Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг маргааш “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр хэлэлцэн асуулт, хариулт өрнүүлэх юм байна.
Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд 11 дүгээр сард Нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.