Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр /Ром-Улаанбаатар/ | |||
18:30 | Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно | ||
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр | |||
10:00 | “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ | ||
10:00 | Угтах ёслол | ||
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр | |||
09:00 | Албан ёсны угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд болно | ||
09:30 | Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ | ||
10:20 | Төрийн ордны “Их Монгол” танхимд Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ. | ||
11:00 | Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана | ||
11:10 | Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана | ||
16:00 | Гэгээн Петр, Паулын сүмийн Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ. | ||
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр | |||
10:00 | Хүн театрт Шашин хоорондын уулзалт хийнэ | ||
16:00 | Степпэ Арена-д Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа | ||
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр | |||
09:30 | “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцож сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ | ||
11:30 | “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэх ёслол болно | ||
12:00 | Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно | ||
17:20 | Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирн |
Author: ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ.
Үүнд,
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
- Энергийн болон спортын ундаа,
- Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
- Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
- Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт),
- Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
- Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ” гэж заасан байдаг.
Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өчигдөр /2023.08.30/ 10-11 цагийн орчимд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал, Цээл сумаас 50 км-ийн зайд орших Дэрстэй багийн иргэн болох 15 настай хүү энэ сарын 21-ний өдөр тарвага агнаж, гэртээ наймуулаа идсэн гэх өгүүлэмжтэй байжээ.
Нас барсан хүүхдийн задлан шинжилгээг өчигдөр оройны 10 цаг 35 минутад Говь-Алтай аймгаас Улаанбаатар луу явуулсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч тарваган тахал мөн болох нь батлагджээ.
Энэ тухай ЗӨСТ-өөс, “2023.08.29-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол 2023.08.31-ний өдөр Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи (PCR)-ийн шинжилгээгээр тус тус ЭЕРЭГ тодорхойлогдож тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа” хэмээжээ.
Хилийн зурвас газраас Хятад улсад шилжүүлсэн гэх ташаа мэдээллийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.
Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.
Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.
Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй хэмээлээ.
Цар тахлын улмаас завсарлаад байсан БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ.
Өчигдөр Соёлын төв өргөөнд “Хятад орныг танин мэдэх” нэрийн дор нээлтээ хийсэн соёлын өдрүүд наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд үргэлжилнэ.
Түүнчлэн “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломж олгох юм.
Үүнээс гадна Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар өнөөдөр улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг, эмчилгээг хийж байгаа бол, маргааш Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх юм. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Сүүлийн үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв” -тэй холбоотой илт гүтгэлгийн чанартай худал ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар тараах боллоо.
Тухайлбал “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож ашиг сонирхлын зөрчил гаргасан мэтээр гүтгэн, улайран дайрч байна.
“Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс үүдэн замын түгжрэл нэмэгдэж, гэмт хэрэг зөрчил олноор гарч, хог хаягдал бөөгнөрөн иргэд оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, СХД-ийн иргэд болон зорчигч үйлчлүүлэгчид олон жилийн турш удаа дараа гомдол санал гаргаж байсан билээ.
Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас байгуулагдсан ажлын хэсэг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто замын багтаамж хүрэлцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ ажилд ЗТХЯ болон Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож, ямарваа нэг тушаал шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Гэтэл Даам.mn болон Мurch.mn зэрэг нэр бүхий мэдээллийн сайтууд амин хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас илүүд үзсэн увайгүй этгээдүүдийн захиалгаар бодит байдлыг илт гуйвуулсан худал мэдээлэл тарааж Зам Тээврийн Хөгжлийн яам болон Зам Тээврийн Хөгжлийн сайдын нэр хүндэд зориуд санаатай халдаж буй тул асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.
Мөн иргэд олон нийт Та бүхнийг нийтийн нийтлэг эрх ашигт илтэд харшилсан энэ мэт худал ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж ятгах тусам нягталж, гүтгэх тусам шүүн тунгааж эх сурвалжтай бодит мэдээлэл авч байхыг уриалж байна.
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТС
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байна.
Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тиймээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, хүндрэлтэй асуудалд хуулийн байгууллагатай хамтран ажиллах юм. Гарч буй дүгнэлт, захирамж, шийдвэрүүд бүгд хуулийн заалтад үндэслэсэн хэмээв.
Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авсан бөгөөд захирамжтай холбоотойгоор шүүх байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.
БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа дараах мэдээллийг өглөө.
Шинэ батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар хуучин “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж” гэж байсан нь “Мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллеж” болж өөрчлөгдөж байгаа юм байна.
Мөн ерөнхий эрдмийн агуулгад өөрчлөлт орж байгаа учраас өмнө нь 2.5 жилээр суралцаж төгсдөг байсан бол энэ жилийн элсэлтээс эхлээд гурван жилийн сургалтын хугацаатай болж өөрчлөгджээ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад жил болгон дунджаар 20,000 хүүхэд элсдэг байна. Энэ жилийн хувьд 9 болон 12-р ангийн төгсөгчийн тоо нэмэгдсэн учраас элсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Жилд хоёр удаа буюу өвөл, намар элсэлт авдаг учраас одоогийн байдлаар 60 хувийн элсэлттэй байгаа юм байна.
Түүнчлэн өмнөх жилээс эхлээд боловсролын нэгдсэн мэдээллийн удирдлагын системд бүртгэл явуулж байгаа учраас ЕБС болон дээд боловсролын байгууллагад давхар суралцаж байгаа хүүхдийг давхар бүртгэх боломжгүй гэдгийг тэрбээр онцоллоо.
БШУЯ-нд “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд багш нарын нийгмийн байдлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир танилцууллаа.
Тэрээр “Аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг болон дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан. Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй хугацаанд ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна. Гэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцсан тохиолдол сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж.