Categories
мэдээ нийгэм

​АТГ-аас Эрчим хүчний сайдад зөвлөмж өгөв

Image result for АТГАвлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд өнөөдөр Авлигатай тэмцэх газраас гаргасан Зөвлөмжийг гардуулан өглөө.

Уг Зөвлөмжид аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тавих хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгох, сунгахдаа үндэслэлгүй төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, салбарын харьяа төрийн өмчит хувьцаат компаниудын ажилтан, албан хаагчдын цалин, урамшуулалд харьцуулсан судалгааг хийж, компанийн ашигт ажиллагаа, ажлын үр дүн зэрэг хүчин зүйлсийг харгалзан урамшууллын нэгдсэн жишиг тогтоон мөрдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Зөвлөмжид дурдсан асуудлаар цаашид салбарын хэмжээнд анхааран ажиллахаа илэрхийллээ. Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагад очиж ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан юм. Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажил үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *