Categories
мэдээ нийгэм

АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, торгох ял оногдуулав

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан.

2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *