Авлигатай тэмцэх газраас “Монголын Хуульчдын холбоо”-нд хүсэлт хүргүүлсэн аж. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа. Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй аж. Үүнд Н.Энхбаяр тайлбар өгөхдөө “Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч АТГ-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна” гэсэн хариултыг өгөөд байсан юм.
Тиймээс АТГ-аас “Монголын Хуульчдын холбоо”-нд хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Харин хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгожээ.
Э.МӨНХ