Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сургалт зохион байгуулж байна.
АТГ-ын ажлын хэсэг Нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн Баянгол дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг ч хүлээн авч байна. Энэ талаарх мэдээллийг Баянгол дүүргийн албан ёсны bgd.mn цахим хуудсаас үзээрэй гэж тус дүүргийн хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.