Author: Дашдаваагийн Мөнхжаргал
Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574), 213(6579), 218(6584) дугаарт
Б.Цэнддоогийн “Монгол: 11 үгээр” хэмээх бүтээлээс манай сонин цувралаар нийтлэсэн билээ. Уг ном ирэх долоо хоногт худалдаанд гарах юм байна. Бид “Монгол: 11 үгээр” номын “ТӨРХ: ДОГОЛОНГИЙН ГАЗАРТ ДОГОЛНО” хэсгийн “Мөөмөө унжуулсан феминизм” бүлгээс нийтэллээ. Сонирхолтой өгүүлэмж, хөгжөөнтэй дүрслэлээр дүүрэн энэхүү бүтээлийн бусад хэсгийг номоос нь үргэлжлүүлэн уншаарай.
Хэрвээ, та 1930-аад он руу буцаж очоод монгол наадам үзэх юм бол том том хөхөө савчуулсан, хагас нүцгэн хүүхнүүд ноцолдож, морьтой явган олон хүн тэднийг тойрон хүрээлснийг харна. Энэ бол малчдын сприптиз, согтуу саальчдын зодоон огтоос биш ээ. Харин тал нутагт феминизм нэвтрэн гайхшируулж байгаа нь тэр ээ.
Эрийн гурван наадам хэмээх цэрэг-спортын тэмцээнд хүүхнүүдийг оруулснаар эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөн үүссэн түүхтэй. Угаасаа, хурдан морьдыг охид уралдуулж болдог байсан тул нэг их шинэчлэл орсонгүй. Эмэгтэйчүүд сур харвахад ч тэр мэтчилэн.Харин тэднийг барилдуулах амаргүй байжээ. Эмэгтэйчүүд барилдаж чадахгүйдээ биш юм.
Үндэсний бөхийн өмсгөл цээж задгай байх ба домогт өгүүлснээр зүсээ хувиргасан эмэгтэйчүүд барилдахаас сэргийлсэн дизайн ажгуу. Иймээс, хүүхнүүд хөхөө ил гарган, их зохисгүй байдлаар барилдаж эхэлсэн гэдэг ээ.
Феминист бөх бол санаатай гуйвуулга, төөрөгдлийн алин ч биш юм. Эхийн эрхт ёсны үлдэгдэл маш хүчтэй, эхнэр талаа татаж нутагладаг уламжлалтай монголчуудын дунд эмэгтэйчүүдийг дорд үзсэн гэхээр юм бага байлаа. Монголын түүх баатарлаг эмэгтэйчүүд, удирдагч бүсгүй, мэргэн зөвлөх ээжийн нэрсээр дүүрэн. Мандухай хатан гэхэд л тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн Монгол Улсыг сэргээж байлаа.
Гэрийн доторх эрх мэдэл гал тогооноос эхлэнэ. Орой ямар хоол гэрийнхэндээ идүүлэхийг айлын эзэгтэй л шийднэ. Эндээсээ хоол хүнсний эх булаг болсон малын ашиг шим авгайн хяналтад очно. Цагаан идээг боловсруулах, хадгалах, хуваарилах нь гэргийн ажил. Цаашлаад сүү цагаан идээний гол үүсгэвэр болсон сааль их өгдөг үнээ, эм малыг авгай нь хянана. Эр хүнд хэдэн адуу л үлдэж байгаа биз дээ. Гүү сааж айраг исгэнэ гэвэл буцаад л авгайнхаа гарыг харна.
Аажмаар, нөхрийнхөө ээж, аавын хоол ундыг ч айлын эзэгтэй хуваарилах ба яваандаа хэрхэн асрахыг ч шийдэх тул бэрдээ тал олохыг бүгд л хичээнэ. Эр нөхөр бол адуунаас бусад мал ба аав ээжийнхээ хувь заяаг хүртэл атгуулчихаад хаашаа ч тонгочих билээ.
Хөвүүдээ гэрлүүлж айл болгоод хажуудаа нутаглуулснаар шинэ айлын замнал эхлэх боловч нэг л мэдэхэд хүүхний ээж аавын хотонд нийлнэ. Ийм учраас ураг төрлийн хэлхээнд эхийн тал илүү нөлөөтэй явсаар иржээ.
Улс төрийн болон сонгох сонгогдох эрх, улсын ажил албанд эрх тэгш томилогдох гэхчлэнгийн феминизмийн чухал зүйлс эмэгтэйчүүдэд байтугай эрчүүдэд байсангүй. Ийм байтал, төр засгаас эмэгтэйчүүдийг эрх тэгш болгосон ямар нэг үйлдэл хийхийг шаардаад байлаа. Ингээд, арга ядахдаа тэдний мөөмийг гарган барилдуулжээ.
Монгол хүүхэд төрийн хар хүний замаар явах бол бахархан дуурайдаг хүн нь аугаа их Чингис хаан. Чингис хааны түүхэнд Өүлэн эх чухал байр эзлэх бөгөөд түүний хайр халамж, хүмүүжлийн арга нь Тэмүүжин хөвүүнийг Монголын их гүрний эцэг болгосныг тэндээс харна. Лам болж гэрээс гарахыг хүссэн зарим нь “Хамаг амьтныг төрсөн ганц үрээ хайрлах эх лүгээ адил энэрэх”-ийн номд суралцана. Жирийн сүсэгтнүүдийн хувьд Бурхны шашны сурах бичиг болсон “Молон тойн эхийн ач хариулсан” хэмээх үлгэр сударт ээжийнхээ төлөө бүхнээ зориулах үзэл санааг сурталчилна.
Өнөөгийн нийтийн дууны далаас доошгүй хувь нь эхийн ачийг дурдан сануулдаг. Хэрвээ, багадаа дурлаж байгаагаа мэдээгүй орхисон “багын жаахан” охидын сэдвийг нэмбэл бараг л бүх дуунд бүсгүйчүүл гарна даа. Худлаа гэвэл, радиогоор явж байгаа дуунуудын үгийг тогтоон чагнаад үзээрэй.
Хаанаас нь харсан эрчүүдийн баатарлалын цаад сурвалж, энэрэн хайрлах ёс, шашин номын утга болсон “эхийн хайр” бол тул нутгийн хүнлэг үзэл санааны суурь бөлгөө. Ийм хүмүүст одооноос эхэлж эмэгтэйчүүдийг хүндлэх хэрэгтэй гэвэл гайхаж таарна.
Нийгэм даяараа эмэгтэйчүүдийн саналыг хүндэтгэн үздэг. Эрчүүдийн тангараг, тохиролцоог ч тэдний санал эргүүлэн өөрчлөх хүчтэй. “Нууц товчоо”-нд гардгаар бол Тэмүүжин, Жамуха хоёр хар багаасаа үүрдийн анд болохоор тангараг тавьж, бүсээ солилцдог. Ирээдүйн Чингис хааны булаагдсан эхнэрийг авчрахад гол гавьяа байгуулсан хүний нэг ч Жамуха мөн. Гэтэл нэг өглөө орондоо хэвтэж байсан Бөртэ хатан нь, Жамухынхаас салж нүүхийг ятгачихаж байгаа юм даа. Эл түүхийг хэн ч гайхахгүй, бас эгдүүцэхгүй. Ухаант мэргэн хатны цагаа олсон зөвөлгөө болгон түүхлээд цаашаа явна даа.
Өнөөгийн монгол эрчүүд хийсэн наймаагаа буцах, чухал тохирооноосоо няцахдаа эхнэрийнхээ нэрийг барьсаар байна.
-За хөгшөөн уучлаарай. Авгай уурлаад байна гэхэд хэн ч гайхахгүй. Амнаасаа буцдаг өөдгүй эр гэхгүй. Уг нь хэлснээрээ байхыг хүссэн боловч эхнэр нь зөвшөөрөхгүй байна гэж ойлгоно.
-Орой хэдүүлээ нийлж жаахан балгана гэчихээд “авгай уурлана” гээд салаад явахад хэн ч түүнийг аймхай хулчгараар нь дуудахгүй.
Эхнэрийн байр суурь бол давагдашгүй хүчин зүйл мөн..
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ он бол өөрийгөө бүхий л талаас сайнаар харуулах үе. Нэн ялангуяа уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Хийж дадсан, өөрт тааламжтай зүйлээ хийвэл амжилт дагуулна. Танд хүссэнээ хэрэгжүүлэх боломж их байна. Оны сүүлээр ажил хөдөлмөртөө амжилт гаргана. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч та сэтгэл дүүрэн урамтайгаар ажиллана. Ажлын туршлага нэмэгдэнэ. Энэ бүгдийг дагаад шинэ ирээдүй харагдана. Тууштай, шургуу байх нь чухал. Орлого тогтвортой өссөөр байх болно.
Гэр бүл, хайр дурлал: Та одоогоор хайртай хүнтэйгээ учраагүй байгаа бол энэ онд азтай байна. Хэрэв та ганц бие байхыг хүсэхгүй байвал өөрөө түрүүлж алхам хийж, үерхэл, хайр дурлалын асуудлаа нэг шат ахиулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаа нь батжиж, нэгэндээ уусан нэгдэнэ. Барагтаа л маргалдаж, зөрчилдөхгүй болсон байх болно.
Эрүүл мэнд: Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаараарай. Өмнө нь та хоол боловсруулах асуудалтай байсан бол үл тоож болохгүй. Дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэх нь эрүүл мэндэд чинь тустай. Ахмад настнуудын хувьд өвчин ороох хандлагатай байгаа тул анхаараарай.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын талбарт шинэ зорилго, шинэ чиглэлийг барьж авах бололтой. Та ажил хөдөлмөрөө сайн, амжилттай гүйцэтгэхээс гадна эрч нэмэгдэнэ. Байр сууриа дээшлүүлэх, эрх мэдлээ бэхжүүлэхийг хүсвэл жилийн эхний хагаст амжуулаарай. Шинэ салбарт шинэ мэдлэг, мэргэжил эзэмших боломжтой. Үүнээс үүдэн таны санхүүгийн байдал сайжрах хандлагатай болой. Оны сүүлээр ирээдүйд хамтран ажиллавал зохих харилцаа холбоог үүсгэнэ. Хөрөнгө оруулагч нар эсвэл ивээн тэтгэгчдийг тууштай хайвал амжилтад хүрнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ хугацаанд таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Шинэ танил, шинэ харьцаанд татагдахыг үгүйсгэх аргагүй. Гол төлөв шинэ хүмүүстэй болзоо тогтоох бололтой. Харин тогтсон хувийн амьдралд романтик, шинэлэг зүйл үгүйлэгдэх нь тодорхой.
Эрүүл мэнд: Энэ онд эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Ажил, амьдралын хэмнэлээ зөв зохицуулж чадвал биед ямар ч өвчлөл үүсэхгүй гэдгийг батлан хэлж байна. Хүнд өвчтэй, хууч нь хөдөлсөн хүмүүсийн хувьд эмчилгээний үр дүн удаашралтай байна.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч сэргэж, урам зориг сэргэнэ. Өөрчлөлт хийхэд азтай жил байна. Та тааламжтай бүсээсээ гарч, өөрийгөө шинээр нээх болно. Амархан уйдаж, үргэлж адал явдал, эрдэм мэдлэгийг эрэлхийлдэг хумхынхан өөрчлөлт бол сайн зүйл. Амжилтад хүрэхийн тулд улайран тэмцсэнээс дараа нь харамсах шийдвэр гаргаж магадгүй. Санхүүгийн байдал сайжирч эхлэх бөгөөд зуны саруудад орлого огцом нэмэгдэнэ. Энэ нь танд илүү олон боломж гарч ирэхтэй холбоотой. Тушаал дэвших магадлал өндөр байна.
Гэр бүл, хайр дурлал: Од эрхсийн нөлөөгөөр та хувиа хичээсэн, тэвчээргүй байдал гаргах хандлагатай. Таны эргэн тойрны найз нөхөр, дотно харилцаатай хүмүүсийг цаашид дэргэдээ байлгах эсэхээ шийдээрэй. Таныг ашигласан, үл хүндэтгэсэн харилцааг эртхэн таслахыг зөвлөж байна. Энэ жил та урт хугацааны харилцаа тогтоох гэж хичээх хэрэггүй. Та бусдыг ойлгодоггүй, бусад хүмүүс таныг ойлгодоггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Эрүүл мэнд: Та амар амгалан, эрүүл мэнд, аз жаргалыг мэдэрнэ. Шинэ төрлийн дэглэм баримталж эхлэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Та дотоод амар амгаланг эрэлхийлж, бясалгалд татагдах бололтой. Стресс, сэтгэл зовнилоо багасгаж чадвал танд өвчлөл бага байх болно.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Та энэ онд хөрөнгө оруулалт, зээлийн асуудалд амжилттай байна. Таны ажлын амжилтыг дагаад амьдрал тань дээшилнэ. Та санхүүгийн арилжаанаас ихээхэн ашиг олно. Суралцах мөн өөрийн мэдлэгийн хүрээг тэлснээр амжилтаа бататгана. Шинэ мэдлэг авах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх, гаднынхантай харилцаагаа бэхжүүлэх зэрэгт тохиромжтой. Ерөнхий мэдлэгээ өргөжүүлэх сонирхол танд нэмэгдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ онд танд хайр сэтгэлийн харилцаа тийм ч анхаарлыг тань татахгүй бололтой. Зарим нь дотно харилцаагаа өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглахыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлийн харилцаа хөндий, ойлгомжгүй бол ирнэ. Энэ нь таны залхсан, хайхрамжгүй хандлагаас үүдэлтэй. Магадгүй зарим ололт харилцааг тань аварч мэдэх юм.
Эрүүл мэнд: Биед бага зэргийн зовуурь, шаналал үүснэ. Хүндрүүлэхгүй эмчилж чадвал эрүүл мэндийн байдал тогтворжино. Хавар, намрын улиралд энерги, эрч хүчээ сэргээхэд анхаараарай. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөх магадлал өндөр байна.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Оны эхний хагас жил амжилттай байх болно. Та өөрийн зорилгодоо хүрэх бөгөөд ажил үйлсдээ амжилттай байна. Та олноос тодорсон, олон зүйлийг амжуулах болно. Таны нэр хүнд өсөхөд нөхцөл байдал сайнаар нөлөөлнө. Хүчин чадлаа нэг чиглэлд чиглүүлэх, эсвэл бага тооны чиглэлүүдэд анхаарвал амжилт ирнэ. Таны хувиа бодогч зан энд саад болох талтайг та анхаараарай. Оны сүүлээр найз нөхөд, санаа нэгтнүүдийн дэмжлэг ирж, амжилтыг тань өнгөлнө. Бизнес, ажил хэргийн шинэ санаагаа хэрэгжүүлэхэд хамтын хөдөлмөр, нэгдмэл хамт олон тусална.
Гэр бүл, хайр дурлал: Та эхлээд өөрийгөө хөгжүүлж, анхаарч халамжлахад суралцах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй болсон цагтаа хайр дурлалын талбарт хөл тавих хэрэгтэй. Эс бөгөөс та шархалсан зүрхтэй, өөрийгөө алдсан нэгэн болж үлдэнэ. Ганц бие хүмүүс эсрэг хүнээ сайтар таньсны дараа сэтгэлээ нээх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд хөндлөнгийн нөлөөлөл их байх боловч хайр сэтгэлийнхээ хүчээр давж гарч чадна. Бүл нэмэхээр төлөвлөж байгаа бол оны сүүлээр сайн мэдээ дуулна.
Эрүүл мэнд: Та өөрөө өөртөө өвчин худалдан авч байгаа юм биш биз? Эмчийн заавар, зөвлөмжгүйгээр элдэв эм бэлдмэл хэрэглэх нь эрүүл эрхтнийг чинь ч өвчлүүлж болно гэдгийг анхаараарай. Та энэ жилд дур мэдэн өөрийгөө туршилтын туулай болгох хандлагатай байна. Бусад хүмүүсийн үгээр өвчин худалдаж авах хэрэггүй гэж зөвлөх байна.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхэд анхаарч оны эхний хагас жилийг зарцуулаарай. Мэдлэг, боловсролоо дээшлүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Хэрэв та сурдаг бол давхар дугуйлан, курсээр хичээллэх хэрэгтэй. Зуны улирал, намрын эхэн саруудад аялах, зугаалахад зориулан мөнгөө төсөвлөөрэй. Оны сүүлээр зорилгоо биелүүлэхийн тулд бүхнээ зориулах хэрэгтэй. Тэр болтол эрч хүчээ хадгалахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байх тул санаа зовох шаардлагагүй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ ордныхон гаднаа хүйтэн харагддаг боловч онцгой нэгнийхээ хажууд бол дүрэлзэх гал юм. Таны дотоод галыг асаах нэгэнтэй учрах тул сэтгэл догдлолоо нуухад хүндхэн байх болно. Гэхдээ та шийдвэртэй алхам хийлгүй удсанаар сэтгэлээ илчлэхэд тохиромжтой үеийг алдаж мэднэ. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд итгэл алдсанаас үүдэн том зөрчил үүсэх бололтой. Аливаа харилцаанд бурууг хоёр талаас адилхан эрэх нь зөв.
Эрүүл мэнд: Энэ онд биед ноцтой өвчлөл байхгүй. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхгүй л бол эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Настай хүмүүсийн эрүүл мэнд байгалийн жамаар доройтсоор байх болно. Өөрийгөө хэт хүчлэх, хэтэрсэн ачаалал авснаар биеэ өвчлүүлж мэднэ. Өвдсөн нөхцөлд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ оны эхний хагас жил хамгийн амжилттай үе байна. Олон ажил амар бүтэж, ямар ч хэрэг хурдан шийдэгдэж буйг та харах болно. Гол нь бусдын нөлөөнд автахгүй байх нь чухал. Цагаачлал, гадаад аялал анхаарлыг татах бололтой. Мөн энэ үеийг боловсролоо дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй. Уран бүтээлийн амжилт танд ирэх болно. Оны сүүлээр таны амжилт санхүүд шилжих бөгөөд орлого нэмэгдэнэ. Энэ хугацаанд таны мөнгө хангалттай байх учир том наймаа хийж болно.
Гэр бүл, хайр дурлал: Энэ онд та гүн гүнзгий хайр дурлалыг хүсээд хэрэггүй л болов уу. Та олон хөнгөн учралтай таарах бөгөөд заримдаа сэтгэл гонсойх бололтой. Энэ хавар, зуны турш та хайр дурлалын харилцаанд бүтэлгүй байх бөгөөд хүссэнээ авч чадахгүй. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа улам бэхжиж, романтик мэдрэмж чинь сэргэнэ. Энэ үед гэр бүлтэй хүмүүс илүү хайрыг мэдэрч, аз одтой байна.
Эрүүл мэнд: Биедээ хэр арчаатай байхаас эрүүл мэндийн байдал чинь шалтгаална. Хэнэггүй нэгэн бол өвчнөө хүндрүүлж мэднэ. Спортоор хичээллэх, өдөр тутмын хөнгөн дасгал хийж хэвших нь тустай. Хэт сэтгэл зовнил нь таныг сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.
2021 он
Ажил хэрэг, мөнгө санхүү: Элдэв шинэ санаа, төлөвлөгөө авчирсан он ирж байна. Оны эхний хагаст элдэв шинэлэг санааг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Энэ үеэр та боломжуудыг овжин ашиглахыг хичээгээрэй. Энэ хугацаанд нөлөө бүхий хүмүүстэй нөхөрсөг харилцаа байх хэрэгтэй. Оны сүүлээр танихгүй, мэдэхгүй бүхнийг сонирхох сонирхол чинь дээд цэгтээ тулна. Зөн совин чинь улам нэмэгдэнэ. Мэдрэмж сайжирч, уран бүтээлийн онгод сэргэнэ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд амжилттай байх болно. Энэ хугацаанд карьераа өөрчлөх гэж яарах хэрэггүй. Орлого нэмэгдэх боловч тэр хэрээр зарлага их байна.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн харилцаа эв найртай, хөгжил хөөртэй байна. Бага зэргийн үл ойлголцол, зөрчлийг та буулт хийснээр хөнгөн давж гарна. Энэ нь эргээд харилцааг тань батжуулах болно. Ганц бие хүмүүс сонирхол татсан олон хүнтэй учирна. Шинэ хүнтэй танилцах боломжуудыг битгий алдаарай. Сонголт хийхэд хүндрэлтэй байх боловч зүрх сэтгэлээ сонсвол та юу хүсч буйгаа ойлгож чадна.
Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стрессээс шалтгаалан биед олон зовуурь үүсч болно. Та өөртөө халамжтай, арчаатай нэгэн бол өвчний үл мэдэг шинж тэмдэг илэрмэгц л арга хэмжээ авна. Тэгэх нь ч зөв. Амьдралын хэвшил чинь таны эрүүл мэндийн толь гэдгийг битгий мартаарай.