Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг аврах эрчим хүчний технологийн шинэ шийдэл

Хүн төрөлхтөн жилд
26 тэрбум тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг. Амьдрахын тулд эрчим хүч
хэрэгтэй, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс хүчлийн хий ялгаруулахаас өөр арга
байхгүй. Ядууст тусалж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө буяны
ажилд гар татдаггүй Билл Гейтсийн том мөрөөдөл нь нүүрс хүчлийн хэмжээг тэг
болгох. Өөрөөр хэлбэл эрчим хүчний цоо шинэ технологи, эх үүсвэр гаргаж ирэх нь
түүний зорилго. Тэр хэдэн жилийн өмнө “Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон
цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга нүүрсхүчлийн хий гаргана.
Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол шинэ систем бий болгох юм.
Бидэнд эрчим хүчний гайхамшиг хэрэгтэй” гэсэн үг унагаж байв. Түүний эзэмшдэг
“Терра повер”-ын зүгээс ураны багахан хэсэг буюу нэг хувийн U-235 изотопын
оронд 99 хувийг нь эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа гаргаад буй. Дэлхийн
тэрбумтан энэ солиотой санаагаа боломжтой болохыг супер компьютерийн
тусламжтайгаар нотолчихсон. Хэрвээ түүний санаа ажил болвол хүн төрөлхтөн ураны
хаягдал гэсэн толгойны өвчнөөсөө тун ашигтайгаар сална. Нүүрсхүчлийн хийгээ
арилгасан шигээ эрчим хүчээ шийдэж ураны хаягдлаасаа салчихна гэсэн үг. Билл
Гейтс “Шатдаг хэсгийг нь шатаачихсан 99 хувийн хаягдлыг ядуурсан уран гэдэг.
Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно. Хямд процессоор
далайн усыг шүүх төдийхнөөр дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах
түлштэй болж чадна” гэж итгэлтэй дуугарсан удаатай. Тэр мөнгөө заран “тэг рүү”
хүрэхээр тэмүүлж яваа шалтгаанаа “Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол алсын
болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал, АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй
орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болно” хэмээн тайлбарласан юм. Билл
Гейтсийн мөрөөдлийг цааш нь ухвал төсөөллөөс хэтийдсэн том ажил, төлөвлөгөө
гарч ирэх байх. Юутай ч түүний нүүрсхүчлийн хийг тэг болгох тэмүүлэл ажил болно
гэдгийг дэлхийн учир мэдэх улс толгой дохин хүлээж авч байгаа. Гуч, дөчин
жилийн дараа ажил болно гэсэн таамаг хугацаа ч дуулддаг. Энэ удаа Билл Гейтсийн
тэмүүлээд буй цөмийн эрчим хүчний дараагийн гайхамшгийг биш нүүрсхүчлийн хий
ялгаруулдаггүй сэргээгдэх эрчим хүчний онцлох технологиудаас багцлан хүргэхээр
бэлдлээ.

САНСАРТ БАЙГУУЛАХ
НАРНЫ СТАНЦ

Дэлхийд нэг цаг
гучхан минутанд ирж буй нарны энерги хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн
хэрэглээг хангана гэсэн сонирхолтой статистик байдаг. XII зуунд нарнаас ирсэн
цацрагийг төвлөрүүлэн үүссэн эрчим хүчээр нь явдаг машин зохион бүтээсэн, 1913
онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай
анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьсан, АНУ-ын 35 дахь
ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордын дээвэр дээр ус халаагч нарны коллектор
суурилуулах шийдвэр гаргаж нарнаас эрчим хүч гаргаж авах технологийг дэмжиж
байгаагаа илэрхийлсэн гэж ирээд яривал төдийгөөс өдий хүртэл хүн төрөлхтөн
нарнаас эрчим хүч гаргаж авах оролдлогыг хийсээр иржээ.

Нарнаас ялгарч буй
дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах технологи сайжирсаар байна.Хүн
төрөлхтний хэрэглэж буй нарны зайн хавтанг өнгөрсөн зууны наяад оноос хөгжүүлж
хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Нарны хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд
АНУ-Морокко, Испани гэх мэт улсуудад ажилладаг. Нарны дулааныг ашиглаж эрчим
хүч гаргасан олон янзын арга, технологи бий. Сонирхуулж хэлэхэд нэлээд хэдэн
жилийн өмнө Непалийн 18 настай залуу хүний үсийг ашиглаж нарны цахилгаан
үүсгүүрийн хавтан зохион бүтээж байж. Тэр бүтээсэн хавтанаа 23 фунтээр үнэлсэн
нь тухайн үед зах зээл дэх нарны хавтангийн үнээс дөрөв дахин хямд байсан
гэдэг. Непалийн залуу хүү “Дэйли мэйл”-д ярилцлага өгөхдөө “Үс бол нарны эрчим
хүч хураах хавтангийн дамжуулагч болж чадна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт
шинэ хувьсал авчрах зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үс нарны хавтангийн
силиконыг орлож чадна. Ингэснээр нарны хавтангийн үнэ хямдрах боломжтой. Эхлээд
гэрээ, дараа нь тосгоноо гэрэлтэй болгоно. Тэгээд дэлхийн тухай бодно доо”
хэмээн ярьж байжээ. Хүн төрөлхтөн энэ мэтээр нарны гэрлийг ашиглаж эрчим хүч
гаргаж авах технологийг илүү хямд болгохоор шаргуу ажиллаж байна. За тэгээд
нарны эрчим хүч цуглуулдаг шил, хуйлагдаж хураагддаг нарны хальсан хураагууртай
зөөврийн утас цэнэглэгч гэх мэт жижиг хэрнээ содон сонин шийдлүүд өчнөөн
дуулддаг. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд ч анхаарал татаж буй. Бага
оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу
чиглүүлэх боломжтой тухай яриад эхэлчихсэн. Өнөөдрийн тухайд хавтан бүрийг
мотороор чиглүүлдэг юм. Хэрвээ роботуудыг амжилттай туршвал нарны энергийг
ашиглан эрчим хүч гаргаж авах ажил илүү хялбар, зардал багатай болох юм.

Нарны эрчим хүч
ашиглалт технологио дагаж өөрчлөгдсөөр байгаа. Америкт гэхэд л орон сууцны
дээвэр дээрх нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг өргөн ашигладаг. Харин
бизнесийнхэн зардлаа бууруулахын тулд нарны зай хураагуураас эрчим хүч
үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон
хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний том станцуудыг
байгуулж буй. Нарны энергийн ашиглах технологийн хувьд нарны фото цахилгаан
үүсгүүр, төвлөрүүлэгчтэй нарны дулааны үүсгүүр гэсэн хоёр янз байдаг. Манай
улсын тухайд нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг малчид өргөн
хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлавал нарны хавтан гээд ойлгочихож болно. Хоёр
дахь технологийг нарны эрчим хүчний станцууд ашигладаг. Нарны цацрагийг ойлгогч
толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур
гарган авснаар эрчим хүч үйлдвэрлэдэг юм. Манай улс нарны цацрагийн нөөцөөрөө
дэлхийн улсуудын дунд хэсэгт жагсдаг ч цэлмэг өдөр олонтой учраас нарны фото
цахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ажиллах
боломжтой.

Ирээдүйд ашиглана
гэж яригдаж буй бас нэг сонирхолтой шийдэл бий. Тэр нь сансарт суурилагдсан
нарны цахилгаан станц. Энгийнээр хэлбэр сансарт байрлуулсан нарны эрчим хүч
цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий
дээр нарны эрчим хүч цуглуулснаар хавьгүй өгөөжтэй арга хэмээн яригдаж байна.
Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн
сулардаг учраас ашиг өгөөж нь их гээд байгаа аж. Сансарт суурилагдсан нарны
станцын туршилт 2025 онд хийгдэж, судалгаа 2027 оноос эрчимжиж 2028 оноос
хэрэглээнд гарах боломжтой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр хөвөрч байна.

ДАВАЛГАА, ТҮРЛЭГИЙГ Ч
АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЭРЧИМ ХҮЧ

Дэлхийн улс орнууд
усны урсгалыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсээр байна. Усны энергийг эрчим хүчний
зориулалтаар XIX зууны сүүлээс ашиглаж эхэлжээ. Дэлхийн бүх голын усны эрчим
хүчний потенциал 190000ТВтц/жилээр хэмжигддэг аж. Хүн төрөлхтөн энэ чадлын
есхөн хувийг ашигладаг гэсэн статистик байна. Усан цахилгаан станцыг үйлдвэрлэх
эрчим хүчний хэмжээ, барилга байгууламжийнх нь овор хэмжээнээс хамаарч том
оврын, бага оврын, микро, усан цэнэгт, далайн гэж тав ангилдаг юм байна. Манай
улсад бага, дунд оврын усан цахилгаан станцууд ажилладаг. Дөргөн, Тайширын
станцууд дунд оврын станцдаа багтана. Хамгийн их буюу 10200-22500 MW эрчим хүч
үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал,
Венесуэлд ажиллаж байна. Дэлхийн усан цахилгаан станцыг Хятадын Гурван хавцлын
усан цахилгаан станц тэргүүлдэг. Уг станц 22500 МВт хүчин чадалтай. Үүний дараа
жагсч буй станцуудын хүчин чадал 14000 МВт, 10235 МВт, 8370 МВт-аар яригдаж
буй. Тодруулж хэлбэл Гурван хавцлын усан цахилгаан станц бусдаасаа хол тасархай
хүчин чадалтай гэсэн үг.

Далайн усан
цахилгаан станцын хувьд далайн давалгаа түрлэг, дулаан, давсны нөөцөөс эрчим
хүч гаргаж авах шинэ технологиуд нээгдсээр байгаа аж. Хөвөгч хэлбэрийн усан
цахилгаан станц ч гэж бий. Ийм станц боомт барих, цементэн суурь цутгах гэх мэт
нэмэлт зардалгүйгээр ажиллуулах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Далайн
гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн
хөдөлгөөнийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг байгаль орчинд хор
хөнөөл багатай гэж онцолж байгаа юм. Түрлэгийн энергийн хамгийн том станц бол
Францын хойд нутагт орших “La Rance”. Их Британид найман газарт ийм
станц ажилладаг. Сайн судалж, нарийн төлөвлөж чадвао оргил ачаалалд ажиллах
боломжтой гэж мэргэжилтнүүд онцолдог. Давалгааны энергийн ашиглах технологи ч
сонирхолтой, хэрэгтэй шийдэл болж чаджээ. Энгийнээр зүйрлэвэл далайн гадаргуу
дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авахыг хэлээд байгаа юм.
АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад энэ
технологийг ашиглаж байна. Далайн үргэлжилсэн давалгааг цахилгаан эрчим хүчрүү
хувиргах арга дээр тулгуурласан уг технологи нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй.
Учир нь нар, салхины технологиудын дэргэд илүү бага талбай эзлэх боловч ижил
хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи юм.

ТЭЭРМЭЭС АВАРГА ТУРБИН
ХҮРТЭЛХ 4000 ЖИЛ

Анхны салхины
тээрмийг 4000 жилийн өмнө ашигласан гэхээр хүн төрөлхтөн их эртнээс салхины
энергийг ашиглаж эхэлжээ. Англи манай эриний өмнөх 900-гаад оны дундас салхины
энергийг ашиглаж байж. Францад XI зуунаас ашигласан баримт бий. Хүн төрөлхтөн
түүхийнхээ эхэнд салхины энергийг гүний ус татах насос, салхин тээрэм зэрэгт
ашиглаж байжээ. Харин дараахнаас нь далбаат усан онгоцонд ашигласан түүхтэй.
Өнгөрсөн зууны далаад оны газрын тосны үнийн хямралаас хойш өөр төрлийн эрчим
хүчний эх үүсвэр хайх ажил эрчимжсэн юм. Орчин цагийн салхин турбинууд энэ
эрлийн дүнд гарч иржээ. Зөв газар байрлуулж ашиглаж буй салхин турбинууд өдгөө
уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очоод байна.

Салхины эрчим хүч
ашиглалтыг хуурай газрын болон далайн парк гэж хоёр ангилдаг аж. Гэхдээ далайн
салхин турбин бүх салхин эрчим хүчний төхөөрөмжийн 1.9-хөн хувийг эзэлдэг.
Ирээдүйд ч ийм харьцаатай байна гэсэн таамаглал дуулддаг. 2035 он хүртэл
баригдах салхин турбины 80 хувь нь хуурай газарт баригдана гэсэн төлөвлөгөө
бий. БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг улсад 539-6000 MW хүртэл хүчин
чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд ажиллаж байна.

Салхин турбины
цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Ийм
шалтгаанаар салхин турбинууд илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна. Гэхдээ
гангаар хийвэл илүү өртөгтэй гэсэн тооцоо бий. Зуун метрийн өндөртэй дэлхийн
хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Герман “Хановерд” компани барьж
байгуулсан юм. Энэ цамхаг 1000 орчим айл өрхийн цахилгааныг хангаж чадахаар
хүчин чадалтай.

Манай улсын хувьд
“Салхит” салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж төвийн бүсийн эрчим
хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна. Хоёр дахь салхин цахилгаан станц
нь Өмнөговийн “Цэций” юм.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг аврах эрчим хүчний технологийн шинэ шийдлүүд

үн төрөлхтөн жилд 26 тэрбум тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг. Амьдрахын тулд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс хүчлийн хий ялгаруулахаас өөр арга байхгүй. Ядууст тусалж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө буяны ажилд гар татдаггүй Билл Гейтсийн том мөрөөдөл нь нүүрс хүчлийн хэмжээг тэг болгох. Өөрөөр хэлбэл эрчим хүчний цоо шинэ технологи, эх үүсвэр гаргаж ирэх нь түүний зорилго. Тэр хэдэн жилийн өмнө “Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга нүүрсхүчлийн хий гаргана. Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол шинэ систем бий болгох юм. Бидэнд эрчим хүчний гайхамшиг хэрэгтэй” гэсэн үг унагаж байв. Түүний эзэмшдэг “Терра повер”-ын зүгээс ураны багахан хэсэг буюу нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг нь эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа гаргаад буй. Дэлхийн тэрбумтан энэ солиотой санаагаа боломжтой болохыг супер компьютерийн тусламжтайгаар нотолчихсон. Хэрвээ түүний санаа ажил болвол хүн төрөлхтөн ураны хаягдал гэсэн толгойны өвчнөөсөө тун ашигтайгаар сална. Нүүрсхүчлийн хийгээ арилгасан шигээ эрчим хүчээ шийдэж ураны хаягдлаасаа салчихна гэсэн үг. Билл Гейтс “Шатдаг хэсгийг нь шатаачихсан 99 хувийн хаягдлыг ядуурсан уран гэдэг. Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно. Хямд процессоор далайн усыг шүүх төдийхнөөр дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах түлштэй болж чадна” гэж итгэлтэй дуугарсан удаатай. Тэр мөнгөө заран “тэг рүү” хүрэхээр тэмүүлж яваа шалтгаанаа “Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол алсын болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал, АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болно” хэмээн тайлбарласан юм. Билл Гейтсийн мөрөөдлийг цааш нь ухвал төсөөллөөс хэтийдсэн том ажил, төлөвлөгөө гарч ирэх байх. Юутай ч түүний нүүрсхүчлийн хийг тэг болгох тэмүүлэл ажил болно гэдгийг дэлхийн учир мэдэх улс толгой дохин хүлээж авч байгаа. Гуч, дөчин жилийн дараа ажил болно гэсэн таамаг хугацаа ч дуулддаг. Энэ удаа Билл Гейтсийн тэмүүлээд буй цөмийн эрчим хүчний дараагийн гайхамшгийг биш нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй сэргээгдэх эрчим хүчний онцлох технологиудаас багцлан хүргэхээр бэлдлээ.

САНСАРТ БАЙГУУЛАХ НАРНЫ СТАНЦ

Дэлхийд нэг цаг гучхан минутанд ирж буй нарны энерги хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн хэрэглээг хангана гэсэн сонирхолтой статистик байдаг. XII зуунд нарнаас ирсэн цацрагийг төвлөрүүлэн үүссэн эрчим хүчээр нь явдаг машин зохион бүтээсэн, 1913 онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьсан, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордын дээвэр дээр ус халаагч нарны коллектор суурилуулах шийдвэр гаргаж нарнаас эрчим хүч гаргаж авах технологийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж ирээд яривал төдийгөөс өдий хүртэл хүн төрөлхтөн нарнаас эрчим хүч гаргаж авах оролдлогыг хийсээр иржээ.

Нарнаас ялгарч буй дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах технологи сайжирсаар байна.Хүн төрөлхтний хэрэглэж буй нарны зайн хавтанг өнгөрсөн зууны наяад оноос хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Нарны хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд АНУ-Морокко, Испани гэх мэт улсуудад ажилладаг. Нарны дулааныг ашиглаж эрчим хүч гаргасан олон янзын арга, технологи бий. Сонирхуулж хэлэхэд нэлээд хэдэн жилийн өмнө Непалийн 18 настай залуу хүний үсийг ашиглаж нарны цахилгаан үүсгүүрийн хавтан зохион бүтээж байж. Тэр бүтээсэн хавтанаа 23 фунтээр үнэлсэн нь тухайн үед зах зээл дэх нарны хавтангийн үнээс дөрөв дахин хямд байсан гэдэг. Непалийн залуу хүү “Дэйли мэйл”-д ярилцлага өгөхдөө “Үс бол нарны эрчим хүч хураах хавтангийн дамжуулагч болж чадна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ хувьсал авчрах зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үс нарны хавтангийн силиконыг орлож чадна. Ингэснээр нарны хавтангийн үнэ хямдрах боломжтой. Эхлээд гэрээ, дараа нь тосгоноо гэрэлтэй болгоно. Тэгээд дэлхийн тухай бодно доо” хэмээн ярьж байжээ. Хүн төрөлхтөн энэ мэтээр нарны гэрлийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг илүү хямд болгохоор шаргуу ажиллаж байна. За тэгээд нарны эрчим хүч цуглуулдаг шил, хуйлагдаж хураагддаг нарны хальсан хураагууртай зөөврийн утас цэнэглэгч гэх мэт жижиг хэрнээ содон сонин шийдлүүд өчнөөн дуулддаг. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд ч анхаарал татаж буй. Бага оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломжтой тухай яриад эхэлчихсэн. Өнөөдрийн тухайд хавтан бүрийг мотороор чиглүүлдэг юм. Хэрвээ роботуудыг амжилттай туршвал нарны энергийг ашиглан эрчим хүч гаргаж авах ажил илүү хялбар, зардал багатай болох юм.

Нарны эрчим хүч ашиглалт технологио дагаж өөрчлөгдсөөр байгаа. Америкт гэхэд л орон сууцны дээвэр дээрх нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг өргөн ашигладаг. Харин бизнесийнхэн зардлаа бууруулахын тулд нарны зай хураагуураас эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний том станцуудыг байгуулж буй. Нарны энергийн ашиглах технологийн хувьд нарны фото цахилгаан үүсгүүр, төвлөрүүлэгчтэй нарны дулааны үүсгүүр гэсэн хоёр янз байдаг. Манай улсын тухайд нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг малчид өргөн хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлавал нарны хавтан гээд ойлгочихож болно. Хоёр дахь технологийг нарны эрчим хүчний станцууд ашигладаг. Нарны цацрагийг ойлгогч толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур гарган авснаар эрчим хүч үйлдвэрлэдэг юм. Манай улс нарны цацрагийн нөөцөөрөө дэлхийн улсуудын дунд хэсэгт жагсдаг ч цэлмэг өдөр олонтой учраас нарны фото цахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ажиллах боломжтой.

Ирээдүйд ашиглана гэж яригдаж буй бас нэг сонирхолтой шийдэл бий. Тэр нь сансарт суурилагдсан нарны цахилгаан станц. Энгийнээр хэлбэр сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаар хавьгүй өгөөжтэй арга хэмээн яригдаж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн сулардаг учраас ашиг өгөөж нь их гээд байгаа аж. Сансарт суурилагдсан нарны станцын туршилт 2025 онд хийгдэж, судалгаа 2027 оноос эрчимжиж 2028 оноос хэрэглээнд гарах боломжтой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр хөвөрч байна.

ДАВАЛГАА, ТҮРЛЭГИЙГ Ч АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЭРЧИМ ХҮЧ

Дэлхийн улс орнууд усны урсгалыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсээр байна. Усны энергийг эрчим хүчний зориулалтаар XIX зууны сүүлээс ашиглаж эхэлжээ. Дэлхийн бүх голын усны эрчим хүчний потенциал 190000ТВтц/жилээр хэмжигддэг аж. Хүн төрөлхтөн энэ чадлын есхөн хувийг ашигладаг гэсэн статистик байна. Усан цахилгаан станцыг үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ, барилга байгууламжийнх нь овор хэмжээнээс хамаарч том оврын, бага оврын, микро, усан цэнэгт, далайн гэж тав ангилдаг юм байна. Манай улсад бага, дунд оврын усан цахилгаан станцууд ажилладаг. Дөргөн, Тайширын станцууд дунд оврын станцдаа багтана. Хамгийн их буюу 10200-22500 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал, Венесуэлд ажиллаж байна. Дэлхийн усан цахилгаан станцыг Хятадын Гурван хавцлын усан цахилгаан станц тэргүүлдэг. Уг станц 22500 МВт хүчин чадалтай. Үүний дараа жагсч буй станцуудын хүчин чадал 14000 МВт, 10235 МВт, 8370 МВт-аар яригдаж буй. Тодруулж хэлбэл Гурван хавцлын усан цахилгаан станц бусдаасаа хол тасархай хүчин чадалтай гэсэн үг.

Далайн усан цахилгаан станцын хувьд далайн давалгаа түрлэг, дулаан, давсны нөөцөөс эрчим хүч гаргаж авах шинэ технологиуд нээгдсээр байгаа аж. Хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станц ч гэж бий. Ийм станц боомт барих, цементэн суурь цутгах гэх мэт нэмэлт зардалгүйгээр ажиллуулах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн хөдөлгөөнийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг байгаль орчинд хор хөнөөл багатай гэж онцолж байгаа юм. Түрлэгийн энергийн хамгийн том станц бол Францын хойд нутагт орших “La Rance”. Их Британид найман газарт ийм станц ажилладаг. Сайн судалж, нарийн төлөвлөж чадвао оргил ачаалалд ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд онцолдог. Давалгааны энергийн ашиглах технологи ч сонирхолтой, хэрэгтэй шийдэл болж чаджээ. Энгийнээр зүйрлэвэл далайн гадаргуу дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авахыг хэлээд байгаа юм. АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад энэ технологийг ашиглаж байна. Далайн үргэлжилсэн давалгааг цахилгаан эрчим хүчрүү хувиргах арга дээр тулгуурласан уг технологи нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй. Учир нь нар, салхины технологиудын дэргэд илүү бага талбай эзлэх боловч ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи юм.

ТЭЭРМЭЭС АВАРГА ТУРБИН ХҮРТЭЛХ 4000 ЖИЛ

Анхны салхины тээрмийг 4000 жилийн өмнө ашигласан гэхээр хүн төрөлхтөн их эртнээс салхины энергийг ашиглаж эхэлжээ. Англи манай эриний өмнөх 900-гаад оны дундас салхины энергийг ашиглаж байж. Францад XI зуунаас ашигласан баримт бий. Хүн төрөлхтөн түүхийнхээ эхэнд салхины энергийг гүний ус татах насос, салхин тээрэм зэрэгт ашиглаж байжээ. Харин дараахнаас нь далбаат усан онгоцонд ашигласан түүхтэй. Өнгөрсөн зууны далаад оны газрын тосны үнийн хямралаас хойш өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэр хайх ажил эрчимжсэн юм. Орчин цагийн салхин турбинууд энэ эрлийн дүнд гарч иржээ. Зөв газар байрлуулж ашиглаж буй салхин турбинууд өдгөө уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очоод байна.

Салхины эрчим хүч ашиглалтыг хуурай газрын болон далайн парк гэж хоёр ангилдаг аж. Гэхдээ далайн салхин турбин бүх салхин эрчим хүчний төхөөрөмжийн 1.9-хөн хувийг эзэлдэг. Ирээдүйд ч ийм харьцаатай байна гэсэн таамаглал дуулддаг. 2035 он хүртэл баригдах салхин турбины 80 хувь нь хуурай газарт баригдана гэсэн төлөвлөгөө бий. БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг улсад 539-6000 MW хүртэл хүчин чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд ажиллаж байна.

Салхин турбины цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Ийм шалтгаанаар салхин турбинууд илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна. Гэхдээ гангаар хийвэл илүү өртөгтэй гэсэн тооцоо бий. Зуун метрийн өндөртэй дэлхийн хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Герман “Хановерд” компани барьж байгуулсан юм. Энэ цамхаг 1000 орчим айл өрхийн цахилгааныг хангаж чадахаар хүчин чадалтай.

Манай улсын хувьд “Салхит” салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна. Хоёр дахь салхин цахилгаан станц нь Өмнөговийн “Цэций” юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Цалин нэмэх нь зөв ч эдийн засгийн бололцоогоо харах хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-ОУВС-тай өрнүүлж буй хэлэлцээрийн талаар та ямар бодолтой байгаа вэ. Ер нь Валютын сангийн хөтөлбөрийн хэрэгжилт эдийн засагт хэр нөлөө үзүүлж байна вэ. Анх зорьсон зорилго, төлөвлөгөөндөө хүрч чадаж байна уу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг ярихын тулд бид яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болсноо байнга санаж байх хэрэгтэй гэж боддогоо хэлэх нь зүйтэй байх. Монгол Улсын эдийн засаг тодорхой шалтгааны улмаас 2016 оны төгсгөлд маш хүнд байдалд орсон байсан. Үүний гол шалтгаан нь дотоодод эдийн засгийн буруу бодлого болон төсөв, мөнгөний бодлогын алдаа байсан гэж би хувьдаа үздэг. Төлөвлөгөөгүй их хэмжээний дотоод, гадаад эх үүсвэрийг эдийн засагт буруу нийлүүлснээс үүдэлтэй эдийн засгийн хямрал гүнзгийрсэн. Гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн бууралт үүнд нөлөөлсөн боловч 2008 оны хямралтай харьцуулахад энэ хямрал ихэнх нь биднээс шалтгаалсан. Үүнээс үр дагаварт өмнө гаргасан төлөх хугацаа нь дөхсөн өрийг төлөх ямар чадамж эдийн засагт байгаагүй. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалтай холбоотой улсын санхүүгийн нэр хүндийн илэрхийлэл болсон зээлжих зэрэглэл муудсанаас хэн нэгний дэмжлэггүй эдийн засгийг бие даан сэргээх боломж бага байсныг дурдах нь зөв байх.

Иймээс бид ОУВС-гийн хөтөлбөрт тодорхой нөхцөлтэйгөөр орох нь тухайн нөхцөл байдалд харьцангуй зөв хувилбар байсан гэж үздэг. Тухайн хөтөлбөр нь хэрэгжсэн цагаасаа эерэг нөлөө үзүүлж байгаа гэж харж байна. Анхны нөлөө нь гадаад зах зээлд Монгол Улсын нэр хүнд дээшилж цаг нь тулсан өрийг төлөх боломж бий болсон явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төсөв, мөнгөний бодлогын шинэчлэл, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа нь нэлээд үр дүнтэй болж байна гэж харж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон үндсэн чиглэлүүдээс дээр дурдсан санхүүгийн сектор болон төсвийн шинэчлэлээс гадна эдийн засгийн диверсификаци болон нийгмийн эмзэг давхаргыг хамгаалах асуудлуудад одоо анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээрийг хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хангах, засаглалын чадамжийг сайжруулах тал дээр анхаарч чадвал хөтөлбөр улам илүү үр дүнтэй болох боломжтой юм.

-Сангийнхантай тохиролцсоны дагуу цалин тэтгэврийн нэмэгдэл яригдаж байна. Эдийн засагт цалин, тэтгэвэр нэмэх боломж хэр байна вэ. ОУВС энэ тал дээр үнэхээр толгой дохисон болов уу?

-Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого хямралын нөлөөгөөр буурч иргэдийн амьжиргаа доройтож байгаа нь цалин тэтгэврийн асуудлыг хөндөх зайлшгүй шалтгаан болж байна. 2014-2016 онд өрхийн орлого, цалин хөлс тасралтгүй буурч ирсэн байдаг. Нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлж байна. Иймээс иргэдийн талаас харахад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нь зайлшгүй гэж хэлж болох юм. Харин нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг бүрэн сэргэсэн эсэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх санхүүгийн боломж бүрдсэн эсэх болон өнөөдөр цалин тэтгэврийг нэмэх нь эдийн засгийн хувьд зөв шийдвэр болж чадах уу, үгүй юу зэрэг олон асуудал бидний өмнө байна. 2017 оноос эдийн засаг сэргэж таван улирал дараалан өндөр өсөлттэй гарсан, төсвийн болон төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал эерэг байгаа зэрэг нааштай үзүүлэлт олон байгаа боловч би хувьдаа эдийн засаг бүрэн сэргэж хараахан амжаагүй байгаа гэж үзэж байгаа. Цалин тэтгэврийн нэмж болох боловч нийгмийн хүлээлтийн түвшинд их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй хэвээр байгаа. Иймээс энэ асуудлыг ОУВС хүлээн авсан ч бодит нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй юм. Үүнийг зөвхөн улс төрийн шийдвэр талаас нь харж шийдвэрлэвэл алдаатай шийдвэр болж болох юм.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг зорилго нь төсвийн алдагдлыг багасгах. Төсөв рүү чиглэсэн бодлогын хэрэгжилт нь ямархуу байгаа гэж та харж байна вэ?

-2017 оноос төсвийн үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан гэж үзэж байна. Өмнө байсан олон төсвийг нэг болгосон нь эрх баригчдын хамгийн түрүүн хийсэн зөв алхам байсан гэж харж байна. Төсвийн алдагдлын хувьд жил дараалан буурч байгаа нь төсвийн нөхцөл байдал сайжирч байгааг харуулж байна. Гэхдээ бидэнд нэн чухал байгаа болон ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан төсвийн бодлогын шинэчлэл, хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудал биднийг хүлээсээр байгааг хэлэх нь зүйтэй байх. Товчхондоо төсвийн нөхцөл байдал сайжирч байгаа боловч төсвийн бодлого, чанарын хувьд сайжруулах шаардлагатай байна.

-Төсөв дээр бид юуг анхаарвал эдийн засагт өгөөжтэй гэж та харж байна вэ?

-Төсвийн хувьд дээрх дээр нэмж хэлэхэд бид төсвийн иж бүрэн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд хамгийн чухал нь төсвийн зорилго, төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн үр ашигт байдалд нийцүүлэн хийх асуудал юм. Одоогоор төсөв нь эдийн засгийн өсөлт болон төсвийн болон төсвийн тогтвортой байдлыг тухай хуулийн хэдэн шаардлагыг хангах хэлбэрээр хийгдэж байгаа нь учир дутагдалтай юм.

-Долларын ханшийг тогтворжуулах нь валютын сантай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг зорилго. Энэ зорилго хэр биелж байгаа гэж харж байна вэ?

-Валютын ханш буурахгүй байгаа нь бидний хувьд гол асуудал болж байна. Учир нь эдийн засаг идэвхжихийн хэрээр импортын нөхцөл байдал нэмэгдэх хандлага болж байна. Мөн бидний эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн суурийг сайжруулах гол зорилтууд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилт, импортод суурилж хийгдэх нь тодорхой юм. Иймээс валютын ханшийн хувьд бид цаашид тодорхой хэмжээнд анхаарах хэрэгтэй. Ханшийн өнөөгийн байдлын хувьд хэдийгээр ханш буурахгүй жилийн үзүүлэлтээр өсөлттэй гарч байгаа боловч хөтөлбөр хэрэгжээгүй бол гэсэн хувилбартай харьцуулахад мэдээж сайн үзүүлэлт бөгөөд энэ агуулгаараа тухайн зорилт зохих түвшинд хэрэгжиж байна гэж үзэж байна.

-Долларын ханшийн сүүлийн үеийн өсөлтийн шалтгаан таныхаар юу вэ?

-Төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харахад валютын ханшийн сүүлийн үеийн өсөлт нь нь цаг зуурын шинжтэй гэж үзэж болохоор байна. Гэхдээ үүний гол шалтгааныг би хувьдаа эдийн засгийн идэвхжлээс шалтгаалж байна гэж үзэж байгаа. Гадаад худалдааны нөхцөл байдлыг харахад эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэх импортын өсөлт ажиглагдаж байна гэж харж байна. Иймээс валютын ханш хэрхэх вэ гэдэг нь цаашид эдийн засгийн нөхцөл байдал, гадаад валютын урсгалын нөхцөл байдлаас шалтгаална гэж хэлж болох юм.

-Таван толгойн төсөл Засгийн газрын төлөвлөснөөр хөдөлж чадвал долларын ханш өнөөдрийнхөөс буурах боломжтой юу?

-Таван толгойн төслийн хувьд улстөржилт хэтэрсэний улмаас өнөөг хүртэл зохих түвшинд хүртэл ажиллаж чадсангүй. Уг нь боломжтой бол цаг алдалгүй хөдөлгөх хэрэгтэй байна. Хэрвээ энэ төсөл яригдаж буй хувилбараар хэрэгжиж чадвал богино, урт хугацаанд валютын ханшид эерэгээр нөлөөлөх нь тодорхой юм.

-Инфляци төв банкны зорьсон найман хувьдаа баригдахгүй гэж үзэх эдийн засагч цөөнгүй байна. Инфляци өсөх ямар нэг эрсдэл анзаарагдаж байна уу?

-Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал инфляци нь харьцангуй эерэг хамааралтай байсаар ирсэн. Эдийн засаг идэвхжиж сэргэхийн хэрээр инфляци нэмэгдэх хандлага ажиглагдаж байдаг. Хөгжиж буй орны хувьд энэ нь байх үзэгдэл юм. Иймээс миний хувьд тийм магадлал бий гэдэгтэй санал нэг байна. Үүнийг хавраас хойш боломжоороо сануулахыг оролдож байна. Хэдийгээр цалин, тэтгэвэр зохих хэмжээнд нэмэгдэж чадахгүй байгаа боловч эдийн засгийн өсөлтөөс бий болсон нөлөөлөл нийгмийн тодорхой хэсэг нь эерэг нөлөө үзүүлэх, эдийн засаг сэргэж байгаатай холбоотой инфляцийг нэмэгдүүлэх нөлөө байх боломжтой юм.

-Монголбанкны мөнгөний бодлого дээр таны санаа оноог сонсмоор байна. Олзуурхах зүйл нь юу байна, анзаарахаас аргагүй асуудал нь юу байгаа бол?

-Мөнгөний бодлогын хувьд миний байр суурь эерэг байгааг хэлэх хэрэгтэй байх. Төсөв мөнгөний бодлогын хувьд энэхүү эерэг байр суурь маань өмнөхтэй нь харьцуулсан байдлаар гараад байгаа хэрэг л дээ. 2012-2016 онд мөнгөниий бодлого, төсвийн нэгэн адил олон урсгалаар хэрэгжиж байсан нь мөнгөний удирдлагыг алдагдуулсан гэж үздэг. 2017 оны мөнгөний бодлогоос эхлэн тэдгээр “Уламжлалт бус” мөнгөний бодлогыг зогсоох, Монголбанк төсвийн шинжтэй санхүүжилт хийх зэрэг асуудлыг зогсоосон зэргийг онцлох хэрэгтэй байх. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт буураагүй. Харин ч сүүлийн үед нэмэгдэж байгаа байдал нь мөнгөний хэт хатуу бодлого барьсан үзэх боломжгүйг харуулж байна. Мөнгөний бодлогын хүрээнд анхаарах гол асуудал нь мөнгөний бодлого нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөө үзүүлж байгаа болон инфляцийн зорилт болон байгаа түвшин нь эдийн засгийн бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэх зэрэг чанарын асуудлуудыг авч үзэх хэрэгтэй байх. Одоо бол бид төсөв мөнгөний бодлогын хүрээнд тоон гэхээсээ бодлогын шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байна. Мөн Монголбанкнаас саяхан гаргасан өрхийн орлого болон зээлийн харьцааг тогтоож өгсөн явдал нь хэрэглээ болон өрхөд ирэх зээлийн дарамтаас гадна эдийн засаг дахь мөнгөний удирдлагад ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

-Зээлийн хүүг бууруулахын тулд хамгийн түрүүнд хийх алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ асуудлыг сүүлийн жил гаруй бараг нийгмээрээ хэлэлцсэн тул товч хариулт өгье. Зээлийн хүүг бууруулах тулд эдийн засгаа сайжруулах л шаардлагатай. Өнөөдөр бид дан үр дүн, шинж чанарыг харж, ярьсаар цаг алдаж байна гэж би хувьдаа үздэг. Одоо зээлийн хүү яагаад өндөр байгаа гэдэг шалтгааныг нь олж түүнийг залруулах шаардлагатай. Үүний хамгийн гол шалтгаан нь эдийн засгийн сул дорой байдал, иргэдийн амьжиргаа муу байгаа байдал юм. Түүнчлэн эдийн засгийн хамт цогц хэрэгжүүлэх бусад зүйлсийг анхаарах шаардлагатай. Сүүлийн үед яригдаад байгаа зээлийн хүүг бууруулах цогц стратеги арга хэмжээ хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Улстөрчдийн дунд Оюу толгойг шүүмжилж яваад УИХ-д ордог жишиг тогтоод байна

ӨР ТАВАН ТОЛГОЙН МЕНЕЖМЭНТЭЭС ТАТГАЛЗВАЛ ТОМ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ХӨДӨЛГӨЖ ЧАДНА-


“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуутай Таван толгой, Оюу толгой тойрсон асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг биржээр арилжаалахаар болсон. Энэ хэр зөв хувилбар бэ?

-Компани байгуулаад төслөө хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа хийгээд явж болно. Өмнө нь зам тээвэр, маркетинг гэх мэтэд тусад нь компани байгуулж нэг удирдлагатай болгох, үүн дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Шинхуа”-гийн оролцоо ямар байхыг тусгасан хувилбар гаргасан удаатай. Харин одоогийн хувилбар өмнөхөөсөө зарчмын хувьд ялгаатай. Өнгөц харахад төр санаачлаад, хөрөнгө оруулалтаа босгох юм шиг хэрнээ нөгөө талд хагас нээлттэй компани болгох хувилбар яригдаж байна. Байж болох хувилбар. Өмнөх хувилбараас ялгарах хамгийн том ялгаа нь лиценз эзэмшигч нь өөрөө хувьцаагаа зарна. Ийм хувилбар дээр зарчмын хувьд улс төрийн шийдвэр гарсан. Зарчмын хувьд хийсэн энэ гаргалгаа нь бодит амьдрал дээр биеллээ олоход бэрх.

-Таван толгойг хөдөлгөхийн тулд Засгийн газар яг яах ёстой гэж та бодож байна?

-Хамгийн түрүүнд “Эрдэнэс Таван толгой”-н засаглалын асуудал сөхөгдөнө. Ерөнхийдөө 70 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ гэж ойлгогдож байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг худалдаж авах хөрөнгө оруулагчийн хувьд тухайн компани улс төрөөс хэр хараат болох, одоо байгаа хувьцаа нь бүртгэгдэж чадсан эсэхээс гадна Монголын төр бизнест хэр ээлтэй вэ гэдгийг сонирхож таарна. 30 хувиа зарж мөнгийг нь авчихаад дуртай үедээ хөөгөөд гаргачихдаг төртэй бол мэдээж хэн ч итгэж мөнгөө өгөхгүй. Үүн дээр ямар гарц байгаа нь сонирхол татаж байна. Хоёрдугаарт, Хөрөнгийн бирж дээр гарах тохиолдолд дотоодын Хөрөнгийн бирж дээр гаргах уу, шууд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах уу гэдэг асуудал сонирхол татаж байгаа. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр шууд гаргана гэвэл шаардлага нь их хатуу. Наад зах нь улс төрийн нөлөө бүхий этгээд бий эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байгаа үгүйг шалгана. Олон улсын төрийн өмчит компаниудын сайн засаглалын стандарт гэж байдаг. Тэр стандартыг хангаж чадаж байгаа эсэхийг харна. Эдгээр шалгуурыг хангахад нэлээд хүндрэлтэй байдал үүсэх болов уу. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас төрийн өмчтэй болон төрийн өмчийн оролцоотой компаниудад засаглалын стандарт, зарчмыг тусгасан стандарт тогтоосон байдаг. Төр нэг талдаа бизнесийн удирдагч, зохицуулагч нөгөө талдаа зөвшөөрөл өгч, хяналт шалгалт хийж, татвар авдаг субьект.

Өмчөө удирдаж бизнес хийж, ашгийн төлөө арилжааны зарчмаар ажиллах, хяналт тавьж татвар авах үүргийг зэрэг гүйцэтгэхээр зөрчилтэй зүйлс их гардаг. Үндсэн хуулиар бол эзэмшигч нь хэн байхаас үл хамааран компани нь зардлаа бага байлгах ёстой. Хууль зөрчихгүйгээр татвар бага төлж байгаа компанийг Засгийн газраас урамшуулах учиртай. Гэтэл нөгөө талд төр татвараа хураадаг учраас “Оюу толгой” дээр үүссэн шиг маргаан гарахыг үгүйсгэх аргагүй. Зардлаа хэтрүүлээд байна гэж шалгасан мөртлөө бага татвар төлсөн байна гэж шалгалт хийсэн. Манай улс зарчим дээрээ тогтоогүй байгааг харуулсан жишээ л дээ.

-Оюу толгойд ханддаг шигээ хандаж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөх л юм байна…?

-Тэгнэ. “Эрдэнэс Таван толгойн 30 хувийг зарах санаа бодит биеллээ олоход бэрх гээд байгаагийн шалтгаан нь энэ. Олон улсын төрийн болон хувийн оролцоотой компаниудын засаглалын стандартыг манай улс хэр хангаснаас бүх зүйл шалтгаална.

-Энэ асуудлыг ямар гарцаар шийдвэл зүгээр бол?

-Магадгүй төрийн өмчийн компаниудыг хэрхэх талаар хууль батлах ёстой байх. Компанийн тухай хуулиараа явах юм уу, татварын байгууллага шиг болгох уу гэдэг дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй. Төрийн бизнес хийх, татвар хураах үүрэг зөрчилдвөл татварын маргаан гарах уу, одоогийнх шиг эрүүгийн хэрэг үүсэх үү гэдэг асуудлыг тодорхой болгох шаардлага бий. Олон улсын жишиг стандартын дагуу ажилласныхаа төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлээд байх юм бол Монголд хэн ч хөрөнгө оруулахгүй.Таван толгойн хувьд эдийн засаг, зах зээлийн боломж бий. Нэг цонхны бодлогоо баримтлах хэрэгтэй. Жишээ нь, Ухаа худаг дээр баяжуулах үйлдвэр барьчихсан. Ийм байхад дахиад баяжуулах үйлдвэр барьчихвал энэ зах зээлийн хувьд маргаан үүснэ. Дахиад хэлэхэд төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанид ямар стандарт баримтлах вэ гэдгийг тодорхой болгосны дараа бүх зүйл эхэлнэ. Наад зах нь ТУЗ нь хараат бус, 6-7 жил ажилласан мэргэжлийн хүмүүсээс бүрдэх ёстой. Түүнд нь улс төрийн хамааралтай этгээдүүд нөлөөлж, дуртай үедээ халж, сольдог байж болохгүй. ТУЗ нь мэргэжлийн гүйцэтгэх захирлыг томилох хэрэгтэй. Гүйцэтгэх захирлын ажлыг үнэлж дүгнэхэд улс төрийн нөлөө орж болохгүй. Таван толгойн арилжаална гэж байгаа 30 хувь бол хяналтын багц биш. Ийм багц дээр асар их мөнгө гаргаж эрсдэл үүрэх хөрөнгө оруулагч олох тийм амар биш гэх гээд байна л даа. Тиймээс хэд хэдэн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Монголоос гадаадын биржүүд дээр гарч буй хувьцаануудын үнэ унаад байна. Энэ маш муу нөлөө үзүүлнэ. Засгийн газар Таван толгойг хөдөлгөх улс төрийн шийдвэр гаргасан юм чинь энэ талд анхаарах шаардлагатай. Хамгийн сүүлийн муу жишээ хэлэхэд Канадаас хөрөнгө оруулалт татсан “Степп голд”-ын хувьцаа унасан. УИХ, холбогдох яамдаас тусгай зөвшөөрлөө авчихаад ажлаа явуулах гэсэн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хангаж чадаж байна уу гэдэг бол маш чухал асуудал. Оюу толгой дээр үүссэн асуудлыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгааг бас мартаж болохгүй.

-Эхний ээлжинд Засгийн газрын зүгээс юу хийвэл оновчтой гэж та харж байна вэ?

-Менежмэнтийг нь хэн авах вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Таван толгойн менежмэнтийг нөгөө талдаа өгөх хувилбар байж болно. Эсвэл хараат бус мэргэжлийн компанид өгч болно. Тэр компани нь арилжааны зарчмаар ашгийн төлөө явах хэрэгтэй. Хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө популистуудтай тэмцэж, зоригтой дуугарч чаддаг компанид Таван толгойн менежмэнтийг өгөхгүй бол энэ төсөл явахгүй. Ингэхийн тулд тусдаа хууль батлах шаардлага гарах байх. Төр ашгийн төлөө арилжааны зарчмаар явах уу, татвар хураагч байгууллага шиг аягласаар байх уу гэдгийг тусдаа хууль гаргаж тодорхойлох шаардлагатай. Учир нь бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Улс төрөөс менежмент рүү ордгийг бүр хаах хэрэгтэй.

-Оюу толгойг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын урьдчилсан мэдээллээс харахад Оюу толгойд их хэмжээний татварын өр байгаа гэж ойлгогдсон. Оюу толгойтой хамаатай татварын маргааныг та яаж хардаг вэ?

-Хөндлөнгөөс харж байхад үндэстэн дамнасан корпорацийн нягтлан бодох бүртгэлийн систем, стандарт манай татварын байгууллагын стандартын хооронд зөрүү байдаг. Ойлголт, орчуулгын зөрүү үүсдэг юм. Үүнээс гадна соёлын ялгаа байна. Цахим гарын үсэгтэй файлыг анхан шатны баримт гэж үзэх үү гэдгээс эхэлдэг. Оюу толгойн гэрээнд тухайн үеийн татварын орчныг тогтворжуулаад оруулсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль байна. Гэтэл 2011 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг өөрчилсөн. Гадагшаа шилжүүлж байгаа мөнгөнд зарчмын өөрчлөлт хийсэн юм. Оюу толгой дээр татварын орчныг гэрээ байгуулсан үеийнхээр тогтворжуулсан хэр нь сүүлд өөрчлөлт орчихсон гэсэн үг. Энэ тохиолдолд сүүлд оруулсан өөрчлөлт хүчинтэй ч юм шиг, хүчингүй ч юм шиг хоёрдмол байдлыг үүсгээд байгаа. Иймэрхүү маягаар тодорхойгүй, ойлгомжгүй байх юм бол Таван толгой, Оюу толгойн аль алинд ашиггүй. Оюу толгойн хийсэн бүтээн байгуулалтад стандартын зөрүү зөндөө гарч байсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөрөм байгуулах аргачлал бий. Говийн эмзэг хөрсөнд тохирсон оновчтой шийдэл байдаг юм. Гэвч нөгөө талд Монгол Улсын хууль, стандарттай нийцэхгүй асуудал гарч байсан. Монголын стандартууд хоцрогдсон, хуучин нийгмийнхээрээ байгаа тохиолдол цөөнгүй байдаг л даа. Хуучин ЗХУ-аас стандарт авахдаа Улаанбаатарын хөрсөнд тохируулж авсан байдаг. Гэтэл нөгөө талд говийн хөрс эмзэг учраас стандарт нь өөр байхаас аргагүй. Энэ мэт асуудлаас болж хяналт шалгалт хийдэг байгууллага, хөрөнгө оруулагчийн хооронд үл ойлголцох зүйл үүсдэг. Тэгэхээр манай улс хууль, стандартаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Олон улсын бүртгэлийн стандартын орчуулгыг буруу хийснээс болж маргаан гардаг. Татварын маргааны ихэнх нь орчуулгатай холбоотой. Оюу толгойн гэрээний жишиг үнэ, гэрээний үнэ, борлуулалтын үнэ гэх өөр өөр нэр томьёог англи хэл рүү sales value гэсэн ганцхан үгээр орчуулсан байдаг. Тэрийг нь Англид байгаа хууль, арбитрийн шүүгч яаж үнэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Маргаан гарсан тохиолдолд англи хэлний эх хувийг баримтална гэсэн заалт байгаа. Иймэрхүү зөрчил зөндөө гардаг. Бүтээгдэхүүнээ зөв тодорхойлж чадаагүй буруу орчуулсан тохиолдлууд ч бий. Эсвэл анхнаасаа ойлголтоо зөв тодорхойлж чадаагүй байдаг. Ойлголтын асар том зөрөөнүүд бий. Жишээ нь, ТЭЗҮ-ийг манайхан суурь нөхцөл, хөдөлшгүй хүчин зүйл гэж ойлгодог. Гэтэл баруунд зүгээр л боломжийн судалгаа гэж ойлгодог. Зах зээлийн үнэ, технологийн үнээс хамаарч өөрчлөгдөж байдаг гэж үздэг. Манайхан гэрээг өөрчлөгдөж болно гэж үздэг бол баруунд гэрээг хөдөлшгүй гэж хардаг. Ер нь бол хөрөнгө оруулагчид олон улсын жишгийн дагуу ажиллаж байгаа. Д.Тэрбишдагва сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ мэт онцлогийг анзаарч харж байгаа болов уу.

-Оюу толгой дээр улстөрийн дүгнэлт гарах байх аа даа…?

-Улстөржсөн дүгнэлт гаргах юм бол Монголын хөрөнгө оруулалтын орчинд болон Таван толгой гэх мэт дараа дараагийн томоохон төслүүдэд муугаар нөлөөлнө. Оюу толгойд болохгүй юм үнэхээр байдаг. Гэхдээ болохгүй юмыг нь засахдаа мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Гэтэл бид эсрэгээр нь танин мэдэхүйн юмуу, улстөржсөн зорилготой шалгалт хийж хамаг цагаа бараад байна л даа. Ингэсээр байгаад залруулах ёстой зүйлээ залруулж чадахгүй байна.

-Та сая Оюу толгойд болохгүй юм үнэхээр бий гэж ярилаа. Оюу толгой дээр бид яг юун дээр алдсан гэж?

-Оюу толгойд хоёр том алдаа байна гэж би хувьдаа хардаг. Анхны хөрөнгө оруулалтаа ирээдүйн ногдол ашгаараа нөхөж төлөхдөө хүү тооцъё гэж тохирсон нь эхний алдаа. Үүнийг өр гэхэд хэцүү шүү дээ. Монголын төр эзэмшиж байгаа 36 хувь дээрээ хөрөнгө оруулах боломжгүй учраас ирээдүйн ногдол ашгаасаа төлөхөөр тохирохдоо хүү тооцохоор болсон. Тэр хүү нь хэтэрхий өндөр гэсэн асуудал бий. Хоёр дахь алдаа нь менежмэнтийн төлбөр. Бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон. Санхүү аудитын шалгалт хийж байж энэ бууралт жинхэнэ үр дүнгээ үзүүлнэ. Мэдээж тэр хяналт шалгалтаа зөв хийх хэрэгтэй. Туршлага дутсан энэ хоёр алдааг засах ёстой.

-Менежмэнтийн зардал багагүй шүүмжлэлд өртдөг. Зардлаас тооцдог нь буруу гэх юм. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Энэ том төслийн менежмэнтийг тухайн үед “Айвенхоу Майнз” ХХК, Засгийн газар хоорондоо хэлэлцэж баталсан. Тэгээд “Рио тинто” менежмэнтийг хийхээр болсон байдаг. Энгийнээр хэлбэл, энэ төслийг удирдаж, менежмент хийж байгаагийнхаа төлөө ажлын хөлс авч байгаа юм. Энэ хөлсийг нийт зардлаас зургаан хувиар тооцож авах тохироо хийсэн. Зардлын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг шалтгаан яах аргагүй мөн л дөө. Зардлаас биш ашгаас тооцдог болгох нь зөв. Улстөрчид иймэрхүү ажил хэрэгч санал гаргах хэрэгтэй л дээ. УИХ-аас гарсан ажлын хэсэг Оюу толгойг яаж илүү ашигтай болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр 2020 онд ардын баатар болох гэсэн жижиг сонирхол давамгайлбал бидэнд ашиггүй. Яг үнэндээ улстөрчдийн дунд Оюу толгойг шүүмжилж байгаад УИХ-д ордог жишиг тогтоод байна. УИХ-аас томилсон ажлын хэсэг Оюу толгойг хөрөнгө оруулагчийн нүдээр хараасай гэж бодож байна. Энгийн нэг жишээ авъя. Ажлын хэсгийн нэг гишүүн том бизнестэй байлаа гэж төсөөлье. Өөр нэг хөгжиж буй оронд хөрөнгө оруулахаар боллоо гэж бодъё. Өөрөөсөө долоон сая доллар гаргаад, банкнаас дөрвөн сая доллар зээлээд гадаадын өнөө том төсөлдөө хөрөнгө оруулалт хийчихлээ. Төртэй нь хэлэлцэж татвараа тогтворжуулаад, 66 хувийг нь эзэмшээд явж байтал засаг нь байнга солигдож, шинээр гарч ирсэн засаг бүр нь татвараа нэмээд 50 хувиа өг гээд байвал яах вэ? Хөрөнгө оруулагч компани Оюу толгой төсөлд 11 сая долларын хөрөнгө оруулалт хийх хугацаандаа 5.5 сая долларын орлого олсон. Өөрөө хэлбэл гаргасан хөрөнгөө бүрэн нөхөөгүй яваа. Тэгэхээр ашгийн тухай ярих эрт гэсэн үг. Дээр нь Оюу толгойн хөрөнгө оруулагч манай улсад НӨАТ, татвар, рояалти хэлбэрээр аль хэдийн хоёр сая доллар өгчихсөн. Энэ нь Монголын эдийн засгийг тэлэхэд нөлөөлж дэлхийн хөрөнгийн зах зээлд таниулж өгсөн нь үнэн. Дээр нь 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Оюу толгойг энэ талаас нь харж байж илүү бодитой дүгнэлт гарах болов уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол ноолуурт Америкийн зах зээл үүдээ нээхээр зэхэж байна

-КОНГРЕСС МОНГОЛЫН ОЁМОЛ СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТВАРГҮЙ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ-

АНУ-ын Конгрессийн гишүүн Дина Тайтус, Тед ёохо нар Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан нь эдийн засгийн сайн мэдээ боллоо. Конгресс тэдний өргөн барьсан Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг батлах өндөр магадлалтай гэж эдийн засагчид хэлж байна. Хатагтай Дина Тайтус хуулийн төслөө өргөн барихдаа “Монголын ноос ноолуурын салбарт ажиллагсдын 90 хувь нь эмэгтэйчүүд. ер нь бүсгүйчүүд аливаа улс орны эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг дэмжсэнээр Монголын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн онцолжээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн өнцөг энэ хуулийн төслийг ногоон гэрлээр батлагдахад том нөлөө үзүүлэх нь тодорхой.

Ноолуурын зах зээлийн дэлхийн гол тоглогч бол Хятад. Хятадтай өрсөлдөгч гэвэл манай улс. Си даргатай таагүй харилцаатай, байсхийгээд л татварын өндөр тоогоор өрсөлдөж суугаа энэ үед Хятадынхаас дутахгүй чанартай монгол ноолуур Трампын сонирхлыг татах нь мэдээжийн хэрэг. Өөр нэг шалтгаан, сэжим нь Дэлхийн худалдааны байгууллага. Монголын ноос, ноолуурын холбооныхон Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх ITC буюу Олон улсын худалдааны төвийн эртний түнш. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн малгай доор ноос, ноолуурын салбарыг дэлхийд таниулах, гаргах ажлуудыг ITC-тай хамтран хийсээр өнөөг хүрсэн юм. Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлахаас гадна монополь том зах зээл бүхий гүрнүүдээс илүүтэйгээр бага орлого, жижиг эдийн засагтай улсуудыг худалдаагаар нь дамжуулж дэмжих бодлого барьж буй. Тэгэхээр Дэлхийн худалдааны байгууллагын энэ зорилго ч Монголын ноолуурыг Америкт татваргүй гаргахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь тодорхой.

Монгол ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын Конгрессийн анхааралд орж буй энэ үйл явдлын талаар үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Бидний хандсан үйлдвэрлэгч бүр АНУ хэмээх экспортын шинэ суваг нээгдвэл Монголын ноолуурын салбарынхан дэлхийн тоглогч болно гэцгээж байв. “Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Манайх Итали, Англи, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог. Ирэх хоёр жилийн дотор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Экспортын шинэ суваг нээгдэж байгаа нь дотоодын үйлдвэрүүдэд том давуу тал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Швейцарь, Англи, Солонгос руу сүлжмэл бүтээгдэхүүн экспортолдог “Алтай кашмер” ХХК-ийнхан ч энэ үйл явдалд олзуурхаж байна. “Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан “Манайх сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон, Солонгос, Орос, Европын зарим орон руу экспортолдог. Татваргүйгээр Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлбэл хамгийн том өрсөлдөгч Хятадтай өрсөлдөх боломж бүрдэнэ” гэлээ. Монголын ноолуурын салбарын номер нэг аж ахуйн нэгж, дэлхийн зах зээл дээр нэгэнт танигдсан компани бол “Говь”. Тус компанийн Гадаад худалдаа эрхэлсэн дэд захирал О.Оч “Манай компани Америкийн зах зээлд хэдийн гарсан. Энэ том зах зээлд гарахыг оролдож байгаа бусад компанид нааштай алхам болж байна. Америкийн зах зээлд татваргүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлбэл борлуулалт нэмэгдэнэ, борлуулалтаа дагаад ажлын байр өснө. Ноолуур, түүхий эдийн нөөцийг ашиглах хэмжээ ихэсч эдийн засагт өгөөжөө өгнө. Товчхондоо татварын асуудлыг шийдсэнээр бидний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ” гэв.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн сэтгэгдлийг сонирхоход “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. Ийм зах зээлд гарах нь Монголын ноолуурыг дэлхийд таниулах, сурталчлахад чухал алхам болно. Бид ICT-тэй 2014 оноос хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад олон ажлыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. ITC-гийн захирал хатагтай Аранча Гонзалес ирэх есдүгээр сард Монголд айлчилна. Бид АНУ-ын зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гаргахын тулд Америкийн ноолуурын томоохон үзэсгэлэнгийн нэг Нью-Иоркийн “Fashion Coterie”-т тасралтгүйгээр таван жил оролцсон. Энэ жил мөн оролцохоор бэлтгэж байна. Ганц энэ үзэсгэлэнгээр тогтохгүй, Лас вегас гэх мэт Америкийн томоохон хотуудад болдог үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцсоор ирлээ. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баярлаж хүлээн авч байна. Энэ хуулийн төслийг Конгресст өргөн барих санаачилгыг гаргаж, идэвхтэй ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ажлын хэсгийнхэнд нь ноолуурын салбарын эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Америкийн конгресст энэ хуулийн төсөл өргөн баригдана гэдэг бидний хувьд өндөр амжилт. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал ноолуурын салбарынханд маш том боломж нээгдэнэ. Боломж нээгдэхийн хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна” хэмээн ярилаа.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТАРЧ БАЙЖ Л АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ ГАРНА ГЭВ

Бид “Конгресс хуулийн төслийг баталчихвал Америкийн зах зээлд гарахад бэлэн үү” гэсэн асуултыг ноос, ноолуурын салбарынханд тавьсан юм. Төр хувийн хэвшил хүчтэй хамтарч ажиллаж байж ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд амжилттай гарч чадна гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон онцолж байна. “Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан ”Их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох талаар яригдаж байгаа учраас түүхий эдийн асуудал үүснэ. Түүхий эдээ авч үлдмээр байна. Үүн дээр төр засгийн бодлого хэрэгтэй. Түүхий эд худалдаж авах бага хүүтэй, урт хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээлээс эхлээд зайлшгүй хэрэгтэй дэмжлэгүүд бий. Өнөөдрийн тухайд бид түүхий эдийнхээ багахан хувийг арай гэж л дотооддоо авч үлдэж байна. Түүхий эдээ авч үлдлээ гэхэд боловсруулж чадахгүй байна” гэлээ.

“Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг Их мөнгөн дүнгээр бага үнэлгээний олон ширхэг бүтээгдэхүүн захиалдаг нь Америкийн гэрээнүүдийн онцлог. Бидэнд тэр эрэлтийг хангах боломж бий юу гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Хүчин чадлаа нэмж, технологио шинэчлэх шаардлагатай. Энэ тал дээр төр засгийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Зөвхөн компаниуддаа найдаад орхиж болохгүй асуудал. Хятад улс хүний нөөц, хүчин чадлаараа давуу учраас Америкийн зах зээлд олон жил монополь байгаа” хэмээн ярилаа.

Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл юм байна. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүнээс ялгардаггүй аж. Өнөө жил цөөн том үйлдвэр л “Ноолуур” хөтөлбөрийн зээлд хамрагджээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон ярилаа. Түүхий эдээ бэлтгэх хугацаа дууссаны дараа зээлийн мөнгө нь орж ирдэг гэсэн зовлон өнөөдөр ч арилаагүй юм байна. Цаг нь дуусчихсан үед орж ирсэн зээлийнхээ мөнгийг дансандаа байршуулж хүүг нь төлөөд яваа компаниуд ч бий аж. Ээрэх үйлдвэрээ хөгжүүлж байж дэлхийн зах зээлд Хятадтай өрсөлдөнө гэсэн санал хэлэх хүн олон таарав. Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.ёндонсамбуу гэхэд л “Ээрэх үйлдвэрийн асуудлыг маш өндөр түвшинд тавьж шийдмээр байна. Нэгэнт ийм явдал болж байгаа учраас Ерөнхийлөгч Засгийн газарт шаардлага тавьж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тусалж дэмжих хэрэгтэй. Зоригтой шийдэж байж л бид АНУ-ын зах зээл дээр амжилттай гарна” хэмээн ярьсан юм.

Хятад улсын төр ноолуурын салбараа хүчирхэгжүүлэхийн тулд “Дэлхийд гарах бодлого” гэж хэрэгжүүлжээ. Техник технологийн шинэчлэлдээ 560 сая юань, инноваци, зөвлөх үйлчилгээ, оюуны өмчийг хамгаалахад 800 сая юань зарцуулсан тооцоо гарсан байна. Брэнд хөгжүүлэлтдээ бүр онцгой анхаарчээ. Ноолуурын үйлдвэрлэлийнхний технологио сайжруулахаар авсан зээлийн 30-40 хувь, эсвэл гурван сая юаньтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг орон нутгийн хөгжлийн сангаас нь нөхөн олгодог юм байна. Ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшуулал хүртэл өгсөн жишээ урд хөршид байна.

Хятад улс ноолуурын салбараа дэлхийн тавцанд гаргаж чадсан нь төр засгийнх нь дэмжлэгтэй салшгүй холбоотойг эдгээр жишээнээс харж болно. Төрийн оролцоогүйгээр аж үйлдвэр, ноолуурын салбар хөгжсөн жишээ дэлхийн хаана ч байхгүй гэж ноолуурын салбарынхан онцолж байна. Ноолуурын салбар түүхий эд нь маш үнэтэй гэсэн онцлогтой гэнэ. Тийм учраас аль ч улсын үйлдвэрүүд үнэ өндөр түүхий эдээ өөрсдөө авч хүчирдэггүй аж. Харин ч бор зүрхээрээ зүтгэж арилжааны өндөр хүүтэй зээл авч тоног төхөөрөмжүүдээ бүрэн автоматжуулж чадсан гэж үйлдвэрлэгчид ярьж байв. Ийм хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ дэлхийд гарах маш том бодлоготой урд хөрштэй өрсөлдөж яваа ноолуурын салбарынхан төрийн онцгой дэмжлэгтэйгээр л АНУ-ын өгөх боломжийг ашиглаж чадах нь. Үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр ийм бодол төрсөн юм.

Монгол ноолуур гэдэг нэрийг дэлхийн зах зээлд гаргаж, чанарыг нь таниулахад туслах “Монголын хаан ширхэгт” тэмдгийг 2011 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна. Яамны зүгээс монгол ноолуурын чанарыг гадны оронд гэрчлэх энэ тэмдгийг баталгаажуулах тал дээр хойрго хандсаар өнөөдрийг хүрчээ.

105 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗАХ ЗЭЭЛ БИДНИЙ ӨМНӨ БАЙНА

Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. Монгол ноолуурыг татваргүй импортлох агуулгатай хуулийн төсөл Конгрессийнх нь анхаарлын төвд орсон АНУ-ын бэлэн хувцасны зах зээлийн багтаамж нь 326 тэрбум ам.доллар аж. Нэхмэл сүлжмэл хувьцасны зах зээл нь 105 тэрбум ам.доллар гэсэн аварга тоо дуулдлаа. Цаг агаарын байдлаас болж ноолуур ба торгоны хольцтой сүлжмэл эдлэлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм байна. АНУ-ын зах зээлийн өөр нэг онцолж хэлэх тал нь байгальд ээлтэй органик үйлдвэрлэл, ёс зүйтэй хувцас үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэгчийн шалгуур тавьдаг гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон сонирхууллаа. Манай улсын ноолуурын салбар энэ шаардлагад нь нийцдэг гэж мэргэжлийнхэн онцолж байна. Сүүлийн үед Америкт нимгэн, хөнгөн технологи, минимал загвар голлож байгаа гэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Цахилгаан станцууд удахгүй ундны цэвэр уснаас татгалзаж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглана

-УРД ХӨРШИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХБАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХШИЙДЭЛД ХҮРЧЭЭ-

Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Цэвэрлэх байгууламжийг шинээр барина, саарал усыг нь дахин ашиглана гэсэн мэдээлэл сонслоо. Шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдсэн хэрэг үү?

-Хоёр төслийн асуудал яригдаж байна. Нэг нь таны лавласанчлан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудал. Эвгүй үнэртэй, хэлтэй амтай олон жил болж байгааг нийслэл даяараа мэднэ. Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр шинээр барих шийд гарч байх шиг байна. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцна.

-Францын компани ТЭЗҮ-ийг нь хийсэн гэсэн мэдээлэл бий. Тэр ТЭЗҮ-ээр хийх үү, эсвэл өөр хувилбар байна уу?

-Тэдний хийсэн ТЭЗҮ-гээр хийх эсэхийг Барилга хот байгуулалтын яам Хятадын Засгийн газартай ярьж хэлэлцээд шийдэх байх. Ямар ч байсан хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдчихсэн.

-Төв цэвэрлэх байгууламж цэвэрлээд гаргасан саарал усаа Туул голд нийлүүлдэг байсан. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьсаны дараа саарал усыг нь цахилгаан станцын хэрэглээнд ашиглана гэв үү?

-Цахилгаан станцын хөргөлтөд ашиглая гэсэн шийдэл гараад байгаа. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц гүний эх үүсвэрийн ус хэрэглэдэг юм. Унданд тохирсон цэвэр ус ашигладаг гэсэн үг. Бүр энгийнээр яривал тансаглаж байгаа хэрэг л дээ. Гүний усныхаа хэрэглээг дахин боловсруулсан усаар сольчихоор нэлээд хэмжээний цэвэр усны нөөцтэй болно.

-Цэвэрлэх байгууламжаас гарах саарал усыг цахилгаан станцт шууд хэрэглэх үү?

-Шууд хэрэглэхгүй. АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас гарах саарал усыг дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ дахин боловсруулсан усыг ДЦС-уудад ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хийгээд дуусч байна.

Судалгааны явцад ДЦС-ууд хувьд хоногт 50,000 м3 ус буюу жилд 18,250,000 м3 усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломжтойг тооцоолсон. Дахин боловсруулсан усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, галын систем зэрэг усны чанарын өндөр шаардлага тавигддаггүй технологийн үе шатуудад ашиглахыг ДЦС-уудын Техникийн Зөвлөл дэмжсэн бөгөөд энэхүү усны хэмжээ нь ДЦС-уудын нийт техникийн усны 70 хүртэл хувийг эзэлдэг юм.

-Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай зэрэгцүүлээд хийх төлөвлөгөөтэй байгаа юу?

-Бүтээн байгуулалтууд нь зэрэг явах ёстой. Учир нь дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарсан ус.

-Дахин боловсруулах үйлдвэрийг хаана барихаар товлосон бэ?

-Дөрөвдүгээр станцаас баруун тийш, гурав, дөрөвдүгээр станцаас дундажлаж хэлвэл 3-5 км зайд байрлах юм. Тусдаа шугам хоолой татна. Ажлыг станцын гаднах болон станцын доторх гэж хоёр хувааж байгаа. Үүнтэй холбоотой судалгааны ажил бараг бүтэн жил үргэлжиллээ. Станцуудын техникийн зөвлөл “Саарал усыг дахин боловсруулж хэрэглэе” гэсэн шийдвэр гаргаад байгаа. Мэдээж олон улсын тендер зарлагдана. Шалгаруулалт явагдана.

-Бүтээн байгуулалт нь хэзээ эхлэх бол?

-2019 оны хавар юм уу, зуны эхээр эхэлчих болов уу гэсэн чиг байна.

-Хаанахын технологиор барих вэ?

-Монголдоо бол шинэ технологи. АНУ-ын хувьд 50 орчим станцад ийм технологи буюу дахин боловсруулсан ус хэрэглэдэг.

-Дахин боловсруулсан ус гэдгээ энгийнээр тайлбарлаач. Саарал усыг бүр цэвэршүүлнэ гэсэн үг үү?

-Цэвэрлэсэн саарал усыг тодорхой хэмжээний төлөв байдалд хүргэнэ. Энэ нь ус ашиглах түвшнээ хэлээд байгаа юм. Саарал усыг ундны зориулалттай ч болгож болно. Хэрвээ тэгнэ гэвэл нэлээд нарийн технологи шаардагдана. Багагүй зардал шингэсэн ус болно. Өөрөөр хэлбэл үнэтэй ус болно. Хөргөлтөд хэрэглэнэ гэхээр ундны устай харьцуулбал шаардлага нь арай наагуур л даа. Одоо ч гэсэн станцын хөргөлтийн усыг ууж хэрэглэх боломжгүй. Технологийн талын олон шаардлагыг биелүүлсэн ус байх ёстой юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр саарал усыг хамгийн ихээр хэрэглэдэг анхны объект нь гурав, дөрөвдүгээр станц болж хувирна. Станцуудын технологийг авч үзвэл хэд хэдэн төрлийн усны хэрэглээбайдаг. Дотоод циклд зориулсан ус гэж бий. Өөрөөр хэлбэл зуух, турбинд хэрэглэгддэг ус. Үүнд маш хатуу шаардлага тавигддаг. Химийн боловсруулалтын үр дүнд усыг маш их хэмжээгээр зөөлрүүлнэ. Булаг, голын ус маш хатуулагтай байдаг. энгийнээр хэлбэл давс ихтэй байдаг юм. Ус гэхээсээ илүү уусмал гэсэн үг. Цахилгаан станцад хэрэглэх усны хувьд өөр. Усыг давснаас нь салгаж, цэвэршүүлээд хэрэглэдэг. Тэгэхгүй бол цахилгаан станцын шугам хоолойд хаг хусам үүсэх, зэврэх процесс явагддаг. Энэ хоёр процессийг тэнцвэржүүлэх ёстой. Зэврүүлэхгүй гээд арга хэмжээ аваад явахаар хаг хусам нь хэтэрчих гээд байдаг. Хусам тогтоохгүй гээд арга хэмжээнүүд авчихаар зэврэх тал руугаа явчихдаг. Технологийн нарийн төвөгтэй процесс л доо. Хотын дулааны шугам сүлжээний нэмэлт ус гэсэн асуудал байдаг. Үүнд саарал ус ашиглах асуудал яригдсан ч одоохондоо цаг нь болоогүй гээд азнахаар шийдэж байна.Улаанбаатар хотын дулааны сүлжээнд цагт 400 хүртэл тонн ус алдагддаг гэсэн статистик бий. Шалтгаан нь янз бүр.

-Уг нь саарал усны хэрэглээг ихэсгэх тусам цэвэр усны нөөцөд аригтай баймаар юм. Дулааны шугам сүлжээний нэмэлт усыг дахин боловсруулсан усаар өөрчлөх шийдэлд яагаад хүрээгүй юм бэ?

-Зарим орон сууцныхан өнөөдрийг хүртэл паарнаасаа ус хэрэглэдэг учраас азнасан юм. Уг нь болохгүй асуудал. Паарны усны тухайд химийн боловсруулалтад орчихсон, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр ус.

-Паарнаасаа ус хэрэглэдэг айлууд байдаг хэрэг үү?

-Ус сувгийн удирдах газар, Нийтийн аж ахуйн удирдах газраас авсан мэдээллээр бол хуучны байрнуудад одоо ч хэрэглэж байна. Хан-Уул дүүрэгт л гэхэд их дээр үеийн хоёр давхар байшингууд байдаг юм. Иймэрхүү байрнуудад хэрэгцээний халуун ус гэсэн шугам байхгүй учраас радиатороосоо халуун ус аваад хоол унд, угаалга цэвэрлэгээнд ашигладаг. Уг нь зөвхөн халаах зориулалттай л ус.

-Түрүүн таны хэлсэн 400 гаруй тонн усны алдагдал зөвхөн энэ хэрэглээнээс болдог байх нь ээ?

-Усны хоолой хагарах, хаалт арматураар шүүрэх гээд л техникийн шалтгаан бий л дээ.

-Хэрэглэж болохгүй гэдгийг нь албан ёсоор зарлаад дахин боловсруулсан саарал усыг айлуудын паараар гүйлгэчихэж болохгүй юу?

-Болохгүй юм байхгүй. Дулааны шугам сүлжээнд хэрэглэдэг усаа өнгөжүүлээд гүйлгэчихвэл иргэдэд хэрэгтэй шийдэл болно. Хий гэхэд л угаасаа үнэргүй эд. Гэхдээ хүмүүст мэдрүүлэхийн тулд үнэр оруулдаг. Аюултай гэж сэрэмжлүүлж буй арга. Хэрвээ энэ усанд өнгө оруулчихвал айлууд радиатораасаа халуун ус авч хэрэглэхгүй. Хөх өнгийн ус гарвал хэн ч сэжиглэнэ. Тэгээд явчихъя гэсэн санаа оноо гарсан. Гэхдээ энэ удаадаа азная гэж шийдсэн.

-Паарны халуун усыг шууд хэрэглэхийн хор нөлөөг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Маш их хэмжээний давстай ус гэсэн үг. Бүр энгийнээр хэлбэл говийн устай адилхан гэж багцаалдаж ойлгож болно. Говийн ус уудаг хүмүүст эрүүл мэндийн тодорхой асуудал бий гэж ярьдаг шүү дээ.

-Станцуудын усны хэрэглээ хэр байдаг вэ. Их хэрэглээтэй хэсэгт багтах уу?

-Багтана шүү. Дундажлаад яривал гурав, дөрөвдүгээр цахилгаан станц нийлээд цагт 2000 гаруй тонн ус хэрэглэдэг. Станцын хэрэглэдэг ус гурван хэлбэрээр алдагддаг. Хөргөх цамхагаас уур хэлбэрээр алдагдана. Мөн эдгээр цамхагт усыг цацруулж хөргөдөг тул усны дуслууд цамхагийн агаарын урсгалаар дээшээ сорогдожсалхинд туугдаж алга болно. Станцын усыг олон дахин эргэлдүүлж ашиглахаар хатуурдаг. Ингэж хатуурсан усны давстай хэсгийг үлээлгэж зайлуулдаг. Энэ мэтээр усны алдагдал их байдаг юм. Тэгэхээр саарал усыг дахин боловсруулж ашиглаж эхлэх нь маш том өгөөжтэй. Нийслэлчүүдийн цэвэр усны хэрэглээнд том хувь нэмэр оруулж эхэлнэ.

-Дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цэвэрлэх байгууламжтай хамт ирэх хавраас эхэлнэ гэж та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжлэх бол. Нийслэл хэзээ шинэ цэвэрлэх байгууламжтай болж, станцууд хэдийнээс цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглах вэ гэдэг асуултын хариу олон хүний сонирхлыг татах байх…?

-Гурав, дөрвөн жилийн ажил бий.

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгоно гэх мэт асуудал яригддаг. Манай хувьд тийм боломж байгаа болов уу?

-Аливаа хотын төв цэвэрлэх байгууламжид хүний ялгадас, гар нүүр, биеэ угаасан ус л очиж байх учиртай. Гэтэл манай цэвэрлэх байгууламжид очдог бохирын хувьд арай өөр. Арьс шир боловсруулсан бохир ус бас очдог. Уг нь цэвэрлэх байгууламжид үүссэн лагийг шатааж болдог. Бордоонд ашиглах гарц бий. Харин манай лагийг тийм зориулалтаар ашиглаж болохгүй болчихсон. Учир нь хүнд элеметийн найрлага ихтэй. Түрүүн хэлсэнчлэн арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал очдог учраас тэр л дээ. Арьс ширний үйлдвэрийн боловсруулалтад хэрэглэдэг хорнууд байдаг учраас шатаахаар агаарт тархана, бордоо хийхээр хүнсний ногоонд сөргөөр нөлөөлнө гээд л зөвхөн Монголын хүндрэлүүд бий. Гэхдээ барилгын яам шийдлээ олсон бололтой мэдээ сонсогдож байгаад баяртай байгаа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ

Сервантесийн “Дон Кихот”-ын гол дүр болох хижээл насны эр салхин тээрмийг хөлөг баатрууд гэж эндүүрэн харж “их тулаан” хийдэг дээ. Жирийн л нэг салхин тээрэмтэй тулалдаж байгаагаа их үйл хэмээн сэтгэж хөөрч дэвэлзсэн Кихот шиг харагдаад болдоггүй ээ манай засаг төр. Засаг төрийн эрхийг барилцаж суугаа улстөрчдийн ярьж, хэлж, дэвэргэж, тэмцэж яваа үйлдлүүдийг бодохоор л салхин тээрэмтэй байлдаж буй хөгжилтэй эр харагдаад хөх инээд барах юм. “Дон Кихот бол дэлхийн сонгодог. Энэ зохиол дээр гардаг “салхин тээрэм” гэсэн үгийг хүн төрөлхтөн “Ямар ч үр дүнгүй юм хийх”-тэй жишиж зүйрлэдэг. Ухаандаа хийж гавьсан юмгүй хэрнээ өөрийгөө мундаг гээд итгэчихсэн давхиж явдаг нөхдүүдийн үйлдлийг “салхин тээрэмтэй байлдаж байгаа юм шиг” хэмээн шоглодог. Театрт дурлагч нэг эрхэм блогтоо “Дон Кихот”-ын тухай “Кихот үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн. Гэхдээ үгийг гайхамшигтай эзэмшсэн байлаа гээд Кихотын өөртөө оршоосон тэр ертөнц байхгүй. Байх боломж, хувилбар нь элэглэл дооглол дунд байгаа л ертөнц. Үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн үгээр ялж болно. Гэхдээ тэр хүн Кихот байвал ялаад ч хэрэггүй. Амьдрал дээр ч ийм тохиолдол олон байдаг. Хэн ч үгийг гайхамшигтай эзэмшээд юуг ч итгүүлж, өөрөө итгэж болно. Гэвч тэр ертөнц нь Кихотынхтой адил байх нь инээдэмтэй. Гэвч инээх хүн цөөхөн” гэсэн удаатай. Энэ дүгнэлтээс гоё ярихаас өөрийг мэддэггүй манай улстөрчид бас харагдаад байдаг юм.

Эрх баригчдын тэмцэж байлдаж буй салхин тээрмийн нэг нь сүүлийн үед хүчээ авсан жаран тэрбумын улс төр. Сонгодог жишээ нь гэж хэлж болно. Жаран тэрбум бол хэн нэгний тарьсан балагтай хэрэг биш зүгээр л гоё улс төр. Жаран тэрбумаас болж хохирсон иргэн байхгүй. Харин жаран тэрбумаас болж УИХ-д сонгогдож, төрийн өндөрлөгт тухалсан улстөрчид бол бий. Манай улстөрчид сонгуулийн өмнө энэ дуулианыг дэгдээж байгаад зөөлөн суудалд тухлахыг л хүсдэг. Түүнээс биш халаасан дахь хэдэн төгрөгийнх нь үнэ цэн өдрөөс өдөрт уруудаж байгаа иргэдийнхээ орлогыг нэмэхийн төлөөх тэмцэл байлдаан огт биш. Жаран тэрбумыг ярихгүй л бол, энэ салхин тээрэмтэй тулалдахгүй бол улсаараа хэцүүдэх гээд байгаа гэвэл итгэж үнэмших хүн гарахгүй. Улстөрчдөд иргэдийг хэт гэнэн гэж төсөөлөөд явдаг алдаа бий. Тийм биш л дээ. Чуулганаар чухалчилж хэлэлцэхээс аргагүй аминд тулсан асуудал гэж юу болох, зөвхөн том бүлэглэл хоорондын зодоон, шоуны сэдэв гэж ямар асуудлыг хэлдгийг ялгаж салгах ухаан жирийн олонд бий. Жаран тэрбумыг иргэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан барин яарч сандран чухалчлан хэлэлцэх сэдэв ерөөсөө биш гэж харж байгаа.

Ерөнхийлөгчийн хувьд гээд харахад л жаран тэрбумын шоу удаа дараа албан бичиг хүргүүлэн байж санаа тавих асуудал болоод хувирчихлаа. Уг нь жаран тэрбум Ерөнхий сайдын болон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагасан Л.Оюун-Эрдэнэ мэтийн гишүүдийн хөмсгөө зангидан санаа зовоох асуудал хэтээсээ биш. Жаран тэрбум гэх мэт хий хоосон асуудлыг улстөржүүлж өөр зуураа хэмлэлдэхийн оронд иргэдэд хэрэгтэй зүйл ярьж карьераа өсгөвөл өөрсдөд нь хэрэгтэй.

Манай улстөрчдөд бас нэг алдаа бий. Ирэх сонгуулиар өмнөх шигээ жүжиглэж, попорч, хөөсөрч байгаад гараад ирнэ гэсэн төсөөлөл анзаарагдаад байна. Сонгогчдын насны бүтэц өөрчлөгдөж байгааг ажигласан нь хэд бол. 2020 оны сонгуулиар 18 нас хүрэх залуус саналаа өгнө. Өөрөөр хэлбэл 2002 онд төрсөн шинэ үеийнхэн улстөрчдийг сонгож эхэлнэ гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар 18 хүрч сонгуулиа өгсөн залуус 22 хүрчихсэн байна. 20-той дэрвэж явсан нь 24-тэй, 24-тэй саналаа өгсөн нь 28 хүрчихнэ. Манайх залуусын орон. Тэгэхээр ирэх сонгуулиар саналаа өгөх ид насныхан 90-ээд оныхон байх нь. Гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн, англи хэл дээр дэлхийн мэдээллийг үзэж харж тунгааж боддог насныхан манай улстөрчдийг огт өөрөөр харна. Тэд Францын ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг, Оросын Путины нөлөө дэлхийд хүчирхэг байдгийн шалтгааныг, Трампын алдаа оноог, Англи, Швейцарь, Канад, Австралийг хөгжүүлсэн улс төрийн бодлогыг шүүж харьцуулаад тунгааж чаддаг шинэ үеийнхэн. Ийм шижигнэсэн залуусын санал давамгайлна гэж бодож суугаа улстөрч саарал ордонд хэчнээн байгаа бол. Бараг л байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Улстөрчид, дээр суугаа хэд маань энэ шижигнэсэн залууст яаж харагдахаа одооноос бодох л хэрэгтэй.

Зүй нь Ерөнхийлөгч арай том асуудал дээр УИХ-ыг ингэж шахсан бол нийгэмд гоё харагдана. Ирэх сонгуулиар саналаа өгөх шинэ үеийнхэнд ухаалаг харагдана. Жишээ нь Ерөнхийлөгч Зам тээврийн сайдыг өрөөндөө дуудаж ирүүлээд “Дарханы замыг засаж өргөтгөх биш дэлхийн жишигт хүрсэн том зам барь” гэж загнавал В.Путин шиг харагдана.

Зам тээврийн сайдыг дуудаж загначихаад Ерөнхий сайдад яг тэр асуудлаараа албан бичиг хүргүүлбэл бүр хүчирхэг харагдана. “Азийн хөгжлийн банкнаас ирж буй хөнгөлөлттэй зээлийг Хэнтийн шавар хэрэм гэх мэт дэмий юманд битгий зарцуулах гээд бай. Зүгээр л Дарханы замаа иж бүрнээр нь шинээр тавь” гээд явуулчихад л нийгэм эерэгээр хүлээж авна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав биенээ ингэж ажил хэрэгчээр шахаж ажиллавал рейтинг нь цойлоод эхэлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөшөө чулуу руу хөнгөлөлттэй зээлийн мөнгөнөөс шилжүүлэх улс төр хийж суухынхаа оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг дуудаж авчраад “Таван толгойн IPO-г гаргах ажил юу болж байна. Засгийн зүгээс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой болгож цаасан дээр буулгаад авчир. Төмөр замтай болох ямар шийдлүүд байгааг судал. Өмнөх шиг овоолсон шороонд хэдэн зуун тэрбумаар нь цацах дэмий ажил хийж болохгүй шүү. Төмөр зам дээр тэгж гоомой хандвал суудалтай чинь ярина” гэхэд л тодроод явчихна. Улсын хөгжилд нэмэртэй, иргэдийн авдаг хэдийг ахиулахад дэмтэй асуудлуудад хэд хэдэн удаа ингэж ухаалаг хандчихад л хөөргөн, сагсуу, Путиныг дуурайж зургаа авахуулдаг, намынхаа төлөө жагсч тэмцэж явсныг нь эс тооцвол төдийгөөс өдий хүртэл тэр гээд хийсэн том ажил байдаггүй гэх мэт шүүмжлэлүүдийн эрч суларч, У.Хүрэлсүхийн гэнэндүү, хар эр зориг бүхий булчинлаг имиж нь өөрчлөгдөнө. Ухаалаг, хэрсүү, юунд ч ганхахааргүй лидерийн төрх рүү ойртоно.

Уул уурхай дээр Ерөнхий сайдаас илүү тодорч харагдаж байгаа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх шүү. Д.Сумъяабазар сайдад салбарынхан нь дажгүй үнэлгээ өгөөд эхэлчихсэн. Ерөнхий сайдын хамгийн ихээр анхаарах салбар уг нь уул уурхай. Гаднаас ахиухан доллар татах боломжтой ганц салбар учраас уул уурхай руу анхаарсан шийдлүүд гаргамаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний онилох том асуудлын нэг нь өмнийн говийн уурхайнуудыг эрчим хүчээр хангах цахилгаан станцын бүтээн байгуулалт. Таван толгойн цахилгаан станцын төсөл үлгэр болчихсон. Сүүлдээ станц барих ачаа “Рио тинто”-гийн нуруун дээр бууж байх шиг байна. Оюу толгой урд хөршөөс цахилгаан худалдаж авахдаа жилд 200 гаруй сая ам. доллар урсгадаг гэсэн статистик бий. Өмнийн говьд цахилгаан станц барьчихвал энэ мөнгөнөөс эхлээд Монголд үлдэх өгөөж нь их. Ерөнхий сайд УИХ-ын даргад “Оюу толгойг шалгаж байгаа ажлын хэсгийнхээ дүгнэлтийг хурдлуул. Компанид дарамттай, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье. Эрүүл саруул, нотолгоо тоотой дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Оюу толгойн дүгнэлтэд улстөржиж хандаж болохгүй шүү. Гүний уурхайн бүтээн байгуулалтаа зэсийн үнийн өсөлтийн циклээс урьтаж хийх боломжийг олгомоор байна. Бас цахилгаан станц барих асуудал дээр нь төр засгаас дэмжих ёстой бүхнээрээ дэмжих хэрэгтэй” гэсэн үгтэй албан бичиг илгээвэл эрүүл, зөв харагдана. Жаран тэрбумтай тэмцэнэ гэж хоосон орилж, “Кихотлох”-оос тэс өөр ажил хэрэгч хандлага. Ингэж сэтгэж ажиллавал түүнийг нийгэм лидер гэж хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайдын анхаарлын төвд байх ёстой дараагийн асуудал гээд яриад байвал багагүй жагсаалт гарна. Наад зах нь Газрын тос боловсруулах үйлдвэр дээр эрчтэй, ухаалаг ажилламаар байна.

Ерөнхийлөгчийг В.Путинтай ойр харилцаатай гэж ярьцгаадаг. ОХУ-ын төрийн тэргүүнтэй хамт авахуулсан зураг нь ч сүртэй л дээ. Булчинлаг, хөмсгөө зангидаж духаараа харсан төрхтэй улсын тэргүүнүүдийн зураг сүртэй харагдалгүй ч яахав. Гэхдээ В.Путиныг булчин нь гэхээс илүү төдийгөөс өдий хүртэл бий болгосон улстөрчийн хүчирхэг шинж чанарууд нь нухацтай, том харагдуулдаг. Манай ерөнхийлөгчид ч өөрийн гэсэн үнэ цэнээ бий болгох боломж бий. Жишээ нь В.Путинтай дажгүй харилцаагаа ашиглаад Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөнө гээд дуугарчих хэрэгтэй. “Би зарчмын хувьд дэмжүүлээд өгье. Та нар хийх зүйлсээ тултал нь хий” гэж УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг шахвал Путинаас дутаагүй хүчирхэг харагдах боломжтой. Шөнөдөө эрчим хүчээ хойд хөрш рүү хий урсгаж өдрийн их ачааллын цагаар чамгүй үнэ төлж цахилгаан худалдаж авдаг асуудлаа шийдэх уг нь тийм хэцүү биш. Сэлэнгэ мөрөн дээрээ усан цахилгаан станц барьчихад л болоод явчихна гэж эрчим хүчний салбарынхан ярьдаг. Усан цахилгаан станц ажиллуулаад эхэлбэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авахгүйгээр амар жимэр аж төрөх боломжтой атал Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц яагаад ч юм өдий хүртэл баригдаагүй л байна. Хөдөлж өгдөггүй шалтгааныг нь өнгөц харахаар тун энгийн. Хойд хөрш Сэлэнгэ мөрөн дээр ямар нэг барилга байгууламж баривал Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гээд хөдөлж өгдөггүй. Яг нарийндаа байгаль нуурт үзүүлэх нөлөөнөөс болж хойд хөрш гэдийгээд байдаг юм биш л дээ. Хойд хөршийн эрдэмтэд Эгийн усан цахилгаан станцыг барьчихвал харин ч Байгаль нуурт хэрэгтэй гэцгээдэг.

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцдэг Төрийн бус байгууллагын удирдлагад нь улстөрчдийн нэр дуулддаг. Буриадын хурлын депутатаас эхлээд томчуудын нэрс цөөнгүй бий. Тэдний хэлхээ холбоог хөөгөөд харвал Төрийн ДУМ хүрч ч магадгүй. Энэ мэтээр ухаад бодохоор усан цахилгаан станцгүй аж төрж яваагийн цаана хөршдөө үзүүлэх нөлөөгөө алдахгүй гэсэн Кремлийн сонирхол, санаа байгаа гэсэн дүгнэлт тодроод ирдэг. Хөрш улсаа үгэндээ оруулах хэрэгсэлтэй байна гэдэг аль ч орны гадаад бодлогод байдаг л зүйл.

Усан цахилгаан станцыг уяад байгаа хамгийн том, бодитой шалтгаан нь Монголд нийлүүлдэг цахилгааны бизнес гэсэн тайлбар бас бий. Өмнө нь Улаан-Үдэд төвтэй “Бурятия энергия Байкала” гэдэг байгууллага манай улсад цахилгаан нийлүүлж байсан бол өдгөө “Интер РАО” хэмээх арилжааны байгууллага Монголд цахилгаан нийлүүлж байна. Цахилгаанаа авдаг газар нь 100 хувь хувийн өмчийн “Иркутск энергия”. Оросын эрчим хүчний системүүдээс анхны бөгөөд одоохондоо ганцаараа байгаа 100 хувь хувийн өмч. Бүр тодруулж хэлбэл В.Путины ойрын хүн гэгддэг тэрбумтан Олег Дерипаскагийн өмч. Энэ компанийн хувьд цахилгааны чадлын нэлээд илүүдэлтэй. Хувьцаа эзэмшигчдийнх нь хэлснээр 500-600 МВт чадал зогсч байдаг аж. Гэсэн хэр нь сүүлийн үед чадлаа нэмсээр байгаа. Байгаль нуураас цааш Хойд мөсөн далай руу чиглэсэн Ангара гэж гол бий. Ангар мөрөн дээр Эрхүүгийн цахилгаан станц, цаана нь дөрвөн ч цахилгаан станц ажилладаг. “Иркутск энергия”-гийн хүчин чадал нь 12.7 гегават. Манай улсын системийн чадлаас арав гаруй том аварга чадал гэсэн үг. Товчхондоо ОХУ-ын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг систем. Оростоо цахилгаанаа маш хямд зардаг бол Буриад руу гурав дахин, манай улсад бүр ес дахин өссөн үнээр эрчим хүчээ худалддаг. “Иркуткс энергия”-гийн хувьд Монгол жижиг зах зээл ч цахилгаанаа үнэтэй зардаг, хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдэх дажгүй зах зээл. Тэгэхээр Путины ойрын хүн гэгддэг тэрбумтны бизнесээ хамгаалах сонирхол, нөлөө Байгаль нуурын төлөөх эсэргүүцлийн цаана байж мэдэх л юм.

Ингээд харахаар В.Путинд нөлөөлж чадвал Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт саадгүй өрнөх боломж байна. Тэгэхээр жаран тэрбум гэж хий хоосон зүйлээр улстөржиж салхин тээрэмтэй байлдаж сууснаас усан тээрэмтэй л тулмаар байна. Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтын төлөө улстөрчид нь зүтгээд зориод эхэлбэл гуравхан сая хүнтэй, байгалийн асар их баялагтай Монгол шиг улсад үсрэнгүй хөгжих асуудал биш. Сүүлийн 30 жил ийм гэнэн тэнэг, сүржин, хий хоосон улстөржсөний балгийг эцсийн бүлэгт жирийн иргэд л үүрсэн. Зөвхөн ашиг сонирхлоо л бодсон улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын дайны хөлд ард түмэн л үрэгдэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Говийн хөх өвгөний хөндлөн үг буюу малын хөлийн татвар

Улстөрчдийн иргэдтэй хийх уулзалтын үеэр нэг малчин өвгөн “Олон малтай болгох бодлого чинь буруу гэдгийг Батзориг сайдад дамжуулаад өгөөрэй. Бэлчээр нь хүрэлцэхээ болиод, доройтоод эхлэхээр ард түмэн мянгат малчдаа үзэн ядаж эхэлж байна шүү” гэж хөндлөнтжээ. Өмнөговийн Гурван тэс суманд болсон тэр уулзалтын үеэр иргэд уул уурхайгаас болоод хэцүүдлээ, мал идэх өвсгүй боллоо гэх зэргээр өнөө л ярьдгаа хэлж шүүмжлээд сууж байж л дээ. Яг нарийндаа уул уурхайтай сум харин ч додигор. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, том дэлгүүр, зочид буудал, хар замтай, иргэд нь орлоготой, өнгөлөг байшинтай, дажгүй бизнестэй аятайхан амьдардаг. Балгас болсон барилга, төрийн албан хаагчдаас өөр цалинтай хүнгүй уул уурхайгүй сумдаас хавь илүү аж төрцгөөдөг нь нүдний өмнө харагддаг үнэн. Гэсэн хэрнээ л энэ уул уурхайнхан гэсэн ад шоо үзэлт, улстөржилт уурхайтай сумдад амь бөхтэй оршсоор байдаг нь хачин шүү. Өнөө говийн өвөөгийн хөндлөн үг унагасан хурлын уур амьсгал руу эргээд оръё. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын царайг харсан сумын иргэд яах нь тодорхой, өнөө уул уурхайгаа элдвээр хэлж, хурлын уур амьсгал халуухан ид дундаа байж. Ийм уур амьсгал дундуур өвгөн гэнэтхэн л төрдөө хүртэл дээдлэгдсэн мянгатуудаа ад үзсэн үг унагачихаар тэс хөндлөн сонсогдолгүй хаачихав.

Өвгөний амьдардаг Өмнөговь аймаг 501 мянгат малчинтай. Сумдад нь хуваагаад үзвэл нэг сум дунджаар 33 мянгат малчинтай гэсэн үг. Нэг суманд 30 гаруй мянгат гэдэг бол багталцаж ядсан тоо. Монгол 7000 дөхсөн мянгаттай, таван мянга хол давсан айл нь 1000-1499 мал тоолуулдаг. Цааш нь яривал 1500-2000 малтай 1000 дөхсөн өрх, 2000-аас дээш мал тоолуулсан 400 дөхсөн айл бий гэсэн тоо байна. Дахиад тоо хэлье. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистик гарчээ. Сүүлийн үед 200-аас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөө уралдах нь аргагүй л дээ. Олон малтай байх хэрээр бэлчээр илүү ихээр талхлагдах нь хэнд ч тодорхой асуудал.

Бэлчээрийн талхлагдлыг шийдэх боломж уг нь бий. Мөнгөтэй бол нөхөн сэргээгээд ч болтугай өөд татна. Малчдаас малын хөлийн татвар авдаг болчихвол наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий.

Гэхдээ нэг том асуудал бий. Малын хөлийн татвар хөндөх ёстой ч явж өгдөггүй сэдэв л дээ. Ялангуяа улстөрчид энэ сэдвээс их зугтдаг. Малын хөлийн татвар ярьж сонгогчдынхоо дургүйг хүргэснээс Оюу толгойг шүүмжилж УИХ-д суух нь илүү ашигтай гэцгээсэн шигээ сууцгаадаг нь эх оронч биш, аминч хандлага ч гэлээ бодитой үнэн. Тэд малын хөлийн татвар яривал малчдад өөрсдөд нь ашигтай, Оюу толгойг улстөржүүлэхгүйгээр урагшлуулбал иргэдэд өгөөжтэй гэдгийг мэдэхгүйдээ ингэж байгаа юм биш л дээ. Малчдад, иргэдэд ямар ашигтайг улстөрчид байтугай захын эдийн засагч ч бодоод гаргаад ирнэ.

Малын хөлийн татварын, бэлчээрийн төлбөрийн гэх мэт нэрээр УИХ-аар хэлэлцүүлэх гээд бараагүй хуулийн төслүүдэд “Татвар гэж авсан мөнгийг малчдад өөрсдөд нь зарцуулна” гэсэн өгүүлбэрүүд харагддаг. Малын хөлд талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхэд зарцуулах мөнгө төсөвт өнөөхөндөө байхгүй. Хуучин цагт дөрвөн бог тутмын нэг нь ямаа, гурав нь хонь байсан бол өдгөө эсрэгээрээ эргэчихсэн. Ямаа хонины тоо тэнцчихээд байгаа. Ямаа, хонины харьцаа 3:1 үед бэлчээрийн даац асуудал биш байсан нь бодитой үнэн. Ямаа олширсон энэ цагт бэлчээрийн даац хэтэрдгээ хэтрээд цөлжилтөд идэгдсэн нь бас үнэн. Ноолуураас ахиу мөнгө олох гэсэн малчдын сонирхол бэлчээрийн талхлагдал, цөлжилтийн шалтгаан болж буй. Өгсөн татвараар нь малын хөлд талхлагдсан, цөлжсөн бэлчээрийг нөхөн сэргээнэ гээд байгаа юм л даа, уг нь. Цөлжилтөөс гадна байсхийгээд дэгддэг шүлхийнээс салахын тулд малаа хуйгаар нь эрүүлжүүлэх шаардлага бий. Мөн л мөнгө нэхсэн ажил. Төсвөөс өгдөг цөөхөн хэдэн төгрөг 60 сая малын хаана ч хүрдэггүй. Нэг малд 70 төгрөг ноогддог ч билүү тун хэцүү тоо дуулддаг. Малын хөлийн татвар гэж хураасан мөнгөнөөсөө малыг нь эрүүлжүүлээд өгвөл махаа үнэтэй зарахаас эхлээд эцсийн ашиг нь малчдад ирж наалдана. За тэгээд малын үүлдэр угсааг сайжруулах гэх мэт малчдад амин хэрэгтэй өчнөөн ажил, асуудал мөнгөгүй гэсэн шалтгаанаар нам зогсчихоод байгаа.

Уул уурхайнхан байгалийн баялгийг хамаад авлаа гэж хүн бүр ярьдаг. Ад шоо үзэгддэг ч өнөөдүүл нь улсын төсөвт хамгийн их татвар мөнгө төлдөг. Уурхайн олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийдэг. Уул уурхайнхан шиг байгалийн баялаг ашигладаг улс бол малчид. Малчдын малаа бэлчээдэг бэлчээр Монгол улсын газар нутаг. Үндсэн хуулиараа газар нутаг бол төр ба бүх ард түмний өмч. Малчид бүхний өмч болсон байгалийн өвсөөр малаа тэжээдэг. Уурхайнхнаас ялгаатай нь малчид татвар төлдөггүй. Талхалсан, цөлжүүлсэн газраа нөхөн сэргээдэггүй. Харин ч ган зуд боллоо, бэлчээр цөлжлөө гэж улсаас үнэгүй өвс, тэжээл авч, хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд элдэв хөнгөлөлт эдэлдэг. Гэсэн хэр нь төр нь мянгатуудаа дээдлээд хүндлэл үзүүлээд байдаг. Бас л сонин сэтгэлгээ, хандлага шүү.

“ХАРАМЧ” МЯНГАТУУД

Үнэхээр олдог хэд нь тааруу, хэцүүхэн амьдардаг хэрнээ улсаа хүнсгүй байлгахгүйн төлөө мачийгаад яваа бол ярих юм алга. Монгол 66 сая давсан малтай. Малчин өрхүүдэд энэ тоог хуваагаад үзэхээр нэг малчин айл дунджаар 400-600 малтай гэсэн тоо гарна. Нийслэл, суурингийн цалингаас цалингийн хооронд амь залгуулдаг малчдын орлогыг харьцуулах юм биш. Малынхаа ашиг шимээр дажгүй хангалуун амьдраад явах боломж малчдын тал хувьд нь бий гэсэн судалгаа тооцоо цаасан дээр дурайж байна.

Малын хөлийн татвар дээр өөр нэг хачин хандлага анзаарагддаг. 500-аас доош малтай айлууд малын хөлийн татвараа өгөөд амьдаръя гэдэг дээр толгой дохидог гэж өмнө нь ийм агуулгатай хууль хэлэлцүүлэх гээд бараагүй албаныхан хэлж байна. Татварт авсан мөнгийг буцаагаад мал эрүүлжүүлэх, бэлчээр нөхөн сэргээх гээд өөрсдөд нь хэрэгтэй ажилд зориулна гэхээр дуун дээр нь дэмждэг аж. Гайхмаар нь 500-гаас дээш малтай, дориун амьжиргаатай малчид малын хөлийн татвар өгөхгүй гэж гүрийсээр өнөөдрийг хүрч. Өөрөөр хэлбэл мянгатууд малын хөлийн татварт тун дургүй гэнэ.

Амин зуулга төдий малтай хэсгийг нь алгасаад татвар авахад л малчдын 40 гаруй хувь өлхөн хамрагдана гэсэн тоо дуулддаг. Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид малтай өрхүүдээс малын хөлийн татварыг дэмжих үү гэсэн санал асуулга хэд хэдэн удаа авсан. 200-500 хүртэлх малтай өрхүүд л дэмждэг. Тэдгээр айлууд өнөөгийн манай хөдөө аж ахуйн салбарын онцлог, тогтолцоог нь илүү сайн ойлгож мэдэрдэг учраас малынхаа тоог энэ хэмжээнд барьдаг юм байна. Харамсалтай нь, манайд ийм дундаж тооны малтай өрх их цөөн” хэмээн ярьсныг энд онцолъё. Манай улсын малчид нийлээд малын хөлийн татвар гэж мал тутамдаа 1000 төгрөг төллөө гэж бодъё. Тэдний татварын мөнгө нийлээд жирийн л нэг дундаж компанийн татварт төлөх мөнгөтэй дүйнэ гэсэн тооцоо байна.

БИЕНЭЭ ХАЖИГЛАСАН МОНГОЛ

Нэг талд татвар төлдөг, ажлын байр бий болгодог, ажиллаж буй орон нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг уул уурхайн компаниудыг төр, иргэдгүй адалж байна. Нөгөө талд ямар ч татвар төлдөггүй хэрнээ нэмээд хөнгөлөлт урамшуулал авдаг малчдаа төр нь бөөцийлж байна. Өөр нэг өнцөг бий. Малчид нь малчдаа хажиглах хандлага анзаарагдаад эхэлснийг Өмнөговийн малчин өвгөний үгнээс харж болно. Монголын уул уурхайнханд асуудал бий.

Тэд олон улсын уул уурхайд жишиг болчихсон нийгмийн менежментийг хангалттай хийж чадахгүй яваа гэсэн шалтгаан байгаа. Нөгөө өнцгөөс нь харахад уул уурхайгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй өнөөдрийн нөхцөлд төр зөв зохицуулалт хийж чадахгүй яваа гэсэн шүүмжлэл сонсогддог .Төрийн зохицуулалт учраа олохгүй өнөөдрийг хүрсэн учраас нийгэмд талцал, толхилцоон үүсээд байна. Говийн малчин өвгөний мянгатуудаа ад үзсэн хажиглал Сэлэнгэд ч анзаарагддаг. Сэлэнгийнхэн газар тариаланд түшиглэмээр байгаа тул малчдаа хажигладаг. Хөвсгөлийнхөн аялал жуулчлал хөөмөөр байгаа тул уул уурхайнхныг ад үздэг.

АЙРГАА ДОЛЛАР БОЛГОХ ТАТВАРЫН ШИЙДЭЛ

Биенээ хажиглахгүйгээр аятайхан мөнгө олоод эдийн засгаа тэлэх боломж мэдээж бий. Малын хөлийн татварын хувьд сум, орон нутгийн онцлогт нь тохируулж ухаалаг бодлого барьчихмаар санагддаг. Булганы Сайхан сум байна. Айрагны нутаг. Нуугьсан айрагных нь нууц өвс, ургамалдаа байдаг гэдэг. Ухаандаа Булганы Сайхан сумын малчин Бат Төв аймгийн аль нэг сумын малчин Ганаагаас айргаа сайн бүлдэгтээ сайхан айрагтай суудаггүй байх нь л дээ. Сайхан суманд бэлчээрлэсэн гүүний сүүг бүлж хийдэг учраас л часхийсэн амттай айраг гардаг гэсэн үг.

Айраг сайхантай аймаг, сумдын нууц нь ерөөсөө л энэ.

Тэгэхээр Булганы Сайхан, Могод, Архангайн Өлзийт, Өгийнуур, Өвөрхангайн Хужирт, Хархоринг дамнасан айраг, адууны нутагт адуунаас бусад малын тоог нэг айлд 100 толгойгоор ч юмуу хязгаарлаад, түүнээс давсанд нь өндөр татвар тогтоочих хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт хийе гэвэл нэг л бүтээгдэхүүн дээр төвлөр, тэгсэн цагт их мөнгө олох боломжтойг баталсан жишээнүүдийг бид өмнө нь “Тэрбум долларын эдийн засаг” нийтлэлдээ онцолж байсан даа. Чилийн салмон загас, усан үзэмний дарс дэлхийд гайхагддаг нууц нь “Тэрбум долларын эдийн засаг”-гийн бодлогоор явсных.

Жишээ нь адуугаараа, айргаараа гайхагддаг эдгээр сумдын дунд адуунд төвлөрсөн мал эмнэлэг, судалгааны институт байгуулаад дэмжчихвэл мал нь эрүүлжээд, адуунд суурилсан экспортын бүтээгдэхүүн гаргаад л ирнэ. Мөн дунд нь адууны соёл, айрагны соёл дээр тулгуурласан аялал жуулчлалын дэд бүтэц, аялалын маршрут хийчихэд гэмгүй. Олох мөнгө нь улам ихэснэ.

Энэ бүс дотор адуугаараа дагнаад хамаагүй өндөр орлого олж, үнэ цэнэ бүтээдэг кластер бий болгочихвол заавал бүх төрлийн мал өсгөх гээд байхгүй л болов уу. Бизнесийнхэнд ч монголоор нэг тарчихсан малчидаас юм юм цуглуулах гэж бензин тос, хүн хүчний зардлаа өсгөж байхаар төвлөрсөн нэг бүс нутгаас нэг төрлийн түүхий эд цуглуулбал илүү өгөөжтэй тусна.

За тэгээд ямааг тэргүүлж өсгөх, хонь тэргүүлж өсгөх, үхэр, тэмээ тэргүүлж өсгөх бүс нутгуудаа ялгаж тогтоогоод тэдгээр дээрээ төвлөрсөн шийдлүүдээ хийчихвэл 330 суманд мал эмнэлэг байгуулна гэх мэтийн шийдвэрүүдээс хамаагүй үр дүнтэй гарц шийдэл болно.

Бүсчилсэн хөгжлийн асуудал дээр газарзүйн хувьд хуваагаад бүсчилчихье дотроо учраа олцгоог гэсэн концепци нуран унаж, эдийн засгийн хувьд үүсэх төрөлжилтөөр нь бүсчилье гэсэн санаа босож ирж байгаа юм билээ.

Малыг төрөлжүүлэх нь энэ санаатай уялдахаас гадна улстөрчдийн хувьд өдий болтол хийхээс зүрхшээж буй малын хөлийн татвар бий болгох, сумдыг томруулах асуудлуудыг ч шийдвэрлэх гарц болно. Сая Засгийн газар тогтоол гаргаж тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ бүс нутагт бүх төрлийн малд хамгийн өндөр татвар тогтоогоод, нүүхийг хүссэн иргэдийн зардлыг нь шийдээд өгчихөд асуудал шийдэгдэнэ.

Хөвсгөлийнхөн аялал жуулчлалын аймаг болох шийдвэр яаравчлан гаргасан шалтгааны цаана уул уурхайг хориглох санаа явж байгаа. Болохгүй гэх газаргүй. 2030 онд Монголоо хөгжиж буй улсуудын тэргүүн эгнээнд гаргаж, иргэн бүр нь ядуурлаас салсан улс болгох зорилгын ачааны хүндийг үүрч яваа уул уурхайнхан ч хайгуул, уул уурхайн бүс нутгаа тогтоолгоод авчих хэрэгтэй. Учир утгагүй толхилцож байхын оронд тухайн бүс нутагтаа үндсэн салбар нь хоймортоо сууцгаагаад, эрэмбэндээ орцгоочихвол бүгд хөгжил рүү хошуурч, нэг зорилготой болцгоочихно.

Categories
мэдээ цаг-үе

​Ж.Цэвээнжав: Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн хөгжлийн онолоор зохицуулах ёстой

Монгол Улсын зөвлөх инженер Ж.Цэвээнжавтай ярилцлаа.

-Газрын тосны гэрээний олон төрлүүд байдаг. Манай улсын хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгждэг. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Газрын тос бол худалдаа арилжааны талбар биш. Уул уурхай, барилгын салбараас ялгаагүй бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбар. Мэргэжлийн агентлаг бий болсон ч олигтой ажиллаж чадсангүй. Хамтын хайгуулын гэрээ, үйлчилгээний гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэсэн хэлбэрүүдээр газрын тосны гэрээг хийдэг. Эдгээрээс эзэн орондоо хамгийн муу гэрээ нь бүтээгдэхүүн хуваах гэрээ юм.

-Тэгвэл бид хамгийн муу хувилбарыг нь сонгочихсон болж таарах нь ээ?

– Мөнгө байдаг бол үүнээс өөр хэлбэрээр гэрээ хийх боломжтой. Дэлхийн томоохон улс орнууд бол бүтээгдэхүүн хуваах гэрээг сонгодоггүй. Манайх шиг буурай хөгжилтэй оронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өөр аргагүй гэсэн тайлбар бий л дээ.

-Нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр мөнгөгүй гэсэн зовлон бас яригдаад байдаг шүү…?

-Ямар ч асуудалд гарц бий. Уул уурхайн салбараас олсон ашгаа газрын тосны боловсруулах үйлдвэр рүү оруулж болно шүү дээ. Монгол Улс олборлогч орон болон нөөцөөрөө дэлхийд 33 дугаарт жагсдаг. Гэтэл манайд бодитой хийсэн бүтээн байгуулалт цөөхөн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Говь” ХХК шиг үндэсний үйлдвэр бол газрын тосны үйлдвэр юм. Тосчин байхын тулд тосны төлөө сэтгэлтэй байх ёстой. Нөөц ихтэй учир дэлхийн улс орнууд манай ашигт малтмалын сонирхох нь аргагүй. Монголд бензин, хар төмөр хоёр хамгийн хэрэгтэй. Манайд цементийн үйлдвэр олноороо байгуулагдсан. Одоо хар төмрөөр арматур төмөр хийж байшин барих л үлдлээ. Ингэснээр утааг бууруулах боломжтой -Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар олон жил ярьсан ч ажил болсон юм өнөөхөндөө алга. Саяхан Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ гэсэн мэдээ дуулдаж байсан. Аль нь зөв хувилбар гэж та бодож байна?

-Би үйлдвэр барих 12 төслийг судалж үзэж байлаа. Зургаан үйлдвэрийнх нь шав тавих ёслолд оролцсон. Анх Дорноговь аймгийн Зүүнбаянд газрын тосны үйлдвэр барина гэж яригдаж байсан. Дараа нь НИК-ийн үйлдвэр гэж хэсэг ярьсан шүү дээ. За тэгээд “Оюуны ундраа”-гийн “Зүүнбаян Рефайнер, Дарханы үйлдвэр, “Сод Монгол”-ынх гээд олон төсөл яригдсан. Минийхувьд эдгээрийн алийг нь ч шүүмжлэхгүй. Газрын тос бол наймааны биш харин үйлдвэрлэлийн салбар. Манайх шиг оронд өөрсдийн хэрэгцээгээ хангаад, хоёр хөршийнхөө дургүйг хүргэчихгүйажиллахаас өөр зөв шийдэл үгүй.

-Таны хувьд газрын тос боловсруулах үйлдвэрийн менежментийг ямар аргаар хэрэгжүүлбэл зүгээр вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр дээр улс төрийн буруутайүйл ажиллагаа, хөрөнгө мөнгө, нөөц бага зэрэг янз бүрийн шалтгаан байгаа. Гэхдээ болгоё гэвэл арга мундахгүй. Дэлхийн газрын тос боловсруулах үйлдвэрийн технологи бол нэрэх бас дахин нэрэх. Айргийг нэрээд архи, архийг нэрээд арз, арзыг нэрээд хорз, хорзыг нэрээд хор болдог гэдэг. Биднийхувьд бусдыг дагадаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Манайулсын шатахууны нийт хэрэгцээ хэрэглээ нэг сая тонн. Тэгэхээр нэг нөхөр шууд нэг сая тонны хүчин чадалтаймонополь үйлдвэр байгуулах гээд байдаг.

Манайорны газар нутгийн хэмжээ том учраас газрын тосны үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн онолоор зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл, газрын тостойбүс нутагт нь тухайн бүсээ л шатахуунаар хангах хэмжээнийүйлдвэр барих хэрэгтэй. Жишээ нь Зүүнбаянд 150 мянган тонны үйлдвэр барьж болно. Төвийн бүсийн хэрэгцээг Оросоос хангаад явж болно. Баруун бүсэд газрын тосны хайгуул хийгдэж байна. Хайгуул хийгээд үр дүнд хүрэхгүйбол Казахстан улсаас шатахуунаа авч болно.

-Таны ярианаас нэг том үйлдвэр гэж зүтгэхгүйгээр жижиг хүчин чадлын үйлдвэрүүдийг бүс нутгийн онцлогоос хамаарч барих ёстой гэсэн ойлголт авлаа. Газрын тосны үйлдвэр барих санаа бодит ажил болно гэдэг утгаар нь та ийм хувилбар хэлж байна уу?

-Нэг талаас тэгж ойлгож болно. Хэрдээ таарсан жижиг үйлдвэр байгуулж, шинэ технологи оруулж ирэх нь зүйтэйгэж бодож байна. Бид газрын тосыг боловсруулахдаа өөр шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Нэрэх технологиор дагнасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байвал зүгээр. Манайхан Евро-5 үйлдвэрлэнэ гээд байна. Евро-5-ыг Оросоос авч болно шүү дээ. Евро-5-ын хэрэглээ бага учраас заавал дэлхийн стандартад нийцсэн бүх бүтээгдэхүүнийг хийнэ гэж туйлшрах хэрэггүй. Ингэхдээ нэгдүгээрт, импортолж байгаа шатахуунаа төвийн бүсэд 50 хувь, газрын тосны нөөцтэйбүсэд 25 хувийг нийлүүлэх замаар либералчилсан бодлого баримтлах хэрэгтэй Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийн технологид нано түвшин технологийг нэвтрүүлэх нь зүйтэй. Түүхийтосоо сэгсрээд холих зэргээр өөрөөр боловсруулж олон янзын бүтээгдэхүүн гаргалгүйганцхан дизель түлш гаргавал нийт хэрэглээний62 хувийг хангана. Монголын газрын тосны хэрэглээнийдийлэнхийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэр утгаараа шатахууны хэрэглээнийихэнх нь дизель түлш байдаг. Бусад шатахуунаа ОХУ болон өөр гадны орнуудаас импортолж болно. Би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад бензинийүнээр оролдож байхаар газрын тосны хайгуул олборлолтоо эрчимжүүлээд, боловсруулах үйлдвэрээ барихаа бод гэж хэлсэн удаатай.

-Бага хүчин чадлын үйлдвэрийг бүсчилж барих гэсэн санаа өмнө нь дуулдаж байгаагүй юм байна…?

-Ингэж сэтгэлгээнийөөр хандлага гаргахаас аргагүйбайна. Бага хүчин чадлын үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хуванцар сав хайлуулаад шатахуун үйлдвэрлэх, хоолны хаягдлаас тосыг нь ялгаж нэрээд шатахуун гаргасан тохиолдол байна. Хамгийн гол нь ийм шийдэл бүрд анхаарал хандуулаад стандарт ном дүрмийг нь л тогтоогоод өгчих хэрэгтэй. Стандарт, хууль журмын дагуу шаардлага тавихаас өөр зүйл байж болохгүй. Бизнесийг бүр либериалчлах ёстойгэж хэлэх гээд байна л даа.

-Газрын тосны тухай хуулинд засаж сайжруулмаар зүйл юу байна? Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Газрын тосны хууль анх 1997 гарснаас хойш 2014 онд арайгэж нэг өөрчлөгдсөн. Гэсэн хэдийч зарим нэг шинэчлэх зүйлс байсаар байна. Газрын тосны тухайхуулинд нэн яаралтайүндэснийбайгууллага, мэргэжилтэн ажиллагсдын оролцоог хуульчлах ёстой. Тэгэхгүйбол ямар ч тендер зарлаад нэмэргүй. Ажилчдын эзлэх хувийг тавь тавин хувь байхаар төлөвлөсөн нь бий. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажилладаг 600 хүний300 нь монгол ажилчид байна. Гэтэл тэнд зуны улиралд туслан гүйцэтгэх ангиуд ирж, 6000 гаруйажилчин цугладаг.

-Үндэсний ажилчдын оролцооны талаар 2014 онд хуульд өөрчлөлт ороход мэргэжлийн хүмүүс санаа оноогоо хэлсэн үү?

-2014 онд хууль батлагдахад судлаач, газрын тосны мэргэжилтнүүдийн санааг тусгаагүй. Жишээ нь, ажилчдын квотыг Хөдөлмөрийн яам мэддэг юм гээд Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар болсон. Гэтэл өнөөдөр Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байгаа нь аль вэ гэж асуумаар дүр зурагтайл сууцгааж байна. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас гурван тэрбумын долларын хөрөнгө оруулсан. Үүнийхоёр тэрбум гаруйдоллараар нь 1500 гаруйцооног өрөмдсөн байдаг. Үүнээс Монгол хүн нэг ч төгрөгийн цалин аваагүй. Өрмийн анги, туслан гүйцэтгэх анги цаад байгууллагаас санхүүждэг юм. Гэтэл манайөрмийн салбарынхан ямар билээ. Дэлхийн түвшинд ажиллаж байна шүү дээ. Хөрөнгө оруулалтын таатайнөхцөлөө бага багаар чангалж болох л байсан гэж боддог. Үүн дээр Газрын тосны агентлагийн үе үеийн дарга нар үнэхээр хариуцлагагүйажилласан.

-Газрын тосны салбарт мэргэжлийн ажилтан дутмаг гэсэн шалтгаанаар дотоодоос хүн авдаггүй юм болов уу?

-Магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д оператор хийж байна. Газрын тосны чиглэлийн мэргэжилтэн хангалттайбий. Газрын тос боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд ч боловсон хүчин тулгамдсан асуудал биш. Газрын тосны салбар боловсон хүчнийхувьд санаа зовохооргүйболчихсон.

-Сүүлийн үед хуурамч шатахууны талаар яригдах боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой яваа вэ?

-2006 оны Газрын тосны тухайхуулинд “Химийн нэгдлүүдийг газрын тос гэнэ” гэж заасан байгаа. Газрын тосны үйлдвэрлэлд химийн нэгдлүүдийг ашиглаж байгаа. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэлээ гэж татвар нэмж болохгүй. Харин стандартад нийцэж байгаа эсэхийг хянаад болзол хангахгүйтохиолдолд үйлдвэрийг нь хааж болно. Машины гаалийн татвар нэмэгдсэнээс болж эд ангиар нь задалж оруулж ирээд дараа нь угсарсан тохиолдол бий. Төр засгийн буруу шийдвэр удаа дараа гарсаар байгаа нь эрх баригчдын буруу гэж шууд хэлэхэд хэцүү. Минийхувьд салбарын мэргэжилтнүүдийн буруугаас болдог гэж боддог. Салбарын сайд нар нь мэргэжлийн бус байж болно. Харин агентлагийнхан мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Учир нь тэднийүгээр төр засгийн үйл ажиллагаа явагддаг.


Categories
мэдээ цаг-үе

​Иргэдийн худалдан авах чадвар инфляцид “идүүлж” байна

Өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газраас зарлаад байна. Тэдний мэдэгдэж байгаагаар манай улсын инфляци 7.2 хувь, Улаанбаатар хотынх 8 хувь болж өсчээ. Хоёр жилийн өмнө МАН-ыг засаг барихаас өмнө инфляци хэд байсныг сөхөж харлаа.

Тухайн үед буюу 2016 оны зургадугаар сард инфляци 1.6 хувь байж. Хоёрхон жилийн дотор 6.4 хувиар өсчихсөн гэсэн үг. Инфляци өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурдаг зүй тогтолтой. Тэр утгаар нь харвал хоёрхон жилийн дотор инфляци 6.4 хувиар цойлсон нь худалдан авах чадварт илт сөргөөр нөлөөлөхөөр үзүүлэлт гэж эдийн засагчид онцоллоо.

Гэхдээ инфляци үүнээс ч өндөр хувиар өссөн байх магадлал өндөр гэсэн хар тэдний дунд байгаа юм. Бүр тодруулж хэлбэл инфляци нэг оронтой тоонд биш хоёр оронтой тоо руу орсон гэсэн хар сэр хүчтэй байна.

Луувангийн үнэ 228 хувь, төмснийх 182 хувиар өсчээ

Инфляцийг хэмжих нэг том үзүүлэлт нь иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний барааны үнэ. Бид МАН засаг барьсан буюу 2016 оны зургадугаар сарын өргөн хэрэглээний барааны үнийн жагсаалтыг сонирхлоо. Тухайн үед нэг ам.долларын ханш 1982 төгрөгтэй дүйж байж. Харин өнөөдөр ногоон валютын ханш 24 хувиар өсч 2463 төгрөгт хүрээд байна. Хоёр жилийн өмнө “Алейка” дээд гурилын үнэ нэг кг нь 1310 төгрөг байсан бол өнөөдөр 1600 төгрөг болжээ. Гурилын үнэ 22 хувиар өссөн гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны үнэ дээд талдаа 228 хувь, доод талдаа 18 хувиар өсчихөж. Ингээд үнийн өсөлтийн жагсаалтаа үргэлжлүүлье. 228 хувиар өсч рекорд тогтоосон нь монгол лууван. Хоёр жилийн өмнө 825 төгрөг байсан монгол лууван өнөөдөр 2705 төгрөгөөг худалдаалагдаж байна.

Үнийн өсөлтийн амжилтаараа луувангийн дараа төмс жагслаа. 660 төгрөгөөр худалдаж авдаг байсан төмсөө бид өнөөдөр 1860 төгрөгөөр авч хүнсэндээ хэрэглэж сууна. Төмсний үнийн өсөлтийн хувь нь 182 гэдэг бол маш том тоо. Байцааны үнэ хоёр жилийн дотор 99 хувь болж өсчээ. 1475-аас 2935 төгрөг болоод цойлчхож. Хүрэн манжингийн үнийн өсөлт 91 хувиар хэмжигдэж байна. Хоёр жилийн өмнө 2350 төгрөгөөр худалдаж авч иддэг байсан хүрэн манжинг бид өнөөдөр 4490 төгрөгөөр авч байгаа.

Удахгүй сэрүү орж гэр хорооллынхон түлээ түлшээ хэрэглэж эхэлнэ. Нүүрс, модны үнэ төмс, хүнсний ногоонуудын араас жагслаа. Түлээний модны үнэ 93 хувиар өсчээ. Нэг шуудай түлшний модыг 1500 төгрөгөөр авдаг үе ард хоцорчээ. Хоёрхон жилийн дотор шуудай модны үнэ 1425 төгрөгөөр өсч 2950 төгрөг болжээ. Хоёр жилийн өмнө Налайхын нүүрсийг 1700 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3000 төгрөгөөс буухгүй. Үнийн өсөлтийн хувь нь 78. Нүүрсний үнэ бараг 80 хувиар өсчихсөн гэсэн үг.

Түлээний модны үнэ хоёр нугарч, дизелийн ханш 23 хувиар цойлоод байна

Жагсаалтыг цааш үргэлжлүүлье. “Сүү” компанийн цөцгийн тосыг олон айл хүнсэндээ хэрэглэхээр худалдаж авдаг. Хоёр жилийн өмнө 3255 төгрөг байсан цөцгийн тосны үнэ өнөөдөр 5245 төгрөг байна. Элсэн чихрийн үнэ ч өндөр өсөлттэй гарлаа. Хоёр жилийн өмнө кг нь 1785 төгрөг байсан элсэн чихрийг өнөөдөр 2560 төгрөгөөр зарж байна. Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бол сүү. “Сүү” компанийн савласан сүү нэг литр нь 2075 төгрөг байсан бол хоёр жилийн дараа буй өнөөдөр 2625 төгрөгт хүржээ. 27 хувиар өссөн гэсэн үг. Задгай сүүний үнэ бүр хаданд гарчээ. Хоёр жилийн өмнө 1335 төгрөгөөр зарж байсан задгай сүүний өнөөдрийн ханш 1765 төгрөг байна. Нийтдээ 32 хувиар өсчээ. Тарагны үнэ 17 хувиар нэмэгджээ. Нэг литрыг нь 2100 төгрөгөөр зардаг байсан бол өдгөө литр нь 2450 төгрөг гэж байгаа. Махны үнэ төрлөөсөө шалтгаалаад 15-22 хувиар өссөн юм байна. Долларын ханш өсөхөд дотоодын мах, сүүний үнэ яагаад өсчхөв өө гэсэн асуулт гарч ирж таарна. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг нэг том шалтгаан бий.

Тэр нь шатахууны үнэ. Бензин, дизель, газ түлшний үнэ өсөнгүүт дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг номтой. Наад зах нь гэхэд л “Сүү” компани сүүний тэргүүддээ шатахуун хийж хөдөөнөөс сүүгээ татна, үйлдвэрлэсэн сүүгээ дэлгүүрүүдэд түгээхдээ мөн л шатахуунаар тээвэрлэнэ. Шатахууны үнэ инфляцид, үнийн өсөлтөд нөлөөлдөг нь цаанаа ийм олон шалтгаантай. Өмнөх засгийн үед инфляцийн эсрэг үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шатахууныг онилсны цаад учир нь энэ байв. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд шатахууны үнэ хөдлөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч цойлоогүй гэсэн тайлбарыг эдийн засагчид өгдөг. Харин хөтөлбөр зогссон сүүлийн хоёр жилд түлш шатахууны үнэ 13-33 хувиар өсчээ. Хоёр жилийн өмнө АИ 92-ын үнэ 1534 төгрөг байсан бол өнөөдөр 1734 төгрөг байна. Харин АИ 95 шатахууны үнэ 1730-аас 2043 төгрөг болж өссөн байх юм. Дизель түлш 1640-өөс 2014 төгрөг болж өссөн статистик гарлаа. Газ түлшний хувьд хамгийн өндөр буюу 33 хувиар цойлжээ. Хоёр жилийн өмнө 900 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид үнэ ханшийн мэдээллийн эх үүсвэрээ Нийслэлийн статистикийн газрын цахим хуудаснаас авч харьцуулалт хийлээ.

Долларын өсөлтөөр бол инфляци 10 хувь давжээ

Дээрх жагсаалтаас анзаарахад долларын ханш төгрөгийн эсрэг 24 хувиар чангарчхаж. Төгрөгийн ханш тэр хэрээр суларсан гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн жагсаалтыг хийтэл цочмоор өндөр тоонууд гараад ирлээ. Зуу хол давсан, бүр 200 гарсан хувийн үнийн өсөлт гэдэг тайван суух тоонууд биш. Иргэдийн худалдан авах чадвар навс унасныг энэ тоонуудаас харж болно. Ийм нөхцөлд инфляци наймхан хувьтай гарах нөхцөл байхгүй , хоёр оронтой тоо руу орчихсон дэгдэж яваа нь бараг л тодорхой байна.

Инфляцид нөлөөлдөг шалтгааны нэг нь валютын ханш. Ханш 10 хувиар хөдлөхөд арванхоёр сарын хугацаанд дунджаар дөрвөн хувийн инфляци үүсдэг гэсэн тооцоолол байдаг юм байна. Хоёр жилийн дотор ханш 24 хувиар хөдөлсөн гэж өмнө мэдээлсэн. Тэгэхээр инфляци дор хаяж 9.5 хувиар хөдөлсөн гэсэн тооцоо гарч байна. Инфляцийн хувьд хоёр жилийн өмнө 1.6 хувь байсан гэхээр өнөөдөр инфляци дор хаяж 10.6 хувьд хүрсэн байж таарах нь. Манайх шиг худалдааны бизнестэй улсад валютын ханш инфляцид богино хугацаанд нөлөөлдөг гэж эдийн засагчид хэлж байна. Худалдааны бизнес хоёр сарын дотор эргэлддэг учраас ийм нөлөө үзүүлдэг аж. Бид өнгөрсөн жилүүдэд валютын ханш инфляцид хэрхэн нөлөөлж байсан талаар статистик сөхлөө. Валютын ханшийн өсөлт инфляцид 2013 оны дунд үеэс нөлөөлж, 2014 оны дунд үе хүртэл үргэлжилж байж.

Ерөнхийдөө 2014 оны хоёрдугаар хагасаас саарсан зураг харагдлаа. 2013-2014 онд ногоон валютын ханш өсч байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн учраас инфляци 30-40 хувьд хүрээгүй гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байна. Уг хөтөлбөр инфляцийг онилсон байсан учраас инфляци галзуураагүй гэсэн тайлбар дуулддаг. Түүнээс биш гурван их наяд төгрөг эдийн засагт нийлүүлчхээд байхад инфляци хэдэн арван хувиар өсөх учиртай. Дахин хэлэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөр инфляцийг онилсон учраас ийм эрсдэл үүсээгүй аж.