Categories
мэдээ соёл-урлаг

Шинэдийн саран тунгалагших цаг дор

Баянхангай хайрханы тэргүүн дээр арвантавны саран тэргэлтжээ. Дугуй цагаан сарны туяа Хөшөөтийн голыг дэлхэн бүрхэж, алсын уулсын сэрвээг ажихуйд тунгалаг хөх чулууд сүүнд булхагдан байна уу гэмээр. Тийм л үзэсгэлэн төгөлдөр хийгээд зөөлөн дулаахан ажгуу. Сэтгэл ихэд хөхин баясч, даанчиг амгалнаар Гозгорынхоо орой дээр зогсоход нутгийн салхи энгэр заамаар шургална.

Гозгорын өвөрт өвөлжиж буй аавын гэрээс нарийн цэнхэр утаа шөнийн саруулд эгц дээшээ олгойдож, тэрүүхэн дор хэрээтэй, морьд тургилах нь нэг л дотныг яана. Хаврын тэргүүн сарын шинэдээр ус нутагтаа ирж, уулсынхаа салхи савирт алгадуулан, сарны гэгээнд сэтгэл цэнгэгших шиг агшин хором юутай ч зүйрлэмгүй билээ. Дүүгийн хамт хоёр морио чөдөрлөж орхичихоод буцаад гэр рүүгээ алхсанаа санаа бодол нэг л тогтож ядан байсан учир шөнийн аниргүйд ийн зогсож байгаа хэрэг.

Шинийн арван таванд багтаж аавдаа ирж золгов. Аав минь, Баянхангайн даваан дээгүүр машин гарч ирэн Хөшөөтийн голыг хөндлөн огтолж, Гозгорын өвөлжөөнд жолоогоо таттал гаднаа дурандан суудаг сан. Үр хүүхэд нь мөн ч бай, биш ч бай яг л тэгж хүлээнэ шүү. Энэ удаа мөн л ялгаагүй. Үзүүр нь сэмэрч, гандаж хөхөрсөн алчуураар дурангаа ороосон шигээ зогсож байлаа. Аавдаа ирж үнсүүлэх бүр нэг зүйл санаанаас гардаггүй. Дээд сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа цагаан сарын өмнөхөн гэртээ ирлээ. Хагас жилийн хичээлээ дуусаад амралтаараа ирж байгаа минь тэр.

Сумын төвд ирчихээд хэд хэдэн айлаар оров. Бас ч үгүй төв газар удсаных орох айл, уулзах хүн мундаагүй байлгүй. Аав хонио хариулангаа баз хүргэчүүдийн нэг болох Амаагийнхаар бууж л дээ. Гэрийн эзэгтэй цай өгөх зуур “Төвд хүү чинь ирсэн дуулдсан” гээдэхэж. Тэр даруй халуун цайг залгилах нь холгүй уугаад мордоод давхичихсан байгаа юм. Хар эрчээрээ гэрийн гадаа ирээд уяан дээрээс ээжийг дуудан, баяртай мэдээ дуулгая, төвд хүү ирсэн гэнэ гээд хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтчихсэн, манайхны хэлдгээр хөл нь газар хүрэхгүй орж ирсэн гэдэг.

Оройхон мотоцикл унан гэртээ давхин ирэхэд нохой дуугаар минь таньж, сүүлээ шарван ар өврөөс зүүгдээд гэрт ээж “Чи гараач ээ, хүү чинь ирчихээд байна” гэх нь сонсогдоно. Яваад ортол аав эрэгнэгийн тэнд зогсож байх юм. Намайг үнсэж ч чадалгүй уйлаад байж билээ. “Алив хөгшөөн, айраг цагаа, хоол унд” гээд л. Бүх зүйл өмнө нь бэлэн байгааг анзаарах ч сөхөөгүй. “Хүүгээ хотод өнгөрүүлсэн таван сар аавд нь таван жил болох шиг удлаа. Ээж нь яахав, хаа нэг очоод уулзчих юм, төв ороод утсаар ярьчих юм. Аав нь хэдэн адууныхаа дэргэд хий дэмий санаж, сэтгэл дотроо л уйлж явлаа даа” гэж хэлэхэд л миний бие гэртээ ирэлгүй, аавдаа үнсүүлэлгүй удсанаа ойлгосон доо. Тэр цаг мөч өчигдөр мэт л санагдах авч даруй арван жил өнгөрчээ. Хөшөөтийн голынхон нэгнийд нь холоос гийчин ирэхэд морьтой нь морьтойгоо, машинтай нь машинтайгаа давхин ирдэг бичигдээгүй хуулийн дагуу нэг л мэдэхэд аавын гэр зочдоор дүүрсэн байлаа. Сар шинэ хэдий хуучирсан ч айраг цагаа бүх зүйл элбэг дэлбэг. Өвөлжөөн дээрх өвсийг дарсан цас үзүүрээсээ хайлмагтан урсаад, сүрэгтэйгээ алхаа нийлэх тэнхэлгүй болсон хэдэн борлон пин дотор бөөвийчихсөн зогсоно. Бас болоогүй ээ, ногоон өвс голдоо хаяулчихсан, хар онгоцонд ус дүүргүүлчихэж. Тэгээд л санаа амар, хэвтэх нь хэвтээд, зогсох нь зогсч байгаа аж.

Цугласан олон цагаан сарын бөх болон хол ойрын сонин сайхныг хуучилна. Доржсамбуугаа хоёрын даваанд унана гэж бодоогүй шүү. Түрүүлэх л юм бодож байлаа гэнэ. Мөн залуу заан М.Өсөхбаярт нутгийнхан маань бас л найдлага тавьж байсан бололтой. Шигшмэл морьдын Дүнжингарав уралдааны төвийн бүсийнх нь манай сум (Булганы Хишиг-Өндөр)-нд болно гэж байснаа больчихлоо. Яагаад больчихов. Уул нь “Авзага”-ын Мэндээ хийнэ л гэж байсан гэх яриа бас өрнөөдөхсөн. Мал хэдийгээр төллөж эхлэх, гүү унагалсан эсэхийг малчдаас сонирхоход, гуравдугаар сарын арвад гээд мал төллөнө. Гүү өнөө маргаашгүй болчихоод байгаа гэв. Намайг хөдөө гэртээ очдог тэр өдөр Тээг баг буюу гуравдугаар багийн хурал болжээ. Сумын Засаг дарга, багийн дарга гээд бүгд л ирцгээсэн аж.

Энэ онд Хишиг-Өндөр сумын 80 жилийн ой тохиож байгаа. Багийн хуралд суусан хүмүүс, хурал тараад бүгд манайхаар ирлээ. Өглөөгүүр тэд гөрөөнд гарч, Ар, Өвөр булаг, Ангалын эхийг үргээсэн гэнэ. Хоёр чоно гарсан даа, хаагуур явчихав. Шар жалгаар л дутуу эргэчихлээ хэмээн бууз жигнэх хооронд хөөрөлдөв. Тэр зуур Засаг даргатайгаа тусгайлан уулзаж, сум орон нутгийн талаар асууж сонирхлоо. Өнөө жил манай сум 148 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил 174 мянган мал тоолуулж байсан юм байна. Сумын хэмжээнд хоёрхон тэмээ байгаа нь анхаарал татав. “Шоо” Мягмарсүрэн хэмээх айлынх хэдэн жилийн өмнө арваад тэмээтэй Могодоос шилжиж ирж билээ. Манай сум тэмээгүй. Харин Мягмарсүрэн гуай ирсэн цагаасаа л сумын хамгийн олон тэмээтэй хүнээр ямар ч өрсөлдөгчгүй манлайлж байгаа. Арваад тэмээнээс нь одоо хоёр л үлдсэн хэрэг. Харин нэгдүгээр багийн нутаг болох Цагаан үзүүр, Тогтоогийн хөндийгөөр 200 гаруй тэмээ бэлчээрлэж байгаа гэнэ.

Тэр бол даян аварга А.Сүхбатын тэмээнүүд. “Аваргын тэр олон тэмээ манайд өвөлжлөө. Одоо хаваржих гэж байна. Бэлчээр тахаллаа гээд малчид дургүй байдаг. Тиймээс сумын удирдлагууд аваргын малыг нутагтаа байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тэмээнүүд өвөлжчихлөө” гэж М.Зоригт дарга өгүүлэв.

А.Сүхбат аварга малчид дээрээ хаа нэг л ирдэг гэнэ. Сум орон нутгийн удирдлагуудтай хоёр, гурван жилийн өмнө уулзаад хэд хэдэн зүйл дээр санал солилцсон аж. Ухаандаа, танай суманд бөхийн дэвжээ байгуулна. Бөх төрүүлэх тал дээр ихээхэн анхаарна гэжээ. Тэр бүгдийнхээ хариуд малаа бэлчээрлүүлж байхаар тохирсон нь мэдээж. Бөхөө дээдэлдэг монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын тийм санал тавихуйд хүн бүр дуртай хүлээж авсан нь тодорхой. Гэтэл аварга маань малаа эргэчихээд, өмнөх амлалтаа бол мартчихсан шиг байгаа юм. Тэмээ малыг нь байлгахгүй гэсэн шийдвэр гаргачихсан, хөөж туугаад байгаа болохоор өнөө бөхийн дэвжээ байгуулах ч өнгөрсөн байх даа гэж засаг ноён жаахан харамсангуй өгүүлж байсан.

Батлайн Төмөрхуяг хэмээх сайхан хүн бөхийн дугуйлан ажил-луулж байх үед Хишиг-Өндөрийн залуучууд орон нутагт байтугай улсад мөчөөгөө өгдөггүй байсан.Түүний нэг жишээ И.Доржсамбуу гарьд л даа. Гурванбулагаас наймдугаар анги төгссөн хүүхэд манай сумын сургуульд арван жил дүүргэх гэж ирээд Төмөрхуяг багшийн дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Мөн манай хүргэн.

Ингэхэд манай сум хоёр бөх хүргэнтэй. Нөгөө нь сүүлийн үед олныг шуугиулж байгаа Ч.Санжаадамба юм. Цагаан сараар гарьд, цэргийн хурц арслан хоёулаа л Хишиг-Өндөрт очиж хадмындаа золгоцгоосон гэсэн. Хэд хэдэн фермерийн аж ахуй байгуулагдаж байгаа, сүүний үйлдвэртэй болж буй, Францын хөрөнгө оруу-лалтаар сум дундын хоёр давхар эмнэлэгтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөжээ.

Нүдний хэмээгддэг ардын эмч Ж.Баасанхүү нутагтаа ахмадын сувилал байгуулсан байна. Манай суманд “Орхон гол” төсөл хэрэгжиж байгаа. Тэр тухай нутгийн удирдлагаас лавлахад, сум орон нутгийнхан 100 хувь дэмжиж байгаа гэж байсан. Тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэнддоо тэргүүтэй үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн Асгатын хүрэм нэг үе мөс нь хайлаад тиймхэн байсан ч одоо хуучиндаа орсон гэнэ. 2001 онд тэшүүрийн улсын аварга манай суманд болж байсан түүхтэй. Тэр уламжлал дахин сэргэх бололтой. Уг яриа хөөрөө багийн хурлаас ирсэн зочдын дунд өрнөсөн юм. Сар шинийн үеэр нутагт маань нэгэн явдал болжээ. Тэр тухай уулзсан бүхэн л ярьж байв. Юу гэвэл наян саяын үнэтэй хөөрөг хагарсан байгаа юм. Бүр тодорхой өгүүлье л дээ. Намдагийн Бадарч хэмээх бүхий л насаараа сумандаа эмч байсан хүнд ид шидтэй гартаам хөөрөг өвөг дээдсээс нь уламжлагдаж ирчээ. Өвдөж хавдан, хариугүй л явдгийн даваан дээр уг хөөрөг аминд орно.

Хэдэн жилийн өмнө тэрхүү хөөргийг ховор үнэт эдлэл хэмээн улсын сан хөмрөгт бүртгэж, үнийг нь наян сая хэмээн тогтоож, батламж өгчээ. Гэтэл өнөө наян саяын хөөргийг сумын цагдаа залуу эхнэрийн хөх хавдаад гэж хэдэн өдөр гуйгаад, өгөхгүй болохоор нь сүүлдээ уурласан байгаа юм. Бадарч эмч гэргийдээ хандан, юуг нь нуухав дээ, хэдэн хүүхэд минь бор дарс хаа нэг хүртдэг. Наад цагдаад хөөргөө өгчих. Тэр хэдийг “зуучихвал” хэцүү шүү дээ гэж эцэг хүний хувиар хэлсний хүчинд гэргий нь өгчихөж. Хөөрөг чухам яаж хагарсан нь мэдэгдэхгүй, ёотон шиг хэдэн хэсэг болчихож. Өнөө цагдаа залуу болон гэргийнх нь яриагаар аягатай усанд хийгээд цонхны тавцан дээр хонуулсан гэж байгаа. Ийм л нэг зохиол шиг зүйл болсон байгаа юм. Бадарч эмч “нэгэнт хөөрөг маань үгүй болжээ. Шүрэн толгой, алтан нуух нь байгаа учир би наян сая гэхгүй, дөчин саяыг л авъя даа” гэсэн дуулдсан.

Хөдөө гэртээ ирснийх морь унаж Хөшөөтийн голоо өгсөв. Цэцэг-Өндөр хайрханы орой тэртээд хөхрөн цэнхэртэж, тэнгэрийн хаяатай алсран цэлийнэ. Наагуур нь Хөх асганы хад эрвийн сэрвийн харагдаж, Бавуу ажаагийн минь нутаглаж байсан Ханхын өвөлжөө, Хавтгайн бэл сэтгэлд дотнохон үзэгдэх ажгуу. Чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, амь шүтээн хэмээн дээдэлж явдаг Арцын улаан хад минь нэг л энхрий дотно харцаар ширтэх шиг болж, бодлын үзүүрт тунгалагшина. Нар баруунаа хэвийх ахуйд Өвөрбулагийн орой дээр гарлаа. Өвөрбулаг бол төрийн шагналт зохиолч Зундуйн Доржийн нутаг. Ерэн таван онд манайх Өвөрбулагт зусч, аав минь арав гаруй морьд уяж байсан сан. Доржпалам гуайн олон цагаан ноход морьд үсэргэхэд барьж идчих гээд хэцүү байдгийг санав. Дорждаваа гэж Өвөрбулагаас гардаггүй хөгшин байлаа. Ус нутгийн олон “Тос агаа” гэж авгайлна. Том дурангаа зургийн аппарат гэж хүүхдүүдийг хууран гэрийнхээ гадаа зогсоож байгаад зургийг нь авдаг сан. Нэг удаа хаяа айлынх нь бүсгүй дуран гэж мэдэхгүй, шинэ дээлээ өмсөн зургаа авахуулчихаад “та ямар муухай юм” гээд уйлсан гэдэг шүү. Энэ бүгдийг эргэцүүлэн байх ахуйд хэдийнэ мал хотолж, шинэдийн сарны туяа асгарч байлаа.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Суудал олдоогүй нь зогсох болно


-2015 оны суудлын зурхай-
Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ. Гэтэл “согтуурагч” хэмээх хонин жилийн “шороон улс төр” нь согтуурагч гэхэд хэтэрхий босоо, хэвтэх байтугаа хазайх шинжгүй гозолзоно. Үхэр хариулаач нь Япон руу айл хэсэхээр одсон тул эзгүй аж.


Энэ бүхнийг үзвэл дээдэс буюу өвгөдөд маш инээдтэй, дундчуул буюу залууст улам хөгжилтэй, доодос буюу нялхаст бөөн наргиантай, элэг хөшөөм жил гарах бололтой. Цаг, агаарын зурхай нь УЦУХ-ын прогнозтой мөргөх ба хааяа нэг хий мөргөнө. Тариа таривал ургах ба тарихгүй бол ерөөсөө ургахгүй аж. Харин тариаланчид аль ч тохиолдолд мөнгөө авах юм байна. Суудлын зурхай зөвхөн эрчүүдэд хамаатай болохыг анхаарна уу! (Гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхрийнхээ өвөр дээр суусан байна. Хадамд гараагүй охид болохлоор эцэг, эхийн зурхайд хамаарна)

Хулгана жилтнүүд. (суудал давхардсан тул зохион байгуулагчтай холбоо барина уу. Хэл ам гаргахгүй зохицоно гэвэл ирэх жил лоожинд суудал өгч болно)

Үхэр жилтнүүд. Энэ жил танд суудал олдоогүй тул зогсох л болж дээ. Гомдоллох хэрэггүй. Хөлөө дагаад хиймор лундаа бас бус юмс босоо оршино гэдгийг ч зурхай хэлж байна.

Бар жилтнүүд. Таны суудал партерт таарсан байна.

Туулай жилтнүүд. Танд дуулгах нэг баярт мэдээ, хоёрын зэрэг “гэвч”, хэд хэдэн сайхан гарц байна. Баяртай мэдээ нь таны суудал лоожинд таарчээ. Гэвч чонотой суудал давхцсан тул дараагийн суудал руу явах боломжтой. Гэвч дараагийн суудал дээр нь гичий чоно байна. Иймээс засал хэрэгтэй. Чоно оо засах уу, өөрийгээ засах уу, гэсэн хоёр сонголт байна. Чоныг засч гэмээнэ гичийнд нь бариулах, өөрийгээ засвал авгайдаа “бариулах” гэсэн хоёр үр дүн байна. Хойтонгийн зурхайд таны суудал зурагдсан хэвээр байгаа нь юм нэгээр дуусахгүй гэдгийг өгүүлэх мэт.

Луу жилтнүүд. Таны суудал Бельэтажинд байна. Тэндээ байх нь ч дээр бололтой.

Могой жилтнүүд. Та энэ жил гэртээ суусан байна. (Авгайн чинь хийсэн ажил шиг байна лээ, энүүхэндээ хэлэхэд)

Морь жилтнүүд. Та энэ жил…уучлаарай, хэлэх үү, яах вэ.Та чинь айлдаа суусан байх юм. Нэгэнт ороод суучихснаас хойш яах гэхэв дээ. Энүүхэндээ хэлэхэд, харьсан нь ч дээр байж магадгүй.

Хонь жилтнүүд. Хадмындаа суусан байна. “Найман хувь”-ийн зээл хөөцөлдөхгүй бол хойтон ч бас наанаа сууна гэдгийг од эрхисийн байрлал хэлж байна.

Бич жилтнүүд. Хэ хэ, троллейбусанд суусан амьтныг чинь юу ч гэмээр юм бэ дээ. Суух ч гэж дээ, троллейбусны эврээс зүүгдээстэй байдлаар зурагдсан байх юм. Сайн нь гэвэл, наанаасаа унахгүй юм байна аа.

Тахиа жилтнүүд. Тахиа жилтнүүд энэ жил өндөгөн дээрээ суужээ. Ямар ч учиртай юм бэ, бүү мэд!

Нохой жилтнүүд. Танд хоёр суудал таарсан байна.(нэгийг нь зарахгүй биз)
Гахай жилтнүүд. Суудал захиалсан юм уу…хөөе! Жилийн жилд л ингэж ажил уддагаа боливол таарна…Тэрийгээ мэдэхгүй бөөн хэл ам. Яршиг, шатан дээр суугаарай…он дуусахаас өмнө босно шүү, амьтны замд тээглэж, түвэг удаад байгуузай….

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрээнийг хөгжүүлэх 20 жилийн төлөвлөгөө биелж, одоо Улаан-Үүдийг цэцэглүүлэхээр хошуурцгааж эхлэв бололтой

Монголд эдийн засгийн болоод бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд огтоос хэрэгждэггүй, зүгээр л цаасан дээр тунхаг төдий үлддэгийн бэлээхэн жишээ Чөлөөт бүсийн асуудал болоод байна. Бид эдийн засаг, худалдааны чөлөөт бүстэй болохоор сүүлийн хорин жил ярилаа. Эрх баригчдын хэлж ярьж ирснээс үзвэл Замын-Үүд, Алтанбулаг танигдахын аргагүй болтлоо хөгжинө, тэдгээр бүс нутгуудад дэлхийн жишиг бүхий худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж, бичил хотын хэмжээний статустай болно гэсэн. Гэвч өнөөдөр Замын-Үүд, Алтанбулагийн боомтууд бахь байдгаараа навсайчихаад, хаврын салхинд уруудаад хариугүй өеөдөх дөхсөн нэмнээтэй бяруу шиг тийм л зэврүүн өрөвдмөөр дүр төрхтэй байж байна.

Замын-Үүдэд юун дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвүүд сүндэрлэх, бүтээн байгуулалт өрнөх вэ. Алжааж ядарсан зочид ороод амарчихаар ганц аятайхан буудал, үйлчилгээний газар алга байгаа шүү дээ. Хилийн боомт дагаж хэлхэлдсэн, хоорондоо хэрэлдэж хэмлэлдсэн хэдэн навсархай “69”-ийн жолооч, Эрээн рүү гарч яваа наймаачдад банштай цайгаа борлуулчих санаатай зам дагаж гүйлдсэн хэдэн авгай нар л байгаа. Өөр тэнд хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц нэг ч шинэ зүйл байхгүй байсаар өнөөдрийг хүрэв. Харин 20 жилийн турш Замын-Үүдийн чөлөөт бүс гэж ярьсны үр дүнд Эрээн хот л цэцэглэн хөгжлөө.

Манай төр засгийн түшээд “Чөлөөт бүсийг танигдахын аргагүй болтол хөгжүүлнэ” гэж ам бардам хэлээд байсан нь Эрээн хотыгоо хэлээд байж л дээ. Эрхгүй ингэж хардахад хүргэж байгаа юм. Тэгээд монголчуудыгаа Эрээн рүү замчлан түүчээлж, Хятадын шавар тагз бүхий хэдэн байшинг дэлхийн жишиг хот болгоод өгсөн хэрэг.

“Ху Яобан” Хятад Монголын хил олон жилийн турш энх тайван найрамдлын хил болж байна. Хоёр орон хилийн худалдаагаа хөгжүүлэх хэрэгтэй” гээд “Эрлянийг Монгол Зөвлөлтийн хил дээрх нээлттэй хот болгоно” гэж айлджээ. Ху Яобаны тэрхүү айлдвар бүр давж хэрэгжлээ. Монголчууд бид тэр жижиг гацааг орчин үеийн хот болгожээ. Эрээн рүү тасралтгүй 20 жил хөрөнгө оруулалт хийлээ. Харин оросууд хөрөнгө бэл оруулсан бол тэр нь манайхны дэргэд тун өчүүхэн дойл эзлэх байх” гэж олон улс судлаач Д.Баярхүү бичсэн нь бий.

Эрээнд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол манай төр засгийн түшээд юм. Энхбаярын Засгийн газрын үед Их хурлын гишүүд өөрсдөдөө 10 сая төгрөг хуваарилж баталсан. Тэрхүү мөнгөө хармаалж аваад бүгд Эрээний захыг зорьдог байв. Хөдөө сумдын соёлын төвд өгөх цахилгаан хөгжмөөс аваад хэрэгтэй хэрэггүй баахан хог цуглуулж ирээд сонгогч олондоо тараана. Ингэж Монголын эрх баригч түшээд Эрээнийг төрийн бодлогоор дэмжиж байгаа юм шиг цэцэглүүлэн хөгжүүлсэн юм.

20 жилийнх нь мастер төлөвлөгөө шувтарч байгаа юм даг уу даа. Сүүлийн үед “Эрээн рүү явж байгаа наймаачдын хөл татарлаа” гэх мэдээлэл гарах болж.

Энэхүү мэдээлэл гарсан даруйд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Алтанбулагийн боомт руу албан томилолтоор очсон. ОХУ, Монгол Улс хоёрын хооронд визгүй зорчиж эхэлсэнтэй холбоотойгоор Алтанбулаг-Хиагтын боомт дээр ачаалал их байгаа гэнэ. Ачаалал хүндрэлийг төрөөс зохицуулахаар Гадаад хэргийн сайд өөрийн биеэр очсон нь тэр. “Хоёр улсын хилийн боомт дээр үүсч байгаа хүндрэл, нөхцөл байдлыг маш хурдан шийдвэрлэх алхам хийнэ. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулна. Иргэдийг Улаан-Үүд рүү ямар ч чирэгдэлгүй шуурхай нэвтрүүлнэ” гэж сайд хэлсэн байна.

Энэ нь юмны учир ойлгож, наад цаад нарийн ширийнийг мэдэх хүмүүст “Улаан-Үүдийг монголчууд цэцэглүүлэн хөгжүүлэх гэж байхад юунд ингэж чирэгдэл учруулна вэ. Бушуухан нэвтрүүл л дээ. Хоёр улсын хооронд визгүй болчлоо. Өөр юу хэрэгтэй юм” гэсэн үг.Оросууд яахав, монголчуудыг бөөс хуурс, хачиг хувалзтай мэтээр үзэж хилийн боомт дээр чирэгдэл учруулан хуучны дээрэнгүй“соц” сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь дамжиггүй. Бас одоохондоо шинэдээдсүүлчийнхээ хэдэн төгрөгийг рубль болгоод очиж байгаа манайхныг голонгуй байгаа хэрэг л дээ. Хэрэв тэд ийм монголчууд Эрээнийг ямар болгосныг ойлгоод ирэхлээрээ яана гээч. Худалч хүнд гэртээ байхад нь хүчээр ачиж аваад Улаан-Үүдэд хаях байлгүй. Энэ бол гайхаад байхаар зүйл биш. Харин манай Гадаад харилцааны бодлогыг зангидаж яваа эрхэм Эрээний хилээр зорчигчдын хөл эрстатарсан гэх мэтээр сайрхахын сацууУлаан-Үүдийг зорьсон нь сэжиг төрүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, урдах хөршийнх нь 20 жилийн мастер төлөвлөгөө амжилттай өндөрлөж, хойд хөршийг хөгжүүлэх дараагийн төлөвлөгөө эхэлж байна уу даа гэх хардлагыг төрүүлээд байна.

Сэлэнгийн Алтанбулаг сумыг Ази Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд Их хурлаас батлагдсан байдаг. Сибирийн төмөр замаар Ази Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх газарзүйн таатай байршил гэж судлаачид анх үзэж байсан. Мөн Орос болоод Хятадтай хил залгаа оршдог гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгийг ч судлаачид тооцоолж байлаа. Хууль батлагдсан даруйгаас Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс рүү хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийн талаар лалын шашинтай орнуудаас харгис болжээ

Хүний эрх, эрх чөлөөг чандлан сахидаг ардчилсан Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ноцтойгоор зөрчигдөх болсон. Эхнэрээ, найз бүсгүйгээ хардалт сэрдэлтээс, гэр бүлийн ялих шалихгүй маргаанаас үүдээд хэрхэн яаж тамласан, зэрлэгээр хороосон хүний санаа сэтгэлд буумгүй харгис балмад үйлдлүүдийг бид бараг л өдөр бүр сонсч цочирдох боллоо. Монголын төр “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, одоогоос арван жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан ч эдгээр хөтөлбөр, хуулиуд нь цаасан дээр тунхаг төдий байгаа нь харамсалтай.

Дээрээс нь өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй охид бүсгүйчүүдээ үзэж чадахаа больжээ. Өнгөтэй өөдтэй харагдсан бүхнээ “янхан”, “гичий”-гээр нь дуудаж элдвээр гүтгэн доромжлох болсон. Сошиал ертөнцийн гэх тодотголтой нүүрээ нуусан нөхөд дандаа л хэн хүнд өширхсөн, үнэн голоосоо үзэн ядаж хорссон, атаа хорслын үүр уурхайнууд байх юм. Охид бүсгүйчүүдээ ийн үзэж чадахаа байсан нийгмийн сэтгэл зүй болоод цахим ертөнцийн нөхдийн атаа хорсол, үзэн ядалтаар бялхсан хар хорын дүр төрх саяхны нэгэн жишээн дээр маш тод харагдлаа. Юмны учир ойлгодог, аливаад дагаж далдганаад сэтгэлийн хөөрлөөр сэвээд байдаггүй, буурьтай суурьтай хүмүүст бүр ч илүү ойлгогдох шиг боллоо.

Тэр нь юу вэ гэвэл, Монголд авто засварын үйлчилгээ явуулдаг вьетнам эрчүүдтэй баяраа хуваалцаж буй монгол охидын зурагтай холбоотой шуугиан. Манайд хараар ажилладаг вьетнам нөхдийн нэгнийх нь утас хулгайлагдаж, тухайн утсан дээр байсан зургуудыг хулгайч этгээд интернэтэд цацсан байна. Эд хогшлыг нь хулгай дээрмийн аргаар аваад зогсохгүй хүний нэр төр, хоорондын харилцаа, албан ажилд эрээ цээргүй бүдүүлгээр халдаж, хувийн нууцыг нь олон нийтэд дэлгэсэн. Гэтэл сошиал ертөнцийнхөн энэхүү хууль бус үйлдлийг дэвэргэж, тэнд зураг нь тавигдсан охидыг хүн ёсны үүднээс байж боломгүйгээр доромжилж, хэдэн өдрийн турш элдэв муу муухайгаар хараан зүхэж дээрэлхэв. Элэг нэгтнүүддээ элдвээр хэлүүлж цөхөрсөн охидын зарим нь амиа хорлох гэж оролдсон гэж дуулдаж байна.

Цахим ертөнцөд зураг хөрөг нь тавигдаж, элдвээр хараан зүхүүлсэн хүн төмөр зүрхтэй л биш юм бол цаашдаа санаа амар амьдарна гэж үү. Тэгэхдээ бүр шилжилтийн эмзэг насандаа яваа охид бүсгүйчүүд шүү дээ. Хүний эрхийг, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн тамын энэ Монголоос оргон зайлахыг бодно, аргаа бараад зарим нэг нь үхэхийг бодож байгаа нь дамжиггүй. Монголчууд бид нэгнээ ийм л байдалтай болгож байна. Тэдгээр охид ингэхэд хүмүүст тэгтлээ үзэн ядуулах, жигшин зэвүүцүүлэх ямар зүйл хийсэн юм бэ. Орчин цагийнхүн төрөлхтний сэтгэхүйгээр аваад үзэхэд гадны хүмүүст сэтгэл татагдажболохгүй юу. Тэгээд хамтдаа баяраа тэмдэглэж, наргиж цэнгэж сууж болохгүй юм гэж үү. Гадныхантай нийлээд дээрэм тонуул хийж, хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн бол өөр хэрэг гэхсэн.

Манайхан “Үзээрийн янхнууд” гээд дайраад байгаа. Ер нь тэгээд мөнгө өгөлцөж авалцсаныг, үнэхээр биеэ үнэлснийг баталсан зүйл байна уу, ингэхэд. Насанд хүрээгүй охидын зургийг олон нийтэд дэлгэж элдвээр доромжилж байхад эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах холбоо нийгэмлэг яагаад хариу өгсөнгүй вэ. Зүй нь бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо болоод бусад байгууллагууд мэдэгдэл гаргаж, эрх нь ноцтойгоор зөрчигдөж буйг өмгөөлж хаацайлах байлаа. Хөөрч дэвэрсэн хүмүүсийн доромж гүтгэлгийг хууль зүйгээр зохицуулах байлаа. Гэвч харамсалтай нь тэдний өмнөөс хэн ч дуугарсангүй. Энэ байдлаас харахад бид ямар муухай эвдэрч дээр нь хэтэрхий гэмээр бүдүүлэг харанхуй болж байгаа нь харагдаж байна.

Монгол Улсад охид хүүхнүүдээ цахим ертөнцөөр ингэж доромжилж байхад хэн ч хариу өгч өмгөөлсөнгүй.Эмэгтэй хүнийг ингэж доромжилж хүн ёсноос гадуур үзэх үзэгдэл лалын ертөнцөд л гарч байгаахарагддаг. Тэнд л охид бүсгүйчүүлээ дорд үзэж нүүр лүү нь хүчил цацаж, чулуугаар цохиж алдаг гэж дуулддаг байсан. Нэгэнт үхүүлж байгаа учир үгээр цохих чулуугаар цохихын ялгаа бий юу.

Та бүхэн саяхан Нобелийн энх тайвны шагнал авсанМалала охин гэж мэднэ.

Пакистаны Сватын хөндийг талибчууд хүчээр эзлэн түрэмгийлж хяналтаа тогтооход арав гаруйхан настай охин тэднээс үл эмээж үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Бүрэн зэвлэглэсэн талибчуудын өмнөөс сөрөн зогсож тэрээр охидод боловсрол олгохын төлөө тэмцсэн. Тэр жаалхан биед байхааргүй эр зоригоор эрслэн босож амиараа тэмцсэн. Пакистанд охид бүсгүйчүүд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна, тэд дэлхийн хүн төрөлхтөнтэй ижил боловсрол мэдлэг эзэмшиж чадахгүй байна хэмээн уриалсныхаа төлөө Малала яг манай “сошиал”-чид шиг талибан харчуулдбуудуулсан. Арайтай л амь насаа алдалгүй гарч Англи улсад эмчлүүлэн эдгэрсэн билээ. Эм юм байж сурах гэлээ гэж дээрэлхэж байгаа нь тэр. Манай “сошиалчид” бол гадаадын юмнуудтай суух гэлээ, манийг тоосонгүй гэжвьетнам засварчны найз охидыгдээрэлхэж амиа хорлотол “RT” хийж байгаа нь тэр.

Лалын шашинтай эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд боловсрол олгохыг, лал ертөнцөд эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийг дэлхийн анхааралд оруулж өгсөнтүүнд 17-хон насанд нь Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн юм. Тэрээр хүн төрөлхтөнд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг гэдгээрээ үеийн үед дурсагдах гавьяатай.Африкийн бүдүүлэг омгийн эр авсан эхнэр нь онгон биш байлаахэмээн эхнэрийнхээ хөхийг тас огтолсон хэрэг гарсан. Африкт охид хүүхнүүддээ тэгж ханддаг зэрлэг бүдүүлэг хүмүүс гэж ойлгогдож байгаа. Монголчууд үүнээс ч илүү бүдүүлэг болчихсон юм биш үү.

Тэгээд ч эмэгтэйчүүдийн жендерийн асуудлаар Африкийн улсууд Монголоос илүү байгаа гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Үндсэндээ Африкийн орнуудад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд доод тал нь 30 ба түүнээс дээш хувийг эзэлдэг аж. Монголд болохоор эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд дээд талдаа 20 хувьд байгаа. Энэхүү судалгаа олон улсад манай орныг эмэгтэйчүүдийн эрхээр ямар хэмжээнд байгааг харуулах нь ойлгомжтой.

Вьетнам залуучуудтай зугаацлаа гэж сошиал ертөнцийнхөн охид руу дайрсан явдал нь нөгөө “онгон биш байлаа” гэж хөхийг нь огтлохтой бараг адил шахуу бүдүүлэг зүйл юм. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих тэднийг хүнээс дорд үзэх үзэл цахим ертөнцөд дэлгэрснээс хойш буюу манайд “жиргээчид” бий болсноос хойш бүүр нийгмийн гэмээр шинж чанартай болсон.

Өмнө нь тэдюу юуг шуугиулж балаг тарьж байлаа. Ганц нэг бэлээхэн жишээ дурдъя. Өнгөрөгч жил цагаан сарын тавагбуруу өрсөн гэж төрийн ёслолын албанаас хүмүүс халуулсан. Тэд сурснаараа зураг хөргийг нь цахимд тавьж бөөн дуулиан шуугиан үүсгэж боорлосон. Үүний хариуд Ерөнхийлөгчийн ахмадуудтай золгох ёслолын тавгийн идээг арван үеэр буюу тэгш тоогоор өрсөн хэргээр Төрийн ёслолын албаны дарга нь Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний гурван ажилтан эмэгтэйгшууд халсан байдаг.

Мөн тухайн үеийн Боловсрол шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэж бүсгүйг дахиж хүний нүүр харахад бэрх болтол нь цахимаар доромжилсон. Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөрийг танилцуулж, яамныхаа ажлыг хийсний төлөө тэрээр шашин шүтэх эрхээрээ хүртэл доромжлуулж, гүтгүүлж ажил албаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, сэтгэл санааны гүн “шок”-нд орсон.

Хүмүүс одоо хэр нь санаж л байгаа байх. Насанбаяр даргын эвгүй зурагтай эвлүүлэг сошиал ертөнцөөр нэг тарсан. Ингэж хамгийн эмзэг нандин байх учиртай бүсгүй хүний нэр төр, гоо сайханд нүүрээ нуусан хорсогчид зэрлэг бүдүүлгээр халдах болсон нь аймшигтай. Сарангэрэл гэх бүсгүйг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбож шуугисан. Мөн л тухайн бүсгүй цаашид санаа сэтгэл тэнэгэр эрх чөлөөт орондоо ажиллаж амьдрахын аргагүй болгож байлаа. “Ногоон уутны хэрэг”, “Бразил явсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчид” гэх мэтээр ингэж бөөнөөрөө боорлон гутаан доромжилсон хэргүүд өчнөөн бий.

Үгээ хэлэх, үзэл бодлоо өөрийн цахим хуудсанд чөлөөтэй илэрхийлэх нь тухайн хүний хувийн хэрэг гэж бодъё. Гэвч инээдтэй, бас аюултай нь сошиал ертөнцөд шуугиан болсон бүхнийг төр засгийн өндөр дээд удирдаххүрээнийхэн тусгаж аваад хууль шүүхээрээ чангалаад, цагдаж шалгаад хэрэг үүсгээд эхэлдэг нь сонин бөгөөд ноцтой. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо үгсэж тохиролцоод хөрөнгө мөнгө олох, ашиг хонжоо хайх болон улс төрийн зорилгоор хэн нэгний нэр төрийг сошиал ертөнцөд аймшиггүйгээр гүтгэн гутаах, бүр цаашлаад ажил амьдралаас нь салгах кампанит ажиллагаа явуулахад үгүй гэх баталгаа өнөөдөр алга. Бид ийм л улс оронд аж төрж байна.Сүүл үеийн цахим ертөнцийн шуугианыг анзаарах нь ээ, ийм зүйл эрхгүй бодогдох боллоо.Нэг зүйл зориуд тэмдэглэхэд “сошиал”-чид хүрч ирээд зодолдоод байж чадахгүй болохоор эмэгтэй хүнийг юу ч гэж хэлж болно гэж боддог бололтой байдаг.

Тэгвэл хүйсийн тэгш эрхийн байдлаар эмэгтэйчүүдийн нэр төрийг хуулиар хамгаалдгийг, тэр нь хамгийн эмзэг нандин зүйл байдгийг мэддэггүй.

НҮБ-ын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгоор “эмэгтэйчүүдийг алагчлах” гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж заагаад хоёрдугаар хэсэгтээ “эмэгтэйчүүдийг алагчлах аливаа үзлийг хориглосон зохих хууль тогтоомжийг болон бусад арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд шийтгэх арга хэмжээг батлах, аливаа хүн, байгууллага буюу аж ахуйн нэгжийн зүгээс эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгахад чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах, эмэгтэйчүүдийг алагчилсан эрүүгийн бүх заалтыг хүчингүй болгох”-ыг зүйлчилсэн байдаг. Мөн манай Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг.

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хог”-ийн улс төр-1

Нэг. ХОНЬЧИН ХҮҮ БА НОГООН УУТ

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?

…”Би ингэж сонссон юм”. Тэр нэгэн цагт олон хүүхэдтэй айлын жаалууддотроос хонь хариулах ажилд ээлжгүй томилогдсон нэгэн хүү байж. Өөр ажил даалгавал “муу хүнийг зар, зарсан хойноо өр” болгож хашраачихсан л амьтан байсан уу, бүү мэд. Хөөрхийд хоолны бага оногдох. Уул нь малчин монгол айл тэр өдрийнхөө хоолны ихийг хонь хариулсан хүнд ногдуулдагсан. Тэгэхээр хүүд өөрт нь жаахан учир байсан шиг байгаа юм.

Гэр бүлээрээ нэг өдөр жигтэйхэн хүмүүнлэг ажил сэджээ, тэр нь хоньчин хүүгээ баярлуулах. Ингээд аягыг нь сольж томруулаад, дотор нь идээ будааныхаа дээжийг алаглуулж дүүргээд хүлээсэн гэдэг. Хоньчин хүүгийнхээ баяр хөөр, талархлыг хүлээсэн улс нарыг жаргаав гэнэ. Хүү оройхон орж ирээд аягатай хоолыг харснаа учир зүггүй уйлаад эхлэв. Дүүгийн баярын нулимсыг харж сэтгэл хөдөлсөн ах, эгч нар нь түүнийг аргадаж, үүнээс хойш хоолны хамаг дээжийг чамд өгдөг болно хэмээн амлажээ. Гэтэл хоньчин дүү яасан гээч! Бүгдийг нь үзэн ядсан харцаар тойруулан харснаа “Та нар надад ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрснөө яасан ихийг идсэн бол оо? Тануус ийм муухай” гэж ирээд улам хорсолтойгоор гиншин уйлсан гэдэг. Үлгэр ингээд болоо.

Хотын захиргаанаас айл өрх бүрт хог хийх уут тараажээ. Уутны мөнгийг баруун, зүүнээрээ сольсонгүй. Чухам ингэж наймаалцаагүйгээс болоодөнөө “авсан өгсөндөө өлзий” гээч болсонгүй.

Хогийн хураамж гэж айл бүрээс, албан байгууллагаас мөнгө хураачихаадяасан нь бүү мэд болдог. Хог, хогийн мөнгө хоёрт ялгаа байхгүй, хээр аваачаад хаячихдаг юм гээд ойлгуулчихсан үеийг халахаар шийдсэн хэрэг. Ингээд тэр мөнгөнөөс нь уут аваад “ямар ч байсан хогоо уутлаад сурчих” гээд тарааж л дээ.

Ерөөсөө үнэгүй ч юм биш. Чамаас ногоон байтугай номин уут хийж болох мөнгө авчихсан. Чи үнийг нь урьдчилаад төлчихсөн. “Хайран мөнгөөрөө уут аваад надад үнэгүй өглөө” гэхийн “Ингээд л болоо юу? Үлдсэн мөнгө нь хаана байна” гэж заргалдах учиртайбизнес байсан.

Хэрвээ танай хогийн хураамжийг нэмсэн бол дуугарахгүй байсан, ногоон уутыг номин уутаар үнэлээд тэрийгээ нугалаад төлүүлсэн ч ажрахгүй байсан. Харин бидэнд юм өгөхөөр л асуудалд унадаг. Оюутанд тэтгэлэг өгөхөд юуны өмнө “Манай хүүхдэд ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрсдийнхөө хүүхдэд яасан ихийг олгоо бол” гэж бодогдсон. Хүний хөгжлийн мөнгө тараахад “Дарга нар өөрснөө авснаасаа хамаагүй багыг лбидэнд өгч таараа” хэмээн хардсан. Тийм учраас “Монгол хүнд үнэгүй юм өгч болохгүй, харин монгол хүний юмыг үнэгүй авч болно” гэсэн логик гарсан гэдэг.

Хотын дарга Бат-Үүл ч батүүл, сонгууль болох гээгүй байхад юмыг үнэгүй тарааж л явдаг.(Сонгуулийн өглөг ч цаанаа өндөр үнэтэй тараагддаг бөгөөд сонгогчид түүний өртгийг дөрвөн жилийн турш аж амьдралаараа дамжуулан төлдөг) Доодуул ч нь доодуул, хогны мөнгийг нь хог болгох уламжлалыг үргэлжлүүлэхийн сацуу, уутныхаа мөнгийг нэмж хураагаад “бүүр их хог” болгон ашиглаж болох юм гэдгийг ятгаж чаддаггүй, хээцсс!

Үнэгүй уут авсан иргэд яг л хоньчин хүүгийн үлгэрээр сэтгэж бидэндхэдэн ширхэг үнэгүй уут өгч байгаа юм чинь өөртөө хичнээн живааг аваа бол доо хэмээн уйлалдаж эхэллээ. Ийнхүү “Хогийн уут” 2014 оны үндэсний сэдэв боллоо. Мөнгөний нэгж, тооцооны итгэлцүүрийг “ногоон уут” орлох болов.Дутагдаж байгаа хүүхдийн цэцэрлэгт хэрэгтэй хөрөнгө оруулалтыгтэрбум, их наядаар илэрхийлэхэд ойлгож өгөхгүй. Харин төчнөөн “хогны уут” гээд хэлбэл нийтээрээ сэнхрээд явчих жишээний.

Хогийн уут нь үндэсний гашуудлын өгөгдөхүүн ч болоод ирэв. Гал түймэр гарлаа гэхэд “Хэрвээ хогийн уутанд мөнгө зараагүй бол галын хор авчих байсан”-д итгэж, нялхас эндэхэд “Ногоон уутнаас л боллоо. Тэр мөнгөөр төрөх тасаг байгуулсан бол” хэмээн гасалж,хувийн өмчийн пүүс дампууран хаалгаа барихад учир шалтгааныг “Бат-Үүл үүлээс болж байгаа юм. Хайран ногоон уутнаас болохгүй юу” хэмээн ядах юмгүй тодорхойлж байна.

Сайн муугийн жишгийг ч “ногоон уут” нэгжээр илэрхийлнэ. Дээр үед бага шиг алдаа, эндлийг”За яршиг, хүн алж хүрээ талсан биш” хэмээн цайруулдаг байж. Харин өнгөрсөн жилээс олон долоон юм ярьж гоншгоноод байгаа этгээдийг “Чамд ногоон уут үнэгүй өгчихөө юу, битгий сүржигнээд бай” гэж ирээд л хандыг нь хага дарах жишээний.

Орон нутгийнхан ч гэсэнөнгөрсөн жилийн хоёр аймшгийг “Африктэбола үнэгүй тарсан, Улаанбаатарт ногоон уут үнэгүй тараасан”хэмээн төсөөлцгөөж байна.

Харин хэрэг дээрээ дараахь байдалтай. Монгол Улсын төсөв яагаад их хурлаар батлагддаг вэ? Хууль учраас тэр.Төсөв нь хууль учраас түүнийг дутаах ч хориотой, өсгөх ч цаазтай.Яг л хуулийг гоёор зөрчвөл өршөөгдөөд, муухайгаар зөрчвөл цээрлүүлэгдэнэ гэж байхгүйтэй агаар нэг.

Яг түүн шиг “Чи хог тарьж байна. Үүнийг чинь цэгцэлнэ” хэмээн айлаас хураасан мөнгөөр тарьсан хогийг ньл янзлах ёстой. Тэр мөнгөөр хогарилгахын оронд хүний амь аварсан байсан ч буруутна. Бид хууль ёсыг дагаж мөрдөхийг шаардахдаа, хуулийн иймэрхүү “хүн чанаргүй” байдлыг өөрснөө ухамсарлах учиртай юм. Хотын удирдлага иргэнээсээ “Тарьсан хогийг нь янзлах”сэдвээр хурааж авсан мөнгөөр төрөх газар байгуулбал гэмт хэрэг болно. Хууль ийм л муухайэд дээ.

Толгой дээрээ “Ногоонтугийг намируулан, номын сүрийг бадруулан” явагчдын олонхи нь энэ учрыг мэднэ. Гэхдээүнэгүй юмнаас сэжиглэдэг хоньчин хүүгийн зангаа тавиагүй яваа олон нийтийг турхирах,эрүүлийг хамгаалах, боловсролд олгохоор хуульчлагдсан төсвөөс хасаад хогийн уут тараагаад яваа мэтээр мушгих нь тэдэнд ашигтай байгаа.

Асуудал ерөөсөө уутанд ч байгаа юм биш.Асуудлыг санасан зоргоор нь шийдээгүй, олзын үүдийг нь хаасан, жаран жилийн жаргал, наян жилийн найрыг нь тасалдуулсны хариуг авах л хөтөлбөрийн нэг хэсэг болов уу? Монгол хүн асуудлыг хичнээн алсаас эхлэхийн хэрээр цаад зорилго нь биед нь ойрхон байдаг, сэдвийг хичнээн эх орны өмнөөс гаргаж тавина, сонирхсон ашиг нь төдий чинээ амин зуулга руу нь чиглэдэг хойно доо.

Харин хотын удирдлага учрыг ингээд хэлээд өгчихийг нэг их яарахгүй байгаа нь сонин санагдана. Бат-Үүл ном уншихдаа ойрын хараанышил зүүдэг болсон ч улстөрчийн хувьд ойрын хараатай хүн огт биш.

Харин ногоон уутны дажин дэгдэхийн хэрээр “Энэ мөнгө хаанаас гарав” гэдэг асуултын хариу нэхэгдэнэ. Ингэснээр иргэдийн хогийн хураамж хэмээн авдаг мөнгөний тодорхой хэсэг болох тухай олон нийт мэдэж авна. Тэгээд “Төдөн тэрбумаар уут хийгээд тарааж байна” гэсэн тоог ба “Хураамжийн тодорхой хэсэг”-тэй харьцуулан цаад хэмжээгтөсөөлнө. Аймаар тоо харагдана. Ингээд “Энэ их мөнгийг ер яадаг байсан бэ” гэсэн асуултын хариу нэхэгдэнэ. Гарах хариу одоогийнхоос өмнөх үед ээлж халаагүй засаглаж байсан МАН-ынхантай, зөвхөн тэдэнтэй л холбогдоно.

Хашир баатар, өөрсдийнх нь юмыг өөрсдөөр нь ухуу­лаад, өөрсдөөр нь гаргуулж, өөрсдийнхөө бульхайг өөрсдөө дэлгээд ирэхийг хүлээгээд, хөх инээд нь хүрсэн шигээ суугаа юм биш байгаа!Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Бид ганц гарман дээр хорин хэдүүлээ үхээд байх хямдхан амь настай юу

Яармаг, Нисэхийн замыг шинэчлээдудаагүй байна. Хоёртусдааурсгалтай явган зам, гэрэлтүүлэгтэй, орчин үеийн стандартад нийцсэн зам барьсан.Яармагийн зам бол манай улсын нүүр царай, гадаад дотоодын хүмүүст нийслэл хотын минь талаарххамгийн анхны сэтгэгдэл төрүүлэх зам юм.

Харамсалтай нь энэ зам дээр замын осол их гарчхүний амь эрсдэх нь хэрээс хэтэрлээ.Зам ашиглалтад ороод жил гаруйхан болж байна. Энэ хооронд уг зам дээр 21 хүн замын ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гэхдээбараг ганцхан Яармагийн нэгдсэн эмнэлгийн харалдаа энэ эмгэнэлтявдал болдог гэнэ. Тэр харалдаа зам дээр нь гарц гарам байхгүй, хурд сааруулагч ч үгүйжил гаран болжээ. Энэ бүхнийг хийх, дээгүүр доогуур нь гарц гаргах талаар одоо хүртэл хэн ч санаагүй байгаа нь гайхаш алдармаар.

Нүхэн гарц гаргаж болдоггүй юм уу гэж замын цагдаагаас асуухаар “Тэрүүгээр хүн гарах уу даа” гэж өөдөөс асуусан нь саяхан манай сонин дээр гарсан.Манай замын цагдаа нар машинтай хүмүүсийг л хурд хэтрүүлээд байна гэж араашүд нь тачигнанзанаад,араас ньхөөнторгож мөнгө олоод нууцхан хөөр хөс болоод байхаас ард иргэдийнхээ төлөө юу ч хийсэнгүй өдий хүрлээ. Энэ монголчуудын амь ганц гарам дээр 21-үүлээ нас бараад байхаар тийм хямдхан болчихсон юм уу. Бид яагаад бие биендээ ийм хайргүй болчихсон юм бэ. Жолооч та Нисэх явах гээд яарч байгаа. Хурдан давхихаас яахав. Гэхдээ үндэс угсаа нэгт ахан дүүсээняц дайран хурдлах ямар эрх дарх танд байгаа юм бэ. Бас дашрамд дур дахад манай хотын даргаулс төрийн асуудлаар айхавтар цочмог мэдэгдэл хийгээд л намуудын гэрээг бут ниргэж байгаа харагдсан. Уул нь ганц гарам дээр 21 иргэн ньзуурдаар өөд болоод байгаа энэ асуудлыг л ноцтой гэж үзэн мэдэгдэл хийж баймаар байх юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уран бүтээлд сэтгэл ханах хийгээд эс ханахын тухайд

Хүн зорилго тэмүүлэл, бүтээж туурвих их хүслээ орхиж гэмээнэ амьдрахуйн сайхан хийгээд цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй нь лав. Бурхан хүмүүн гэгчидэнэ ертөнцөөс буцан буцтал нь оюун ухаан, авьяас билгийн дундрашгүй баялаг заяадгийг биднэгнийхээ туулж өнгөрүүлсэн зам мөрөөс олонтаа хардаг.

“Цэцэн ханы их Лууяа” Дагвын Лувсаншарав гуай “Би найман настайдаа тэмээн тэрэг дагаад ижий аавынхаа хамт мөргөлд явж байлаа. Эрдэнэ зуу хийдэд Автай сайн хааны гэрийн буурин дээр цам харайхыг үзэж биширсэн. Хариннаян настай буурал “Хар хорум” дуурь бичээд яг тэрхүү буурин дээр Монгол төрийнхөө тэргүүнтэй зэрэгцэж суугаад бүтээлээ сонсоно чинээ санаагүй. Амьдрал гэдэг үнэндээ таашгүй юм” хэмээн өгүүлсэн нь бий.

Лувсаншарав гуай 90 хол давж наслахдаа монголчууд бидэнд үлгэр болсон нэгэн байв. Түүний дурсамж “Хүн уран бүтээлдээ сэтгэл ханаж болдоггүй юм” гэдгийг эрхгүй сануулдаг. Наян насны даваан дээр гарчихсан, Монголынхоо төрөөс ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар гээд бүх цолыг нь хүртчихсэн ёстой л нөгөө ханавал ханаж болохоор оргилд хүрсэн ч мөрөөрөө ажлаа хийж байсных нь баталгаа “Хар хорум” дуурь л даа. Уран бүтээлд сэтгэл ханана гэдэг амьдралдаа ханаж буйн илэрхийлэл болно. Тэгэхээр нас өндөр боллоо, авах ёстой бүх зүйлээ авлаа гэж бодож яав ч болохгүй нь. Зүгээр л ажлаа хийж, бүтээлээ туурвиж хүмүүний орчлонгийн өдөр бүрийн сайхныг өөртөө бэлэглэнэ гэдэг их хувь ажгуу.

Н.ГАНТУЛГА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Казах охидын өмнөөс барилдаж буй халх охин хэний хэн бэ?

Казах охидын өмнөөс халх охин олимпийн их наадмын дэвжээнд зодоглохоор боллоо. Тодруулбал, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Галбадрахын Отгонцэцэг 2016 оны Рио-гийн олимпод Казахстан улсын нэрийн өмнөөс дэлхийн шилдэг тамирчидтай хүч сорихоор болж байна. Тэрээр жүдо бөхийн 48 кг-ын жингийн Монголын эмэгтэй шилдэг тамирчдын нэг юм. Олон улсын зэрэглэл бүхий тэмцээнд түүний үзүүлсэн бахдам амжилтуудыг бид мэднэ. “Энэ даруухан охиноос ийм их дотоод хүч, эр зориг гарч буй нь гайхалтай. Дэвжээн дээр өөрийгөө бүрэн дайчилж, ямар ч шилдэг тамирчинтай ялна гэсэн сэтгэхүйгээр барилдаж буй нь өөрөө маш том ялалт юм” хэмээн түүний багш Монгол Улсын гавьяат тамирчин Хишигтийн Эрдэнэт-Од нэгэнтээ дуу алдсан байдаг.

Г.Отгонцэцэг оролцсон тэмцээн бүртээ тодорхой амжилт үзүүлж Эрдэнэт-Од болоод бүх багш нараа баярлуулж яваа. Түүний өмнөө тавьсан зорилго бол мэдээж олимп. 2016 оны олимпийн эрхийг нүүр бардам авахын төлөө жаалхан охин өөртөө андгай тангараг тавьж зорьсондоо хүрэх гэж тэмүүлсэн, зүтгэсэн.

Өөрт буй бүхий л хүч бололцоогоо дайчлан, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, үеийнх нь охид өчнөөн зүйлд шохоорхон эрх танхи явахад тэрээр бэлтгэлийн заалнаас салсангүй. Түүний үр дүн ч гарч, Г.Отгонцэцэг өнгөрсөн онд болсон олон улсын Гран при наадмуудад дараалан оролцож медалийнхаа өнгийг хувиргасаар байлаа.

2014 оны аравдугаар сард Казахстаны Астана хотноо болсон жүдо бөхийн олон улсын Гран при тэмцээнд 48 кг-ын жинд Хятад, Италийн бөхчүүдийг ялж аваргын төлөө Бразилийн тамирчин Наталья Бригидатай хүч үзэж түрүүлсэн юм. Ингэж тэрээр хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан. Харин Астанагийн тэнгэрт тив дэлхийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын өмнө төрийн далбаагаа мандуулж зогсох мөчид хүсч мөрөөдсөн 2016 оны олимпийн эрх өөрт нь оногдож буйг яахин мэдэх билээ. Казахууд улсынхаа нийслэлд аваргалсан монгол охиныг арван дөрвөн оны аравдугаар сараас л нүдэндээ олзолж, манай жүдо бөхийн холбооны удирдлагуудтай ярьж, багш нарынх нь санаа оноог сонсч, олимпийн хорооноос зөвшөөрөл авч, хамгийн сүүлд Г.Отгонцэцэгээс өөрөөс нь зөвшөөрөл авснаар олимпийн эрхийг түүнд өглөө. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингээ казах охид халхын барилдаанч охин Г.Отгонцэцэгт даатгалаа.

Жүдо бөхийн эмэгтэй тамирчдын 48 кг-ын дэлхийн чансааг Монголын тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг одоогоор тэргүүлж байгаа. Тэгэхээр уг жинд Г.Отгонцэцэг олимпийн наадамд зодоглоно гэдэг амаргүй билээ. Жин өгсч юм уу, жин хасч барилдаад олимпийн эрх авах ганцхан сонголт л түүнд оногдоно. Гэвч Цагаанбаатарт жиндээ байнга даруулж ирсэн С.Миярагчаагийн гунигт түүхийг давтсангүй. Мянга мянга казах охидын өмнөөс олимпийн дэвжээнд зодоглохоор эрслэн бослоо.

Олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэгийн хувьд 2013 ондМосква хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээнд мөнгөн медаль, өнгөрөгч арваннэгдүгээр сард Хятадын Чиндао хотноо болсон Гран при тэмцээнд Оросын тамирчин Жулиа Фигуерог ялж хүрэл медалийн болзол хангасан. Энэ мэтамжилтуудыг нь дурдвал хөлс хүчээ зориулсан тэмцээнүүд нэлээд бий.

Тэрээр 1992 онд төрсөн, 23 насны босго алхаж буй нэгэн. Эдийн засгийн үндэсний дээд сургуулийг дүүргэсэн гэх товчхон намтартай. Харин бөхийн замнал нь ирэх он жилүүдэд хэрхэн бичигдэхийг бид таашгүй. Жүдогийн эмэгтэй шигшээ багийн багш нар, тив дэлхийн дэвжээнд аваргалж буй эгч нараараа тэр бахархдаг.

“Манай Отгоо чинь бөхийн секц дугуйланд анх явж байхдаа инээд алдсан даруухан бор охин байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам, жүдогийн дэвжээнд амжилт үзүүлж, олон улсад нэр алдраа дуурсгасан ч гэсэн ааш зан нь өнөө л хэвээрээ” гэж түүнийг чин зүрхнээсээ дэмжиж, ирээдүйг нь ерөөж суугаа тамирчид хэлдэг юм билээ. Ийнхүү хэдхэн жилийн өмнө Х.Эрдэнэт-Од шиг сайн тамирчин болно гэсэн мөрөөдөл тээж Спортын төв ордны хаалгыг татаж байсан даруухан охин казах охидын өмнөөс олимпийн дэвжээнд зодоглохоор боллоо. Үзүүлээд өгч дээ, Отгоо минь.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.ӨЛЗИЙБОЛД: Монгол орны хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг даатгалын тогтолцоогоор хамгаалах суурь тавигдсан

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.Өлзийболдтой ярилцлаа

Малын индексжүүлсэн даатгал төслийн хэрэгжилт ямар үе шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МИД төслийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэлийг даатгалаар хамгаалах тогтолцоог тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж үндэсний хэмжээнд бүх аймаг сумдад Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажлыг зохион байгуулахад олон чиглэлийн ажлууд хийгдэж төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, малчид, ард иргэд гэх зэргээр олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан хичээл зүтгэл шингэж бодитой ажил хэрэг болж ирлээ. Өнгөрсөн хугацааны үр дүнг тоймлон хэлвэл бид давхардсан тоогоор 83 мянга 500 орчим малчин өрхийг даатгалд хамруулж 15 мянга 619 малчин өрхөд 3.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон байгаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд орон нутаг аймаг сумдад урт хугацааны болон түр ажлын байр 8500 гаруйг бий болгожээ. Төсөлд оролцогч арилжааны даатгалын компаниудын Малын индексжүүлсэн даатгалаас олсон ашиг 1.4 тэрбум төгрөг байна. Малын хорогдлыг нөхөн барагдуулах зориулалт бүхий хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө, олон улсын давхар даатгалд тархаасан эрсдэлийг хариуцах хэмжээ зэргээс харахад МИД-ын зээлийн бус хөрөнгөөр эрсдэл даах чадвар 5.6 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ хэмжээгээр зуд байгалийн гамшиг тохиолдсон үед төрийн үүрэг ачаа хөнгөлөгдөж байгаа гэсэн үг юм. Олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын компаниуд МИД-ыг сонирхож 5 дахь жилдээ давхар даатгаж, бид зуд байгалийн гамшигаас үүдэлтэй их хэмжээний мал хорогдох үед хохирлыг бүрэн барагдуулах чадавх улам нэмэгдээд байна. Төслийн хэрэгжилтийн явцад анх дэвшүүлсэн зорилтоо үндсэнд нь хангаж цаашид төслийн эрхлэн явуулж байсан үйл ажиллагааг уламжлан хэрэгжүүлэх хувийн хэвшил, төрийн байгууллага тус бүрт үүрэг чиглэлийнх нь дагуу үйл ажиллагааг шилжүүлэх шилжилтийн үйл явц явагдаж байна. Төслийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд миний бие хэрэгжилтийг нь “оргил шатанд”-аа явж байна гэж хэлмээр байна даа.

Аймгуудад төслийн зарим үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төсөл дуусч байна гэсэн ойлголт төрж байгаа бололтой?

-МИД төсөл нь 21 аймаг тус бүрт төслийн салбар нэгжийг ажиллуулж байсан. 2014 оны намраас аймгуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжийн салбар ажиллах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Төслийн удирдах хороо гаргаснаар аймгийн төвд төслийн салбар нэгж ажиллахгүй болсон. Гэхдээ төслийн салбар нэгж ажиллахгүй болсноор тухайн аймагт мал даатгахаа больчихож байгаа хэрэг огтхон ч биш юм. Төсөлд оролцогч даатгалын компанийн аймгийн салбарууд бие дааж даатгалын сурталчилгаа хийж борлуулалтаа явуулах болно. Төрийн байгууллагын зүгээс тавих хяналтыг аймгийн ХАА-н газар, сумдын засаг даргын орлогч, МЭҮТ-ын мэргэжилтэн зэрэг хүмүүс өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу гүйцэтгээд явна. Хамтын эрсдэлийн сангийн удирдлага хяналтыг Засгийн газраас байгуулсан ХАА-ын давхар даатгал ХК хариуцан ажиллана, Санхүүгийн зохицуулах хороо хяналтын чиг үүрэгтэй оролцоно гэх мэтээр төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан үйл ажиллагаанууд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу бүх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж ажиллах субъектүүддээ шилжиж байгаа юм. Ийнхүү шат дараатай явагдаж байгаа шилжилтийн процессын талаар ойлголт дутуу байгаа мэр сэр хүмүүс төсөл дууссан, малын индексжүүлсэн даатгал гэж цаашид хийгдэхгүй мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдол?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг батлан гаргасан нь олон талын ач холбогдолтой. Юун түрүүнд мал сүрэг төрийн хамгаалалтанд байх талаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалт хангагдсан. Улмаар малчин малаа сайн дурын үндсэн дээр даатгуулах, малын төрлөө өөрөө сонгох, малын хорогдлыг сумын хэмжээний индекст суурилан тогтоох зэрэг малын индексжүүлсэн даатгалын суурь зарчмуудыг хуульчилсан. Хамгийн гол ач холбогдол нь Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо цаашид үргэлжлэн тогтвортой оршин тогтнох баталгааг хангаж өгсөн явдал юм. Ингэснээр дан ганц мал аж ахуйн салбарыг индексжүүлсэн даатгалын тогтолцоогоор хамгаалаад зогсохгүй МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭРСДЭЛИЙГ ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГООР ХАМГААЛАХ СУУРЬ тавигдаж байгаагаараа ч ач холбогдолтой.

Хуулийн ямар заалтуудыг малчид анхааран үзэх шаардлагатай вэ?

-Хууль бол малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Иймээс дан ганц малчид гэлтгүй даатгалын компани, тэдгээрийн төлөөлөгч нар, төрийн холбогдох байгууллага албан тушаалтнууд гээд МИД-тай холбоотой бүхий л хүмүүст хамааралтай. Эдгээрээс мэдээж гол оролцогч, хуулийн хэрэглэгч нь малчид юм. Малчдад шууд хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий л дээ. Тухайлбал, малчид сайн дурын үндсэн дээр малаа даатгана, сумын түвшиний хорогдлоор малын хорогдлыг тооцно, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилна, өвөл хаврын улиралд гарсан зүй бус хорогдлыг тооцно, даатгуулах малынхаа үнэлгээг малчин өөрөө сонгож, хураамжаа тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээнэ гэх мэт малчдад хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий. Хамгийн чухал нь хуульд заасан эрсдэлийн бага түвшин буюу сумын хэмжээнд тухайн төрөл малын хорогдол 5-6% хүрээгүй тохиолдолд тэр түвшний эрсдэлийг даатгуулагч малчин өөрөө хариуцах хуулийн зохицуулалт байгаа.

Малын даатгалын тухай хуулийг бүрэн эхээр нь малчдад хүргэх боломжтой юу?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №26 /839/-д албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Төрийн мэдээлэл эмхэтгэлийн дээрх дугаараас төслийн гол оролцогч талууд болох яамдууд, ҮСХ, аймаг сумдын ЗД, түүний тамгын газарт гэх мэт төрийн байгууллагуудад албан ёсоор хүргүүлж хууль сурталчлах ажлыг хийсэн. Шаардлагатай гэж үзвэл хуулийг бүрэн эхээр нь хэвлэж малчдад хүргэх бүрэн боломж бий. Дашрамд дурьдахад олон нийтэд тэр дундаа малчдад хууль сурталчлах зорилгоор УИХ-ын БОХХААБХороотой хамтран хуулийн зарим заалт, үзэл санааг эмхэтгэн хялбаршуулсан агуулга бүхий сурталчилгааны хуудсыг гаргаж үндэсний хэмжээнд малчин өрхийн тоогоор 140 гаруй мянган хувийг тараасан.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдаж байна. Энэ компанийн үйл ажиллагаатай Малын индексжүүлсэн даатгал хэрхэн уялдаж явах вэ?

-Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Монгол орны мал аж ахуйн салбарын эрсдэлийг хамгаалах даатгалын шинэ тогтолцоог бий болгон суурьшуулах, улмаар энэхүү тогтолцоог цаашид тогтвортой оршин тогтнох эрх зүйн орчныг бүрдүүлэн баталгаажуулж хуульчлахыг гол зорилгоо болгон ажилласан. Багагүй хугацаанд олон талт ажлыг шат дараалан зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрч МИД төслийн үндсэн зорилт хангагдан Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Хуульд тусгагдсанаар Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд арилжааны даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг цаашид Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцан хэрэгжүүлнэ. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй, даатгал, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгодоо хүрэх, давхар даатгалын компанийн үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж цар хүрээгээ нэмэгдүүлэх зэрэг бүхий л асуудал нь Малын индексжүүлсэн даатгалтай маш нягт уялдаж явна.

Энэ онд малын даатгал хэдэн сараас эхлэн мал сүргийг даатгалд хамруулж эхлэх вэ?

-2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд орон даяар бүх аймаг сумдад малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах ажил зохион байгуулагдана. Малчид маань энэ хугацаанд амжиж малаа даатгуулан ирэх өвөл хаварт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд энэ жил өөрчлөлтүүд орсон уу?

Одоогоор малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд өөрчлөлт орохоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн 2014 оныхтой адилхан нөхцлөөр малаа даатгуулна. Зах зээлийн үнэ ханшнаас шалтгаалаад малын үнэлгээнд өөрчлөлт орох гэх мэт бага сага зүйлс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Энэ нь жил бүр тогтмол хийгдэж байдаг өөрчлөлт юм.

Даатгуулагч малчиддаа хандаж юуг онцлон хэлмээр байна?

-Малын индексжүүлсэн даатгалын бас нэг онцлог бол “Төрийн ивээл-Малчны итгэл-Даатгагчдын зүтгэл” гэсэн нэгдэл дээр оршин тогтнодог. Нэг ёсондоо “төр-хувийн хэвшил-иргэн”-ий түншлэлийг төгс хангадаг ч гэж хэлж болох юм. Төр маань үүргээ биелүүлээд ямарч хэмжээний эрсдэл тохиолдсон хорогдол хохирлыг чинь бүрэн даахад бэлэн хүлээж байна, Даатгалын компаниуд маань ч үүргээ ухамсарлан элч төлөөлөгч нарыгаа илгээн малыг чинь даатгахад бэлэн байна. Одоо малчин таны сонголт л үлдлээ. Та даатгуулах малын төрлөө, үнэлгээгээ, даатгуулах компаниа зэрэг өөрт байгаа сонголтуудаа хийгээд малаа даатгуулах үүргээ биелүүлэх л үлдэж байна. Малынхаа буянаар орж ирж буй орлогоосоо багахаан хэмжээний мөнгийг буянт малаа эрсдэлээс хамгаалах даатгалын үйлсэд зарцуулаад малаа даатгуулж хэвшихийг л малчин түмнээсээ хүсэж, уриалж байна.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“КОРЕАН ЭЙР”-ийн монголчуудад зориулсан порц

Солонгосын агаарын тээврийн “Кореан Эйр” гэж Монголд монополь эрхтэй компани бий. Энэхүү авиа компанид манай улс гадаад нислэгийнхээ бүх эрхийг атгуулчихсан. Юм үзээгүй, ходоод нь хонхолзсон өлөн дарга нар тухайн үедээ багахан шан харамжид л гадаад руу зорчих хамгийн том сувгаа солонгосуудын мэдэлд өгч, тэдний аяг аашинд захирагдан бөхөлзөж ирлээ. Ёстой нөгөө таваг шөлөнд нь уярчихлаа гэдэг шиг бэлэг сэлтний сургаар бүх нислэгээ тавьж туусан байлгүй, хөөрхий. Өлөн зэлмэн дарга нарын өрөвдөлтэй төрх ч нөлөөлсөн үү, солонгосчууд монголчууд бидэнд дэндүү эрэлхүү, бардам дээрэнгүй хандах юм. Уул нь энэ орчлон дээр солонгос монгол хоёр л хоорондоо тэр энэ гэжялгахын аргагүй адил царай зүстэй хүмүүс. Хэрвээ хүн төрөлхтөн хоорондоо хамаатархаж садансвал хамгийн түрүүнд манай хоёр улс садансаж таарна.

Тиймдээ монголчууд бид солонгосчуудад нэг л элгэмсүү, эерүү зөөлөн сэтгэлээр ханддаг. Харин дэлхий дахинд биднээс өөр Солонгосыг тоож харилцах, хүндэтгэж үзэх улс үндэстэн байхгүй. Солонгосчууд энэ ертөнцийн шоовдор хүмүүс шиг явж ирсэн. Соёлт хүн төрөлхтөн тэднийг ингэж шоовдорлож, нүд үзүүрлэх нь арга ч үгүй юм даа гэх бодлыг “Кореан Эйр”-ийн үйлчилгээ бид бүхэнд мэдрүүлж байна. Монголчуудыг хүн биш мэтээр дорд үзэж, хоёрын хоорондох ямаан омгоороо далайлгаж, бусдаас ялгаварлан гадуурхсан өрөвдмөөр сэтгэлгээ нь солонгосчуудын үнэн төрхийг илчилж, дэлхийн шоовдор үндэстэн гэдгийг нь гэрчлээд өгөх аж.

“Өдрийн сонин” өмнө нь иргэдээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж “Солонгосын “Кореан Эйр” монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ” гэж бичиж байсан. Түүнээс хойш олон иргэд бидэнд хандлаа. Олон жишээ баримтыг хэлж байна. Манайхныг дорд үзсэн, илт гадуурхаж дээрэлхсэн энгийнжишээ баримтаас дурдъя л даа.

“Кореан Эйр”-ийн онгоцонд монгол, европ хоёр иргэн ижилхэн мөнгөө төлөөд зорчиходсолонгосуудын үйлчилгээ эрс өөр байдаг нь цаанаа л зэвүүн. Зэрэгцээд сууж буй хоёр зорчигчид вино хундагаллаа гэхэд шар толгойтой европт хундаганы талаар дүүргээд монгол хүнд ёроолд нь дусаагаад өгч байх жишээний. Пиво захиалахад мөн л шар толгойтод авчирч өгөөд монголд нь болохоор ойлгохгүй байна гээд хэнэг ч үгүй орхичихно. Ингэж монголчуудыг хүн төрөлхтний өмнө хүн биш мэтээр доромжилдог. Онгоцны үйлчилгээтэй холбоотой энэ мэт жишээ захаас аваад үй түм. Монголд “Кореан Эйр”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрууд бий. Тэдгээр газруудад бид захиалга өгч нислэгийнхээ тасалбарыг авдаг. “Бизнес классын тусгай тасалбар нь төд, энгийнээр төд” гээд төлөөлөгчийн газрынхан мэдэгдэж нислэгийн цагийн хуваарийг танилцуулж, “манайхаар тавтай үйлчлүүлээрэй” гээд сүйд болно.

Гэвч харамсалтай нь “Кореан Эйр”-ийнхэн төлөөлөгчийн газрынхаа тасалбарыг онгоцонд ороод газар дээр нь шууд өөрчилдөг. Ямар зорчигч өндөр үнэ хөлс төлж тусгай тасалбар авсан зэрэг нь тэдэнд огтоос падгүй. Бизнес класст сууж байгаа эрхмийг солонгосын нэг дарга ороод ирвэл хойш нь энгийн суудал руу ямар ч тайлбар авахгүйгээр хөөж явуулна. Ер нь бизнес классын зөөлөн суудалд ямар монгол хүн явна түүнийг зэвүүрхсэн тохуурхсан харцаар харж, нүдээрээ олзолж байгаад шууд хөөгөөд явуулдаг. Тэдний дээрэнгүй байдал дэлхий нийтэд ч ил тод батлагдаж байна.

Саяхан “Кореан Эйр”-ийн ерөнхийлөгч Чо Хюн А-г агаарын тээврийн хуулийг зөрчсөн хэмээн олон улсад шуугилаа. Түүний охин Нью-Йоркоос Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн олон улсын нисэх онгоцны буудалд буцааж буулган нислэгийг саатуулсан. Тэрээр онгоцны үйлчлэгчийг самар задалсангүй гэж бухимдан тухайн үйлчлэгчийг хөөж буулгахын тулд олон улсын нислэгийн чиглэлийг буцааж дураараа авирлажээ. Энэ нь агаарын тээврийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн болохыг тогтоож шүүхэд шилжүүлээд буйг бид мэдэж байгаа. “Кореан Эйр”-ийнхэн ийм л дээрэнгүй давилуун, ёс бус үйлдэл гаргаж олон улсад нэр хүнд нь маш бүдүүлгээр унаж байна.

Солонгосын онгоцны буудал дээр хуучин цагт виз чанга байхад нэг модон саваа барьсан өвгөн байсныг манайхан мэднэ байх. Гадны зорчигчдыг хилээр чөлөөтэй нэвтрүүлснээ, нүдэндээ хүйтэн харагдсан монголчуудыг өнөө модон саваагаараа чичилж бөөгнүүлээд цагаачлалын алба руу хонь шиг туудаг байсан. Харин одоо “Кореан Эйр”-ийнхэн монголчуудад зориулж нэг шар жингэр бэлдсэн байна лээ. Нисэх буудал дээр ачаа тээшийг нь үнэрлүүлж гадны мянга мянган зорчигчдын өмнө бах таваа хангах гэж тэр. Солонгост байгаа ах дүү, хань нөхөд, үр хүүхдэдээ манайхан хамгийн түрүүнд мах аваачиж өгдөг. Үүгээрээ бид солонгосчуудаас амьдралын хэв маяг өөр гэдгээ баталдаг. Монголчуудын ачаа тээшинд мах байгааг өнөө жингэр нь шиншилж, тэгээд л нисэхийн харуул хамгаалалтынхан хавиар нэг орилж бахиран, бөөн сүр дуулиан болгоно. Мах гэдэг бидний хувьд муу муухай, өөрсдийгөө доромжлуулах гутамшигт зүйл биш шүү дээ. Харин ч ёс заншлын бэлгэдэл болсон зүйлээ авч очсоны төлөө хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн гэмт этгээд шиг элдэв бусаар доромжлуулж нүүрээ хийх газаргүй болдог. Монголчуудад тусгайлж зориулсан порц гэдэг нь энэ.

Солонгосчуудын увайгүй үйлдлийг бид ерөөсөө тоодоггүй. Азийн наадмын үеэр эмэгтэй жүдочдын хоолонд юугаа ч хийчихсэн гэдэг билээ. Өөрсдийнх нь ёс юм байлгүй гээд тоолгүй өнгөрүүлсэн. Жүдо бөхийн холбоо шүүхдэж, гомдол гаргаж янз бүр болохоор л байсан. Гэвч чимээ аниргүй өнгөрсөн. Гэтэл солонгос нөхдийн монголчуудад хүн биш мэтээр дээрэнгүй хандаж, эрээ цээргүй увайгүй үйлдэл гаргах нь арай хэтийдлээ. Үүнд Монголын төр засаг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй байна. Бид чинь эрх биш дээрээ төртэй улс үндэстэн юм байгаа биз дээ. Өөрсдийнхөө ёс уламжлал амьдралын хэв маягаа манай эрх баригчид Солонгосын талд сайтар ойлгуулах цаг хэдийнэ болжээ. Алийн болгон Солонгосын нисэх буудал дээр шар жингэрт нь боорлуулаад гэмт амьтан шиг гилбэлзэж суух вэ. Баялаг бүтээгчид, хэрэглэгчид толгой дээгүүр хаан мэт эрх мэдэлтэй, бүхнийг өмнөө мэхийлгэдэг болсон өнөө цагт “Кореан Эйр”-т мөнгөө төлчихөөд доромжлуулж суудаг үндэстэн Монголоос өөр байна уу.

Эл бүгдийг Монголын төр засаг албан ёсоор хэлж ярихгүй бол бид наад зах нь “Кореан Эйр”-т итгэхээ болилоо. Энэ нь уг авиа компаниар үйлчлүүлэхээ болино гэсэн үг. Бүх л зүйл өрсөлдөөний хуулиар хэмжигдэж байхуйд улс үндэстнээрээ доромжлуулан, гадуурхагдан, хөөгдөж туугдаж “Кореан Эйр”-ийг царайчлахын хэрэг огтоос алга. Цаана чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын топ компаниуд байна. Америк, Японы дэлхийд нэртэй авиа компаниудтай Монгол Улс албан ёсоор гэрээ байгуулах хэрэгтэй. “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцал. Зөвхөн “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцлаад зогсохгүй уул уурхай болоод өөр ямар л салбарт Солонгосынхон үйл ажиллагаа явуулна тэр бүгдийг хориглох хэрэгтэй юм. Ер нь тэгээд Солонгост амьдрах гэсэн монголчуудаас илүү Монголд амьдрах гэсэн солонгосчууд олон болсон шүү дээ. Бидэнд давилуун зан гаргаж, галзуурч байж тэр нөхдөдөө гай хөө болох вий. Хэрвээ “Кореан Эйр”-ийг цаашид байлгана гэвэл монголчуудыг хүн төрөлхтний ижил түвшинд хүндэтгэж, бидэнд зориулсан тусдаа порцтой биш дэлхий нийтийн порцоо бидэнд ижилхэн өгдөг байхыг шаардах нь зүйд нийцнэ.

Н.ГАНТУЛГА