Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн асуудлыг шалгаж байна DNN.mn

Агаарын дүүжин замаар явж байхдаа мөргөлдөж, гэмтсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах аялал жуулчлалын газарт 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээлэл ирсэн.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгаж байна” гэв.

Иргэд аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт өчигдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амь хохирсон харамсалтай осол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Хангай хотхонд ахуйн газ дэлбэрчээ DNN.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг11 дүгээр хороо, “Хангай” хотхонд иргэн С-ын гал тогооны өрөөнд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, 1 цонх хагарсан байсан бөгөөд гал түймэр гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 302 мянган хүүхэд суралцахаар бүртгүүлжээ  DNN.mn

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 302 мянган хүүхэд бүртгүүлээд, элсэлтээ хийсэн байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн. Шинээр 71 мянга 690 хүүхэд элсэж байна гэх тооцоолол гаргасан. Харин ЕБС-д 781 мянган хүүхэд элсэн суралцахаар байна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс 40 орчим мянгаар хүүхдийн тоо нэмэгдэж байна. Эдгээрийн 50-60 хувь нь нийслэлд суралцахаар байна. МСҮТ-д 40 мянга орчим хүүхэд суралцахаар байгаагаас 22 мянга нь шинээр элсэж байна. Харин дээд боловсролын тухайд 147 мянган хүүхэд суралцахаас 25 мянга нь шинэ элсэгч юм” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ням-Очир: Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн DNN.mn

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БШУЯ-наас мэдээллээ.

“Энэ хичээлийн жилд шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана”

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хангагдаж, маргаашаас цэцэрлэг, ЕБС-ийн хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Их, дээд сургуулийн хичээл сонголт наймдугаар сарын 28-наас эхэлсэн. Энэ хичээлийн жилд хамтын оролцоотойгоор үр дүнд суурилсан менежментээр сургалтын чанарт ахиц дэвшлийг гаргах зорилт тавьсан. Өнгөрсөн хичээлийн жилд БҮТ-өөр дамжуулан хөндлөнгийн үнэлгээ хийж, чанарын судалгааг бүх шатны боловсролын байгууллагуудад хийсэн. Одоо энэ үнэлгээн дээр үндэслэн цаашдын зорилго, зорилтоо дэвшүүлсэн.

Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Тиймээс түвшин бүрд хуулиа хэрэгжүүлэх нь бидний хувьд гол арга хэмжээ, зорилт байх болно. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарна. Энэ хичээлийн жилд дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн агуулгад нийцүүлж байгуулан ажиллуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэж, өөрчилж, заримыг нь татан буулгана. Чанар, гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж харж байна.

ЕБС дээр томоохон сургалтын платформууд бий болсон. Энэ хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, хүүхэд, залуучуудын хөгжих эрхийг хангаж ажиллана. Хүүхэд сурч хөгжих, боловсрох орчныг сайжруулах ба энэ хүрээнд дотуур байр, номын санг тохижуулна. Түүнчлэн онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож өөрчилсөн.

ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжилнэ.

Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн. Гэхдээ 2019 оны 491 дүгээр тушаалд заасан сургалтын төлөвлөгөөний цагт өөрчлөлт орохгүй. Бага зэрэг зохицуулалт хийгдэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр  бага сургууль ашиглалтад ороод буй. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эдгээр автобусуудын 50 орчим нь улсын сургуулийнх аж.

Түүнчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр болжээ. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтнууд ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд 116337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Харин ЕБ-ын 307 сургуульд 384676 хүүхэд суралцаж, 23372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогийн байдлаар нэгдүгээр ангид 38356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 31-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Волейболын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Австрали улсын шигшээ багтай тоглоно DNN.mn

Тайланд улсад зохион байгуулагдаж буй “Азийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг оролцож байна.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр Австрали улсын шигшээ багтай тоглоно.

 

Categories
мэдээ цаг-үе

Томоохон зах, худалдааны төвүүд есдүгээр сарын 1-нд амарна DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын цахилгааныг 7 хоногийн турш хязгаарлана DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэгчдийн одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлыг 2023 оны есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийнэ. Иймд тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгааныг долоо хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж засвар хийх юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Categories
мэдээ цаг-үе

Зэрлэг амьтдад зориулан 450 боодол өвс нөөцлөв DNN.mn

Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас шар царгас өвсийг өвөл нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэхээр зэрлэг амьтдад зориулж 450 боодол өвс бэлтгэн нөөцлөв.

Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд зэрлэг амьтны мониторинг судалгаа хийхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэгийг тус тус ажиглаж, ухаалаг программ ашиглан мэдээллийг дамжуулжээ. Судалгааны ажилд Хамгаалалтын захиргаа дарга, байгаль хамгаалагчид мөн Франц улсын сайн дурын ажилтан судлаач Penelope, Henc Fuch нар оролцсон аж.