МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулахаар Засгийн газар Авлигатай тэмцэх газарт албан тоот хүргүүлсэн. Харин АТГ-аас өчигдөр Засгийн газарт хариу мэдээллийг хүргүүлсэн талаар АТГ өөрийн цахим хуудастаа мэдээлсэн юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгоос тодруулахад “Манайд АТГ-аас ямар нэгэн хариу албан бичиг ирээгүй байна. Ер нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу аливаа албан бичиг, мэдээллийг шуудангаар хүргүүлэхэд нэгээс хоёр хоногийн дараа ирдэг. АТГ-аас ямар нэгэн албан бичиг явуулсан бол өнөө, маргаашдаа ирэх байх” хэмээн мэдэгдлээ.