Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Үнийн өсөлт, олон төрлийн хоригууд парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлагатайг улам тод харуулж байна DNN.mn


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


Оны эхэнд хоёулаа
ярилцаж байхад “Энэ онд
манай улсын хамгийн том
сорилт үнийн өсөлт байна”
гэдгийг хэлж байсан. Таны
хэлснээр үнийн өсөлт
гаарчихлаа. Одоогийн эдийн
засгийн нөхцөл байдлыг
хэрхэн дүгнэж байна?

-Үнийн өсөлт ойрын
гурван жилдээ Монгол Улсын
эдийн засаг, аж ахуйн нэгж,
ард иргэдийн өмнө тулгарах
хамгийн том сорилт хэвээр
байх төлөв ажиглагдаж байна.
Дэлхийн улс орнуудын эдийн
засагт 1970-аад онд болоод
өнгөрсөн стагфляци буюу
эдийн засгийн өсөлт бага
байхад үнийн өсөлт явагддаг
үзэгдэл бүрэн агуулгаараа
одоо өрнөж байна. Түүх
давтагдаж байна гэх үү дээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард
Эдийн засгийн байнгын хороон
дээр өөрийн чинь хэлдгээр
“Ирэх онд үнийн өсөлт гаарна
шүү. Энэ амаргүй сорилтыг
зөв бодлого хэрэгжүүлж байж
давах учиртай” гэдгийг хэлж,
анхааруулж байсан. Зөв
бодлого гэдэг нь мөнгөний
бодлогын хүүг өсгөх, төсвөө
балансжуулахыг хэлж байсан.
Чухам яагаад бодлогын хүүгээ
өсгөх, төсвөө балансжуулах
тухай дахин дахин яриад
байсан гэхээр 1970-1980 оны
стагфляцийн үед улс орнууд
үнэ тогтворжуулах, зарим нэр
төрлийн бараа бүтээгдэхүүний
үнийг хүчээр барих, валютын
ханшаа барих, хилээр зарим
барааг гаргахгүй байх зэрэг
бодлого явуулж үзсэн. Ихэнх
нь ямар ч үр дүн өгөөгүйгээр
үл барам стагфляцийг улам
өдөөж үргэлжлэх хугацааг
нь уртасгасан байдаг. Ийм
учраас 1970-1980 о н д
бусдын гаргасан алдааг
давтах шаардлагагүй, харин
үр дүнгээ өгсөн мөнгөний
бодлого, төсвийн бодлогыг
авч хэрэгжүүлье гэсэн юм л даа.


-Монголбанк бодлогын
хүүгээ нэмэгдүүлсэн шүү
дээ?

– Өнгөрсөн оны 1 0
дугаар сард хэлж ярьснаас
хойш долоон сарын
дараа, Монгол банкны
ерөнхийлөгчийг ажлаа өг
гэснээс хойш нэг сарын дараа
Монголбанк бодлогын хүүгээ
өсгөсөн. Дэндүү их хугацаа
алдлаа, харамсалтай. Энэ
алдааны урхаг олон жил
үргэлжлэх нь тодорхой.
-Зөвхөн мөнгөний бодлогын хүүг өсгөхөд л эдийн
засгийн энэ хүндрэлийг
даваад гарах боломжтой
гэж үү?
-Ганцхан мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр асуудал
бүрэн шийдэгдэхгүй. Мөнгөний
бодлогын хүүг өсгөхөөс гадна
төсвийн бодлогоо уялдуулж,
балансжуулах ёстой. Төсөв,
мөнгөний бодлого нийлж байж
илүү үр дүнд хүрдэг.

Засгийн газраас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зарим нэр төрлийн
бараа бүтээгдэхүүнийг
гаалийн болон бусад татвараас чөлөөлөх бодлого
барьж байгаа. Тэгвэл эдгээр
бодлого тийм ч үр дүнтэй
биш гэсэн үг үү?

-Тийм ээ, үр дүнгүй. Үнийн
өсөлтийн суурь шалтгаан
нь богино хугацаанд
үргэлжлэх бол зарим бараа
бүтээгдэхүүний үнийг тэр
х у гацаанд нь бари х гэж
оролдож болох юм. Гэтэл
үнийн өсөлтийн суурь
шалтгаанууд нь дор хаяхад
3-4 жил үргэлжлэхээр байхад
үнэ тогтворжуулах бодлого
хэрэгжүүлбэл үр дүн өгөхгүй,
харин ч асуудлыг ул ам
хүндрүүлжүргэлжлэх хугацааг
уртасгана. Аргацаах аргагүй
асуудалтай нүүр тулаад
байна гэж ойлгож, бодлогын
зөв арга хэмжээнүүдийг цаг
тухайд нь, хугацаа алдалгүй
авах учиртай.

-Цаашид Монголбанк
бодлогын хүүгээ 10 хувиас
өсгөх шаардлагатай юу?


-Инфляци 17 хувьтай
байхад бодлогын хүүг өсгөх
нь ойл гомжтой шүү дээ.
Тэгэхгүй бол төгрөг улам
үнэ цэнэгүй болж, ханш нь
унана. Төгрөгийн үнэгүйдлээс
хамгаалж иргэд төгрөгөө
валют болгохыг оролдож
улмаар валютын нөөц
хомсдоход хүргэдэг. Ийм л юм
манай эдийн засагт болоод
байгаа. Уг нь бодлогоо ном
журмын дагуу явуулдаг Төв
банкууд бодлогын хүүгээ
өсгөөд зарим поп улстөрчид
нь шүүмжилж харагддаг.
Манайд яг эсрэгээрээ, улстөрч
нь мөнгөний бодлогоо зөв
болгооч гэхээр Монголбанкны
ерөнхийлөгч нь үгүй гээд
тэнэгтээд сууж байдаг,
сонин шүү. Тэгээд үнэ өслөө,
амьдрал хэцүүдлээ гээд хэдэн
улстөрчөө муулаад л. Зарим
хүмүүс одоо ойлгож эхэлж
байгаа болов уу гэж горьдож
байна.

-Одоо төсвөө дахин
тодотгох ёстой гэж та үзэж
байна уу?


-Одоо төсөвт тодотгол
хийвэл энэ жил хий гдэх
гурав дахь удаагийн төсвийн
тодотгол болно. Байн байн
өөрчлөгдөөд байдаг зүйлд хүн
итгэдэггүй, үр дүн гарахгүй.
Улсын төсөв гэдэг ойрхон
ойрхон тодотгоод, өөрчлөөд
байдаг зүйл ч биш. Анхнаасаа
зөв төсөв оруулж ирээд
түүнийгээ хатуу хэрэгжүүлээд
явбал үр дүнгээ өгдөг. Одоо
төсөв тодотгоно гэснээс ирэх
оныхоо төсөвтөө анхаарах нь
зөв биз.

– Зарим хэвлэл
мэдээллийн хэрэгслээр
манай улсыг дефолт зарлах
хэмжээнд хүрсэн талаарх
мэдээлэл цацагдсан. Иргэд
ажилгүйдэл, ядуурал, үнийн
өсөлтөд дарлуулж дундаж
давхаргаас ядуурлын
ангал руу нэг нэгээрээ биш,
нийтээрээ орж байгааг хэлж
байна. Гэвч Сангийн сайд
удаа дараа уг мэдээллийг
үгүйсгэж, эдийн засгийн
нөхцөл байдал хэвийн
түвшинд байгааг хэлж
байна. Энэ тал дээр та ямар
бодолтой байна?

-Монгол Улс дефолт
зарлах хэмжээнд хүрсэн гэдэг
бол дэгсдүүлсэн мэдээлэл.
Гадаад зээлээ цаг хугацаанд
нь төлж чадаа гүй улсы г
дефолт боллоо гэдэг. Дефолт
зарлах эрсдэлд ойрхон
байгаа эсэхийг харуулдаг гол
үзүүлэлт бол тухайн улсын
зээлжих зэрэглэл байдаг.
Манайулсынзээлжихзэрэглэл
У.ХүрэлсүхийнЗасгийн газрын
үед таван шат ахиж, С сөрөг
-өөс ВВ тогтвортой түвшинд
очсон. Монгол Улсын зээлжих
зэрэглэл хэвээрээ байгаа,
тэгэхээр Манай улс дефолт
зарлах хэмжээнд очоогүй.

– Оны өмнө манай
улс 2022 онд 16 их наяд
төгрөгийн орлого олно
хэмээн төсөөлсөн. Ямартаа
ч бид ийм хэмжээний
орлого олох боломжгүй
гэдэг нь нэгэнт тодорхой
харагдаж байна. Экспортын
орлого олох ганц суваг
маань хаагдчихвал яах вэ,
цаашдаа ямар арга хэмжээ
авах ёстой вэ?

– Байдал амаргүй ч
зовлон тоочоод суух биш
эдийн засгийн хувьд төсөв,
мөнгөнийбодлогоо зөвболгох,
экспортоо нэмэгдүүлэх,
хилээр бараа бүтээгдэхүүн
саад бэрхшээлгүй, түргэн
шуурхай орж ирэх нөхцөлийг
бүрдүүлж ажиллах учиртай.
Төрийн байгууллагууд
хурдтай,мэдрэмжтэй байжцаг
хугацаатайөрсөжажилламаар
байна. Экспортын зах зээл
рүү чиглэсэн дэд бүтцийн
асуудлыг бодитоор харж,
эрүүлээр сэтгэж, Монголынхоо
эрх ашигт нийцсэн шийдвэр
гаргаж байгаагүйнхээ горыг өнөөдөр амсаж байна. БНХАУ
руу төмөр зам тавих гэхээр
танк орж ирнэ гэх, төмөр
замаар биш автомашинаар
нүүрсээ зөөвөл олон хүн
ажлын байртай болно гэх,
гял гар у утанд эл с хийж
олон цоолоод уул уурхайн
бүтээгдэхүүнээ олон замаар
гадагш гаргаж болохгүй гэх
зэрэг тэнэглэлийн гайг бид
одоо нийтээрээ, улсаараа
хүртэж байна. Дахин ийм
тэнэглэлд бүү автаасай л
гэж хүсч байна. Монголоо
гэсэн хэдийгээ шоронд хорьж хэлмэгдүүлдэг
явдал бүрмөсөн зогсоосой
гэж хүсч байна. Мөнгөний
шуналтангуудыг улс төрөөс,
төрөөс хол байлгаасай гэж
хүсч байна. Ингэж чадвал
асуудалгүй дээ.

-Манай төр, засагт таны
хэлээд байгаа хурд, чадамж
хоёр дутагдалтай л байгаа
юм шиг санагдаж байна.
Дэлхий нийтээрээ нийгэм,
эдийн засаг, геополитикийн
асуудал өрнөж байхад
манайхан наадмаас наадам
хэсээд явж байна шүү дээ?

-Олон улсын байдал их
хурц, ээдрээтэй, эмзэг байна.
Дэлхийн улс төр, эдийн
засаг, нийгмийн бодлогуудыг
тодорхойлдог улс орнуудын
хоорондын харьцаа хүйтэрч,
сөргөлдөх нь улам нэмэгдэж
байна. Олон олон хоригийг
бие биедээ тавьж байна.
Эдгээр нь сүүлийн 30-аад жил
тогтсон улс төр, эдийн засгийн
харилцаануудыг үндсэнд
нь өөрчилж, хөдөл гөөнд
оруулчихлаа. Энэ нь хэзээ,
ямар тэнцвэрт орж зогсохыг
мэдэх хүн байхгүй ч тэр
хүртэл нэлээд хэдэн жил
орох нь ойлгомжтой болоод
байна. Тиймээс монголчууд
бид хэрсүү, ухаалаг байх
цаг үе ирж байна. Асуудал
байвал парламент дотроо
ярьдаг нөхцөлийг бүрдүүлж,
парламентын засаглалыг
бэхжүүлэх цаг үе тулаад
иржээ

-Та парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой
гэдгээр ҮХНӨ-ийг хийх
ёстой гээд хэлчихэв үү.
ҮХНӨ оруулах асуудал
хаврын чуулганы өмнө
нэлээд эрчимтэй яригдаж
байснаа хэсэг хугацаанд
намжчихлаа шүү дээ?

Тийм. Оны эхээр танд
ярилцлага өгөхдөө “ҮХНӨ-ийг
хийх ёстой, бүр эрт хийх ёстой”
гэдэг байр суурийг илэрхийлж
байсан. Энэ байр суурь маань
одоо ч хэвээрээ.

– Гишүүд ҮХНӨ-ийн
талаар дахиж дуугарах
зориггүй болчихов уу. Эсвэл
зүгээр л сонгогчиддоо
таалагдах тактик бариад
чимээгүй болчихов уу. ҮХНӨ
оруулах бодит хэрэгцээ
шаардлага юу байна вэ?

– Зарим улс орны
сургамжаас бид суралцах
ёстой. Нэг хүн бүхнийг
удирдаж , чиглүүлсэн
тогтолцоо хэрхэн н урж,
сүйрдэг гэдгийг Казахстан
бидэнд харууллаа. Буруу
юм болоод байна гэдгийг
энд тэнд уулзсан казах хүмүүс ярьж л байсан,
тэд ил тод хэлж, өөрчилж
чадахгүй явсаар байдлаа
хүндрүүлсэн. Казахстан одоо
парламентаа бэхжүүлэхээр
Үнд с эн х у улиа өөр чилж
байна. Эдийн засгийн дефолт
зарласан Шри Ланка улс мөн
л Үндсэн хуульдаа өөрчлөлт
оруулахаар ярьж эхэллээ. Уг
нь Шри Ланкийн ерөнхийлөгч
нь иргэний дайныг зогсоож
амар амгаланг улс орондоо
авчирсан үндэсний баатар
хүн байсан. Гэхдээ буруу
то гтолцоо нь уж гир саар
улсаа сүйрүүллээ. Бусдын
алдаанаас суралцаж засах
зүйлээ эртхэн засаад явахгүй
бол алдаа нь архагшвал
алдаагаа их л үнэ цэнээр
засна шүү дээ.

-Эдийн засгийн олон
хүндэрлээс үүдэн иргэд
бухимдалтай байгаа энэ
үед УИХ-ын гишүүдийн
тоог нэмэх, давхар дээлтэй
болгох зэрэг асуудлыг
ярьсан хэн бүхэн өөр дээрээ
гал авах нь тодорхой байна.
Магадгүй энэ ярилцлагын
дараа “Ч.Хүрэлбаатар
сайдын сандалд санаархаж
байна” гэсэн дайралтууд
ч ирэхийг үгүйсгэхгүй шүү
дээ?

– Буруу зүйл болоод
байвал би хэзээ ч, хэнээс
ч айж ичихгүйгээр хэлж
ирсэн. Үүний хариуд элдвээр
хэлүүлэх ч энүүхэнд. Тэр бол
асуудал биш. Засаглал зөв
бол шийдвэрүүд ч зөв болоод
л явна. Алдаа гарсан ч богино
хугацаанд засах боломжтой.
Тийм учраа с өнөөдрийн
зовлонгоорулсынхааирээдүйг
боймломооргүй байна.

-Улс төрийн намууд
бэхжээгүй, сөрөг хүчин болох Ардчилсан нам
хуваагдалтай байгаа энэ
үед МАН дараа дараагийн
сонгуулиудад ч олонх болох
боломжтой байх. Заавал
ҮХНӨ оруулж сонгуулийн
тогтолцоогоо өөрчилж
олон намын төлөөллөөс
парламент бүрдүүлэх нь
танай намд тийм ч ашигтай
шийдэл биш юм биш үү?

-Нийт сонгогчды н 5 0
хувийн санал авсан хэрнээ
парламентын 85 х у вий г
бүрдүүлдэг ийм тогтолцоо
удаан үргэлжилж болохгүй
нь ойлгомжтой. 35 хувийн
санал гээгддэг энэ тогтолцоо
арай л биш болчихоод байна. УИХ-д суудалгүй улс төрийн
намуудад битгий хэл эрх
барьж байгаа манай намын
олон гишүүд “ Энэ бол
алдаа шүү, засах ёстой” гэж
ярьцгаадаг. Үүнийг засахад
МАН-ын гишүүд манайлж,
алдаа оноогоо үүрээд явах нь
зөв, бусдыг хараад хүлээгээд
байх шаардлагагүй.


-Гишүүдийн тоог нэмэх
тухайд яг хэдэн гишүүнтэй
байх нь хамгийн зөв тооцоолол юм бэ?


-Өмнө нь энэ асуудлаар
байр сууриа илэрхийлээгүй.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүн байх
боломжийг бүрдүүлсэн, хоёрдугаарт,сонгуулийн холимог
тогтолцоотой буюу санал
бага гээгддэг болсон үед
гишүүдийн тоог одоогийнхоос
нэмэгдүүлж болно. Энэ хоёр
өөрчлөлтийг хийхгүйгээр
УИХ-ын гишүүний тоог нэмэх
шаа
рдлагагүй. УИХ-ын
гишүүдийн тоог хүн амын
өсөлттэй уялдуулаад яг төд
байна гэхгүйгээр томьёогоор
бодож тогтоодог байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ DNN.mn

Сэтгүүлч гэдэг сайхан
мэргэжил. Харин сүүлийн үед
хүн муулдаг, шантааж хийдэг,
бусдын эрх, эрх чөлөөнд
халддаг гэсэн ойлголт бий
болох нь. Уг нь энэ салбар
нийгмээ эмчилж, санаж
сэрэхийг ухааруулдаг, соён
гэгээрүүлдэг салбар юм. Тийм
ч учраас энэ салбараас нийгэм,
улс төрийн зүтгэлтнүүд төрөн
гарсан байдаг. Ерөнхийлөгч
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж,
Ерөнхий сайд С.Баяр,
Ч.Сайханбилэг, Шадар
сайд Ө.Энхтүвшин гээд энэ
салбараас төрөн гарсан
улстөрч, лидер олон бий. Тэд
бол 1990 оноос хойш нийгэм,
эдийн засгийн амаргүй цаг үед
улс орноо удирдсан хүмүүс.
Монголчууд Н.Энхбаярын
санаачлан бүтээн байгуулсан
Мянганы замаар хурдалж,
С.Баярын Засгийн газрын
гэрээ байгуулсан Оюу толгойн
төсөл, Ч.Сайханбилэгийн
гүний уурхайн төслийн үр
шимийг хүртэн амьдарч
байгаа. Мөн Ц.Элбэгдоржийн
улсаа олон улсын тавцанд
таниулсан гадаадад
бодлогын үр нөлөө одоо ч
үр дүнгээ өгсөөр байна. Энэ
мэтээр үе үеийн улс төрийн
манлайлалд сэтгүүлчид
байсаар ирсэн. Одоо бүрэн
эрхээ хэрэгжүүлж буй УИХ,
Засгийн газрын гишүүдийн
дунд нэлээд хэдэн сэтгүүлч
бий. Боловсрол, шинжлэх
ухааны сайд Л.Энх-Амгалан,
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа,
М.Оюунчимэг, Д.Сарангэрэл,
Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан
нар сэтгүүлч мэргэжилтэй.
Сэтгүүлч мэргэжил бол өсөж
дэвждэг мэргэжил гэдгийг
үүгээр харж болно. Гэвч одоо
ажиллаж байгаа сэтгүүлчид
мэргэжлийнхээ үнэ цэнийг
мэдрэхгүй байна уу, эсвэл
хайрлахгүй байна уу. Нэгэн
цагт улс орноо удирдаж явсан
сэтгүүлчдийн залгамж халаа
болсон сэтгүүлчид одоо
нэгнээ доош нь хийхээс өөр
шидгүй болчихжээ.
“Нэг үхрийн эвэр доргивол
мянган үхрийн эвэр доргино”
гэж үг бий. Энэ үг сэтгүүл
зүйн салбарт биеллээ олоод
удаж байна. Ганцхан үхрийн
эвэр ч доргиод, доргиулаад
байгаа юм биш. Нэлээд хэсэг
нь доргиулж, нийтээрээ нэр
хүндээ алдчихаад байгаа
нь нууц биш. Мэргэжлийн
сэтгүүл зүйг цахим орчноос
ялгаагүй болгож байгаа хэсэг
хүмүүс ч бий. Тэдний ихэнх
нь мэргэжлийн бус хүмүүс.
Мөн олон нийт мэргэжлийн
сэтгүүл зүйг цахим орчинд
хөвөрч буй болсон, болоогүй
мэдээллүүдээр төсөөлдөг
болсон. Аль нь албан ёсны
мэдээлэл вэ гэдгийг ялгаж
салгадаг, ямар эх сурвалжаас
авч байгаа мэдээлэлдээ итгэх вэ гэдгийг мэдэхгүй хүн олон.
Аливаа юмны тоо нь ихдэхээр
чанар нь мууддаг нь жам ёсны
зүйл. Сэтгүүлч, сэтгүүл зүйн
нэр хүнд, үнэлэмж ингэж л
унаж байна.

Бид одоо нэг
нэгнээ хайрлаж,
салбарынхаа нэр
хүндийг өргөх нь
юу юунаас чухал
болоод байна.
Хоорондоо
өрсөлдөж байгаа
нь энэ гээд
нэг салбарт
ажиллаж
байгаа хүмүүс,
редакциуд
хонь, чоно шиг
байж болохгүй ээ. Бусад
салбарынхан
нэгнээ яаж
хайрлаж,
тусалж дэмжиж
байгааг бид
харж л байдаг.
Урлагийн салбар,
эмч эмнэлгийн
салбарыг хар л
даа. “Тэр минь,
энэ минь” гээд л
тусалж дэмжээд
явцгааж байна.
Бид одоо нэгнээ
хайрлах цаг
болсоон. Эхлээд
нэг нэгнээ
хайрлая, дараа
нь мэргэжлээ,
салбараа хайрлацгаая.
Мэдээлэл, харилцаа
холбоо, технологийн салбар
хөгжихийн хэрээр мэдээлэл
илүү хурдан, илүү хялбархан
олон нийтэд хүрдэг болсон.
Гэвч “Бушуу туулай
борвиндоо баастай” гэдэг шиг
мэдээллийг хурдан шуурхай
хүргэхийн төлөөх өрсөлдөөн
дунд сэтгүүл зүй мэргэжлийн
чанараа гээж байна гэхэд
хилсдэхгүй. Өөрсдийгөө
сэтгүүлч гэж боддог, цахим
хуудсаараа дамжуулан шууд
дамжуулалт хийдэг хүмүүс
сэтгүүл зүйн нэр хүндийг
унагаж, сэтгүүл зүй хийх нь
амархан мэт ойлголтыг олон
нийтэд түгээж байна. Сэтгүүлч
мэргэжил сэтгүүл зүй гэдэг
бол хэн нэгэн хүний дураа
хүрэхээр хийчихдэг ажил
ч биш юм аа. Мэргэжлийн
сэтгүүлч байна гэдэг амаргүйн
дээр мэргэжлийн ёс зүй, хэм
хэмжээ шаарддаг ажил.

Гэхдээ
бидэнд бас алдаа дутагдал
бий. Сэтгүүлчээр сурж байгаа
хүмүүсийн сургалтын чанарыг
Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ
доош нь хийхээс өөр шидгүй болжээ
сайжруулах, сэтгүүлчид
гадаад хэлний мэдлэг
эзэмшихээс эхлээд алдаагаа
засах, амжилтаа ахиулах
олон тулгамдсан асуудал бий.
Түүнчлэн сэтгүүлчид нийгмийг
соён гэгээрүүлдгийнхээ
хувьд өөрсдөө мухар сүсэгт
итгэдэг бус шинжлэх ухаанч
байх хэрэгтэй байна. Бид
шинжлэх ухааныг сурталчлан
таниулмаар байна. Монголын
сэтгүүлчид XXI зуунд
“Бурханаар бөөлждөг хүн
байна”, “Төдөн сарын төдөнд
дэлхий сүрнэ” гэдэгт итгээд,
итгэдэггүй юм аа гэхэд олон
нийтэд дамжуулан мэдээлээд
сууж байж хэрхэвч болохгүй.
Хүний биенээс төмөр гардаг,
гарах боломжтой гэдэгт
итгэдэг нэг ч сэтгүүлч байх
ёсгүй юм шүү дээ.
Сэтгүүл зүйг муухай
харагдуулж буй бас нэг зүйл
бол санхүүжилт. Хэвлэл
мэдээллийн байгууллагуудад
санхүүжилт чухал. Гэхдээ
редакциа нэр цэвэр, салбараа
эрүү л байлгахын тулд
хаанаас санхүүжилт авах
уу, хөрөнгө босгох уу гэдэг
асуудал цаг ямагт л тулгардаг.
Манай дотоодын бизнесийн
байгууллагууд бүгд зар
сурталчилгаа, маркетингдаа
анхаардаг, хөрөнгө мөнгөө
зарцуулдаг цаг болсон. Тэд
одоо мэргэжлийн сэтгүүл
зүйгээ дэмжиж дотоодын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ реклам сурталчилгаагаа маш сайн өгдөг
байх хэрэгтэй байна. Ямар
байгууллага дотоодын хэвлэл
мэдээллийг илүү дэмжиж
реклам сурталчилгаагаа
түгээсэн байна тэр хэрээр нь
шагнаж урамшуулдаг байя.
Сэтгүүл зүйн салбарт
ажиллаж байгаа бид л өөрсдөө
салбарынхаа нэр хүндийг
өргөж чадна. Түүнээс бус
улстөрчид бидэнд зориулсан
хууль, дүрэм журам баталж
өгөөд энэ салбарын нэр хүнд
өсөхгүй. Улс орныг удирдан
залдаг эрхмүүд төрөн гардаг
сэтгүүлч мэргэжлийнхээ үнэ
цэнийг бид хадгалах ёстой.
Эрхэмлэх ёстой цаг үе тулж
ирчихээд байна даа…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн ордон эзгүйрч, сүнстэй байшин шиг болжээ DNN.mn

Монголчууд бид долоо, найм дугаар сарыг
найр наадмын сар гэдэгт
бүрэн итгэжээ. Сүүлийн үед
нийтээрээ, нийгмээрээ хэн
нэгнийхээ сайхан наадсан
эсэхэд л санаагаа чилээж
байгаа бололтой. Улсын
нийслэл Улаанбаатар хотын
төв талбайн чанх хойно
байрлах саарал ордонд анир
чимээ гүй. Төрийн ордон
хэмээн нэрийддэг энэ байр
эгээтэй л сүнстэй байшин мэт
болоод хоёр сарын нүүр үзлээ.
Хаврын чуулган долдугаар
сарын 6-нд хаалтаа хийснээс
хойш УИХ-ын гишүүн сэтэртэй
эрхэм төрийн түшээдээс
ажлын байраараа үзэгдсэн
нь ховор.УИХ, Засгийн газрын
ордон нь хоёр талдаа төрийн
хам гаалалт гар гачихаад
хоосон агуулах шиг л ханхайж
байна. Гишүүдийн өрөөний
хаалгыг ээлж дараалан
татахад цоожтой хаал га
мөргөсөөр. Урам хугарахын
даваан дээр Ж.Сүхбаатар
гишүүн өрөөндөө сууж байх нь
тэр. Тэрээр гарын үсэг зурах
хэргээр саарал ордондоо
заларсан нь тэр байж.
Үндсэндээ Төрийн ордонд
гарын үсэг зурахаар оржирсэн
Ж.Сүхбаатар гишүүнээс өөр
хэн ч байсангүй.Улсын баяр
наадмаас хойш УИХ, Засгийн
газрын гишүүд аймгийн ой,
сумын ой, даншиг наадмаас
авахуулаад овооны баяр,
ангийн уулзалт гээд урилга
заллагадаа дарагдаж, ганган
дээлээ өмсөөд, үнэтэй
хөөргөө гайхуулаад, үрээгээ
ч танихгүй уймарч жинхэнэ
утгаараа цэнгэн хөгжилдөж
явна. Иргэдийн итгэлийг авч,
төрд төлөөлөх эрхэм үүрэг
хүлээсэн хүмүүсийг наадмаас
наадам хэсч ийнхүү наргиж
цэнгэх хооронд улс орны
нийгэм, эдийн засгийн нөхцөл
байдал өдрөөс өдөрт дордож,
иргэд ядуурлын их ангал руу

нэг нэгээрээ биш, нийтээрээ
унахад ойрхон байна. Хэдхэн
жишээ дурдъя. Манай улсын
эдийн засгийн эрүүл мэнд
анхаарлын байтугай аюулын
улаан гэрэл асаагаад удсан
гэдгийг эдийн засагчид
анхааруулсаар байгаа. Өдрөөс
өдөрт өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ
өсч инфляци 20-30 хувьд
хүрчихлээ. Монголбанкинд
валютын нөөц хангалттай
байхгүйгээс үүдэн ам.долларын ханш тогтмол өсөлттэй байна. Манай улсы г
амь зуулгахад чухал нөлөө
үзүүлдэг уул уурхайн бүтээ гдэхүүн болох нүүрс,
зэс, төмрийн хүдрийн гол
экспортлогч БНХАУ хилээ
нам хаачихлаа.

Хэдийгээр
коронавирусийн халдвартай
холбон тайлбарлаж байгаа
боловч нөгөө талаар БНХАУ
болон Тайвань улсын хооронд
үүссэн асуудал хурцадсантай
холбоотой байж болзошгүйг
судлаачид хэлж байна.Орос,
Украины дайн хэзээ дуусахыг
хэн ч хэлж мэдэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, өмнөд, хойд
хоёр хөрш оронд нийгэм,эдийн засаг, улс төрийн
ээдрээтэй нөхцөл байдал
үүсч дэлхийн III дайн эхэлж
ч магадгүй байхад, хоёр хөршөөсөө хамгийн их хамаарал б ү хий манай ул сын
төр, засгийн удирдлагууд
хутга тавилгүй мах идэж,
хундага тавилгүй сархад
хүртэж найрлаж наадахын
ид шидийг үзүүлсээр яваа нь
эмгэнэлтэй. Улс орны нийгэм,
эдийн засгийн нөхцөл байдал
ийм ээдрээтэй цаг үед УИХ,
Засгийн газрын гишүүд хэдэн
сарын турш зугаа цэнгэл хөөх
биш цагминуттай уралдажулс
эх орон, иргэдийнхөө төлөө
бодлого шийдвэр гаргаж,
ухаанаа уралдуулж баймаар
сан. Хэдхэн сарын өмнө
залуучууд УИХ, Засгийн газар,
“Ажлаа хий” хэмээн Төрийн
ордны г гороолж байсан.
Харин ч тэр үед УИХ, Засийн
газар ажлаа “сайн” хийж
байсан бололтой. Үнэнийг
хэлэхэд УИХ, Засгийн газрын
гишүүдийг ажил руугаа ирэх
замаа мартсан байхвий гэхэд
санаа зовж байна. Эзэнгүй
төрийн эмгэнэл гэж…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна DNN.mn

Эдийн засагч Б.ЛАКШМИ: Хавтгайрсан халамжийн уршгаар гадаад өрнөөсөө салж  чадахгүй байна

-ЭРТХЭН ШИГ ОУВС-ГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-


Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

– Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

– Бид оны өмнө эдийн засгаа 4-5 хувьтай хэмээн нэлээд өөдрөг төсөөлсөн.

Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаа төсөөлөхдөө нэгдүгээрт, ОХУ болон Украины хооронд дайн гарахыг төсөөлөөгүй, хоёрдугаарт, цар тахлыг амжилттай даван туулна гэж бодсон. Энэхүү хоёр эрсдэлийг багаар тооцоолохоос гадна асуудал тулгарсан ч шийдчихнэ гэж төсөөлсөн. Харамсалтай нь он гараад найман сарын хугацаа өнгөрсний дараа эргээд харахад манай улсын эдийн засаг улам хүндэрсээр байна.

Орос, Украины дайны нөхцөл байдал хүндэрсэн, мөн цар тахлын нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор БНХАУ дотоодын халдварын тоо хэмжээг багасгахын тулд хилээ хааж, томоохон хотууддаа хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт саарч байна. Бид 2021 онд эдийн засгаа төсөөлөхдөө дайн, цар тахалтай холбоотой эрсдэлийг сайтар тооцоолж чадаагүй ч хоёр том фактыг олж харах ёстой байсан.

Нэгдүгээрт, энэ оны хоёрдугаар сард зохиогдсон Өвлийн олимп болон ирэх 10, 11 дүгээр сард зохиогдох Комминуст намын хурал болох учраас үүнээс үүдэн манайд учирч болох эрсдэлүүдийг хангалттай хэмжээнд тооцоолж чадсангүй. Учир нь уг хоёр үйл явдал Монгол Улсад байнга эрсдэл дагуулсаар ирсэн. БНХАУ-д олимпын наадам зохиогдохоос нэг сарын өмнө байнга хилээ хаадаг. Тухайлбал, 2008 оны зуны олимпын үеэр БНХАУ мөн л хилээ хааж байсан. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор өмнөхөөсөө ч удаан хугацаанд хил хаалттай байсан шүү дээ. Мөн БНХАУ болон Тайваний хооронд үүссэн маргаан хурцадмал байдалд шилжвэл хил хаагдах нь наад захын асуудал. Цаашид томоохон эрсдэлүүд ар араасаа үүсэж мэдэхээр байна.

– Сүүлийн хэдэн жил цар тахалтай байсан хэдий ч энэ жил анх удаа 18 их наядын төсөв баталж, эдийн засгаа тэлсэн. Ийм амаргүй цаг үед эдийн засгаа тэлэх нь хэр оновчтой шийдэл юм бол?

– Төсвийн бодлогын тухайд сөрсөн бодлого баримтлах нь зөв байдаг. Эдийн засаг сайн байх үед хуримтлал үүсгээд өсөлт нь саарсан үед үүсгэсэн хуримтлалаараа эдийн засгаа тэлж, дэмжих бодлого баримтлах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь хангалттай түвшинд байхгүй учраас жил бүр эдийн засгаа автоматаар тэлэх бодлого барьж ирсэн.

Эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тэлэх нь нэг талаасаа зөв боловч манайд эдийн засгаа тэлэх нөөц боломж нь хязгаарлагдмал байна. Манай улсын тухайд төсвөө байнга алдагдалтай батлахаас гадна эдийн засгийн өсөлт нь саарсан, ямар ч хуримтлалгүйгээс гадна гадаадын өрийн хэмжээ өндөр байгаа ийм үед эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь хэр оновчтой вэ гэдэг нь том асуудал болоод байна.

– Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон. Түүнчлэн нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайгаасаа орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс олж байгаа багахан орлогоо зөв захиран зарцуулах нь зүйтэй байх. Гэтэл манайд төсвийн үрэлгэн зардлууд байсаар л байна шүү дээ?

– Энэ жилийн тухайд төсөвтэй холбоотой нэг ажиглалт бол өмнө нь байдаг л байсан төсөв явсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр урт хугацаандаа эдийн засгийн бүтцээ сайжруулах, дэмжих дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах ёстой байсан ч чадаагүй. Өнөөх уулын мухарт, алслагдсан аймаг хотуудад шавар зуурдаг, цемент цутгадаг төсөв хэвээр л байна.

Өнөөдөр соёлын төв барьснаараа хэчнээн хүн ажилтай, орлоготой болох юм бэ. Төсвийн зарлага гэдэг эргээд орлого олдог байх ёстой. Төсөв мөнгө зарлагадаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээр ажлын байр бий болгодог байхаас гадна зарцуулсан зарлагаа нөхөж олдог байх учиртай. Гэтэл сум болгонд баригдаж байгаа Соёлын төвийн барилгууд орлогоороо зарлагаа нөхөх нь бүү хэл урсгал зардлаа ч олж чадахгүй төсөв дээр дарамт учруулдаг. Энэ мэт маш олон зардал байгаа шүү дээ. Уг нь энэ жил төсөв батлахдаа өмнөх жилүүдээсээ хангалттай сургамж авчихсан байх ёстой.

Манай эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй, импортын бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгаа нь нэгэнт тодорхой учраас хамгийн гол нь эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл улс орны эдийн засагт нэмэр бус нэрмээс болох төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлсээр л байна.

Өнөөдөр хэмнэлтийн горимд шилжиж, хууль хүртэл баталсан боловч эргээд харахад хурал цуглаан, томилолт, дэд сайдуудын орон тоог цөөлөх, сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг эргүүлэн олгоно гэх мэт эдийн засагт бодит үр өгөөжгүй, аргацаасан арга хэмжээнүүд л авлаа.

– Засгийн газраас эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч олон тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ ихээхэн үр дүнтэй байгаа хэмээ танилцуулсан. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт улам л нэмэгдэж байгаа энэ үеийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?

– Манай суурь нөхцөл байдлыг аваад үзэхээр эдийн засгийн өсөлт саарчихсан, төрөлжөөгүй, өрийн хэмжээ өндөр, мөнгөний ханш суларсан, валютын үнэ өссөн гэх мэт маш ярвигтай нөхцөл байдалд орчихлоо. Эдийн засаг ийм эмзэг байгаа үед шулуухан хэлэхэд эртхэн шиг ОУВС-тай хамтарч ажиллаад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн нь зүйтэй байх гэж харж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт тодорхой хэмжээний хяналт тавигдана. Зарим нь үүнийг гаднын хяналт гэж хэт өрөөсгөл ханддаг. Үнэндээ манай улсад төсвийн сахилга бат бий болгоход хяналт зайлшгүй хэрэгтэй байгаа.

Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд төр, хувийн хэвшил, өрх гэрийн хэмжээнд нэн шаардлагатай бус зардлуудаа танах л хэрэгтэй байна. Цаашид БНХАУ, Тайваний асуудал улам хурцдаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл түүнээс үүдэн гарах хүндрэл хамгийн багадаа 1-2 жил үргэлжилнэ. Хэрэв манай улсын хил ийм удаан хугацаагаар хаалттай байвал бид элгээрээ хэвтэнэ. Энэ мэтчилэн бодит эрсдэл, бодит үнэнтэйгээ хүссэн ч, эс хүссэн ч одоо нүүр тулахаас өөр аргагүй. Тиймээс одоо хаана юуг хэмнэж, нөөц хуримтлал үүсгэхэд анхаарах ёстой.

Манай улс 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна. Өмнө нь манай улс дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн он жилүүдэд ОУВС-гийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр асуудлыг харьцангуй хохирол багатай гэх үү, азтай гэх үү даван туулчихдаг байсан.

Үнэндээ бид өнгөрснөөсөө огтхон ч сургамж авахгүй байна. Өнгөрсөн зуунд хамгийн их дайн тулаантай байсан Герман улсыг аваад үзэхэд улс даяараа олохынхоо хэрээр үрдэг биш, олохынхоо хэрээр хуримтлуулж, хэмнэж ирсэн учраас Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан. Харин манайх жаахан орлого олохоороо үрэлгэн зан гаргаж баруун солгойгүй цацдагаас болж олон хүндрэлтэй нүүр тулж байна. Цаашид энэ байдлаасаа сургамж авч, алдаагаа давтахгүй байх нь чухал.

– Эдийн засагчид манай улсын гадаад ор дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа ч Сангийн сайдаасаа авхуулаад тус мэдээллийг үгүйсгэж байгаа. Ер нь гадаад өрийн хэмжээ өндөр, өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орныг ямар хувь заяа хүлээж байдаг юм бол?

– Гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орнууд дефолт зарлах буюу төлбөрийн чадваргүй болдог. Төлбөрийн чадваргүй болж төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрснээр олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох эрх нь хаагдана. Нэгэнт энэ эрхээ алдчихвал дахиж сэргээхийн тулд багадаа 8-10 жил зарцуулдаг. Ерөөсөө л гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Хамгийн ойрхноор нь жишээ татахад Венесуэл улс байна. Тус улсад инфляцын хэмжээ хэдэн мянга хүртэл өсөж сарын цалингаараа ганц талх, килограмм мах л авч байна. Манай улс хэдийгээр дефолт зарлах хэмжээнд хүрчхээгүй байгаа ч ирээдүйд ийм хувь заяанд оччихгүйн тулд эртнээс зөв зүйтэй арга хэмжээ авч, гэрийн даалгавраа хариуцлагатай гүйцэтгэх ёстой. Дараа жил бид төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихлоо.

– Бид өнгөрсөн хугацаанд гадаадын улс орнуудаас авсан зээл тусламж, бондоо үр өгөөжтэй зарцуулахад хэрхэн яаж анхаарсан юм бол. Та олон жил эдийн засагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

– Шулуухан хэлэхэд, гаднаас зээлсэн мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол өрийг өрөөр дарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм л байдлаар явж ирсэн. Үүнээс бид урт хугацаандаа эдийн засгаа төсөөлж, тооцоолж, удирдаж авч явж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Хамгийн анх Чингис бондын зээлийг 2013 онд авч байсан. Гэтэл 10 жилийн хугацаанд уг бондын өрийг төлж чадахгүй хоёр дахь удаагаа өрийг өрөөр төлж байгаа нь эмгэнэл. Энэ хугацаанд бид хүүгийн төлбөрийг төлж ирсэн. Бүхэл бүтэн 10 жил хүүгийн төлбөр төлөхөөр анх авсан зээлээсээ хүүгийн төлбөр нь давчихсан ч байж магадгүй. Энэ мөнгөөр бид юу хийх боломжтой байсан бэ. Алдагдсан боломж юу байв гэдэг асуулт гарна. Цаашлаад зээл авахдаа төр засгийн удирдлагууд бага хүүтэй авчихлаа, таван хувь гэдэг. Гэтэл тухайн зээлийг ам.доллароор авсан. Доллароор төлнө. Гэтэл төгрөг долларын харьцаа өнгөрсөн 10 жилд яаж өөрчлөгдөв гэдгийг бодож үзэх л ёстой.

– Улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд олон сорилт тулгарч байгаа энэ үед асуудлыг том зургаар нь харж чаддаг, түүнийг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлдэг, зөв бодлого тодорхойлох Засгийн газрын удирдлагын чадамж чухлаар тавигдах байх. Манай дээдсүүдэд ийм чадамж байна уу?

– Манай төрийн чадавх, хүний нөөцийн чадамж, удирдлага, манлайлал жилээс жилд суларч байгаа гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлж, анхааруулсаар байгаа. Ташрамд хэлэхэд хэн нэгэн хүн гаднаас дарга болоод ороод ирэхээр манайхан салбарын хүн биш гээд шүүмжлээд байдаг. Заавал салбарын хүн байх нь чухал биш. Харин асуудлаа мэддэг, сайн менежер л байх ёстой. Үүний үр дүнд зөв бодлого, зөв менежмент явна. Та бод доо.

Мэргэжлээрээ хамгийн шилдэг эмч эмнэлгийн дарга болчихоор эмнэлгийн үйл ажиллагаа сайжирдаггүй олон жишээ манайд байгаа. Ерөөсөө хамгийн зөө менежментийг богино хугацаанд, үр дүнтэй шийдэх гарц гаргалгаа л олдог, боловсруулдаг байх нь чухал. Төрийн албаны сахилга батад анхаарч, уялдаа холбоог нь маш сайн хангаж өгмөөр байна. Манайхан төрийн албанд орохоороо, ямар нэг сайд дарга болчихоороо толгой нь өөр зүйлд ажиллаад эхэлдэг. “Би энэ ажлыг хэрхэн сайжруулах вэ” гэж бодохоосоо өмнө “Энэ албан тушаалыг яаж өөртөө ашигтайгаар ашиглах вэ” гэж боддогт л асуудлын гогцоо зангилаа бий.

Нэмж хэлэхэд, иргэд мэдлэг, мэдээлэл дутуу байгаагаас болж байна уу УИХ-ын гишүүдийг СӨХ-ны дарга шиг хараад байна. Сүүлдээ гишүүд нь ч өөрсдийгөө СӨХ-ны дарга шиг төсөөлөөд байна. Тухайлбал, тухайн хороо, дүүргийн зам засах. байшингийн дээвэр солилоо ч гэж байх шиг. Уучлаарай, энэ чинь маш инээдтэй бас эмгэнэлтэй дур зураг.

УИХ улс орны бодлого боловсруулдаг, хууль тогтоох байгууллага. Гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартчихаад зам тавих, барилга барих. дээвэр засах ажил хийсээр сүүлдээ иргэд нь “Манай гэрийг цэвэрлэж өг” гэх нь холгүй болчихлоо. Бүр цаашлаад СӨХ-ны даргын ажил хийчхээд түүгээрээ сонгуулийн сурталчилгаагаа хийж дахин УИХ-д сонгогддог тогтолцооны уршиг төсвийн үрэлгэн зардлаар илэрдэг.

– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зарласан нь төрийн албаны шат шатны сайд дарга нарыг ганц сайн ярих сэдэвтэй болголоо. Асуудал ярихаар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр амьдрал сайхан болно л гэх юм. Эдийн засаг амаргүй, гадаад дотоод байдал хурцадмал энэ үед тус бодлогын хэрэгжилт бодит байх боломжтой юу?

– Шинэ сэргэлтийн бодлогыг хэзээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бэ гэхээр дайн гарахаас өмнө танилцуулсан.

Нэгдүгээрт, дайн гарахыг тооцоолоогүй. Хоёрдугаарт, БНХАУ, Тайванийн эрсдэлийг бүр ч тооцоолоогүй. Тийм учраас одоогийнхоо эдийн засгийг бодитоор үнэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эргэж харах шаардлагатай байх.

Хоёрдугаарт, тус бодлогын хүрээнд 98 мега төсөлд хөрөнгө оруулалт татах асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ бол том тоо. Уучлаарай, үнэнийг хэлэхэд ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд манай улс хэчнээн мега төслүүд амжилттай хэрэгжүүлсэн юм бэ. Тавдугаар цахилгаан станцаа барьж чадсан бил үү. Өнөөдөр ч эрчим хүчний дутагдалтай хэвээр байна. Сүүлдээ нурж унахад ойрхон цахилгаан станцуудаа өргөтгөх талаар үлгэр яриад дуусаж байна.

Гуравдугаарт, Шинэ сэргэлтийн бодлого дотор тавдугаар цахилгаан станцтай ижил 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан төслүүд багтсан харагдана лээ. Үүнээс харахад өнөөх хэрэгжүүлэлт, менежмент байхгүй, бодиттой хэрэгждэг бус зүгээр ярьдаг, мөрөөдлийн жагсаалт болоод хувирчих вий гэж санаа зовж байна. Хөрөнгө оруулагчид ороод ирэхэд эдгээр 98 төслийн хэд нь ТЭЗҮ нь хийгдчихсэн байгаа бол. Мөрөөдлийн жагсаалт гаргаад төсөөллийн тоо тавьчихсан инээдтэй л юм харагдаж байна. Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дахиад хэдэн жил ярих вэ. Ер нь бол нам засаг, хүн нь солигдож болно. Төрийн бодлогын залгамж халаа гэж байх ёстой. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхгүй бүхнийг дахин эхлүүлдэг нь улс орны хөгжилд саад болж байна.

Дөрөвдүгээрт, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал.Тэгвэл Гадаад хөрөнгө оруулалтын газар гэж байна уу. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь аль хэдийнээ дампуурчихсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Тухайлбал, 10 жилийн өмнө манай улсын эдийн засаг багахан өсөөд эхлэх үед гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг их сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэр үед манайхан хамраа сөхчихсөн л байсан. Гэтэл өнөөдөр манайд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн хэд байна. Одоо ганц амжилттай хэрэгжиж байгаа нь Оюу толгой л байна. Гэхдээ байн байн гэрээнээсээ эргэж буцаад байх нь манайхыг олон улсад муухай харагдуулж байна.

Эцэст нь нэг жишээ хэлэхэд 2012-2016 онд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагч тус яамтай хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулчхаад нутаг руугаа явчхаад эргээд ирсэн чинь яам нь татан буугдчихсан учраас гэрээ нь цуцлагдсан гэдэг. Яам нь татан буугдсан ч гэрээг нь үргэлжлүүлэх чадамж манайд байдаггүй. Энэ бол бодлогын хамгийн том алдаа. Яг ийм жишээ өөрт нь тохиолдох вий гэдгээс гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн их айдаг. Ялангуяа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжихийн тулд хамгийн багадаа 8-10 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх нь хамгийн чухал шүү дээ.

Ярилцсан: П.Батзаяа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Ядуурал Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчихээд байна DNN.mn

-Эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд байхад манай засгийн газар эрх хүүхэд шиг л байна-

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Манай улсын эдийн засаг хоёр хөршөөсөө шууд хамааралтай. хойд хөрш болох ОхУ, Украинтай хийж байгаа дайны нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. тэгвэл БнхаУ болон Тайвань улсын харилцаа хурцадмал байдалд шилжиж дайны бэлэн байдалд байгаагаа зарлалаа. Дайн, зөрчилдөөний эдгээр нөхцөл байдал манай улсад ямар нөлөө үзүүлэх бол?

-Манай улсын экспортын бараг 90 орчим хувь нь дангаараа БНХАУ-руу гардаг. Импортын хувьд ч тус улсаас ихээхэн хамааралтай. Тиймээс БНХАУ-ын эдийн засаг манай улсад шууд нөлөө үзүүлдэг. Хэрэв БНХАУ болон Тайвань улсын дунд зэвсэгт мөргөлдөөн гарах юм бол манай улсад төдийгүй дэлхий дахинд хэд хэдэн байдлаар нөлөөлнө. Тайвань улс дэлхийд хагас дамжуулагч буюу компьютер, гар утасны чухал орц болох чипний 60 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Хэрэв тус улсын чипний үйлдвэрлэл доголдох юм бол дэлхий даяар гар утас, компьютерийн үнэ өснө. Мөн Тайванийн хоолой Ази, Номхон далайн тээвэр хийдэг хамгийн чухал хоолой. Олон боомттой, засвар үйлчилгээ сайтай. Хэрэв ямар нэгэн байдлаар дайны эхлэл тавигдаж, харилцан гал нээх юм бол тус хоолойг ашиглахаа зогсооно. Ингээд өөр гарц гарам ашиглахаас аргагүй болох учраас тээврийн зардал эрс нэмэгдэнэ. Дэлхий, тэр дундаа Ази, Номхон далайн ложистикт үүсээд байгаа хүндрэлүүд улам гүнзгийрнэ. Энэ байдал нь манайд ашиггүй. Манайх БНХАУ-аас импортоор бараа бүтээгдэхүүн авахаас гадна дэлхийн олон орноос авдаг. Тиймээс далайн тээвэрт асуудал үүсвэл түүнийг шийдэх амаргүй. Япон болон Австрали улс Тайваний байр суурийг дэмжиж байгаа. Хэрэв эдгээр орнууд БНХАУ-ын эсрэг хориг тавих юм бол манай импортод сөргөөр нөлөөлөх магадлалтай. Одоо ч хил гаалийн нэвтрэлт сайн биш, гацсан хэвээр байгаа ийм үед дахиад хилийн цаана түгжээ гацаатай болчихвол бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэнэ гэсэн үг.

-Юм бүхэн хоёр талтай гэдэг дээ. магадгүй ямар нэгэн байдлаар БнхаУ болон тайванийн хооронд үүссэн маргаанаас үүдэн манайд эдийн засгийн хувьд эергээр нөлөөлөх боломж бий юү?

-Эергээр нөлөөлж болзошгүй зүйлүүд бий. Түүхий эдийн дэлхийн хамгийн том худалдан авагч БНХАУ. Тэр дундаа нүүрс, зэсийг их хэмжээгээр импортолдог.

Хэрэв Австрали БНХАУ-ын хооронд худалдааны дайн үүсч, Австрали БНХАУ руу нүүрс экспортоо зогсоочихвол манайд нүүрсний экспортод давуу тал ажиглагдаж болзошгүй.

Цэрэг дайны үед зэвсэглэл, цахилгааны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нэмэгддэг. Энэ үед зэсийн хэрэглээ нэмэгддэг. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учраас үнэ нь уначихсан байна. Дайны үед зэсийн үнэ өсдөг нь өнгөрсөн зууны түүхээр батлагдсан. Энэ мэтчилэн манай улсын эдийн засгийн гол тулгуур түүхий эдийн үнэ өсөх, эрэлт хэрэгцээ нэмэгдэх зэрэг давуу тал үүсч болзошгүй. Гэхдээ дайн бол дайн.Дэлхий даяараа энх тайван байдлыг эрхэмлэх нь чухал. Орос, Украины дайнаас үүдэн нефть болон газын үнэ өссөн. Үүнээс үүдэн Араб, Казахстаны орнууд гэнэтийн ашиг ихээхэн олж байгаа. Өөрөөр хэлбэл газ, нефть экспортлогч орнуудын түүхий эдийн үнэ өссөн нь тэдэнд давуу байдлыг үүсгэж байна.

-БНХау, тэр дун-даа Эрээнд ковид бүртгэгдсэнтэй холбоотойгоор хилээ түр хаагаад байна. Зарим иргэд БНХау-ыг Тайваньтай үүссэн маргаанаас үүдэж хилээ хааснаа ковидоор халхавчилж байна хэмээн хардаж байна. Хэрэв БНХау удаан хугацаагаар хилээ хаавал манайд нэлээд олон хүндрэл үүсэх болов уу?

-БНХАУ тэр дундаа Эрээнд ковидын тохиолдол бүртгэгдсэн учраас хилээ хаасан гэж ойлгож байгаа. Миний хувьд шууд дайны нөхцөл байдалтай холбож үзэхгүй байна.Учир нь манай хоёр улс хоёулаа дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Нэгэнд нь мөнгө, нөгөөд нь нүүрс хэрэгтэй байгаа. Дэлхийн хамгийн том хийн хоолой Украинаар дайрч өнгөрдөг. Хэдийгээр Украин дайны нөхцөл байдалтай байгаа ч ОХУ-аас Европ руу газаа бага хэмжээгээр боловч нийлүүлж байна. Хэдий дайн болж байгаа ч эдийн засаг, бизнесийн эрх ашиг сонирхол хаа хаанаа байдаг. Түүнийг шууд хаачихдаггүй. БНХАУ-ын хувьд манай улсаас нүүрсний хараат болж байсан боловч сүүлийн үед ОХУ-аас нүүрсээ авч байгаа.Харин зэсийн тухайд Манай улс Хятадын чухал түнш учраас манайхыг орлуулах боломжгүй. Хэдий дайн болж байгаа ч БНХАУ зэс, нүүрс гэх мэт чухал түүхий эдээ авдаг хэмжээгээрээ авна. Учир нь зэс, нүүрсэн дээр Хятадын аж үйлдвэр тогтож байгаа. Тиймээс зэс, нүүрсний экспортыг тийм ч амархан зогсоочихгүй байх.Тун удахгүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах мэдээлэл бий. Уг айлчлалын үеэр олон асуудлыг шийдэх байх. Манай хоёр улсын хувьд улс төрийн үл ойлголцол, дипломат бодлого дээр элдэв бэрхшээл, хилийн маргаан байхгүй. БНХАУ манайхаас бусдаар хиллэж байгаа бүх улстайгаа хилийн маргаантай байдаг.Манай улс БНХАУ-тай 4709.6 км урт шугамаар хиллэдэг боловч ямар ч маргаангүй тайван хөршийн тоонд ордог. Харин манай хоёр улсын дунд эдийн засгийн харилцааны асуудал үүсч магадгүй. Үүнд ухаалаг бодлого хэрэгтэй.

-Он гарсаар найман сар өнгөрч байна. та улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Эдийн засгийн эрүүл мэнд гэж ойлголт бий. Тус ойлголтын дагуу инфляци хоёр хувьтай байвал боломжийн, эрүүл гэж үздэг. Ядуурал аль болох байх ёсгүй. Ажилгүйдэл таван хувиас доош, валютын ханшийн хэлбэлзэл бага, эдийн засаг нь хүн амынхаа өсөлттэй тэнцүү юмуу түүнээс дээш хэмжээгээр өсч байх ёстой. Гэтэл манайд эдийн засгийн эрүүл мэндийн дээрх таван үзүүлэлт тавуулаа улаан гэрэл асаачихсан байна. Инфляцийг албан ёсоор 17 хувь гэж байгаа боловч албан бусаар 50-60 хувьд хүрчихсэн. Ажилгүйдлийг найман хувь гэж байгаа боловч хөдөлмөр оролцооны аргаар тооцоод үзэхээр хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй, эрчүүдийн 65 хувь л ажилтай байна. Монгол Улсын түүхэнд ийм өндөр хэмжээний бодит ажилгүйдэлд нэрвэгдэж байсан түүх байхгүй. Засгийн газраас ядуурал буурсан гэж зарлаад байгаа. Тэгвэл ядуурлыг тооцохдоо сард 178 мянган төгрөгийн орлоготой бол ядуу биш гэж үзээд байна. Гэтэл өнөөдөр 178 мянган төгрөгөөр сар амьдрах боломж байна уу. Үүгээр юу хэлэхийг хүсч байна гэхээр манай улсын ядуурлын босго тогтоох аргачлал нь дэндүү хоцрогдчихож. Бодит амьдралтай нийцэхгүй статистикийн дүн барьчихаад ядуурал буурсан мэтээр Засгийн газраас мэдээлж байна. Засгийн газраас ядуурал 29 хувьтай буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэж үзээд байна. Бодит байдал дээр 60-70 хувьд хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, ядуурал Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчхээд байна.

-Угтаа манай улсын эдийн засаг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн гэдгийг Сангийн яам болон Монголбанкнаас мэдэгдэж байгаа шүү дээ?

-Манай эдийн засаг төгрөгөөр харахад өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ бол инфляцийн үр нөлөө. Харин доллар руу шилжүүлээд үзэхэд сүүлийн 10 жил 12 тэрбум доллар дээр нам гацчихаад байгаа. Гэтэл хүн амын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Жилд 70 мянган оюутан их, дээд сургууль төгсөж байгаа боловч тэдэнд ажлын байр алга. Эдийн засаг агшсаар л байна. Эхний улирал манай улсын эдийн засаг хасах дөрвөн хувьтай гарсан. Хоёрдугаар улиралд ч хасах гарах магадлалтай. Төсвийн орлого өссөн хэмээн Засгийн газрынхан нэлээд баяртай байна. Үүнийг задлаад харвал НӨАТ-ын хэмжээ өссөн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 1000 төгрөгийн талхнаас 100 төгрөг авдаг байсан бол энэ жил 2000 болсноор 200 төгрөг авч байна. Энэ бол бодит баялаг өссөн биш үнийн хөөсрөлт явагдсаны илрэл. Төсвийн үрэлгэн зардал одоо ч байсан хэвээр. Цаасан дээр Хэмнэлтийн хууль баталсан боловч бодит байдал дээр Андлалын хөшөө шиг арслангуудаар дүүрлээ. Гэтэл өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Эмч, сувилагч нар нь ачааллаас залхаад ажлаа хаяад гарч байна. Инфляци, ажилгүйдэл, ядуурал, төгрөгийн ханш, эдийн засгийн өсөлтүүд шинжилгээний үр дүнд бүгд муу гарч байна. Цаашид ч муудах шинжтэй байна. Учир нь дэлхийн эдийн засаг хямраад эхэллээ. Уг хямрал манай улсад 2-3 улирлын дараа мэдрэгддэг. Манайхан ковид болон дайнаас үүдэн эдийн засаг муудсан гэж ойлгоод байдаг. Үгүй л дээ. Харин ч ковид, дайны үеэр зөв бодлого явуулсан улс орнуудын эдийн засаг өсч байна. Гэтэл манайд ямар ч бодлого алга. Кино, жүжиг, хөшөө, найр наадам л их хийж байна. Хилийн боомтуудад олигтой хөрөнгө оруулалт хийхгүй байна.

-Манайд улсад мөнгө байхгүй. тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ёстой болно. Даанч хөрөнгө оруулагчид манайхыг сонирхохгүй байна шүү дээ?

-Энэ бол манай улсын Засгийн газар дампуу байгаагийн л шинж шүү дээ. Уг нь аль болох БНХАУ-тай богино хугацаанд хэл амаа ололцоод хил гаалиа нээж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамтарч ажиллах санал боловсруулаад, очиж уулзаад явж байх ёстой. Урт хугацаанд зэс, газрын ховор элементийн үнэ өндөр байхаар байна. Энэ чиглэлийн хайгуул руу зоригтой оруулмаар байна. Гадаад, дотоодоос санхүүжиж гадны хөрөнгө оруулалтын эсрэг байдаг троллуудтай тэмцэж, хөрөнгө оруулалтаа сэргээх нь чухал байна. Манай улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон учраас эдийн засаг тэлэхгүй байна. Тийм учраас ажлын байр алга. Гэмт хэргийн статистикаас харахад өмчийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай дээрэм 80 хүртэлх хувиар өсчихсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрахын тулд гэмт хэрэг үйлдэх арга замыг сонгож байна. Гэтэл Засгийн газар популист бодлого баримтлаад сууж байна. Одоо татвар, НӨАТ-ын хэмжээг бууруулж, гадны хөрөнгө оруулагчдыг яаралтай олж ирэх хэрэгтэй байна. Засгийн газраас өргөн хэрэглээний АИ 92 шатахууны үнийг он гартал бууруулсанд баярлаж амьдар гэсэн суртал ухуулга явуулж байна. Гэтэл тээвэр, барилга, газар тариалан, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт мөнгө олдог, ажлын байр бий болгодог салбаруудын үндсэн түүхий эд болсон дизель түлшний үнийг хоёр дахин нэмчихлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар сонгогчдын олонх нь АИ 92 хэрэглэдэг, түүний үнийг бууруулчихвал олонд таалагдана гэсэн популист бодлого барьж байна. Дизель түлшний үнэ өссөнтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар, тээврийн салбар уралдаж үнээ нэмдэг чөтгөрийн тойрогт орчихоод байгааг Засгийн газар олж харахгүй байна. Эрчим хүчнийхээ яамнаас өндөр төсөвтэй Соёлын яам байгуулчихаад иргэдийн тархийг угаахад л анхаарч байна. Гуравдагч хөрш орнуудаас манай улсын эдийн засгийг сэргээхэд хамтарч ажиллах санал тавьсан. Тухайлбал, Британичууд гурван тэрбум долларын хөрөнгө оруулалт өгье гэсэн ш дээ. Япончууд ирж гуйж байгаад явлаа. Юунаас нь айгаад байгаа юм. Асуудлыг богино хугацаанд шийдэх л хэрэгтэй. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд байхад манай улсын Засгийн газар асуудал гарахаар аав ээж, ах дүү нараа айлгаж, сандаргадаг айлын эрх хүүхэд шиг л байна. Ийм эрх танхи, бодлогын алдаа гаргадаг Засгийн газар удаан оршин тогтнох уу. Бусад улс орны сайд дарга нар өдөр бүр гарч ирээд хүнд хэцүү асуудал байгаа ч түүнийг шийдэхийн төлөө ажиллаж байгаа талаараа үргэлж мэдээлэл өгч, шийдэл танилцуулж байна. Манайхан таг чиг. Өнөөдөр Төрийн ордон, яамдууд эзгүй байна. Айсуй хямралыг хохирол багатай туулахын тулд өдөр шөнөгүй л ажиллаж байх ёстой. Гэтэл бүх сайд, УИХ, Засгийн газрын гишүүд тэмдэглэлт ой, найр наадам хэсээд явж байна. Хил боомт, гадаад бодлого нь дампуурчихаад байхад сайд нь явган хэрүүл хийгээд, гэр бүлээрээ хүн зодоод таахалзаж байна. Эрүүл хүн энэ байдлыг харахад галзуурмаар санагдаж байна.

-Гадаад өрийн тухайд юу хэлэх вэ?

-Засгийн газрын гадаад өрийн эзлэх хувь хэмжээг 50 хувь хэмээн зарласан. Үүн дээрээ нэмж зээл авах сонирхолтой байгаа. Харин Монголбанкнаас Засгийн газрын гадаад өрийг 80 хувь байна гэсэн. Харин Дэлхийн банк 92 хувь гэсэн тооцооллыг танилцуулж байгаа. Гэтэл эрүүл эдийн засагтай улсад Засгийн газрын гадаадын өрийн эдийн засагт эзлэх хэмжээ 20 хувь байдаг. Манайх шиг хөгжиж байгаа, үндэсний анхдагч хуримтлалгүй буюу капиталгүй оронд 40 хувь байж болдог. Гэтэл манай Засгийн газрын өр аль хэдийнэ нь энэ босгыг давчихсан. Энэ пиарын Засгийн газар дансны аргаар, хүний нүд хуурсан бодлого явуулж байна. Энэ бол асар аюултай. Өөрөөр хэлбэл, зориудаар эдийн засгийг өндөр өсөлттэй харуулж байна. Тухайлбал, энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэсэн боловч 18 сая тонныг гаргаж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Төсвийн тодотгол хийхдээ нүүрсний экспортын хэмжээг бууруулсан мөртлөө эдийн засгийнхаа хэмжээг дагаж бууруулаагүй. Яагаад гэвэл эдийн засгийн хэмжээг бууруулчихвал гадаад өрийн хувь хэмжээ нэмэгдээд дахин өр тавих боломжгүй болно. Засгийн газар ердөөсөө л нялх хүүхэд хуурч байгаа мэт бодлого явуулж байна. Манай улсын эдийн засгийн хямралын шалтгааны 70-80 хувь нь дотоод бодлогын алдаа. Ямар ч хямралыг дагаад боломж гарч ирдэг. Дэлхий дээр манайхаас ч хүнд нөхцөл байдалд байсан улс орнууд бүгд хүчирхэгжиж гарч ирсэн. Одоо ч манайхаас хүнд нөхцөлд олон улс байна. Гэтэл манай төр засгийн удирдлагууд гоншигнохоос өөрөөр боломж нөхцөлийг ашиглахгүй байна. Ажиллаж чадахгүй бол Засгийн газар огцрох ёстой.

– Засгийн газар огцорлоо гээд асуудал шийдэгдэх үү?

-Ядахдаа хоёр хөршдөө хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар гарч ирэх ёстой. Манай хөршийн төр засгийн удирдлагууд, Гадаад харилцааны сайдуудын биеийн хэлэмжээс харахад манай Засгийн газрынхан тэдэнд жулдаж байна. Дээрээс нь энэ удаагийн Засгийн газарт бизнесийн салбарынхан итгэхээ больчихлоо.Ковидын тухай хуулиар Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан. Угтаа Засгийн газрын дээр УИХ байх учиртай. Үнэ тогтворжуулах хуулиар Засгийн газар Монголбанкныхаа дээр гарчихсан. Уг нь Засгийн газар, Монголбанк хоёр бие биеэсээ хараат бус, харилцан хянаж ажиллах ёстой шүү дээ. Монголын түүхэнд энэ удаагийн Засгийн газар шиг элдэв эрх мэдэлтэй мөртлөө энтертайнмент хийдэг Засгийн газар байгаагүй. Өөрсдийгөө өрөвдүүлнэ, кино, нэвтрүүлэг хийнэ, ах дүү нарынхаа жүжиг тавина. Ийм байж Засгийн газрын сайд нар нь яаж амарч зугаалж чадаж байна аа. Улс орны эдийн засгийг ийм хэмжээнд чөлөөтөөр унагаахыг Долоон буудлын Должин эмээ ч чадна. Тиймээс энэ Засгийн газраас арай дээр хэмжээнд ажиллах боловсон хүчин МАН-д байгаа гэдэгт итгэж байна. Ядаж PR биш бизнес хийж үзсэн, төрийн албаныхан хяналт шалгалт нэрээр ямар хувалзууд шургадгийг ойлгочихсон, Орос, Хятадтай бизнес хийгээд үзчихсэн залуус олон байгаа. Одоогийн Засгийн газрын удирдлагууд насаараа нам дагасан, төрд шургаж, татвар төлөгчдөө шимэгчилж ирсэн паразитууд байна. Одоо үнэхээр улс үндэсний эрх ашгийг хардаг бол ажил мэддэг, амьдрал ойлгодог хүмүүсийг гаргаж ирэх цаг нь болсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Дарханы замын тендер алхам тутамдаа гаднын хяналттай явсан учраас Үнэлгээний хорооныхондоо итгэж байна DNN.mn


– Яамны үнэлгээний хороонуудад орж ажиллах хүнгүй боллоо –

3ам ,тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

– Дарханы замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш гурван жил боллоо. Харамсалтай нь одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй байна. Тус замын ажлын явц ямар шатанд явж байна вэ?

– Дарханы замын бүтээн байгуулалт дээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Нэгдүгээрт, Азийн хөгжлийн банкны төсөл буюу хуучин замын их засварын ажил 2019 онд эхэлсэн. Тус ажлыг хоёр жилийн дотор гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэг хүлээж байсан. Энэ хугацаанд амжиж ашиглалтад ороогүй шалтгаан нь бэлтгэл ажил хангагдаагүй байсан, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн удааширсан.

Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа төслийг богино хугацаанд дуусгахын тулд 205 км замыг таван хэсэг болгож хуваасан. Үүнээс гурав нь үндсэн хучилтын ажлаа дуусгачихсан, ажлын гүйцэтгэл 93-95 хувьтай явж байна. Тус ажлын гэрээ долдугаар сарын 30-наас дуусгавар болно.

Үлдсэн хоёр багц дээр нь БНХАУ-ын нэг компани орсон. Тухайн компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан учраас гэрээг нь цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг 2021 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалт руу оруулж, 2023 оны аравдугаар сард ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан.

– Гэрээний хугацаа дуусгавар болж, ажлын гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай яваа замын чанарт ямар баталгаа өгөх вэ. Дарханы зам үерийн усанд урсчихлаа, сарлагийн өрөмнөөс ч нимгэн зам тавилаа гэх шүүмжлэл цахим орчинд хөвөрсөн шүү дээ?

– Стандарт, технологийн дагуу Дарханы зам баригдаж байгаа эсэх дээр олон улсын компани хяналт тавьж байгаа.

Дарханы зам, тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа зам таван см-ийн зузаан хучилттай байгаа бөгөөд үүнийг дахин таван см-ээр нэмж, нийт 10 см-ийн зузаантай болгох юм.

Харин Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа замын хучилт шууд 10 см-ийн зузаантай тавигдаж байгаа.
Саяхан орсон аадар борооны улмаас СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 61-ийн гарам орчимд үеэр буусан. Тус зам дээр ажил ид өрнөж байгаа. Ойролцоогоор 140 орчим метр замын хучилт хуурсан, далан угаагдсан асуудал үүссэн. Тухайн замыг улсын комисс хүлээж аваагүй байгаа.

Олон улсын төсөл даатгалтай байдаг учир үерт урссан хэсгийг дахин засварлана. Тус замын бүтээн байгуулалтыг эцсийн байдлаар хүлээж авахдаа бид бүгд чанар, стандартын дагуу шалгаж хүлээж авна

– Дарханы замын бүтээн байгуулалтад оролцож байгаа компаниудыг тендерт шалгаруулахдаа шударга бусаар сонгосон гэх хардлага байдаг. Яг ямар процессын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг вэ?

– Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох компаниудыг манай яамнаас шалгаруулсан нь үнэн. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Үнэлгээний түр хороог байгуулдаг.

Өөрөөр хэлбэл, миний тушаалаар Үнэлгээний түр хороо байгуулаад, бүх дүрэм журам, тендер шалгаруулах процесс олон улсын банкны дүрэм журмаар буюу өндөр шалгуурын дор явдаг.

Үнэлгээний түр хорооны хяналтаас гадна Азийн хөгжлийн банк, Европын банкнаас худалдан авалтын зөвлөх тавьж өгдөг. Тус зөвлөх тендерт шалгарсан компани ямар үзүүлэлт, шалгуураар шалгарч байгаад давхар хяналт тавьдаг.

Манай яамнаас томилогдсон Үнэлгээний хороо хэрэв буруу үнэлсэн бол Азийн хөгжлийн банк болоод Европын сэргээн босголтын банкнаас давхар хяналт тавихдаа хүчингүй болгочихдог. Гэтэл дээрх хоёр банкнаас тендерт шалгарсан компаниудын талаарх мэдээллийг нягталж үзээд зөвшөөрөл өгсөн учраас бид сонгон шалгаруулалтдаа итгэлтэй байгаа.

– Шулуухан асуухад, өмнө нь зам барьсан туршлагатай юм уу. Ямар ч ажлын туршлагагүй компанийг цаас хараад л шалгаруулчихсан гэх шүүмжлэл бий?

– Бид Дарханы замын бүтээн байгуулалтад дотоодынхоо аж ахуйн нэгжүүдийг оруулахыг зорьж 30-40 км зам тавих тендер зарласан боловч дотоодын компаниудаас тухайн тендерийн шаардлага хангах хүчин чадалтай компани орж ирээгүй. Тиймээс БНХАУ-ын компаниуд орж ирсэн. Эдгээр компаниудын хийсэн ажлынх нь туршлагыг харгалзан үзэж сонгон шалгаруулдаг. Бүгд хийсэн ажилтай, туршлагатай компаниуд.

Хоёр нь хувийн хэвшлийн компани бол үлдсэн нь БНХАУ-ын төрийн өмчит компани. Зарим иргэд ямар ч туршлагагүй компаниудыг цаас харж байгаад шалгаруулчихсан мэтээр буруу ойлголттой байгаа. Энэ бол олон улсын тендер гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.

Олон улсын тендер олон шат дамжлагаар дамжиж, өндөр шалгаруулалт дор явагддаг. Тиймээс наад захын энэ мэт ойлголтыг зөв ойлгож хүндэтгээсэй хэмээн хүсэж байна.

Аливааг харлуулъя гэвэл түүн шиг амархан зүйл байхгүй. Монголчууд дангаараа шалгаруулж, давхар хяналт тавиагүй бол хардаж болно. Гэтэл давхар давхар шүүлтүүр, хяналтаар орж, шалгаруулсан компаниуд учраас Үнэлгээний хорооныхондоо итгэлтэй байна.

– Та бүхэн энэ талаарх ойлголтоо төр засгийн удирдлагуудад хангалттай өгч чадахгүй байгаа юм уу. Төр засгийн удирдлагууд чинь өөрсдөө цаасан дээрх компани шалгаруулсан гэх ойлголтыг олон нийтэд өгч, холбогдох хүмүүсийг шалгах үүрэг даалгавар өгсөн шүү дээ?

– Таны хэлж байгаа асуудал нэг талаас үнэн. Дарханы замын тендерийг будилаантуулсан, хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн гэх мэдээлэл нийгэмд эрчимтэй тархсан нь харамсалтай санагдаж байгаа.

Дарханы замтай холбоотойгоор иргэд цахим орчинд шүүмжлэл тавихаар түүнд ач холбогдол өгч, байн байн Дарханы замын ажлыг дуулиан шуугиан болгоод байна. Бодит байдал дээр ажил нь явдгаараа явж л байна.

Нөгөө талаас, бид бусадтай адилхан попрохгүй, өмнөх ажилдаа анхаарал хандуулж байгаа нь олон нийтэд юу ч хийхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байхыг үгүйсгэхгүй. Дээрээс нь төрийн албан хаагчдаа буруутгаад авлига авсан, буруу сонгон шалгаруулалт явуулсан мэтээр цаг үргэлж буруутгаад байхаар итгэл, үнэмшилгүй болж байна. Сүүлдээ манай яамны үнэлгээний хороонуудад орж ажиллах хүнгүй боллоо.

Хууль, дүрэм, журмынх нь хүрээнд асуудалд хандсан ч араасаа байнга хэл ам дагуулдаг учраас түүнд орж ажиллахыг хүсэхгүй байна. Зарим нь өөрсдийгөө АТГ-т өгч шалгуулж, тохирсон үнэлгээ дүгнэлтээ гаргасан зүйл ч бий.

Бичиг баримт боловсруулахаас авхуулаад Дарханы замын тендер алхам тутамдаа гаднын хяналттай явсан учраас би Үнэлгээний хорооныхондоо итгэж байгаа.

Сүүлдээ Азийн хөгжлийн банкнаас авсан санхүүжилтийг зогсоож, Монголын төр өөрөө уг замыг барих асуудал хөндөгдөж байгаад харамсаж байна. Учир нь Монгол Улсын нийт авто замын сүлжээний 14 мянга гаруй нь олон улсын болон улсын чанартай авто зам байдаг. Үүний 50 гаруй хувь нь хатуу хучилттай зам.

Олон улсын болон улсын чанартай нийт авто замын 50 хувь нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан. Тиймээс манай улсын дэд бүтцэд гол хөрөнгө оруулагчаа хардаж, үл ойлголцвол цаашид дэд бүтцээ хэрхэн хөгжүүлэхийг ойлгохгүй байна. Азийн хөгжлийн банк уг асуудалд дургүйцэж байгаагаа шууд илэрхийлж байгаа.

– Хил гаалийн нэвтрэлт нэг үеэ бодвол сайжирч өдөрт гарах нүүрс тээврийн тоо нэмэгдсэн гэх таатай мэдээлэл бий. Хил гаальтай холбоотой цаг үеийн мэдээллээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

– Цар тахлын улмаас манай улс ч гэлтгүй дэлхийн улс орнуудын эдийн засаг сорилт бэрхшээлтэй тулгарсан. Эндээс нэг зүйлийг олзуурхаж байгаа юм. Өмнө нь бид хил гааль, тээвэр ложистикийн ач холбогдлын талаар ойлгуулахыг нэлээд оролдсон. Гэтэл цар тахал, ковидын үед тээвэр ложистикийн хөгжил ямар чухал гэдгийг улс ором даяараа мэдэрч ойлгосон.

Манай улс БНХАУ-тай нийт 13 боомтоор хиллэж байгаагаас зургаан боомт нь ажиллаж байна. ОХУ-тай 11 боомтоор хиллэдгээс таван боомт нь нээлттэй байна. Гэсэн хэдий ч цаг үетэй холбоотойгоор олон хязгаарлалтад өртөх тохиолдлууд бий.

Гэхдээ бид долоо хоногт дунджаар 1,000 орчим машин нүүрс тээвэр гаргаж, хилийн нам хоригт орчхоогүй байгаа нь бас нэг амжилт.

– Өнгөрсөн хугацаанд бид төмөр замын тээврийн ач холбогдлыг сайтар ойлголоо. Энэ жил хэд хэдэн чиглэлийн томор замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Эхнээсээ 10 сард ашиглалтад орох амлалттай байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

– Тээврийн салбараас юу хүсэж байна гэхээр ахиухан зүйлийг хямд үнээр, аюул осолгүй, шуурхай нэг газраас нөгөө газарт зөөлгөхийг хүсэж байна. Европын холбоо XXI зууныг төмөр замын зуун гэж нэрлэж байна. Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах тээврийн гол салбарыг төмөр зам хэмээн үзэж байна.

Гашуунсухайтын төмөр замыг өмнө нь ашиглалтад оруулчихсан бол манай улсын эдийн засаг ковидын үед ч хүндрэхээргүй байсан. Бид төрийн уялдаа холбоогүй тээврийн салбараа орхигдуулсны гор гарсан.

Ковидын үед хил гааль хаагдсан шалтгаан ерөөсөө л хүний оролцоо их байсантай л холбоотой. Хэвийн үед хамгийн ихтэй 1,500 машин хилээр гардаг байсан. Энэ бол 1,500 жолооч хилээр гарсан гэсэн үг. Ингээд бодохоор хүний үйл ажиллагаа, хавьтал их байсан учраас хилээ хаах, гарах тоог бууруулах зохицуулалт хийсэн.

Тэгвэл нэг вагонд 53-54 чиргүүлийг хоёр машинист хүргэж байна. Сүүлдээ хүний үйл ажиллагаанаас хамаардаггүй тээврийн шинэ төрлүүд орж ирж байна. Тухайлбал, AGV буюу жолоочгүй цахилгаан соронзон төхөөрөмжөөр удирддаг технологи нэвтрүүлж байна. Одоогоор манай улсад төмөр замын есөн төсөл хэрэгжиж байна.

Манай улсын төмөр зам Гашуунсухайтын боомт хүрч байгаа Гашуун-сухайтаас БНХАУ-ын Ганц модтой холбогдох төсөл хэрэгжиж байна. Нийт долоон км орчим үргэлжлэх төсөл юм.

Манай талаас холбогдох шийдвэрүүд гарчихсан. Дараагийн тосол Тавантолгой-Гашуунсухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр камын ажил үндсэндээ дуусчихсан. Энэ оны гуравдугаар сараас зүгшрүүлэх тээвэр хийж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тухайд өртөө болон дохиолол холбооны барилгын ажлууд хараахан эхлээгүй байна. Одоогоор далан замын ажил нь 50 гаруй хувтай явж байна. Энэ ондоо дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нийт 226.9 км-ийн урттай байх юм.

Ташрамд хэлэхэд, төмөр замын бүтээн байгуулалтыг дандаа дотоодын компани барьж байна. Тэр дунд төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний жанжин штабынхан оролцож ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг дуулгахад баяртай байна.

Түүнчлэн дараагийн төслийн тухайд Завхан аймгийн Арц суурийн боомтоос Шивээ хүрэн боомтоор гарах 1,500 орчим км төмөр замын бүтээм байгуулалтыг концессын гэрээгээр барих юм.

Мөн арав гаруй хоногийн дараа Богдхан төмөр замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголчууд нэг үеэ бодоход төмөр замаа өөрсдөө барьдаг болчихсон нь үүнээс харагдаж байна

– Өргөн цариг, нарийн царигийн асуудлыг олон жил ярилаа. Дэлхийд оргон цариг ашиглахаас татгалздаг болж байна гэх юм. Дэлхий даяараа төмөр замын ач холбогдлын талаар ярьж байхад манайх ганцаараа оргон царигтайгаа үлдчихэж байгаа юм биш биз дээ?

– Олон улсын стандарт ерөнхийдөө нарийн цариг руугаа явж байна. Гэхдээ өргөн цариг ашигладаг улс орнууд ч байна. Тухайлбал, ОХУ өргөн цариг хэрэглэж байна.

Бид ОХУ-аар дамжих ачаа бараагаа тээвэрлэх учраас шууд нарийн цариг болгох боломж хомс байна. Гэтэл БНХАУ нарийн цариг хэрэглэж байгаа учраас өргөн царигтай тус улс руу нэвтрэх боломжгүй байна. Тиймээс үүн дээр технологийн шийдэл ашиглаж нарийн, өргөн царигийг харилцан ашиглах боломжууд бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Отгонбаяр: Чадамжгүй, үрэлгэн Засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна DNN.mn

-Шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байна-


Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Та Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үнэндээ төр засгийн удирдлагууд өнгөн дээрээ төсвийн мөнгийг хэмнэх талаар ярьж байгаа боловч үйлдэл нь дандаа түүнийхээ эсрэг явж байна. Ямар нэгэн ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацааг нь төлөвлөж хэрэгжүүлдэг. Гэтэл Засгийн газраас олон томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр амласан ч түүнийгээ хийж хэрэгжүүлэх цаг хугацаагаа морь уралдуулж, бөх барилдуулж найр наадам хэсэж өнгөрүүлж байна. Ямар ч хөгжил, дэвшил байхгүй шил шилээ дарсан аймаг, сумдын ой тэмдэглэдэг л ажилтай болж. Монгол Улс өнөөдөр гадаадаас их хэмжээний инфляц худалдан авч байна. Үүнээс үүдэн ес болон 10 дугаар сард манай улсад эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, деполт зарлах орны тоонд орчихсон байгаа гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. БНХАУ-д инфляц 2.5 хувьтай буюу 10 мянган төгрөгийн өртөгтэй бараа 10250 байхад манайд 20000 төгрөгийн үнэтэй буюу БНХАУ-аас 50 дахин их инфляц нүүрлэчихсэн. Гэтэл үүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ алга.

-Инфляцийн хэмжээ бодит байдал дээр 20 хувь хол гарчихсан гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энэ хэвээр байдал үргэлжилбэл, энэ намраас ямар хүндрэлүүд ажиглагдах бол?

-Үнэндээ олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг, мэргэжлийн өндөр түвшний эдийн засагчид бодит байдал дээр инфляц 35-40 хувьд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа. Энэ хэмжээгээр худалдан авах чадваргүй болно. Тун удахгүй бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа нээгдэхтэй холбоотой бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хичээллийн хэрэгслийн үнэ, хүүхдийн формын үнэ 1-2 дахин нэмэгдчихсэн байвал гайхах зүйл байхгүй. Иргэд энэ үед Засгийн газарт бодит шаардлага хүргүүлж, огцруулах хүртэл талбай дээр жагсахыг ч үгүйсгэхгүй. Засгийн газар хандалт сайтай хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулчихсан, өөрсдийгөө инфлүүсэр хэмээн нэрлэсэн олны танил хүмүүсийг бүгдийг худалдаад авчихсан. Амьдрал асуудалгүй байгаа мэтээр жүжиг тоглуулж байна. Ийм чадамжгүй, үрэлгэн Засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна.

-Засгийн газраас инфляцийн эсрэг Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайлбал цемнентийн үнэ буурсан шүү дээ?

-Төр хувийн бизнес эрхлэгчдийнхээ эрх ашигт халдаж, үйл ажиллагаа руу нь халддаг, нөлөөлдөг, булааж авдаг байдлаа үнэ тогтворжуулж байна, үнийн өсөлтийн эсрэг гэх мэтээр халхавчилж байна л даа. Үнийн хөөрөгдлийн эсрэг дайн зарлана гэх сүртэй мэдэгдлийн цаана төр хувийн хэвшлээ дээрэмдэж, тонож, дампууруулж, чөлөөт эдийн засгийг дампууруулах алхмууд хийж байна.

Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр булааж авсан. Хувийн болон төрийн хэвшлийн цементийн үнэ зах зээл дээр яг ижил байгаа. Энэ бол хэлбэр төдий, хоосон уриалга лоозон төдий зүйл. Нөгөө талд нь төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж итгээд зээл авчихсан ААН олон бий. Үүрэн телефоны компаниуд шударгаар өрсөлдөж хэрэглэгчдээ урамшуулах замаар өрсөлдөж байна. Яг үүнтэй ижил бизнес зах зээлийн зарчмаараа л явах ёстой. Төр ямар нэгэн байдлаар оролцоод эхлэхээрээ л хувийн хэвшлээ дампууруулж, эргээд тухайн эрэлтээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын барьж байгаа бодлого нь иргэдийнхээ амьдрал, амьжиргааны эсрэг л байна. Тухайлбал,АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтворжуулахын оронд дизель түлшнийхээ үнийг бууруулах хэрэгтэй байна.

Нөгөө талаас саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров айлчлах үеэр манайхаас АИ 92 шатахуун авах 100 гаруй сая ам доллар урьдчилж өгөх санал тавьсан. Харин С.В. Лавров зөвшөөрөөгүй. Харин зөрүүд нь манайд ОХУ шат дараатай стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн ажлууд хийхээр тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрсөн байх. Энэ ажлын хамгийн эхнийх нь ОХУ манайд цэргээ оруулж ирсэн явдал.

-Гадаад харилцааны сайд өчигдөр энэ талаар хэлэхдээ хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийж байгаа хэмээн мэдэгдэж байсан. Түүний мэдээлэл танд итгэл төрүүлэхгүй байна уу?

-Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Цэргийн хамтын ажиллагааны хамтарсан бэлтгэлийг хийгээгүй бол манай АИ 92 шатахууны үнийг бууруулах саналыг Оросын тал хүлээж авахгүй л байсан болов уу. ОХУ шатахууны хэрэглээгээр манай судсыг барьчихсан. Тийм учраас шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байгаа. Тухайлбал, дэлхийн улс орнууд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг хайр найргүй бөмбөгдөж, гэмгүй олон мянган хүүхэд багачууд, иргэдийн амь насыг хохироож байгаа хүйтэн дайныг эсэргүүцэж, энх тайвныг уриалж ОХУ-ыг Украинтай хийх дайнаа зогсоохыг шаардаж байна. Цаашлаад эдийн засгийн болон олон төрлийн хориг арга хэмжээ авч байна. Гэтэл манайх хамтарсан сургуулилтыг ийм цаг үед хийж байгаа нь дайныг дэмжиж байгаа мэтээр дэлхий даяар эвгүй харагдаж байна. Энэ үйлдлийнхээ төлөө дэлхийн эдийн засгийн томоохон хоригуудад ороход бэлэн болчихлоо. ФАТФ-аас ирэх есдүгээр сард манайх руу хандсан анхааруулгууд ирэх байх хэмээн таамаглаж байна. Хоёрдугаарт, ОХУ болон Казахстаны асуудал хурцадмал байгаа. Учир нь Казахстаны ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путины улаан нүүр рүү харж байгаад дайнаа зогсоохыг шаардсан. Энэ цаг үеэс Оросууд Казахстанд тааламжтай хандахаа больсон. Иймээс ОХУ Беларусьд цэргээ байршуулсантай ижил Казахстантай маш ойрхон хиллэдэг манай улсад цэргээ оруулж ирэх замаар тэдэнд сануулга өгөхийг оролдож байна. Танай улс руу монголоор дамжаад ороход ойрхон гэдгийг сануулсан цэргийн стратеги, геополитикийн л асуудал. Түүнээс огтхон ч Орос, Монгол цэргийн хамтарсан бэлтгэл огт биш. Засгийн газар АИ92 шатахууны үнийг бууруулах нэрээр улс орноо ОХУ-д тавиад туух биш ОХУ-аас санал болгосон үнээр нь авчихаад эдийн засгаа сэргээх хувийн хэвшлүүдээ тултал дэмжих ёстой. Тэгэхгүй он дуустал гал унтраах шийдвэр, хүүхэд чихрээр хуурч байгаа мэт бодлого бидэнд хэрэггүй.

-Эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь оруулж ирэх шаардлагатай байгаа гэдгийг хаа хаанаа хэлж байна. Харин орчин нөхцлөө ойлгомжтой болгож чадаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг одоо болтол нээлттэй, ил тод болгож чадаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулъя гэхээр татварын олон шатлалууд бий. Яг аль шатлалаар нь явах нь тодорхойгүй. Нэг цонхны бодлого байхгүй. Хөрөнгө оруулагчдаа дээрэмдээд буцаагаад хөөгөөд явуулчихдаг хүмүүс нь одоо ч төрд байна. Тухайлбал, Хотын дарга байсан одоо Шадар сайдын алба хашиж байгаа С.Амарсайхан гадаадын хөрөнгө оруулалтын компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр тохирчихоод төслийг нь худалдаж аваад, нөгөө хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихсан асуудал арбитрын шүүх дээр хянагдаж байгаа юм билээ. Түүнчлэн манайх үргэлж хэлснээсээ буцдаг. Монгол төр нь эрсдэл хүлээх чадваргүй. Нэг талаас Оюутолгойн өрийг тэглэсэн нь сайн мэдээ мэт боловч нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйлдэл.Энэ бол тэнэг хүүхдийн араншин. Манай улс гадныхны нүдэнд яах гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр л байна. Хөрөнгө оруулалтынхаа орчин нөхцлийг тогтвортой, тодорхой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаддаг чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдээ олон улсын зах зээлд шударгаар гаргаж ч тавихгүй бол хэн нэгэн дарга нь өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд дараад хэвтчихдэг. Хоёрдугаарт, дундаж давхаргыг бүрдүүлж байгаа бизнесийн түүхтэй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр бизнесийн зээлийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн эрх мэдэлтэй нь бүх төрлийн зээлийг авдаг. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-ийн зээлийг цөлмөсөн. Хөгжлийн банкнаас хэн зээл авав бас л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс л авсан. Жирийн нэг бизнес эрхлэгч, ААН-үүдийн төлөөлөл тэнд алга. Ийм байхад яаж хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох юм бэ. Ийм шударга бус тогтолцоог халах цаг болсон. Манай улсын эдийн засаг МАН-ыг тойрсон бүлгийг л тэжээдэг болчихлоо. Хаана ч МАН-ын угшил, гаралтай хүний тендер шалгарч, МАн-аас угшилтай хүмүүс ажилтай, орлоготой байна. Сүүлдээ зам барьсан ямар ч туршлагагүй цаасан дээрх компани замын тендерт шалгарснаас барьсан зам нь 10 минутын борооны ус даахгүй урсчихаж байна. Энэ бүхний цаана авлига, эрх ашиг л бий. Өнөөдөр улс эх орноо яаж хөгжүүлэхэд анхаарах биш Хэнтий аймгийн Бэрх тосгоныг хөгжүүлэхийг л зорьж байгаа нь эмгэнэл биз дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганбаяр: Шинээр баригдах хотхон, хорооллуудад сургууль, цэцэрлэгтэй байх стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяртай ярилцлаа.


-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа сар гаруй хугацааны дараа эхлэх гэж байна. Бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна?

-Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө бэлтгэл ажлаа хангадаг. Манай салбарын хувьд зургадугаар сарын сүүлчээр хичээл амрахтай зэрэгцээд хичээлийн болон дотуур байраа засварлах, шинээр барихтай холбоотой тендерүүдээ зарлахаас гадна долоо, наймдугаар сард элсэлт, төгсөлт зохион байгуулах гээд ажлууд ар араасаа ундарч ачаалал ихтэй өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ болон Засгийн газрын тогтоолууд гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУ-ы сайдын тушаал, шийдвэрүүд гарч хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Хүн амын өсөлттэй холбоотойгоор жил бүр манай яаманд томоохон сорилт тулгардаг. Энэ жилийн тухайд ЕБС-ийг 32 мянга орчим хүүхэд төгссөн бол урьдчилсан байдлаар ирэх есдүгээр сарын 1-нд 77 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Өнгөрсөн хичээлийн жилд 6 настайдаа сургуульд орох байсан боловч хуулийн дагуу 7 настайдаа сургуульд орох сонголт хийсэн малчин өрхийн 3400 орчим хүүхэд байна. Ингээд тооцвол нийт 80 орчим мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Өөрөөр хэлбэл, бид 32 мянган хүүхэд төгсөж суларсан зайд 80 мянган хүүхдийг сургахаар болж байна гэсэн үг. Энэ тооны харьцаа сүүлийн 4-5 жилийн хугацаанд давтагдаж байгаа.

-Тухайлбал, нийслэл хотын хэмжээнд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхдийг хамруулах хэдэн барилга байгууламж шаардлагатай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар бидэнд төр, хувийн хэвшил нийлээд 106 мянган хүүхдийг хүлээж авах байр бэлэн байна. Үлдсэн 35 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах барилга байшингийн асуудал яригдсан. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд аваад үзэхээр 2 настай хүүхдүүдийн тоо 23,780 буюу хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар энэхүү 35 мянган хүүхдийн 23 мянган хүүхдийг сургах барилга байгууламжийн асуудлыг шийдчихээд байна. Тухайлбал, 56 байр дээр 165 бүлгийг түрээсээр ашиглах, 14 барилга дээр 95 бүлэг үүсгэхээр цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Мөн орон сууцны нэг болон хоёрдугаар давхарт 11 байршилд 15 бүлгийг оруулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн гэр цэцэрлэгийн 12 байршилд тус бүр нь 100 хүүхэд хамруулж, нийт 1200 хүүхэд хамруулахаар болсон. Мөн хувийн цэцэрлэгийн тухайд нэг хүүхдэд ногдох метр квадратын хэмжээ 5.6 байсныг 4 метр квадрат болгон бууруулснаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 163 цэцэрлэгт 8775 хүүхдийг нэмж элсүүлэх боломж бүрдлээ. Хүүхэд харах үйлчилгээнд 900 орчим хүүхэд хамрагддаг. Энэ хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлж, 2000 орчим хүүхэд суралцуулах зэрэг гарц гаргалгаа гаргасан. Одоо үлдсэн 10 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах барилга байгууламжийг түрээсийн байр болон орон сууцны нэг, хоёрдугаар давхрыг худалдаж авах, түрээслэх замаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд энэ асуудлын шийдэл гарц тодорхой болчихсон байх болов уу хэмээн итгэж байна.

-Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулахад олон сорилт, хүндрэл бэрхшээл гарч байгаа байх.Нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал. Дээр дурдсанчилан цэцэрлэгийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л гарц, боломжийг ашиглахыг зорьж байна. Гэхдээ тулгамдаж байгаа нэг асуудал нь бүртгэлийн асуудал. Зарим иргэдийн хувьд иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг болон одоо амьдарч байгаа хаяг зөрүүтэй байна. Нэг ёсондоо аль нэг дүүрэгт харьяалалтай хэрнээ өөр дүүрэг хорооны түр оршин суугч хэлбэрээр бүртгэлтэй байна. Үүнээс үүдээд албан ёсны хаягийн дагуу хүүхдийг нь цэцэрлэгт бүртгэх үү, түр оршин сууж байгаа хаягийн дагуу хүүхдийг нь хамруулах уу гэсэн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас хаягийн зөрчилтэй 5000 орчим хүүхдийг аль цэцэрлэгт хамруулах нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, энэ жил нийслэлийн 144 байршилд 12,000 айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Гэтэл эдгээр айл өрхийн хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг, сургуулийн асуудал дахиад л хөндөгдөнө. Цаашид Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байгууламж хэдэн айлын багтаамжтайгаас хамаарч заавал сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламж барьдаг байх стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Ингэхгүй бол шинээр ашиглалтад орсон орон сууцны хорооллуудад амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх эрсдэлтэй байна. Тиймээс манай яам сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламж бариагүй бол тухайн барилгыг улсын комисс хүлээж авдаггүй байх тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ шийдвэрийг манай яам дангаараа шийдэх боломжгүй.

-Ямартай ч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх барилга байшингаа бэлдэх ажил тодорхой хэмжээнд үр дүнтэй урагшилж байгаа юм байна. Тэгвэл шинээр худалдаж авсан болон түрээсийн барилга байгууламжаа цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх, хүүхдүүдээ тав тухтай, эрүүл аюулгүй байлгах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай байх орчин нөхцлийг бүрдүүлэх ажил давхар төлөвлөгдөөд явж байгаа. Нэгдүгээрт, үйлчилгээний зориулалттай болон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт байрлаж байгаа барилга байгууламжийг сонгохдоо МХЕГ, ОБЕГ-аас холбогдох мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт гаргуулсан. Тухайлбал, Боловсролын ерөнхий газарт иргэдээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 97 объектыг түрээслэх болон худалдах хүсэлт ирсэн. Эдгээр хүсэлтийн дагуу хамтарсан ажлын хэсэг ажиллаж үзэхэд 56 объект нь стандартын шаардлага хангаж байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхэд сурч боловсроход аюулгүй байх талаас нь бодолцож сонголт хийж байгаа. Түрээслэсэн болон худалдаж авсан барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалттай болгож тохижуулахад зориулсан худалдан авах ажлууд хийгдэж, төлөвлөгөөний дагуу явж байна. Өнөөдрийн байдлаар 340 орчим бүлгийн хүүхдийн ширээ, сандал, зөөлөн эдлэл, тоглоом, гал тогоо шаардлагатай байгаа.Өчигдрийн байдлаар эхний худалдан авалтууд орж ирсэн. Нийт 50 орчим цэцэрлэгийн тохижилтын асуудал шийдэгдсэн байна.

-Цаашид түрээсийн үйлчилгээ болон барилга худалдаж авах чиглэлээр боловсролын салбар хүртээмжээ нэмэгдүүлсээр байх юм уу. Эсвэл улсын болон орон нутгийн төсвөөр барих сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх юм уу?

-Бид цэцэрлэг, сургуулийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барих нь ойлгомжтой. Гэтэл хүн амын тоо өдрөөс өдөрт өссөөр л байна. Өнөөдөр 1500 орчим цэцэрлэг байна. Монгол Улсын хүн амын тоо 5 сая руу дөхөхөд 1500 биш 3000, түүнээс ч их цэцэрлэг шаардлагатай болно. Гэтэл энэ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах санхүүгийн боломж бидэнд байна уу. Төр энэ ачааллыг дангаараа үүрэхэд маш хүндрэлтэй. НҮБ-ын гишүүн 200 гаруй улсаас татвар төлөгчдийн мөнгөөр буюу төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн үйлчилгээг санхүүжүүлдэг 10 хүрэхгүй орон байдгийн 1 нь манай улс. Бусад оронд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран энэхүү асуудлыг шийдэж байна. Зарим хүмүүс түрээсийн үйлчилгээг хамгийн муу хувилбар гэж ойлгоод байна. Тодорхой хугацааны дараа түрээсийн байрыг сонгох нь зөв гэдгийг ойлгох байх. Ганцхан жишээ хэлье. Гурван жилийн өмнө нийслэлд 35 ЕБС-ийн хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж байсан. Эдгээр сургуулийг 2 жилийн дотор яаж 2 ээлжээр хичээллүүлэх боломж бүрдсэн гэхээр түрээсийн үйлчилгээ л сонгосон. Нэг сургуулийг 5 тэрбум төгрөгөөр барих өртөгтэй гэж тооцвол 35 сургууль барихад 175 тэрбум төгрөг шаардлагатай. Дээрээс нь барьж, ашиглалтад оруулахад тодорхой цаг хугацаа шаардлагатай. Тэгвэл бид ганцхан сарын дотор 2 тэрбум төгрөгөөр 28 сургуулийн хүүхдүүдийг түрээсийн байранд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 1 сургууль барих өртөгийн тал зардлаар түрээсийн үйлчилгээг шийдсэн. Санхүү талаасаа харахад түрээсийн үйлчилгээ ашиглах нь маш зөв шийдэл. Төр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй учраас цаашид түрээсийн байрны асуудал илүү зөв гольдролдоо орж, барилгын салбарынхан энэ чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Цэцэрлэгийн багшийн ачаалал их, авдаг цалин бага учраас энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд ажиллах хүчний тоо эрс буурсан. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гарч ирэх боловсон хүчний асуудлыг яаж шийдэх вэ?

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор бидэнд 1000 орчим багшийн ажлын байр шинээр бий болсон. Цэцэрлэгийн багшийн мэргэжлээр бакалавр олгодог улсын болон хувийн хэвшлийн 19 их, дээд сургууль байна. Энэ жил цэцэрлэгийн багшаар 870 орчим хүүхэд төгссөнөөс 300 орчим нь хөдөө орон нутагтаа ажиллахаар явсан. Үлдсэн 600 орчим төгсөгч дээр дахиад 400 орчим багшийн ажлын байр дээр ажиллах хүч хэрэгтэй болсон. Өнгөрсөн хавар Сайдын тушаал гарч цэцэрлэгийн багшийн сургалт явуулдаг их, дээд сургуулийн төлөөллийг хамруулсан ажлын хэсэг байгуулж 1000 багшийг бэлдэж байна. Уг ажилд 250 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байгаа гуравдугаар дамжааны оюутнуудтай зөвшилцсөний үндсэн дээр зуны турш сургуульдаа сураад намар төгсөх, цаашлаад ажлын байраар хангагдах боломжийг санал болгосон. Оюутнууд маш уриалгахан хүлээж авсан. Одоогийн байдлаар МУБИС-д 1200 орчим хүүхэд сургалтад хамрагдаж байна. Мөн туслах багшийг ч бэлдэж байна. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хүний нөөцийн асуудал үүсэхгүй. Цэцэрлэгийн багш нарын цалин бага байсан уу гэвэл байсан. Цэцэрлэгийн багш нарын цалинг 2019 онд тусгайлан нэмсэн. Мөн энэ оноос хэрэгжиж байгаа боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүгийн шинэчлэлийн хүрээнд дахин нэмэгдсэнээр цэцэрлэгийн багш нарын цалин одоо зах зээлд муу гэсэн ангилалд орохгүй. Харин өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Энэ санхүүгийн тогтолцоо дараагийн 5-10 жилд салбарын хэмжээнд бодит үр дүнгээ өгнө. Цаашид багшийн мэргэжлээр суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ.

-Өнгөрсөн жил гурван ээлжээр хичээллэдэг ЕБС байхгүй боллоо хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ жил дахин гурван ээлжээр хичээллэх асуудал хөндөгдөж байна. Нийт хэчнээн сургууль дээр энэ асуудал яригдаж байна вэ?

-Яг одоогийн байдлаар нийт 12 сургуулийн тодорхой бүлэг гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Гэхдээ бид асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Бид мөн л сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд түрээсийн үйлчилгээ ашиглахаас өөр аргагүй. Зарим их, дээд сургууль, МСҮТ-үүдэд ашиглагддаггүй байр олон бий. Мөн зарим хувийн сургуулиудын тухайд 600-1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай мөртлөө хүчин чадлынхаа 50 хувьд ч хүрэхгүй хэмжээний хүүхэд сурч байна. Тэгвэл үлдсэн орон зайг нь түрээслэчихвэл хэн хэндээ ашигтай ажиллана. Сургууль, цэцэрлэгийн байрны эзэн нь хувь хүн учраас түүний ашиглалттай холбоотой засвар, үйлчилгээ нь төрд хамааралгүй болчихож байгаа юм. Үүнээс бид жил бүр урсгал засварт төсөвлөдөг байсан мөнгийг хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Түрээс бол санхүүгийн зөв механизм.

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр томоохон их, дээд сургуулийн салбар сургуулийг хөдөө орон нутагт байгуулах асуудал яригдсан. Энэ ажлын явц, үр дүн хэр байгаа вэ?

-Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр орон нутагт их, дээд сургуулийг хөгжүүлэхэд манай яам болоод холбогдох яамдууд анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймагт төрийн өмчийн 11 их, дээд сургууль байна. Тухайлбал, МУИС-ийн харьяа сургууль Завхан, Эрдэнэтэд, ШУТИС-ийн харьяа сургууль Дархан-Уул, Орхон аймагт, АШУҮИС-ийн харьяа сургууль Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймагт бий. Тухайлбал, ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймгийн сургууль цагтаа 1800-2000 хүүхэд сурч байсан. Гэтэл өнөөдөр 700 оюутан л сурч байна. Шалтгаан нь хот, хөдөөгийн сургалтын байгууллагын чанар, орчин нөхцөл зөрүүтэй байгаагаас оюутнууд хот суурин газар ирж суралцахыг хүсэж байна. Тиймээс эхний ээлжинд одоо орон нутагт байгаа их, дээд сургуулиудыг сургалтын чанараа сайжруулж, хөтөлбөрийнхөө тоог нэмэгдүүлэх, багш нараа чадавхжуулах, орчин нөхцөлөө сайжруулах буюу 1+3, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэргээр бүрэн хүчин чадлаараа ажиллахад анхаарч байна. Өнөөдөр 149 мянган оюутнаас 9000 орчим нь орон нутагт сурч байна. Үлдсэн 140 мянган нь нийслэлд, 70 мянга нь улсын сургуульд сурч байна. Тиймээс энэ жилдээ 8 аймгийн 11 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоог энэ жилдээ 20 мянга болгохыг зорьж байна. Цаашлаад 50 хувийг нь орон нутагт сургадаг болохыг зорьж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Есөн-Эрдэнэ: Дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана DNN.mn

ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдал ямар байна вэ. Ургац арвин авахаар байна уу?

-Манай улс энэ жил 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, бусад хүнсний нөгөө 11мянган га-д тариалаад байна. Үндсэндээ 570 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн урьдчилсан дүн мэдээтэй байна. Стратегийн гол хүнс болох улаан буудайн тариалалтын тухайд ургамал соёололт болон бутлалтын үед байгаль, цаг уурын нөхцөл таатай, хур бороо элбэгтэй байсан нь ургацанд сайнаар нөлөөлсөн. Нийт тариалалтын чанарыг соёололтоор нь үнэлэх ажлууд хийгдсэн. Судалгаанд 85 орчим хувь нь хамрагдаж, соёололт сайн байгаа гэсэн үнэлгээ гарсан. Одоо улаанбуудайн хувьд цэцэглэлтийн үе шатандаа явж байна. Хур тундасны хэмжээ нэмэгдэж, чийг их байгаагаас өвчин гарах асуудал гарч байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид өвчин, хортонтой тэмцэх ургамал хамгааллын ажлуудаа сайн авч хэрэгжүүлж байгааг дурьдах нь зүйтэй. Манай яамны захиалгаар Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид тариалангийн төвийн бүс нутагт тариалангийн талбайд тархсан хогийн ургамал, хортон шавжийн тархалтын судалгааг хийсэн. Түүнчлэн өвчин, хортонтой хэрхэн тэмцэх арга туршлага хуваалцах, зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Улаанбуудайн тариалалтын хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах уу?

-Дотоодынхоо үйлдвэрлэлийг улаанбуудайгаар бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Одоогоор ургац тогтоох ажил хараахан хийгдэж эхлээгүй байна. Наймдугаар сарын 18-наас хийхээр төлөвлөсөн. Түүний дараа хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болох юм. Тэр үе хүртэл цаг агаарын нөхцөл байдал ямар байхаас ихээхэн шалтгаална. Хур тундас их орвол ногоон масс ихээр үүснэ. Харин гэнэт их халах юм бол механик болц явагдаж, товчин толгой үүсэх магадлалтай. Цаг агаарын нөхцөл байдал одоогийнх шиг тааламжтай хэвээр байвал зорьсон хэмжээнд ургацаа авчих болов уу хэмээн таамаглаж байна

-Дизель түлшний үнэ энэ сарын 16-наас эхлэн нэмэгдсэн нь газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Ургац хураах цаг ойртож байгаа энэ үед салбар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээтэй холбоотой тогтоол гарсан. Ургац хураалт, хадлан тэжээлийн үед ашиглах шатахууны нөөц, хангамж, үнийг тогтвортой байлгах чиглэлээр холбогдох сайдуудад үүрэг болгосон. Үүний хүрээнд Уул уурхайн яам, Сангийн яам болон манай яамнаас хамтарч дизель түлшний үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлж дизель түлшний үнийг хаврын тариалалт хийх үетэй ижил хэмжээнд байлгах шийдвэр гаргасан.

-Уг шийдвэр хэзээ албажиж иргэдэд үр дүнгээ өгөх бол. Одоо зарим орон нутагт дизель түлшний үнэ литр нь 4100 орчим төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Дизель түлшний үнийг буурах хүртэл тариаланчид хүлээж байх нь зөв үү?

-Дизель түлшний үнэ хаврын тариалалтын үеэр тухайн бүс нутагт хэдэн төгрөгийн үнэтэй байсан тухайн үнээс нэмэгдүүлэхгүй байх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тиймээс дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх шийдвэр бидэнд ирээгүй байна. Түлш шатахууны асуудлыг Уул уурхайн яам, санхүүгийн асуудлыг Сангийн яам шийдэх учраас холбогдох яамдуудаас тодруулах нь зүйтэй байх.

-Шатахуун, дизель үнэ өндөр байгаагаас ирэх жилийнхээ уриншийг хугацаанд нь тарьж чадахгүй байгаа гэдгээ тариаланчид илэрхийлж, дараа жилийн ургацанд нөлөөлөх талаар хэлж байна.Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Уринш хийгдэж байгаа.Нийт 339 мянган га талбайд уринш хийхээр төлөвлөсөн. Эхний боловсруулалт хийгдчихсэн. Хоёр дахь удаагийнх нь боловсруулалт хийгдэж байна. Уринш боловсруулалтыг хийх чиглэлийн Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гарсан. Тухайлбал, Засгийн газраас Эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 100 тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр дэмжуулж, гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгож байгаа. Энэ зээл тариалалт хийх, ургац хураах, уринш суулгахад дэмжлэг болох учиртай. Нийт тариаланчдын 66-67 орчим хувь нь уг зээлд хамрагдсан байна.

-Өнгөрсөн жил улаан буудайн үнийн тонн тутмыг нь 650 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр төрөөс гаргасан.Энэ жил ч бас ямар нэгэн байдлаар үнийг нэг хэмжээнд барих шийдвэр гаргавал тариаланчдад хүндээр тусах талаар хэлж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төрөөс улаанбуудайн үнийг тогтоох асуудал огтоос байхгүй. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авсан иргэн, ААН-үүдтэй хамтарч ажиллах гэрээний хүрээнд тонн тутмыг нь 700-800 мянган төгрөгөөр тогтоож худалдаж авсан зүйл байгаа байх. Энэ бол улсын нөөц бүрдүүлэх буудай гэж ойлгож болно.

-Улаанбуудайн ургац арвин авсан тохиолдолд гадагшаа экспортлох боломж бий юү?

-Ер нь бол улаанбуудай, гурилаа экспортод гаргах боломж байгаа. Гэхдээ улаанбуудай бол манай улсын стратегийн чухал хүнс учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргана. Сүүлийн жилүүдэд улаанбуудайгаа экспортод гаргаагүй.

-Хүнсний ногоо тэр дундаа төмсний тухайд дотоодын хэрэглээгээ бүрэн хангадаг.Гэтэл төмсний үнэ 7000 төгрөгт хүрсэн нь ямар учиртай юм бол. Цаашид нийлүүлэлт, үнэ ханш ямар байх төлөвтэй байна вэ?

-Наадмын өдрүүдээр олон хоног амарсантай холбоотойгоор төмсний нийлүүлэлт бага зэрэг тасалдсан. Үүнтэй холбоотойгоор агуулахад байгаа нөөц багассан учраас үнэ нь нэмэгдсэн. Мөн тухайн үед дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн учраас шатахууны үнийн өсөлтөөс болсон гэх ташаа мэдээлэл нийгэмд хүрсэн. Төмсний үнийн өсөлтийг шатахууны үнийн өсөлттэй холбож ойлгох нь өрөөсгөл ойлголт. Энэ жил төмс 19 мянган га-д тариалсан. Цаг агаарын нөхцөл байдал таатай байсан учраас дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах хэмжээний ургац авах болов уу хэмээн таамаглаж байна. Одоогоор төмс, хүнсний ногооны түүвэр хураалт орон нутгуудаас гарч, эхнээсээ зах зээлд нийлүүлэгдэж байна. Хүлэмжний хүнсний ногооны ургац долдугаар сарын эхээр гарч, зах зээлд тогтвортой нийлүүлэгдээд явж байгаа. Зах зээлд төмсний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурдаг. Өнгөрсөн жил өөрийн өртөгөөсөө ч буурсан тохиолдол бий. Төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх үеэр борлуулалтыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Үр тариа болон төмс хүнсний ногоогоо хадгалах, агуулах савны нөөц хэмжээ хэр нэмэгдэв?

-Үр тарианы тухайд 550 гаруй мянган тонны агуулах бий. Ихэнх нь томоохон ААН болоод гурилын үйлдвэрүүд дээр байна. Мөн ХААДС-д 180 мянган тонны багтаамжтай агуулах бий. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хувьд 254 мянган тонны багтаамжтай агуулах бий. Хүнсний ногооны 20-30 хувийг дулааны улиралд худалдан борлуулдаг бол үлдсэн хувийг нь зооринд агуулж борлуулдаг. Энэ жил төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргасан. Үүнээс 10 тэрбум төгрөгийг төмс, хүнсний ногоог худалдан авахад зориулсан зээлийг агуулахын ААН-үүдэд олгохоор шийдвэрлэсэн.

-Манай улсад жилдээ 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил 2000 орчим тонн бордоо экспортолсон. Энэ нь ургацын хэмжээ, болцонд нөлөөлөх үү?

-Манайд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг боловч жилд 5000-6000 тонн бордоо орж ирж байсан Хамгийн их нь 2015 онд 8000 тонн бордоо орж ирж байсан. Энэ жилийн тухайд хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2000 биш 4000 орчим тонн бордоо орж ирсэн. Гэсэн хэдий ч манай улс дотооддоо шингэн бордоо үйлдвэрлэж байгаа. Түүнийг ургалтын үед нь ашиглаж байна. Энэ жилийн тухайд шингэн бордоог түлхүү ашиглаж байна. Ер нь газар тариалангийн салбарын нэгж бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэтэй гарах төлөвтэй байна. Чухам яг хэдий хэмжээгээр өсөхийг одоо хэлэх боломжгүй. Ургац хураалтын бланс гарсны дараа тодорхой болно.

-Хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих бодлого хаашаа чиглэж байна вэ. Дотоодын хэрэглээгээ хангахаас гадна экспортлогч орон болохын төлөө ямар алхам хийж байна?

-Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг уураас ихээхэн хамааралтай салбар. Манай салбар шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжөөд 60 гаруй жил болж байна. Цаашид эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулж байж илүү оновчтой хөгжинө гэж харж байгаа. Газар тариалангаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээгээд мал аж ахуйдаа ашиглаж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж экспортод гаргах нь өртөг шингэсэн үйлдвэрлэл болно. Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль цаг уураас хэт хамааралтай, тариалан эрхлэх бүс хязгаарлагдмал буюу нийт газар нутгийн 0.7 хувьд нь л газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих нь чухал.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Богино хугацаанд наранд борлосон арьсаа цайруулахыг хүсвэл нимбэг хэрэглээрэй DNN.mn

Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа богино хугацаанд цайруулахыг хүсвэл нимбэг, тараг, жүрж, алое зэргийг ашиглан маск бэлтгэх боломжтой.

Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох нимбэг хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм. Мөн нимбэгэнд агуулагдах антиоксидант нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж. Арьсаа цайруулахын тулд нимбэгний шүүсийг усанд найруулж уух, дангаар нь түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог.

Ингээд нимбэгний маск бэлтгэх заавар хүргэе. Нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихрийг /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ.

Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

Эцэст нь наранд удаан явсны дараа хүний бие шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог. Энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйл уух хэрэгтэй.

Тиймээс нимбэгтэй ус ч арьсанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй л болов уу.