Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 596 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас
- Есөн хэргийг шүүхэд шилжүүлэх,
- Зургаан хэргийг хаах,
- Хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж,
- Таван хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 574 хэрэг шалгагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт нийт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.