Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Eрөнхий сайд, Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн юм.
Дэд хорооны хуралдаанд оролцоод гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “Манай бүлэг дээр ярилцахдаа Eрөнхий сайд тагнаж чагнах ажиллагаа явуулсан бол огцруулах бус, бүр хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Эсрэгээрээ Шадар сайд өөрөө өөрийгөө тагнаж чагнасан гэж тогтоогдвол түүнд хариуцлагын асуудал яригдана гэсэн хоёр шийдэлд хүрсэн. Тиймээс энэ асуудлыг эцэслэхээр Тусгай хяналтын дэд хороог хуралдтал чуулганаас завсарлага авсан юм. Сая Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар АТГ-ын өмнө нь хийсэн мэдэгдлийг нарийвчилж сонслоо. Ямар гаргалгаагаар Шадар сайд өөрийгөө тагнасан гэж үзсэн талаар сонссон гэсэн үг. Бусад асуудал нь нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй” гэлээ. УИХ-ын чуулган энэ асуудлаар хаалттай хуралдаж эхэллээ.