наад мөнгө чинь Монголын төрд орох ёстой” гээд олон улсын шүүхэд хандаад авчих юм уг нь. Түүнээс биш хамар хашааны Дорж гуайд газар өгөөд, Дулмаа гуайн хүүхдийг ялаас чөлөөлж 10 сая төгрөг аваад оффшорт хийчихдэг юм биш. Оффшорын мөнгө уул уурхайн мөнгө байдаг. Энэ асуудал цэгцлэгдэх боломжтой гэж би хувьдаа үздэг. Ингэхийн тулд иргэний эр зориг гаргахаас гадна, бүхэл бүтэн систем шийдэх ёстой юм. Тиймээс гурван нэр дэвшигч аргачлалаа ярих ёстойгоос биш “Би оффшоргүй. Тэр оффшортой. МАНАН-гийнхан л оффшортой” гэж яриад нэмэргүй. Энэ чинь дэндүү тодорхой. Мөнгө ургадаггүй, тиймээс нэг төгрөг ч гэсэн үнэ цэнтэй байхгүй юу.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Ард түмэн гурван нэр дэвшигчээсээ асуух ёстой. Харин намаар битгий талцаач гэж гуйгаад байгаа юм. АН, МАН, МАХН хүнээ гаргалаа гэхэд тэр хүнээ барьж, захирч чаддаггүй л байхгүй юу. Чаддаггүй болохоор үе үеийн Ерөнхийлөгч нар намтайгаа зодоон хийдэг. Ерөнхийлөгч ажлаа хийх гэхээр нам нь тээг болдог. Гэтэл нам нь хөдөлмөрлөсөн хөлснийхөө хувийг хүртмээр байдаг л даа. Ингээд бөөн зодоон болдог байхгүй юу. Тэгэхээр иргэний эр зориг гаргаад аль ч намынхан төрийг тэргүүлэх хувь хүмүүсийн цензур дээр суурилан сонголтоо хийгээсэй. Дээр үед Сталин Хрушевт ажлаа өгөхдөө хоёр ширхэг захиа үлдээжээ. Тэгэхдээ ажил чинь хүнд хэцүү санагдаад бүтэлгүйтвэл эхний захиаг задлаарай гэж. Бреженев Хрушевийг огцруулна гээд нөхцөл байдал хүнд болсон тул эхний захиаг онгойлготол “Бүх буруугаа над руу чих” гэсэн байж. Хрушев тэгэхээр нь “Сталин бол их хэлмэгдүүлэлтийг хийсэн. Түүний завхарлыг арилгая” гээд баахан юм ярьж байж галыг намжаажээ. Гэтэл дахиад огцруулах гээд нөхцөл байдал эвгүйтээд ирэхээр нь өвгөний захиаг унштал “Дараагийн хүндээ яг ийм хоёр захиа үлдээ” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлаас гардаг арга нь өмнөх үе рүүгээ буруугаа чихдэг. Ардын намынханы бусад руугаа буруугаа чихдэг хэлбэр, АН-ынхны ард түмэндээ хайртай байгаа хэлбэрээс ард түмэн залхчихаад байна. Ард түмэн нэгэнт залхсан тул зөв сонголт хийх хэрэгтэй. Тэр утгаараа С.Ганбаатарт “шаанс” байхыг үгүйсгэхгүй. Би хүнийхээ хувьд нэр дэвшигчийг биш намаа л дэмжинэ. МАХН байгаа болохоор би намдаа тууштай байгаа. Гэхдээ МАХН-ын зарим нөхдүүд намайг унагаах гэж үзэж байна л даа.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ. Таныг намаасаа хөөх гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. 500 хүнээр гарын үсэг зуруулаад “Манай намын нэр дэвшигчийн эсрэг яваад үзээрэй, ална, хядна” шүү гэх нь холгүй өргөх бичиг надад ирсэн.

-Бүр тиймдээ тултал бичиг ирүүлээ юу?

-МАХН-аас Н.Энхбаярыг Улсын Дээд шүүх ялгүйд тооцсон шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжоор хангаж ажиллана уу гээд Орхон аймгийн 500 хүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Сая Эрдэнэтэд очтол “Баасанхүү долоон тэрбумын байшинтай” гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Тэр нь байвал мөн гоёо. Ард түмэндээ өгчих юмсан. Эрдэнэтийн уулзалтын үеэр гишүүн намынхаа эсрэг яваад байх юм гээд бичлэг хийгээд л. Та хүртэл “Сонгуулийн сурталчилгаандаа явахгүй өрөөндөө суугаад байх юм” гээд хоржоонтой асууж байх жишээтэй. Асуудлын гол нь Монгол төрийн сонгууль байгаагаас биш АН, МАН, МАХН-ын сонгууль болоогүй юм шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө ярих ёстой. Сүүлийн жишээ гэхэд Катарыг хар. Ямар нөхцөл байдалтай болчихов. Тэнэг хүмүүсийн алдаа тэнэг байдалд л хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Бид 22 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байхад 580 сая ам.доллараа өнөөдөр өг, хоёр тэрбум ам.доллараа энэ жилдээ өг гэдэг шахаанд орсон. Ард түмэн алтан бөгжөө өгөөд л, ард түмэндээ хайртай гишүүн нь 100 сая төгрөг хандивлаад л. Үнэндээ бид сандарсан нууцгүй үнэн. Хятадууд биднээс 4.5 тэрбум ам.долларыг маш бага хүүтэй аваа. Гэхдээ бид хоёр тэрбумаа суутгана гэсэн. Бид урд хөршдөө баярлах ёстой. Гэсэн ч бид тийм өндөр хүүтэй зээл авах нөхцөл байдалд ормооргүй байна. Япон, Солонгос, Дэлхийн банкныхан нэг хувийн хүүтэй ав гэхэд урд хөршийнхөн “Тэгвэл тэрийгээ аваа” л гэж байгаа юм. Бидэнд хоёр л сонголт байна. 4.5 тэрбум ам.доллар авч өрөнд орох уу, гурван тэрбум ам.долларын зээл авч хямралаа хязгаарлаад цааш явах уу. Бид мөнгө авч болно. Гэхдээ яах, юу гээд зорилготой байх ёстой. Хятадын нэг тэрбум ам.долларын хүрээнд Монгол Улсад 12 махны үйлдвэр барихыг би эсэргүүцсэн. Манайд хэдэн ч үйлдвэр барьж болох ч гадагшаа махаа экспортлож чадах уу. Чадахгүй гэвэл юун 12 махны үйлдвэр битгий хэл Эмээлт бидэнд хангалттай. Яах талаараа хэлэлцээр хийгээгүй мөртлөө махны үйлдвэр барина гэж болохгүй. Энэтхэгийн зээлээр нефть боловсруулах үйлдвэр барина гэж байгаа, болно. Эхлээд Петро Чайна Дачин Тамсагтай хийсэн гэрээгээ цэгцэлчихээд барь. Өмнөх парламентад Газрын тосны хуулийг Цэндийн Нямдорж гэдэг хүн ажлын хэсгийг нь ахлахдаа “Энэ хуулинд Петро Чайна Дачин Тамсаг хамаагүй” гээд оруулчихсан байхгүй юу. Ингээд бид түүхий нефтиэ авч чадах юм уу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, нөгөө хүмүүстэйгээ ойлголцох хэрэгтэй шүү дээ. Ингээд байгаа болохоор би бухимдаад байгаа юм. Зөв зүйлийг нь би “аймар” дэмжинэ. ОУВС-д ороход нь “Үүнээс өөр сонголт байхгүй” гэж хэлээд Т.Аюурсайхан бид хоёр муудалцсан. Ц.Даваасүрэн ах бид хоёр нарийн ярьвал муудаад байхаар харилцаатай хүмүүс ч биш. Т.Аюурсайхан намайг олон нүүртэй энэ тэр гэхээс нь би ичээгүй. Би Их хурлын гишүүнээр таван жил ажиллаж байгаа хүний хувьд төрийн хүн л болохыг хичээж байна. Зарим хүмүүс 2020 оноо бодоод ард түмэнд таалагдах үг хэл л дээ гэдэг. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийн УИХ-ын тогтоолыг 49 гишүүн дэмжиж, есөн хүн эсэргүүцсэн байдаг. Тогтоолын өгүүлбэрийг хар. Хөгжлийн банк, Монголбанкнаас авсан зээлэнд суутга гээд байгаа. Одоо хэлэлцээр хийхээр юу болох вэ. УИХ-ын тогтоол гаргахын би эсэргүүцээгүй. Хамгийн зөв шахаж бараг ганцаараа шийдвэр гаргуулсан гэж болно. Ц.Нямдорж шиг, Ж.Батзандан шиг туйлшраагүй. Сонголтоо зөв хийж сурмаар байна.

-Чуулганы хуралдаанаар зээлийн хэлэлцээрүүд орж байсан. Ямар утга учиртай хэлэлцээрүүд байсан бэ?

-Маш аймшигтай. Зээлээс бүү ай. Зээл төлөгдөх үү гэдгээс л ай. Нэг хувийн хүүтэй зээл нь 10 хувийн ашигтай бизнес болж чадна гэвэл зээл өгөх хэрэгтэй. Бид өртэй байсаар байвал Парисын клуб дээр бидний бүх өрийг аваачин “Худалдаж авах орон байна уу” гэж асууна. Нэг улс авч таарнаа даа. Тэр манай орны бүх өрийг худалдаад авчихбал Монголын газрыг битүүмжилнэ. Газар нутгийг чинь авна гэсэн үг. Тиймээс өртэй болох нь жижиг орнуудын хувьд аймшиг байдаг. Монгол Улс хоёр том гүрний дунд байгаа тул хоёр хөрш шигээ эрх ашигтай, бодлоготой, эв нэгдэлтэй, зарчимтай байх ёстой. Үүн дээр л санаа зовж байна. 2000 онд 72 суудал авсан нэг нам, тэр намаас Ерөнхийлөгч сонгогдсон байх үед аймшигтай дарангуйлал, хэлмэгдүүлэлт үргэлжилсээр 2007 онд туйлдаа хүрч 2008 оны үймээн гарсан. Өнөөдөр МАН 65 суудал авсан байгаа энэ үед бид ухаалаг сонголт хийх ёстой. С.Эрдэнэ даргатай АН олигархижсан нам болсон. Ардын намаас дутахаа больсон. Манай намын дарга ч гэсэн барьцаалагдсан л хүн. Чангахан дуугарахад Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэлж байгаа биз дээ. Би олон удаа хэлсэн. Ноён бэрсээ хамгаалж нүүдэг юм. Хүү зөвхөн бэрс гардаг болохоос бод болдоггүй юм. Бод хэзээ ч бэрс болдоггүй. Үүгээрээ би цэвэрхэн хүмүүсээр багаа бүрдүүлээчээ л гэж байгаа хэрэг. Удирдагч цэвэр байж нам цэвэршинэ. Түүнээс цүнх баригч долдой нар биш. Сүүлд санал тоолох хар машин худалдаж авах гэлээ гэсэн юм гарсан даа.

-Тэгсэн…

-Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм гэж бодоод байгаа. Техникийг чинь өөрөө туршаад үнэн эсэхийг мэднэ. Ядаж л задалж угсрах ёстой биз дээ. Тэр юу нь аймшигтай байгаа юм бэ. 21 аймгаар дүүрэн хар машин хийнэ гэж байхгүй. Ямар эд ангиудаас бүтсэн байна вэ, ямар горимоор ажиллаж байгааг туршаад үзэг л дээ яадаг юм. Манайхан бүх зүйлийг зандалчилж, төрийн эсрэг гэмт хэрэг болгох нь зөв хүмүүсийн зүрхийг мохоогоод байгаа юм биш биз гээд санаа зовж байна. Монголд ямар ч террорист хүн байхгүй. Эх орондоо хайргүй хүн байхгүй. Харин хэдэн хулгайч бол бий. Хуулийн байгууллага ажилласан шиг ажилла. Дараа нь шившгээ дэлгэж болохгүй. Эрх баригчдад 65 гишүүн байхгүй. 55 л байгаа. Сонгууль дууссан гээд маргаантай 10 хүний асуудлыг орхих юм уу. 2020 онд дахиад сонгууль болно. Мөнгө тараадаг, хүн зөөдөг нь үнэн. Үүнд чинь ард түмэн бухимдаад байна. Түүнээс айдастай нийгэм монголд бий болчихоогүй юм. Харин долдой, бялдууч, урвагч, хулгайч нар аймар байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Отгонбаатар: Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна

Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг Монгол Улсын 26 дахь улс төрийн намаар бүртгэн авсан билээ. Тус намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.


-Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг бүртгэж авлаа. Монгол Улс гурван сая хүн амтай 26 намтай боллоо. Танай намыг бүртгүүлэхээс өмнө 25 нам үйл ажиллагаа явуулж ирсэн. Олон нам байлаа гээд улсын хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байхад нэг нам дахиад мэндэлчихлээ л дээ…

-Би гурван жилийн өмнө намд дургүй байсан. Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй байна гээд бараг л үзэн яддаг, аН, МаН-д орвол нүдний булай болно гэж боддог байлаа. Одоо ч гэсэн ийм бодолтой залуус байгаа л байх. Хүн мэдэхгүйн гайгаар ингэж боддог юм билээ л дээ. Миний хувьд Сталин, Ленин, Гитлер зэрэг хүмүүсийн амьдрал, улс төрийн онол, үзэл баримтлалын номуудыг уншсан. Нам гэдэг чинь гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, санаа бодлыг нэгтгэж төрийн бодлого боловсруулдаг, улс орноо засч залруулдаг. Энэ дэлхий дээр намгүйгээр улс төрийн ойлголт байдаггүй юм байна. Харин манайд байгаа намуудыг харахаар ялангуяа хоёр том нам гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хууран мэхлэх замаар авч цөөн хэдэн хүн дээр гарч өөрсдөдөө хэрэгтэй хууль, бизнесийг хийдэг. Үүнийг нь бид хараад балай, заваан юм гэдэг. Энэ чинь нам биш. Сталин, Ленин, Гитлер гээд дэлхийн улстөрчдийн онолоор бол мафи юм байна, мафийн бүлэг рүүгээ орчихсон байна. Гишүүд, дэмжигчид, ард түмнээсээ тасраад алга болчихож. Өнөөдөр манайд нам байхгүй, мафийн бүлэг л бий. Нам байхгүй болчихсон хэрнээ улс төр нь яваад байгаа юм. Ардын нам, Ардчилсан нам анх яах гэж байгуулагдсан юм, тэдний хэтийн зорилго юу байв. Тэд нам байгуулаад зорилгоо биелүүлсэн. Одоо ард түмэн тэр минь энэ минь гээд саналаа өгөөд байх юм бол таны дэмжлэгээр улс орныг чинь дээрдэмдэнэ шүү дээ.

-Та нарын сонгосон зам бол зөв гэх гээд байна уу?

-Бидний залуус үнэн, зөвөөр явахыг хичээж байгаа. Эх орноо гэсэн зөв сэтгэлтэй залуус бид буруу, муухай бүхний үүр уурхай болсон тэдэнд туслах албатай юм уу. Хөдөө орон нутгаар явж байхад Дархан-Уул аймгийн нэг иргэн “Новшнууд төрд гарчихлаа” гэж байна. “Яаав” гэтэл “Ялгаагүй дуракууд гарлаа” гэж байсан. Өөрөө нэг хүнийг дэмжиж сонгуульд нь ажиллаад гаргасан байгаа юм. Тэгэхээр нь би “Та зүтгээд тэр хүнээ гаргасан юм байна. Одоо надаар яах гээд байгаа юм бэ. Та нар сонгуулиар хэдэн төгрөгийн төлөө ажиллаж гаргачихаад дараа нь сонголтоо буруутгадаг байж болох юм уу” гэтэл “Нээрээ тийм байна” гэж байх жишээтэй. Монголын ард түмэн сонгууль өгдөг биш сонгуулийг нь өгүүлдэг юм байна. Сонгуулиар гэрээс нь машинтай очиж аваад хэнд саналаа өгөхийг нь хэлээд оруулдаг. Үнэндээ орон нутагт сонгууль өгнө гэдэг дарамт, хүндрэл болтол нь дээрмийн бүлэг улс орныг удирдаж ирсэн.

Түрүүн та “Үнэн ба Зөв” намаас өмнө 25 нам бүртгүүлсэн гэсэн. Үнэн. Тэдний үзэл баримтлалыг би буруутгахгүй. Хэн нэгэн улстөрч намаасаа гарахынхаа өмнө нам байгуулаад “Би намаасаа гарч нам байгуулна шүү” гэдэг шантаажны аргатай болчихсон. Ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх нам алга. Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна. Манай “Үнэн ба Зөв” нам 26 дахь улс төрийн намаар бүртгүүллээ.

-Яагаад заавал “Үнэн ба Зөв” гэж. Танай намаас бусад нь худлаа юм уу?

-Бид ард түмэнд хайртай, дуртай, новшнуудыг устгая гэсэн гоё нэрээр намаа нэрлэж болно. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 26 намыг дээрээс нь эхлээд уншаарай. Ардын намаар эхэлнэ. Тэнд ард байхгүй. Ардчилсан нам. Тэнд ардчилал байхгүй гэх мэтчлэнгээр үргэлжилнэ. Ингэж уншсаар 26 дахь нам дээр ирээд уншихаар аяндаа бүх утга илэрхийлэгдэнэ. Манай нам ард түмний, ардчилсан, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэний хөдөлгөөнийг нэгтгэсэн шударга нам гэдэг нь харагдана. Монголд 26 нам байгаа хэдий ч орон нутагт салбар зөвлөлтэй гээд явахаараа АН, МАН гэсэн хоёр л нам бий. Гурав дахь нам гэж ямар намыг хэлдэг юм бэ. Сум болгонд салбартай намыг гурав дахь нам гэдэг. Түүнээс биш намын тамгаа цүнхэнд хийгээд бариад явж байгааг нам гэдэггүй юм. Суманд байгаа хоёр нь нам юм уу гэхээр мафи болчихсон байхгүй юу. Юугаа дэмжиж байгаагаа ч мэддэггүй. Орон нутгаар явахдаа намын доод шатны албан тушаалтнуудтай бүгдтэй нь уулзсан. Бүгдээрээ намынхаа удирдлагуудад дургүй байдгаа хэлсэн. Энэ хоёр нам сонгуульд ороод ярьдаг зүйл нь юу гээч “Чи намынхаа төлөө ажиллахгүй бол нөгөө намын хүн гарах гээд байна” гэдэг. Улс төрийн бодлого юм ерөөсөө ярьдаггүй. Бодоод үзэхээр нөгөө намын хүн гарчихвал миний амьдрал дуусна гээд тулааны зүйл рүү ордог. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр юу ч байдаггүй. Харин “Үнэн ба Зөв” намынхан ард түмний хүсэл, мөрөөдлийг бодит ажил болгох төлөвлөгөөг оруулж ирж байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлсэн үү. Хаана хаана салбартай болсон бэ?

-Манай намын үйл ажиллагаа албан ёсоор наймдугаар сарын 15-наас эрчимжинэ. Бид намаа Улаанбаатар хотын есөн дүүрэг, 18 аймагт салбартайгаар байгуулсан. Манай намыг дэмжиж 2100 хүн албан ёсоор бүртгүүлсэн. “Үнэн ба Зөв” нам маань үүсгэн байгуулагчдын хурлаа 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд хийж байсан юм. Бид нам шиг нам болгохын тулд товчхондоо сум бүртэй тулж ажиллана. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч гэж шунахгүй. Сумыг бид хоёр том намаас чөлөөлөх ёстой. Ингэж байж энэ улсыг бид төрөөс чөлөөлнө.

-Танай нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм. Сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжиж таван төгрөг салгадаг нь нууц биш шүү дээ?

-Тухайлбал, үнэхээр сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлэх хэрэгтэй. Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, С.Жавхлан, Ж.Батзанданг гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. “Үнэн ба Зөв” нам 2020 оны сонгуулийг хараагүй. Манайд төрийн тогтолцоо огтхон ч болохгүй байгаа юм биш. Намын тогтолцоо бүгдийг үгүй хийдэг. Намын тогтолцоогоо шийдээгүй байж бид төр болохгүй байна гэдэг. Өөр гарц хэрэгтэй гэж байгаа бол бидний хэдэн залуу үүний чинь төлөө явж байна. Юмыг буруутгаад л суух юм. Үнэн, шударга зүйл байхгүй болчихсон болохоор иргэд бухимдаж байгаа шүү дээ. Бид улсаа өөрчилье гэвэл иргэнээ зөв болгох хэрэгтэй. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрийн цөм нь иргэдийн боловсрол, зөв хүн юм.

-Манайхан нам байгуулагдангуут л арын эздийг нь хайдаг. Танай намын ард Ш.Сайхансамбууг байгаа гэлцэх юм?

-Энэ намын ард хэн байна вэ гэж нэр ус цохон дайрдаг дайралтыг хоёр том намын хөлсний бичээчид л хийдэг. Ард түмэн үүнийг асуудаггүй. “Үнэн ба Зөв” намын ард ямар хүмүүс байгааг мэдье гэвэл эхлээд өөрсдөө ороод ир л дээ. Тэгээд энэ намын ар нь та бол. Өнөөдөр “Үнэн ба Зөв” нам Монголын асуудал юм уу, энэ хоёр нам асуудал юм уу. Энэ хоёр нам л асуудал. Гэтэл бид энэ хоёр намын асуудлыг “Үнэн ба Зөв” намын асуудал юм шиг дайрдаг. Асуудлаа шийдэхийн тулд бид нэгдэх ёстой. АН, МАН-ын бузар булайтай эвлэрэхгүй гээд намаасаа гарсан, зөв зүйлийг тогтоохоор яваа тийм хүмүүс бий. Зөв бодолтой, үнэн яваа хүмүүс бидний ар тал ч байна, урд тал ч байна.

-Танай нам албан ёсоор бүртгүүлчихлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор дэмжиж байгаа нэр дэвшигч байна уу?

-Байхгүй. Бусад намын дарга нь өөрсдийгөө амьд байгааг нэг харуулчих гээд тэрийг дэмжиж байна гэж мэдэгдэл хийгээд цаагуураа хэдэн төгрөг авчихдаг. Үнэн шүү дээ. Бид алсыг харж үнэн зүйлийн төлөө явж байгаа учраас энэ удаагийн сонгуульд ямар нэгэн байр суурь баримтлахгүй.