Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого , газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батбол “Орлогод нийцсэн “Солонго” хорооллын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шинэ сурагчийн бэлтгэлд багадаа 510 мянга, дунд ангийнханд 400 мянга зарцуулж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улстөрчид бөхчүүдийнхээ допингийн шинжилгээг аргалж өгсөн гэв үү

“Таван толгой түлш”-ийнхэн ард түмнээ хуурч мөнгө угааж байсныг Б.Чойжилсүрэн илчиллээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Даншиг наадам-Хүрээ цамын хөтөлбөр DNN.mn

​“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмыг 8 дугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

НЗДТГ, Гандантэгчинлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулах тус наадмын хөтөлбөр гарсныг хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймгийн тэгш ойн баяр наадам болж байна DNN.mn

2023 онд Завхан, Архангай, Хэнтий, Төв, Говь-Алтай аймаг 100 жилийн ойтойгоо золгож, баяр наадмаа тэмдэглэж байна.

Өнгөрсөн өдрүүдэд дөрвөн аймгийн баяр наадам болсон бол өнөөдөр Говь-Алтай аймгийн наадам хурдан морины уралдаанаар эхэлж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Тус аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, энэ сарын 20-ашиглалтад оруулжээ.

Морь, сур, бөхийн барилдаан, тууль хайлах, “Хурд” хамтлагийн тоглолт болох хөтөлбөртэй Говь-Алтай аймгийн наадам наймдугаар сарын 2-нд өндөрлөх юм байна. Ингэснээр Засгийн газраас гаргасан шийдвэр ёсоор тэгш ой тохиож байгаа таван аймгийн баяр наадам дуусах товтой.

Categories
мэдээ цаг-үе

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг нээлээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийж, мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Улмаар засварын ажил дууссан тул уг замыг өнөөдөр нээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтан цом”-ын барилдаан аравдугаар сард эхэлнэ DNN.mn

1. “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
2. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.08.20 дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлнэ.
3. “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ 8 багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан 8 баг нь дараагийн шатны барилдаанд оролцоно.
4. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.
5. Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
6. Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
7. Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор ирүүлнэ.
8. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор хүргүүлнэ.
Хавсралт
“Алтан цом”-ын барилдааны 2-р шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
1. Дархан аварга 12 оноо
2. Даян аварга 11 оноо
3. Улсын аварга 10 оноо
4. Улсын арслан 9 оноо
5. Улсын гарди 8 оноо
6. Улсын заан 7 оноо
7. Улсын харцага 6 оноо
8. Улсын начин 5 оноо
9. Аймгийн арслан 4 оноо
10. Аймгийн заан 3 оноо
11. Аймгийн харцага 3 оноо
Дээрх оноогоор багуудын жагсаалтыг 1-16 хүртэл гарган 4 хэсэгт хуваан барилдуулж хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч барилдана гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

100 жилийн ой тохиож буй аймгуудын баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд DNN.mn

Архангай, Төв, Завхан, Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өчигдөр болж өндөрлөлөө.

Аймгуудын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн их шөвгийн бөхчүүдийн нэрсийг танилцуулж байна.

АРХАНГАЙ АЙМАГ:

Архангай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарсан байна.

Тус барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва нарын магнайлсан 256 бөх барилдсан юм.

ТӨВ АЙМАГ:

Төв аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Харин их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин Г.Ганжад нар шалгарав.

Тус аймгийн 100 жилийн ойн барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Орхонбаяр нарын магнайлсан хүчит 256 бөх барилджээ.

ЗАВХАН АЙМАГ:

Завхан аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Харин их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарсан байна.

Тус аймгийн 100 жилийн ойн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан нарын хүчит 256 бөх барилдав.

ХЭНТИЙ АЙМАГ:

Хэнтий аймаг баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах үзүүрлэв. Харин их шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарчээ.

Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон нарын магнайлсан хүчит 256 бөх барилдсан байна.

Мөн Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын давааны үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цолоо дуудуулж Үндэсний бөхөөс зодог тайлсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны ааш араншин таны хувь заяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч амьдрал дээр ийм юм байдаггүй. Та хулгайч заяанд төр­сөн бол хулгайч ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны сэтгэл санаа хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай” хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

Харин энэ үед өөдөөс нь машин ирж таараад нөгөө ухаант­ны араас бас нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам өдрийн хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай нэг “багий”-гаас болж хү­мүүс тэр өдрөө л аз жар­галгүй болж хувир­даг. Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд. Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйгаа алдсан хохирогчдыг хайж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 07 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 6, 7, 8, 15 дугаар хороо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр унадаг дугуй хулгайлсан гэх Т, Б нарын үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 13 удаагийн үйлдлээр 15 ширхэг унадаг дугуй хулгайлсан нь тогтоогдож байна.

УНАДАГ ДУГУЙ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД

1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Central tower”-ийн дугуйн зогсоолын орчмоос 27.2 инчийн хар цэнхэр өнгөтэй унадаг дугуй /2023 оны 04 дүгээр сард/

2. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Парадоксийн автобусны буудал “Love” нэртэй автобусны буудлын орчмоос 29 инчийн хар арамтай, цэнхэр өнгийн спорт рүльтэй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

3. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 1000 нэрийн барааны дэлгүүрийн хойд талын байрны орцны үүднээс улаан хар өнгийн 27,5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

4. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Андууд” худалдааны төвийн замын эсрэг талын байрны орцны үүднээс хөх хар өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр/

5. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлын хойд талаас ногоон хар өнгөтэй 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр/

6. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замын эсрэг талаас улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны өдөр/

7. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерын ойролцоо “Х апартмент” хотхоны орцны үүднээс улаан хар өнгийн 26 инчийн дугуй, цагаан цэнхэр өнгийн 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 03, 04-ний үед/

8. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний гаднаас 26 инчийн Хtreme жижиг саарал өнгийн дугуй /2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр /

9. Баянзүрх дүүргийн 7-р хороо Шөлөндөөгийн урд талын байрнаас улаан өнгийн 29 инчийн дугуй, 30-р байрны урдаас саарал өнгийн 29 инчийн дугуй /2023.07.12-ны орой/

10. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6/б байрны орцны гаднаас саарал өнгөтэй цэнхэр оруулгатай 27,5 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны орой/

11. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хороон байрны гаднаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 06 дугаар сарын сүүлээр 28-29-ний өдрийн орчим/

12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Hard Rock” төвийн зүүн талын байрнаас хар өнгийн арамыг нь будсан 29 инчийн шаргал өнгийн спорт үрүүлтэй дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны үед/

13. Баянзүрх дүүргийн 25-р хороо Натур худалдааны төвийн урд талын байрнаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, хар цэнхэр өнгийн 27 инчийн дугуйг /2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө/ тус тус хулгайлан зарим дугуйг бусдад зарж борлуулсан гэх.
Одоогийн байдлаар тус этгээдүүдээс “Wake” брендийн хар улаан өнгийн 27,5 инчийн унадаг дугуй, “Wake” брендийн улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, Giern брендийн 26,2 инчийн хар хөх унадаг дугуй, “Wolf” брендийн 27,5 инчийн унадаг дугуй, “Cube” брендийн саарал өнгийн 29 инчийн унадаг дугуй зэргийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус хэргийн талаар болон унадаг дугуйгаа хулгайд алдсан иргэд дараах утсаар холбоо барина уу.
Утасны дугаар: ( 94945413, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Төгөлдөр 85630060, )

 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аймаг, цэргийн арслан цолтой 25 бөх барилдаж байна DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Гурвын даваанд зүүн талын тэргүүн магнайд гарсан Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан А.Мөнхжаргалд тахимаа өгөв. Харин улсын аварга цолтой Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар учраа бөхөө давсан юм.

Дөрвийн даваанд бөхчүүдийг цолын эрэмбээр оноолт таруулсан бөгөөд улсын аварга тав, арслан хоёр, гарди гурав, заан найм, харцага 11, начин цолтой 10, аймаг, цэргийн арслан цолтой 25 бөх барилдаж байна.

ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ:зураг

Дэвжээ.мн
зураг

Дэвжээ.мн
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 220 хурдан хүлэг бүртгүүлж, 22 км-ийн цаанаас эргэсэн.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын алдарт уяач Г.Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж, түмэн олныг баясгаж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Орхон аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ, айргийн гуравт хээр үрээ, айргийн дөрөвт халзан үрээ, айргийн тавд сартай хонгор үрээ хурдалж, түмэн олноо баясгалаа.