АТГ-аас өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг авсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан нэг сарын өмнөөс УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс, найз, нөхөд ойрын хүрээний хүмүүсээс мэдүүлэг, байцаалт авч эхлээд буй. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж мэдүүлэг авсан. Харин өнөөдөр УИХ-ын нэр бүхий хэд, хэдэн гишүүнийг дуудаж байцаалт, мэдүүлгийг авчээ.